Y ХЭСЭГ

ГЭРЭЭНИЙ БУС ЇЇРЭГ

 ДЄЧИННАЙМДУГААР БЇЛЭГ

Гэм хор учруулснаас їїсэх їїрэг

 377 дугаар зїйл.Гэм хор учруулснаас

хариуцлага хїлээх їндэслэл

1.Бусдын амь нас, эрїїл мэнд, нэр тєр, алдар хїнд, ажил хэргийн нэр хїнд, гэрлэгчийн эрх, ашиг сонирхлыг хохироосон эд хєрєнгєд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг бїрэн хариуцаж арилгах їїрэгтэй.

/Энэ хэсэгт 1999 оны 6 дугаар сарын 17-ны єдрийн хуулиар нэмэлт орсон/

2.Гэм хор учруулсан этгээд ийнхїї гэм хор учруулсан нь тїїний буруугаас болоогїй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд ийнхїї гэм хор учруулсны хариуцлагыг хїлээхгїй.

 

3.Эрх їїргийнхээ ёсоор бусдад гэм хор учруулсан этгээд хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд уг гэм хорын хариуцлагаас чєлєєлєгдєнє.

4.Хэр хэмжээнээс хэтрээгїй бол аргагїй хамгаалалтын їед бусдад учруулсан гэм хорыг хариуцахгїй.

5.Гарцаагїй байдлын улмаас бусдад гэм хор учруулсан этгээдийгшїїхтухайн нєхцєл байдал, учирч болохбайсан хохирлын хэмжээг харгалзан хариуцлагаас бїрэн буюу хэсэгчлэн чєлєєлж болно.

6.Хууль ёсны їйлдлийн улмаас учруулсан гэм хорыг хуульд тусгайлан заасан бол арилгуулж болно.

 

7.Гэм хорын хэмжээг гагцхїї шїїх тогтооно.

378 дугаар зїйл.Хуулийн этгээд бусдад гэм

хор учруулсны хариуцлага

1.Ажиллагсдаас хєдєлмєрийн гэрээгээр хїлээсэн їїргээ гїйцэтгэх явцад бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг тїїний ажиллаж байгаа хуулийн этгээд хїлээнэ.

2.Тєр, захиргааны байгууллага, тїїний албан тушаалтан буруу шийдвэр гаргасан буюу єєр байдлаар албаны їйл ажиллагааг буруу явуулснаас бусдад учруулсан гэм хорыг хуульд єєрєєр заагаагїй бол энэ хуулийн 377 дугаар зїйлд заасан журмаар арилгана.

 

3.Хэрэг бїртгэх, мєрдєн байцаах, шїїх, прокурорын байгууллагын албан тушаалтан албаны їйл ажиллагааг буруу явуулснаас бусдад учруулсан гэм хорыг хуульд заасан їндэслэл, журмын дагуу арилгана.

379 дїгээр зїйл.Орчин тойрондоо аюул учруулж

болох зїйлээс гарах хариуцлага

1.Орчин тойрондоо аюул учруулж болох зїйлийг эзэмшигч нь тїїнээс учирсан гэм хорыг хариуцан арилгах їїрэгтэй.

2.Гэм хор учруулсан нь гэнэтийн буюу давагдашгїй хїчний шинжтэй онцгой нєхцєл байдал, тїїнчлэн хохирогчийн санаатай їйлдэл,эс їйлдэл, хэтэрхий болгоомжгїйгээс болсон бол орчин тойрондоо аюул учруулж болох зїйлийг эзэмшигч хариуцлагаас чєлєєлєгдєнє.

 

380 дугаар зїйл.Бараа, ажил, їйлчилгээний

дутагдлын улмаас їїссэн гэм хорыг хариуцах

1.Бараа, гїйцэтгэсэн ажил, їйлчилгээний їр дїн нь їйлдвэрлэл, зохион бїтээлт, жор найрлагын болон бусад дутагдалтай байсны улмаас бусдын амь нас, эрїїл мэнд, эд хєрєнгєд гэм хор учруулсан бол тїїнийг худалдсан буюу їйлдвэрлэсэн этгээд гэм хорыг арилгах їїрэгтэй.

