ГУРАВДУГААР БЇЛЭГ

Компани байгуулах

11 дїгээр зїйл. Компани байгуулах

11.1.Компанийг шинээр буюу хуулийн этгээдийг єєрчлєн байгуулах /нэгдэх, нийлэх, хуваах, тусгаарлах, єєрчлєх/ замаар байгуулж болно.

11.2.Компанийг хувьчлах замаар їїсгэн байгуулах тохиолдолд їїсгэн байгуулагчийн їїргийг тєр хїлээх бєгєєд хувьцааны захиалга авах, худалдах, шилжїїлэх ажиллагааг Тєрийн болон орон нутгийн ємчийн тухай хуульд заасны дагуу хэрэгжїїлнэ.

12 дугаар зїйл. Компанийн їїсгэн байгуулагч

12.1.Компанийн їїсгэн байгуулагч нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, тїїнчлэн хуульд заасан бол гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгїй хїн байж болно.

12.2.Компаниас гаргасан хувьцааг иргэн, хуулийн этгээд, гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгїй хїн эзэмшиж болно.

12.3.Компани нэг їїсгэн байгуулагчтай байж болно.

12.4.Компанийн їїсгэн байгуулагч нь тухайн компанийн хувьцааг эзэмшихгїй байж болно.

12.5.Тєр, тїїний байгууллага нь дараахь тохиолдолд компанийн їїсгэн байгуулагч болон тїїний хувь нийлїїлэгч байж болно:

12.5.1.тєрийн болон орон нутгийн ємчит їйлдвэрийн газрыг хувьчилснаар шинээр бий болсон компанийн;

12.5.2.тєрийн ємчит їйлдвэрийн газрыг компанийн хэлбэрт оруулан єєрчлєн байгуулах замаар їїссэн тєрийн ємчит компанийн;

12.5.3. хууль тогтоомжид заасан журмын дагуу дампуурч байгаа компанийн тєрд тєлєх єрийг хувьцаагаар нь сольж авсан компанийн. Энэ тохиолдолд тєр эдгээр хувьцааг З жилийн дотор бусад этгээдэд худалдах їїрэгтэй;

12.5.4.гадаадын хуулийн этгээдтэй хамтран байгуулсан компанийн;

12.5.5.хуульд заасан бусад.

12.6.Компанийг їїсгэн байгуулах, улсын бїртгэлд бїртгїїлэхтэй холбогдсон зардлыг компанийн їїсгэн байгуулагчид хамтран хариуцна. Їїсгэн байгуулах хурлын буюу тєлєєлєн удирдах зєвлєл / хэрэв нэг їїсгэн байгуулагчтай бол їїсгэн байгуулагч/-ийн шийдвэрээр энэ зардлыг компани хариуцаж болно.

12.7.Компанийг їїсгэн байгуулахтай холбогдсон зардлыг тєлсєн этгээд нь бусад їїсгэн байгуулагчдаас эзэмшиж байгаа болон эзэмшихээр захиалсан хувьцааны тоотой нь хувь тэнцїїлэн энэ зардлыг нэхэмжлэн авах, эсхїл гаргасан зардлынхаа хэмжээнд хувьцаа эзэмших эрхтэй.

12.8.Компанийн їїсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь бусад компанийн їїсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч байж болно.

13 дугаар зїйл. Шинээр компани їїсгэн байгуулах

13.1.Энэ хуулийн 13.2.-т заасны дагуу боловсруулсан тєслийг нийтэд /хувьцаат/ санал болгож хувьцааны захиалга авах, эсхїл цєєн тооны этгээдээс /хаалттай/ захиалга авах аргаар шинээр компани їїсгэн байгуулж болно.

13.2.Хувьцааны захиалга авах аргаар шинээр компани їїсгэн байгуулах тєсєлд дор дурдсан зїйлийг тусгана:

13.2.1.эрхлэх їйл ажиллагааны чиглэл;

13.2.2.хувь нийлїїлсэн хєрєнгийн тєлєвлєсєн хэмжээ;

13.2.3.зарлах хувьцааны тоо, нэрлэсэн їнэ;

13.2.4.шаардлагатай гэж їзвэл їйл ажиллагаа явуулах хугацаа;

13.2.5.тєлєвлєсєн ашгийн хэмжээ;

13.2.6. захиалга эхлэх, дуусах хугацаа.

13.3.Нийтэд санал болгосон хувьцааны захиалга авахтай холбогдсон харилцааг Їнэт цаасны хорооноос гаргасан журмын дагуу зохицуулна.

13.4.Хувьцааны захиалгыг захиалгын хуудсаар авах бєгєєд тїїнд захиалагчийн овог, нэр, захиалсан хувьцааны тєрєл , ангилал, тоо, їнийн дїн, захиалсан огноо зэрэг зїйлийг тусгах бєгєєд захиалагч, эсхїл тїїний итгэмжлэгдсэн тєлєєлєгч гарын їсэг зурсанаар захиалга хийгдсэнд тооцно.

13.5.Захиалсан нийт хувьцааны 30 хувьтай тэнцэх тєлбєрийг захиалгын хугацаа дууссанаас хойш ажлын 30 хоногийн дотор хийнэ.

13.6.Тєлбєр хийгдсэн хувьцааны їнийн дїн нь хуулиар тогтоосон єєрийн хєрєнгийн доод хэмжээнд хїрсэн бол компани байгуулах нєхцєл бїрдсэн гэж їзнэ.

13.7.Компани їїсгэн байгуулагчдын хурлын шийдвэрээр компанийг їїсгэн байгуулна. Компанийг нэг этгээд байгуулж байгаа тохиолдолд тухайн этгээд нь їїсгэн байгуулах шийдвэр гаргана.

