ДОЛДУГААР БЇЛЭГ

Компани єєрийн їнэт цаасыг худалдан авах болон эргїїлэн авах

50 дугаар зїйл. Їнэт цаас худалдан авах

50.1.Дїрэмд єєрєєр заагаагїй бол компани нь тєлєєлєн удирдах зєвлєл /байхгїй бол хувь нийлїїлэгчдийн хурал/-ийн шийдвэрээр єєрийн гаргасан їнэт цаасыг эзэмшигчидтэй нь тохиролцсоны їндсэн дээр худалдан авч болно.

50.2.Компани нь энгийн хувьцаанаас бусад їнэт цаасыг бїхэлд нь буюу зарим хэсгийг нь худалдан авч болох бєгєєд харин энгийн хувьцааны хувьд тухайн жилд гїйлгээнд байсан нийт хувьцааны дунджаас 25-н хувиас хэтэрч болохгїй.

50.3.Худалдан авсан хувьцааг халаасны хувьцаа гэж тооцно.

50.4.Тєлєєлєн удирдах зєвлєл нь єєрийн гаргасан їнэт цаасыг худалдан авах шийдвэртээ худалдан авах хувьцаа, ногдол хувийн тоо хэмжээ, їнэ, тєлбєр хийх хугацаа, ашиглах журам зэргийг зааж єгнє.

50.5.Дїрэмд єєрєєр заагаагїй бол компани нь їнэт цаас худалдан авахдаа тїїний тєлбєрийг бэлэн мєнгєєр, їнэт цаасаар болон бусад эд хєрєнгийн хэлбэрээр хийж болно.

50.6.Компани нь єєрийн їнэт цаасыг анхдагч зах зээлд гаргах їед тэдгээрийг худалдан авч їл болно.

50.7.Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дїрэм болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувь нийлїїлэгчдийн хооронд байгуулсан гэрээнд єєрєєр заагаагїй бол компани нь энгийн хувьцаагаа энэ хуулийн 56 дугаар зїйлд заасан журмын дагуу тєлєєлєн удирдах зєвлєл /байхгїй бол хувь нийлїїлэгчдийн хурал/-єєс тогтоосон зах зээлийн їнээр худалдан авна.

50.8.Компани єєрийн гаргасан энгийн хувьцааны 5-аас дээш хувийг худалдан авах шийдвэрийг дор дурдсанаас бусад тохиолдолд хувь нийлїїлэгчдийн хурлын уг асуудлаар саналын эрхтэй гишїїдийн олонхын саналаар шийдвэрлэж байна:

50.8.1.хэрэв компани нь энгийн хувьцаагаа худалдан авахдаа хувь нийлїїлэгчдийн эзэмшиж байгаа энгийн хувьцааны тоотой хувь тэнцїїлэн авахаар шийдвэрлэсэн бол;

50.8.2.энэ хууль болон компанийн дїрэмд заасан хувь нийлїїлэгчдийн давуу эрхийг хэрэгжїїлж байвал;

50.8.3.хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дїрмээр тогтоосон єєр нєхцєлїїд.

50.9. Єєрийн гаргасан энгийн хувьцааг худалдан авахдаа тэдгээрийг хувь нийлїїлэгчдийн эзэмшиж байгаа энгийн хувьцааны тоотой хувь тэнцїїлэн авахаар шийдвэрлэсэн бол худалдан авах хувьцааны тоо, худалдан авах їнэ, тєлбєр хийх журам, хугацаа, худалдах саналыг хїлээн авах сїїлчийн єдєр зэргийг багтаасан мэдэгдлийг бїх хувь нийлїїлэгчдэд хїргїїлнэ. Хувьцаат компанийн хувьд энэ саналыг ажлын 30 ба тїїнээс дээш хоногийн хугацаатайгаар бїх хувь нийлїїлэгчид хїргїїлнэ. Компанид худалдахаар санал болгож байгаа энгийн хувьцааны нийт тоо нь компанийн худалдан авахаар санал болгосон хувьцааны тооноос илїї байх нєхцєлд компани нь худалдахаар санал болгосон тоонд багтаан илїї хэмжээний хувьцааг тєлєєлєн удирдах зєвлєл /байхгїй бол хувь нийлїїлэгчдийн хурал / -ийн шийдвэрээр худалдан авч болно. Гэхдээ худалдан авах хувьцааны тоо нь энэ хуулийн 50.2-т заасан хэмжээнээс хэтэрч болохгїй бєгєєд энэ тохиолдолд хувьцаагаа хувь нийлїїлэгч бїрийн худалдахаар санал болгож байгаа хувьцааны тоотой хувь тэнцїїлэн худалдаж авна.

