ХYНИЙ ЭШ

Тєрлєє зєв нэрлэцгээе

    Европт vеэлтэйгээ сууж болдгийг киноноос vзлээ. Манайд яагаад болдоггvй юм бэ гэсэн нэгэн бvсгvйн асуулт миний сэтгэлийг сэрт хийлгэсэн юм. Ингээд асуултыг эргэцvvлэн бодлоо. Буруу орчуулгатай кино олноос олон бий. Yvнийг судалж буй, судлуулж буй албан байгууллага байхгvй. Судалгаа хийгээд єгєхєд дэмжлэг олдохгvй нь ч ойлгомжтой санагдлаа.

     Манайхан их дуурайдаг хvмvvс. Тэгэхээр буруу орчуулгыг залруулбал нэг ч болов хvний цус ойртохыг сэрэмжлэх, улмаар удмаа vе vеэр мэдэж байхын чухлыг ойлгоход єчvvхэн тєдий тустай хэмээн санаж, элдэв тєрлийн шарласан хуудастай толь болон эртний судлаачдын зохиолыг хуудаслахыг нь хуудаслаж уншихыг нь уншихад та бvхэнд толилуулах доорхи зvйл тодорлоо.

    Монголд ах дvv ойртох нь бvv хэл, азарга нь єєрийн тєл байдсаа орооны vедээ хасаад хєєдєг байсан. Одоо ч эрлийз бус цэвэр монгол азарга байдсаа гишгэдэггvй араншин хэвээрээ л байгаа гэнэ. Азарга нь ийм байхад эзэн нь ямар байж вэ гэсэн асуулт гарна даа.

     Хэдийгээр єнєєгийн шинжлэх ухааны томъёогоор бичээгvй ч эцгийн эс дийлэнх, эхийн эс бага хувь эзэлдэг ч эхийн тээдгийг онцлон ачлал гэж тэмдэглэсэн нь олонтаа. Персийн тvvхч Раш И Дин: Монголын эцгийн vеийг эцэг, євєг, элэнцэг, будантур, будатур, юрхи, дутахун, буданцар гэж тэмдэглэсэн байна. Юрхи гэж буулгасан нь єнєєгийн бидэнд ойлгогдохдоо хоёрдмол байгаа юм. Зарим эрдэмтэн зvрхийг юрхи гэж буулгажээ гэхэд нєгєє нь бас Юрийн галав гэж эрт урьд гэсэн бас нэг утга бий гэдэг.

     Эцгийн vеийг дээрээс нь нэрлэвэл: Буданцар, дутахун, юрхи, єндєр, хуланц, элэнц, євєг эцэг, бие гээд есєн vе юм. Хvмvvсийн огт мэдэхгvй болсон нь буданцар, дутахун, юрхи юм. Буданцар нь будан шиг сарниж бутарсан санаагаар илэрхийлсэн нь илт байна. Дутахун нь єнєєгийн утгаар холдох гэсэн утгатай vйлт нэр байна. Монгол бичгээр ном уншдаг бол утга нь ойлгомжтой. Юрхи нь эртнээс эртний гэсэн утгатай. Иймд биеэс єгсvvлээд нэрлэвэл: бие, эцэг (аав), євєг элэнц, хуланц, єндєр, юрхи, дутахун, буданцар болно. Євєг гэдэг vгийг элэнц, хуланц, єндєр гэсний ард хэрэглэж байна. Энэ байдлыг баримтлаад хэлбэл элэнц євєг, хуланц євєг, єндєр євєг, юрхи, дутахун євєг, буданцар євєг болно. Эмэг эхийг євєг адилаар нэрлэсэн байна билээ. Авга аав, авга ээж гэж аавын аав, ээж, нагац аав, нагац ээж євєг гэж ээжийн аав, ээжийг нэрлэх ёстой ажээ. Буданцараас улбаатай биеэс ёсон vе гарч байна. Yvнийг нэрлэвэл: бие, хvv, ач, жич, гуч, дєч, тач, жилигч, талигч гэсэн байна. Зарим хvн жич гучийн байрлалыг сольж хэлэх нь байна. Жи нь хоёрын, гуч нь гурвын язгуур юм. Тийм учраас гурван настай эр охин малыг гунь, гунж гэдэг. Жи-гийн хоёр гэсэн утгыг хадгалж жидгэр гэж нэрлэдэг. Жидгэр бол нэг эрийн хоёр хvvхэн хоорондоо бие биеэ жидгэр гэдэг. Энд жи-гийн хоёр гэсэн язгуур ойлгомжтой байна.

