Баабар Батбаяр

 

ГЛОБАЛЧЛАЛ БА МОНГОЛ

 

”Политик” гэсэн vг байна, vvнийг монголоор улс тєр ч гэдэг, бодлого ч гэж орчуулдаг.

Уул гарал нь ”хот” гэсэн утгатай герег vг. Эртний иргэншлийн vед бодлого ч, улс тєр ч зєвхєн хотын хэмжээнд явдаг байжээ. Хотууд нийлж улс болсоор улсын бодлого хэрхэн явагдах тухай Макавиллигийн алдарт ”Дээдэс” гэсэн зохиол дундат зуунд бvтээгдсэн билээ.

Улмаар ХV зуунд болсон гучин жилийн дайны дараа Вэстфалийн гэрээгээр Аугсбургийн ”cuius regio, eius religio” буюу утгачилбал ”хvлээн зєвшєєрєгдсєн бол єєрснєє засаглана” гэсэн nation-state-ийн орчин vеийн зарчим тунхаглагджээ.

Yvний дараа ардчилсан тєрийн тухай, иргэний нийгмийн тухай Монтэскю, Кант нарын сайтар боловсрогдсон онол гарч АНУ, Франц, Англи, Недерланд зэрэг оронд хэрэгжсэн ба бvсчлэх бодлого бvтэлгvй боловч Напальеоны оролдлогоор Европ дахинд дайн vvсгэсэн билээ.

ХХ зуун нь энэ тал дээр vндсэн дэвшил хийлээ. Нэг талаас nation-state бvх дэлхийн процесс болж колонийн систем Бvvрийн дайнаас эхлэн хvчтэй задрахын зэрэгцээ бvсчлэх бодлого тvгээмэл vзэгдэл болов.

ХХ зууны эхээр nation-state vзэгдэл зєвхєн Европ, Америкт байсан ба Норвеги, Финлянд, Польш, Ирланд мэтийн орнууд ч nation-state болж чадаагvй байв.

Тэрбайтугай дэлхийн хамгийн ууган иргэншлийн нэгийг vvсгэсэн, хамгийн том орны нэг Хятад дєнгєж 1921 онд Вашингтоны гэрээгээр дэлхийд хvлээн зєвшєєрєгдсєн байна.

Энэ зуунд nation-state-ийг хvлээн зєвшєєрдєг дэлхийн байгууллага буй болсон ба анхных нь хоёр дайны хооронд оршиж байсан Лиги Нациа, дараа нь II дайны дараа буй болсон НYБ юм, єнєєдєр бараг 200 орчим nation-state НYБ-ийн гишvvн болоод байна.

Бvvрийн дайнаар 1910 онд ЄАБНУ хvлээн зєвшєєрєгдєж байсан бол II дайны дараа энэ процесс улам хурдлан 60-аад онд Ази, Африк, 90-ээд онд коммунист ертєнц nation-state шинээр тєрvvлэх том уурхай болжээ.

Гэвч vvнтэй зэрэгцээд бvсчлэх бодлого хvчтэй єрнєв.

Хvйтэн дайны vед цэрэг, улс тєр, эдийн засаг, аюулгvй байдал, тэр байтугай vзэл сурталжсан соёл урлаг, залуучууд, эмэгтэйчvvдийн бvсчилсэн олон улсын байгууллагууд олноор зэрэгцэн оршиж байсан боловч хvйтэн дайны дараа нэгэнт натурал хэрэгцээгээр буй болоогvй болохоор амархан задран уналаа.

Харин дэлхийн хєгжлийн єнєєгийн зvй ёсны хандлагын дагуухи хэрэгцээгээрээ буй болсон бvсчлэлvvд улам хvчтэй болон глобалчлал хэмээх манай бємбєрцгийг нийтэд нь хамарсан шинэ vзэгдэл рvv улам бvр хvчтэй тvрж байна.