13.8.Компанийг нэгээс илїї їїсгэн байгуулагч байгуулах нєхцєлд їїсгэн байгуулагчид нь компанийг їїсгэн байгуулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулж болох бєгєєд энэ гэрээнд їїсгэн байгуулагчдын хамтран ажиллах журам, їїсгэн байгуулагч тус бїрийн хїлээх їїрэг, тэдгээрийн худалдан авах хувьцаа болон бусад їнэт цаасны ангилал, тєрєл тус бїрийн тоо, їнэ, худалдан авах хугацаа зэрэг шаардлагатай гэж їзсэн бусад асуудлыг тусгана. Энэ гэрээ нь компанийг їїсгэн байгуулах баримт бичигт хамаарахгїй.

13.9.Хувьцаагаа нийтэд санал болгон худалдахаар шийдвэрлэсэн компани бїртгэх байгууллагад бїртгїїлснээс хойш ажлын 10 хоногийн дотор нийтэд санал болгож байгаа хувьцаагаа Їнэт цаасны тухай хуульдзаасан журмын дагуу Їнэт цаасны хороонд бїртгїїлнэ.

14 дїгээр зїйл. Компани їїсгэн байгуулах хурал

14.1.Компани їїсгэн байгуулах хурлыг їїсгэн байгуулагчид зарлан хуралдуулна.

14.2.Їїсгэн байгуулагчид санал нэгтэйгээр єєрєєр шийдвэрлээгїй бол їїсгэн байгуулагч бїр їїсгэн байгуулах хуралд саналын тэнцїї эрхтэй оролцоно.

14.3.Їїсгэн байгуулах хурлаар дараахь асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ:

14.3.1.компани байгуулах тухай шийдвэр;

14.3.2. компанийн дїрэм;

14.3.3.зарласан болон гаргах хувьцаа, тэдгээрээс їїсгэн байгуулагчдын худалдан авах їнэ;

14.3.4. тєлєєлєн удирдах зєвлєлтэй байхаар шийдвэрлэсэн бол тїїний гишїїдийг сонгох, тэдгээрийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох;

14.3.5.хянан шалгах зєвлєлтэй байхаар шийдвэрлэсэн бол тїїний гишїїдийг сонгох, тэдгээрийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох;

14.3.6.компани їїсгэн байгуулахад гаргасан зардлыг нєхєн олгох журам;

14.3.7.захиалсан хувьцааны тєлбєрийн їлдэгдлийг тєлж дуусгах хугацаа.

14.4.Їїсгэн байгуулагчдын хооронд байгуулсан гэрээнд єєрєєр заагаагїй бол бїх їїсгэн байгуулагчид оролцсоноор хурал хїчин тєгєлдєр болох бєгєєд шийдвэрийг хуралд оролцогчдын дийлэнх олонхийн саналаар гаргана.

14.5.Хурал даргалагчийг їїсгэн байгуулагчдаас сонгоно.

14.6.Їїсгэн байгуулагчид мєнгєн бус хэлбэрээр тєлбєр хийх тохиолдолд санал болгож байгаа эд хєрєнгийнхээ їнийн талаар шаардлагатай гэж їзвэл їнэлгээний байгууллага болон холбогдох мэргэжлийн шинжээчдийн дїгнэлт гаргуулан санал боловсруулж їїсгэн байгуулах хуралд оруулна.

14.7.Мєнгєн бус хэлбэрээр хийгдэж байгаа эд хєрєнгийн їнийг їїсгэн байгуулах хуралд оролцогчид санал нэгтэй шийдвэрлэнэ.

14.8.Хэрэв ямар нэгэн шалтгаанаар компани байгуулагдаагїй бол захиалагчийн урьдчилан хийсэн тєлбєрийг їїсгэн байгуулах хурал товолсон єдрєєс хойш ажлын 14 хоногийн дотор нєхєн олгох їїргийг їїсгэн байгуулагчид хїлээнэ.

15 дугаар зїйл. Компанийг улсын бїртгэлд бїртгїїлэх

15.1.Компани байгуулах тухай шийдвэр гарсанаас хойш ажлын 10 хоногийн дотор компанийг улсын бїртгэлд бїртгїїлэхээр холбогдох баримт бичгийг бїртгэх байгууллагад єгнє.

15.2.Компанийг бїртгїїлэхэд дараахь баримт бичгийг бїрдїїлнэ:

15.2.1.компанийн оноосон нэр, оршин байх газар зэргийг заасан эрх бїхий этгээдийн гарын їсэг бїхий бїртгїїлэх тухай єргєдєл, уг єргєдєлд тухайн компанитай харилцах шуудангийн хаягийг заавал заасан байна;

15.2.2.компани байгуулах тухай їїсгэн байгуулах хурлын шийдвэр;

15.2.3.компанийн дїрэм;

15.2.4.бїртгэлийн хураамж тєлсєн баримт ;

15.2.5.бїртгїїлэх єдєр байх ёстой єєрийн хєрєнгийн доод хэмжээг харуулсан эхлэлтийн баланс.

15.3.Компанийг бїртгэхэд бїртгэх байгууллага нь энэ зїйлд зааснаас бусад баримт бичиг шаардах буюу баримт бичгийн агуулгад шаардлага тавьж їл болно.

15.4.Бїртгэх байгууллага єргєдлийг хїлээн аваад дараахь зїйлийг хянан їзнэ:

15.4.1.энэ хуулийн 15.2-т заасан баримт бичиг бїрэн бїрдсэн эсэх;

15.4.2.компанийн дїрэмд энэ хуулийн 16.2.-т заасан зїйлийг тусгасан эсэх;

15.4.3.компанийн оноосон нэр нь бусад компани, нєхєрлєлийн оноосон нэртэй давхардсан эсэх;

15.4.4.эхлэлтийн балансанд тусгагдсан компанийн єєрийн хєрєнгє нь энэ хуулийн 32 дугаар зїйлд заасан доод хэмжээнд хїрсэн эсэх.