     Цаашид бидний зарим нь тєєрч буй тєрлийн нэр vеэл юм. Yеэлийг хэрэглэх нь мартагдаад ах дvvгийн хvvхдvvд гэсэн нь олонтаа сонсогдож байдаг. Гэвч орчуулгаар дамжиж vеэлийг сэргээн хэрэглэж эхэлжээ. Олон vг хэлснээс тогтсон нэг vг хэрэглэх нь хялбар бизээ. Тєрсєн ах дvvгийн хvvхдvvд хоорондоо vеэл юм. Тэгээд энэ тєрлийн хvмvvсийг vеэлид гэдэг. Yеэлид ах, vеэлид охин, vеэлид хvv, vеэлид бэргэн, vеэлид бэр, vеэлид охин, vеэлид хvv гэнэ. Yеэлидийн дараахь тєрлийн vе нь vеэнцэр болно. Yеэнцэрийн хvйсийг vеэлтэй адилхан хэлдэг байна. Yеэлтэй ижилхэн утгатай бvл гэж vг байна. Бvл бол нэг айлын охидоос гарсан хvvхдvvд буюу хvv, охиноос гарсан хvvхдvvд хоорондоо бvл юм. Єєрєєр хэлбэл нэг айлын хvvхдvvдийн хvйсийн ялгааг заасан, хvйс нь эм буюу холимог болчихвол бvл гэдэг ажээ.

    Yеэл бол дээр нэг эцгийн vр vргэлжилж, бvл нь эм хvйсийг голлон зааж байгаа нь тодорхой утга илэрхийлж байна даа. Yеэлийн дараа ордог чухал тєрєл бол авга євєг, авга нагацын vр хvvхдvvдийн тєрлийн холбоо байна. Ялангуяа авга, авгын хєвгvvд, ач хєвгvvд vеэлид болдог байна. Авга, нагацын хvvхдvvд бие биедээ хаялид болж, нэг айлын хvvхдvvдийн хvvхдvvд хоорондоо vеэлд буюу бvлvvд болох нь байна. Хаялид бол маш ойрхон тєрєл байна шvv. Хаялид ах, хаялид дvv, хаялид ач, хаялид зээ гэх мэтээр нэрлэдэг байна. Хvvгийн хvv, ач хvv, хvvгийн охин зээ охин юм. Охиноос гарсан хvv бол зээ хvv, охин бол зээ охин. Ачаас жич гарна. Зарим нутагт ачийг омбул гэдэг. Ачийн хvvхдvvдийг жич хvv, жич охин, жич бэр, жич хvргэн, зээгээс гарсан охин зээ охин, хvv нь зээ хvv, зээ бэр, зээ хvргэн болно. Бvсгvй дvvгийн хvvхэд зээ болдог байна. Жичээс гуч гарна. Гучид тєрсєн хvvхэд биеэс салаалсан дєрєв дэх vе ажээ. Єнєєдєр аавын тєрєл, ээжийн тєрєл гэж нэрлэх нь сонсдож байна. Гэтэл энэ тєрлvvдийг хэдэн зуун жилээр нэрлээд хэвшсэн vгс байна.

