ЕСДЇГЭЭР БЇЛЭГ
Компанийн удирдлага
60 дугаар зїйл. Хувь нийлїїлэгчдийн хурал
60.1.Компанийн эрх барих дээд байгууллага нь хувь нийлїїлэгчдийн хурал байна. Нэг хувь нийлїїлэгчтэй компанийн хувьд хувь нийлїїлэгчдийн хурлын бїрэн эрхийг хувь нийлїїлэгч єєрєє хэрэгжїїлнэ.
60.2.Хувь нийлїїлэгчдийн хурал ээлжит болон ээлжит бус байна.
60.3.Хувь нийлїїлэгчдийн ээлжит хурлыг компанийн санхїїгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор зарлан хуралдуулна. Энэ хугацаанд ээлжит хурлыг зарлаагїй тохиолдолд тєлєєлєн удирдах зєвлєл /байхгїй бол гїйцэтгэх удирдлага/- ийн бїрэн эрх дуусгавар болж хувь нийлїїлэгчдийн хурал зарлах бїрэн эрх хяналтын зєвлєлд шилжинэ. Хяналтын зєвлєл хувь нийлїїлэгчдийн хурлыг бїрэн эрх шилжсэнээс хойш ажлын 15 хоногийн дотор зарлах їїрэгтэй. Хяналтын зєвлєл энэ їїргээ хэрэгжїїлээгїй тохиолдолд уг компанийн аливаа нэг хувь нийлїїлэгч хувь нийлїїлэгчдийн хурлыг зарлахыг шаардаж шїїхэд хандах, эсхїл єєрєє зарлан хуралдуулж болно. Энэ тохиолдолд хувь нийлїїлэгчдийн хурлыг зарлах, хуралдуулах зардлыг компани гаргана.
60.4. Компанийн хувь нийлїїлэгчдийн хурлыг тухайн хурлаас сонгогдсон дарга удирдана.Хэрэв хурал єєр хїн сонгоогїй бол хувьцаат компанийн тєлєєлєн удирдах зєвлєлийн дарга нь хувь нийлїїлэгчдийн хурлыг удирдана.
60.5.Шаардлагатай гэж їзвэл тєлєєлєн удирдах зєвлєл /байхгїй бол гїйцэтгэх удирдлага/, эсхїл саналын эрхийн 10 ба тїїнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувь нийлїїлэгчдийн санаачилгаар ээлжит бус хурлыг энэ хуулийн 62 дугаар зїйлд заасан журмын дагуу зарлан хуралдуулж болно.
61 дїгээр зїйл. Хувь нийлїїлэгчдийн хурал хуралдуулах тухай шийдвэр гаргах
61.1.Хувь нийлїїлэгчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг тєлєєлєн удирдах зєвлєл /байхгїй бол гїйцэтгэх удирдлага/, эсхїл энэ хуулийн 60.3., 62.7.-д заасан этгээд гаргана.
61.2.Хурал хуралдуулах тухай шийдвэрт дараахь зїйлийг заана:
61.2.1.хурал хуралдуулах газар, єдєр болон цаг;
61.2.2.хурлын хэлэлцэх асуудал ;
61.2.3.хувьцаат компанийн хувьд хуралд оролцох эрхтэй хувь нийлїїлэгчдийн нэрсийн жагсаалт гаргах бїртгэлийн єдєр;
61.2.4.хурал хуралдуулах тухай хувь нийлїїлэгчид мэдэгдэх єдєр, журам;
61.2.5.хуралд бэлтгэх явцад хувь нийлїїлэгчдийн танилцаж болох бичиг, баримтын жагсаалт;
61.2.6.санал авах хуудсаар санал авах тохиолдолд санал авах хуудсын агуулга;
61.2.7.санал авах хуудсыг хїлээн авах сїїлчийн єдєр.
62 дугаар зїйл. Ээлжит бус хурал
62.1.Шаардлагатай гэж їзвэл тєлєєлєн удирдах зєвлєл /байхгїй бол гїйцэтгэх удирдлага/ ээлжит бус хурлыг зарлан хуралдуулна.
62.2.Саналын эрхийн 10 ба тїїнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувь нийлїїлэгчид нь, хянан шалгах зєвлєл, тєлєєлєн удирдах зєвлєл /байхгїй бол гїйцэтгэх удирдлага/-д ээлжит бус хурал хуралдуулах тухай шаардлага гаргах эрхтэй. Шаардлагыг бичгээр гаргана.
62.3.Шаардлагад уг хувь нийлїїлэгчийн овог, нэр, ээлжит бус хурал хуралдуулах болсон шалтгаан, хэлэлцэн шийдвэрлэх асуудал, шаардлага гаргасан этгээдийн эзэмшиж байгаа хувьцааны тєрєл, тоог заана.
62.4.Тєлєєлєн удирдах зєвлєл /байхгїй бол гїйцэтгэх удирдлага/ нь ээлжит бус хурлыг хуралдуулах тухай шаардлага хїлээн авсан єдрєєс хойш ажлын 10 хоногийн дотор хурал хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргана.
62.5.Гагцхїї дараахь тохиолдолд ээлжит бус хурлыг хуралдуулахаас татгалзах шийдвэр гаргах бєгєєд энэ шийдвэр, татгалзсан їндэслэлийн талаар шаардлага гаргасан хувь нийлїїлэгчид даруй мэдэгдэнэ :
62.5.1.ээлжит бус хурал хуралдуулах тухай шаардлага гаргасан хувь нийлїїлэгчийн саналын эрх нь нийт саналын эрхийн 10 хувьд хїрээгїй;
62.5.2.ээлжит бус хурлаар хэлэлцэхээр санал болгож байгаа асуудал нь хувь нийлїїлэгчдийн хурлын бїрэн эрхэд хамаарахгїй.
62.6.Энэ шийдвэрийн талаархи гомдлыг шїїхэд гаргаж болно.
62.7.Энэ хуулийн 62.4.-т заасан хугацаанд тєлєєлєн удирдах зєвлєл /байхгїй бол гїйцэтэгх удирдлага/ шийдвэр гаргаагїй тохиолдолд шаардлага тавьсан этгээд ээлжит бус хурал хуралдуулах тухай бие даан шийдвэр гаргаж болно.Энэ тохиолдолд хувь нийлїїлэгчдийн хурал зєвшєєрвєл хурлыг зарлах, хуралдуулахтай холбогдсон зардлыг компани хариуцаж болно.
62.8.Тєлєєлєн удирдах зєвлєл /байхгїй бол гїйцэтгэх удирдлага/нь хурал хуралдуулах тухай шийдвэр гаргасан тохиолдолд шаардлагыг хїлээн авсан єдрєєс хойш ажлын 45 хоногийн дотор хурлыг хуралдуулна.Энэ тохиолдолд хурал хуралдуулахтай холбогдсон зардлыг компани хариуцна.
