IY ДЭД ХЭСЭГ

ТУСЛАЛЦАА ЇЗЇЇЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН

ГЭРЭЭНИЙ ЇЇРЭГ

 

 

ГУЧИНЗУРГАДУГААР БЇЛЭГ

Тээвэрлэлт

 

 

З13 дугаар зїйл. Тээвэрлэлтийн гэрээ

1.Ачаа тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь ачаа тээвэрлїїлэгчээс итгэмжлэн єгсєн ачааг дурдсан газар хїргэж,эрх бїхий этгээдэд хїлээлгэн єгєх; гэрээнд єєрєєр заагаагїй бол ачаа тээвэрлїїлэгч нь тогтоосон хєлсийг тєлєх їїрэг тус тус хїлээнэ.

2.Зорчигч тээвэрлэх гэрээгээр тээвэрлэгч нь зорчигчийг хїрвэл зохих газар нь маршрутын дагуу тээвэрлэн хїргэх, хэрэв зорчигч тээш єгсєн бол тїїнийг дурдсан газар хїргэж,зорчигч буюу зохих эрх бїхий этгээдэд хїлээлгэн єгєх; гэрээнд єєрєєр заагаагїй бол зорчигч нь тээвэрлэлтийн хєлсийг тєлєх їїргийг тус тус хїлээнэ.

 

 

3.Ачаа, зорчигч, тээшийг тээвэрлэх нєхцєл, тээвэрлэлтийн талаар талуудын хїлээх хариуцлага нь хууль, хуульд нийцсэн тодорхой тєрлийн тээврийн дїрэм ба тогтоосон журмаар батлагдсан бусад дїрмээр тодорхойлогдоно.

 

 

4.Хуульд єєрєєр заагаагїй бол тээвэрлэгч нь тээвэрлэлтийн талаархи; тээвэрлїїлэгч нь ачаа, тээшийн талаархи мэдээллийг харилцан солилцоно.

314 дїгээр зїйл.Тээвэрлэлтийн гэрээний хэлбэр

Тээвэрлэлтийн гэрээ нь энэ хуулийн 39 дїгээр зїйлд заасан хэлбэртэй байна.

З15 дугаар зїйл. Тээвэрлэлтийн хєлс

1.Тээвэрлэлтийн хєлсийг талууд тохиролцон тогтооно.

2.Тээвэрлїїлэгчийн тээвэрлїїлэхээр єгсєн ачааг тээвэрлэгч тээвэрлэлтийн хєлс болон бусад тєлбєрийн барьцаанд барьж болно.

 

З16 дугаар зїйл.Тээвэрлэлтийн хугацаа, тїїнийг

зєрчсєний хариуцлага

1.Хуульд єєрєєр заагаагїй бол тээвэрлэгч їїргээ гэрээнд заасан хугацаанд гїйцэтгэх їїрэгтэй.

2.Тээвэрлэгч хугацаа зєрчсєн бол хууль буюу гэрээнд заасан хариуцлага хїлээнэ.

3.Хугацаа хожимдуулсан нь єєрийнх нь буруугаас болоогїй бол тээвэрлэгч хариуцлагаас чєлєєлєгдєнє.

4.Тээвэрлэгч маршрут зєрчсєн бєгєєд гэрээнд заасан бол хариуцлага хїлээнэ.

 

317 дугаар зїйл. Зорчигчийн амь нас, эрїїл мэнд,

эд хєрєнгєд гэм хор учруулсны хариуцлага

Зорчигчийн амь нас, эрїїл мэнд, эд хєрєнгєд гэм хор учруулснаас тээвэрлэгчийн хїлээх хариуцлага нь бусдын амь нас, эрїїл мэнд, эд хєрєнгєд гэм хор учруулснаас їїсэх їїргийн тухай хэм хэмжээгээр тодорхойлогдоно.

318дугаарзїйл.Ачаабуюутээшийг алдаж дутагдуулсан,

гэмтээснээс їїсэх хариуцлага

 

 

Хуульд єєрєєр заагаагїй бол тээвэрлэгч тээвэрлэхээр хїлээн авсан ачаа, тээшийг алдсан, дутагдуулсан бол їнийг хоёр нугалж; гэмтээсэн бол гэмтээсэн ачаа, тээшийн їнийг тєлїїлэхээр тээвэрлїїлэгч шаардах эрхтэй.

319 дїгээр зїйл. Тээвэрлэлтийн талаар гаргах

гомдлын шаардлага, нэхэмжлэл

1.Тээвэрлїїлэгч нь тээвэрлэлтийн талаар шїїхэд нэхэмжлэл гаргахын ємнє тээвэрлэгчид гомдлын шаардлага гаргана.

2.Гомдлын шаардлагыг тїїнийг гаргах эрх їїссэн єдрєєс эхлэн зургаан сарын дотор гаргана. Хууль болон гэрээнд анз тєлєхєєр заасан бол энэ тухай гомдлын шаардлагыг дєчин тав хоногийн дотор гаргана.

 

3.Тээвэрлэгч нь гомдлын шаардлагыг хїлээн авч, тїїнийг хангах буюу няцаах тухай хариуг гурван сарын дотор тээвэрлїїлэгчид мэдэгдэнэ.Харин хэд хэдэн тєрлийн тээврийг нэг баримт бичигтэйгээр гїйцэтгэж байгаа тээвэрлэлтийн талаар гаргасан гомдлын шаардлагад зургаан сарын дотор, анз тєлїїлэх тухай гомдлын шаардлагад дєчин тав хоногийн дотор хариу мэдэгдэх їїрэгтэй.

4.Гомдлын шаардлагыг няцаасан,эсхїл энэ зїйлд заасан хугацаанд хариу єгєєгїй бол тээвэрлїїлэгч хариу авсан буюу гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан єдрєєс эхлэн нэг жилийн дотор шїїхэд нэхэмжлэл гаргана.