НАТО, СЭАНТО, АНЗЮК, Варшавын гэрээ гэх мэтийн цэргийн, ОПЭК, АПЭК, АСИАНА, НАФТА гэх мэтийн эдийн засгийн, Африкийн орнуудын холбоо, ПАНАМЕРИК гэх мэтийн улс тєрийн, эсвэл ерєєсєє л Европын холбоо маягийн униварсаль шинжийг агуулсан бvсчлэлvvд бий болсон ба эдгээрийн зарим нь улам бvр глобал шинжийг олж байна.

Єнгєрсєн зууны сvvлчээр vvссэн ОУОХ, Дэлхийн шуудангийн байгууллага зэрэг нь тухайн салбартаа дэлхийн нийтийг хамрах глобалчлал руу эхлэн гараагаа нээсэн бол ийм маягийн ямар нэг салбар хариуцсан олон улсын байгууллага єнєєдєр тоолох аргагvй олон болжээ.

Глобалчлалыг бид юу гэж ойлгох вэ?

Улам бvр дэлхийн нийтийн шинжтэй болж байгаа энэ vзэгдэлд бид яаж хандах вэ?

Эртний герегийн гvн ухаантан Стоикийн гаргаж ирсэн ”дэлхийн иргэн” гэсэн санаатай космодолит гэсэн vзэл бий. Тухайн vедээ Македоны Александрын эзлэн тvрэмгийллийг зєвтгєхєд чиглэж байлаа.

Энэ нь дундат зууны католикчууд шашин дэлгэрvvлэхдээ ашиглаж байсан бол дахин сэргэлт, соён гэгээрvvлэлтийн vед феодалын ёсыг унагаж чєлєєт иргэд буй болоход vзэл суртлын зэвсэг болж байлаа.

Гэвч юутай ч энэ vзэл єєрийн амьдралтай таарахыг ХХ зуун дуустал батлаж чадсангvй. Ангийг устгаад ертєнц даяар ангигvй, тєргvй нийгэм vvсэх тухай Маркс , Лениний сургааль ч, муу арьстныг vгvй хийгээд дээд арьстан ноёлсон дэлхий буй болгох тухай Хитлерийн сургааль ч явсангvй.

Харин ч тєрvvд биендээ шингэн улмаар устаж дэлхийн нийтийн тєртэй, иргэд нь дэлхийн иргэн байх сургаалийн эсрэг процесс явагдан, єдгєє хvлээн зєвшєєрєгдсєн 200 шахам бие даасан улс vvссэнээс гадна хvсэлтэй ард тvмнийг нь тусгаар тогтнуулаад байвал энэ тоо мянга дєхнє гэж судлаачид vзэж байна.

Гэтэл єнєєдєр амжилттай урагшилж байгаа глобалчлал нь тєрийн систем, иргэний харъяаллыг тооцолгvйгээр иргэншил, соёл, мэдээлэл, эдийн засаг, санхvv, хуулийн бодлого, иргэний нийгмийн зарчим зэрэг нь ойртон нягтарч биенээсээ хамааралтай болох єєр агуулгатай байгаа юм.

Иймээс энд космолитийн тухай биш глобалчлалын тухай ярьж байгааг зєв ойлгоорой.

Глобалчлалыг мєн интернациональчлалаас ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Тухайлбал эдийн засгийн интернациональчлалын тухай ярьвал энэ нь улс хоорондын тогтвортой харилцааг бэхжvvлж, гадаад худалдаагаа харилцан єргєжvvлж буй хэрэг.

Харин глобалчлана гэхээрээ нийтлэг нэг зах зээлтэй болж, vндэсний эдийн засаг нь улам бvр интеграцлагдана гэсэн vг юм.

Єнєєдєр манай гариг дээрхи глобалчлалын процесс амьдралын бvхий л салбарт эрчимтэй явагдаж байна. Ялангуяа улс тєр, соёл, эдийн засаг, мэдээллийн салбарт болж буй глобалчлал ямар ч эргэлзээ тєрvvлэхгvй эрчимжиж байгаа юм.

