АРВАН ГУРАВДУГААР БЇЛЭГ
Компанийн санхїї, эдийн засгийн їйл ажиллагаанд тавих хяналт
91 дїгээр зїйл.Компанийн санхїї, эдийн засгийн їйл ажиллагаанд тавих аудиторын хяналт
91.1.Дїрэмд єєрєєр заагаагїй бол компани нь санхїїгийн тайланг шалгуулж баталгаажуулах, санхїї, эдийн засгийн їйл ажиллагаанд бїрэн болон хэсэгчилсэн шалгалт хийлгэх зорилгоор гэрээний їндсэн дээр аудиторыг томилон ажиллуулж болно. Хувьцаат компанийн дїрэмд аудиторыг заавал ажиллуулахаар заана.
91.2.Компанийн тєлєєлєн удирдах зєвлєл /байхгїй бол хувь нийлїїлэгчдийн хурал/ аудиторыг сонгож, тїїнтэй байгуулах гэрээг батална. Гэрээнд компанийн болон аудиторын эрх, їїрэг, хариуцлага, аудиторд тєлєх хєлсний хэмжээг заана. Санхїї, эдийн засгийн їйл ажиллагаанд хийх аудиторын шалгалт нь ээлжит ба ээлжит бус байна. Компанийн жилийн санхїїгийн тайланг баталгаажуулахын тулд ээлжит шалгалт хийнэ. Ээлжит бус шалгалтыг тєлєєлєн удирдах зєвлєл, эсхїл энгийн хувьцааны 10-аас дээш хувийн эзэмшигчдийн шаардлагаар хэдийд ч хийж болно. Аудиторын ээлжит шалгалтын хєлсийг компани хариуцан тєлєх бєгєєд ээлжит бус шалгалтыг тїїнийг захиалж гэрээг нь байгуулж хийлгэсэн хувь нийлїїлэгч хариуцаж тєлнє. Шалгалтын явцад компанийн эрх бїхий албан тушаалтан компани болон хувьцаа эзэмшигчдэд хохирол учруулсан нь тогтоогдвол шалгалтын хєлсийг буруутай этгээд хариуцан тєлнє.
91.3.Компанийн эрх бїхий албан тушаалтан аудиторын шаардлагаар компанийн санхїї-эдийн засгийн їйл ажиллагааны талаархи баримт бичгийг танилцуулах їїрэгтэй.
91.4.Аудитор нь хувь нийлїїлэгчдийн хуралд зєвхєн тайлбар єгєх їїрэгтэй оролцож болно.
91.5.Дараахь этгээдийг компанийн аудитороор сонгон ажиллуулахыг хориглоно:
91.5.1.компанийн нэгдмэл сонирхолтой этгээд, компанийн эрх бїхий албан тушаалтан, тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд компанийн буюу нэгдмэл сонирхолтой компанийн хєлсний ажилтан, эрх бїхий албан тушаалтан бол;
91.5.2.компанийн болон тїїнтэй нэгдмэл сонирхолтой этгээдийн гаргасан їнэт цаас, эсхїл компанийн болон тїїнтэй нэгдмэл сонирхолтой этгээдэд холбогдох бусад эд хєрєнгє буюу эд хєрєнгийн эрх эзэмшдэг бол;
91.5.3.компанитай аудитиас бусад асуудлаар аливаа хэлцэл хийсэн этгээд бол.
91.6.Аудиторын гаргасан дїгнэлтийн шинж чанараас хамааруулан олгох хєлсний хэмжээг тогтоохыг хориглоно.
91.7.Компанийн санхїї, эдийн засгийн їйл ажиллагаанд хийсэн шалгалт /баримт шалгалт/-ын дїнг їндэслэн компанийн аудитор нь дараахь мэдээллийг агуулсан дїгнэлт гаргана:
91.7.1.компанийн санхїїгийн тайлангийн їзїїлэлт їнэн зєв эсэх;
91.7.2.нягтлан бодох бїртгэл хєтлєлт, санхїїгийн тайлан гаргалт зохих журмын дагуу хийгдсэн эсэх, зєрчил байвал уг зєрчлийг тохиодол тус бїрээр тодорхойлох;
91.7.3.шалгалтын хугацаанд хийгдсэн сонирхлын зєрчил бїхий хэлцлїїдийн жагсаалт, уг хэлцлийг энэ хуульд заасан журмын дагуу хийсэн эсэх тухай тодорхойлолт;
91.7.4. хувьцаат компанийн хувьд Їнэт цаасны хороо болон Хєрєнгийн биржээс тогтоосон бусад мэдээлллїїд;
91.7.5.компанийн дїрэм болон аудитын гэрээгээр тодорхойлсон бусад мэдээллїїд.