 

5.Тээвэрлэгч нь ачаа тээвэрлїїлэгч, хїлээн авагч, зорчигчдод тээвэрлэлттэй холбогдуулан гаргах гомдлын шаардлага,нэхэмжлэлд энэ зїйлийн заалт хамаарна.

320 дугаар зїйл. Тээвэрлэлтийг зохион

байгуулах тухай гэрээ

1.Ачааг байнга тээвэрлэх шаардлагатай бол тээвэрлэгч, тээвэрлїїлэгчийн хооронд тээвэрлэлтийг байнга буюу тодорхой хугацаанд зохион байгуулах тухай гэрээ байгуулж болно.

2.Тээвэрлэлтийг зохион байгуулах гэрээнд тээврийн хэрэгсэл олгох, тээвэрлїїлэх ачааг шилжїїлэх хугацаа,ачааны хэмжээ болон бусад нєхцєлїїд, тїїнчлэн тодорхой тєрлийн тээврийн дїрэм, журамд заагаагїй тээвэрлэлтийг зохион байгуулах бусад нєхцєлийг заана.

 

3.Тээвэрлэлтийг зохион байгуулах тухай гэрээнд энэ хуулийн 314-єєс 319 дїгээр зїйлийн заалт нэг адил хамаарна.

 

ГУЧИНДОЛДУГААР БЇЛЭГ

Даалгавар

 

 

321 дїгээр зїйл.Даалгаврын гэрээ

1.Даалгаврын гэрээгээр даалгавар гїйцэтгэгч нь даалгавар єгєгчийн нэрийн ємнєєс, тїїний зардлаар тодорхой їйлдэл хийх; хууль буюу гэрээнд єєрєєр заагаагїй бол даалгавар єгєгч нь хєлс тєлєх їїрэг тус тус хїлээнэ.

2.Хууль буюу гэрээнд єєрєєр заагаагїй бол даалгавар гїйцэтгэгч даалгаврыг биечлэн гїйцэтгэх їїрэгтэй. Ямар ч їед даалгавар єгєгч даалгавраа цуцлах, даалгавар гїйцэтгэгч даалгавраас татгалзах эрхтэй.Энэ эрхийг хязгаарласан гэрээ хїчин тєгєлдєр бус байна.

 

3.Даалгавар єгєгч єєрийн ашиг сонирхлыг єєрєєр хангах боломжоо алдсан їед даалгавраас татгалзсан даалгавар гїйцэтгэгч ийнхїї татгалзсанаас учирсан хохирлыг даалгавар єгєгчид тєлєх їїрэгтэй.

322 дугаар зїйл. Даалгавар гїйцэтгэгчийн їїрэг

1.Даалгавар гїйцэтгэгч даалгаврыг даалгавар єгєгчийн зааврын дагуу гїйцэтгэх їїрэгтэй. Даалгавар єгєгчийн ашиг сонирхлын їїднээс тїїний єгсєн зааврыг єєрчлєх зайлшгїй шаардлагатай бєгєєд энэ талаар урьдчилан мэдэгдэх боломжгїй байсан, эсхїл мэдэгдсэн боловч зохих хугацаанд хариу аваагїй бол даалгавар гїйцэтгэгч уг зааврыг єєрчлєх эрхтэй.

 

2.Даалгавар гїйцэтгэгч нь даалгавар єгєгчийн шаардлагаар гїйцэтгэж байгаа ажлын явцын талаар мэдээлэх, даалгавар гїйцэтгэхтэй холбогдуулан хїлээж авсан бїх зїйлийг даалгавар єгєгчид нэн даруй шилжїїлэх їїрэгтэй.

323 дугаар зїйл.Даалгавар єгєгчийн їїрэг

Даалгавар єгєгч нь єгсєн даалгаврынхаа гїйцэтгэлийг хїлээн авах їїрэгтэй.Тїїнчлэн гэрээнд єєрєєр заагаагїй бол даалгавар гїйцэтгэхэд зайлшгїй шаардагдах зїйлийг даалгавар гїйцэтгэгчид олгох, даалгавар гїйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгїй зардлыг даалгавар гїйцэтгэгчид тєлєх їїрэгтэй.

 

324 дїгээр зїйл.Даалгавар єєрчлєгдєх

Даалгавар бїрэн гїйцэтгэгдээгїй байхад даалгавар єгєгч нь тїїнийг єєрчилбєл даалгавар гїйцэтгэгчид учирсан хохирлыг тєлєх ба хєлс єгєхєєр тохиролцсон байсан бол гїйцэтгэсэн даалгаврын хэмжээгээр тїїнийг тєлєх їїрэгтэй.

325 дугаар зїйл.Даалгавар гїйцэтгэгч нь даалгавар

гїйцэтгэхээс татгалзах

Даалгавар гїйцэтгэгч нь єгсєн даалгаврыг гїйцэтгэхээс татгалзвал тїїнийг гїйцэтгэхтэй холбогдуулан авсан зїйлийг гїйцэтгээгїй даалгаврын хэмжээгээр даалгавар єгєгчид буцааж єгєх їїрэгтэй.

 

326 дугаар зїйл.Даалгавар гїйцэтгэгч нас

барах буюу хуулийн этгээд татан буугдах

1.Даалгавар гїйцэтгэгч иргэн нас барвал тїїний єв залгамжлагч нь гэрээ дуусгавар болсон тухай даалгавар єгєгчид мэдэгдэж, тїїний эд хєрєнгийг хамгаалах арга хэмжээ авах їїрэгтэй.

2.Даалгавар гїйцэтгэгч хуулийн этгээд татан буугдвал энэ їїргийг татан буулгах комисс, эсхїл татан буулгах ажлыг эрхлэн явуулж байгаа этгээд энэ тухай даалгавар єгєгчид мэдэгдэж, тїїний эд хєрєнгийг хамгаалах арга хэмжээ авах їїрэгтэй.