Хvний нийт тvvхэнд єєр єєр цэгvvдэд, тvvхийн єєр єєр хугацаанд 10-25 янзын иргэншил vvсчээ. Энэ тоог яс тогтоох аргагvй ч эрдэмтэн судлаачид энэ хооронд тоо хэлдэг.

Олон иргэншлvvд тvvхийн явцад мєхсєн, зарим нь хэдэн мянган жилээр vргэлжлэн оршсоор байна. Тухайлбал єдгєє хятадын, энэтхэгийн, жvvдийн иргэншил лавтай 3-5 мянган жил оршжээ.

Гэвч дахин сэргэлтийн vед буй болсон Єрнийн иргэншил харьцангуй залуу, 500 орчим жил vргэлжилж буй боловч ялангуяа ХХ зуун, тэр дундаа II дайнаас хойш vнэмлэхvй ялагчаар тодрон орчин vеийн бvх дэлхийн универсаль шинжийг оллоо.

Энд иргэншлvvдийг хооронд нь сєргvvлэн тавьж нэгийг нь нєгєєгєєс нь дээр доор гаргах гэсэн санаа агуулаагvй.

Сэтгэхvйн чадамж, арга барил, техник технологийн дэвшлийг єєриймшvvлэх чадвар зэргээрээ єрний иргэншил єнєє vед хамгийн сайн тохирч хvн тєрєлхтнийг илvvтэй глобалчлал, интеграци, технологийн дээд эрэмбэ рvv татан давамгайлж байгаа юм.

Технологийн дээд эрэмбэд хvрсэн орчин vеийн Японы хєгжингvй нийгэм нь японы уламжлалт иргэншлийн гэхээсээ уул арал дээр ирж суурьшсан єрнийн иргэншлийн vр жимс гэлтэй.

Сэтгэх арга, амьдрах хэлбэр, шинжлэх ухаан техникийн дэвшлийг єєриймшvvлэх чадвар зэрэгт уламжлалт шинжээ улам гээн, єрнийн загварыг далайцтай баримжаалсны дvнд єдгєє орчин vеийн хvчирхэг Хятад улс босч ирж байна.

Гэтэл хvн амын дийлэнхи ихэнхи нь єєрийн уламжлалт иргэншлээ баримтласаар байгаа Энэтхэгт єрнийн загвар барьсан дэвшилтэт vлэмж цєєнхи, хуучнаа баримталсан хоцрогдсон олонхи гэсэн хоёр хэсэгт нийгэм нь хуваагджээ.

Орчин vеийн иргэншлийг нэг загварт оруулж буй vндсэн зvйл бол техникийн дэвшил юм.

Чухам иргэншлээ дагаад соёлын ижилшил маш тvргэн газар авч байна. Соёл, боловсрол, эрvvл мэнд, социаль бусад салбарууд, тэрбайтугай этик, мораль, зан харилцаанд хvртэл ижилшил хvчтэй болж бємбєрцгийн аль ч єнцгийн хvмvvс биенээ чєлєєтэй ойлгох болж байна.

Єнєєдєр аль ч vндэстний соёл єєрийн євєрмєгц байдлыг хадгалсаар буй боловч ерєнхийдєє єрнєтчиж, америкжиж, орчин vежиж байгааг хэн ч vгvйсгэх аргагvй.

”Спайс гєєлс” хамтлаг, ”Титаник” кино, Марадона, Жорданы тоглолт, ”Лемэбэраль” жvжиг шоу, Вархолын зураг, коллеж, университетийн сургалт, Моника Левинскийг vнэлэх vнэлэмж, томографиар оношлуулах, ДОХ-ын тархалт ба тvvнтэй хvн тєрлєхтнєєрєє хамтран тэмцэж байгаа зэрэг дэлхий нийтийг хамарсан соёлын vзэгдэл улам далайцтай єргєн болж байна.

Зєвхєн хєл бємбєгийн ДАШТ-ийг 3 тэрбум хvн vзэж байна гэдэг маань мэдээллийн глобалчлал гэдэг утгаасаа гадна соёлын ямархуу их ижилшил болж буйн том жишээ юм.