63 дугаар зїйл. Хувь нийлїїлэгчдийн хурлын бїрэн эрх
63.1.Дор дурдсан асуудлыг зєвхєн хувь нийлїїлэгчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ:
63.1.1.компанийн дїрэмд нэмэлт, єєрчлєлт оруулах буюу тїїний шинэчилсэн найруулгыг батлах;
63.1.2.нийлэх, нэгдэх, хуваах буюу єєрчлєх хэлбэрээр компанийг єєрчлєн байгуулах;
63.1.3.компанийн єрийг хувьцаагаар солих;
63.1.4.компанийн хэлбэрийг єєрчлєх;
63.1.5.компанийг татан буулгах болон татан буулгах комиссыг томилох;
63.1.6.хувьцааг хуваах буюу нэгтгэх;
63.1.7.тєлєєлєн удирдах зєвлєлийн гишїїдийг сонгох, бїрэн эрхийг нь хугацаанаас нь ємнє дуусгавар болгох;
63.1.8.хянан шалгах зєвлєлийн гишїїдийг сонгох, бїрэн эрхийг нь хугацаанаас нь ємнє дуусгавар болгох;
63.1.9.энэ хуулийн 39 дїгээр зїйлд заасны дагуу хувь нийлїїлэгчид нь хувьцаа, бусад їнэт цаасыг тэргїїн ээлжинд худалдан авах эрх эдлэх эсэх;
63.1.10.компанийн жилийн їйл ажиллагааны болон санхїїгийн тайлангийн талаархи тєлєєлєн удирдах зєвлєлийн гаргасан дїгнэлтийг хэлэлцэж батлах;
63.1.11.энэ хуулийн арван нэгдїгээр бїлэгт заасан их хэмжээний хэлцлийг батлах;
63.1.12.энэ хуулийн арван хоёрдугаар бїлэгт заасан сонирхлын зєрчилтэй хэлцлийг батлах;
63.1.13.энэ хуульд заасны дагуу компани єєрийн хувьцаагаа худалдан авахыг зєвшєєрєх ;
63.1.14.хэрэв компанийн дїрэмд єєрєєр заагаагїй бол тєлєєлєн удирдах зєвлєлийн гишїїдийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох;
63.1.15.тєлєєлєн удирдах зєвлєлийн шийдвэрээр хувь нийлїїлэгчдийн хурлаар хэлэлцїїлэхээр оруулсан бусад асуудлууд;
63.1.16.энэ хууль болон компанийн дїрмээр тогтоосон бусад асуудлууд .
63.2.Тєлєєлєн удирдах зєвлєлгїй хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувь нийлїїлэгчдийн хурал нь энэ хуулийн 63.1 дїгээр зїйлд зааснаас гадна дараахь асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ:
63.2.1.компанийн їнэт цаасыг гаргах;
63.2.2.гїйцэтгэх удирдлагын эрх хэмжээг тогтооох;
63.2.3.компанийн гїйцэтгэх захирал болон хамтын гїйцэтгэх удирдлагын гишїїдийг сонгох, тэдгээрийн бїрэн эрхийг тогтоох, бїрэн эрхийг нь хугацаанаас ємнє дуусгавар болгох;
63.2.4.гїйцэтгэх удирдлагын гишїїний цалин урамшууллыг тогтоох ;
63.2.5.компанийн жилийн їйл ажиллагааны болон санхїїгийн тайлангийн талаар гїйцэтгэх удирдлагаас гаргасан дїгнэлтийг хэлэлцэн батлах ;
63.2.6.компанийн аудиторыг сонгож, гэрээ байгуулах;
63.2.7.ногдол ашгийн хэмжээг тогтоож, тєлєх журмыг батлах;
63.2.8.гїйцэтгэх удирдлагын дотоод зохион байгуулалтыг батлах;
63.2.9.компанийн салбар болон тєлєєлєгчийн газрыг байгуулах;
63.2.10.энэ хуулийн 56 дугаар зїйлд заасны дагуу компанийн эд хєрєнгє болон эд хєрєнгийн эрхийн зах зээлийн їнийг тодорхойлох;
63.2.11.энэ хууль болон компанийн дїрмээр тогтоосон бусад асуудлууд;
63.2.12.гїйцэтгэх удирдлага болон хувь нийлїїлэгчдийн саналаар хэлэлцїїлэхээр оруулсан бусад асуудлууд.
64 дїгээр зїйл. Хувь нийлїїлэгчдийн хурлын шийдвэр хїчин тєгєлдєр болох
64.1.Хувь нийлїїлэгчдийн хурлаар хэлэлцэж байгаа асуудлыг санал хураалтаар шийдвэрлэхэд энгийн хувьцаа эзэмшигчид энэ хуулийн 35 дугаар зїйл, давуу эрхийн хувьцаа эзэмшигчид энэ хуулийн 36 дугаар зїйлд заасны дагуу саналын эрх эдэлнэ.
64.2.Хуульд єєрєєр заагаагїй бол нэг хувьцаа саналын нэг эрхтэй байна.
64.3.Саналын эрхтэй хувь нийлїїлэгч нь санал хураалтаар шийдвэрлэх асуудал бїрээр санал єгєх эрхтэй. Хурлаар хэлэлцэх асуудал тус бїрээр саналын эрхтэй байх хувьцааны тєрлийг тодорхойлно.
64.4.Энэ хууль болон компанийн дїрэмд энэ зїйлд зааснаас дээгїїр хэмжээ тогтоогоогїй бол тєлєєлєн удирдах зєвлєл /байхгїй бол гїйцэтгэх зєвлєл/-ийн гишїїдийг сонгохоос бусад асуудлыг хуралд саналын эрхтэй оролцож байгаа хувь нийлїїлэгчдийн саналын олонхоор шийдвэрлэнэ. Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дїрэмд єєрєєр заагаагїй бол тєлєєлєн удирдах зєвлєл /байхгїй бол гїйцэтгэх удирдлага/-ийн гишїїдийг сонгохдоо нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан хїнийг сонгоно.
64.5.Энэ хуулийн 63.1.1-63.1.6, 63.1.12-д заасан асуудлыг хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувь нийлїїлэгчдийн саналын дийлэнх олонхоор шийдвэрлэнэ. Компанийн дїрмээр эдгээр асуудлыг шийдвэрлэх саналын тоог энэ хэсэгт зааснаас дээгїїр тогтоож болно.
64.6.Хэлэлцэх асуудлын онцлогоос шалтгаалан зарим асуудлын хэлэлцэх журмыг компанийн дїрэмд тусгайлан тогтоож болно.
64.7.Хувь нийлїїлэгчдийн хурал нь хэлэлцэх асуудалд ороогїй асуудлыг хэлэлцэж болохгїй. Шаардлагатай гэж їзвэл энэ хуулийн 67 дугаар зїйлд зааснаас бусад тохиолдолд хэлэлцэх асуудлыг нэмж оруулах журмыг компанийн дїрэмд зааж болно.
65 дугаар зїйл. Хуралд оролцох эрх
65.1.Хуралд оролцох эрхтэй хувь нийлїїлэгчдийн нэрсийн жагсаалтыг тєлєєлєн удирдах зєвлєл /байхгїй бол гїйцэтгэх удирдлага/-єєс тогтоосон бїртгэлийн єдрєєр тасалбар болгон компанийн їнэт цаас эзэмшигчдийн бїртгэлийг хєтлєх эрх бїхий этгээд гарган хурал зарласан этгээдэд хїргїїлнэ.
Хувьцаат компанийн хувьд бїртгэлийн єдрийг тєлєєлєн удирдах зєвлєл хувь нийлїїлэгчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэр гаргах їед тогтоох бєгєєд энэ єдєр нь хурал хуралдах єдрєєс 45 хоногоос ємнє байж болохгїй. Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьд хувь нийлїїлэгчдийн хурал болох єдєр нь бїртгэлийн єдєр болно.
