Оршил

1. Зээл, тусламжийн ашиглалтын тойм
2. Засгийн газрын эдийн засгийн бодлого, стратеги ба гадаадын зээл, тусламжийн асуудал
3. Зээл, тусламжийн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар Засгийн газрын хэрэгжїїлсэн бодлого, арга хэмжээ
4. Гадаадын зээл, тусламжийн тэргїїлэх чиглэл, зорилтууд
5. Монгол улсын гадаадын зээл, тусламжийн санхїїгийн хэрэгцээ

Хандивлагч нийгэмлэгд илэрхийлэх талархал

ХАВСРАЛТУУД

Хїснэгт 1. Тєлбєрийн балансын тєлєв ба гадаадын санхїїжилтийн шаардлага; 1999-2004
Хїснэгт 2. Улсын хєрєнгє оруулалтын хєтєлбєрийн (УХОХ) санхїїгийн эх їїсвэрийн хураангуй; 2001-2004
Хїснэгт 3. УХОХ-ийн санал болгож буй тєслїїдийн салбар болон санхїїжилтийн эх їїсвэрийн задаргаа; 2001-2004

1. Оршил

Дэлхий дахинд єрнєсєн их єєрчлєлт шинэчлэлийн урсгалд Монгол улс 1990 онд нэгдэн орсон билээ. Ардчилал, зах зээлийн эдийн засаг бїхий нийгэм руу шилжих Монгол улсын хїчин чармайлтыг дэмжих хандивлагчдын зєвлєлдєх уулзалт єнєєдрийг хїртэл 7 удаа болоод байгаа билээ. Энэ удаагийн Хандивлагчдын 8 дахь Зєвлєлдєх уулзалтыг Дэлхийн Банкны дэмжлэгтэй анх удаа Парис хотноо хийж байгаа нь зєвлєлдєх уулзалтын нэг онцлог юм.

Хандивлагчдын їзїїлсэн зээл, тусламжийг ашиглан Монгол улс эдийн засгийн хямралыг даван туулах, улмаар тогтворжуулах, дэд бїтцийг хєгжїїлэх, хувийн хэвшлийг дэмжих, экспортыг урамшуулах, байгаль орчныг хамгаалах, эрїїл мэнд, боловсролыг шинэчлэх, ядуурлыг бууруулах, ард иргэдийн амьдрах нєхцєлийг сайжруулах зэрэг зорилтыг шийдвэрлэж ирсэн.

Єнєєдєр Монгол улсын макро эдийн засгийн тогтворжилтыг бататган, эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрт байдлыг хангах, бїтцийн єєрчлєлтийг гїнзгийрїїлэх, экспортын шинэ зах зээлд нэвтрэн орох, гадаадын шууд хєрєнгє оруулалтыг хєхїїлэн дэмжих, дотоодын хуримтлалыг єсгєх їндсэн дээр хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийн тогтолцоог тєлєвшїїлэх зорилтыг хэрэгжїїлэхэд олон улсын байгууллага, хандивлагч орнуудын дэмжлэг туслалцаа урьдын адил чухал їїрэгтэй хэвээр байна.

Энэхїї бодлогын баримт бичиг нь:

1-рт, гадаадын зээл, тусламжийн Монгол улсын ашиглалтын талаарх тоймийг хандивлагчад мэдээллэх,
2-рт, Засгийн газрын эдийн засгийн бодлого, стратеги ба зээл, тусламжийн асуудлын уялдааг толилуулах,
3-рт, Зээл, тусламжийн зохицуулалт, удирдлагыг боловсронгуй болгох талаар явуулж буй бодлого, арга
хэмжээг танилцуулах,
4-рт, Монгол улсын Засгийн газрын гадаадын зээл, тусламжийн тэргїїлэх чиглэл, салбарыг тодорхойлох
эцэст нь, 2001-2004 оны хугацаанд Монгол улсын гадаадын зээл, тусламжийн хэрэгцээг танилцуулах юм.

