АРВАННЭГДЇГЭЭР БЇЛЭГ
Нийтийн ємч
143 дугаар зїйл. Тєрийн ємч
1.Монгол Улсын иргэдэд ємчлїїлснээс бусад газар, тїїнчлэн газрын хэвлий, ой, ус, ургамал, амьтан, байгалийн бусад баялаг тєрийн ємчлєлд байна. Тїїнчлэн їл хєдлєх ба хєдлєх бусад эд хєрєнгє, оюуны їнэт зїйл, эрх тєрийн ємчлєлд байж болно.
2.Тєрийн ємчлєлийн зїйлсийг Монгол Улсын тєрийн эрх барих дээд байгууллага, тїїний эрх олгосон байгууллага хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дотор эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна.
3.Тєрийн ємчид їндэслэсэн хуулийн этгээд нь єєрт олгогдсон эд хєрєнгийг їйл ажиллагааныхаа зорилгод нийцїїлэн хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй.
4.Тєрийн ємчийн хуулийн этгээдэд шилжїїлснээс бусад эд хєрєнгє, тєсвийн зохих хєрєнгє нь тєрийн санг бїрдїїлнэ.
5.Тєрийн санг эзэмших, ашиглах, захиран зарцуулах журмыг хуулиар тогтооно.
144 дїгээр зїйл.Орон нутгийн ємч
Аймаг, нийслэл, сум, дїїргийн ємчлєлд дараахь эд хєрєнгє байж болно:
1/тєрийн ємчєєс хууль тогтоомжийн дагуу хуваарилж шилжїїлсэн ємчлєлийн зїйлс;
2/єєрийн хєрєнгєєр байгуулсан хуулийн этгээдийн эд хєрєнгє, тїїнээс авах ногдол ашиг;
З/орон нутгийн тєсєв, санхїїгийн дэмжлэг, хуульд заасан бусад эх їїсвэрээр бий болсон эд хєрєнгє.
145 дугаар зїйл.Олон нийтийн байгууллага, сангийн ємч
1.Олон нийтийн байгууллага нь гишїїд, дэмжигчдийн татвар, хандив, дїрэмдээ нийцсэн їйл ажиллагааныхаа їр дїнд олсон бусад орлогоос бїрдсэн єєрийн ємчлєлийн эд хєрєнгєтэй байж болох бєгєєд тїїнийгээ гагцхїї дїрмээр тодорхойлсон зорилго, їйл ажиллагаагаа хэрэгжїїлэхийн тулд эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй.
2.Олон нийтийн байгууллагын ємчлєх эрхийг тїїний удирдах байгууллага хууль, дїрэмд заасан эрх хэмжээний дагуу хэрэгжїїлнэ.
З.Санд шилжїїлсэн эд хєрєнгє нь тїїний ємчлєлд байна. Їїсгэн байгуулагч нь сангийн їїргийг, сан нь їїсгэн байгуулагчийн їїргийг хариуцахгїй.Сангийн эд хєрєнгийг гагцхїї тїїний дїрэмд заасан зорилгыг хэрэгжїїлэх їйл ажиллагаанд зарцуулна.
4.Сангийн эд хєрєнгийн зарцуулалтад тєрийн эрх бїхий байгууллага болон їїсгэн байгуулагч хяналт тавина.
5.Олон нийтийн байгууллага, сан татан буугдсан нєхцєлд їлдсэн эд хєрєнгийг хэрхэх талаар тэдгээрийн дїрэмд заах бєгєєд ийнхїї заагаагїй бол тєрийн ємчлєлд шилжїїлнэ.Олон нийтийн байгууллага татан буугдвал эд хєрєнгийг нь адил зорилго бїхий байгууллагад, сан татан буугдвал эд хєрєнгийг нь гагцхїї нийгэм, соёл, буяны болон нийтэд тустай бусад зорилгоор ажиллаж байгаа
хуулийн этгээдэд шилжїїлэхээр тэдгээрийн дїрэмд заана.
146 дугаар зїйл. Шашны байгууллагын ємч
1.Шашны байгууллага барилга, шїтээн, буян їйлдэх зїйл, сїсэгтний єргєл барьц, єєрийн хєрєнгєєр бий болгосон, эсхїл байгууллага, иргэний хандивласан болон бусад эд хєрєнгє, тїїнчлэн оюуны їнэт зїйлийг ємчлєх эрхтэй.
2.Шашны байгууллагын ємчлєх эрхийг тїїний єєрийн удирдлагын байгууллага хууль, дїрэмд заасан эрх хэмжээнийхээ дагуу хэрэгжїїлнэ.
З.Шашны байгууллага татан буугдвал їлдсэн эд хєрєнгийг хэрхэх талаар тїїний дїрэмд заах бєгєєд ийнхїї заагаагїй бол тєрийн ємчлєлд шилжїїлнэ.Шашны байгууллага татан буугдвал їлдэх эд хєрєнгєє адил зорилго бїхий байгууллагад шилжїїлэхээр дїрэмд заана.
147 дугаар зїйл. Хандивласан эд хєрєнгийг эзэмших,
ашиглах, захиран зарцуулах
Тєрийн ємчийн байгууллагад хандив єгєх, хандивласан эд хєрєнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах журмыг хуульд єєрєєр заагаагїй бол Засгийн газар тогтооно.
148 дугаар зїйл. Тєр, олон нийт, шашны байгууллага,
сангийн эд хєрєнгєєс тєлбєр
гаргуулах
Тєр, олон нийт, шашны байгууллага, сангийн, хуульд хориглон зааснаас бусад эд хєрєнгєєс тєлбєр гаргуулж болно.