15.5.Бїртгэх байгууллага энэ хуулийн 15.2.-т заасан баримт бичгийг хїлээн авсан єдрєєс хойш ажлын З хоногийн дотор компанийг улсын бїртгэлд бїртгэж гэрчилгээ олгох, эсхїл компанийг бїртгэхээс татгалзсан їндэслэл бїхий шийдвэр гаргана.

15.6.Компанийг улсын бїртгэлд бїртгэх тухай энэ хуулийн 15.4.-т заасан шаардлагыг хангаагїй тохиолдолд компанийг бїртгэхээс татгалзана.

15.7.Бїртгэх байгууллага компанийг улсын бїртгэлд бїртгэхээс татгалзсан тухай шийдвэр гарсанаас хойш ажлын З хоногийн дотор татгалзах їндэслэлийг тусгасан мэдэгдлийг єргєдєлд заасан шуудангийн хаягаар єргєдєл гаргасан этгээдэд хїргїїлнэ. Бїртгэх байгууллагын шийдвэрийг эс зєвшєєрвєл їїсгэн байгуулагчид шїїхэд гомдол гаргаж болно.

15.8.Хуулийн этгээдийг єєрчлєн байгуулах замаар байгуулагдсан компанийг энэ зїйлд заасан журмын дагуу дараахь баримт бичгийг їндэслэн улсын бїртгэлд бїртгэнэ:

15.8.1.єєрчлєн байгуулагдсан компани /компаниуд/-ын эрх бїхий тєлєєлєгчийн гарын їсэг бїхий бїртгїїлэх тухай єргєдєл;

15.8.2.хуулийн этгээд /хуулийн этгээдїїд/-ийг єєрчлєн байгуулах тухай эрх бїхий байгууллагын шийдвэр;

15.8.3.шинээр байгуулсан компанийн дїрэм;

15.8.4.хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хувьцаат компани болгон єєрчлєн байгуулсан тохиолдолд нийтэд санал болгосон хувьцаагаа Їнэт цаасны тухай хуульд заасан журмын дагуу бїртгїїлэх зєвшєєрєл авсан тухай Їнэт цаасны хорооны шийдвэр;

15.8.5.єєрчлєн байгуулагдсан хуулийн этгээд /хуулийн этгээдїїд/-ийн дїрэм болон бїртгэлийн гэрчилгээ;

15.8.6.компани нэгдэх буюу єєрчлєх хэлбэрээр єєрчлєн зохион байгуулагдаж байгаа тохиолдолд нэгдэх буюу єєрчлєх тухай шийдвэр, хуваах буюу тусгаарлах хэлбэрээр єєрчлєн зохион байгуулагдаж байгаа тохиолдолд хуваах баланс;

15.8.7.бїртгэлийн хураамж тєлсєн баримт.

15.9.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр їйл ажиллагаагаа явуулдаг гадаадын хуулийн этгээд, тїїний салбар буюу тєлєєлєгчийн газар нь бїртгэх байгууллагад бїртгїїлэх їїрэгтэй. Бїртгэх байгууллага нь тэдгээрийг бїртгэх журмыг энэ хуульд заасан компанийг бїртгэх журамтай нийцїїлэн гаргана.

15.10.Компани улсын бїртгэлд бїртгїїлснээр байгуулагдсанд тооцогдож дїрэмд заасан їйл ажиллагаа явуулах эрхтэй.

16 дугаар зїйл. Компанийн дїрэм

16.1.Компанийн дїрэм нь тїїний їїсгэн байгуулах їндсэн баримт бичиг мєн.

16.2.Компанийн дїрэмд дараахь зїйлийг заавал тусгана:

16.2.1.компанийн бїрэн болон товчилсон оноосон нэр, тїїний хэлбэрийг тодорхойлсон товчилсон ялгах тэмдэглэгээ;

16.2.2.компанийн оршин байгаа газрын хаяг;

16.2.3.компанийн зарласан энгийн хувьцааны тоо;

16.2.4.дїрмээр давуу эрхийн хувьцааг зарласан нєхцєлд давуу эрхийн хувьцааны зарласан тоо, тїїний эзэмшигчийн эрх;

16.2.5.хэрэв тєлєєлєн удирдах зєвлєлтэй байхаар шийдвэрлэсэн бол тєлєєлєн удирдах зєвлєлийн гишїїдийн тоо;

16.2.6.хувь нийлїїлэгчдийн хурал, тєлєєлєн удирдах зєвлєл болон хянан шалгах зєвлєл /хянан шалгагчдын/-ийн энэ хуулиар тодорхойлсноос бусад бїрэн эрх;

16.2.7.компанийн їйл ажиллагааны чиглэл;

16.2.8.дїрэмд тусгахаар энэ хуульд заасан бусад зїйл.

16.3.Компанийн дїрэмд Иргэний хууль болон бусад хууль тогтоомжтой зєрчилдєєгїй зїйлийг тусгаж болно.

16.4.Компани нь хувь нийлїїлэгчийн шаардлагаар компанийн дїрэм, тїїнд орсон нэмэлт, єєрчлєлтийг тїїнд танилцуулах їїрэгтэй.