51 дїгээр зїйл. Компани єєрийн давуу эрхийн хувьцааг эргїїлэн авах

51.1.Тєлбєрийн чадвар хангалттай нєхцєлд компани нь эргїїлэн авах їїрэг хїлээсэн давуу эрхийн хувьцааг бїгдийг нь, эсхїл зарим хэсгийг нь хугацаанаас нь ємнє эргїїлэн авахаар санал гаргаж болно. Энэ тохиолдолд энэ хуулийн 66 дугаар зїйлд заасан журмын дагуу тэдгээр їнэт цаасыг эзэмшигчдэд мэдэгдэнэ.

51.2.Эргїїлэн авах їїрэг хїлээсэн їнэт цаасыг анх гаргах їед эргїїлэн авах їнийг тогтоогоогїй бол энэ хуулийн 56 дугаар зїйлд заасны дагуу тєлєєлєн удирдах зєвлєл /байхгїй бол хувь нийлїїлэгчдийн хурал /-єєс тогтоосон зах зээлийн їнээр худалдан авна.

51.3.Эргїїлэн авах їїрэг хїлээсэн хувьцааг худалдан авах хангалттай хєрєнгєгїй нєхцєлд компани нь шаардагдах хєрєнгєтэй болсноос хойш їнэт цаасыг эргїїлэн авахаар тэдгээрийн эзэмшигч нартай тохиролцон хойшлуулж болно. Тохиролцоогїй тохиолдолд энэ хуулийн 53 дугаар зїйлд заасан этгээдэд худалдан авахыг санал болгоно.

51.4.Єєрийн хувьцааг эргїїлж авснаар єєрийн хєрєнгє нь хувь нийлїїлсэн хєрєнгєнєєс доогуур болох тохиолдолд компани нь єєрийн энгийн хувьцааг эргїїлэн худалдан авч болохгїй.

52 дугаар зїйл. Компанийн хувьцааг нэгтгэх болон хуваах

52.1.Компани нь хоёр буюу тїїнээс дээш тооны хувьцааг тухайн тєрлийн нэг шинэ хувьцаанд хєрвїїлэх замаар єєрийн хувьцааг нэгтгэж болно.

52.2.Компани нь нэг хувьцааг тухайн тєрлийн шинэ хоёр буюу тїїнээс дээш тооны хувьцаанд хєрвїїлэх замаар єєрийн гаргасан хувьцааг хувааж болно.

52.3.Хувьцааг хуваах ба нэгтгэсний їр дїнд бий болсон хувьцааны бутархай їлдэгдлийг компани нь энэ хуулийн 56 дугаар зїйлд заасны дагуу тєлєєлєн удирдах зєвлєл /байхгїй бол хувь нийлїїлэгчдийн хурал/-єєс тогтоосон їнээр эргїїлэн авч болно.

52.4.Компанийн хувьцааг нэгтгэх буюу хуваах тухай асуудлыг шийдвэрлэхдээ хувь нийлїїлэгчдийн хуралд оролцож байгаа гишїїдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ.

52.5.Компанийн хувьцааг нэгтгэх буюу хуваахад компанийн зарласан тухайн тєрлийн хувьцааны тоонд орсон єєрчлєлтийг компанийн дїрэмд тусгаж бїртгэх байгууллагад мэдэгдэнэ.

52.6.Компанийн хувьцааг нэгтгэх буюу хуваахдаа тїїнийг худалдан авах эрхийн бичиг болон тїїнд хєрвєх їнэт цаасны бїрдїїлбэрт зохих єєрчлєлт оруулах їїргийг компани хїлээнэ.

