Дахин санxvvжvvлэх xvvг Монголбанк тогтоохдоо бусад
банкуудтай хийсэн vнэт цаасны таслагдсан арилжааны xvv дээр тодорхой
хувийг нэмж тогтоодог. /Таслагдсан арилжаа гэдгийг тухайн нэг банктай
арилжаа хийж дууссан хугацааны vнэт цаасны xvv гэж ойлгож болно/ Мєнгєний
аггрегатийн хувьд бол Монголд М3 гэж байхгvй, гэхдээ М1, М2 нь IMF /олон
улсын валютын сан/-гийн гишvvн орнуудынхтай ижил бvрэлдэxvvнтэй. Монголбанк
ч бас бусад тєв банкуудын адил мєнгєний нийлvvлэлтээ ихэсгэх багасгах
замаар бодлогоо явуулдаг л даа. Эцсийн эцэст энэ нь эдийн засагт шууд
бусаар ч гэсэн хvчтэй нєлєєлдєг гэдэгтэй хvн бvр санал нийлэх байх.
Нэгэнт мєнгє ярьсан болохоор Монголд хаана, юунд мєнгє
хэрэгтэй байна вэ гэдэг асуудлыг хєндмєєр санагдлаа л даа. Авч vзсэн
жишээ маань хэтэрхий жижиг байж болох :)) гэхдээ юм жижгээс эхэлдэг
шvv дээ.
1. Монголд хаана, юунд мєнгє хэрэгтэй вэ?
2. ЭЗ гэгч савны цоорхойн хагасыг нь ч гэсэн яаж бєглєх вэ?
Миний бодлоор Монголын эдийн засагт дорвитой єсєлт
гарахгvй байгаа нь Засгийн газраас дотоодын секторуудаа дэмжихгvй байгаатай
холбоотой. Заавал зээл олгож дэмжих албагvй л дээ. Ер нь сvvлийн жилvvдэд
Монголд, ялангуяа худалдааны салбарт зээлэх гэдэг vзэгдэл маш их болж
л дээ. /Єрийн сvлжээ гэвэл илvv зохимжтой юм шиг байна/. Жишээ нь: Нэг
хvнсний жижиг vйлдвэр хийсэн бvтээгдэxvvнээ гэрээт дэлгvvртээ єгнє,
нєгєє дэлгvvр нь шууд мєнгийг нь єгєхгvй, борлогдсоны дараа єгнє гэдэг.
Тэр бvтээгдэxvvн нь бас тийм амар борлогдохгvй. Яагаад гэвэл худалдаж
авах мєнгєтэй хvн байхгvй. Нєгєє дэлгvvрийнхэн нь зvгээр муутгаж байснаас
мєнгєгvй хvнд цалин, тэтгэвэрээ авахаар єгєєрэй гээд зээлдvvлчихдэг.
УБ хотыг тойрсон гэр хороололынхон, тэтгэвэрт гарсан хэдэн хєгшин, бага
орлоготой хvмvvсийн хувьд энэ бол хэвийн vзэгдэл. Энэ нь бизнес циклийг
"их сайхан" гажуудуулж байна л даа. Нєгєє vйлдвэр, дэлгvvрvvд
борлуулсан барааныхаа мєнгийг цуглуулж авч чадаагvй байтал татварын
єрєнд орно, цалингаа тавих болно. Юун єсєж дэвжих, дампуурах тал уруугаа
л явна.
Ер нь энэ бол Монголын эдийн засгийн жижигрvvлсэн тєрх.
Хаа сайгvй мєнгє дутаж байдаг. Yvнийг нь мэдсээр байж аль ч ЗГ хараад
л суугаад байдаг. Яг дээрхи жишээн дээр ЗГ асуудлыг шийдэж болох л доо.
Энд єрхийн орлогийг/цалин, тэтгэвэр нэмэх г.м/ нэмэгдvvлчихвэл бvх зvйл
гольдролдоо орчихно. Иргэд ч хуримтлалтай болох бололцоотой. ЗГ санxvvгийн
боломжгvй байж болох л юм. Гэхдээ Тєв банкнаас зээлэх боломжтой. Эцэст
нь "Business Cycle"-г гольдролд нь оруулснаар ЗГ бvр ч илvv
хожих бололцоотой гэж бодогдож байна. Yйлдвэрvvд ашигтай ажилласнаар
татвар тєлєлт ч нэмэгдэнэ, шинээр хєрєнгє оруулалт хийгдэнэ, технологи
ч сайжрна. Ер нь "ёроолгvй саванд "мєнгє" хийснээс ёроолыг
нь бєглєх" арга хэмжээг цаг тухайд нь авч байвал ЭЗ-т илvv єсєлт
гарах байх гэж бодох юм. За тэгээд иймэрxvv хvндрэлтэй салбар олон л
байгаа. Жишээ нь цахилгаан, эрчим хvчний, уул уурхайн салбар гээд л
єрийн сvлжээтэй газрууд элбэг байна л даа. Та бvхэн энэ талаар єєрийн
vзэл бодлоо бичнэ гэдэгт найдаж байна.
Эрдэнэбилэг.
Улаанбаатар. Монгол.
/2001.08.06/
e-mail: bileg@mongolbank.mn
zaluuediinzasagch@yahoogroups.com
Уншигчдын хариу эндээс vзнэ vv.