65.2.Хуралд оролцох эрхтэй хувь нийлїїлэгчдийн нэрсийн жагсаалт нь хувь нийлїїлэгч бїрийн овог нэр, хаяг, тїїний эзэмшилд байгаа хувьцааны тєрєл, тооны талаархи мэдээг агуулсан байна.
65.3.Компани нь хуралд оролцох эрхтэй хувь нийлїїлэгчдийн нэрсийн жагсаалтыг компанийн энгийн хувьцааны 10 ба тїїнээс дээш хувийг эзэмшигч этгээдэд шаардсан тохиолдолд тїїнд танилцуулах їїрэгтэй.
65.4.Тєлєєлєн удирдах зєвлєл хувь нийлїїлэгчдийн бїртгэлийг эрхлэх эрх бїхий этгээдийн бичгээр ирїїлсэн зєвшєєрлийг їндэслэн хуралд оролцох эрхтэй хувь нийлїїлэгчдийн бїртгэлд єєрчлєлт оруулна.
66 дугаар зїйл. Хурлын зар мэдээг хїргэх
66.1.Хурал зарлагч этгээд нь хурлын тухай зар мэдээг хуралд оролцох эрхтэй хувь нийлїїлэгчдэд мэдээлэх їїрэг хїлээнэ.
66.2.Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хурлын зар мэдээг хїргэх журам, хугацааг компанийн дїрмээр тогтоож болно.
Хувьцаат компанийн хурлын зар мэдээг хїргэх журмыг Їнэт цаасны хороо тогтоож болно.
66.3.Хурлын тухай зар мэдээнд компанийн оноосон нэр, байршил, хурал хийх єдєр, цаг, газар, бїртгэлийн єдєр, хурлаар хэлэлцэх асуудал болон гаргах шийдвэрийн тєсєл, тїїнтэй холбогдох бичиг баримттай танилцах журам зэрэг энэ хууль болон компанийн дїрмээр тогтоосон бусад мэдээллийг тусгасан байна.
Санал авах хуудсаар саналыг урьдчилан авах тохиолдолд санал авах хуудсыг хїлээн авах газар, сїїлчийн хугацааг тусгайлан мэдээлнэ.
66.4.Хувь нийлїїлэгчдэд дараахь бичиг баримтыг танилцуулна:
66.4.1.компанийн санхїїгийн жилийн тайлан;
66.4.2.санхїїгийн жилийн тайлангийн талаархи аудиторын дїгнэлт;
66.4.3.санхїїгийн ємнєх жилд хийгдсэн сонирхлын зєрчил бїхий хэлцлїїд, тэдгээр нь энэ хуулийн арван хоёрдугаар бїлэгт заасан журмын дагуу хийгдсэн тухай аудиторын дїгнэлт;
66.4.4.компанийн тєлєєлєн удирдах зєвлєл /байхгїй бол гїйцэтгэх удирдлага/-ийн гишїїдэд нэр дэвшсэн хїний тухай танилцуулга;
66.4.5.компанийн нэгдмэл сонирхолтой этгээдїїд, тэдгээрийн эзэмшиж байгаа хувьцааны тєрєл, тоо;
66.4.6.компанийн тєлєєлєн удирдах зєвлєл, гїйцэтгэх удирдлагын зардал, цалин урамшуулал;
66.4.7.хувьцаат компанийн хувьд бизнесийн їйл ажиллагааны тайлан;
66.4.8.хувь нийлїїлэгчдийн хурлын хэлэлцэх асуудалтай холбогдсон хувь нийлїїлэгчдийн зайлшгїй мэдэх ёстой бусад мэдээлэл.
66.5.Компани нь хурал хийх тухай мэдэгдэл гаргасан єдрєєс эхлэн хувь нийлїїлэгчид дээрх бичиг баримттай танилцах боломжийг хангах їїрэг хїлээнэ.
67 дугаар зїйл. Хурлын хэлэлцэх асуудалд санал оруулах
67.1.Саналын эрх бїхий энгийн хувьцааны 5-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувь нийлїїлэгч нь ээлжит хурал хуралдахаас ажлын 45 ба тїїнээс дээш хоногийн ємнє хурлаар хэлэлцэх асуудлын талаар нэмэлт санал гаргах, компанийн тєлєєлєн удирдах зєвлєл, эсхїл гїйцэтгэх удирдлагын гишїїнд нэр дэвшїїлэх эрхтэй.
67.2.Нэмэлт саналаа бичгээр гаргах бєгєєд тїїнд гаргаж байгаа санал, тїїний шалтгаан, санал оруулж байгаа хувь нийлїїлэгчийн овог, нэр, тїїний эзэмшилд байгаа хувьцааны тєрєл, тоог тусгана. Хэрэв тєлєєлєн удирдах зєвлєл болон гїйцэтгэх удирдлагын гишїїнд нэр дэвшїїлж байвал нэр дэвшигчийн овог, нэр /хэрэв компанийн хувь нийлїїлэгч бол эзэмшиж байгаа хувьцааны тєрєл, тоо/, дэвшїїлж байгаа хувь нийлїїлэгчийн овог, нэр, эзэмшиж байгаа хувьцааны тєрєл, тоог тусгасан мэдэгдлийг бичгээр гаргана. Уг мэдэгдэлд нэр дэвшїїлж байгаа шалтгаанаа зааж болно.
67.3.Тєлєєлєн удирдах зєвлєл /байхгїй бол гїйцэтгэх удирдлага / нь гаргасан нэмэлт саналыг дор дурдсанаас бусад тохиолдолд хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтанд уг саналыг хїлээн авсанаас хойш ажлын 15 хоногийн дотор багтаан оруулах їїрэг хїлээнэ:
67.3.1.санал гаргагч нь энэ хуулийн 67.1.-д заасан болзолыг хангаагїй;
67.3.2.энэ хуулийн 67.2.-т заасан мэдээллийг бїрэн тусгаагїй.
67.4.Тєлєєлєн удирдах зєвлєл /байхгїй бол гїйцэтгэх удирдлага/ нь нэмэлт саналыг ээлжит хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах нэр дэвшигчийг бїртгэхээс татгалзсан бол энэ тухай їндэслэл бїхий тайлбарыг шийдвэр гарсанаас хойш ажлын 3 хоногийн дотор санал гаргасан хувь нийлїїлэгчид хїргїїлнэ. Энэ шийдвэрийн талаар санал гаргагч шїїхэд гомдол гаргаж болно.
67.5.Хувь нийлїїлэгчдийн хурал хуралдуулах тухай шийдвэр гарснаас хойш хурлын товд єєрчлєлт оруулахыг хориглоно.
68 дугаар зїйл. Хурлын тооллогын комисс
68.1.Хувьцаат компанийн хувьд тооллогын комиссыг компанийн тєлєєлєн удирдах зєвлєл томилон ажлуулна. Тооллогын комиссын їїргийг хєндлєнгийн гуравдагч этгээдээр гїйцэтгїїлэхээр хувь нийлїїлэгчдийн хурлаас тогтоож болно.
68.2.Хэлэлцэх асуудалтай шууд холбоотой компанийн албан тушаалтан болон эдгээр хїмїїстэй нэгдмэл сонирхолтой этгээдийг хурлын тооллогын комиссын гишїїнээр томилохыг хориглоно.