92 дугаар зїйл.Хянан шалгах зєвлєл
92.1.Хувьцаат компани нь хянан шалгах зєвлєлтэй байх бєгєєд хязгаарлагдмал хариуцлагатай компани хянан шалгах зєвлєлтэй байж болно. Хянан шалгах зєвлєлийн гишїїдийн тоо, тэдгээрийг сонгох журам, бїрэн эрхийн хугацаа, эрх, їїргийг компанийн дїрмээр тогтооно.
92.2.Хянан шалгах зєвлєл нь компанийн дїрэм, хувь нийлїїлэгчдийн хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, компанийн удирдлагын їйл ажиллагааны болон санхїїгийн тайлангийн талаар дїгнэлт гаргаж хувь нийлїїлэгчдийн хуралд танилцуулах, хувь нийлїїлэгчдийн санал, гомдлын дагуу компанийн аж ахуй, санхїїгийн їйл ажиллагааг хянан шалгах зэрэг энэ хууль болон компанийн дїрэмд заасан бусад бїрэн эрхтэй.
92.3.Хянан шалгах зєвлєлийн їїргийг нэг хянан шалгагч хэрэгжїїлэхээр дїрэмд тусгаж болно.
92.4.Хянан шалгах зєвлєлийн гишїїдийг хувь нийлїїлэгчдийн хурлаас сонгоно.
92.5.Хянан шалгах зєвлєлийн гишїїд нь компанийн эрх бїхий албан тушаалтан байхыг хориглоно.
92.6.Хянан шалгах зєвлєл нь энэ хуулийн 62.2-т заасны дагуу хувь нийлїїлэгчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахыг шаардах эрхтэй.
93 дугаар зїйл.Компанийн нягтлан бодох бїртгэл, тайлан
93.1.Компани нь хуулиар тогтоосон журмын дагуу нягтлан бодох бїртгэл хєтлєн санхїїгийн тайлан гаргаж, хувь нийлїїлэгч болон эрх бїхий бусад этгээдэд танилцуулна. Хувьцаат компанийн хувьд Їнэт цаасны хороо болон Хєрєнгийн биржээс тогтоосон нэмэлт, мэдээллийг санхїїгийн тайлангийн хамт дээрх газруудад зохих хугацаанд нь хїргїїлэн нийтэд мэдээлэх їїрэгтэй.
93.2.Компанийн санхїїгийн жилийн эхлэх, дуусах хугацааг дїрмээр тогтооно.
93.3.Компани нягтлан бодох бїртгэл хєтєлж санхїїгийн тайлан гаргах бєгєєд тїїний їнэн зєвийг компанийн гїйцэтгэх удирдлага хариуцна.
94 дугаар зїйл.Компанийн санхїїгийн болон їйл ажиллагааны тайлан
94.1.Компанийн санхїїгийн тайланд дараахь зїйлийг тусгана:
94.1.1.баланс;
94.1.2. орлого, їр дїнгийн тайлан;
94.1.3. мєнгєн гїйлгээний тайлан;
94.1.4. хуримтлагдсан ашгийн тайлан;
94.1.5. тухайн тайлангийн хугацаанд хийгдсэн сонирхлын зєрчил бїхий хэлцлийн жагсаалт, нэр тєрєл, їнийн дїнгийн хамт;
94.1.6. нэмэлт тайлбар;
94.1.7.бусад.
Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дїрмээр санхїїгийн тайланд оруулах нэмэлт зїйлийг тогтоож болно.
94.2.Татвартай холбогдон авах нэмэлт тайлбарыг Сангийн яам, хувьцаат компанийн санхїїгийн тайлангийн агуулга болон нэмэлт тайлбарын талаархи загвар, журмыг Їнэт цаасны хорооноос тогтоож болно.
94.3.Компанийн тєлєєлєн удирдах зєвлєл нь хувь нийлїїлэгч нарт зориулан жилийн їйл ажиллагаа, бїтэц, зохион байгуулалт, хєрєнгийн талаар тайлан илтгэл бичиж хїргїїлэх бєгєєд тайланд доорх зїйлийг тусгана:
94.3.1.тайлангийн хугацаанд компанийн эрхлэн явуулсан їндсэн їйл ажиллагааны талаархи танилцуулга, гарсан єєрчлєлтїїд болон эдгээр їйл ажиллагааны їр дїнгийн байдал, бїтэц, зохион байгуулалт, тїїний єєрчлєлт;
94.3.2.тайлангийн хугацаанд компанийн эрх бїхий албан тушаалтанд олгосон шагнал урамшил удирдлагын зардлын хэмжээ;
94.3.3.компанийн дїрмээр тогтоосон бусад мэдээлэл;
94.3.4.хувьцаат компанийн жилийн тайланд тусгах нэмэлт мэдээллийг Їнэт цаасны хороо тогтоож болно.
