ТАВДУГААР БЇЛЭГ
Компанийн хувь нийлїїлсэн хєрєнгє, компанийн хувьцаа, бусад їнэт цаас
31 дїгээр зїйл. Компанийн єєрийн хєрєнгє
31.1.Компанийн балансанд тусгагдсан биет болон биет бус хєрєнгийн нийт дїнгээс компанийн єр тєлбєрийг хасаж їлдсэн хэсгийг компанийн єєрийн хєрєнгє буюу хувь нийлїїлэгчдийн хєрєнгє гэнэ.
32 дугаар зїйл. Компанийн єєрийн хєрєнгийн доод хэмжээ
32.1.Хувьцаат компанийг бїртгэх єдєр тїїний єєрийн хєрєнгє нь 10 сая тєгрєг ба тїїнээс дээш байна. Хязгаарлагдмал хариуцлагатай компанийг бїртгэх єдєр тїїний єєрийн хєрєнгє нь нэг сая тєгрєг ба тїїнээс дээш байна.
32.2.Хоёр жил дараалан жилийн баланст тусгагдсан компанийн єєрийн хєрєнгє нь энэ хуулийн 32.1.-д заасан доод хэмжээнээс доогуур байх нєхцєлд тєлєєлєн удирдах зєвлєл /байхгїй бол гїйцэтгэх удирдлага/ нь компанийг татан буулгах тухай асуудлыг хувь нийлїїлэгчдийн хурлаар хэлэлцїїлж шийдвэрлэнэ. Хурал нь компанийг татан буулгах асуудлыг шийдвэрлэж чадаагїй тохиолдолд компанийн нийт єрийн 10-аас илїї хувийг нэхэмжлэх эрхтэй зээлдїїлэгч нь компанийг татан буулгахаар шїїхэд хандаж болно.
33 дугаар зїйл. Компанийн хувьцаа
33.1.Їнэт цаасны тухай хуульд цаасны дагуу хувьцаа нь компанид хєрєнгє оруулж, тїїнийг їндэслэн санал єгєх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа їлдсэн эд хєрєнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хїртэх зэрэг эрхийг гэрчилнэ.
33.2. Хувьцаа нь энгийн ба давуу эрхийн гэсэн хэлбэртэй байна.
33.3.Компани нь энгийн хувьцааг заавал гаргах їїрэг хїлээнэ.Компани нь давуу эрхийн хувьцааг гаргаж болно.
33.4.Хувьцаа нь компанийн дїрмээр тогтоосон нэрлэсэн їнэтэй байж болно. Нэрлэсэн їнэтэй хувьцааг тїїнээс доош їнээр гаргахыг хориглоно.
33.5.Хувьцаа бїр саналын нэг эрхтэй байна.
33.6.Хувьцаа хуваагдахгїй бєгєєд эзэмшигчийн нэртэй байна.
34 дїгээр зїйл. Компанийн зарласан болон гаргасан хувьцаа
34.1.Компаниас гаргах энгийн болон давуу эрхийн хувьцааны тоог компанийн дїрмээр тогтоох бєгєєд їїнийг зарласан хувьцаа гэнэ.
34.2.Зарласан хувьцаанаас хувь нийлїїлэгчдийн худалдан авч эзэмшсэн хэсгийг эргэлтэд гаргасан хувьцаа гэнэ.Хэрэв компанийн дїрэмд єєрєєр заагаагїй бол зарласан хувьцааны тєрєл тус бїрээс гаргах хувьцааны тоо, гаргах хугацаа, нєхцєлийг тєлєєлєн удирдах зєвлєл /байхгїй бол хувь нийлїїлэгчдийн хурал / тогтооно. Гаргасан хувьцааны тоог компанийн балансанд тєрєл тус бїрээр нь тусгана.
34.3.Аль нэг тєрлийн зарласан хувьцааны тоо нь тухайн тєрлийн хувьцааны гаргасан тоо болон тухайн хувьцаанд хєрвєх їнэт цаасыг хєрвїїлэхэд шаардагдах хувьцааны тооны нийлбэрээс багагїй байна.
