Нийгэм.


USA -д ирээд удаагїй миний бие шинэ содон, элдэв янзийн зїйлийг їзэж буйгаа нэгэн сайн найздаа сайрхаж бас найздаа "idea" болгон дэлгэв. Монголд гайгїйд тооцогддог бууны худалдаа эрхэлдэг нэгэн компанийн ерєнхий менежерээр ажилладаг тїїнд би хэлэхдээ: "USA -д худалдан авагч хїнсний бус барааг худалдан авсаны дараа 3 сарын дотор буцаан єгч эргїїлээд бїх мєнгєє авна, тїїнчлэн бараг бїх дэлгїїр нь єєртєє їйлчлэх хэлбэртэй жинхэнэ хэрэглэгчийн эрх чєлєєт сонголт энд л байна...., энэ тэр гээд олон зїйл байна. Їїнийг танай цомпани хэрэгжїїлбэл хїмїїс их сонирхож, танай бизнес єргєжих биш її? хэмээсэн маань дорхноо няцаалтанд орвоо.

Найз маань миний саналд "Хэрэгжїїлэх цаг нь болоогїй, манайхан хуурна, хулгайлна......" гэх мэтчилэн олон плоблемийг тоочин їгїйсгэсэн нь надад нэгийг бодогдуулав. Ер нь залуусаа їїнийг бодоод байх нээ. "Эдийн засгийн реформ гэдэг чинь хїмїїсийн сэтгэл санаа, сэтгэл зїй, хїлээн авах чадвар, мэдрэмж гэхчилэн нийгмийн бэлтгэлээс нэлээд хамаардаг" юм байна шїї дээ, та надтай санал нийлж байна уу, Гэхдээ энэ нь их энгийн ойлголт атлаа бид зарим тохиолдолд авч хэлэлцдэггїй шїї дээ.

Манай найзийн хэлсэн шиг Монголчууд бид тэр нийгмийн бэлтгэлтэй байсансан бол олон сайхан зїйлийг биэрээ мэдэрч, олон сайхан шинэлэг бизнес Монголд маань нэвтрэх ч байсан юм билїї. Їїнээс ургаад надад нэг санаа тєрлєє.

Бїгдээрээ энэ асуудалд ач холбогдол єгч, тийм боломжийг дэлгэрїїлэхэд бага ч атугай хувь нэмэр болох їїднээс эдийн засгийн гїйцэтгэлийн бодит їр дїнг харуулж болох "Хэрэглэгчийн сэтгэл зїйн єєрчлєлт", "Монгол хїний амьдралын хэв маяг", "Їзэл бодлын єєрчлєлт", "Хїмїїсийн амжиргаа", "Нийгмийн хєгжил, хувьсал" зэрэг асуудлуудыг тусгасан "НИЙГЭМ" гэсэн нэртэй шинэ буланг залуу эдийн засагч клубтээ нээвэл ямар вэ.

Найзуудаа, залуусаа "Миний хэлж буй їгс, санал"-ийг минь дэмжээрэй, олон сайхан санаа, бодлоо хуваалцаж дэмжиж байгаагаа илэрхийлээрэй гэж маш ихээр хїсэж байна.

Танийг хїндэтгэсэн

Та бїхний анд найз

С.Баянмєнх

/Теxас, АНУ/