94.4. Тєлєєлєн удирдах зєвлєл нь санхїїгийн тайлангийн талаар дїгнэлт гаргаж хувь нийлїїлэгчдийн хуралд оруулж хэлэлцїїлнэ. Хуульд заасан тохиолдолд тєлєєлєн удирдах зєвлєлийн дїгнэлт гаргахын ємнє санхїїгийн тайланг аудитор шалгаж баталгаажуулна.
95 дугаар зїйл.Компанийн бичиг баримтыг хадгалах
95.1.Компани нь дараахь бичиг баримтыг хадгалах їїрэгтэй:
95.1.1компанийн дїрэм, дїрэмд орсон нэмэлт єєрчлєлт, компанийг байгуулах тухай їїсгэн байгуулагчдын хурлын шийдвэр, компанийн бїртгэлийн гэрчилгээ;
95.1.2.хувь нийлїїлэгчдийн хурал, тєлєєлєн удирдах зєвлєл, гїйцэтгэх байгууллага болон хянан шалгах зєвлєлєєс баталсан компанийн дотоод бичиг баримт;
95.1.3.компанийн салбар болон тєлєєлєгчийн газрын дїрэм;
95.1.4.нягтлан бодох бїртгэлд тусгагдсан эд хєрєнгє болон эд хєрєнгийн эрхийг нотлох бичиг баримт;
95.1.5.хувь нийлїїлэгчдийн хурал, тєлєєлєн удирдах зєвлєл болон хамтын удирдлагын гїйцэтгэх байгууллагын хурлын тэмдэглэл, компанийн гїйцэтгэх байгууллагын їїргийг ганцаарчлан гїйцэтгэж байгаа этгээдийн тушаал болон шийдвэрїїд;
95.1.6.хянан шалгах зєвлєлийн хурлын тэмдэглэл, хянан шалгах зєвлєл болон аудиторын дїгнэлт;
95.1.7.санхїїгийн болон їйл ажиллагааны тайлан;
95.1.8.хувьцаа болон їнэт цаас гаргах журам;
95.1.9.анхан шатны болон нягтлан бодох бїртгэлийн бичиг баримт;
95.1.10.компанийн нэгдмэл сонирхолтой этгээдїїдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн эзэмшилд байгаа хувьцааны тєрєл, тоо;
95.1.11.энэ хууль болон компанийн дїрмээр тодорхойлогдсон компанийн бусад дотоод бичиг баримт.
95.2.Компани нь энэ хуулийн 95.1.-д заасан баримтыг єєрийн їйл ажиллагаа эрхлэн явуулах газар буюу хувь нийлїїлэгчдийн мэдэх, тэдний нэвтрэх боломж бїхий газар хадгална.
95.3.Компани нь єєрийн дїрэм, тїїний нэмэлт, єєрчлєлтийг байнга хадгална. Энэ хуулийн 95.1.-д заасан бусад бичиг баримтыг компани нь 5 жилийн хугацаагаар хадгалах бєгєєд энэ хугацаа дууссаны дараа эдгээр бичиг баримтыг архивт шилжїїлнэ.
95.4.Энэ хуулийн 95.1.-д заасан баримт бичгийг зохих журмын дагуу холбогдох этгээдээс хїлээн авч хадгалах, эрх бїхий этгээдэд танилцуулах архивт шилжїїлэх зэрэг ажиллагааг компанийн тєлєєлєн удирдах зєвлєлийн нарийн бичгийн дарга /байхгїй бол гїйцэтгэх удирдлагын холбогдох албан тушаалтан / эрхлэн гїйцэтгэнэ.
Компанийн тєлєєлєн удирдах зєвлєлийн нарийн бичгийн дарга нь тєлєєлєн удирдах зєвлєлийн дотоод їйл ажиллагааг биечлэн хариуцаж бичиг баримтыг хєтлєх їїрэг хїлээнэ.
96 дугаар зїйл.Компанийн талаар мэдээлэл авах
96.1.Хувьцаат компани нь єєрийн жилийн санхїїгийн болон їйл ажиллагааны тайлан, компанийн нэгдмэл сонирхолтой этгээдїїдийн нэрс, тэдгээрийн эзэмшилд байгаа хувьцааны тєрєл, тоо болон Їнэт цаасны хороо, Хєрєнгийн биржийн дїрэм, журмаар тогтоосон бусад мэдээллийг єєрийн їнэт цаас эзэмшигчийн хїсэлтээр танилцуулах їїрэгтэй.
