УИХ-ын гишvvн асан

Батжаргалын БАТБАЯР

 

 

Монголчууд бидний аз дутлаа гэж vv?

 


Тєрийн ємчийн хорооны дарга Л.Пvрэвдорж "Зууны мэдээ" сонины 2001 оны арванхоёрдугаар сарын 7-ны дугаарт "Монголчууд бидний аз дутлаа даа" гэсэн ярилцлага нийтлvvлжээ. Энэ ярилцлагад vнэ цэнтэй гэгдэх аж ахуйн нэгжvvдийн хувьчлалын явц vр дvнгийн талаар єєрийнхєє санаа бодлыг хэлсэн байх юм.

Энэ ажлыг хариуцаж байгаа тєрийн єндєр албаны хvн санаа бодлоо илэрхийлэх нь зvйн хэрэг боловч зарим асуудлын цаана vл мэдэгдэх, vнэнд нийцэхгvй чанд санаа нуугдаад байх шиг санагдаад єєрийн бодлоо олон тvмэнд хvргэхээр шийдлээ.

Эхлээд ноолууран эдлэл хийдэг "Говь" ХК-ийн хувьчлалын талаар ярья. Яагаад гэвэл би 1988 оноос єнєєдрийг хvртэл 14 жил хувийн бизнес тvvний дотор 1990 оноос 12 жил ноолуурын бизнес хийсэн. 1993 оноос Америк, Япон, Италиудтай нийлж ноолуур боловсруулах гурван vйлдвэр байгуулсан. Энэ дэлхий дээр байгаа ноолуур зардаг, авдаг, vйлдвэрлэдэг бараг бvх компаниудыг танина, мэднэ. Єєрєєр хэлбэл би энэ талаар хэнээс ч дутахгvй сайн мэднэ гэж боддог юм.


Эрхэм дарга нийтлэлдээ "Австри улсын "Треллер Лоден" компанийг судалж vзсэн гэжээ. Яахав нэг их том биш ч, дунд зэргийн компани, нэхмэл бvтээгдэхvvн хийдэг, тvvнийгээ борлуулах сvлжээ сайтай, залуухан эзэнтэй компани гэж дурджээ.

Надад байгаа мэдээллээр "Треллер Лоден" компани ердєє л 10,0 сая хvрэхтэй vгvйтэй ам.долларын хєрєнгєтэй гэж бvртгэгдсэн. Дансандаа огт мєнгєгvй, 6,0 сая ам.долларын єртэй, сvvлийн гурван жилд 3,0-4,0 сая ам.долларын алдагдалтай ажилласан. Сvлжмэл, нэхмэл бvтээгдэхvvний vйлдвэрлэл, худалдаанд нэр нь огт гараагvй, тэр дундаа ноолуурын бизнес хэзээ ч хийж байгаагvй, бизнес нэр хvнд муутай нэгэн байх юм.


Нєгєє талаар дээрх компани ХБНГУ-д ажиллуулж байсан нэхмэлийн vйлдвэрийнхээ тоног тєхєєрємжийг гаргаж аваад vйлдвэрээ зориуд єєрсдєє шатааж, хохирогч болж жvжиглээд даатгалын байгууллагаар тєлvvлэх гэсэн хууль бус гэмт хэргийн чанартай vйлдэл нь баригдаж, хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа юм байна.

Тэгэхээр тендерийн шалгуур маань ямар билээ vзье. "Говь" ХК-ийг хувьчлах тендерийн нєхцєлд тендерт оролцох компани 50,0 сая ам.доллараас доошгvй хєрєнгєтэй, ноолуурын vйлдвэрлэл худалдааны туршлагатай, бизнес нэр хvнд бvхий нэгэн байх ёстой гээд заачихсан байгаа шvv дээ.

Бас хувьчилж авсан эзэн нь таван жилийн дотор 20,0 сая ам.долларын хєрєнгє оруулалт хийх ёстой гэсэн. Нєгєє талаар тендер гэдэг маань хоёроос доошгvй компани оролцож байж нэг нь шалгарах учиртай. Єєрєєр хэлбэл хоёр хvн барилдаж нэг нь давдаг гэдэгтэй ижил утга бvхий шалгуур шvv дээ.