 

327 дугаар зїйл.Даалгаврыг єєр этгээдэд шилжїїлэх

1.Гэрээнд заасан буюу даалгавар єгєгч эрх олгосон, эсхїл даалгаврыг биечлэн гїйцэтгэх боломжгїй болсон їед тїїнийг єєр этгээдээр гїйцэтгїїлэх нь даалгавар єгєгчийн ашиг сонирхолд нийцэж байвал даалгавар гїйцэтгэгч нь тїїнийг гїйцэтгїїлэхээр єєр этгээд /орлон гїйцэтгэгч/-эд шилжїїлж болно.

2.Даалгаврыг бїрэн буюу тїїний зарим хэсгийг орлон гїйцэтгэгчид шилжїїлсэн даалгавар гїйцэтгэгч энэ тухай даалгавар єгєгчид даруй мэдэгдэх ба орлон гїйцэтгэгчийн талаар даалгавар єгєгчийг мэдээллээр хангах їїрэгтэй.

 

3.Даалгавар гїйцэтгэгч даалгаврыг гїйцэтгэх шаардлага хангахгїй этгээдийг орлон гїйцэтгэгчээр сонгон авснаас уг даалгавар гїйцэтгэгдээгїй буюу зохих ёсоор гїйцэтгэгдээгїй байвал хариуцлагыг єєрєє хїлээнэ.

4.Даалгавар гїйцэтгэгч нь энэ зїйлийн 1,2 дахь хэсгийн заалтыг зєрчсєн бол орлон гїйцэтгэгчийн гїйцэтгэвэл зохих їїргийг єєрийн їїргийн нэгэн адил хариуцна.

5.Даалгавар єгєгч нь даалгавар гїйцэтгэгчийн сонгон авсан орлон гїйцэтгэгчийг хэдийд ч єєрчлєх эрхтэй.

 

328 дугаар зїйл.Даалгаврын гэрээ дуусгавар болох

Даалгаврын гэрээ энэ хуулийн 195, 197-гоос 2О1 дїгээр зїйлд зааснаас гадна дор дурдсан їндэслэлээр дуусгавар болно:

1/даалгавар єгєгч даалгавраа єєрчилсєн;

2/даалгавар гїйцэтгэгч нь даалгавар биелїїлэхээс татгалзсан;

3/талуудын аль нэг нь болох иргэн эрхийн бїрэн чадамжгїйд, эсхїл сураггїй алга болсонд тооцогдсон, тїїнчлэн насбарсан, насбарсан гэжзарлагдсан;

 

4/талуудын аль нэг нь болох хуулийн этгээд татан буугдсан.

329 дїгээр зїйл.Бусдын їїргийг даалгаваргїйгээр гїйцэтгэх

1.Зохих бїрэн эрхгїй атлаа єєр этгээдийн ашиг сонирхлын їїднээс хэлцэл хийсэн этгээдийн їйл ажиллагааг тухайн этгээд хожим хїлээн зєвшєєрвєл уг хэлцлийг хийхэд гарсан бїх зардлыг тєлєх їїрэгтэй.Ийнхїї хїлээн зєвшєєрєєгїй бол ашиг сонирхлынх нь їїднээс хэлцэл хийгдсэн этгээд уг хэлцэл хийснээс олсон ашгийн хэмжээнд зайлшгїй зардлыг тєлнє.

 

2.Бусдын эд хєрєнгєнд хохирол учирч болзошгїй бодитой аюулын тухай ємчлєгч буюу эзэмшигчид нь урьдчилан мэдэгдэх боломжгїй нєхцєлд уг аюулыг зайлуулсан зохих бїрэн эрхгїй этгээд зардал, хохирлоо тєлїїлэхийг ємчлєгч буюу эзэмшигчээс шаардах эрхтэй. Ийнхїї тєлєх хохирлын хэмжээ нь учрах байсан хохирлын хэмжээнээс хэтэрч болохгїй.

 

ГУЧИННАЙМДУГААР БЇЛЭГ

Зуучлал

 

 

330 дугаар зїйл. Зуучлалын гэрээ

Зуучлалын гэрээгээр зууч нь зуучлуулагчаас олгосон бїрэн эрхийн дагуу, тїїний ашиг сонирхлын тєлєє хэлцэл хийх этгээдтэй холбож єгєх; зуучлуулагч нь гэрээнд єєрєєр заагаагїй бол хєлс тєлєх їїргийг тус тус хїлээнэ.

3З1 дїгээр зїйл.Зуучлалын гэрээний хэлбэр

Хуульд єєрєєр заагаагїй бол зуучлалын гэрээг байгуулахад энэ хуулийн 39 дїгээр зїйлийг баримтална.

332 дугаар зїйл.Зуучийн їїрэг

 

1.Зууч нь зуучлуулагчийг гуравдагч этгээдтэй гэрээ хийлгэхээр тохиролцож, тїїнийгээ тодорхой хэлбэрээр нотлох їїрэгтэй. Хуульд єєрєєр заагаагїй бол ийнхїї нотлох хэлбэрийг гэрээгээр тодорхойлно. Ийнхїї нотолж чадаагїй бол зуучийг їїргээ гїйцэтгээгїй гэж їзнэ.

2.Зууч нь зуучлуулагчийн итгэмжлэн єгсєн мэдээллийн нууцыг хадгалах, тїїний ашиг сонирхолд харш мэдээллийг ашиглахгїй байх їїрэгтэй ба энэ їїргээ зєрчвєл зуучлуулагч нь гэрээг цуцалж, учирсан хохирлыг тєлїїлэхээр шаардах эрхтэй.

 

3.Зууч нь зуучлалтай холбогдуулж зуучлуулагчийн єгсєн зааврыг биелїїлнэ.Энэ заавар нь хууль зєрчсєн буюу зуучлалын їйл ажиллагаа явуулах боломжгїйд хїргэвэл зууч нь гэрээг цуцалж, учирсан хохирлыг тєлїїлэхээр шаардах эрхтэй. Ийнхїї буруу зааварласнаас їїсэх хариуцлагыг зууч гуравдагч этгээдийн ємнє хїлээхгїй.

