Оролтын төхөөрөмж.
Оролтын төхөөрөмжийн гол үүрэг нь өгөгдлийн цуглуулж компьютерт боловсруулах боломжтой болгон хөрвүүлэх явдал юм.
CPU
Компьютер болгон CPU chip буюу микропроцессортой байдаг. Микропроцессор нь компьютерийн тархи нь юм. Микропроцессорыг Intel болон Motorola фирмїїд їйлдвэрлэдэг. Єндєр хурд шаардагддаг сервер компьютерт RISC чипийг ашигладаг. IBM тєрлийн болон IBM компьютертэй зохицохуйц Compaq, Dell, Gateway, Toshiba зэрэг компьютерїїд Intel чипийг ашигладаг бол Apple Macintosh тєрлийн компьютерїїд Motorola чипийг хэрэглэдэг.
RISC (Reduced Insruction Set Computing) чиптэй компьютер нь ердийн компьютерээс 10 дахин хурдтай тул Sun Microsystem, Hewlett-Packard болон Digital Equipment (DEC) зэрэг Workstation буюу хурд их шаардагдсан компьютерт ашигладаг байв.
Intel фирм нь 8086, 8088, 80286, 80386, 80486, 80586, Pentium, Pentium II, Pentium III тєрлийн чипїїдийг гаргасан. Чипийн дугаар нэмэгдэх тутамд процессорийн хурд илїї болж, ингэснээр їйлдлийг богино хугацаанд гїйцэтгэх юм. Энэ дугааруудыг ихэвчлэн сїїлийн 3 оронгоор нь нэрлэдэг. Жишээ нь 386SX, 486DX гэх мэт.
Харин Motorola фирм нь 68000, 68020, 38030, 38040, PowerPC чипїїдийг гаргаснаас хамгийн сїїлийн їед Power????? чипийг їйлдвэрлээд байгаа юм. Процессорын хурдыг megahertz (MHz) буюу мегагерц-ээр хэмждэг. Intel фирмийн хамгийн анхны їйлдвэрлэсэн Intel 8088 чипийн процессорын хурд нь 4-8 MHz байсан бол хамгийн сїїлд гаргасан Pentium III чипийн процессорын хурд 1GHz юм.
Memory (санах ой)
Санах ой нь персонал компьютерийн микропроцессор єгєгдєлд богино хугацаанд хїрэх, командыг тїргэн гїйцэтгэх їїрэг бїхий микросхем юм. Энэ нь персонал компьютерийн хурд, хїчин чадлыг тодорхойлох бас нэгэн чухал їзїїлэлт болдог. Компьютерийг асаахад їйлдлийн системийг санах ойд ачаалдаг.
Сїїлийн їед ердийн компьютерийн санах ойн хэмжээ ихэвчлэн 16Мb-аас дээш байгаа бєгєєд график горимд ажилладаг жирийн хэрэглэгчийн компьютер 64Mb буюу тїїнээс дээш байх нь илїїтэй гэж їздэг. Зєєврийн компьютер голдуу 16MB-с дээш санах ойтой ирэх нь бий. Санах ойг RAM гэж нэрлэдэг.
Санах ой нь хэд хэдэн тєрєлтэй байдаг:
- RAM (Random Access Memory)
Персонал компьютер ажиллаж байх їед мэдээллийг хаана хадгалах эсвэл хааш нь шилжїїлэх зэргийг RAM буюу шуурхай санах ой зохицуулж байдаг.RAM нь процессороос єгсєн командын дагуу єгєгдлийг асар хурдан хугацаанд уян болон хатуу диск рїї бичих эсвэл эдгээрээс болон CDROM-с уншдаг. Гэхдээ эдгээр уншсан мэдээлэл нь зєвхєн таны компьютерийг асаалттай байх хугацаанд л хадгалагдаж байх ба унтраасан тохиолдолд мэдээллээ бїрэн алддаг байна. Харин дахин асаахад їйлдлийн систем болоод зарим хэрэгцээт файл болон командуудыг хатуу дискнээсээ дахин ачаалдаг. RAM-д хадгалагдаж байгаа эдгээр мэдээллїїд хэт ихэссэн єєрєєр хэлбэл тїїний багтаамжаас хэтэрсэн тохиолдолд хатуу дискэн дээр бичилт хийдэг ба їїнийг virtual memory гэнэ. Харин хатуу дискний сул зай багассан їед компьютер удаан ажиллах, гацах нь ихсэх буюу "out of memory" гэсэн алдааг єгдєг байна.
- ROM (Read Only Memory)
Тогтмол санах ой руу єгєгдлийг бичих боломжгїй зєвхєн уншдаг бєгєєд компьютерийг асаахад ажиллуулдаг boot программ хадгалагддаг. Тїїний RAM-аас ялгагдах гол онцлог нь компьютерийг унтраасан байхад ч єєр дээрх мэдээллээ алдалгїй хадгалсаар байдагт оршино. Учир нь тогтмол санах ойг таны компьютер дотор байрлах 3.5 V-ийн зай тэжээж байдаг.
- PROM (Programmable read-only memory)
Энэ тєрлийн санах ойд программийг хадгалж болох бєгєєд хэрвээ PROM нь ашиглагдаж байвал энэ программийг устгаж цэвэрлэх боломжгїй зєвхєн єєр тийшээ зєєж хадгалах боломжтой.
- EPROM (Erasible programmable read-only memory)
PROM-н нэг тєрєл бєгєєд программийг бичиж мєн устгаж болдог. Хэт ягаан туяаны тусламжтайгаар программийг устгадаг.