34.4.Компаниас гаргасан хувьцаа нь тэдгээрийг компани худалдан авах буюу эргїїлэн авах, эсхїл бусад тєрлийн їнэт цаас, эд хєрєнгєд хєрвїїлэх хїртэл эргэлтэнд байна.
34.5..Компани єєрийн хувьцааг худалдан авах буюу эргїїлж авбал эдгээр хувьцааг зарласан боловч гаргаагїй хувьцаа гэж тооцно. Компанийн дїрэмд єєрєєр заагаагїй бол компани нь эдгээр хувьцааг дахин гаргаж болно.
35 дугаар зїйл. Компанийн энгийн хувьцаа эзэмшигчдийн эрх
35.1.Компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь дараахь эрх эдэлнэ:
35.1.1.хувь нийлїїлэгчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бїх асуудлаар эзэмшиж байгаа хувьцааны тоотой хувь тэнцїїлэн санал єгєх;
35.1.2.давуу эрхийн хувьцааны ногдол ашиг тєлсєний дараагаар компанийн тєлєєлєн удирдах зєвлєл /байхгїй бол хувь нийлїїлэгчдийн хурал/-єєс тогтоосон хэмжээгээр ногдол ашиг авах;
35.1.3.компанийг татан буулгах їед энэ хуулийн 28 дугаар зїйлд тогтоосон журмын дагуу їлдсэн эд хєрєнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хїртэх.
35.1.4. хувьцаат компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь энэ хуулийн 39 дїгээр зїйл болон компанийн дїрэмд заасны дагуу компаниас нэмж гаргах хувьцаа, тїїнд хамаарах їнэт цаасыг тэргїїн ээлжинд худалдан авах эрхтэй.
35.1.5.компанийн дїрэмд єєрєєр заагаагїй бол хязгаарлагдмал хариуцлагатай компанийн энгийн хувьцаа эзэмшигчид нь хувьцаанд хамаарах бусад їнэт цаасыг энэ зїйлд заасан бусад журмын дагуу тэргїїн ээлжинд худалдан авах эрх эдэлнэ.
35.2.Компанийн дїрмээр хувьцаа эзэмшигчийн эзэмшиж болох энгийн хувьцааны тоог хязгаарлаж болохгїй.
35.3.Энгийн хувьцааг компанийн давуу эрхийн хувьцаа болон бусад їнэт цаасанд хєрвїїлж їл болно.
35.4. Хувь нийлїїлэгчдийн хурлаар хэлэлцэх зарим асуудлаар энгийн хувьцаа эзэмшигчийн санал єгєх эрхийг энэ хууль болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дїрмээр хязгаарлаж болно.
36 дугаар зїйл. Компанийн давуу эрхийн хувьцаа эзэмшигчдийн эрх
36.1.Бїх тєрлийн давуу эрхийн хувьцаа эзэмшигч нь дараахь эрх эдэлнэ:
36.1.1.эрх бїхий байгууллагаас тогтоосон давуу эрхийн хувьцааны ногдол ашгийг тэргїїн ээлжинд авах;
36.1.2.энэ хууль, компанийн дїрэм болон тухайн тєрлийн давуу эрхийн хувьцаа гаргах тухай шийдвэрт заасан асуудлаар хувь нийлїїлэгчдийн хуралд саналын эрхтэй оролцох;
36.1.3.компанийг татан буулгасны дараа їлдсэн эд хєрєнгийг худалдсан орлогоос хуримтлагдсан ногдол ашиг болон эзэмшиж байгаа хувьцааны татан буулгалтын їнийг авах.