17 дугаар зїйл. Компанийн дїрэмд нэмэлт, єєрчлєлт оруулах,

дїрмийн шинэчилсэн найруулгыг батлах, бїртгэх

17.1.Компанийн дїрэмд нэмэлт, єєрчлєлт оруулах, дїрмийн шинэчилсэн найруулгыг хувь нийлїїлэгчдийн хурлаар хэлэлцэж хуралд оролцсон, энэ асуудлаар саналын эрхтэй хувь нийлїїлэгчдийн саналын дийлэнх олонхоор батална.

17.2.Компанийн дїрэмд орсон нэмэлт, єєрчлєлт, дїрмийн шинэчилсэн найруулга нь хувь нийлїїлэгчдийн эрх ашгийг хєндсєн тохиолдолд эсрэг саналтай байсан, эсхїл санал хураалтанд оролцоогїй хувь нийлїїлэгчид энэ хуулийн 54, 55 дугаар зїйлд заасан журмын дагуу эзэмшиж байгаа хувьцаагаа компанид эргїїлэн худалдахыг шаардах эрхтэй.

17.3.Компанийн дїрэмд нэмэлт, єєрчлєлт оруулах, дїрмийн шинэчилсэн найруулгыг бїртгэхэд дараахь баримт бичгийн бїрдїїлнэ:

17.3.1.компанийн дїрэмд оруулсан нэмэлт, єєрчлєлт, дїрмийн шинэчилсэн найруулгыг бїртгїїлэх тухай компанийн эрх бїхий этгээдийн гарын їсэг бїхий єргєдєл;

17.3.2.компанийн дїрэмд нэмэлт, єєрчлєлт оруулах, компанийн дїрмийн шинэчилсэн найруулгыг батлах тухай хувь нийлїїлэгчдийн хурлын шийдвэр, орж байгаа єєрчлєлт нэмэлт, эсхїл шинэчилсэн найруулгын бїрэн эхийн хамтаар;

17.3.3.компанийн дїрмийн хуулбар, улсын бїртгэлийн гэрчилгээ;

17.3.4.бїртгэлийн хураамж тєлсєн баримт.

17.4.Компанийн дїрэмд нэмэлт, єєрчлєлт оруулах, дїрмийг шинэчлэн найруулах тухай шийдвэр гарснаас хойш ажлын 10 хоногийн дотор хуульд заасан журмын дагуу улсын бїртгэлд бїртгїїлнэ.

17.5.Бїртгэх байгууллага энэ хуулийн 17.3.-т заасан баримтыг хїлээн авсан єдрєєс хойш ажлын 3 хоногийн дотор дїрэмд оруулсан нэмэлт, єєрчлєлт, дїрмийн шинэчилсэн найруулгыг бїртгэх, эсхїл бїртгэхээс татгалзсан їндэслэл бїхий шийдвэр гаргана.

17.6.Компанийн дїрэмд орсон нэмэлт, єєрчлєлт болон шинэчилсэн найруулгыг энэ хуулийн 17.3.-т заасан шаардлагыг хангаагїй тохиолдолд бїртгэхээс татгалзана.

17.7.Бїртгэх байгууллага компанийн дїрэмд оруулсан нэмэлт, єєрчлєлт, дїрмийн шинэчилсэн найруулгыг бїртгэхээс татгалзсан тухай шийдвэр гарснаас хойш ажлын 3 хоногийн дотор татгалзах їндэслэлийг тусгасан мэдэгдлийг єргєдєлд заасан шуудангийн хаягаар илгээнэ. Бїртгэх байгууллагын энэ шийдвэрийг эс зєвшєєрвєл компани шїїхэд гомдол гаргаж болно.

17.8.Компанийн дїрэмд оруулсан нэмэлт, єєрчлєлт, шинэчлэн найруулсан дїрэм нь улсын бїртгэлд бїртгэснээр хїчин тєгєлдєр болно.

ДЄРЄВДЇГЭЭР БЇЛЭГ

Компанийг єєрчлєн байгуулах, татан буулгах, єрийг хувьцаагаар солих

18 дугаар зїйл. Компанийг єєрчлєн байгуулах

18.1.Хувь нийлїїлэгчдийн хурлын шийдвэрээр компанийг энэ хуульд заасан журмын дагуу нийлэх, нэгдэх, хуваах, тусгаарлах, єєрчлєх замаар єєрчлєн байгуулж болно.

18.2.Хуульд заасан тохиолдолд шїїх компанийг хуваах, тусгаарлах шийдвэр гаргаж болно.

18.3.Нэгдэхээс бусад хэлбэрээр єєрчлєн байгуулагдаж байгаа нєхцєлд шинээр бий болж байгаа компанийг улсын бїртгэлд бїртгэснээр компани єєрчлєн байгуулсанд тооцно.

18.4.Нэгдэх хэлбэрээр єєрчлєн байгуулагдаж байгаа тохиолдолд нэгдэж байгаа компанийг улсын бїртгэлээс хасч нэгтгэсэн компанийн дїрэмд хэрэв єєрчлєлт орсон бол тїїнийг улсын бїртгэлд бїртгэснээр тэдгээрийг єєрчлєн байгуулагдсанд тооцно.

18.5.Єєрчлєн байгуулах тухай шийдвэр гарснаас хойш ажлын 15 хоногийн дотор єєрчлєн байгуулагдсан компани нь зээлдїїлэгч болон бусад харилцагчдад єєрчлєн байгуулагдсан тухайгаа бичгээр мэдэгдэх бєгєєд мэдэгдэлд дараахь зїйлийг тусгана:

18.5.1.єєрчлєн байгуулсан арга хэлбэр;

18.5.2.єєрчлєн байгуулагдсан болон єєрчлєн байгуулалтын їр дїнд шинээр їїссэн компани тус бїрийн байршил болон оноосон нэр;

18.5.3.єєрчлєн байгуулах тухай шийдвэр гарсан огноо;

18.5.4.хуваах болон тусгаарлах хэлбэрээр єєрчлєн байгуулж байгаа тохиолдолд хуваах баланс.