4.Зууч їїргээ гїйцэтгэхээс їндэсгїйгээр татгалзвал зуучлуулагч гэрээг цуцлах, хєлс тєлєхєєс татгалзах эрхтэй.

5.Зууч нь гуравдагч этгээдэд гэрээгээр шилжїїлэхээр зуучлуулагчаас олгосон эд хєрєнгийг єєрєє худалдаж авах эрхгїй. Зууч энэ заалтыг зєрчвєл уг эд хєрєнгє /боломжгїй бол тїїний їнэ/-ийг зуучлуулагчид буцаан єгч, зууч орлого олсон бол тїїнийг улсын орлогод хураана.

 

6.Зууч нь гагцхїї зуучлуулагчийн ашиг сонирхлын тєлєє ажиллах ба гэрээ байгуулагч гуравдагч этгээдийн зуучийн їїргийг давхар гїйцэтгэж болохгїй.Энэ заалтыг зєрчвєл зуучлуулагч нь гэрээг цуцалж, учирсан хохирлоо тєлїїлэх эрхтэй ба гуравдагч этгээдээс зуучийн авсан хєлсийг улсын орлогод хураана.

7.Энэ зїйлд зааснаас єєр їїргийг гэрээгээр тодорхойлж болно.

ЗЗ3 дугаар зїйл. Зуучлуулагчийн їїрэг

1.Зуучлуулагч нь зуучийг їїргээ биелїїлэхэд зайлшгїй шаардлагатай мэдээлэл, бусад нєхцєлєєр хангах їїрэгтэй ба энэ їїргээ биелїїлэхгїй бол зуучлагч нь гэрээг цуцлах эрхтэй.

 

2.Зуучлуулагч нь хууль буюу гэрээнд заасны дагуу хєлсийг тогтоосон хугацаанд тєлєх бєгєєд энэ їїргээ биелїїлэхгїй бол зууч учирсан хохирлыг тєлїїлэхээр шаардах эрхтэй.

ЗЗ4 дїгээр зїйл.Зуучлах їїргийг єєр этгээдэд шилжїїлэх

Зуучлах їїргийг єєр этгээдэд шилжїїлэхэд энэ хуулийн 187 дугаар зїйлд заасан журмыг баримтална.

 

ГУЧИНЕСДЇГЭЭР БЇЛЭГ

Комисс

335 дугаар зїйл.Комиссийн гэрээ

1.Комиссийн гэрээгээр комисс нь їйлчлїїлэгчийн даалгавар, зардлаар єєрийн нэрийн ємнєєс нэг ба хэд хэдэн хэлцэл хийх; їйлчлїїлэгч нь хєлс тєлєх їїрэг тус тус хїлээнэ.

2.Їйлчлїїлэгчээс шалтгаалж комиссийн гэрээ биелэгдээгїй бол комисс нь зохих хєлс авах, гарсан зардлыг нєхєн тєлїїлэхээр шаардах эрхтэй.

3.Комиссийн гэрээг бичгээр хийнэ.

336 дугаар зїйл. Комисс даалгавар гїйцэтгэх

 

1.Комисс нь даалгаврыг їйлчлїїлэгчийн зааврын дагуу тїїнд аль болох ашигтайгаар гїйцэтгэх їїрэгтэй.

2.Їйлчлїїлэгчид илэрхий ашигтай бєгєєд энэ тухай тїїнд урьдчилан мэдэгдэх боломжгїй, эсхїл хариуг зохих хугацаанд аваагїй бол комисс нь їйлчлїїлэгчийн зааврыг єєрчлєх эрхтэй.

3.Їйлчлїїлэгчийн даалгаснаас илїї ашигтай нєхцєлєєр хэлцэл хийсэн бєгєєд гэрээнд єєрєєр заагаагїй бол олсон ашгийг талууд тэнцїї хувааж авна.

337 дугаар зїйл.Їйлчлїїлэгчийн эд хєрєнгийн

талаар комиссийн гїйцэтгэх їїрэг

1.Їйлчлїїлэгчээс ирїїлсэн, эсхїл їйлчлїїлэгчид зориулан ирїїлсэн эд хєрєнгийг комисс хїлээн авах їед уг эд хєрєнгєд байсан чанарын дутагдал ердийн їзлэгээр илэрсэн бол комисс энэ тухай їйлчлїїлэгчид даруй мэдэгдэнэ.

2.Бусад этгээд їйлчлїїлэгчийн эд хєрєнгєд хохирол учруулсан бол комисс нь їйлчлїїлэгчийн эрхийг хамгаалах арга хэмжээ авч, энэ тухай холбогдох баримт цуглуулж, їйлчлїїлэгчид даруй мэдэгдэнэ.

 

З.Энэ зїйлийн 1,2 дахь хэсэгт заасан їїргээ гїйцэтгээгїй бол їїнтэй холбогдон гарсан хохирлыг комисс нь їйлчлїїлэгчид тєлнє.

4.Їйлчлїїлэгчийн эд хєрєнгє алдагдсан буюу гэмтсэн нь єєрийнх нь буруугаас болоогїй гэдгийг нотолж чадахгїй бол комисс їйлчлїїлэгчийн ємнє хариуцлага хїлээнэ.

5.Тухайн эд хєрєнгийг заавал даатгуулах тухай хуулийн заалт, эсхїл энэ талаар єгсєн їйлчлїїлэгчийн зааврыг биелїїлээгїй комисс нь їїнээс їїсэх хариуцлагыг їйлчлїїлэгчийн ємнє хїлээнэ.