96.2.Компани нь анхан шатны болон нягтлан бодох бїртгэл, компанийн гїйцэтгэх удирдлагын хурлын тэмдэглэл, тушаал, шийдвэр болон хууль тогтоомжоор нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад бичиг баримттай танилцах, їнэ тєлбєртэй хуулбарлан авах бололцоог хувь нийлїїлэгчдэд олгох їїрэг хїлээнэ.
96.3. Хувьцаат компанийн энгийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувь нийлїїлэгч , хязгаарлагдмал хариуцлагатай компанийн аль нэг хувь нийлїїлэгч нь компанийн энгийн хувьцаа эзэмшигчдийн нэр, хаяг, эзэмшиж байгаа хувьцааны тоо зэргийг агуулсан бїртгэлийг шаардан гаргуулах эрхтэй. Компанийн гїйцэтгэх удирдлага, эсхїл хувь нийлїїлэгчдийн бїртгэл хєтлєх эрх бїхий байгууллага уг шаардлагыг хїлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор шаардлага гаргасан єдрєєр тасалбар болгон бїртгэлийг гаргаж єгєх їїрэгтэй. Їїнтэй холбогдон гарах зардлыг шаардлага тавьсан этгээд хариуцна.
97 дугаар зїйл.Компанийн нэгдмэл сонирхолтой
этгээд, тїїний талаархи мэдээлэл
97.1. Дараахь тохиолдлыг энэ хуульд заасан компанийн нэгдмэл сонирхолтой этгээд гэж тооцно:
97.1.1.тодорхой гэрээний їндсэн дээр хамтран компанийн шийдвэрийг тодорхойлох боломж бїхий бїлэг хїмїїс ;
97.1.2. толгойлох болон хараат компаниуд;
97.1.3. нэг толгойлох компанийн хараат компаниуд;
97.1.4.тодорхой гэрээний їндсэн дээр хамтран компанийн шийдвэрийг тодорхойлох боломж бїхий компани болон хїн /бїлэг хїмїїс/;
97.1.5. нэг хїн / бїлэг хїн/ гаргах шийдвэрийг нь тодорхойлох боломж бїхий компаниуд;
97.1.6. компани болон уг компанийн албан тушаалтан;
97.1.7. гэр бїлийн гишїїд, эхнэр, нєхєр;
97.1.8. эцэг, эх болон хамт амьдардаг 18-аас доош насны хїїхэд.
97.2.Компанийн нэгдмэл сонирхолтой этгээд нь єєрсдийн эзэмшиж байгаа їнэт цаасны тухай мэдээллээ нэгдмэл сонирхолтой этгээд болсон єдрєєс хойш ажлын 30 хоногийн дотор компанид бичгээр мэдэгдэх їїрэгтэй.
97.3.Нэгдмэл сонирхолтой этгээд нь дээр дурдсан мэдээллийг єгєєгїй буюу хугацаа хэтрїїлж єгснєєс компанид хохирол учруулбал уг хохиролыг нэгдмэл сонирхолтой этгээд хариуцна.
Бусад зїйл
98 дугаар зїйл.Хууль хїчин тєгєлдєр болох
98.1.Энэ хуулийг хїчин тєгєлдєр болохоос ємнє байгуулагдсан компаниуд 1999 оны 12 дугаар сарын 30-ны дотор компанийхаа дїрмийг энэ хуульд нийцїїлэн єєрчилнє. Энэ хууль хїчин тєгєлдєр болсон єдрєєс компанийн дїрмийг энэ хуульд нийцїїлэн єєрчлєх хїртэлх хугацаанд тэдгээрийн їїсгэн байгуулсан бичиг баримт нь дээр дурдсан хэм хэмжээнд харш бус байгаа хэсгээрээ хїчин тєгєлдєр байна. Энэ хуулийн хэм хэмжээнд єєрийн дїрмийг нийцїїлэн єєрчлєєгїй компанийн хувь нийлїїлэгч нь компанийн дїрмийг энэ хуульд нийцїїлэн єєрчлєхийг шаардах, шийдвэр гаргуулахаар шїїхэд хандах эрхтэй.
98.2.Энэ хуульд нийцїїлэн єєрчлєхтэй холбогдон гарсан дїрмийн нэмэлт, єєрчлєлтїїдийг бїртгэхэд компани нь хураамж тєлєхгїй.
98.3.Энэ хууль хїчин тєгєлдєр болсон єдрєєс эхлэн компанитай холбогдох хїчин тєгєлдєр їйлчилж байгаа хууль тогтоомж нь энэ хуульд харшлаагїй бол хїчин тєгєлдєр байна.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