18.6.Хувьцаат компани нь єєрчлєн байгуулагдах, татан буулгах тухай шийдвэр гаргаснаас хойш энэ тухайгаа Їнэт цаасны хороо, Хєрєнгийн биржэд ажлын З хоногийн дотор мэдэгдэнэ.

19 дїгээр зїйл. Компаниуд нийлэх

19.1.Хоёр буюу хэд хэдэн компанийн їйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн эрх, їїрэг, хариуцлагыг шинээр бий болсон компанид шилжїїлэхийг компаниуд нийлэх гэнэ.

19.2.Нийлж байгаа компани тус бїрийн тєлєєлєн удирдах зєвлєл /байхгїй бол гїйцэтгэх удирдлага/ нь компанийг нийлэх замаар єєрчлєн байгуулах тухай шийдвэрийн тєсєл болон єєрчлєн байгуулах нєхцєл, журмыг тодорхойлсон гэрээ, шинэ компанийн дїрэм, компани тус бїрийн їнэт цаасыг шинэ компанийн їнэт цаас буюу эд хєрєнгєд хєрвїїлэх журмыг тодорхойлсон саналаа компани тус бїрийн хувь нийлїїлэгчдийн хуралд оруулж шийдвэрлїїлнэ.

19.3.Компаниуд нийлэх тухай шийдвэр, гэрээг хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувь нийлїїлэгчдийн саналын дийлэнх олонхоор батална.

19.4.Гэрээнд шинээр їїссэн компанийн хувь нийлїїлэгчдийн хурал хуралдах хугацаа, товыг заана. Энэ хурлаар компанийн дїрмийг баталж, хэрэв тєлєєлєн удирдах зєвлєлтэй байхаар шийдвэрлэсэн бол тїїний гишїїдийг сонгоно. Хуралд оролцож байгаа хувь нийлїїлэгчдийн саналын эрх нь нийлэх гэрээгээр тодорхойлсон хєрвєсєн саналын эрхтэй тэнцїї байна.

20 дугаар зїйл. Компани нэгдэх

20.1.Компанийн їйл ажиллагааг зогсоож, тїїний эрх, їїрэг, хариуцлагыг єєр компанид шилжїїлэхийг компани нэгдэх гэнэ.

20.2.Нэгдэж байгаа болон нэгтгэж байгаа компанийн тєлєєлєн удирдах зєвлєл /хэрэв байхгїй бол гїйцэтгэх удирдлага / нь компани нэгдэх тухай шийдвэрийн тєсєл болон нэгдэх гэрээг компани тус бїрийн хувь нийлїїлэгчдийн хуралд оруулж шийдвэрлїїлнэ. Нэгдэх гэрээнд нэгдэх нєхцєл, журмыг тодорхойлохоос гадна нэгдэж байгаа компанийн їнэт цаас, нэгтгэж байгаа компанийн їнэт цаас, бусад хєрєнгєнд хєрвєх журмыг тусгасан байна.

20.3.Компанийг нэгдэх замаар єєрчлєн байгуулах тухай шийдвэрийг хувь нийлїїлэгчдийн хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувь нийлїїлэгчдийн саналын дийлэнх олонхоор гаргана.

20.4.Нэгдэж байгаа компанийн нийт энгийн хувьцааны 75-аас илїї хувийг эзэмшиж байгаа бєгєєд нэгдсэнээр компанийн дїрэмд єєрчлєлт орох шаардлагагїй гэж їзсэн тохиолдолд нэгтгэж байгаа компанийн тєлєєлєн удирдах зєвлєл /байхгїй бол хувь нийлїїлэгчид/-ийн хурлаар нэгдэх тухай шийдвэр гаргаж, нэгдэх журмыг баталж болно.

21 дїгээр зїйл. Компанийг хуваах

21.1.Компанийн їйл ажиллагааг зогсоож, тїїний эрх, їїргийг шинээр їїсэх компаниудад бїрэн шилжїїлэхийг компанийг хуваах гэнэ. Компанийг хуваах тухай шийдвэрт єєрєєр заагаагїй бол хуваагдаж байгаа компанийн энгийн хувьцаа эзэмшигчид нь компанийн хєрєнгийн хуваагдсан хэмжээтэй хувь тэнцїїлэн шинээр бий болсон компани тус бїрийн энгийн хувьцааны эзэмшигч болно.

21.2.Компанийг хуваах замаар єєрчлєн байгуулах, шинэ компани байгуулах, хуваах балансыг батлах асуудал болон тухайн компанийн їнэт цаасыг шинээр байгуулагдсан компанийн їнэт цаас буюу эд хєрєнгєд хєрвїїлэх журмыг хуваагдаж байгаа компанийн тєлєєлєн удирдах зєвлєл /байхгїй бол гїйцэтгэх удирдлага/ хувь нийлїїлэгчдийн хуралд оруулж хуралд оролцогчдын саналын дийлэнх олонхоор шийдвэрлїїлнэ.

21.3.Шинээр байгуулагдсан компанийн хувь нийлїїлэгчдийн хурлаар компанийн дїрмийг баталж, хэрэв тєлєєлєн удирдах зєвлєлтэй байхаар шийдвэрлэсэн бол тїїний гишїїдийг сонгоно. Энэ хурлыг хуралдуулах тусгайлсан журмыг хуваах замаар єєрчлєн байгуулах тухай шийдвэрт заана.

21.4.Компанийг хуваахад тїїний эрх, їїрэг шинээр байгуулагдсан компаниудад хуваах балансын дагуу шилжинэ.Компанийг хуваах тухай гэрээнд єєрєєр заагаагїй бол шинээр їїссэн компани бїр бусад компанийнхаа ємнєєс давхар хариуцлага хїлээнэ.