68.3.Хурлын тооллогын комисс дараахь їїрэг хїлээнэ:
68.3.1.хурлын ирц /кворум/-ыг тогтоож хурлын даргад мэдээлэх;
68.3.2.тухайн хурлын хэлэлцэх асуудал бїрээр оролцогч этгээд бїрийн саналын эрхийн хэмжээг тогтоох;
68.3.3.хувь нийлїїлэгчдийн хуралд оролцож санал єгєх эрхээ хэрэгжїїлэхтэй холбогдон гарах асуудалд тайлбар єгєх;
68.3.4.санал єгєх журмыг тайлбарлах;
68.3.5.санал єгєх журам болон хувь нийлїїлэгчдийн санал єгєх эрхийг хангах;
68.3.6.санал хураалтыг санал авах хуудсаар явуулж байгаа тохиолдолд санал авах хуудсыг тоолж, хїлээн авах;
68.3.7.санал хураалтын дїнг тоолж энэ тухай тэмдэглэл хєтлєх;
68.3.8.санал тоолж санал хураалтын дїнг нэгтгэж дїнгийн тухай шийдвэр гарган тооллогын комиссын дарга гарын їсэг зурж /тооллогын комиссын дарга нь тооллогын їр дїнгийн їнэн зєвийг хариуцна/ хуралд танилцуулах;
68.3.9.санал авах хуудсыг компанийн архивт хадгалуулахаар шилжїїлэх.
68.4.Тєлєєлєн удирдах зєвлєлєєс хурлын тооллогын комисст хурал хийхтэй холбогдсон бусад їїргийг хариуцуулж болно.
69 дїгээр зїйл. Хуралд оролцох журам
69.1.Хувь нийлїїлэгч нь хуралд єєрийн биеэр буюу Иргэний хуульд заасны дагуу бичгээр олгосон итгэмжлэлийн їндсэн дээр єєр этгээдээр тєлєєлїїлэн оролцож болно.
69.2.Тєлєєлж оролцох этгээд энэ тухайгаа тєлєєлєн удирдах зєвлєлд хурал эхлэхээс ємнє мэдэгдэнэ. Тєлєєлєх тухай итгэмжлэл нь гагцхїї тухайн хуралд хїчинтэй. Хурал хойшилсон боловч тухайн хурлаар хэлэлцэхээр товлосон асуудал єєрчлєгдєєгїй тохиолдолд итгэмжлэл дараагийн хуралд хїчинтэй байна.
69.3.Санал авах хуудсаар саналаа ирїїлсэн хувь нийлїїлэгчийг хуралд оролцсонд тооцно.
69.4.Хувьцаат компанийн хувьд бїртгэлийн єдрєєс хойш хувьцаагаа бусдад шилжїїлсэн этгээд, шинэ эзэмшигч этгээдэд хуралд оролцох итгэмжлэл олгох, эсхїл уг шинэ эзэмшигч этгээдийн єгсєн зааврын дагуу санал єгч болно.
69.5.Компанийн хувьцааг хэд хэдэн этгээд дундаа хэсгээр ємчилж байгаа тохиолдолд хуралд оролцож санал єгєх эрхийг дундаа хэсгээр ємчлєгчдийн харилцан тохиролцсоноор тэднийг хэн нэг нь, эсхїл тэдний хамтын тєлєєлєгч хэрэгжїїлнэ. Эдгээр этгээдийн тєлєєлєн оролцох эрхийг Иргэний хуульд заасны дагуу баталгаажуулсан байна.
70 дугаар зїйл. Хурлын ирц /кворум/, хурал хїчин тєгєлдєр болох
70.1.Компанийн саналын эрхтэй хувьцааны 50-иас дээш хувийг эзэмшиж байгаа хувь нийлїїлэгчид хуралд оролцсоноор хурал хїчин тєгєлдєр болно.Компанийн дїрмээр ирцийн хувийг энэ зїйлд зааснаас дээгїїр тогтоож болно.
70.2.Энэ хуулийн 70.1.-д заасан хувь хїрээгїй бол хурлыг хїчин тєгєлдєр бус гэж їзэж дахин хуралдах єдрийг товлоно.Харин хойшлогдсон хурлаар хэлэлцэх асуудлыг єєрчилж їл болно.
70.3.Компанийн дїрмээр илїї єндєр хувь тогтоогоогїй бол саналын эрхийн 20 ба тїїнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувь нийлїїлэгчид хуралд оролцсоноор хойшлогдсон хурал хїчин тєгєлдєр болно.
70.4.Компанийн дїрмээр илїї єндєр хувь тогтоогоогїй бол энэ хуулийн 63.1.1-63.1.6-д заасан асуудлыг хэлэлцэх хойшлогдсон хурал нь саналын эрхийн гуравны нэгээс доошгїй хувийг эзэмшиж байгаа хувь нийлїїлэгчид оролцсоноор хурал хїчин тєгєлдєр болно.
70.5.Хойшлогдсон хурлыг ажлын 20 хоногийн дотор хуралдуулна. Уг хурал хуралдахаас ажлын 7 ба тїїнээс дээш хоногийн ємнє хойшлогдсон хурал болох газар, єдєр, цагийг дахин мэдээлнэ.
70.6.Хувьцаат компанийн хувьд хойшлогдсон хуралд бїртгэлийн єдрийг єєрчлєхгїй.
70.7.Тїрїїчийн хуралд ирїїлсэн саналыг хойшлогдсон хурлын ирц, санал хураалтын дїнд тооцно.
70.8.Хойшлогдсон хурал нь ажлын 20 хоногийн дотор хуралдаж чадахгїй бол шинээр хурал зарлах бєгєєд ирц /кворум/ -ийг энэ хуулийн 70.1.-д зааснаар тогтооно.
71 дїгээр зїйл. Санал авах хуудас
71.1.Хувьцаат компанийн хувь нийлїїлэгчдийн хурлын саналыг санал авах хуудсаар авах бєгєєд хязгаарлагдмал хариуцлагатай компани нь энэ аргыг хэрэглэж болно.
71.2.Хувь нийлїїлэгчид хурлын шийвэрт єгєх саналаа санал авах хуудсанд тэмдэглэн тєлєєлєн удирдах зєвлєл /байхгїй бол гїйцэтгэх удирдлага/-ийн тогтоосон журмын дагуу тооллогын комисст ирїїлнэ.
71.3.Санал авах хуудсын агуулга, загварыг тєлєєлєн удирдах зєвлєл /байхгїй бол гїйцэтгэх удирлага/ батална. Санал авах хуудсанд дараахь зїйлийг тусгана:
71.3.1.компанийн оноосон нэр;
71.3.2.хурал хийх газар, єдєр, цаг;
71.3.3.хувь нийлїїлэгчийн нэр, эзэмшиж байгаа хувьцааны тєрєл, тоо;
71.3.4.санал хураалтаар шийдвэрлэх асуудлын томъёолол, сонгуульд оролцох нэр дэвшигчийн овог нэр;
71.3.5.тєлєєлєн удирдах зєвлєл болон гїйцэтгэх удирдлагын гишїїдийг сонгоход хэрэглэх санал хураах аргын нэр /ердийн, кумулятив/;
71.3.6.асуудал бїрээр ердийн журмаар саналаа єгєхєд "зєвшєєрсєн", "татгалзсан", "тїдгэлзсэн" алин болохыг тэмдэглэсэн саналын хуудсыг, сонгуульд кумулятив аргаар санал єгєхєд уг аргын тухай тайлбар бїхий тухайн нэр дэвшигчид єгєх саналын тоог тус тус тэмдэглэсэн саналын хуудсыг хэрэглэнэ.