 

338 дугаар зїйл.Їйлчлїїлэгч иргэн нас барсан,нас барсан гэж зарлагдсан,

сураггїй алга болсонд буюу иргэний эрх зїйн эрхийн

бїрэн чадамжгїйд тооцогдсон, хуулийн этгээдийн їйл

ажиллагаа зогссон їед комиссийн хїлээх їїрэг

Їйлчлїїлэгч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггїй алга болсонд буюу эрхийн бїрэн чадамжгїйд тооцогдсон, тїїнчлэн хуулийн этгээдийн їйл ажиллагаа зогссон їед їйлчлїїлэгчийн эрх залгамжлагч буюу тїїний тєлєєлєгчєєс зохих заавар иртэл комисс даалгаврыг їргэлжлїїлэн гїйцэтгэж байх

їїрэгтэй.

З39 дїгээр зїйл.Гуравдагч этгээд їїргээ

гїйцэтгээгїйгээс їїсэх хариуцлага

1.Даалгаврыг гїйцэтгэхийн тулд комиссоос гуравдагч этгээдтэй хийсэн хэлцлээр хїлээсэн їїргээ уг этгээд гїйцэтгээгїй бол комисс энэ тухай їйлчлїїлэгчид даруй мэдэгдэж, шаардагдах баримт, мэдээллийг цуглуулж, тїїнд шилжїїлэх їїрэгтэй.Мэдээллийг хїлээн авсан їйлчлїїлэгч дурдсан хэлцлийн дагуу гуравдагч этгээдэд тавибал зохих шаардлагыг єєртєє шилжїїлэн авахыг комиссоос шаардах эрхтэй.

 

2.Гуравдагч этгээд їїргээ гїйцэтгээгїйн хариуцлагыг єєртєє хїлээхээр комисс батлан даалт гаргасан бол тэрээр уг хариуцлагыг хїлээнэ.

З40 дїгээр зїйл.Комиссийн олсон зїйлийг

їйлчлїїлэгч ємчлєх

1.Їйлчлїїлэгч нь комисст шилжїїлсэн єєрийн эд хєрєнгє, тїїнчлэн комиссоос їйлчлїїлэгчийн зардлаар олсон зїйлийг ємчлєх эрхтэй.

2.Комисс нь єєрт тєлєх тєлбєрийн шаардлагаа хангуулахын тулд комиссийн гэрээний зїйлийг барьцаанд авах эрхтэй.

 

341 дїгээр зїйл.Їйлчлїїлэгч даалгаврын

биелэлтийг хїлээн авах

 

1.Комисс даалгавар гїйцэтгэмэгц гїйцэтгэсэн даалгаврынхаа талаар їйлчлїїлэгчид тайлагнахын хамт олсон бїх зїйлээ тїїнд шилжїїлэх їїрэгтэй.

 

 

2.Даалгаврыг гїйцэтгэхийн тулд комиссоос гуравдагч этгээдтэй хийсэн хэлцлээс їїссэн эрхийг шилжїїлэхийг їйлчлїїлэгч шаардвал комисс тїїнийг биелїїлэх їїрэгтэй.Їйлчлїїлэгч нь ийнхїї эрх шилжїїлэн авбал хэлцлийн дагуу комиссийн хїлээсэн їїргийг нэг адил хїлээн авах їїрэгтэй.

3.Комиссоос шилжїїлж байгаа эд хєрєнгийг хїлээн авах їед илэрсэн дутагдлын талаар їйлчлїїлэгч комисст даруй мэдэгдэх їїрэгтэй.

4.Комиссийн тайланд дурдсан їйл ажиллагааг бїхэлд нь буюу тїїний зарим хэсгийг зєвшєєрєхгїй бол їйлчлїїлэгч тїїнийг хїлээн авсан єдрєєс хойш гурван сарын дотор энэ тухай комисст мэдэгдэх їїрэгтэй.Дээрх хугацаанд їйлчлїїлэгч тайлангийн талаар санал ирїїлээгїй бєгєєд гэрээнд єєрєєр заагаагїй бол тїїнийг хїлээн авсан гэж їзнэ.

 

342 дугаар зїйл.Комиссийн хєлс, зардал

1.Комисс даалгаврыг гїйцэтгэсний дараа комиссийн хєлс, даалгавар биелїїлэхтэй холбогдон гарсан зардал тєлєхийг їйлчлїїлэгчээс шаардах эрхтэй.Їйлчлїїлэгчийн эд хєрєнгийг хадгалж байсны зардлыг гэрээнд заасан бол комисст тєлнє.

2.Комисс гуравдагч этгээдтэй хийсэн хэлцлийн биелэлтийг єєрєє хїлээхээр батлан даасан бол ийнхїї батлан даасны хєлсийг шаардан авах эрхтэй.

3.Комиссийн хєлс, тїїнчлэн гуравдагч этгээдтэй хийсэн гэрээг комисс батлан даасны хєлсний хэмжээг талууд хэлэлцэн тогтоох ба ийнхїї тогтоогоогїй бол талуудын аль нэгний хїсэлтээр шїїх, арбитр тогтоож болно.

 

343 дугаар зїйл.Комисс даалгавар гїйцэтгэхээс

татгалзах буюу гїйцэтгэх боломжгїй

болсноос комиссийн гэрээ дуусгавар болох

1.Їйлчлїїлэгч гэрээг зєрчсєн бол комисс нь даалгавар гїйцэтгэхээс татгалзах эрхтэй.

2.Комисс даалгавар гїйцэтгэхээс татгалзаж байгаагаа їйлчлїїлэгчид бичгээр мэдэгдэх бєгєєд їйлчлїїлэгч тїїнийг хїлээн авсан єдрєєс хойш хоёр долоо хоног єнгєрмєгц уг гэрээ дуусгавар болно.

 

3.Комисс нь даалгавар гїйцэтгэхээс татгалзсан тохиолдолд хєлс, зардлаа гїйцэтгэсэн даалгаврын хэмжээгээр їйлчлїїлэгчээс шаардах эрхтэй.