53 дугаар зїйл. Компани єєрийн їнэт цаасыг эргїїлэн авах нєхцєл

53.1.Компани нь дор дурдсан нєхцєлд єєрийн гаргасан їнэт цаасыг худалдан авах болон эргїїлэн авч болно:

53.1.1.компани нь їнэт цаасаа худалдан авах болон эргїїлэн авмагц шууд тєлбєрийн чадвартай байх;

53.1.2.компанийн єєрийн хєрєнгийн хэмжээ нь энэ хуулийн 32 дугаар зїйлд заасан доод хэмжээ болон давуу эрхийн хувьцааны тєлєгдєєгїй ногдол ашиг, татан буулгалтын їнэ зэргийн нийлбэрээс их байх.

53.2.Энэ хуулийн 54 дїгээр зїйлд заасан эргїїлэн авах їїрэг бїхий энгийн хувьцааг эргїїлэн авсаны дараа компани нь бусад энгийн хувьцаа болон тїїнд хамаарах їнэт цаасыг худалдан авч болно.

53.3.Хувьцаа худалдан болон эргїїлэн авсаны їр дїнд компанийн єєрийн хєрєнгє нь 25-аас дээш хувиар багассан тохиолдолд компани нь тєлбєр хийсэн єдрєєс хойш ажлын 15 хоногийн дотор зээлдїїлэгчдэд єєрийн хєрєнгийн їлдэгдлийн хэмжээг бичгээр мэдэгдэнэ.

54 дїгээр зїйл. Хувь нийлїїлэгчдийн шаардлагаар компани хувьцаагаа эргїїлэн авах

54.1.Дор дурдсан асуудлаар хувь нийлїїлэгчдийн хурлаас гаргасан шийдвэрийн эсрэг саналтай байсан буюу санал хураалтад оролцоогїй хувь нийлїїлэгч бїр єєрийн эзэмшиж байгаа хувьцааг компанид эргїїлэн авахыг шаардах эрхтэй:

54.1.1.нийлэх, нэгдэх, хуваах болон хувьцаат компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон єєрчлєх хэлбэрээр компанийг єєрчлєн байгуулах;

54.1.2.компани энэ хуулийн арван нэгдїгээр бїлэгт заасны дагуу хувь нийлїїлэгчдийн хурлаар батлах шаардлагатай их хэмжээний хэлцэл хийсэн;

54.1.3.компанийн хувь нийлїїлэгчдийн эрхийг хязгаарласан нэмэлт, єєрчлєлтийг компанийн дїрэмд оруулсан, эсхїл ийм агуулгатай компанийн дїрмийн шинэчилсэн найруулгыг баталсан;

54.1.4.компанийн дїрэмд заасан бусад тохиолдол.

54.2.Хувь нийлїїлэгч нь тїїнтэй нэгдмэл сонирхолтой этгээдийн хамт компанийн энгийн хувьцааны 75-ээс дээш хувийг эзэмшиж байгаа, тїїнчлэн тєрийн ємчийн эзэмшилд байсан компанийн хяналтын багц хувьцааг хувьчлан авсан тохиолдолд бусад энгийн хувьцаа эзэмшигч бїр компанид хувьцаагаа эргїїлэн авахыг шаардах эрхтэй.

Компани нь хяналтын багц хувьцааг эзэмшиж байгаа этгээдэд энэ хуулийн 54. 4.-т заасан їнээр худалдан авахыг зєвшєєрч болно.

54.3.Єєрийн эзэмшилд байгаа хувьцааг компанид эргїїлж авахыг шаардах эрхтэй хувь нийлїїлэгчдийн нэрсийн жагсаалтыг эргїїлэн авахыг шаардах эрх їїссэн єдєр компанийн їнэт цаас эзэмшигчдийн бїртгэлд байсан мэдээллийг їндэслэн гаргана.