72 дугаар зїйл. Санал авах хуудсыг хїчинтэйд тооцох
72.1.Санал авах хуудсаар єгсєн саналыг дараахь тохиолдолд хїчинтэйд тооцно:
72.1.1.ердийн журмаар санал єгєх асуудалд санал єгєх хувилбарын зєвхєн нэгийг тэмдэглэсэн;
72.1.2.тєлєєлєн удирдах зєвлєл болон гїйцэтгэх удирдлагын гишїїдийг ердийн журмаар санал хурааж сонгох тохиолдолд нэр дэвшигчийн тєлєє єгсєн зєвшєєрсєн санал нь сонгогдох гишїїдийн тооноос илїїгїй байх;
72.1.3.нэр дэвшигчийн тєлєє єгєх саналаа кумулятив аргаар санал хурааж сонгох тохиолдолд тєлєєлєн удирдах зєвлєл болон гїйцэтгэх удирдлагын гишїїнд нэр дэвшигч бїрд єгсєн саналын тооны нийлбэр нь тухайн хувь нийлїїлэгчийн саналын эрхийн тооны нийт дїнгээс илїїгїй байх бєгєєд саналын эрхийн тооны нийт дїн нь тухайн хувь нийлїїлэгчийн эзэмшиж байгаа саналын эрхтэй энгийн хувьцааны тоог сонгогдох гишїїний тоогоор їржїїлсэнтэй тэнцїї байна.
72.2.Тєлєєлєн удирдах зєвлєл болон бусад удирдлагын байгууллагын гишїїнийг сонгохоос бусад тохиолдолд санал єгєх хувилбарын зєвхєн нэгийг нь тэмдэглэсэн байна.
73 дугаар зїйл.Эчнээ санал хураалтаар компанийн хувь нийлїїлэгчид шийдвэр гаргах
73.1.Хувьцаат компани нь хурлын бїрэн эрхэд хамаарах асуудлыг хурал хуралдуулахгїйгээр хувь нийлїїлэгчдээс эчнээ санал хураалт явуулах замаар шийдвэрлэж болно. Эчнээ санал хураалтыг санал авах хуудсыг ашиглан явуулна.
Ээлжит хурлыг эчнээ санал хураалтаар орлуулж їл болно.
73.2.Эчнээ санал хураалт явуулах шийдвэрийг тєлєєлєн удирдах зєвлєл гаргана. Эчнээ санал хураалт явуулах тухай шийдвэрт дараахь зїйлийг тусгана:
73.2.1.эчнээ санал хураалтаар шийдвэрлэх асуудлууд;
73.2.2.саналын эрхтэй хувь нийлїїлэгчдийг тодорхойлох бїртгэлийн єдєр;
73.2.3.санал авах хуудсыг хувь нийлїїлэгчдэд хїргїїлэх хугацаа;
73.2.4.санал авах хуудсыг хїлээн авах сїїлчийн єдєр;
73.2.5.санал авах хуудсын агуулга болон загвар;
73.2.6.эчнээ санал хураалт явуулахтай холбогдуулан хувь нийлїїлэгчид танилцуулах, бичиг баримтын жагсаалт эдгээртэй танилцах боломж, газар.
73.3.Эчнээ санал хураалтад оролцох эрхтэй хувь нийлїїлэгчдийг энэ хуулийн 65, 69 дїгээр зїйлд заасны дагуу тодорхойлно.
73.4.Санал авах хуудсанд энэ хуулийн 71.3.1, 71.3.3, 71.3.4, 71.3.5, 71.3.6-д заасан мэдээллийг тусгахын зэрэгцээ санал авах хуудсыг хїлээн авах сїїлчийн єдрийг заасан байна.
73.5.Хувьцаат компанийн хувьд эчнээ санал хураалтын санал авах хуудсыг тїїнийг эргїїлж хїлээн авах сїїлчийн єдрєєс ажлын 30 ба тїїнээс дээш хоногийн ємнє хувь нийлїїлэгчдэд тараана.
73.6.Нийт саналын эрхийн 50-иас дээш хувийг эзэмшигчид саналаа ирїїлснээр эчнээ санал хураалтыг хїчинтэйд тооцно. Саналаа ирїїлсэн хувь нийлїїлэгчдийн саналын олонхоор тухайн асуудлыг шийдвэрлэнэ.
73.7.Эчнээ санал хураалтаар ирїїлсэн саналыг тоолох, дїнг гаргах ажлыг энэ хуулийн 68 дугаар зїйлд заасан эрх, їїрэг бїхий тооллогын комисс зохион байгуулна.
73.8.Тооллогын комисс нь санал авах хуудсыг хїлээн авсан сїїлчийн єдрєєс хойш ажлын З хоногийн дотор эчнээ санал хураалтын дїнгийн тухай тайлан гаргаж тооллогын комиссын дарга гишїїд гарын їсэг зурж тєлєєлєн удирдах зєвлєлд хїлээлгэн єгнє.
73.9.Эчнээ санал хураалтын дїнгийн тухай тайланд дараахь зїйлийг тусгана:
73.9.1.санал авах хуудсыг хувь нийлїїлэгчдэд тараасан єдєр;
73.9.2.эчнээ санал хураалтаар шийвэрлэх асуудлууд;
73.9.3.санал ирїїлсэн хувь нийлїїлэгчдийн нэрсийн жагсаалт, эзэмшиж байгаа хувьцааны тоо;
73.9.4.шийдвэрлэх асуудал бїрээр саналын эрхтэй хувь нийлїїлэгчдийн єгсєн саналын нийт тоо;
73.9.5.эчнээ санал хураалтын дїн;
73.9.6.эчнээ санал хураалтаар гаргасан шийдвэр.
73.10.Тооллогын комиссын тайланг їндэслэн гаргасан шийдвэрийг тайлан хїлээн авснаас хойш ажлын 7 хоногийн дотор тєлєєлєн удирдах зєвлєл хувь нийлїїлэгчид мэдээлнэ.
74 дїгээр зїйл.Хувь нийлїїлэгчдийн хурлын тэмдэглэл
74.1.Хувь нийлїїлэгчдийн хурал дууссанаас хойш ажлын 15 хоногийн дотор хурлын тэмдэглэлийг гаргах бєгєєд хурлын дарга гарын їсгээ зурна. Хурлын тэмдэглэлийн їнэн зєвийг хурлын дарга хариуцна.
74.2.Хувь нийлїїлэгчдийн хурлын тэмдэглэл дараахь мэдээллийг агуулсан байна:
74.2.1.хурал болсон он, сар, єдєр, газар,цаг;
74.2.2.хурлын даргын овог, нэр;
74.2.3.хурлаар хэлэлцсэн асуудлууд;
74.2.4.хувь нийлїїлэгчдийн саналын эрхийн тоо, хурлын ирц;
74.2.5.санал авах хуудас хэрэглэсэн бол уг хуудасны загвар;
74.2.6.хурлаар шийдвэрлэсэн асуудал тус бїрээр зєвшєєрсєн , татгалзсан , тїдгэлзсэн саналын тоо, гарсан шийдвэрийн бїрэн томьёолол.
74.3.Хувь нийлїїлэгчдийн хурлын тэмдэглэлд алдаа гарсан нь уг хурлын шийдвэрийг хїчингїй болгох їндэс болохгїй.