36.2.Компанийн дїрэм, эсхїл тухайн тєрлийн давуу эрхийн хувьцаа гаргах тухай шийдвэрт дор дурдсан зїйлийг тусгана:
36.2.1. татан буулгах їед тїїнд тєлєх тєлбєр, тєлєх журам, дэс дараалал;
36.2.2.хувь нийлїїлэгчдийн хуралд саналын эрхтэй оролцох нєхцєл, давуу эрхийн нэг хувьцаанд ногдох саналын тоо;
36.2.3.давуу эрхийн хувьцааг энгийн хувьцаанд хєрвїїлэх бол тїїний нєхцєл;
36.2.4.давуу эрхийн хувьцаа эзэмшигч нь єєрийн эзэмшилд байгаа давуу эрхийн хувьцаагаа компанид эргїїлэн авахыг шаардах нєхцєл.
36.3.Компани нь давуу эрхийн хувьцааны ногдол ашгийг бїрэн тєлсєн болон эргїїлэн авах їїрэг бїхий давуу эрхийн хувьцааг авсаны дараа энгийн хувьцааг эргїїлэн авах буюу худалдан авах, тїїнд ногдол ашиг тєлєх эрхтэй болно.
36.4.Энэ хуулийн 48.З.-т заасан нєхцєл їїсээгїй бол компани нь давуу эрхийн хувьцаанд ногдох ногдол ашгийг дїрэмд заасан хэмжээ болон хугацаанд тєлнє.
36.5.Компанийг татан буулгах тохиолдолд энгийн хувьцаа эзэмшигчдэд ногдох хєрєнгийг олгохоос ємнє дарааллын дагуу давуу эрхийн хувьцаа эзэмшигчдэд уг хувьцааны татан буулгалтын їнэ, тєлєгдєєгїй ногдол ашгийг тєлнє.
36.6. Давуу эрхийн хувьцаа эзэмшигчид нь хувь нийлїїлэгчдийн хуралд дараахь тохиолдолд саналын эрхтэй оролцоно:
36.6.1.компанийн дїрэмд нэмэлт, єєрчлєлт оруулах болон дїрмийн шинэчилсэн найрууулгыг батлахдаа тэдгээрийн эрхийг хязгаарласан заалтыг оруулж байвал;
36.6.2.компанийг єєрчлєн байгуулах явцад давуу эрхийн хувьцааг энгийн хувьцаа, бусад тєрлийн їнэт цаас болон бусад хєрєнгєнд хєрвїїлж байвал.
36.7.Энэ хуулийн 36.6.-д заасны дагуу давуу эрхийн хувьцаа эзэмшигчдийн саналын эрхтэй оролцож байгаа хувь нийлїїлэгчдийн хурлын уг асуудлаарх шийдвэрийг компанийн дїрэмд дээгїїр тогтоогоогїй бол зєвхєн давуу эрхийн хувьцаа эзэмшигчдийн саналын олонхоор гаргана.
36.8.Хувьцаат компанийн тєлєєлєн удирдах зєвлєлийг сонгох хуралд давуу эрхтэй хувьцаа эзэмшигчдийг дараахь нєхцєлд саналын эрхтэй оролцуулахаар компанийн дїрэмд зааж болно:
36.8.1.компанийн дїрэмд энгийн хувьцаанд хєрвєх давуу эрхийн хувьцаа эзэмшигчдийн тєлєєлєн удирдах зєвлєлд єєрийн тєлєєлєгчийг оруулж болохоор заасан бол;
36.8.2.давуу эрхийн хувьцааны ногдол ашгийг хугацаанд нь тєлєєгїй бол.
37 дугаар зїйл.Алтан хувьцаа
37.1.Засгийн газар тєрийн ємчит їйлдвэрийн газар болон тєрийн ємч давамгайлсан компанийн тєрд ногдох хэсгийг бїхэлд нь хувьчлах тухай шийдвэр гаргахдаа тодорхой хугацаанд энэ хуулийн 37.2.-т заасан асуудлаар компанийн хувь нийлїїлэгчдийн хурал, тєлєєлєн удирдах зєвлєлийн болон гїйцэтгэх удирдлагын шийдвэрт хориг тавих эрхтэй, ногдол ашиг авдаггїй, єєр ямар нэг эрхгїй алтан хувьцааг гаргахаар зааж болно.