54.4.Компани нь хувь нийлїїлэгчдийн шаардлагаар эргїїлэн авах хувьцааг энэ эрхийг їїсгэсэн шийдвэрийн улмаас хувьцааны їнэд орсон єєрчлєлтийг їл харгалзан энэ хуулийн 56 дугаар зїйлд заасан журмын дагуу тєлєєлєн удирдах зєвлєл /байхгїй бол хувь нийлїїлэгчдийн хурал/-єєс тодорхойлсон зах зээлийн їнээр худалдан авна.

55 дугаар зїйл. Хувьцааг эргїїлэн авахыг шаардах эрхийг хэрэгжїїлэх журам

55.1.Энэ хуулийн 54 дїгээр зїйлд заасны дагуу хувь нийлїїлэгч нь хувьцаагаа эргїїлэн авахыг компаниас шаардах эрх їїсгэсэн шийдвэр гарах тохиолдол бїрт компани нь энэ эрх, тїїнийг хэрэгжїїлэх журмын талаар хувь нийлїїлэгчдэд мэдэгдэх їїрэгтэй.

55.2.Єєрийн эзэмшиж байгаа хувьцааг компани эргїїлж авахыг шаардах эрхээ хэрэгжїїлэх хїсэлтэй хувь нийлїїлэгч нь эргїїлж авах тухай шаардлагыг бичгээр гаргах бєгєєд тїїнд єєрийн овог, нэр, оршин суугаа хаяг болон эргїїлэн авахыг шаардаж байгаа хувьцааны тоо, тєрлийг заана.

55.3.Хувь нийлїїлэгч нь хувьцааг компанид эргїїлэн авах тухай єєрийн шаардлагыг уг эрхийг їїсгэсэн шийдвэр гарснаас, эсхїл ийм эрх їїссэн тухай компаниас бичгээр мэдэгдэл авсанаас хойш ажлын 30 хоногийн дотор компанид явуулна.

55.4.Хувь нийлїїлэгч нь тїїнтэй нэгдмэл сонирхолтой этгээдийн хамт компанийн энгийн хувьцааны 75 ба тїїнээс дээш хувийг худалдан авах болон хувьчлалын дїнд хяналтын багцыг худалдан авсан тохиолдолд бусад хувь нийлїїлэгчид эзэмшиж байгаа хувьцаагаа эргїїлэн авахыг шаардаж болох талаар тєлєєлєн удирдах зєвлєл /байхгїй бол гїйцэтгэх удирдлага/-єєс дээр дурдсан хувьцааг худалдан авсан єдрєєс хойш ажлын 30 хоногийн дотор хувь нийлїїлэгчид мэдэгдэх їїрэгтэй. Хувь нийлїїлэгчид энэ мэдэгдлийг хїлээн авсан єдрєєс хойш ажлын 30 хоногийн дотор шаардлагаа бичгээр явуулна.

55.5.Компани нь хувьцааг эргїїлэн авах тухай хувь нийлїїлэгчдийн шаардлагыг хїлээн авсан єдрєєс хойш ажлын 30 хоногийн дотор эргїїлэн авах эрхийн тухай мэдээлсэн мэдэгдэлд дурдсан зах зээлийн їнээр худалдан авах, эсхїл тэдгээрийн эргїїлэн авах эрхийг хэрэгжїїлэхээс татгалзсан їндэслэлээ хувь нийлїїлэгчдэд мэдэгдэнэ.

55.6 Компани хувьцаагаа энэ зїйлд заасны дагуу эргїїлэн авахаас татгалзсан, эсхїл эргїїлэн авахаар тодорхойлсон зах зээлийн їнэ бодитой бус гэж їзвэл хувь нийлїїлэгч нь энэ талаархи гомдлоо уг шийдвэр гарснаас хойш 3 сарын дотор шїїхэд гаргаж болно.

55.7.Компанийн тєлєєлєн удирдах зєвлєл нь эргїїлэн авах хувьцааны зах зээлийн їнийн талаархи нэмэлт мэдээллээр хувь нийлїїлэгчдийг хангана.

