нvvр хуудас | танилцуулга | зорилго | дvрэм | бидний тухай | vйл ажиллагаа | e-mail
эдийн засаг
статистик
хууль, эрх
санхvv
маркетинг
нийгэм
-эконометр
-ерєнхийд нь

 

 

Аливаа эмпирик шинжлэх ухааны зорилго бол ажиглаж болохуйц vзэгдлийг тодорхойлох болон байнга буюу найдвартай оршин буй харилцаа хамаарлыг олж тогтооход оршино.

Онолуудаар тодорхойлогдож буй шалтгаант харилцаа холбоо нь учир зvйн (логик) хувьд зєв, мєн бодит байдлыг vнэн зєв дvрсэлж байх ёстой.

Онолын логик vнэн зєв байх нь (Попперын аксиомоор) :

- зєрчилгvй,

- бие даасан буюу тусгаар,

- хvрэлцээтэй,

- зайлшгvй байж чадаж байна уу гэдгээс шалтгаалдаг.

Эконометрикс нь эдийн засгийн онол болон туршлага, шинжилгээг холбосон шинжлэх ухаан юм.

Эдийн засаг болон социал статистикийн асар их мэдээллээс гаргаж авсан судалгааны vр дvнг эдийн засгийн онолд хэрэглэхийн тулд эхэлж тэдгээр нь математикийн томьёололоор нарийвчилдагдан илэрхийлэгдсэн байх учиртай.

Уг уялдаа холбоо нь ямар нэг тэгшитгэлд хvргэж болох юм. Эконометрийн vvрэг нь уг тэгшитгэлийг одоогийн болон шинээр vvсэх таамаглал, судалгааны аргаар гаргаж авсан параметр, хувьсагчийг дугаарлах замаар тоогоор илэрхийлэх.

Найдвартай гэгдэх параметрийг гаргаж авахын тулд хэдэн vндсэн бэрхшээлийг шийдэх хэрэгтэй болдог. Тухайлбал тодорхой нэг статистик єгєгдєл нь vнэхээр сонирхож буй шалтгаанаар нєхцєлдсєн байна уу vгvй юу, ямар нэг санамсаргvй тохиолдолын нєлєє байна уу гэдгийг ялгаж таних хэрэгтэй.

Улс орныг хєгжvvлэхийн тулд гарч буй шийдвэр бvрт эконометрикс туслах vvрэг гvйцэтгэх ёстой. Загвар гаргаж авах, параметр тодорхойлох гэх мэт. Жишээ нь нийгмийн хамгаалалт, халамжийн хvрээнд хийгдэж буй улсын хєрєнгє оруулалтын vр нєлєєг тооцох, хєдєлмєр эрхлэлт болон капиталыг зvй зохистой дvгнэн тооцохын тулд хvмvvсийн хадгалах, юм хураах сонирхол болон засгийн газраас авч явуулах vйл ажиллагаанд хариу vйлдэл vзvvлэхэхд хэр бэлэн байна вэ гэх зэрэг нь мэдэгдэж байх ёстой.

Коньюнктурын хvндрэлийг багасгах, эдийн засгийн олон талт тогтвортой хєгжлийг хангахын тулд нийт эдийн засгийн загвар /Modell/-ыг таамаглах, боловсронгуй болгох хэрэг гардаг.

Эконометриксийг зєвхєн макро эдийн засгийн хvрээнд тєдийгvй тодорхой бvс нутаг, болон пvvс компаний хувьд хэрэглэх боломжтой. Жишээ нь: Аливаа нэг салбарын барааны эрэлтийн мэдрэмж болон vйлдвэрийн функциудын тухай судалгаа хийж болно.

Аливаа шинжлэх ухааны танин мэдэхvйн хvрээ нь хvрээлэн буй бодит байдал юм. Уг бодит байдлыг тvvний элемент тоо хэмжээ хэлбэр харилцаа хамаарлаар нь илэрхийлж хэмжиж болно.

Эдгээр элементvvд нь тусгай ойлголтоор хуваарилагдан хэлбэрждэг. Учир нь уг бодит байдлын тухай тєсєєлєл нь бидний ярих бодох сэтгэх хvрээнд нєлєєлж байхын тулд.

Аливаа бvх ойлголт нь онолын vндэстэй. Бодит байдлын ямар элементыг судлах вэ, ямар онолоор "эдгэрэх" вэ гэдэг нь судлагдаж буй зvйлээс шалтгаална.

Хийсвэрлэл нь заавал гол чухал элементыг агуулсан байх ёстой.

Бvхий л онолууд нь тэгэхээр ажиглагдаж буй бодит байдлын холбоо хамаарлыг аль болох vнэн зєв тусгасан хэд хэдэн єгvvлбэрvvдээс бvрдэнэ.

Уг хэрэглэгдэж буй єгvvлбэрvvд нь хоорондоо логик холбоотой, зєрчилгvй зєв байх ёстой.