Тэгэхээр энэ бvх тендерийн шалгуудыг vл тоомсорлоод тэртээ тэргvй жил бvр сайн vедээ арав гаруй, муухан vедээ 3-4 тэрбум тєгрєг татвараар улсад тєлдєг vйлдвэрийг "Треллер Лоден" гэдэг ганцхан компанид vнэгvй хувьчилна та нар дуугvй бай. Бид ялсан, бид бvхнийг мэднэ гэж томроод байгаа тєрийн томчуудын учрыг олоход бэрх байгаа биз.

Яагаад vнэгvй гэж, 18 тэрбумаар зарах гэж байгаа гэх байх. "Говь" яг одоо 70 тэрбум тєгрєгний хєрєнгєтэй. Энэ бол маргаангvй асуудал. 40 тэрбум нь vндсэн хєрєнгє. 30 тэрбум нь єнєє маргаашгvй мєнгє болох эргэлтийн хєрєнгє байгаа юм. Єєрєєр хэлбэл агуулахад байгаа ноолууран барааг нь л худалдахад 30 тэрбум тєгрєг болно. Байдал ийм байна. "Треллер Лоден" компани 18,0 тэрбумыг банкнаас зээлээд мєнгє тєлчихнє. Сарын дараа агуулахад байгаа бараагаа 30 тэрбумаар зарчихна. Тэгээд банкны єр 18,0 тэрбумаа тєлєєд 12 тэрбумыг сул унагана. Бас дээр нь 40 тэрбумын vндсэн хєрєнгийг vнэгvй аваад эзэн нь болчихно.

Тэгээд яахав. Бас гадаадын хєрєнгє оруулагч гээд гурван жил дор хаяхад 3-4 тэрбум тєгрєгний татвараас чєлєєлєгдєнє. Дараагийн гурван жилд нь 50 хувь чєлєєлєгдєнє. Ингээд нєгєє худалдаж авсан 18 тэрбумаа бас дахиад нэг олоод авна. "Треллер Лоден" эндээс ингэж шийднэ. 12 тэрбумыг нvд ирмэх зуурт унагаад, 40 тэрбумын хєрєнгє vнэгvй хувьчилж авна. Бас жил бvр монголчууд бидний олдог байсан 100-гаад тэрбумын ашгийг ч хармаална.

Тэгэхээр ганцаараа єрсєлдєгчгvйгээр тендергvй хувьчилж авна гээд амь тавин зvтгээд байгаа "Треллер Лоден"-ы зєв байгаа биз. Харин монгол тvмнийхээ урдаа барьдаг, мєнгє єгдєг, ганц vйлдвэрээ харийн хvнд vнэгvй худалдах зорилготой тєрийн том дарга нарыг ойлгоход бэрх байна.

Yнэ цэнтэй аж ахуйн нэгжийн хувьчлалаар "АПУ" компанийг эхлээд хувьчилсан. Миний уншсанаар жил бvр 15,0 тэрбум тєгрєгний татвар авдаг гэчихээд дєрвєн тэрбумаар худалдчихаад vнэ хvргэсэн гэж баярхаад байгаа хvмvvстэй юу ч ярих вэ дээ.

Эцэст нь хэлэхэд монгол хvн ядуу, юу ч хийж чадахгvй, гадныхан баян учир зvгээр єгсєн ч яахав гэдэг коммунист сэтгэлгээгээ хаямаар байна. Энэ газар шороон дээрээсээ монголчууд бид хаашаа ч явж чадахгvй, vе удмаараа амьдарч байсан, амьдрах ч болно гэдгийг мартмааргvй байна.

Би vнэ цэнтэй аж ахуйн хувьчлал зєв явж байгаа гэдэгт эргэлзэж байна. Гэхдээ авч єгч байхыг нь vзээгvй, сонсоогvй байж хэн нэгнийг гvтгэмээргvй байна. Харин ийм их хєрєнгийг мэдсээр байж, харийн хvнд хувьчлах нэрээр зvгээр єгєєд байгаа хvмvvсийн зочломтгой сайхан зан чанарт итгэж чадахгvй байна

 

эх vvсвэр № 022 (896) 2002.01.28 «ЄДРИЙН СОНИН»