Орчин vеийн иргэншлvvдийг, тэрбайтугай соёлыг хооронд нь ижилшvvлж, нэг загварт оруулж байгаа глобалчлалын зарим салбарууд тvvний хандлагын талаар одоо ярилцацгаая. Юун тvрvvн мэдээллийн асуудал байна.

Дундат зууны vед Гvтэнбэрг Европт анхны ном барласнаар мэдээлэлд vндсэн эргэлт гарсан ба чухам vvнээс vvдэн аж vйлдвэржилтийн эринг дуудан авч ирсэн билээ.

ХХ зуун бол мэдээллийн бvрэн глобалчлалын тvvх байлаа. Энэ зууны эхээр Маркони радио зохиож, дараахан нь дvрс дамжуулах зурагт гарсан билээ.

Тавиад оны vед хагас дамжуулагч нээгдэж мэдээллийн тархалтанд vндсэн эргэлт єгсєн юм. Энэ нь сансрын тєхєєрємжтэй нийлснээр хил хязгаарын асуудалгvй болжээ.

Хvйтэн дайны vед мэдээллийг хязгаарлах олон янзын оролдлого гарч байсан авч техникийн эрчимтэй дэвшлийг дийлээгvй юм. Мэдээлэл глобалчлагдахын хирээр мэдээлэл авах тvгээх универсаль хэл бий болов. Энэ нь америкийн технологийн давамгайллыг дагаад англи хэл боллоо.

Англи хэл нь технологийн дэвшлийг хамгийн тvрvvн дагасны хувьд хамгийн баялаг, хамгийн логиктой, хялбар бvтэцтэй болон єєрчлєгдєж байгаа юм. Чухам энэ хэл дээр тvшиглэж єдгєє мэдээллийн хамгийн том глобалчлал болох интернэт, компютэр, CNN, BBC гэх мэт мэдээлэл тvгэж байгаа юм.

Дуун болон дvрст мэдээ сансраар дамжин интернэт, зурагт, кино, радио, телефоноор тvгснээр хvн тєрлєхтєн vндсэндээ нэг гэрт орлоо.

Саяхан ашиглалтанд орсон ”Иридиум” тєсєл нь 66 пуужингийн тусламжаар сансраар дамжин бvх дэлхийг нам єндрєєс холбон орон зайн ямар ч зай гаргалгvйгээр дэлхийг нэг стандартаар телефонжуулж эхэлсэн ба удахгvй хэдэн жилийн дараа ашиглалтад орох єндрийн 2500 пуужингийн тусламжаар зурагт, компютэр, радио, телефон зэрэг нь бvх дэлхий даяар нэг сvлжээнд хамаарагдах юм.

Чухам vvгээр дамжин vйлдвэрлэл, худалдаа, санхvv, улам бvр интеграцлагдан глобал шинжтэй болно.

Дараагийн аюумшигтай хурдан глобалчлагдаж байгаа зvйл бол vйлдвэр, худалдаа байна. Тээвэрлэх, мэдээлэл хvргэх асуудал техникийн шаардлагад хvрээгvй байсан тул глобал зах зээлийн тухай энэ зуунаас ємнє ярих нь эрт хэрэг байлаа.

Зууны эхээр vvссэн ”US Steel” компани бол энэ тєрлийн анхдагч байлаа. Єнєєдєр коко кола ундаа, хюго боссын хувцас, Спилбэргийн кино, Филип Морисын тамхи, Сильён Дионы дуу, Тоёото машин, Филиппсийн тєхєєрємж зэрэг нь нэгдсэн сvлжээнд vйлдвэрлэгдэж, нэгдсэн сvлжээгээр дамжин бvх дэлхийн нийтлэг зах зээлд зарагдаж байгаа юм.

Хvнс болон байгалийн, vйлдвэрлэлийн тvvхий эдийн зах зээл хэдийнээ глобалчлагдаж тєрєл зvйлээр дагнасан дэлхийн биржvvд энд тэндгvй боллоо. Єєрєєр хэлбэл бид ноолуураа Шанхайд, зэсээ Лондонд vнэлvvлнэ гэсэн vг.

