Эдийн засаг хэрхэн vvссэн бэ?
Хvний нийгэм vvсэн нь эдийн засаг бий болох урьдчилсан нєхцєл байжээ. Хvний тєрєлхи мєн чанар, инстинкт нь арилжаа наймаанд тулгуурлагдсан байдаг гэж Адам Смит vзсэн байна. Аристотель homo economicus ойлголтыг гаргаж ирсэн бєлгєє. Тvvнийхээр бол эдийн засаг нь хvний зайлшгvй хэрэгцээг хангах зориулалтай нийгмийн нэг "амьд хэсэг" ажээ. Хvн, хvн тєрєлхтєн хєгжихийн хирээр эдийн засаг ч мєн хєгжсєєр байна. Эдийн засаг нь аливаа амьд организмын адил єсєлт, бууралт, уналт, сэргэлт гэсэн vеvvдийг дамжин хєгжиж байдаг. Энэ нь орчлон ертєнцийн нийтлэг жамын эрхээр явагдаж буй. Мєн хvний vйл ажиллагааны нєлєєгєєр єсєж, буурч байдаг. Шинэ бvтээгдэхvvн, шинэ vйлдвэрлэл, шинэ эдийн засаг, єрсєлдєєн, шинжлэх ухааны нээлт, ололтууд, нийгмийн сэтгэлзvй зэрэг шалтгааны улмаас зах зээл, эдийн засаг нь єргєжиж, эсвэл сульдаж байдаг. Энэ нь тодорхой vечлэлийн дагуу явагдах ажээ. Vvнийг эдийн засгийн орчил буюу коньюнктур гэдэг. Байгаль дахь усны эргэлттэй харьцуулж болмоор. Бороо орно. гол горхи болж далайд цутгана. Нарны /дулааны/ нєлєєгєєр ууршиж vvл болно. Vvл хуралдаж бєєгнєрснєєр бороо орно.
|
Э/з-ийн ш/у, эдийн засагчдын vvрэг.
Аристотель. Тэр эдийн засгийн шинжлэх ухааныг vндэслэжээ. Иргэн бvр, хvн бvр єєрийн нийгэмдээ аз жаргалтай, хангалуун амьдрах учиртай. Ухаантнууд тєрийн тусламжтайгаар ард тvмнийг аз жаргалтай амьдруулах ёстой. /аристотелийн санаа./ Vvний тулд буюу хамтийн амьдралын сайн сайхны тєлєє эдийн засагчид ажиллах учиртай. Тэдний мэдлэг, ажиллах арга барил, системчлэгдсэн танин мэдэхvй- vйл ажиллагааны сургааль, аргачлалыг гаргаж авах нь эдийн засгийн шинжлэх ухааны гол vvрэг юм. Адилтгаваас: Хvн сайхан амьдрахын тулд єєрийгєє танин мэдэхээс єєр аргагvй. Ядаж л эрvvл байхын тулд эмчид очих, ариун цэврийг сахих хэрэгтэй гэж ухамсарлаж буй нь єєрийгєє танин мэдэж буйн нэг vр дvн юм. Vvний адилаар Нийгэм єєрєє єєрийгєє хєгжvvлэх, удирдахын тулд орчноо ухамсарлах хэрэгтэй болдог. Уг зорилгийн дагуу сэтгэлзvй, социологи хэмээх шинжлэх ухаан бий болсны адилаар нийгмийнхээ амьдрах чадварыг судлах, улмаар сайжруулахын тулд эдийн засгийн шинжлэх ухаан бий болжээ. Тvvхэнд нэрээ vлдээсэн ихэнхи эдийн засагчид нийгмээ яавал хєгжvvлэх вэ гэж тэмvvлсээр яваад суут онолуудаа туурвижээ.
Ч. Отгочулуу
|