74.4.Хязгаалагдмал хариуцлагатай компанийн хувь нийлїїлэгчдийн хурлын санал хураалтын дїн, гарсан шийдвэрийг тухайн хурал дээр зарлан мэдэгдэнэ. Хувьцаат компанийн хувь нийлїїлэгчдийн хурлын болон эчнээ санал хураалтаар гарсан шийдвэрийг тухайн хурал дээр, эсхїл хурал дууссаны дараа санал хураалтын дїн, гарсан шийдвэрийг хїргїїлэх замаар мэдэгдэнэ.
75дугаар зїйл. Тєлєєлєн удирдах зєвлєл
75.1.Хувь нийлїїлэгчдийн хурлын чєлєєт цагт компанийн эрх барих байгууллага нь тєлєєлєн удирдах зєвлєл байна.
75.2.Хувьцаат компани нь тєлєєлєн удирдах зєвлєлтэй байх бєгєєд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дїрэмд єєрєєр заагаагїй бол тєлєєлєн удирдах зєвлєлгїй байж болно.
75.3.Тєлєєлєн удирдах зєвлєлийн гишїїдийн тоог компанийн дїрмээр тогтооно.Хувьцаат компанийн тєлєєлєн удирдах зєвлєл нь 9 ба тїїнээс дээш гишїїнтэй байна.
75.4.Тєлєєлєн удирдах зєвлєлийн гишїїн нь компанийн хувь нийлїїлэгч биш байж болно.
76 дугаар зїйл. Тєлєєлєн удирдах зєвлєлийн бїрэн эрх
76.1.Тєлєєлєн удирдах зєвлєл нь энэ хууль болон компанийн дїрмээр хувь нийлїїлэгчдийн хурлын бїрэн эрхэд хамааруулснаас бусад дараахь бїрэн эрхийг хэрэгжїїлнэ:
76.1.1.компанийн їйл ажиллагааны їндсэн чиглэлийг тогтоох;
76.1.2.хувь нийлїїлэгчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг зарлан хуралуулах;
76.1.3.хувь нийлїїлэгчдийн хурлаар хэлэлцэх асуудал, саналын эрхтэй хувь нийлїїлэгчдийг тодорхойлох бїртгэлийн єдєр болон хувь нийлїїлэгчдийн хурлыг хуралдуулахтай холбогдох бусад асуудлыг шийдвэрлэх;
76.1.4.компанийн зарласан хувьцааны тєрєл болон хэмжээнд багтаан хувьцаа гаргах;
76.1.5.компанийн дїрэмд заасан хувьцаанд хамаарах болон бусад їнэт цаас гаргах;
76.1.6.энэ хуулийн 56 дугаар зїйлд заасны дагуу эд хєрєнгийн болон эд хєрєнгийн эрхийн зах зээлийн їнийг тогтоох;
76.1.7.єєрийн гаргасан хувьцаа, бусад їнэт цаасыг худалдан авах буюу эргїїлэн авах;
76.1.8.компанийн гїйцэтгэх удирдлагыг сонгох, єєрчлєх, тїїний бїрэн эрхийг тогтоох;
76.1.9.компанийн гїйцэтгэх удирдлагатай байгуулах гэрээний нєхцєл тэдгээрт олгох шагнал, урамшуулал, хариуцлагын хэмжээг тогтоох;
76.1.10.компанийн аудиторыг сонгож тїїнтэй хийх, гэрээний нєхцєлийг тогтоох;
76.1.11.компанийн жилийн їйл ажиллагааны болон санхїїгийн тайлангийн талаар дїгнэлт гаргах;
76.1.12.компанийн дїрэмд єєрєєр заагаагїй бол ногдол ашгийн хэмжээ болон тїїнийг тєлєх журмыг тодорхойлох;
76.1.13.тєлєєлєн удирдах зєвлєл болон гїйцэтгэх удирдлагын їйл ажиллагааны журмыг батлах;
76.1.14.компанийн салбар болон тєлєєлєгчийн газар байгуулах;
76.1.15.компанийг єєрчлєн байгуулах талаар хувь нийлїїлэгчдийн хурлын шийдвэрийн тєслийг бэлтгэх, гаргасан шийдвэрийг хэрэгжїїлэх;
76.1.16.энэ хуулийн арван нэгдїгээр бїлэгт заасны дагуу их хэмжээний хэлцэл хийх зєвшєєрєл олгох;
76.1.17.энэ хуулийн арван хоёрдугаар бїлэгт тодорхойлсон сонирхлын зєрчил бїхий этгээдтэй хэлцэл хийх зєвшєєрєл олгох;
76.1.18.энэ хууль болон компанийн дїрмээр тогтоосон бусад асуудлууд.
76.2.Хувьцаат компанийн хувьд энэ хуулийн 76.1.6., 76.1.10., 76.1.17.-д заасан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд тєлєєлєн удирдах зєвлєлийн хараат бус гишїїд оролцож саналаа єгнє. Тєлєєлєн удирдах зєвлєлийн хараат бус гишїїн гэж єєрєє, эсхїл эхнэр, нєхєр, эцэг, эх, хїїхэд, тєрсєн ах дїї, болон нэгдмэл сонирхолтой этгээд нь сїїлийн 3 жилийн хугацаанд тухайн компанид , эсхїл тїїний хараат болон охин компани эрх бїхий албан тушаал эрхэлж байгаагїй хїнийг тооцно.
77 дугаар зїйл. Тєлєєлєн удирдах зєвлєлийг сонгох, гишїїдийн бїрэн эрхийг хугацаанаас нь ємнє дуусгавар болгох
77.1.Энэ хууль буюу компанийн дїрмээр тогтоосон журмын дагуу хувь нийлїїлэгчдийн ээлжит хурлаар тєлєєлєн удирдах зєвлєлийн гишїїнийг сонгоно. Тєлєєлєн удирдах зєвлєлийн гишїїний бїрэн эрхийг хугацаанаас ємнє дуусгавар болгосон тохиолдолд хувь нийлїїлэгчдийн ээлжит бус хурлаар гишїїнийг нєхєн сонгож болно. Дїрэмд єєрєєр заагаагїй тохиолдолд тєлєєлєн удирдах зєвлєлийн гишїїдийн бїрэн эрхийн хугацаа дараа жилийн хувь нийлїїлэгчдийн хурал хийх єдрєєр дуусгавар болно.Тєлєєлєн удирдах зєвлєлийн гишїїнийг улируулан сонгож болно.
77.2.Хувь нийлїїлэгчдийн ээлжит бус хурлын шийдвэрээр тєлєєлєн удирдах зєвлєлийн гишїїний бїрэн эрхийг хугацаанаас нь ємнє дуусгавар болгож болно. Хэрэв тєлєєлєн удирдах зєвлєлийг кумулятив аргаар сонгосон бол тєлєєлєн удирдах зєвлєлийг зєвхєн бїрэн бїрэлдэхїїнээр нь хугацаанаас нь ємнє бїрэн эрхийг нь дуусгавар болгож болно.
77.3.Тєлєєлєн удирдах зєвлєлийн гишїїн нь хувь хїн байна.
77.4.Хувьцаат компанийн тєлєєлєн удирдах зєвлєлийн гишїїдийг санал хураах кумулятив аргаар сонгоно.Энэ аргыг хэрэглэхэд энгийн хувьцаа тус бїр сонгогдох гишїїдийн тоотой тэнцэх саналын эрхтэй байх бєгєєд хувь нийлїїлэгч нь єєрийн хувьцаанд ногдох саналаа бїгдийг нь нэг хїнд, эсхїл хэд хэдэн хїнд хуваан єгєх эрхтэй.