4.Даалгавар гїйцэтгэх боломжгїй болсон нь комиссийнбуруугаас болоогїй бол тэрээр гаргасан зардлаа їйлчлїїлэгчээр тєлїїлж, гїйцэтгэсэн даалгаврын хэмжээгээр хєлс шаардах эрхтэй.

5.Комиссийнбуруугаас болж даалгавар гїйцэтгэх боломжгїй болсон бєгєєд гэрээнд єєрєєр заагаагїй бол комисс нь даалгаврын гїйцэтгэсэн хэсэгт оногдох хєлс, зардлыг тооцон, їйлчлїїлэгчид учирсан хохирлыг тєлєх їїрэгтэй.

 

 

ДЄЧДЇГЭЭР БЇЛЭГ

Хадгалалт

 

 

344 дїгээр зїйл. Хадгалалтын гэрээ

Хадгалалтын гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчаас шилжїїлсэн эд хєрєнгийг хадгалах ба тїїнийг хадгалуулагчид буцааж єгєх буюу эрх бїхий этгээдэд шилжїїлэн єгєх їїрэг хїлээнэ.

345 дугаар зїйл.Хадгалалтын гэрээний хэлбэр

1.Хадгалалтын гэрээг энэ хуулийн 39 дїгээр зїйлд заасан хэлбэрээр хийнэ.

2.Хуульд заасан хэлбэрээр хийгээгїй хадгалалтын гэрээний талаар талууд маргавал дараахь тохиолдолд гэрчээр нотлуулах эрхээ алдахгїй:

 

1/гэнэтийн буюу давагдашгїй хїчний шинжтэй онцгой нєхцєл байдалд эд хєрєнгєє хадгалуулахаар шилжїїлсэн;

2/хадгалуулахаар шилжїїлсэн эд хєрєнгє мєн эсэхийг тогтоох;

З/автомат хадгалагчид эд хєрєнгєє хадгалуулахаар шилжїїлсэн.

346 дугаар зїйл.Хадгалалтын хєлс

Хуульд єєрєєр заагаагїй бол эд хєрєнгє хадгалсны хєлс тєлєхєєр талууд тохиролцож болно.Энэ тохиолдолд хєлсний хэмжээ, тєлєх арга, журам, хугацааг гэрээгээр тодорхойлно.

 

З47 дугаар зїйл.Хадгалалтын гэрээний хугацаа

1.Хадгалалтын гэрээг тодорхой буюу тодорхой бус хугацаагаар байгуулж болно.

2.Тодорхой бус хугацаагаар байгуулсан гэрээг талууд хэдийд ч дуусгавар болгох эрхтэй боловч нєгєє талдаа їїрэг гїйцэтгэх боломжийн хугацаа олгоно.

З48 дугаар зїйл.Хадгалагч, тїїний їїрэг

1.Хадгалагч нь дараахь этгээд байж болно:

1/хадгалалтын їйл ажиллагаа явуулах їндсэн чиг їїрэг бїхий иргэн, хуулийн этгээд;

 

2/їндсэн їйл ажиллагааныхаа зэрэгцээ хадгалалтын їїрэг гїйцэтгэдэг иргэн, хуулийн этгээд;

3/бусдын эд хєрєнгийг хадгалах їїргийг гэрээгээр хїлээсэн иргэн.

2.Хуульд єєрєєр заагаагїй бол хадгалагч дор дурдсан їїрэг хїлээнэ:

1/хадгалуулахаар шилжїїлсэн эд хєрєнгийн бїрэн бїтэн байдлыг хангах;

2/хадгалуулагчийн шаардсан їед эд хєрєнгийг буцааж єгєх буюу эрх бїхий этгээдэд шилжїїлэх.

3.Энэ зїйлийн 1 дэх хэсгийн 1 -д заасан этгээд нь хадгалахаар хїлээн авсан эд хєрєнгийн бїрэн бїтэн байдлыг хангахад шаардагдах бїхий л арга хэмжээг авах їїрэгтэй.

 

4.Энэ зїйлийн 1 дэх хэсгийн 2,З-т заасан этгээд нь хєлсгїй хадгалахаар хїлээн авсан эд хєрєнгийг єєрийн эд хєрєнгєтэй адил нєхцєлєєр хадгалах, хэрэв хєлсєєр хадгалж байгаа бол эд хєрєнгийн бїрэн бїтэн байдлыг хангах талаар єєрєєс хамаарах боломжийн бїхий л арга хэмжээг авах їїрэгтэй.

З49 дїгээр зїйл.Хадгалагчийн эрх

1.Хууль буюу гэрээнд єєрєєр заагаагїй бол хадгалагч дор дурдсан эрх эдэлнэ:

1/хадгалуулахаар шилжїїлсэн эд хєрєнгє, тїїний їр шим, їр тєлийг ашиглах;

 

2/хадгалалтын хєлсийг шаардах.

2.Хууль буюу гэрээнд єєрєєр заагаагїй бол хадгалагч хадгалалтын зардлыг хадгалуулагчаар тєлїїлэхээр шаардах эрхтэй.

350 дугаар зїйл.Хадгалуулагчийн їїрэг

Хадгалуулагч дор дурдсан їїрэг хїлээнэ:

1/хадгалуулахаар шилжїїлсэн эд хєрєнгєє тогтоосон хугацаанд нь буцаан авах;

 

2/хууль буюу гэрээнд заасан бол хадгалагчид хєлс тєлєх;

 

 

3/хадгалалттай холбогдон гарсан зайлшгїй зардлыг хадгалагчид тєлєх;

4/хадгалуулахаар шилжїїлсэн эд хєрєнгийн онцлог шинж чанар, хадгалах нєхцєл, журмын талаар хадгалагчид мэдээлэх;

5/гэрээ байгуулснаас хойш тодорхой хугацааны дараа эд хєрєнгєє хадгалалтанд шилжїїлэхээр тохиролцсон бол уг эд хєрєнгєє тогтоосон хугацаанд шилжїїлэх.