2.Тухайн бараа /ажил, їйлчилгээ/-г ашиглах, хадгалах журам зєрчсєний улмаас гэм хор учирсан болохыг тїїнийг худалдсан буюу їйлдвэрлэсэн этгээд нотолбол хариуцлагаас чєлєєлєгдєнє.

 

381 дїгээр зїйл.Бага насны хїмїїс гэм хор

учруулсны хариуцлага

1.Бага насны хїмїїсийн учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны тєлєєлєгч-эцэг, эх, асран хамгаалагч хариуцан арилгана.

2.Бага насны хїмїїс сургууль, хїїхэд хїмїїжїїлэх болон эрїїл мэндийн байгууллагын шууд хяналтын дор байхдаа бусдад учруулсан гэм хорыг эдгээр байгууллага хариуцан арилгана.

382 дугаар зїйл.Эрхийн бїрэн чадамжгїй гэж

тооцогдсон этгээд гэм хор

учруулсны хариуцлага

Сэтгэцийн євчний улмаас эрхийн бїрэн чадамжгїй гэж тооцогдсон этгээд бусдад гэм хор учруулбал тїїний асран хамгаалагч буюу байнгын хяналт тавих їїрэг бїхий байгууллага уг гэм хорыг хариуцан арилгана.

383 дугаар зїйл.Насанд хїрээгїй хїмїїс гэм

хор учруулсны хариуцлага

1.Насанд хїрээгїй хїмїїс бусдад учруулсан гэм хорыг єєрєє хариуцан арилгана.

2.Насанд хїрээгїй хїмїїсийн бусдад учруулсан гэм хорыг арилгахад хуульд заасны дагуу тїїний ажил эрхэлж олсон цалин, хєлс, орлого, тїїнчлэн хууль ёсны тєлєєлєгчєєс їзэмжээрээзахиран зарцуулахад нь зориулж шилжїїлсэн тодорхой эд хєрєнгє нь хїрэлцэхгїй бол ийнхїї хїрэлцэхгїй байгаа хэмжээгээр тїїний эцэг, эх, харгалзан дэмжигч нєхєх хариуцлага хїлээнэ.

 

384 дїгээр зїйл.Їйлдлийнхээ учир холбогдлыг

ойлгохгїй буюу тїїнийг зєв удирдах

чадваргїй байхдаа бусдад гэм хор

учруулсны хариуцлага

Эрхийн бїрэн чадамжтай иргэн єєрийн їйлдлийн учир холбогдлыг ойлгохгїй буюу тїїнийг зєв удирдах чадваргїй байхдаа бусдад учруулсан гэм хорыг хариуцахгїй. Харин согтууруулах буюу мансууруулах бодис хэрэглэж єєрийгєє тийм байдалд хїргэсэн этгээд хариуцлагаас чєлєєлєгдєхгїй.

 

385 дугаар зїйл.Гэм хорыг хамтран хариуцах

Хамтран гэм хор учруулсан бол хохирогчийн ємнє хамтын хариуцлага хїлээнэ.

386 дугаар зїйл.Эд хєрєнгєд учруулсан гэм хорыг арилгах

Бусдын эд хєрєнгєд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас ємнє байсан байдалд нь сэргээх /адил нэр, тєрєл, чанарын эд хєрєнгє єгєх, гэмтсэн эд хєрєнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мєнгєєр тєлнє.

387 дугаар зїйл.Бусдын эрїїл мэндэд учирсан

гэм хорыг арилгах

1.Бусдын эрїїл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хєдєлмєрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин, хєлс, тїїнтэй адилтгах орлого, ийнхїї эрїїл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан /тїїнийг асарч сувилах, нэмэгдэл хоол єгєх, хиймэл эрхтэн хийх, эмнэлэг, сувиллын газар эмчлїїлэх зэрэг/ зайлшгїй бїх зардлыг хохирогчид тєлєх їїрэгтэй.

2.Хохирогч гэм хор учрах їед тодорхой цалин, хєлс, орлогогїй байсан бол хєдєлмєрийн чадвар алдсанаас учирсан хохирлыг хууль тогтоомжоор тогтоосон хєдєлмєрийн хєлсний доод хэмжээнээс багагїй хэмжээгээр тооцож тєлїїлэхийг шаардах эрхтэй.

