Грек-т тєрсєн нэгэн бодол буюу мєрєєдєл.

 

Олимп анх vvссэн Грек улсад 2004 онд дахин олимпийн тоглолт явагдах гээд Грек даяр тєдийгvй 4 сая гаран хvнтэй аварга том Афин хот байшин барилга, авто зам, метро гээд их бvтээн байгуулалтын ажлууд бужигнаж байна. Метро нь гэхэд л хэд хэдэн шинэ зам нэмж дэлхий дээрх хамгийн сvvлийн шинэ сайхан метро-той болчихоод, эмнэлэгvvд нь 5 одтой зочид буудал шиг сайхан єнгє хийцтэйгээр баригдаж байх нь vнэхээр vзэмж тєгс харагдана.

Энэ бvхнийг сонирхож явсаар: "Манайх шиг жилийн тєсєв хэдхэн сая $-д багтдаг буурай оронд НYБ-ээс ч юмуу тусалж дэмжээд 1 удаа олимп явуулах эрх олгоодохвол уг эрхийн дагуу асар их бvтээн байгуулалт босож улс маань дорхноо эдийн засагийн хувьд хєл дээрээ зогсоод ирнэ дээ" хэмээн мєрєєдєв.

Хэрэвзээ хэзээ нэгэн цагт аз нь таараад олимп-ийн тоглолт манайд явагдах боллоо гэвэл тэр дороо л дэлхийн болон азийн банк, ОУВСан, гадны санхvv бизнесийн том том акулуудаас "МОНГОЛ-ОЛИМП" тєслийг санхvvжvvлэх эх vvсвэр олдож, дэлхийн олимпийн хороо, НYБ болон бусад холбогдох газруудын хяналттайгаар уг тєсєл хийж батлагдаад, хэдхэн жилд олимпийн мундаг хотхон баригдаж олимп vзэх билет (онгоц, вагон, Монгол доторхи унааны мєн спортын тоглолтуудыг vзэх болон сурвалжлах эрх), реклам, худалдаа vйлчилгээ, зочид буудал энэ тэр гээд зардлаа дороо нєхєєд "баллаж єгєх" байхдаа, ер нь олимп явуулсан улс болгон єчнєєн зуун сая $ олдог, мєн улс орноо дэлхий даяр нэвт шувт сурталчилаад авдаг, олимп явагдах єдєр хоногуудад бvх дэлхийн анхаарлын тєвд байдаг.

Ингээд энэ дэлхий дээрх 220-иод орноос хєгжлєєрєє тааруухан манайхан шиг орнуудад ээлжлээд олимпийн эрх єгєєд байвал 4 жил тутамд дэлхий гэдэг том ам бvлийн 1 гишvvн хєлд ороод босоод ирнэ дээ, vvнийг манай залуу эдийн засагчидын клуб маань анхааралдаа авч бvгдээрээ нийлээд 1 гайгvй тєсєл хийгээд засгийн газартаа санаа авахуулах журмаар єгчихвєл юмыг яаж мэдэхэв энэ санаа хэрэгжээд манайд олимпийн тоглолт болж Монгол улс маань тэнхрээд ирэхийг хэн байг гэхэв.

 

Р.Бадрал,

Римини, Итали

2001 оны зун.

 буцах