Нийгмийн шинжлэх ухаан нь онолынхоо бvтцийн хэрэглэгдэхvvнд байх 3 янзын єгvvлбэрvvдээр ялгардаг.

- аналитик

- тєсєєлсєн (hypothek)

- нормчилсон (normativ)

Аналитик єгvvлбэрvvд нь тодорхойлолт болон ухагдахууныг агуулна. Тєсєєлсєн єгvvлбэрvvд нь зєвхєн таамаг. Бодит байдлыг худал илэрхийлж байж болно. Нормчилсон нь юу ямар байх ёстой ве гэж хэм хэмжээг тогтоож єгдєг.

Аливаа онолд эдгээр 3 -н єгvvлбэрийн аль нь илvv давамгайлж байна вэ гэдгээр

1. klassikfikator (definition) онол /аналитик єгvvлбэрvvд давамгайлна/

2. nomology (тайлбарлаж буй) онол /тєсєєлсєн єгvvлбэрvvд зонхилно/

3. шийдэж буй (dezision) онол /нормчилсон єгvvлбэрvvд гол тєлєв байна/ гэж ангилдаг.

Хэрэв онолуудыг ингэж ялгаж салгахад хэцvv байвал ихэнхи тохиолдолд klassifikator онол хэмээн авч vздэг.

Загвар /Modell/

хэмээх ойлголт нь эдийн засагт нэгдсэн байдлаар тодорхойлогдож хэрэглэгддэггvй.

Зарим vед энэ vг нь онол гэдгийн єєр нэг илэрхийлэл мэт санагддаг.

Загварыг тодорхойлох єгvvлбэрvvдийн систем байдаг юм аа гэхэд уг єгvvлбэрт дор хаяж дорхи шинжvvд байх учиртай.

1. Єгvvлбэрvvд нь хэлбэрчилэгдсэн байх. (formal)

2. Єгvvлбэрийн систем нь хэд хэдэн чиг vvрэг (function) агуулсан утгатай байх.

3. Ямар нэг хялбарчилсан ойлголт, идеалчилсан тодорхойлолт дээр vндэслэх.

4. бодит байдалтай зєрчилдєхгvйгээр томьёологдсон байх.

5. Уг тодорхойлогдсон єгvvлбэрийн системийн параметр хувьсагчууд нь тодорхой нэг тоогоор хэлбэржээгvй байх.

Хамгийн сvvлийн шинж нь эконометрийн загварын хэрэглээний гол илэрхийлэл юм.

Загварыг илvv сайн тодорхойльё гэвэл дараахь маягаар ойлгоно.

- нэгдсэн хэрэглээнд хvрэх.

- онолын тодорхойлолтыг хязгаарчилж нарийвчлахад чиглэх

-уг загварын хэрэглээ, утга учир нь эконометрийн хvрээнд байх.

Дорхи єгvvлбэрийн систем нь "загвар" ыг илэрхийлж буй хэв шинжvvдийг агуулна.

-Нормчилсон єгvvлбэрийн зэрэгцээ дор хаяж нэг таамагласан єгvvлбэр байх

-бvх єгvvлбэрvvд нь єєр нэг системийн функцээс шалтгаалсан хувьсагчийг агуулсан єєр нэг функцийн харилцаа холбоонууд байх ёстой.

- хувьсагчуудын хооронд vvсч буй vр дагаврын харилцаа хамаарлын загвар нь дотроо :- аль нь тайлбарлаж буй болох, аль нь тайлбарлагдаж буй хувьсагч гэдгийг ялгаж салгасан байх ёстой.

- тайлбарлагдаж буй хувьсагчийн адил тооны єєр хоорондоо хамааралгvй бие даасан, тусгаар функцvvд байх ёстой.

- чиг vvргvvдээр бий болсон тусгай нэг хувьсагч єгєгдєх тохиолдолд, функцийн анги нь /харилцаа хамаарлын загварын бvтцийн параметрыг тоон нарийвчлалын ємнє/ мэдэгдэж байх.

- ex-ante буюу судлагдах ёстой тоо хэмжээ байхгvй vед тvvнд хvрэх буюу шилжих ex-post хэмжээ єгєгдсєн байх ёстой.

Уг тодорхойлогдсон загвар нь 3 чухал шинжийг агуулдаг.

- загварууд нь бодит байдлыг яг таг тодорхойлж урьдчилан тогтоогддогvй байх єєрєєр хэлбэл таамагласан єгvvлбэр хэрэглэх. ажиглаж болохуйц ex-post хэмжээнд оруулах vед энэ єгvvлбэр нь бодит байдалд няцаагдаж болно.

- уг загвар нь тайлбарлагдаж буй хувьсагчийг агуулсан тэнцэтгэлээр илэрхийлэгдэнэ. Энэ нь 2 болон 4 дэхь нєхцєлийг агуулах бєгєєд уг тайлбарлагдаж буй хувьсагчид тодорхой нэг шийдэл байдаг. Yvнийг бvрэн тєгс загвар гэнэ.