Бирж дээр зєвхєн худалдаа явагдаад зогсохгvй том том тєслvvдийн мєнгє босож байгаа юм. Чухам ийм глобалчлалын vед эд баялаг гэдгийн маань утга ч нилээд єєр болжээ.

Єнєєдєр дэлхийн хамгийн баян хvн Билл Гэйтсийн хєрєнгє бараг 50 тэрбум доллар боловч энэ нь бирж дэхь тvvний хувьцааны vнэ ба vvнээ нэг єдєр зарья гэвэл 10 хувийг нь ч олж чадахгvй болов уу.

Ийнхvv эд баялаг ч хєвєгч, маневр сайтай, дэлхийн нийтийн зах зээл дээр гарчихсан, амархан борлогддог, эрэлтээ дагаж єєрчлєгдєж байдаг єєрєєр хэлбэл глобалчлагдсан хэлбэртэй болжээ.

Зах зээлийн глобалчлалыг дагаад санхvvгийн глобалчлал сvvлийн vед хурцаар тавигдах боллоо. Харвардын их сургуулийн профессор Омэгийн хэлж нотлож буйгаар дэлхийн эдийн засаг Европын холбоо, Япон, АНУ гэсэн гурван цэгээс бvрэн хамаарах болсон учир глобалчлагдсан нийтлэг зах зээлд тухайн орон бvрийн эдийн засгийн национализм утгаа алдсан гэнэ.

Эдийн засгийн глобалчлал гэдэгт транснациональ корпорациуд, эдийн засгийн бvсчлэл, дэлхийн худалдааг эрчимжvvлэх, конвергенци, санхvvгийн глобалчлал гэсэн олон зvйл хамтаараа орно.

Санхvv, эдийн засгийн глобалчлал бидэнд яаж тусах вэ?

Глобалчлал юун тvрvvн хєрєнгийн нийт урсгалын хэмжээг асар их хурдасгаж байна. Ялангуяа энэ нь хєгжингvй орнуудын хєрєнгийн хєгжиж буй орон руу орох урсгалыг эрс нэмж байгаа юм.

Дэлхийн банкны тооцоолсноор энэ урсгал сvvлийн 10 жилд 7-оос 110 тэрбум доллар хvртэл єсчээ. Yvнээс болоод дэлхийн эдийн засгийн салбар хоорондын дахин хуваарлалт явагдах ба гадаад худалдаа нь ганц хоёрхон экспортын бараан дээр тогтдог ядуу орнууд яаралтай бvтцийн єєрчлєлт хийхгvй бол маш их том эрсдэлд орно.

Мєн санхvvгийн тєвлєрєлийн дахин хуваарлалт явагдах ба мэдээлэл дамжих хурд маш єндєр болж, єєрєєр хэлбэл мэдээлэл нь єєрєє глобальчлагдсан болохоор санхvvгийн илvv тааламжтай нєхцєл єгсєн газар руу урсах хандлага илэрч байна.

Мэдээлэл, санхvv глобалчдагдаад ирэхээр арбитражийн гvйлгээний зєрєєний процент эрс багасана. Судлаачдын тооцоогоор алтны стандарттай байсан энэ зууны эхэн vеэс арбитражийн процентийн зєрєє наяад он хvртэд тасралтгvй єсєж байснаа глобалчлалаас болоод эргэж унан анхны тєвшиндээ одоо оччихоод байгаа юм байна. Ингэхээр vvнээ дагаад дэлхий даяар vнийн хєдєлгєєн синхрони болно.

Зах зээлийн тогтворжилтоо хадгалж байгаа ямар ч орон глобал зах зээлтэй vнийн синхронио хадгалж байх болно. Чухам vнийн хєдєлгєєний сонхрони маань олон улсын хєрєнгє оруулалтын девесификацийг хааж хєрєнгє оруулалтын салбар болгон нэг буюу цєєн тєрлийн стандартыг барих болно.

