Америкийг анх тусгаар улс болгон тунхаглаж байх vед Бэнжамин Франклин
гэдэг нэгэн улс тєрч, эрдэмтэн, соён гэгээрvvлэгч амьдарч байжээ. Энэ
хvн Их Британи улсаар (парламентаар) АНУ-гийн тусгаар тогтнолыг хvлээн
зєвшєєрvvлэх элч болон томилогдож байснаас харвал хэр зэрэг нєлєє бvхий
эрхэм байсан нь харагдах биз ээ. Тvvний бичсэн "Хувийн намтар"
гэдэг жижигхээн номыг уншиж байхад шинэ залуу нэгдсэн улсад яг л манайхтай
ижилхэн бэрхшээлvvд тохиолдож байжээ.
Хамгийн гол бэрхшээл нь тэр vеийн хvн ам, олон нийт боловсролын хувьд
тийм ч сайн байгаагvй бєгєєд иргэд боловсролоо дээшлvvлэх нєхцєл бололцоо хумигдмал байжээ. Франклин хэдэн сайн мэдэх "журмын нєхдийн"
хамт нэгэн клуб-ыг байгуулсан бєгєєд клубын нєхєд зэрэг зэрэг тал талд
бие даан маш их зvйл уншиж судлаж тvvнийгээ бусад нєхєддєє тайлбарлан
таниулж нэг ёсондоо лекц уншдаг байж. Иймэрхvv арга хэмжээг байн байн зохиохийн
хажуугаар дундаасаа зохих хэмжээний санхvvжилт гарган зарим зохиол бvтээлийг
нийтлэх ажлыг ч мєн зохион байгуулж байсан аж...
Єнєєдєр манай Монгол улсын байдал ч дєнгєж байгуулагдаад байсан Нэгдсэн
улсынхаас нэг их ялгагдахааргvй зарим талаараа бvр дорой ч байх шиг
байна... Yvнийг бичигчийн энэхvv ЗЭЗ клуб-д эргэлзээ тээнэгэлзэлгvйгээр
элсэх болсон нэгэн том шалтгаан нь дээрх бичсэн зvйлтэй холбоотой. Миний
мэдэхгvй зvйлийг та мэдэж байгаа, таны мэдэхгvй зvйлийг би биш юмаа
гэхэд миний найз мэдэж байгаа. Таны хийх ажлыг та бид хоёр нийлээд хийвэл
бараг хоёр дахин бага хугацаанд хийнэ. Энэ бол ЗЭЗ-ийн нэг уриа
гэх vv тэргvvн зорилтын нэг байх ёстой болов уу гэж бодож байна. Энэ
хэсэг ашгийн тєлєє бус бєгєєд зєвхєн та бидний "гоодвилл" ("goodwill")
дээр л тулгуурлагдах болно. УБ-аас Эрдэнбилэг андын явуулж буй тоо баримтууд,
Отгочулуу, Цэрэнбат нарын орчуулга гээд бvгд л энэхvv "goodwill"-ын илрэл
гэж бодож байна.
"Хvмvvс ингэж ажиллаж байхад би зvгээр сууж болохгvй" гэсэн
vзлээр бид бvгдээрээ ажиллавал энэ клуб, тvvний сайт vргэлж шинээрээ,
vргэлж "залуу"-гаараа байх бус уу? Ашгийн тєлєєх vйл ажиллагааны
хувьд харин маш хэцvv, боломжийн хувьд ч нилээд мєхєс болов уу. Том
том компаниудын хувьд хvртэл татвар, хvнд суртлын дарамтаас болоод бизнес
хvндрэлтэй болж байна гээд бид нар бишгvйдээ л сонсож байна бус уу?
Энгийн хар ухаанаар бодсон ч Германаас Монгол руу хийж буй хєрєнгє оруулалт,
бизнесын ашгаас Токиод буй Амарзаяа гэдэг "шуналын хvvдий"
хуваалцах гээд байвал шударга бус юм болох байх.
Харин бизнес хийх боломж, idea-тай хvмvvс энд (ЗЭЗ) уулздаг, бие биенийгээ
олдог, хєрєнгє оруулалт, бизнесийн тухай бодож яваа хvмvvс ийшээгээ
л ханддаг хvн бvхний мэддэг, цуглардаг эндээс нэгэн шинэ авдаг газар
болгох хэрэгтэй байх. Харин vvнийг хэрхэн амжилттай хэрэгжvvлэх тухай
бодлоо уралдуулцгаая.
Амарзаяа.
Токио. Япон. /2001. 08/
Жич: Милтон Фрийдманы зохиолын хэсгийг vvн дээр
дарж уншина уу. Инфляцийг эмчлэхvй.
ТYYX = Туршилт