2. Зээл, тусламжийн ашиглалтын тойм

Гадаадын зээл, тусламжийг тодорхойлох їндсэн хэлбэр нь 1991 оноос хойш Монголд хандивлагчдын зєвлєлдєх уулзалт Токиод 6 удаа, Улаанбаатарт 1 удаа зохиогдсон хандивлагчдын зєвлєлдєх уулзалт юм. Доорхи Хїснэгт 1-д толилуулснаар1991-2000 оны хугацаанд хандивлагчдаас амалсан нийт ХАЁТ-ийг (зээл, тусламж, бїх хэлбэрийн тєслийн, техникийн туслалцааны, санхїїгийн/ нэгтгэн тооцоход 2,639 тэрбум ам. доллар болж байна. Їїнд нийт амлагдсан зээл, тусламжийн 49,3 хувийг буцалтгїй тусламж, 50,7 хувийг зээл эзэлж байна. Хавсралт Хїснэгт 7-д Монгол улсад амалсан ХАЁТ-ийн нийт дїнг 1991-ээс 2000 он хїртэл хугацаанд дэлгэрэнгїй толилуулсан болно.

Мєн доорхи Хїснэгт 1-д толилууснаар нийт ХАЁТ-ийн (зээл, тусламж, тєсєл, техникийн болон санхїїгийн туслалцаа)1,897 сая.ам.долларын зээл, тусламжийг ашигласан байна. Їїнд 52,4 хувийг тусламж, 47,6 хувийг зээл эзэлж байна. Хавсралт Хїснэгт 8-д зээл, тусламжийн ашиглалтыг 1991-ээс 2000 он хїртэл хугацаанд дэлгэрэнгїй толилуулсан болно.

Хїснэгт 1

ХАЁТ-ийн нийт амлалт ба ашиглалт, 1991 - 2000 ( сая ам.доллар)


Эх сурвалж: СЭЗЯ-ны ЭЗХАУЗГазар.

Гадаадын зээл, тусламжийн ашиглалтын байдлыг тусламжийн хэлбэрээр нь авч їзвэл эхний їед санхїїгийн буюу яаралтай тусламж давамгайлж байсан юм. Гадаадын зээл, тусламжийн хєтєлбєрийн бїтцэд яаралтай тусламжийн хувийн жин буурч, хєгжлийн дунд болон урт хугацааны тєслийн санхїїжилтийн эзлэх хувийн жин єсч байна. Буцалтгїй тусламжийн хувьд гадаадын тусламж орж ирж эхэлж байсан 1991 оны їед тєлбєрийн балансыг дэмжих хэлбэр зонхилж байсан бол 1993-1994 оны їеэс єєрчлєгдєж хїний хїчин зїйлийг хєгжїїлэх, чадавхийг бий болгох, нийгмийн салбарын асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэх болсон байна.

Хїснэгт 8-д харуулснаар, 1991-ээс 2000 он хїртэл хугацаанд нийт амалсан ХАЁТ-ийн (2,639 тэрбум ам.доллар) ашиглалт (1,897 сая .ам.доллар) 71,9 хувьтай байна. 1991 оноос 1999 хїртэд хугацаанд (2000 оны дїн хїлээгдэж байгаа болно) зээл, тусламжийг авч ашигласан салбарын задаргааг Хїснэгт 10-д дэлгэрэнгїй харуулсан болно:

· 643.4 сая ам.доллар (37.0 %) бодит дэд бїтцийн салбарт (эрчим хїч, зам, холбоо, хот, нийтийн аж ахуй);

· 268.9 сая ам.доллар (15.5 %) нийгмийн салбарын дэд бїтцэд (боловсрол, хїний нєєцийн хєгжил болон эрїїл мэнд);

· 101.6 сая ам.доллар (5.8 %) аж їйлдвэрийн салбарт;

· 86.6 сая ам.доллар (5.0 %) хєдєє аж ахуйн салбарт;

· 20.8 сая ам.доллар (1.2 %) байгалийн нєєц, хїрээлэн орчны салбарт;

· 413.9 сая. ам.доллар (23.8 %) эдийн засгийн удирдлага; болон

· 201.5 сая ам.доллар (11.6 %) бусад салбарт.

Амлагдсан зээл, тусламжийн ашиглалтын тївшин доогуур байгаа нь сїїлийн жилїїдэд амалсан зээл, тусламж їндсэндээ урт хугацааны тєсєл хэрэгжїїлэхэд чиглэж байгаа бєгєєд судалгаа хийх, тєсєл хэрэгжїїлэхэд харьцангуй урт хугацаа шаардлагатай байдагтай холбоотой байна. Їїнээс гадаад дотоод зохицуулалт, бэлтгэл хангах ажлын їр дїн сайнгїй байсныг ч тэмдэглэх хэрэгтэй.

ХАЁТ-ийн амлалт, ашиглалтын талаарх дэлгэрэнгїй мэдээллийг Хавсралт хїснэгтїїдэд (1-10-т) толилуулсан болно.