 

388 дугаар зїйл.Арван зургаан нас хїрээгїй

хїмїїст учруулсан гэм хорыг арилгах

1.Арван зургаан нас хїрээгїй бєгєєд цалин, хєлс, орлогогїй хїмїїсийн эрїїл мэндэд гэм хор учруулсан бол гэм хор учруулсан этгээд нь ийнхїї эрїїл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг энэ хуулийн З87 дугаар зїйлийн 1 дэх хэсэгт зааснаар нєхєн тєлнє.

2.Энэ зїйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогч арван зургаан нас хїрсэн боловч эрїїл мэнд нь сайжраагїй бол хєдєлмєрийн чадвар алдсанаас учирсан хохирлыг хууль тогтоомжоор тогтоосон хєдєлмєрийн хєлсний доод хэмжээнээс багагїй хэмжээгээр тооцож тєлїїлэхээр тїїний эцэг, эх, харгалзан дэмжигч шаардах эрхтэй.

 

З.Арван зургаан нас хїрээгїй хїмїїсийн эрїїл мэндэд гэм хор учруулах їед тэрээр байнгын цалин, хєлс, орлоготой байсан бол хохирлыг дутуу авсан цалин, хєлс, орлогын хэмжээгээр тєлїїлнэ.

389 дїгээр зїйл.Хохирогч нас барснаас

учирсан гэм хорыг арилгах

1.Хохирогч нас барсан бол тїїнийг оршуулахтай холбогдсон зайлшгїй зардал болон гэм хор учруулсны тєлбєрийг шаардах эрхтэй.

2.Гэм хор учруулсны тєлбєрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах їед тїїнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хєдєлмєрийн чадваргїй этгээд, хохирогчийг нас барсны дараа тєрсєн тїїний хїїхэд тус тус, тїїнчлэн нас барагчийн найман нас хїрээгїй хїїхэд,дїї, ачийгасран хїмїїжїїлж байнгын цалин, хєлс, орлогогїй байгаа нас барагчийн эцэг, эх, нєхєр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй.

 

3.Тєлбєр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид єєрт нь болон тїїний асрамжид байсан хєдєлмєрийн чадвартай бєгєєд тєлбєр авах эрхгїй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин, хєлс, орлогын дунджаар тогтооно. Тїїнчлэн тєлбєр авагч тус бїрт тогтоосон тєлбєрийн хэмжээнээс тэжээгчээ алдагчийн хувьд авч байгаа тэтгэврийг хасна.

4.Гэм хор учруулсны тєлбєрийг дор дурдсан хугацаанд нєхєн тєлнє:

1/бага насны буюу насанд хїрээгїй хїмїїст арван зургаан нас хїртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хїртэл;

 

2/тавин таваас дээш насны эмэгтэйчїїд, жараас дээш насны эрэгтэйчїїдэд бїх насаар нь;

3/тахир дутуу иргэнд хєдєлмєрийн чадвар алдалт тогтоогдсон хугацаанд;

4/нас барагчийн найман нас хїрээгїй хїїхэд, дїї, ачийг асран хїмїїжїїлж байгаа байнгын цалин, хєлс, орлогогїй нас барагчийн эцэг, эх, нєхєр /эхнэр/-ийн аль нэгэнд тїїний нас, хєдєлмєрийн чадварыг харгалзахгїйгээр уг хїїхдийг найман нас хїртэл.

390 дїгээр зїйл.Гэм хор учруулсны тєлбєрийн

хэмжээ єєрчлєгдєх

1.Эрїїл мэндэд нь гэм хор учирснаас болж, хєдєлмєрийн чадвараа хагас алдсан иргэний хєдєлмєрийн чадвар нь цаашид дордох буюу авч байгаа тэтгэврийн хэмжээ багасвал гэм хор учруулсны тєлбєрийг зохих хэмжээгээр нэмэгдїїлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

2.Хохирогчийн хєдєлмєрийн чадвар сайжирсантай холбоотойгоор авч байгаа цалин, хєлс, орлого болон тэтгэврийн хэмжээ нэмэгдвэл хариуцагч нь гэм хор учруулсны тєлбєрийн хэмжээг багасгахыг шаардах эрхтэй.