37.2.Алтан хувьцаатай компанийн хувь нийлїїлэгчдийн хурал болон тєлєєлєн удирдах зєвлєл, гїйцэтгэх удирдлагаас дор дурдсан асуудлаар гаргасан шийдвэр нь їндэсний аюулгїй байдал, нийгмийн эрх ашигт харшилсан тохиолдолд хориг тавина:
37.2.1.хувьчлахаас ємнє эрхэлж байсан їйл ажиллагааны чиглэлийг єєрчлєх;
37.2.2.компанийг єєрчлєн байгуулах, татан буулгах;
37.2.3.их хэмжээний хэлцэл байгуулах;
37.2.4.бїтээгдэхїїн, ажил їйлчилгээний їнэ, тарифыг тогтоох, єєрчлєх.
37.3.Хориг тавих тухай шийдвэрийг Засгийн газар гаргах бєгєєд энэ шийдвэрт хориг тавьж байгаа їндэслэлийг заана.
37.4.Энэ хуулийн 37.2.-т заасан асуудлаар компанийн гаргасан шийдвэр нь Засгийн газар батламжилснаар хїчин тєгєлдєр болно.
37.5.Алтан хувьцааг бусдад шилжїїлж їл болно.
37.6.Хугацаа дуусмагц алтан хувьцаа нь хїчингїй болно. Хугацааг дахин сунгаж їл болно.
38 дугаар зїйл. Хувьцаанд хамаарах їнэт цаас
38.1.Энгийн хувьцааг худалдан авах эрхийн бичиг болон хувьцаанд хєрвєх їнэт цаас, опционыг хувьцаанд хамааруулах бєгєєд тэдгээрийг гаргах, худалдах журмыг компанийн дїрмээр тодорхойлно.
39 дїгээр зїйл. Хувьцаа тэргїїн ээлжинд худалдан авах эрх
39.1.Компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь нэмж гаргаж байгаа энгийн хувьцааг єєрийн эзэмшиж байгаа энгийн хувьцааны тоотой хувь тэнцїїлэн тодорхой нєхцєлєєр тэргїїн ээлжинд худалдан авах эрхтэй.
39.2.Хувьцааг нэмж гаргах шийдвэр гаргах їед энгийн хувьцаа эзэмшигч бїрт гаргаж байгаа хувьцааны тоо, їнэ, хувьцаа эзэмшигч бїрийн худалдан авч болох хувьцааны тоо, тєлбєр хийх хугацаа, журам зэргийг заасан мэдэгдлийг хувь нийлїїлэгчдийн хурлын зар хїргэдэг журмаар хїргїїлнэ. Хувьцаа эзэмшигч тэргїїн ээлжинд худалдан авах эрхээр хувьцааг худалдан авах тухай саналаа шийдвэр гарснаас хойш ажлын 30 хоногийн дотор ирїїлнэ.
39.3.Тэргїїн ээлжинд худалдан авах эрхээр хувьцааг худалдан авах їнэ нь тухайн хувьцааны зах зээлийн їнийн 90 хувь ба тїїнээс дээш байж болохгїй.
39.4.Тэргїїн ээлжинд худалдан авах эрхээр хувьцаа худалдан авах хувь нийлїїлэгч нь тогтоосон хугацаанд нэр, хаяг, худалдан авах хувьцааны тоо, їнийг тєлсєн баримтыг компанид ирїїлснээр тэргїїн ээлжинд худалдан авах эрхээр хувьцааг худалдан авсанд тооцно.
39.5.Хувьцаа эзэмшигч нь хувьцааг тэргїїн ээлжинд худалдан авах эрхээ бїхэлд нь болон хэсэгчлэн хэрэгжїїлж болно.Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч нь энэ эрхээ бусад этгээдэд бїхэлд нь болон хэсэгчлэн шилжїїлж болно.