Хїснэгт 2

Зээлийн амлалт ба ашиглалт хандивлагчийн эх їїсвэрээр (сая ам.доллар) 1991-2000

Эх сурвалж: СЭЗЯ-ны ТСУЗГазар 2001

Жич: 1. Энэ хугацаанд Тєв Банкнаас (Монгол Банк) ОУВС-ийн шугамаар авч ашигласан 82.3 сая ам.доллар ороогїй болно.

2. Нийт дїн ЭЗХАУЗГ-аас гаргасан дїнтэй (Хїснэгт 1) ялимгїй зєрж байгаа нь нэгдїгээрт, Хїснэгт 2-т арилжааны зээл орсон ба, хоёрдугаарт, дээрх хоёр мэдээллийг гаргасан цаг хугацааны хїчин зїйл зэрэгтэй холбоотой болно.

3. Засгийн газрын эдийн засгийн бодлого, стратеги ба зээл, тусламжийн уялдаа

Монгол улсын Засгийн газрын бодлогын тэргїїлэх чиглэлїїд, дунд хугацааны хєгжлийн стратеги нь эдийн засгийн шинэчлэлийг їргэлжлїїлэн гїнзгийрїїлж, бїтцийн єєрчлєлтийг эрчимжїїлэн экспортын баримжаатай бїтцийг бий болгох, тогтвортой єсєлтийг хангахад чиглэгдэж байна.

Боловсрол, соёлыг дээдлэн хєгжлийн гол тулгуур-хїнээ хєгжїїлэх, нийгмийн баялаг, орлого хуваарилалтыг боловсронгуй болгон нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжїїлж, хїн амын амьдралын тївшинг дээшлїїлэхийг тэргїїлэх зорилт болгож байна. Хот, хєдєєгийн хєгжлийн ялгаа, амьдралын тївшиний зєрїїг багасгах, єндєр чадавхитай, хариуцлагатай сайн засаглалыг бий болгоход чиглэгдсэн арга хэмжээг хэрэгжїїлэх нь Засгийн газрын їндсэн зорилтуудын нэг юм.

Макро эдийн засгийн тогтворжилтыг бататгах нь їйлдвэрлэл, їйлчилгээ хєгжих таатай орчин бїрдэх, ард тїмний аж амьдралыг сайжруулах їндсэн нєхцєл гэж їзэж байна. Иймд эдийн засгийн гол тэнцвэрїїдийг хангах, гадаад худалдаа, тєсєв, мєнгє, санхїїгийн зохистой бодлого явуулах, тєгрєгийн бодит ханш, инфляцийг харьцангуй тогтвортой байлгах зорилт тавьж байна. Зах зээлийн харилцааг зїгшрїїлж хувийн хэвшил давамгайлсан эдийн засгийн тогтолцоог тєлєвшїїлэх зорилгоор эдийн засгийн шинэчлэлийг тууштай їргэлжлїїлнэ. Эрчим хїч болон банк, санхїїгийн салбарт бїтцийн єєрчлєлт хийж, эрчим хїчний салбарыг їе шаттайгаар хувьчлах замаар зах зээлийн арилжааны горимд шилжїїлнэ.

Эдийн засгийн салбарт дэвшїїлж буй эдгээр тэргїїлэх чиглэлийн зорилтуудыг хэрэгжїїлэхэд гадаадын зээл, тусламж, улмаар гадаад, дотоодын шууд хєрєнгє оруулалт шийдвэрлэх їїрэгтэй гэж їзэж байна.

Бїс нутаг, орон нутгийн хєгжлийн асуудалд онцгой анхаарч эдийн засгийг бїсчилэн хєгжїїлэх эрхзїйн орчныг бїрдїїлж, хєдєє орон нутгийн хєгжлийг тєрєєс дэмжих, алслагдсан болон говийн бїсийн хїн амын тогтвор суурьшилтай ажиллах нєхцлийг хангахад чиглэсэн эдийн засгийн хєшїїргїїдийг ашиглахаар тєлєвлєж байна.

Монгол улсын Засгийн газар эдийн засгийн хєгжлийг тїргэтгэхийн зэрэгцээ нийгмийн салбарын хєгжлийн асуудлуудад, тухайлбал, боловсрол, эрїїл мэнд, соёл урлаг, нийгмийн хамгааллын асуудалд тэргїїлэх ач холбогдол єгч байгаа юм.