351 дїгээр зїйл.Хадгалуулагчийн эрх

Хадгалалтын гэрээний хугацаанаас їл хамааран хадгалуулагч хадгалуулахаар шилжїїлсэн эд хєрєнгєє буцааж авахаар хэдийд ч шаардах эрхтэй.Энэ тохиолдолд хадгалагчид їїргээ гїйцэтгэх боломжийн хугацаа олгоно.

 

352 дугаар зїйл.Хадгалалтын гэрээний

талуудын хариуцлага

1.Хадгалагч нь хадгалалтанд шилжїїлсэн эд хєрєнгийг алдсан, дутагдуулсан, гэмтээсэн бєгєєд гэрээнд єєрєєр заагаагїй бол хадгалуулагчид учирсан хохирлыг тєлнє.

2.Эд хєрєнгийг хадгалалтад шилжїїлэх їед мэдэж байсан буюу мэдэхболомжтой байсан чанарындутагдлынталаар хадгалуулагч нь хадгалагчид мэдэгдээгїй, эсхїл энэхїї дутагдлын талаар хадгалагч, хадгалуулагчийн хэн аль нь мэдээгїй буюу мэдэх боломжгїй байснаас шалтгаалан хадгалагчид учирсан хохирлыг хадгалуулагч тєлєх їїрэгтэй.

 

З.Хадгалалтын болон эд хєрєнгийг хадгалуулахаар шилжїїлэх хугацааг хэтрїїлсэн тохиолдолд анз тєлєхєєр тохиролцсон бол буруутай тал нь гэрээнд заасан анзыг тєлнє.

4.Зочид буудал,нийтийн байр,амралт,сувиллын газар болон тїїнтэй адилтгах їйл ажиллагаа эрхэлдэг этгээд їйлчлїїлэгчид олгосон єрєє, тасалгаанд байгаа їйлчлїїлэгчийн мєнгє, їнэт эдлэлээс бусад эд хєрєнгийн бїрэн бїтэн байдлыг хангах їїрэгтэй ба энэхїї їїргээ гїйцэтгээгїйгээс їйлчлїїлэгчид учирсан хохирлыг тєлнє.

 

353 дугаар зїйл.Хадгалалтын гэрээний талуудыг

хариуцлагаас чєлєєлєх їндэслэл

Хадгалагч дор дурдсан тохиолдолд хариуцлагаас чєлєєлєгдєнє:

1/энэ хуулийн 348 дугаар зїйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан этгээд нь хадгалуулагчийн шилжїїлсэн эд хєрєнгийг алдаж, дутагдуулж, гэмтээсэн нь гэнэтийн буюу давагдашгїй хїчний шинжтэй онцгой нєхцєл байдлаас болсон гэдгийг нотолбол;

2/энэ хуулийн 348 дугаар зїйлийн 1 дэх хэсгийн 2,3; 352 дугаар зїйлийн 4 дэх хэсэгт заасан этгээд нь хадгалуулагчийн шилжїїлсэн эд хєрєнгийг алдаж,дутагдуулж, гэмтээсэнд гэм буруугїй болохоо нотолбол;

 

3/хадгалуулагч нь хадгалуулахаар шилжїїлсэн эд хєрєнгєє тогтоосон хугацаанд буцааж аваагїй байхад эд хєрєнгє алдагдаж, дутагдаж, гэмтсэн нь хадгалагчийн санаатай буюу илтэд болгоомжгїй їйлдлээс болсон нь тогтоогдоогїй бол;

З54 дїгээр зїйл.Хадгалалтад єгсєн эд хєрєнгєє

буцааж аваагїйгээс їїсэх їр дагавар

1.Хадгалах хугацаа дууссан эд хєрєнгийг хадгалуулагч буцааж аваагїй бєгєєд хууль буюу гэрээнд єєрєєр заагаагїй бол тїїнийг буцааж авахыг хадгалагч гурван сарын хугацаанд хоёроос доошгїй удаа бичгээр урьдчилан мэдэгдсэний дараа уг эд хєрєнгийг дуудлагын буюу комиссийн худалдаагаар худалдах эрхтэй.

 

2.Худалдсан эд хєрєнгийн їнээс хадгалагч хууль буюу гэрээнд зааснаар єєрт ногдох хєлс, анз, зардлыг тооцон авч,илїї гарсныг хадгалуулагчид олгох, тийм боломжгїй бол улсын орлогод оруулна.

3.Худалдсан їнэ нь хадгалагчид тєлбєл зохих тєлбєрийг тєлєхєд хїрэлцэхгїй бол зєрїїг хадгалуулагчаас шаардах эрхтэй.

355 дугаар зїйл.Хадгалалтын їїрэг їїсэх бусад їндэслэл

1.Дор дурдсан тохиолдолд хадгалалтын їїрэг їїсч болно:

1/энэ бїлэгт зааснаас єєр тєрлийн гэрээ байгуулснаар;

2/хуульд заасан бусад їндэслэлээр.

2.Энэ зїйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу їїссэн хадгалалтын харилцаанд энэ бїлгийн заалт нэг адил хамаарна.

 

ДЄЧИННЭГДЇГЭЭР БЇЛЭГ

Асран тэтгэх

 

 

356 дугаар зїйл.Асран тэтгэх гэрээ

1.Асран тэтгэх гэрээгээр асран тэтгэгч нь асруулагчийг хоол хїнс,хувцас,орон сууцаар хангах, асрах, сувилах,эмнэлгийн туслалцааг єєрийн буюу асруулагчийн зардлаар їзїїлэх, нас барвал єєрийн зардлаар оршуулах; асруулагч нь гэрээгээр хэлэлцэн тохирсон мєнгийг асруулах хугацаанд байнга тєлєх буюу эд хєрєнгийг асран тэтгэгчид єгєх їїрэг тус тус хїлээнэ.