- EEPROM (Electrically erasable programmable read-only memory)
Мєн PROM-н нэг тєрєл бєгєєд цахилгаан цэнэгийн тусламжтайгаар мэдээллийг нь устгах, дахин програмчилж болох нэгэн тєрлийн тогтмол санах ой юм. Программчлахын тулд motherboard-с суглах шаардлага байдаггїй. Учир нь компьютерт хэрэглэгддэг ердийн хїчдэл тїїнийг програмчлахад хангалттай байдаг. Энэ тєрлийн санах ойн хамгийн энгийн жишээ бол BIOS-ын микросхем юм.
Гэхдээ RAM, ROM-г зєвхєн персонал компьютерт байдаг гэж їзвэл энэ нь буруу ойлголт юм. Mодем, принтер, CD-ROM зэрэг олон дагалдах тєхєєрємжїїд єєртєє санах ойтой байдаг байна.
RAM буюу шуурхай санах ой нь дотроо нилээн хэдэн тєрєлтэй:
VRAM (Video RAM) дэлгэцийн адаптер ашигладаг санах ой юм. График зурган мэдээлэл дэлгэцэнд дамжихын тулд эхлээд їндсэн RAM-наас процессорт уншигдаад дараа нь видео RAM-д бичигдэнэ. Эндээсээ дэлгэцэнд мэдээлэл болон гарахдаа тїїний тоон хэлбэрийн сигнал аналог хэлбэрт єєрєєр хэлбэл дэлгэцний электрон цацрагт хоолой бїхий тєхєєрємжийн хїлээж авах сигналын хэлбэрт шилждэг байна. Сїїлийн їеийн видео RAM ихэвчлэн 1Mb -с дээш байдаг болсон нь дэлгэцэнд зурган мэдээллийг гаргах хурд болон чанарт сайнаар нєлєєлсєн юм.
RDRAM (Rambus DRAM) нь Rambus корпорацийн гаргасан DRAM (Dynamic RAM)-н нэг тєрєл. Персонал компьютерт ашиглагдаж байгаа хамгийн хурдан санах ойны технологи болох SDRAM нь єгєгдлийг 100 MHz хурдаар дамжуулдаг бол энэ санах ойны хурд нь 600 MHz хїртэл юм.
1997 онд Intel корпораци нь Rambus технологийг шинээр гаргах motherboard-даа ашиглана, ингэснээрээ санах ойн технологит стандарт нь болно гэж зарласан боловч компьютер їйлдвэрлэгчдийн консерциум єєр санах ой болох SyncLink DRAM (SLDRAM) дээр гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа билээ. Гэсэн ч RDRAM нь VRAM-н оронд зарим график картанд хэрэглэгдэж байгаа.
Intel болон Rambus корпорациуд RDRAM- н шинэ хувилбар болох nDRAM дээр хамтарч ажиллаж байгаа билээ. Энэ шинэ санах ой нь 1600 MHz хїртэлх хурдаар єгєгдлийг дамжуулах юм.
NVRAM (Non-Volatile Random Access Memory) нь компьютерийг унтраасан ч мэдээллээ хадгалж байдаг. Энэ санах ойн нэг тєрєл нь SRAM бєгєєд тусгай зориулалтын зайгаар тэжээгддэг. Нєгєє нэг тєрєл нь EEPROM санах ой ба NVRAM нь SRAM, EEPROM микросхемийн хослолоос бїрддэг.
MDRAM (Multibank DRAM) нь MoSys корпорациас гаргасан шинэ технологи юм. Нэг бїр нь 32 Kb хэмжээтэй жижиг хавтан бїхий энэ санах ой нь єєрийн гэсэн оролт гаралтын порттой. Єгєгдлийг олон хавтангаас зэрэг уншиж бичих боломжтой тул ердийн DRAM-с хурдан байдаг. MDRAM -г 2.5 MB хэмжээтэйгээр гаргаж болох бєгєєд ингэснээр 24-bit єнгє бїхий 1024x768 харьцах хэмжээтэй дэлгэцийн адаптерт ашиглаж болно. Мєн зарим тєрлийн дэлгэцийн адаптерт хэрэглэгдэж байгаа.
SRAM (Static Random Access Memory) нь ердийн DRAM-с илїї хурдан, найдвартай ажиллагаатай санах ой. Dynamic RAM (DRAM) нь санах ой доторхоо їргэлж сэргээдэг бол SRAM нь ингэх шаардлагагїй учраас энэ ойлголтоос Static гэдэг нэр їїссэн. Санах ой руу хандах хугацаа нь DRAM-ынх 60 наносекунд байдаг бол SRAM-ынх 10 наносекунд. Гэвч энэ санах ойг їйлдвэрлэх зардал нь єндєр учраас ихэвчлэн cache санах ойд ашигладаг.
SDRAM (Synchronous DRAM) нь ердийн санах ойг бодоход 133 MHz хїртэлх хурдтай процессортой хамт ажиллах чадалтай байгаа нь EDO DRAM болон BEDO DRAM-с 2 дахин хурдтай байгаа юм. Гэсэн хэдий ч илїї єндєр хурд дээр ажиллаж чадахуйц RDRAM, SLDRAM -г шинээр гаргаж байгаа болохоор 200 хїртэлх MHz бїхий процессор дээр энэ санах ой нь ажиллахгїй юм.
SIMM
DIMM
EDO DRAM
BEDO DRAM