Хэдийгээр Монгол нь дэлхийн жишгээс гадуур, эдийн засгийн гэхээсээ vзэл суртлын хатуу бvст хамаарч явсаар аравхан жилийн ємнє нээлттэй эдийн засгийн системд орж ирсэн боловч дээр єгvvлсэн санхvv эдийн засгийн глобалчлалаас vvсэж буй шинж тэмдгvvдийг єєрийн бие дээр мэдэрсээр байгаа ба энэ нь цаашлах тусмаа улам хvчтэй болно.

Глобалчлалд бид хамрагдах ёстой юу гэсэн асуулт эхлээд тавьж vзье. Юун тvрvvн ”ёстой юу” гэхээсээ ємнє ангид байж чадах уу гэсэн асуулт тавигдана.

Бид єєрсдийн зvгээс тєдийлєн чармайлт гаргалгvйгээр дэлхийн нийтийн мэдээллийн глобал сvлжээнд хамрагдчихлаа. Єнєєдєр Хойт Солонгос єєрийн ард тvмнийг энэ глобалчлалаас тусгаарлах гэж нилээд хvч хєдєлмєр, хєрєнгє мєнгє зарцуулж байгаа боловч энэ нь яав ч удаан vргэлжилж чадахгvй.

Єєрєєр хэлбэл мэдээллийн дэд бvтэц байгуулахад биш харин тvvнээс єєрийгєє тусгаарлахад илvv мєнгє ордог парадокс ертєнцєд бид амьдарч байна. Худалдааны глобал сvлжээнд ч хамрагдаж эхэллээ, vйлдвэрлэл, санхvvгийн глобалчлал ч биднийг тойрохгvй нь ойлгомжтой.

Хоёрдугаарт дэлхий нийтээр хамрагдаж байгаа сvлжээнээс ангид байх гэж оролдоно гэдэг маань єєрєє утгагvй зvйл. Гагцхvv глобалчлалд хэрхэн зєв хамрагдах вэ гэсэн асуудал л vлдэж байна.

Глобалчлал нь ялангуяа хєгжиж байгаа орны хувьд хувийн секторт гэхээсээ тєрийн институцид хамааралтай юм. Глобалчлалд улс орон хамрагдаж байгаа эсэхээс vл хамаараад тєр нь эмисс гаргах, нээлттэй зах зээлд операци хийх, тэтгэвэрийн фонд болон бусад нийгмийн санхvvгийн хэрэгслэлийг зохицуулдаг, хувийн санхvvгийн байгууллагуудад хяналт тавих, хамгийн гол нь vндэсний санхvvгийн системийн тогтвортой байдлын батлагаа болдог.

Энэ мэтийн vйлдлийг тєр хянаж байдаг боловч глобал том зах зээлийн нийт системд зєвхєн єєрт хамаарагдах vндэсний хэсгээ л хянах учраас глобал зах зээлийг жолоодож чадахгvй, єєрєєр хэлбэл vндэсний зах зээл нь глобал системийн нэг л хэсэг учраас тєр зєвхєн оролцогч болж хувирна гэсэн vг.

Ийм тохиолдолд тєр амжилттай ухаалаг оролцогч байж чадах юм бол глобал зах зээлээс шанд нь хєрєнгийн ихээхэн урсгалыг єєр рvvгээ хандуулж болох юм, харин тоглоомын дvрэм vл ухаарагч байвал аймшигтай эрсдэлд орно.

Yvнээс гадна Тєв банкны vvрэг роль ч глобалчлалын vед ихээхэн єєрчлєгдєж байна.

Тєрийн зохицуулалтын хамгийн чухал хэрэгслэлийн нэг Тєв банк нь эдийн засгийн єсєлтєнд хамтран оролцох, эдийн засгийн орчныг зєв бvрдvvлэх, vндэсний мєнгєн тэмдэгтийн гадаад дотоод тогтворжилтыг хангах зэрэг олон чухал vvргийг vндэсний эдийн засагт гvйцэтгэдэг.