22 дугаар зїйл. Компанийг тусгаарлах

22.1.Компанийн їйл ажиллагааг зогсоохгїйгээр тїїний зарим хєрєнгє, эрхийг шинээр байгуулагдсан компанид шилжїїлэхийг компанийг тусгаарлах гэнэ. Компанийг тусгаарлах замаар єєрчлєн байгуулахад єєрчлєн байгуулагдаж байгаа компани нь шинээр байгуулагдсан компанийн хувьцаа эзэмшигч байна.

22.2.Компанийг тусгаарлах нєхцєл, журам, хуваах балансыг батлах болон шинэ компани байгуулах тухай шийдвэрийг єєрчлєн байгуулагдаж байгаа компанийн тєлєєлєн удирдах зєвлєл /байхгїй бол гїйцэтгэх удирдлага/ гаргана.

22.3.Шинээр байгуулагдсан компанийн хувь нийлїїлэгчдийн хурал нь энэ байгуулагдсан компанийн дїрмийг баталж, хэрэв тєлєєлєн удирдах зєвлєлтэй байхаар шийдвэрлэсэн бол тїїний гишїїдийг сонгоно.

22.4.Компанийг тусгаарлахад єєрчлєн байгуулагдаж байгаа компани нь єєрийн бїх єрийг хариуцна. Єєрчлєн байгуулагдаж байгаа компанийн ємнєєс тїїний єрийг шинээр бий болж байгаа компаниар тєлїїлэхийг хуваах балансаар тогтоож болно. Энэ тохиолдолд єєрчлєн байгуулагдаж байгаа компани нь шинээр байгуулагдсан компанид шилжїїлсэн їїргээ хамтран хїлээнэ.

22.5.Энэ хуулийн долдугаар бїлэгт заасныг їндэслэн компанийг тусгаарласны дараа шинээр байгуулагдсан компаниас гаргасан їнэт цаасыг бїгдийг нь, эсхїл тїїний зарим хэсгийг ногдол ашиг хэлбэрээр єєрчлєн байгуулагдсан компанийн хувьцаа эзэмшигчид шилжїїлж болно.

23 дугаар зїйл. Компанийг єєрчлєх

23.1.Хувьцаат компани нь хязгаарлагдмал хариуцлагатай компани, хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хувьцаат компани болох замаар компанийг єєрчилж болно. Энэ єєрчлєх тєслийг компанийн тєлєєлєн удирдах зєвлєл /байхгїй бол гїйцэтгэх удирдлага/ боловсруулан хувь нийлїїлэгчдийн хуралд оруулан уг асуудлаар саналын эрхтэй хуралд оролцогчдын саналын дийлэнх олонхоор шийдвэрлэнэ.

23.2.Компанийг єєрчлєх тєсєлд єєрчлєх зорилго, нєхцєл, журам, хувьцааг харилцан хєрвїїлэх арга, тооцоо, єєрчлєлт оруулах хугацаа, хувь нийлїїлэгчдийн хурлыг хуралдуулах хугацаа зэргийг тусгасан байна.

23.3.Шаардлагатай гэж їзсэн тохиолдолд єєрчлєлтєєр їїссэн компанийн хувь нийлїїлэгчдийн хурлыг хуульд заасан журмын дагуу зарлан хуралдуулж компанийн дїрэм, удирдах байгууллагыг шинэчлэн баталж болох бєгєєд їїнийг компанийг єєрчлєх тєсєлд зааж єгнє.

23.4.Компанийг єєрчлєхєд тїїний эрх, їїрэг шинээр бий болж байгаа компанид шилжинэ.

23.5.Компанийг єєрчлєх тохиолдолд холбогдох єєрчлєлтийг компанийн оноосон нэр болон дїрэмд тусгана.

24 дїгээр зїйл. Компани єєрчлєн байгуулсантай холбогдсон хувь нийлїїлэгчийн эрх

24.1.Нийлэх, нэгдэх буюу єєрчлєх замаар єєрчлєн байгуулагдаж байгаа компанийн саналын эрхтэй хувь нийлїїлэгч нь єєрчлєн байгуулахын эсрэг саналтай байсан, эсхїл санал хураалтанд оролцоогїй бол энэ хуулийн 54, 55 дугаар зїйлд заасан журмын дагуу єєрийн эзэмшиж байгаа хувьцааг компанид эргїїлэн авахыг шаардах эрхтэй.

24.2.Эргїїлэн худалдахаар тохиролцсон хувь нийлїїлэгчийн хувьцааг компанийг єєрчлєн байгуулах шийдвэрийн дагуу хєрвїїлж їл болно. Энэ тохиолдолд тухайн хувь нийлїїлэгч нь єєрийн хувьцаагаа компанид эргїїлэн авахыг шаардахаас бусад хувьцаа эзэмшихтэй холбогдсон эрхээ алдана.

24.3.Єєрийн эзэмшилд байгаа хувьцаагаа эргїїлэн авахыг компаниас шаардаагїй хувь нийлїїлэгчдийн хувьцааг компанийг єєрчлєн байгуулах шийдвэрийн дагуу хєрвїїлнэ.

25 дугаар зїйл. Компанийн єрийг хувьцаагаар солих

25.1.Компанийн хувьцаанаас бусад їнэт цаас болон єрийг хувьцаагаар сольж болох бєгєєд їїнийг єрийг хувьцаагаар солих гэнэ.

25.2.Зээлдїїлэгч болон бусад харилцагчтай байгуулсан гэрээнд єєрєєр заагаагїй бол компанийн єрийг хувьцаагаар солиход хувьцаа авах тухайн зээлдїїлэгч, харилцагчийн зєвшєєрлийг авсан байна.