 

391 дїгээр зїйл.Хохирогч нас барсан буюу

хєдєлмєрийн чадвар алдсантай

холбогдуулан тєлбєр тєлєх

1.Хохирогч нас барсан буюу хєдєлмєрийн чадвараа алдсантай холбогдсон тєлбєрийг сар тутам тєлнє.

2.Гэм хор учруулсны тєлбєр тєлєх їїрэг бїхий хуулийн этгээдийн їйл ажиллагаа зогссон бєгєєд тїїний эрх залгамжлагч байхгїй бол хохирогч нас барсан буюу хєдєлмєрийн чадвараа алдсантай холбогдуулан уг хуулийн этгээдээс тєлбєл зохих тєлбєрт шаардагдах хэмжээний хєрєнгийг энэ хуулийн 31 дїгээр зїйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу тэргїїн ээлжинд хуримтлуулж, тогтоосон хугацаанд хохирогчид олгож байхын тулд нийгэм хангамжийн байгууллагад шилжїїлнэ.

 

3.Шїїх тєлбєр авагчийн хїсэлтээр мєнгєний ханшийн єєрчлєлтийг харгалзан тєлбєрийн їнийн дїнг єєрчилж болно.

392 дугаар зїйл.Эд хєрєнгийн бус гэм хорыг арилгах

1.Бусдын нэр тєр, алдар хїнд, ажил хэргийн нэр хїндийг гутаасан мэдээ тараасан этгээд тїїнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгїй бол эд хєрєнгийн хохирол арилгасныг їл харгалзан эд хєрєнгийн бус гэм хорыг мєнгєн буюу бусад хэлбэрээр арилгах їїрэг хїлээнэ.

2.Шїїх эд хєрєнгийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга, хэрэгсэл, тарсан хїрээ, хохирогчид учирсан сэтгэл санааны їр дагавар зэргийг харгалзан, нэхэмжлэгчийн шаардлагын хїрээнд мєнгєєр тооцож тогтоох ба мэдээ тараасан уг хэлбэрээр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд їїрэг болгоно.

 

3.Ємнєх гэрлэлт хїчинтэй байхад дахин гэрлэлтээ бїртгїїлсэн, эхнэр, эсхїл нєхєр, хїїхэд, гэр бїлийн бусад гишїїнийг байнга хїчирхийлсэн, гэрлэгч болон гэрлэлтээ бїртгїїлсэн гэр бїлийг илтэд доромжилсон иргэн эд хєрєнгийн хохирол арилгасныг їл харгалзан эд хєрєнгийн бус гэм хорыг мєнгєн буюу бусад хэлбэрээр арилгах їїрэг хїлээнэ.

/Энэ хэсгийг 1999 оны 6 дугаар сарын 17-ны єдрийн хуулиар нэмсэн/

4.Шїїх энэ зїйлийн 3 дахь хэсэгт заасан гэм хорыг арилгах хэмжээг їйлдлийн шинж чанар, нєхцєл байдал, хохирогчид учирсан сэтгэл санааны їр дагавар зэргийг харгалзан Захиргааны хариуцлагын тухай болон Эрїїгийн хуульд заасан торгуулийн хэмжээнд багтаан мєнгєєр тооцож тогтооно.

/Энэ хэсгийг 1999 оны 6 дугаар сарын 17-ны єдрийн хуулиар нэмсэн/

 

 

393 дугаар зїйл.Гэм хор учруулснаас тєлсєн

тєлбєрийг буцаан нэхэмжлэх шаардлага

1.Бусдын амь нас, эрїїл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан тєлбєр тєлсєн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад байгууллага нь гэм буруутай хуулийн этгээд, иргэнээс тєлбєр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.

2.Гэм хорыг хариуцвал зохих хуулийн этгээд буюу иргэн нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг байгууллагыг хохиролгїй болгох їїрэгтэй.

 

3.Гэм хор учруулсны тєлбєрийн хэмжээ нь энэ хуулийн 390 дїгээр зїйлд заасан їндэслэлээр багасвал буцаан нэхэмжлэх шаардлагын дагуу хїлээх хариуцлагын хэмжээ нэгэн адил багасна.

394 дїгээр зїйл.Хохирогчийн гэм буруу, гэм

хор учруулагчийн эд хєрєнгийн

байдлыг харгалзан їзэх

1.Гэм хор учрах буюу тїїнээс їїдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгїй їйлдэл, эс їйлдэл нєлєєлсєн бол уг нєхцєл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.