     Аавын талыг авга, ээжийн тал нагац гэдэг. Аавын талыг ярихдаа авга євєє, авга элэнц євєє, авга хуланц євєє буюу нагац євєє, нагац элэнц євєє, нагац хуланц євєє гэх ёстой байна. Мєн аавын ах, аавын дvv гэх нь буруу. Их авга, бага авга, их авга бэргэн, бага авга бэргэн, их нагац, бага нагац, их нагац бэргэн, бага нагац бэргэн гэх нь зєв байна. Авга нагацын хvvхдvvдийг хаялид тєрлийн нэрээр авч ярих нь зvйтэй болж байна. Хаялид, vеэлид тєрлийн хооронд ойрхон яс угсаа байгаа нь ойлгомжтой. Yеэлид vеэнцэр, хаялид хаянцар болон садарч, садан гэсэн тєрєл vvсч байна. Садангаас аглаг, сунжирга тєрлvvд болж холдож байна. Гэхдээ авга талыг нагацаас илvv анхаарч нэрлэсэн нь эцгийн удам хvчтэй салбарладгийг єгvvлж, эцгийн тєрєлд цус ойртох улам хялбархныг сануулсан биш vv. Гэхдээ нагац талаас цус амархан холдохгvй байх аа.

     Бvл ураг нэр дайралдаад байна билээ. Бvл урагийг нарийвчилсныг харсангvй. Худ ургийн тухайд бол одоохондоо мартагдаагvй байна. Харин гэргий авснаар нєхєр болно. Анхны нєхєр болон гэргийг авааль нєхєр, авааль гэргий гэж нэрлэдэг байна. Гэргийг авгай, эхнэр мєн зарим газар хатан гэж нэрлэх нь бий. Авгай болно гэдэг нь асар нарийн ёслол vйлдэж, асар vнэ цэнэтэй хувцас ємсгєл бэлдэж бий болдог хvндийн дээд хvндрэлтэй нэр. Эхнэр нь нэг эрийн олон эмvvдийг хvvхдvvд нь эхнэр гэж дууддаг байсан нь эхнэр гэж хэлэгдэх болсон баахан шоод утгатай л юм.

    Уул нь хvний дайтай яваа эр хvнийг ноёнтон, хvний дайтай яваа эм хvнийг хатан буюу хатагтай гэхэд их л хvндэлж буйн шинж тэмдэг мєн болно. Мєн бичигт абугай, ярианд гуай хоёр нь нэг утгатай. Абугай нь бичгийн, гуай нь ярианы vг болохыг ялгаж сурахсан даа. Энэ нь олны хvндийг хvлээсэн эр хvнийг хvндлэн хэлдэг юм. Одоо эмэгтэй хvнийг гуайлж сонсогдох юм. Энэ бол хvний хvйсийг солин хvндлэх бус доромжилж буй хэрэг. Олны хvндийг хvлээсэн эм хvнийг ахай л гэдэг ёстой. Одоо зєвхєн орчуулгын жvжигт хэлж байна. Удвал ахай, Ганди ахай буюу одоо бол эмч, багш, сэтгvvлч мэтийн мэргэжлийн эрдэмд сайн, алба єєд татаж, vр хvvхдээ зєв тєв хvн болгож байгаа эмэгтэйчvvд цєм л ахай гэж хvндлvvлэх бvрэн дvvрэн эрхтэй, ёстой болсон мэт санагдана.