39.6.Хувьцаат компанийн хувь нийлїїлэгчдийн хуралд оролцож байгаа тухайн асуудлаар саналын эрхтэй хувь нийлїїлэгчдийн саналын дийлэнх олонхоор хувьцааг тэргїїн ээлжинд худалдан авах эрхийг эдлїїлэхгїй байхаар шийдвэрлэж болно.
40 дїгээр зїйл. Хувьцаанд хєрвєх їнэт цаас
40.1.Компанийн давуу эрхийн хувьцаа, єрийн бичгийг тодорхой нєхцєлд тодорхой тооны энгийн хувьцаанд хєрвїїлэх болзолтойгоор гаргаж болно.
40.2.Давуу эрхийн хувьцаа, єрийн бичгийг энгийн хувьцаанд хєрвєх эрхтэйгээр гаргаж байгаа їед хувьцаанд хєрвєх їнэт цаасыг хамт гаргана.
40.3.Хувьцаанд хєрвєх їнэт цаасны бїрдїїлбэрт хєрвєх їнэт цаасны тєрєл, хєрвєх энгийн хувьцааны тоо, хєрвєх їнэ, хугацаа зэрэг байна.
40.4.Хувьцаат компанийн гаргасан энгийн хувьцаанд хєрвєх їнэт цаасны хєрвєх їнэ нь тухайн энгийн хувьцааны зах зээлийн їнээс доогуур байж болохгїй .
40.5.Хувьцаанд хєрвєх їнэт цаасыг гаргаж байгаа їед энгийн хувьцаа эзэмшигчид нь єєрийн эзэмшилд байгаа энгийн хувьцааны тоотой хувь тэнцїїлэн эдгээр їнэт цаасыг энэ хуулийн 39 дїгээр зїйлд заасан журмын дагуу тэргїїн ээлжинд худалдан авах эрхтэй.
41 дїгээр зїйл. Опцион
41.1.Компанийн дїрмээр зєвшєєрсєн тохиолдолд компани тодорхой тооны энгийн болон давуу эрхийн хувьцааг тогтоосон їнээр, заасан хугацаанд худалдан авах эрхийг баталгаажуулсан опцион гаргаж болно.
41.2.Опционы бїрдїїлбэрт нэгж опцион эзэмшигчийн худалдан авч болох хувьцааны тоо, тєрєл, їнэ, эцсийн хугацааг заана.
41.3.Хувьцаат компанийн гаргасан энгийн хувьцаа худалдан авах опционы їнэ нь тухайн хувьцааны зах зээлийн їнээс доогуур байж болохгїй.
41.4.Энгийн хувьцаа худалдан авах опцион гаргаж байгаа їед энгийн хувьцаа эзэмшигчид нь єєрийн эзэмшилд байгаа энгийн хувьцааны тоотой хувь тэнцїїлэн эдгээр їнэт цаасыг энэ хуулийн 39 дїгээр зїйлд заасан журмын дагуу тэргїїн ээлжинд худалдан авах эрхтэй.
42 дугаар зїйл.Компанийн єрийн бичиг
42.1.Компани єєрийн хєрєнгийн хэмжээгээр барьцаалан тодорхой хугацааны дараа тогтоосон хїї тєлж, эргїїлэн авах нєхцєлтэйгээр єрийн бичиг гаргаж болно.
42.2.Компанийн дїрэмд єєрєєр заагаагїй бол єрийн бичиг гаргах шийвэрийг тєлєєлєн удирдах зєвлєл /байхгїй бол хувь нийлїїлэгчдийн хурал / гаргана. Энэ
шийдвэрт єрийн бичгийн хэмжээ, тєрєл, хугацаа, гаргасан їнэ, хїїгийн хэмжээ, хїї тєлєх хугацаа, эргїїлэн авах їнэ, бусад мэдээллийг заана.
42.3..Компани нь нэг удаа бїрэн тєлєгдєх, эсхїл хэсэгчлэн тєлєгдєх єрийн бичиг гаргаж болно.
42.4.Компанийн єрийн бичиг нь єєр компаниас тусгайлан гаргасан баталгаатай байж болно.
