Оюуны глобальчлал


буюу хєгжлийн нэг арга


     Дэлхийн нэртэй санхїїч Ж. Сорос энэ намар Монголд айлчлахдаа нээлттэй нийгмийн талаар нэгэн зїйлийг онцлон хэлсэн нь санаанаас гардаггїй юм. Утгачилан єгїїлвээс хїн тєрєлхтєн, дэлхийн ирээдїй, сайн сайхан нь нийт улс гїрнїїдийн хєгжил дэвшлээс хамаарах болохоос хэдэн хєгжилтэй орны цэцэглэлт дангаараа дээрхийг нєхцєлдїїлэх боломжгїй юм гэжээ. Энэ ухаантай хїн уг їзлийнхээ їїднээс дэлхийн олон оронд хєрєнгє оруулалт хийж байгаагийн тод жишээ нь Монгол улс билээ. Тэгэхээр ядуу, буурай орнуудын хєгжлийг дэмжиж туслах нь эдгээр улсуудын хувьд ч, хєгжилтэй орнуудын хувьд ч амин чухал асуудал болж хувирчээ.
     Улс гїрнїїд хєгжлийн болоод ухамсрын ойролцоо тївшинд явж байж, нийтэд тулгараад байгаа асуудлуудыг хамтын хїчээр шийддэг байж дэлхий нийт хєгжлийн зєв голдрилдоо орж чадах болов уу хэмээн бодно. Ерєєсєє хєгжилтэй орнуудын бодлогоос їл хамааран єнєєдрийн холбоо харилцаа, техник технологи, байгаль орчин, дэлхийн эдийн засгийг улс хороондын єргєн харилцаагїйгээр, шууд болоод шууд бус харилцан нєлєєгїйгээр тєсєєлєхийн аргагїй болсон байна. Дэлхийн зах зээл, гадаадын хєрєнгє оруулалт, ажлын хувиарлалт гээд єнєєгийн дэлхийн эдийн засгийг улам бїр нэгтгэж буй хїчин зїйлїїд даяаршлын їйл явц хичнээн єргєн хїрээтэй, цєєн тооны улс орны эрх мэдлийн асуудлаас хол давсан болохыг харуулж байна. Чухам энэ их хєдєлгєєнд улс орон бїр єєр єєрийн хєгжлийн тївшний хэмжээнд оролцож байгаа бєгєєд энэ дунд єрсєлдєєн ч бий, хожигч ялагдагч гарч ирэх нь ч тодорхой юм.
     Харин бидний хувьд Монгол улс дэлхийн даяаршлын їйл явцад хэрхэн оролцож хир єєртєє ашигтай, їр дїнтэй гарч ирэх вэ гэдэг чухал асуудал болж байна. Бид дэлхий нийтийн энэ хєдєлгєєнд идэвхтэй, шуурхай оролцохгїй юм бол бидний зах зээлд эзлэх орон зайг хэдийн єєр улс гїрэн эзэлчихсэн байх магадлалтай. Єнєєдєр Энэтхэг, Шри Ланка улс нь компьютерийн салбарт, Тайвань, Тайланд, Малайз зэрэг орон электрон барааны иж бїрдлийн салбарт дэлхийн том зах зээлийг эзэлчихсэн байна. Ємнєд Солонгос, Сингапур болоод Латин Америкийн орнууд тун ч богинохон хугацаанд дэлхийн худалдаанд эзлэх хувиа єсгєж чадсан ба гадаадын хєрєнгє оруулалт эдгээр оронд эрс нэмэдсэнээр нэг хїнд ногдох орлого ч єссєн байна. Эдгээр улс гїрэн дэлхийн зах зээл, даяаршлын їйл явцыг єєртєє ашигтайгаар ашиглаж, хожигч болж байхад зарим улс оронд ядуурал, євчин эмгэг, бичиг їсэгт тайлагдаагїй зэрэг бэрхшээл нь нэмэгдсээр байна. Энэ нь нэн тїрїїн Африкийн улс орнуудыг хамарч байна.
Тэгэхээр Монгол улсад хэтийн ухаалаг бодлого, цэгцтэй зєв алхам цаг алдалгїй хийх нь маш чухал байна. Эдийн засгийн хувьд сїїлийн хэдэн жил эрчимтэй хєгжсєн дээрх орнуудын бодлогоос авч їзвэл хэд хэдэн хїчин зїйл хєгжлийнх нь суурь болжээ. Їїнд,