77.5.Компанийн дїрэмд єєрєєр заагаагїй бол удаан хугацаагаар їїргээ хэрэгжїїлж чадахгїй болсон, эсхїл нас барсан тєлєєлєн удирдах зєвлєлийн гишїїнийг орлох этгээдийг тєлєєлєн удирдах зєвлєл нєхєн сонгууль явуулах хїртэл тїр томилж болно.
78 дугаар зїйл. Тєлєєлєн удирдах зєвлєлийн дарга
78.1.Компанийн дїрэмд єєрєєр заагаагїй бол тєлєєлєн удирдах зєвлєлийн даргыг тєлєєлєн удирдах зєвлєлийн гишїїдээс нийт гишїїдийн олонхийн саналаар сонгоно.
78.2. Компанийн дїрэмд єєрєєр заагаагїй бол тєлєєлєн удирдах зєвлєлийн дарга нь тєлєєлєн удирдах зєвлєлийн їйл ажиллагааг зохион байгуулж, тїїний хурлыг хуралдуулах, хурал даргалах, хурлын тэмдэглэлийг хєтлїїлэх, хяналт тавих їїргийг гїйцэтгэнэ.
78.3.Тєлєєлєн удирдах зєвлєлийн даргыг тїр эзгїйд тїїний їїргийг тєлєєлєн удирдах зєвлєлийн даргын томилсон, эсхїл тєлєєлєн удирдах зєвлєлийн шийдвэрлэсэн аль нэг гишїїн гїйцэтгэнэ.
78.4.Тєлєєлєн удирдах зєвлєлийн дарга нь їйл ажиллагааны журмаар тогтоосон эрх хэмжээний дотор компанийн нэрийн ємнєєс гэрээ байгуулах болон компанийн эрх ашгийг тєлєєлєх зэргээр компанийн нэрийн ємнєєс итгэмжлэлгїйгээр їйл ажиллагаагаа явуулна.
79 дїгээр зїйл. Тєлєєлєн удирдах зєвлєлийн хурал
79.1.Компанийн дїрэмд єєрєєр заагаагїй бол тєлєєлєн удирдах зєвлєлийн хурлыг сард нэг удаа хуралдуулна, шаардлагатай гэж їзвэл нэмэлт хуралдаан хийж болно. Тєлєєлєн удирдах зєвлєлийн хурлын шийдвэр нь тогтоол байна. Тогтоолд дарга гарын їсэг зурна.
79.2.Тєлєєлєн удирдах зєвлєлийн хурлыг тєлєєлєн удирдах зєвлєлийн дарга, тїїний гишїїд, компанийн гїйцэтгэх удирдлага болон компанийн дїрэмд заасан бусад этгээдийн санаачилга шаардлагаар хуралдуулна. Тєлєєлєн удирдах зєвлєл їйл ажиллагааныхаа журмыг тогтоож батална.
Тєлєєлєн удирдах зєвлєл эчнээ санал хураалтаар шийдвэр гаргаж болно.
79.3.Тєлєєлєн удирдах зєвлєлийн гишїїдийн дийлэнх олонхи оролцсоноор хурал хїчин тєгєлдєр болно.Компанийн дїрмээр тусгайлан єндєр хувь тогтоогоогїй бол тєлєєлєн удирдах зєвлєлийн хуралд оролцож байгаа гишїїдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэр хїчин тєгєлдєр болно.Энэ хууль болон компанийн дїрэмд заасны дагуу хэрэв тухайн шийдвэрлэж байгаа асуудлаар тєлєєлєн удирдах зєвлєлийн зарим гишїїн санал єгєх эрхгїй байвал шийдвэрийг саналын эрхтэй тєлєєлєн удирдах зєвлєлийн гишїїдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ.
Тєлєєлєн удирдах зєвлєлийн гишїїдийн тоо нь тогтоосон нийт гишїїдийн тооноос хоёр дахин бага болсон тохиолдолд компани нь гурван сарын дотор тєлєєлєн удирдах зєвлєлийн гишїїдийг сонгохоор хувь нийлїїлэгчдийн ээлжит бус хурлыг хуралдуулна.
Тєлєєлєн удирдах зєвлєлийн хуралд аливаа асуудлыг шийдвэрлэхэд гишїїд бїр саналын нэг эрхтэй байна.
Тєлєєлєн удирдах зєвлєлийн гишїїдийн санал тэнцсэн тохиолдолд даргын саналаар асуудлыг шийдвэрлэхээр компанийн дїрэм болон тєлєєлєн удирдах зєвлєлийн їйл ажиллагааны журамд зааж болно.
79.4.Тєлєєлєн удирдах зєвлєлийн хурлын тэмдэглэлд дараахь зїйлийг тусгана:
79.4.1.хурал хийсэн газар болон цаг;
79.4.2.хуралд оролцсон гишїїд;
79.4.3.хурлаар хэлэлцэгдсэн асуудал;
79.4.4.санал хураалтаар шийдвэрлэсэн асуудал болон санал хураалтын дїн;
79.4.5.гаргасан шийдвэр.
Хурлын тэмдэглэлд хурал даргалагч гарын їсэг зурах бєгєєд тухайн тэмдэглэлийн їнэн зєвийг хариуцна.
79.5.Тєлєєлєн удирдах зєвлєлийн хурлын тэмдэглэлийг буруу хєтєлсєн явдал тєлєєлєн удирдах зєвлєлийн хурлаас гаргасан шийдвэрийг хїчингїй болгох їндэслэл болохгїй.
80 дугаар зїйл.Гїйцэтгэх удирдлага
80.1.Гїйцэтгэх удирдлага нь компанийн дїрэм болон тєлєєлєн удирдах зєвлєл /байхгїй бол хувь нийлїїлэгчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн єдєр тутмын їйл ажиллагааг удирдан зохион байгуулна.
80.2.Компанийн дїрэмд гїйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжїїлэхээр заагаагїй бол хувь хїн хэрэгжїїлнэ. Хувь хїн гїйцэтгэх удирдлагыг хэрэгжїїлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гїйцэтгэх захирал байна.
80.3.Хувьцаат компанийн гїйцэтгэх удирдлагыг хэрэгжїїлэгч этгээд нь тєлєєлєн удирдах зєвлєлийн гишїїн байж болно. Харин тєлєєлєн удирдах зєвлєлийн дарга байхыг хориглоно.
80.4.Хууль болон компанийн дїрэмд єєрєєр заагаагїй бол тєлєєлєн удирдах зєвлєл /байхгїй бол хувь нийлїїлэгчдийн хурал/-ийн зєвшєєрсєн тохиолдолд гїйцэтгэх захирал, эсхїл гїйцэтгэх удирдлагыг хэрэгжїїлэгч багийн гишїїн нь єєр компани, аж ахуйн нэгжийн удирдлагад давхар ажиллаж болно.
80.5.Гїйцэтгэх удирдлага нь тєлєєлєн удирдах зєвлєл /байхгїй бол хувь нийлїїлэгчдийн хурал/-тэй байгуулсан хєлсєєр ажиллах гэрээний їндсэн дээр їйл ажиллагаагаа явуулна. Гэрээнд тєлєєлєн удирдах зєвлєлийг тєлєєлж тїїний дарга /байхгїй бол хувь нийлїїлэгчдийн хурлын дарга/ гарын їсэг зурна. Гэрээнд гїйцэтгэх удирдлагын эрх, їїрэг, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чєлєєлєх їндэслэл, хєлс, урамшуулал зэрэг асуудлыг тусгасан байна.