42.5.Компани гаргасан єрийн бичгээ тєлєгдєх хугацаанаас нь ємнє эргїїлэн авч болно. Энэ тухай шийдвэрийг тєлєєлєн удирдах зєвлєл /байхгїй бол хувь нийлїїлэгчдийн хурал / гаргана.
43 дугаар зїйл. Їнэт цаас гаргах тухай шийдвэр
43.1.Компанийн дїрэмд єєрєєр заагаагїй бол зарласан хувьцаанаас гїйлгээнд гаргах, дїрэмд заасан бусад тєрлийн їнэт цаас болон єрийн бичиг гаргах тухай шийдвэрийг тєлєєлєн удирдах зєвлєл /байхгїй бол хувь нийлїїлэгчдийн хурал/ гаргана. Шийдвэрт їнэт цаасны тєрєл, тоо, гаргах хугацаа, нєхцєлийг заана.
43.2.Компани зарласан энгийн хувьцааг бїхэлд нь, эсхїл хэсгийг нь гаргах їїрэгтэй. Давуу эрхийн хувьцааг зарласан хэмжээгээр нь, эсхїл хэсгийг нь гаргаж болохоос гадна тодорхой хугацаанд гаргахгїй байж болно.
43.3.Нийтэд худалдахаар гаргаж байгаа їнэт цаас болон хувьцаат компанийн нэмж гаргаж байгаа хувьцааг Їнэт цаасны тухай хуульд заасны дагуу Їнэт цаасны хороонд бїртгїїлнэ.
44 дїгээр зїйл. Хувьцаа, бусад їнэт цаасны їнийг тогтоох
44.1.Дор дурдсанаас бусад тохиолдолд хувьцаа, бусад їнэт цаасны їнийг энэ хуулийн 56 дугаар зїйлд заасны дагуу тєлєєлєн удирдах зєвлєл /байхгїй бол хувь нийлїїлэгчдийн хурал/ тогтооно:
44.1.1.хувьцаанд хєрвєх їнэт цаас болон опцион гаргах їед їнийг тогтоосон бол;
44.1.2.хувьцаа худалдаж авах эрхийн бичгээр хувьцааг худалдаж байгаа бол;
44.1.3.компани їїсгэн байгуулж байгаа їед їїсгэн байгуулах баримт бичигт хувьцааны їнийг тогтоосон бол;
44.1.4. хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дїрэмд єєр тохиолдол заасан бол.
45 дугаар зїйл. Їнэт цаасны тєлбєр
45.1.Компанийн дїрэмд єєрєєр заагаагїй бол гаргасан їнэт цаасны тєлбєрийг худалдан авч байгаа этгээд нь мєнгє, їнэт цаас, эд хєрєнгє болон эд хєрєнгийн эрхийн хэлбэрээр хийж болно.
45.2.Компанийг їїсгэн байгуулахааар гаргасан хувьцааны тєлбєрийг компанийг улсын бїртгэлд бїртгэхээс ємнє тєлнє. Цаашид нэмж гаргах їнэт цаасны тєлбєрийг тэдгээрийг худалдан авах їед бїрэн тєлнє.
45.3.Компанийн дїрэмд єєрєєр заагаагїй бол їнэт цаасны тєлбєрийг доорх тохиолдолд мєнгєн бус хэлбэрээр хийж болно:
45.3.1.їїсгэн байгуулах їед хувьцааны тєлбєрийг мєнгєн бус хэлбэрээр хийхийг энэ хуулийн 14.6-д заасны дагуу їїсгэн байгуулах баримт бичигт зєвшєєрсєн;
45.3.2.нэмж гаргаж байгаа їнэт цаасны тєлбєрийг мєнгєн бус хэлбэрээр хийж болохоор эрх бїхий байгууллагын шийдвэрт заасан;
45.4.Їїсгэн байгуулах їед хувьцааны тєлбєрийг мєнгєн бус хэлбэрээр хийж байгаа бол тїїний їнэлгээг їїсгэн байгуулах хурлаар санал нэгтэй батална.