  • Тогтвортой байдал, їїнд мєнгє ханшны тогтвортой байдал
  • Нээлттэй байдал, їїнд гаалийн татварын бодлого
  • Тєрийн оролцоо бага байх, хувийн ємч, хєрєнгє оруулалт, єрсєлдєєнийг дэмжих
  • Улс тєрийн тогтвортой байдал, эрх зїйн хамгаалал
  • Боловсролыг дэмжих
         Эдгээр нь дан ганцаараа хєгжлийн баталгаа бус харин наад захын нєхцлїїд болж єгдєг аж. Тухайн улс орон єєрийн онцлог дээрээ тулгуурлан, дэлхийн зах зээлд єрсєлдєх чадвартай тийм їйлдвэрлэл л Монголыг бусад орны хэмжээнд ойртоход хэрэгтэй байна. Ингэхдээ єєрийн орны байгаль орчинд сїйтгэл багатай, орчин їеийн хєгжлийн арга замыг сонгох нь бидэнд чухал бєгєєд оюуны „їйлдвэрлэл” нь нэг арга зам нь байж болох юм гэж бодож байна. Бїхэл бїтэн нэгэн зууны турш дэлхийн тэргїїн баян Ж. Рокфеллерээс эхлээд Брунейн султан хїртэл газрын тосны наймаагаар баяжиж байсан. Єєрєєр хэлбэл баялаг гэдэг їргэлж газар, алт, байгалийн эд баялагтай байх эсэхээс хамаардаг байсан їе. Тэгвэл єнєєдєр зєвхєн толгойгоороо дэлхийн тэргїїн баян болж чадсан Билл Гейтсийн жишээ баялгийг бїтээж болох нэгэн аргыг нээсэн шинэ эрин їе гэлтэй. Энэ нь газар зїйн байршил, алт газрын тостой эсэхээс їл хамааран єєрийн оюуны потенциалыг ашиглан баян болох арга гэсэн їг. Тэр тусмаа бичиг їсэгт ная гаруй хувь тайлагдсан монголчуудын хувьд оюуны їйлдвэрлэл хамгийн боломжтой арга зам мэт санагдана. Бидний баялаг газар, тусгаар тогтнол, хїн ам билээ.
        Хїнээ боловсруулж бїгдээрээ Билл Гейтс байж чадахгїй юмаа гэхэд оюуны салбарын янз бїрийн їйлчилгээ болох программ хангамж, технологи, судалгаа, орчуулга гэх мэтийн салбарт яагаад ажиллаж болохгїй гэж. Бид оюуны їйлдвэрлэлийг дэмжиж, иргэдийн зохион бїтээх авьяасыг урамшуулж, дэлхийн зах зээлд гарахад нь тусалж, гадаадад оюутан хэдэн мянгаар нь сургаж, эргээд тэд нар мэдлэг чадлаараа мєнгє хийх чєлєєт, шинжлэх ухаанч орчинг дэмжиж, хєрєнгє оруулах хэрэгтэй байна.
        Боловсролд оруулсан хєрєнгє оруулалтаараа Япон, Тайвань, Ємнєд Солонгос гайхмаар їр дїнд хїрч байна.
    Дангаараа оюуны їйлдвэрлэл нь глобальчлал гэдэг энэ их єргєн хїрээнд л єєрийн ач тусаа єгч чадна. Улс дангаараа хєгжих гэвэл єєрийн гэсэн бїх л тєрлийн їйлдвэр барих хэрэгтэй болно. Єєрєєр хэлбэл нэг улс бусдаас хамаарал багатай байх нєхцєлд дан ганц оюуны їйлвэрлэл ч явцгїй байна. Харин ажлын хувиарлалт єндєрсєж буй даяаршлын єнєє їед нэг улс машины нэг сэлбэгийг їйлдвэрлэж, єєр газар угсардаг байх жишээтэй. Эсвэл нэг улс илїї тїлхїї їйлдвэрлэдэг электрон бараагаа зарж оронд нь тїлш шатахуун авч байна. Ийм харилцан холбоотой нєхцєлд нэг улс нэг тєрлийн їйлдвэрлэлийг бусдаасаа онцгойлон сонгож тїїндээ мэргэшиж дэлхийн зах зээл дээр борлуулж чадвал даяаршлаас хожих нь тэр.
    Тэгвэл Монгол улс оюуны їйлдвэрлэлийг сонгож энэ чиглэлээр єєрийн гэсэн зах зээлтэй болж яагаад болохгїй гэж?
        Эрхэм уншигч та болгооно соёрх.
        



    Т. Алтангэрэл.

    ХБНГУ /10-р сар, 2001 /