     Харин засаг, захиргааны албаны эрчvvлийг ноён, эмэгтэйчvvдийг хатан гэж хvндэлбэл зvйд илvv нийцнэ. Ноён гэдэг тушаал алга болоод удаж байгаа. Ноён буюу хатан гэж хvндлvvлэх эр ч, эм ч хvмvvс vе vед мэндэлсээр бойжсоор улс орондоо зvтгэсээр байгаа билээ. Нєхрийн дvv гэргийд, гэргийн дvv нєхєрт хvр дvv болдог. Хvр охин дvv, хvр дvv бэр гэдэг байна. Энэ vгийг мэдэх хvн их л цєєрсєн мэт. Нэг айлын хоёр бэр хоорондоо авсин, ажин болно. нэг айлын хоёр хvргэн хоорондоо баз болно. Нэг айлын хоёр хvvхэд нєгєє айлын хоёр хvvхэдтэй солбин нийлэх явдал гардаг байна. Ийм болбол андлай худ болно. Нэг эрийн хоёр эм хоорондоо жидгэр, нэг эмийн хоёр эх хоорондоо гуя баз болно. Эхийг тєрсєн эх, хойт эх, дараа эх, хадам эх, хєхvvлсэн эх гэнэ. Хойт эх, дараа эх хоёр нэг утгатай байна. Мєн хvй тасалж єлгийдєж авсан эмэгтэйг авсан ээж гэдэг. Эрэгтэй хvvхдийг нуган, агь, хєвгvvн гэж хэлдэг. Нуган агь хоёр хvндэтгэлин утгатай. Хєвгvvн нь жирийн утгатай юм. Хєвгvvнийг ярианд хvv гэдэг байна. Охин хvvхдийг хэvхэн, бяцхан, нунжи охин гэдэг байна. Хэvхэнг хvvхэн гэж дуудаад охин хvvхэд гэхээсээ нас гvйцсэн эмэгтэйг ойлгох болжээ. Бусад нутагт хэvхээ гэж дуудаад охин гэсэн утгаар ойлгосон хэвээр байна.

    Ойрдод бяцхан, буриадад бацаан гэж байх шиг. Нунж нь жаахан охин, тухайлбал цэцэрлэг мєн бага ангид сурч буй охин юм. Эрд гараагvй залуухан эмэгтэй ойрдод сээвгэр, буриадад басхан гэдэг бол, халхад хонгор гэдэг байсан нь мартагдаад хайрт хонгор гэж захиад бичихээс цаашгvй болжээ. Уул нь хонгор нь монгол аав, ээжтэй, удам сайтай бvсгvй, эрд гараагvй залуухан эмэгтэй хvнийг нэрлэдэг сайхнаас сайхан vг юм. Ноёны охиныг аби, зангийн охиныг бэхи, сайн удамтай охиныг гэгээ гэдэг билээ. Харин гvнж бол монгол аавтай, манж эхтэй бvсгvй юм.

     Хvнтэй суугаагvй нас ахисан эмэгтэйг бяцган гэдэг байсан нь халхад мартагджээ. Гэргий аваагvй нас ахисан эрийг гоонь гэдэг. Одоо гоонь, бяцган хоёр олшрох тєлєвтэй байгаа тул энэ хоёр vг сэргэнэ биз ээ. Мєн европт гоонь, бяцхан хоёр элбэг тал бий. Анх жирэмсэлж буй эмэгтэйг тулгар гэдэг. Анх амаржиж буй эмэгтэйг томуй гэдэг байна. Хvvхэд тєрєхгvй эмэгтэйг ойс гэдэг ажээ. Би єєрт олдсон ном тєлгийг шvvрдэж байж эдгээр зvйлсийг гаргалаа.

    Европынхны сууж болдог vеэл манайхны орчуулсан vеэл хоёрыг ялгааг одоо хэлбэл ойлгогдох байх аа. Европт кузен гэдэг vгийг манайхан махчилаад орчуулжээ. Европын кузен нь нэгдvгээр vеийн кузен, хоёрдугаар vеийн кузен гээд цааш нь кузен гээд vеэл, бvлvvдийг нэрлэдэг юм. Мєн холын саднаа кузен гэнэ. Тэдний хуулиар бол дєрвєн vе єнгєрснєєс хойших кузенуудыг хоорондоо сууж болно гэсэн нь бий. Энэ нь яг суух дээр хvртэл нагац талаас суудаг болохоос авга талаас vгvй юм билээ. Сууж болох кузеныг аглага буюу сунжирга гэдэг холдсон тєрєл дээр хэрэглэдэг vгийн аль нэгээр орчуулбал европ утгаа алдахгvй, монгол цус ойртуулах нvглийг дуудахгvй.

МУИС-ийн багш

Н.ДОРЖГОТОВ.