56 дугаар зїйл. Эд хєрєнгийн болон эд хєрєнгийн эрхийн зах зээлийн їнийг тодорхойлох

56.1.Компанийн эд хєрєнгє, эд хєрєнгийн эрхийн/компанийн хувьцаа болон бусад їнэт цаасыг оролцуулан/ зах зээлийн їнэ гэж эдгээр эд хєрєнгє, эд хєрєнгийн эрхийн їнийн талаар бїрэн мэдээлэлтэй, тїїнийг худалдах їїрэг хїлээгээгїй худалдагч болон эд хєрєнгє, эд хєрєнгийн эрхийн їнийн талаар бїрэн мэдээлэлтэй, худалдан авах їїрэг хїлээгээгїй худалдан авагч хоёрын харилцан тохиролцсон їнийг хэлнэ.

56.2.Энэ хууль болон компанийн дїрэмд єєрєєр заагаагїй бол компанийн эд хєрєнгє, эд хєрєнгийн эрхийн зах зээлийн їнийг тєлєєлєн удирдах зєвлєл /байхгїй бол хувь нийлїїлэгчдийн хурал/ тогтооно.

56.3.Тєлєєлєн удирдах зєвлєлийн аль нэг гишїїн эд хєрєнгє, эд хєрєнгийн эрхийн їнийг тогтоох шаардлагатай хэлцлийг компанитай байгуулахыг сонирхож байгаа тохиолдолд зах зээлийн їнийг уг хэлцлийг байгуулах талаар сонирхолгїй тєлєєлєн удирдах зєвлєлийн хараат бус гишїїдийн олонхийн саналаар тогтооно.

Энэ тохиолдолд уг хэлцэлд оролцогч, зуучлагч талуудтай нэгдмэл сонирхолгїй, энэ хэлцлээс шууд болон шууд бус замаар санхїїгийн ямар нэг ашиг аваагїй тєлєєлєн удирдах зєвлєлийн гишїїнийг хараат бус гэж їзнэ.Хэрэв энэ шийдвэрийг хувь нийлїїлэгчдийн хурлаас гаргах бол уг асуудлаар сонирхлын зєрчилтэй хувь нийлїїлэгч санал хураалтад оролцох эрхгїй.

56.4.Тєлєєлєн удирдах зєвлєл /байхгїй бол хувь нийлїїлэгчдийн хурал/ энэ хуулийн 56.2.-т заасны дагуу эд хєрєнгє, эд хєрєнгийн эрхийн зах зээлийн їнийг тогтоохдоо хараат бус їнэлгээний байгууллага, аудиторийн дїгнэлтийг ашиглаж болно.

Харин хувьцаат компанийн хувьд энэ хуулийн 54 дїгээр зїйлд заасны дагуу хувьцааг эргїїлэн авах тохиолдолд хувьцааны їнийг хараат бус їнэлгээний байгууллага, аудиторийн дїгнэлтийг їндэслэн тодорхойлно.

Нийтэд худалдагдаж байгаа хувьцаа болон бусад їнэт цаасны зах зээлийн їнийг тогтоохдоо Хєрєнгийн биржийн албан ёсны мэдээнд тусгагдсан арилжааны сїїлийн 6 сарын дундаж ханшийг харгалзан тогтооно.

Компанийн хувьцаа болон бусад їнэт цаасны зах зээлийн їнийг тогтоохдоо хувь нийлїїлсэн хєрєнгийн хэмжээ, компанийн єєрийн хєрєнгє, ашиг зэргийн талаар бїрэн мэдээлэлтэй худалдан авагчаас єгєх боломжит їнэ болон бусад хїчин зїйлийг харгалзан їзнэ.

НАЙМДУГААР БЇЛЭГ

Хувьцааны хяналтын багцыг худалдан авах

57 дугаар зїйл. Хувьцааны хяналтын багц, тїїнийг худалдан авах

57.1.Компанийн гаргасан энгийн хувьцааны гуравны нэг буюу тїїнээс дээш хэмжээний хувьцааг компанийн хяналтын багц гэнэ.