25.3.Тєлєєлєн удирдах зєвлєл /байхгїй бол гїйцэтгэх удирдлага/ нь компанийн єрийг хувьцаагаар солих тєсєл боловсруулан хувь нийлїїлэгчдийн хуралд оруулж, уг асуудлаар саналын эрхтэй хуралд оролцогчдын дийлэнх олонхийн саналаар шийдвэрлїїлнэ.

25.4.Єрийг хувьцаагаар солих тухай тєсєлд солигдох єр, гаргах хувьцааны хэмжээ, їнэ, зорилго, хэрэгжїїлэх нєхцєл, журам, компанийн дїрэмд оруулах єєрчлєлт зэргийг зааж єгсєн байна.

25.5.Хувьцаа, худалдан авах эрхийн бичиг буюу хувьцаанд хєрвєх їнэт цаасыг тэдгээрийн хєрвєх нєхцєлийн дагуу хєрвїїлэхийг компанийн єрийг хувьцаагаар сольсонд тооцохгїй.

25.6.Компанийн єрийг хувьцаагаар солих асуудлаар эсрэг саналтай байсан буюу санал хураалтанд оролцоогїй хувь нийлїїлэгч хувьцаа авахад оролцох эрхтэй.

26 дугаар зїйл. Компанийг татан буулгах

26.1.Компанийг хувь нийлїїлэгчдийн хурлын болон шїїхийн шийдвэрээр Иргэний хууль, энэ хууль болон бусад хуульд заасан їндэслэлээр татан буулгана.

26.2..Шїїх компанийг дор дурдсан їндэслэлээр татан буулгана:

26.2.1.дампуурсан;

26.2.2.нэг ч гишїїн їлдээгїй;

26.2.3.хуульд заасан бусад їндэслэл.

26.3.Хувь нийлїїлэгчдийн хурлын шийдвэрээр татан буугдаж байгаа компанийн тєлєєлєн удирдах зєвлєл /байхгїй бол гїйцэтгэх удирдлага/ нь компанийг татан буулгах комисс томилох, татан буулгах хугацаа, журам, зээлдїїлэгчдийн нэхэмжлэлийг барагдуулсаны дараагаар компанид їлдэж байгаа эд хєрєнгийг хувь нийлїїлэгчдэд хуваарилах журам зэргийг тусгасан татан буулгах тєслийг хувь нийлїїлэгчдийн хуралд оруулж, хуралд оролцогчдын саналын дийлэнх олонхоор шийдвэрлїїлнэ.

26.4.Татан буулгах комисс томилсоноор тухайн компанийн гїйцэтгэх удирдлагын бїрэн эрх дуусгавар болж татан буулгах комисст шилжих бєгєєд уг комисс нь татан буугдаж байгаа компанийн нэрийн ємнєєс шїїх хуралд тєлєєлєн оролцоно.

26.5.Татан буулгах комисс їїргээ гїйцэтгэх їедээ єєрийн буруутай їйл ажиллагааны улмаас тухайн компанид, эсхїл зээлдїїлэгчид ямар нэг хохирол учруулсан бол уг хохирлыг хуульд заасан журмын дагуу хариуцна.

27 дугаар зїйл. Компанийг татан буулгахад єр тєлбєрийг барагдуулах журам

27.1.Компанийг татан буулгах їед єр тєлбєрийг барагдуулахдаа Иргэний хууль, энэ хууль болон бусад хуулийн заалтыг мєрдєнє.

27.2.Татан буулгах комисс нь компанийг татан буулгах болон нэхэмжлэл гаргах журам, хугацааг нийтэд мэдээлнэ. Нэхэмжлэл гаргах хугацаа нь татан буулгах тухайг нийтэд мэдээлснээс хойш 2 сараас багагїй, 6 сараас ихгїй байна.

27.3.Татан буулгах комисс нь компанийг татан буулгах, нэхэмжлэл гаргах журам, хугацааг зээлдїїлэгчдэд бичгээр мэдэгдэх їїрэгтэй.

27.4.Хэрвээ татан буулгах тухай шийдвэр гаргах їед компани нь ямар нэгэн єргїй бол компанийг татан буулгах мэдэгдлийг нийтэд мэдээлэхгїйгээр тїїнийг татан буулгаж болно. Энэ тохиолдолд компанийн эд хєрєнгийг энэ хуулийн 28 дугаар зїйлд заасны дагуу хувь нийлїїлэгчдэд хуваарилна.

27.5.Нэхэмжлэл гаргах хугацаа дууссанаар татан буулгах комисс нь татан буугдаж байгаа компанийн эд хєрєнгийн тухай мэдээ, зээлдїїлэгчдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэх дїнг агуулсан татан буулгах тїр балансыг гаргах бєгєєд уг балансыг компанийн тєлєєлєн удирдах зєвлєл /байхгїй бол хувь нийлїїлэгчдийн хурал / батална.

27.6.Татан буулгах комисс нь нэхэмжлэлийг хэрхэн барагдуулах тухайгаа тэдэнд бичгээр мэдэгдэх бєгєєд зээлдїїлэгч нь энэ шийдвэрийг эс зєвшєєрвєл татан буулгалтын балансыг батлахаас ємнє шїїхэд гомдол гаргаж болно.

27.7.Хэрэв татан буугдаж байгаа компанийн мєнгєн хєрєнгє нь нэхэмжлэлийг барагдуулахад хангалтгїй бол татан буулгах комисс нь компанийн бусад эд хєрєнгийг худалдана. Хэрэв эдгээр эд хєрєнгийг худалдах нь энэ хуулийн арван гуравдугаар бїлэгт заасан сонирхлын зєрчилтэй хэлцэлд тооцогдох тохиолдолд шїїхийн шийдвэрийг хэрэгжїїлэх журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана.