Санхvvгийн глобалчлал бий болоод эхлэхээр Тєв банк нь зєвхєн дотоод зах зээлийн институцийн vvрэг гvйцэтгэхээр хязгаарлагдаж ирнэ. Yvнийг олон жилийн ємнє Нобелийн шагналт эдийн засагч Хикс урьдчилан харж, ”зєвхєн тусгаарлагдсан эдийн засагтай орны л Тєв банк vнэхээр Тєв банк байж чадахаас, глобалчлагдсан эдийн засагт аль ч Тєв банк ”Тєв” гэдэг утгаа алдан дэлхийн системийн ердийн банк болно” гэж хэлж байжээ.

Энэ бол 30 жилийн ємнє хэлсэн vг, тэр vед єнєєгийн глобалчлалын алтан жишээ болж байгаа Европын холбоо зургаахан гишvvнтэй байсан vе. Харин 30 жилийн дараа Тєв Азийн бєглvv, ядуу Монгол ч нэг л мэдэхэд єєрєє ч чармайгаагvй атлаа дэлхийн глобалчлалд нэгэнт хамрагдаад эхэлчихжээ.

Глобалчлалын хандлага улам хvчтэй болж, бидэнд улам их нєлєєлж байхад ухамсартай болоод ухамсаргvй байдлаар бvтцийн єєрчлєлт эс хийх, хийхэд саад болох нь мєн л ухамсартай ба ухамсаргvй байдлаар эх орноо хорлож байгаа хэрэг юм.

Тєр зєвхєн функциональ vvргээ ч уламжлалт утгаар бvрэн гvйцэтгэх аргагvй эрин vед орж ирчихээд байгаа энэ vед манайд хєрєнгийн 60 гаруй хувь засгийн газарын мэдэлд байж, арилжааны банкууд тєрийн нэрийн ємнєєс vйл ажиллагаа явуулсаар байгаа нь инээдтэй гэхээсээ илvv эмгэнэлтэй л хэрэг юм.

Учир нь тєрийг эд баялагаар улам бэхжvvлэх тухай ярьж зvтгэж байгаа нь тvvнийг функциональ vйлдлээс нь улам холдуулах учир энд шулуухан хэлэхэд сvйрлийн зєгнєл юм.

Дотоодын vйлдвэрлэлийг сэргээх тухай яриа хєєрєє улам бvр газар аван илvvтэй хєєрлийн шинж рvvгээ орлоо. Хуучнаа санагалзагч, хонзон євєрлєгч, vл ухаарагч, даган баясагч, гомдоллогч, улс тєрийн ашиг хайгч, нэр суугаа бадруулах хvсэлд автагч зэрэг цаанаа жинхэнэдээ бол єєр учир шалтгаантай нийгмийн аль л харанхуй мэдлэггvй, эсвэл хагас дутуу боловсорсон хэсэгт хєтлєгдєх нь нийгмийг єєрийг нь л ална шvv дээ.

Дотоодын vйлдвэрлэлийг чухам аль салбар дээр яаж сэргээх, тэр нь аль зах зээлд зориулагдах, мєн дэлхийн болон бvс нутгийн эдийн засгийн хандлагатай яаж зохицох, зэрэг асуудалд эдгээр орилогчдын хэн нь ч цогцоор нь учир шалтгааны логиктой хариу хэлж чадаагvй ба хэлж ч чадахгvй.

Yндсэндээ тvvхий эдээ тас харамлаж, тєрийн хориогоор Монголын эдийн засгийн тусгаарлах утгатай л юм улиглахаас цаашлахгvй.

Хэлж, хаяглаж хандаж байгаа байдал нь ч мєн ялгаагvй єєрсєд шигээ манай нийгмийн аль харанхуй ухваргvй хэсгийг уриалсан шинжтэй байгаа.

Меркантализм ”моодноос гараад” 200 гаруй жил єнгєрч, єнєєдєр ХХ зуун дуусаж байна шvv дээ.

1999.9.9.