45.5.Їнэт цаасыг нэмж гаргаж байгаа їед тїїний тєлбєрийг мєнгєн бус хэлбэрээр хийх їнэлгээг тєлєєлєн удирдах зєвлєл /байхгїй бол хувь нийлїїлэгчдийн хурал/ эцэслэн шийдвэрлэнэ. Хувьцаат компанийн хувьд тєлєєлєн удирдах зєвлєл їнэлгээний талаар шийдвэр гаргахдаа мэргэжлийн їнэлгээний байгууллагын дїгнэлтийг їндэс болгоно.
46 дугаар зїйл. Їнэт цаас эзэмшигчдийн бїртгэл
46.1.Компани нь їнэт цаас эзэмшигчдийнхээ бїртгэлийг хєтєлж, їнэт цаасыг биет байдлаар гаргасан бол тїїнийг хадгалах ажлыг зохион байгуулах їїрэгтэй. Энэ їїргээ їнэт цаасны хадгаламжийн їйл ажиллагаа эрхлэх эрх авсан байгууллагаар гэрээний їндсэн дээр гїйцэтгїїлж болно.
46.2.Компанийн їнэт цаас эзэмшигчдийн бїртгэл нь тухайн їнэт цаас эзэмшигчийн овог, нэр, оршин суугаа хаяг, тїїний эзэмшиж байгаа їнэт цаасны тєрєл, хэмжээ болон їнэт цаасыг шилжїїлсэнтэй холбогдон шилжїїлэгдсэн їнэт цаасны хэмжээ /тоо/, шилжїїлсэн болон шилжїїлэн авсан этгээдийн овог, нэр зэргийг тусгасан байна.
46.3.Компанийн їнэт цаас эзэмшигч этгээд нь єєрийн нэр, оршин суугаа хаяг болон эзэмшилд байгаа їнэт цаасны хэмжээ /тоо/-г бїртгэл хєтлєх этгээдэд мэдээлэхийн зэрэгцээ эдгээрт орсон нэмэлт, єєрчлєлтїїдийг цаг тухайд нь бїртгэл хєтлєх этгээдэд мэдэгдэх їїрэг хїлээнэ.
46.4.Компанийн їнэт цаас эзэмшигчдийн бїртгэл хєтлєх этгээд нь бїртгїїлсэн этгээдийн шаардсанаар тїїний їнэт цаас эзэмших эрхийг бїртгэлээс хуулбар хийх замаар баталгаажуулах їїрэгтэй. Хуулбар нь їнэт цаасад хамаарахгїй.
46.5.Компани нь їнэт цаасыг биет бус хэлбэрээр гаргаж байгаа тохиолдолд эдгээр їнэт цаас эзэмшигчид тэдний эрхийг нотолсон баримт /сертификат/ олгож болно.
Ногдол ашиг, компанийн ємчийг шилжїїлэх
47 дугаар зїйл. Ногдол ашиг хуваарилах
47.1.Компанийн дїрэмд єєрєєр заагаагїй бол ногдол ашиг хуваарилах шийдвэрийг тєлєєлєн удирдах зєвлєл /байхгїй бол хувь нийлїїлэгчдийн хурал / гаргана. Энэ байгууллага нь ногдол ашиг хуваарилахдаа хувьцаа бїрт ногдох ашгийн хэмжээ, ногдол ашиг авах эрхтэй хувь нийлїїлэгчдийн нэрсийн жагсаалт гаргах, бїртгэлийн єдєр болон ногдол ашиг тєлєх єдрийг тогтоож энэ талаар хувь нийлїїлэгчдэд мэдэгдэнэ.
47.2. Ногдол ашиг авах эрхтэй хувь нийлїїлэгчдийг тодорхойлохдоо хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьд ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасан єдрєєр тасалбар болгон тодорхойлно.Харин хувьцаат компанийн хувьд энэ бїртгэлийн єдрийг шийдвэр гарсан єдрєєс хойш тусгайлан тогтоох бєгєєд энэ тухай нийт хувь нийлїїлэгчдэд яаралтай зарлан мэдэгдэнэ.