27.8.Татан буугдаж байгаа компанийн зээлдїїлэгчдийн єр тєлбєрийг татан буулгах комисс нь татан буулгах балансыг баталсан єдрєєс эхлэн тус балансын дагуу Иргэний хууль болон энэ хуульд заасан дарааллын дагуу барагдуулна.

27.9.Татан буулгах комисс нь єр тєлбєрийг барагдуулсны дараа дуусгалтын баланс гаргана. Балансыг зээлдїїлэгчдийн нэхэмжлэлийг хэрхэн барагдуулсан тухай мэдэгдэл явуулснаас хойш ажлын 30 ба тїїнээс дээш хоногийн дараа гаргана.

27.10.Дуусгалтын баланс гаргаснаас хойш шїїх тусгайлан шийдвэрлээгїй бол гаргасан аливаа нэхэмжлэлийг хїлээн авахгїй.

28 дугаар зїйл. Татан буугдаж байгаа компанийн эд хєрєнгийг хувь нийлїїлэгчдэд хуваарилах

28.1.Татан буулгах комисс нь зээлдїїлэгчдийн єр тєлбєрийг барагдуулсны дараа їлдсэн эд хєрєнгийг худалдсанаас олсон орлогыг дараахь дарааллын дагуу хувьцаа эзэмшигчдэд хуваарилна:

28.1.1.давуу эрхийн хувьцааны тєлєгдєєгїй ногдол ашиг болон давуу эрхийн хувьцааны татан буулгалтын їнэ, тїїнчлэн энэ хуулийн 54, 55 дугаар зїйлд заасны дагуу эргїїлэн авах давуу эрхийн хувьцааны тєлбєр;

28.1.2.энэ хуулийн 54, 55 дугаар зїйлд заасны дагуу эргїїлэн худалдаж авах энгийн хувьцааны тєлбєр;

28.1.3.їлдсэн эд хєрєнгийг худалдсанаас олсон орлогыг компанийн энгийн хувьцаа эзэмшигчдийн дунд тэдгээрийн эзэмшиж байгаа хувьцааны тоотой хувь тэнцїїлэн.

29 дїгээр зїйл. Компанийг татан буулгаж дуусгах

29.1.Компанийн бїх эд хєрєнгийг хуваарилсны дараа татан буулгах комисс нь компанийг татан буулгах замаар їйл ажиллагаа дуусгавар болсон тухай бїртгэх байгууллагад мэдэгдэж, татан буулгах балансын нэг хувийг бїртгэх байгууллагад хїргїїлнэ.

29.2.Бїртгэх байгууллага компанийг улсын бїртгэлээс хассанаар татан буугдсанд тооцно. Энэ тухай бїртгэх байгууллага нийтэд мэдээлнэ.

30 дугаар зїйл. Компанийн їйл ажиллагааг дуусгавар болгох

30.1.Бїртгэх байгууллага дараахь баримт бичгийг їндэслэн компанийн їйл ажиллагаа дуусгавар болсныг бїртгэнэ.

30.1.1.компанийг татан буулгах замаар дуусгавар болгож байгаа тохиолдолд компанийг татан буулгах тухай хувь нийлїїлэгчдийн хурлын буюу шїїхийн шийдвэр, дуусгалтын балансын хуулбар;

30.1.2.компанийн їйл ажиллагаа нь нэгдэх, нийлэх, хуваах, єєрчлєгдсєний улмаас дуусгавар болсон тохиолдолд єєрчлєн байгуулах тухай хувь нийлїїлэгчдийн хурлын шийдвэр;

30.1.3.хуваах замаар єєрчлєн зохион байгуулагдсаны улмаас компанийн їйл ажиллагаа дуусгавар болсон тохиолдолд хуваах тухай хувь нийлїїлэгчдийн хурлын шийдвэр, хуваах баланс;

30.1.4.компанийн дїрэм болон бїртгэлийн гэрчилгээ.

30.2.Компанийн їйл ажиллагаа нь нэгдэх, нийлэх, єєрчлєгдсєний улмаас дуусгавар болсон тухай мэдэгдэлд дуусгавар болсон компанийн эрх, їїргийг шилжїїлэн авсан хуулийн этгээдийн нэрийг бичнэ. Компанийн їйл ажиллагаа нь хуваагдсаны улмаас дуусгавар болсон тухай мэдэгдэлд дуусгавар болсон компанийн эрх, їїргийг хуваах балансын дагуу шилжїїлэн авсан компани тус бїрийн нэрийг бичнэ.

30.3.Дараахь тохиолдолд бїртгэх байгууллага, эсхїл хувь нийлїїлэгч, эсхїл зээлдїїлэгч компанийг татан буулгахаар шїїхэд хандаж болно:

30.3.1.компанийн їйл ажиллагаа явуулах дїрэмд заасан хугацаа дуусгавар болсон;

30.3.2.тусгай зєвшєєрєл шаардсан їйл ажиллагааг эрхлэх зєвшєєрлийн хугацаа дууссан бєгєєд тус їйл ажиллагаа нь компанийн дїрмээр зєвшєєрєгдсєн цорын ганц їйл ажиллагаа байсан;

30.3.3.компанийг бїртгэх буюу їйл ажиллагаагаа эрхлэх явцад хуулийн ноцтой зєрчил гарсан нь нєхєж болшгїй буюу эдгээр зєрчлїїдийн тухай бичгээр мэдэгдэл хїлээж авсан ч компани нь тэдгээрийг арилгаж чадаагїй байгаа.