2.Асруулагч нь єндєр нас, эрїїл мэндээс шалтгаалан биe даан амьдрах чадваргїй иргэн байна.

 

3.Асран тэтгэх гэрээг бичгээр хийж, нотариатаар гэрчлїїлнэ. Энэ шаардлагыг биелїїлээгїй гэрээ хїчин тєгєлдєр бус байна.

4.Асран тэтгэх гэрээний биелэлтэд нутгийн захиргааны байгууллага хяналт тавина.

357 дугаар зїйл. Тєрєл садангаа асран тэтгэх їїргээ шилжїїлэх

Иргэн єєрийн асрамжинд байгаа тєрєл садангийн хїний нэрийн ємнєєс гуравдагч этгээдтэй гэрээ байгуулж, асруулагчийн їїргийг ємчлєлдєє байгаа эд хєрєнгєєр хариуцах замаар асран тэтгэх їїргээ шилжїїлэх эрхтэй.

 

358 дугаар зїйл.Асран тэтгэгчийн хариуцлага

1.Асран тэтгэгч їїргээ зохих ёсоор гїйцэтгээгїйгээс асруулагчийн эрїїл мэнд муудахад хїрсэн тохиолдолд нутгийн захиргааны байгууллага асруулагчийг тєлєєлєн гэрээг цуцлахаар шїїхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

2.Энэ їндэслэлээр гэрээг цуцлахад эд хєрєнгє, мєнгє, тїїний хэсгийг асруулагчид эргїїлэн олгоно.

359 дїгээр зїйл. Асран тэтгэх гэрээ дуусгавар болох

1.Асруулагч бие даан амьдрах чадвартай болсон, эсхїл нас барсан бол асран тэтгэх гэрээ дуусгавар болно.

 

2.Асран тэтгэгч нь гэрээгээр хїлээсэн їїргээ гїйцэтгэхгїй байгаа буюу цаашид їїргээ гїйцэтгэх боломжгїй болсон бол асран тэтгэх гэрээг талуудын аль нэгний санаачилгаар цуцалж болно.

 

ДЄЧИНХОЁРДУГААР БЇЛЭГ

Даатгал

 

 

360 дугаар зїйл. Даатгалын зїйл

1.Даатгалын зїйл нь эд хєрєнгє, тїїнчлэн хуульд харшлаагїй эд хєрєнгийн бус ашиг сонирхол байна.

2.Даатгалыг сайн дурын їндсэн дээр хийх бєгєєд хуульд заасан бол заавал даатгах даатгалын хэлбэртэй байж болно.

3.Даатгагч нь хуульд заасан шаардлага хангасан, даатгалын їйл ажиллагаа явуулах зєвшєєрлийг эрх бїхий байгууллагаас авсан хуулийн этгээд байна.

361 дугаар зїйл.Даатгалын гэрээ

 

1.Даатгалын гэрээгээр даатгагч нь гэрээнд заасан даатгалын тохиолдол буй болоход даатгуулагч буюу ашиг сонирхлынх нь тєлєє гэрээ байгуулагдсан этгээдэд учирсан хохирлыг бїрэн буюу зарим хэсгийг тєлєх; даатгуулагч нь гэрээгээр тогтоосон даатгалын хураамжийг тєлєх їїргийг тус тус хїлээнэ.

2.Эд хєрєнгийг бїрэн їнээр нь даатгуулаагїй тохиолдолд хууль буюу гэрээнд єєрєєр заагаагїй бол хохирлыг даатгасан хэмжээгээр тєлнє.

3.Гэрээнд заасан даатгалын їнэ нь даатгуулсан эд хєрєнгийн жинхэнэ їнээс єндєр байвал эд хєрєнгийн їнээс илїї гарсан хэсэгт нь гэрээ хїчин тєгєлдєр бус байна.

 

4.Даатгагч нь гэрээнд заасан тохиолдол буй болмогц даатгуулагч буюу эрх ашгийнх нь тєлєє гэрээ байгуулагдсан этгээдэд нийгмийн даатгал, нийгмийн хангамжаас олгож байгаа мєнгєн хєрєнгєєс їл шалтгаалан гэрээнд заасан хохирлыг тєлєх їїрэг хїлээнэ.

5.Хууль буюу гэрээнд єєрєєр заагаагїй бол даатгалын хураамжийг тєлєх хїртэл гэрээ хїчин тєгєлдєр болохгїй.

6.Даатгалын зїйлийн онцлогтой холбоотой эрх, їїргийг хууль буюу гэрээгээр тусгайлан тодорхойлж болно.

 

7.Даатгалын гэрээг бичгээр байгуулна. Энэ шаардлагыг хангаагїй гэрээ хїчин тєгєлдєр бус байна.

362 дугаар зїйл.Даатгалын тохиолдол бий

болсноос їїсэх їр дагавар

1.Даатгалын тохиолдол бий болмогц даатгагч нь даатгуулагч буюу эрх ашгийнх нь тєлєє гэрээ байгуулагдсанэтгээдэд даатгалын тєлбєр болон хохирлын хэмжээг багасгахын тулд гаргасан зайлшгїй зардлыг даатгалын тєлбєрийн хэмжээнд нєхєн тєлєх їїрэгтэй.

2.Хууль буюу гэрээнд заасан бол даатгуулагч даатгалын тохиолдол бий болсны дараа даатгасан хєрєнгийнхєє эрхээс татгалзаж, даатгалын тєлбєрийг бїрэн хэмжээгээр авч болно.

 

3.Даатгагчаар тєлбєрєє тєлїїлсэн этгээдээс хохирол учруулсан этгээдэд шаардлага тавих эрх нь даатгалын тєлбєрийн хэмжээгээр даатгагчид шилжинэ.

 

30-35 - бїлэг

43-45 - бїлэг /Y ДЭД ХЭСЭГ/