57.2.Хувьцаат компанийн энгийн хувьцааны хяналтын багцыг дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авах хїсэлтэй этгээд нь энэ хууль болон Їнэт цаасны тухай хуульд заасан журмын дагуу энэ тухайгаа нийтэд мэдээлэх замаар худалдан авах санал гаргана.

57.3.Хяналтын багцыг худалдан авахаар санал болгосон хувьцаат компанийн хувь нийлїїлэгчдийн хурал нь энэ асуудлаар саналын эрхтэй хувь нийлїїлэгчдийн саналын олонхоор тусгайлан шийдвэр гаргаагїй бол хяналтын багцыг эзэмшихээр санал гаргасан этгээдэд хувь нийлїїлэгчдийн зїгээс хувьцаагаа худалдахад нь ямар нэг саад учруулах эрхгїй.

58 дугаар зїйл. Компанийн хувьцааг худалдан авахыг хувь нийлїїлэгчдэд санал болгох

58.1.Компанийн хувьцааны хяналтын багцыг дангаараа буюу тїїнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авсан этгээд нь уг хяналтын багцыг худалдан авсан єдрєєсєє хойш ажлын 60 хоногийн дотор багтаан бусад хувь нийлїїлэгчдийн эзэмшиж байгаа хувьцааг уг хувьцааны сїїлийн 6 сарын зах зээлийн їнийн жигнэсэн дунджаас доошгїй їнээр худалдан авахаар санал болгох їїрэгтэй.

58.2.Компанийн хувьцааны хяналтын багцыг худалдан авсан этгээд нь энэ хуулийн 58.1.-д заасан саналыг гаргаагїй бол уг этгээд болон тїїнтэй нэгдмэл сонирхолтой этгээдийн эзэмшиж байгаа хувьцаа нь саналын эрх эдлэхгїй.

Бусад хувь нийлїїлэгчдийн хувьцааг худалдан авах саналыг хувь нийлїїлэгчдийн хурлын зар мэдээг хїргэдэг аргаар хувь нийлїїлэгчдэд мэдэгдэнэ. Хувьцаат компанийн хувьд Їнэт цаасны хороо болон Хєрєнгийн биржид энэ мэдэгдлийг нэгэн адил хїргїїлнэ.

Энэ саналд хяналтын багц хувьцааг худалдан авсан этгээд болон тїїнтэй нэгдмэл сонирхолтой этгээдийн овог, нэр, хаяг, тэдгээрийн эзэмшилд байгаа хувьцааны тоо, худалдан авах їнийн санал болон саналыг хаах эцсийн хугацаа зэргийг тусгасан байна.

58.3.Компанийн хувьцааны хяналтын багцыг худалдан авсан этгээд нь энэ хуулийн 58.1.-д заасан саналыг гаргахдаа уг саналыг хаах хугацаа нь хувь нийлїїлэгчдэд саналаа явуулснаас хойш 30 ба тїїнээс дээш хоног байхаар тогтооно.

58.4.Хэрэв хувьчлалын дїнд хяналтын багцыг авсан бол энэ хуулийн 58.1.-д заасан заалт їйлчлэхгїй бєгєєд компани хувьцаагаа эргїїлэн авах асуудал нь энэ хуулийн 54, 55 дугаар зїйлд заасны дагуу зохицуулагдана.

59 дїгээр зїйл. Компанийн хувьцааны хяналтын багцыг худалдан авсан тухай мэдэгдэх

59.1.Хувьцаат компанийн энгийн хувьцааны гуравны нэгээс дээш хувийг дангаараа буюу тїїнтэй нэгдмэл сонирхолтой этгээдийн хамт худалдан авсан буюу эзэмшиж байгаа этгээд нь энэ хэмжээний хувьцааг худалдан авсан єдрєєс хойш ажлын 10 хоногийн дотор єєрийн болон тїїнтэй нэгдмэл сонирхолтой этгээдїїдийн овог, нэр, хаяг, тус бїрийн эзэмшилд байгаа хувьцааны тоо зэргийн талаархи мэдэгдлийг тухайн компани болон Їнэт цаасны хороонд тус тус бичгээр хїргїїлнэ.