Хайчин асуулт Багуудын нэг ба хоёрдугаар гишvvдийн илтгэлийн дараа асуулт хариултын тус бvр гурван минутын хугацаатай байдаг. Хайчин асуултын хугацааг эсрэг талын нотолгоог сааруулах, кейсийг нь няцаахад чиглэсэн асуулт асууж їр дvнтэй ашиглахыг хичээнэ.
Хайчин асуултын зорилго
*Эсрэг талын нотолгоонуудыг лавлах *Илтгэлийн явцад зарим зvйлийг орхигдуулсан бол хайчин асуултын vед лавлаж тодруулах боломжтой ба цаашдын няцаалтанд хэрэгтэй мэдээлэл олж авах зорилготой юм. *Эсрэг багийн гишvvнийг тодорхой байр суурь луу хєтлєх *Єєрийн vзэл бодлыг тэднээр хvлээн зєвшєєрvvлэхvйц асуулт асуух нь vр дvнтэй байдаг. *Маргалдахаас сэргэмжил *Хайчин асуултын vед мэдээлэл олж авах зорилгоо бvv март.
Харин шинэ нотолгоо, сэдэв
дэвшvvлэн маргах нь ашиггvй. *Тайлбар шаардагдах асуулт асууx хэрэггvй. *Эсрэг багийн гишvvнд байр сууриа тайлбарлах бололцоо олгох хэрэггvй. *Оновчтой асуулт асуу. *Асуулт бvрийн хариулт танай талын байр суурийг дэмжихїйц байвал танай талд эерэг талтай. *Асуултуудаа урьдчилан бэлтгэсэн байх. *Шийдлийн дагуу ямар асуултууд байж болох талаар урьдчилан бодож асуултуудаа тєлєвлє. *Хайчин асуултаас авсан мэдээллээ дараагийн илтгэлдээ ашигла.
Хайчин асуулт нь нотлох ба няцаах талуудын байр суурийг харьцуулсын
vндсэн дээр эсрэг талын сул талыг илрvvлж шvvгчид ойлгуулахад тусaлдаг.
Асуултанд хариулахдаа дараах зvйлийг анхаар
  • Асуулт асууж буй хvн заримдаа
  • асуулт асуулгvй харин єєрийн бодлыг тайлбарлаж зєвшєєрvvлэхийг оролддог. Энэ їед "Асуулт мєн гэж vv" хэмээн эсэргvvцэж болно. *Ойлгохгvй байгаа байдал бvv їзvvл. *Vнэхээр ойлгомжгїй бол асуултыг давтахыг хvс. *Асуултанд хариулахдаа тайван, бодитой бай. *Хэтэрхий тvрэмгий асуултанд хариулахгvй байж болох юм. Зарим асуултанд хэсэгчилсэн байдлаар хариулж болох юм. *Асууж буй хvнд дvгнэлт хийх боломж бvv олго. *Асуултын хариултанд vндэслэн дvгнэлт хийх нь учир дутагдалтай.

    © 2003 Зохиогчийн эрхийн тухай хуулиар хамгаалагдсан