2.Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нєхєн тєлєх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хєрєнгийн байдлыг харгалзан шїїх багасгаж болно.

ДЄЧИНЕСДЇГЭЭР БЇЛЭГ

Бусдын эд хєрєнгийг аварч байхад

учирсан гэм хорыг арилгах

395 дугаар зїйл.Бусдын эд хєрєнгийг аварч

байхад учирсан гэм хорыг арилгах

Бусдын эд хєрєнгийг учирч болох аюулаас аварсан иргэнд ийнхїї аврах їeд гэм хор учирсан бол тэрээр уг эд хєрєнгийг ємчлєгч буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх бїхий этгээд /энэ хуулийн 88 дугаар зїйл/-ээс гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй.

 ТАВЬДУГААР БЇЛЭГ

 Эд хєрєнгийг їндэслэлгїйгээр олж

авсан буюу эзэмшсэнээс їїсэх їїрэг

  396 дугаар зїйл.Їндэслэлгїйгээр олж авсан

буюу эзэмшсэн эд хєрєнгийг буцаах їїрэг

1.Хууль буюу хэлцлээр тогтоосон їндэслэлгїйгээр бусдын эд хєрєнгийг олж авсан этгээд тїїнийг ємчлєгч буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх бїхий этгээд /энэ хуулийн 88 дугаар зїйл/-эд нь буцааж єгєх, боломжгїй бол эд хєрєнгє буцааж єгєхийг шаардсан їеийн ханшаар їнийг тєлєх їїрэгтэй.

2.Эд хєрєнгє олж авсан їндэслэл нь хожим хїчингїй болбол энэ зїйлийн 1 дэх хэсэгт заасан їїрэг нэг адил їїснэ.

  З.Бусдын эд хєрєнгийг їндэслэлгїйгээр шударга бусаар олж авсан этгээд ийнхїї эд хєрєнгийг олж авсан їеэс, шударгаар олж авсан этгээд нь їндэслэлгїйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсанїеэс эхлэн угэд хєрєнгєєс олсон буюу зайлшгїй олох ёстой байсан орлого,їр шим, їр тєлийг хууль ёсны ємчлєгч, эзэмшигчид буцааж єгєх, боломжгїй бол їнийг тєлєх їїрэгтэй.

4.Хууль буюу хэлцлээр тогтоосон їндэслэлгїйгээр бусдын эд хєрєнгийг ашигласан бол энэ зїйлд заасан журам нэг адил хамаарна.

 

5.Їндэслэлгїйгээр олж авсан эд хєрєнгийг ємчлєгч буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх бїхий этгээд нь тодорхойгїй, эсхїл тэдгээр нь ємчлєх буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ алдсан, тїїнчлэн ємчлєхєєс татгалзсан бол уг эд хєрєнгийг улсын орлогод оруулна.

397 дугаар зїйл.Эд хєрєнгийг їндэслэлгїйгээр олж

авсан гэж їзэхгїй байдал

1.Нэхэмжлэл гаргах хєєн хэлэлцэх хугацаа дууссаныг мэдэлгїйгээрнэг тал нєгєєдєє їїргийн гїйцэтгэл болгонэд хєрєнгє шилжїїлсэн бол тїїнийг їндэслэлгїйгээр олж авсан гэж буцаан нэхэмжилж болохгїй.

 

2.Дансны алдаанаас буюу хєлс, шагнал авагч хууль бус арга хэрэглэж илїї авсанаас бусад оюуны бїтээлийн хєлс, шагналыг їндэслэлгїйгээр олж авсан гэж нэхэмжилж болохгїй.

3.Хєдєлмєрийн хєлс, тэтгэвэр, тэтгэмжид илїї олгогдсон мєнгийг буцаан тєлєх нєхцєл журам нь тус тусын харилцааг зохицуулж байгаа хуулиар тодорхойлогдоно. Эдгээр харилцааг зохицуулж байгаа хуульд энэ тухай заагаагїй бол энэ зїйлийн 2 дахь хэсгийн заалт нэг адил хамаарна.

47

 51-57 /VI ХЭСЭГ/