80.6.Гїйцэтгэх удирдлага нь тєлєєлєн удирдах зєвлєлєєс олгосон эрх хэмжээний хїрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг тєлєєлєх зэргээр компанийн нэрийн ємнєєс итгэмжлэлгїйгээр їйл ажиллагаа явуулна.
80.7.Гїйцэтгэх удирдлагыг багийн хэлбэрээр хэрэгжїїлэх тохиолдолд компанийн дїрэм болон тєлєєлєн удирдах зєвлєл /байхгїй бол хувь нийлїїлэгчдийн хурал/-тэй байгуулсан гэрээгээр хїлээсэн їїргээ хэрэгжїїлэхтэй холбогдож багийн гишїїдийн ажиллах дотоод журмыг тєлєєлєн удирдах зєвлєлтэй зєвшилцсєний їндсэн дээр батлан мєрдєж ажиллана. Журамд дараахь зїйлийг тусгасан байна.
80.7.1.багийн ахлагч болон гишїїдийн эрхлэх ажил їїргийн хуваарь, ажлын харилцан уялдаа холбоог зохицуулах байдал;
80.7.2.багийн ахлагчийг томилох журам;
80.7.3.багийн ахлагчийн эрх, їїрэг, хариуцлага.
80.8.Баг нь тєлєєлєн удирдах зєвлєл /байхгїй бол хувь нийлїїлэгчдийн хурал/-ийн ємнє компанийн їйл ажиллагааны талаар хамтын хариуцлага хїлээнэ.
Энэ хуулийн 80.5.-д заасан гэрээ, хэлцэл хийх тєлєєллийг хэрэгжїїлэхэд компанийг тєлєєлж багийн ахлагч гарын їсэг зурна. Багийн ахлагчийг тєлєєлєн удирдах зєвлєлтэй зєвшилцєн багийн гишїїд сонгоно. Багийн ахлагч компанийн гїйцэтгэх захирлын їїргийг гїйцэтгэнэ.
80.9.Гїйцэтгэх удирдлагыг хэрэгжїїлэгч багийн хурал, гаргасан шийдвэрийн тэмдэглэлийг заавал хєтєлнє. Энэ тэмдэглэлийн їнэн зєвийг багийн ахлагч биечлэн хариуцна.
80.10.Гїйцэтгэх удирдлагын бїрэн эрхийг зогсоох шийдвэрийг тєлєєлєн удирдах зєвлєл / байхгїй бол хувь нийлїїлэгчдийн хурал/ хэдийд ч гаргах эрхтэй.
Компанийн эрх бїхий албан тушаалтны хїлээх хариуцлага
81 дїгээр зїйл.Компанийн эрх бїхий албан тушаалтны хїлээх хариуцлага
81.1.Тєлєєлєн удирдах зєвлєл, хамтын гїйцэтгэх удирдлагын гишїїн, гїйцэтгэх захирал, санхїїгийн албаны дарга, ерєнхий нягтлан бодогч, ерєнхий мэргэжилтнїїд зэрэг албан тушаал эрхэлдэг этгээдийг компанийн эрх бїхий албан тушаалтанд тооцно.
81.2.Компанийн эрх бїхий албан тушаалтан нь компанийн дїрэм, тєлєєлєн удирдах зєвлєл / байхгїй бол хувь нийлїїлэгчдийн хурал/-ийн баталсан дотоод журамд заасан їїргийг биелїїлж, компанийн ашиг сонирхлын тєлєє їнэнч шударгаар ажиллана. Тєлєєлєн удирдах зєвлєл / байхгїй бол хувь нийлїїлэгчдийн хурал/-ийн зєвшєєрснєєс бусад тохиолдолд компанийн нууц мэдээг гуравдахь этгээдэд дамжуулах, хувийн ашиг сонирхлын тєлєє ашиглахыг хориглоно.
81.3.Хуульд єєрєєр заагаагїй бол компанийн эрх бїхий албан тушаалтан єєрийн хууль бус їйл ажиллагаанаас компанид учирсан хохирлыг хариуцна.
81.4.Компанийн эрх бїхий албан тушаалтанд хариуцлага хїлээлгэх, тїїний хэмжээг тогтоох, асуудлыг тєлєєлєн удирдах зєвлєлтэй байгуулсан гэрээ, компанийн дотоод журмаар тогтоох бєгєєд тэдгээрийн дагуу шийдвэрлэх боломжгїй бол шїїхээр шийдвэрлїїлнэ.
81.5.Энэ зїйлд заасны дагуу хэд хэдэн этгээдїїд хариуцлага хїлээх бол тэд компанийн ємнє хамтын хариуцлага хїлээнэ.
81.6.Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн энгийн хувьцааны 20 ба тїїнээс дээш хувийг дангаараа буюу тїїнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа хувь нийлїїлэгч нь энэ хуулийн 81-д заасан эрх бїхий албан тушаалтны їїрэг, хариуцлагыг хїлээнэ.
82 дугаар зїйл.Хїлээх хариуцлага
82.1.Компанийн эрх бїхий албан тушаалтан санаатайгаар дараахь хууль бус їйл ажиллагаа явуулсан бол компани болон тїїний хувь нийлїїлэгч, зээлдїїлэгчдэд учруулсан хохирлыг єєрийн хєрєнгєєр хариуцна:
82.1.1.хувийн ашиг сонирхлын їїднээс компанийн нэрийг ашиглан аж ахуйн їйл ажиллагаа явуулсан;
82.1.2.компанийн хувь нийлїїлэгчид, зээлдїїлэгч болон бусад харилцагчдад хуурамч мэдээлэл єгсєн
82.1.3.энэ хуулийн 97 дугаар зїйлд заасан шаардлага зєрчиж нэгдмэл сонирхол бїхий этгээд болохоо мэдэгдээгїй;
82.1.4.энэ хуулийн 95 дїгээр зїйлд заасан журмын дагуу компанийн бичиг баримтыг хадгалаагїй;
82.1.5.энэ хуулийн 81.2.-т заасан зарчмыг баримтлаагїй;
82.1.6.энэ хуулийн 47, 48, 49, 53 дугаар зїйлд заасны дагуу ногдол ашиг хуваарилах, хувьцаа худалдан авах эрхийн бичгийг эргїїлж худалдан авах нєхцєлийг мєрдєєгїй, тєлєєлєн удирдах зєвлєлтэй байгуулсан гэрээ, компанийн дїрмээр тогтоосон эд хєрєнгє захиран зарцуулах эрх хэмжээг хэтрїїлсэн.
82.2.Энэ зїйлд заасан хариуцлагыг энэ хууль болон бусад хуульд заасан бусад хариуцлагатай давхар хїлээлгэж болно.
83 дугаар зїйл.Хувь нийлїїлэгчийн нэхэмжлэл гаргах эрх
83.1.Компанийн энгийн хувьцааны нэг ба тїїнээс дээш хувийг эзэмшигч нь компанийн эрх бїхий албан тушаалтнаар компанид учруулсан хохирлыг нєхєн тєлїїлэхээр шїїхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
83.2.Компани болон тїїний энгийн хувьцааны нэг ба тїїнээс дээш хувийг эзэмшигч нь компани болон єєрт учирсан хохирлыг энэ хуулийн 81.6.-д заасан этгээдээр нєхєн тєлїїлэхээр энэ хуульд заасан журмын дагуу шїїхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.