- oнол болон загвар 2 нь яг ижил утгатай байх албагvй. Учир шалтгааны чиглэл болон функцvvдийн анги нь онолоос гарч ирдэг. Онол нь загварынхаа логик нєхцєлийг хангаж єгдєг.

Хэрэв онол нь хэтэрхий ерєнхий буюу хэд хэдэн єгvvлбэрvvд нь нэгж хувьсагчуудын хоорон дахь харилцаа холбоогоор илэрхийлэгдэх боломжтой байвал энэ нь абстракт модель /хийсвэрлэсэн загвар/ хэмээн томьёологдоно.

Хийсвэрлэсэн загварт хэд хэдэн юм уу эсвэл бvх функцийн хэлбэрvvд нь тодорхойлогдоогvй байдаг.

энэ нь дорхи маягаар илэрхийлэгдэнэ.

g=1 vед fg (y1, ...yc, x1 xk)=0

y: тайлбарлагдаж буй

x: тайлбарлаж буй хувьсагч

Аливаа онол нь бvрэн тєгс баймааж сая тодорхой моделийг гаргаж авдаг. Тодорхой буюу конкрет модельд параметрvvд нь нарийвчлагдан тодорхойлогдсон байна.

Гэхдээ моделийг хамрах хvрээгээр нь ангилж болдог.

Ерєнхий загвар /модель/- бодит байдлыг илэрхийлэх хэлбэрvvдийн дотроос хамгийн тvгээмэл нь юм. Гэхдээ бvр нарийн ширийн нэгж хэсгийг тайлбарлах албагvй.

Тусгай загвар /модель/- нь тодорхой нэг зvйл дээр тєвлєрдєг. Ихэнхи тохиолдолд ерєнхий загвараас урган гарч шаардлагатай буй нарийвчлалын vvргийг гvйцэтгэдэг. Хамрах хvрээ нь хязгаарлагдмал бага ч гэлээ тайлбарлаж буй vр дvн дvгнэлтийг ач холбогдол нь маш их юм.

Дvрслэл

Дээр авч vзсэн нэр томьёонуудыг ашиглан ерєнхий нэгэн дvрслэл хийж vзье. Сонгодог онолын макро эдийн засгийн хэсгийг 5 тэнцэтгэл бvхий томоохон загвараар илэрхийлж болдог.

Y =Y(A,K) нь dY/dA > 0 болон d2Y/d2A < 0 : Їйлдвэрлэлийн функц

dY/dAD = 1/P : Хєдєлмєрийн эрэлт /ажил хайх/

AS = AS(1/P),  dASP/dl > 0 : Хєдєлмєрийн нийлvvлэлт /ажил олгох/

vM = PY : тоо хэмжээний онол

AS = AD = A : зах зээлийн багтаамжийн нєхцєл

тэмдэглэгээний утга.

Y : бодит дотоодын нийт бvтээгдэхvvн

AD : хєдєлмєрийн эрэлт

l : мєнгєєр олгож буй цалингийн хэмжээ

D: улс ардын аж ахуйн vйлдвэрлэгдсэн бvх бvтээгдэхvvний дундаж vнэ

v: Мєнгєний орлогийн урсгалын хурд

K : тогтмол капиталын хэмжээ /хувьцаа/

AS : хєдєлмєрийн нийлvvлэлт

M : банкны бус салбар дахь мєнгєний хэмжээ

Энд 5 тайлбарлагдаж буй хувьсагч байна : Y, AD ,AS ,P,l мєн тєдий тооны тусгаар, бие даасан тэнцэтгэлvvд байна. Тэнцэтгэл бvр дор хаяж нэг ширхэг єєр тэнцэтгэлээс орж ирсэн хувьсагчийг агуулсан байна.

Эхний 4 тэнцэтгэл нь таамагласан єгvvлбэрvvдийг хэлбэржvvлж байхад, сvvлийнх нь хэлбэрчилэгдсэн норматив єгvvлбэрийг тусгаж байна. Тvvнчлэн энэ 5 дахь нь AS AD гэсэн ex ante тоо хэмжээнээс хэрхэн жинхэнэ ажиглаж буй A (ex post хэмжээ) рvv шилжихийг харуулж байна.

Энэ модель бол абстракт юм. Учир нь сvvлчийн 2 тэнцэтгэл хvртлээ функцийн тєрлvvд нь нарийвчлагдаж тодорхойлогдоогvй байна. Мєн энэ загвар эдийн засгийн бараг бvх салбарыг хамарч буй маш ерєнхий байгааг харж болж байна.

ашигласан ном : Assenmacher. "Einfuehrung in dir Oekonometrie"

 

 

 

Convertor | архив | линк | гишvvдийн vг | хэлэлцvvлэг | сэтгэгдэл | шинээрnew

2001 © "Залуу эдийн засагч" клуб.