Шилжилтийн їед Монгол оронд шинээр бий болсон, нийгмийн хурц асуудлуудын нэг бол ажилгїйдэл, ядуурал юм. Ажилгїйдэл, ядууралтай тэмцэх тєр, засгийн бодлогын їндсэн агуулга нь юуны ємнє хєдєлмєр эрхлэлтийг бїх талаар дэмжих, ажлын байр шинээр бий болгох чиглэлээр Хєдєлмєр эрхлэлтийг дэмжих тухай хууль гаргаж, ажилгїйдлийг бууруулах їндэсний хєтєлбєрийг шинэчлэх замаар Ажил эрхлэлтийг дэмжих їндэсний хєтєлбєрийг боловсруулан ажилгїйдлийг одоогийнхоос 50-иас доошгїй хувиар бууруулах зорилт тавьж байна.

Эдийн засаг, нийгмийн салбарын тэргїїлэх зорилтуудыг Монгол улс бие даан бїрэн шийдвэрлэх боломж хязгаарлагдмал байгаа учир олон улсын байгууллага, хандивлагч улс орнуудын санхїїгийн дэмжлэг туслалцаа урьдын адил чухал їїрэгтэй хэвээр байна.

Эдийн засгийн бодлогын зорилтуудыг биелїїлэх ажлын хїрээнд Засгийн газар эдийн засгийн болон зээл, тусламжийн удирдлагын хууль эрх зїй, байгууллагын зохион байгуулалтыг боловсронгуй болгох талаар тодорхой арга хэмжээ авсан ба їїнд:

Санхїї эдийн засгийн яам зээл, тусламжийн удирдлага, зохицуулалтын чиг їїргийг улсын гурван жилийн хєрєнгє оруулалтын хєтєлбєр, тєсєвтэй уялдуулан урсгал тєсєв болон ЯБЄХ-тэй нягт холбох арга хэмжээ авав.

Засгийн газрын чиг їїрэг, зардлын иж бїрэн судалгаа хийж, улмаар тєсвийн гурван жилийн хїрээг боловсруулан батлах, їїнд бїх яам, агентлагийн тєсвийн жилийн тоот їзїїлэлтийг урьдчилан батлах єндєр хэмжээний (Ерєнхий сайд ахалсан) улс тєрийн хороо байгуулах ажил явагдаж байна

Удаан хугацаагаар хїлээгдсэн тєсвийн байгууллагын удирдлага, санхїїжилтийн тухай хуулийн тєслийг Засгийн газар УИХ-ын 2001 оны хаврын хуралдаанд єргєн барьж хэлэлцїїлэх гэж байна. Хуулийг хэрэгжїїлэх тєлєвлєгєєг гарган тєрийн удирдлагын шинэчлэлийг тєв, орон нутгийн засаг захиргааны байгууллагуудад 4-5 жилийн хугацаанд дэс дараатай хэрэгжїїлнэ; тухайлбал, удирдлага, тєлєвлєлт, тєсєв боловсруулан гаргах, нягтлан бодох бїртгэл, тооцооны тогтолцоог шинэчлэх болно.

Тєсвийн удирдлага, зохион байгуулалтын шинэ тогтолцоо нь ЯБЄХ хєтєлбєрийг дунд хугацаанд хэрэгжїїлэх талаар авсан їїрэг амлалтыг биелїїлэх, ХАЁТ-ийн тєлєвлєлт, зохицуулалтыг сайжруулах болно.

Хандивлагч орон, олон улсын байгууллагуудтай Засгийн газар хамтран ажиллахад макро тївшингийн бодлого, ХАЁТ-ийн харилцан хамаарлын дараах чухал асуудлууд байна.Їїнд:

Тєсвийн тєлєвлєлт гурван жилийн хїрээнд шилжихтэй холбогдуулан хандивлагч орон, олон улсын байгууллагуудтай нягт зєвлєлдєх шаардлага гарч байна

ЯБЄХ хєтєлбєртэй уялдан Засгийн газарт тєрийн албаны тоог цомхотгох шаардлага гарч байна. Энэ нь цаашид санал болгох тєсєл, хєтєлбєрїїдийг хянуур нягталж тэргїїлэх чиглэлтэй уялдуулж, зардлын їр ашигтай, ач холбогдолтой байдлыг хангах хэрэгтэй болгож байна.

ЯБЄХ хєтєлбєрийн хїрээнд тєсвийн алдагдлыг бууруулахаар тєлєвлєєд байгаа билээ. Тєсвийн алдагдлыг бууруулах шаардлага нь зээлийн хэмжээг бууруулах, тусламжийн. хувийг нэмэх болно. Мєн богино хугацаанд хєрєнгє оруулалтыг санхїїжїїлэхэд ємч хувьчлалын їйл явцын эрч, цар хїрээгээс хамаарах болно.