47.3.Нэг тєрлийн хувьцаанд адил хэмжээний ногдол ашиг хуваарилна.
47.4.Компанийн дїрэмд єєрєєр заагаагїй бол ногдол ашгийг бэлэн мєнгє болон эд хєрєнгийн, тїїнчлэн компанийн болон бусад этгээдийн їнэт цаасны хэлбэрээр тєлж болно.
47.5.Бїртгэлийн єдрєєс ногдол ашиг тєлєх єдєр хїртэлх хугацаанд єєрийн эзэмшилд байсан хувьцааг бусдад шилжїїлсэн тохиолдолд ногдол ашиг авах эрх нь уг хувьцааны хуучин эзэмшигч этгээдэд їлдэнэ.
47.6.Хэрэв компани нь ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн бол уг шийдвэрт заасан хугацаандаа ногдол ашгаа тєлєх їїрэгтэй. Ногдол ашгаа хугацаанд нь тєлєєгїй тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн нэхэмжлэлээр компани нь алданги тєлєх бєгєєд їїнээс компанид учирсан хохирлыг компанийн гїйцэтгэх удирдлага хариуцна.
48 дугаар зїйл. Ногдол ашиг хуваарилах нєхцєл
48.1.Компани нь дор дурдсан тохиолдолд энгийн хувьцаанд ногдол ашиг хуваарилна:
48.1.1.ногдол ашиг тєлсний дараа компани нь тєлбєрийн чадвартай байх;
48.1.2.ногдол ашиг тєлсний дараа компанийн єєрийн хєрєнгийн хэмжээ нь энэ хуулийн 32 дугаар зїйлд заасан доод хэмжээ, давуу эрхийн хувьцааны тєлєгдєєгїй ногдол ашиг, тїїний татан буулгалтын їнэ зэргийн нийлбэрээс их байх;
48.1.3.компани нь эргїїлэн авах їїрэгтэй їнэт цаасаа бїрэн авсан байх.
48.2.Компани эргїїлэн авсан єєрийн хувьцаанд ногдол ашиг хуваарилахгїй.
48.3.Компани нь дор дурдсан тохиолдолд давуу эрхийн хувьцаанд ногдол ашиг хуваарилна:
48.3.1.ногдол ашиг тєлсний дараа компани нь тєлбєрийн чадвартай байх;
48.3.2.компани нь эргїїлэн авах їїрэгтэй давуу эрхийн хувьцааг бїрэн авсан байх.
48.4.Ногдол ашиг тєлсний дараа компанийн єєрийн хєрєнгє нь 25-аас дээш хувиар багассан тохиолдолд компани нь ногдол ашгийг шилжїїлсэн єдрєєс хойш ажлын 15 хоногийн дотор єєрийн зээлдїїлэгчдэд єєрийн хєрєнгийн їлдэгдлийн хэмжээг бичгээр мэдэгдэнэ.
48.5.Компани ногдол ашиг хуваарилаагїй тохиолдолд тєлєєлєн удирдах зєвлєл хувь нийлїїлэгчдийн ээлжит хуралд шалтгааныг тайлагнах їїрэг хїлээнэ.
49 дїгээр зїйл. Компанийн эд хєрєнгийн захиран зарцуулалтад тавих хязгаарлалт
49.1.Зээлдїїлэгчдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилгоор компанийн єєрийн хєрєнгє нь энэ хуулийн 32 дугаар зїйлд заасан хэмжээнээс бага болох, эсхїл компани тєлбєрийн чадваргїй болохоор байвал компанийн эд хєрєнгє болон эд хєрєнгийн эрхийг бусдад зах зээлийн їнээс доогуур їнээр худалдахыг хориглоно.
49.2.Энэ хуулийн 49.1.-г зєрчиж хийсэн хэлцэл шїїхийн шийдвэрээр хїчингїй болно.