нvvр хуудас | танилцуулга | зорилго | дvрэм | бидний тухай | vйл ажиллагаа | e-mail
эдийн засаг
статистик
хууль, эрх
санхvv
маркетинг
econometrics

 

 

 

Маркетинг гэж юу вэ?

Маркетинг гэдэг нь market буюу зах зээл хэмээх англи vгнээс гаралтай ажээ.

Зах зээлийг судлах, тvvнд нєлєєлєх, зах зээлээ бий болгох зэрэг цогц vйл ажиллагааг удирдан чиглvvлэхэд гол vvрэг нь оршдог.

Маркетингийн тvвшин.

1. Улс орны маркетинг.

2. Хотын маркетинг.

3. Пvvс компаний маркетинг.

4. Хувь хvний маркетинг.

 

1. Улс орны маркетинг

Аливаа улс орон нь дэлхий ертєнцєд ямар image vзvvлэх вэ, худалдаа- сурталчилгааны ямар бодлого баримтлах вэ гэх зэрэг "албан бус" vйл ажиллагаанууд vvнд ордог. Ихэнхи засгийн газрууд судалгааны тусгай албадуудтай байдаг. Гэхдээ маркетингийн хэмээн онцгойлон нэрлэгдээгvй байдаг.

2. Хотын маркетинг

Барууны хотууд /жишээ нь Германы Штуттгарт/ хотын захиргааныхаа дэргэд юм уу эсвэл захиргаанаас дэмжлэг авсан маркетингийн хувийн компанитай байдаг. Лондон хотод жуулчдад зориулсан автобусны аялал зохион байгуулдаг пvvстэй. Берлинд Deutsche Bahn хэмээх нийтийн унааны компанитай хамтран зорчигчид, жуулчдад зориулсан тєрєл бvрийн мэдээлэл єгєх, єдрийн, сарын болон жуулчдад зориулсан гэх мэт хєнгєлєлттэй билет зарах vйлчилгээг тогтмол зохион явуулдаг.

Хотын карт, газрын зураг, унааны хуваарь, гол гол vзмэрийн газруудын хаяг хєнгєлєлттэй билет тийз худалддаг мэдээлллийн тєвvvд хотын тєв болон тєв вокзалууд дээр байрлах нь элбэг. Зочид буудлууд, таксины компаниуд хотын маркетингийн албатай нягт хамтран ажилладаг.

3. Пvvс компаний маркетинг

Маркетинг хэмээх харьцангуй шинжлэх ухааны гол судлах зvйл, арга, аргачлалын хамгийн чухал хvрээнvvд энэ тvвшинд тєвлєрдєг. Хамгийн гол зорилго нь зах зээлийг судлах, хэрэглэгчдийг байлдан дагуулах, єрсєлдєєнд ялах эсвэл тэсч vлдэх. Пvvс бvр зах зээлээ судалж, зорилгоо тодорхойлж, хєтєлбєр боловсруулахын зэрэгцээ тїїнийхээ дагуу vйл ажиллагаа явуулж байдаг.

4. Хувь хvний маркетинг

Хувь хvн бvр єєрийн image тэй байдаг. Нийгэмд эзлэх байр суурь, тодорхой албан газар байгууллага доторхи албан тушаал, бие хvний статус зэрэг нь гол судлах зvйл нь болж єгдєг. Олонд танил хvмvvс єєрийн гэсэн олон нийттэй харьцах суваг буюу хэвлэл мэдээлийн тєлєєлєгч, сэтгэлзvйн судлаач зєвлєхvvдтэй байдаг.

Гэвч амьдрал дээр ихэнхи тохиолдолд эдгээр тївшнїїд нь холилдон оршиж ялгаж салгахад тєвєгтэй байдаг.

    Жишээ : Германы RTL II телевизийн сувгаар "Popstars" хэмээх хєгжєєнт баримтат нэвтрїїлэг байнга гардаг. Энэ нэвтрїїлэг нь залуусын хувьд "хамгийн их їзэх дуртай" хэмээх ангилалд багтдаг. Нэвтрїїлгийн зорилго нь авьяастныг олж тодруулах дэмжих, Германы шоу бизнес, хєгжмийн зах зээлд "шинэ бараа" нийлїїлэх явдал юм.

    Хот бїр дээр очиж 1000 гаруй бїртгїїлсэн залуусаас 10 орчим хїн шалгаруулж авдаг. Бїх їйл явц тухайлбал шїїгчдийн їнэлж буй зэрэг нь їзэгчдийн ємнє ил байдаг. Хасагдаж байгаа хїний гуниг, шалгарсан хїний баяр хєєр зэрэг нь тун амьд сонирхолтой. Залуус бїжиглэж дуулж єєрийгєє тодруулж "рекламдаж" байдаг.

    Мєн хэсэг хэсгээр нь групп болгон хувааж хамтач зан, нийтэч байдал нь хэр вэ гэдгийг шалгадаг. Ингээд хот бїрээс шалгарсан 10 авьяастнаа нэгтгэж дахин шїїж сориод їлдсэн хїмїїсээ Испаний Ibiza д аваачиж 1 сарын турш бїжиг дуу гэх мэт хичээл заадаг.

    Сарын дараа дахин шалгаруулж ердєє 5 орчим авьяастаныг "PopStar" хэмээн "єргмжилдєг". Буруу замаар орж биеэ тоохгїй л бол тэдний амьдрал баталгаатай боллоо гэсэн їг. Єєрєєр хэлбэл эргэлт буцалтгїй show business ийн "амьд бараа" болж "борлогдох" боломжтой болно.

    No Angels хэмээх дэлхийд алдартай, Германы шилдэг хамтлагуудын нэг яг л энэ замаар гарч ирсэн ажгуу. Энэ нэвтрїїлгээр олон залуус хувь хїний маркетинг явуулах боломжтой болж нэр алдар танил талтай болж авдаг.

    RTL телевиз болон ивээн тэтгэгч байгууллагууд маркетингийнхаа зорилгод энэ нэвтрїїлгийг оптималаар ашиглаж чаддаг байна.

    Хєгжмийн зах зээлийг єдєєх урамшуулах ирээдїйн бараа буюу авьяастаныг сэдэлжїїлдэг.

    Олон авьяастан гарч зах зээлд єрсєлдсєнєєр Германы буюу герман гаралтай хамтлаг дуучдын дэлхийн поп урлагийн зах зээл дээрхи жин нєлєє нь асар их єснє.

    Чадалтай хамтлагууд нь аливаа улсын хєгжлийг илэрхийлдэг нэг гол хїчин зїйл тул Герман улс давхар хожиж байна.

 

Холбогдох шинжлэх ухаанууд.

Маркетинг нь менежмент болон эдийн засгийн шинжлэх ухаанууд дээр vндэслэн vvссэн гэж хэлж болох юм. Тvvнчлэн статистик сэтгэлзvй социологийн судалгааны аргууд энэ шинжлэх ухааны хvрээнд єргєн хэрэглэгддэг.

 

архив | линк | гишvvдийн vг | хэлэлцvvлэг | сэтгэгдэл | шинээрnew

2001 © "Залуу эдийн засагч" клуб.