Дунд хугацаанд улсын єр, єрийн їйлчилгээний хэмжээ их байх тєлєвтэй байгаа учир ХАЁТ-ийн бїтцэд тусламжийн хэмжээ их байх юм. Тиймээс Засгийн газар оновчтой єрийн удирдлага, стратеги баримталж, энэ асуудлаар хандивлагчдаас дэмжлэг хїсэх болно.

4. Зээл, тусламжийн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар Засгийн газрын хэрэгжїїлсэн бодлого, арга хэмжээ

2000 оны УИХ-ын сонгуулийн їр дїнд шинээр эмхлэгдэн байгуулагдсан Монгол улсын Засгийн газар УИХ-аар баталсан Мєрийн хєтєлбєрт дэвшїїлсэн тэргїїлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн хєгжлийн зорилтуудыг хэрэгжїїлэх талаар эрчимтэй ажиллаж байна. Монгол улсын ємнє тулгамдсан олон тооны асуудлыг шийдвэрлэхийн тулд хандивлагч орон, олон улсын байгуулагаас єгєх зээл, тусламж чухал їїрэг гїйцэтгэх нь дамжиггїй билээ.

Гадаадаас хїлээн авч ашиглаж буй зээл, тусламжийн хэмжээ, хандивлагч орон, олон улсын байгууллагуудын цар хїрээ єргєжих тусам Монгол улсын Засгийн газар гадаадын зээл, тусламжийн зохицуулалтыг боловсронгуй болгоход байнга анхаарал тавьж ирсэн юм.

Тухайлбал, (a)шилжилтийн эхний їед буюу 1991 онд Гадаадын зээл, тусламжийн асуудлыг зохицуулах Засгийн газрын Комиссыг Тэргїїн шадар сайдаар ахлуулан байгуулсан байна.

(b)1993-1996 оны хооронд Їндэсний хєгжлийн газарт гадаадын зээл, тусламжийг зохицуулах асуудлыг хариуцуулж,

(c)1996 онд Ерєнхий сайдын дэргэд дагнасан Зээл, тусламжийг зохицуулах алба байгуулж,

(d)1998 онд Гадаад харилцааны яам, Сангийн яаманд энэхїї чиг їїргийг тєвлєрїїлэх зэрэг арга хэмжээ авч байлаа.

Гэвч зээл, тусламжийн оновчтой удирдлага, зохицуулалтыг бий болгож чадахгїй нь гадаадын зээл, тусламжийн хїрээнд їїсэх харилцааг зохицуулсан, холбогдох байгууллага, газрын эрх, їїрэг зэргийг иж бїрнээр тусгасан хууль байхгїй байгаатай холбоотой гэсэн дїгнэлт гарч байгаа юм.

2000 онд УИХ-ын сонгуулийн їр дїнд байгуулагдсан шинэ Засгийн газар зээл, тусламжийн зохицуулалт, удирдлагын хїрээнд бий болсон байдалд дїгнэлт хийж ємнєх жилїїдийн туршлагаас сургамж авч зээл, тусламжийн зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох талаар зарим тодорхой арга хэмжээ авч ирсэн юм:

· Засгийн газрын 2000 оны 131-р тогтоолоор Санхїї эдийн засгийн яамыг шинэчлэн зохион байгуулж чиг їїрэг, эрхлэх асуудлын хїрээнд зээл, тусламжийг зохицуулах асуудлыг тєвлєрїїлсэн бєгєєд зээл, тусламжийн мэдээллийн сан, мониторингийн тогтолцоог хариуцуулсан.

· Засгийн газрын 2000 оны 152-р тогтоолын дагуу Гадаадын хєрєнгє оруулалт, зээл, тусламжийг зохицуулах Зєвлєлийн бїрэлдэхїїн, эрхлэх асуудлын хїрээг єєрчилж Гадаадын зээл, тусламжийг зохицуулах зєвлєл болгон єєрчилж, Санхїї эдийн засгийн сайдаар ахлуулж, гишїїдэд яамдын дэд сайд нар, ЗГХЭГын тэргїїн дэд дарга зэрэг бїрэлдэхїїндтэй байгуулагдав.

· Зээл, тусламжийг зохицуулсан эрх зїйн хїрээг бий болгох ажлын хїрээнд СЭЗЯ санаачлан хуулийн тєсєл боловсруулж УИХ-ын 2001 оны хаврын чуулганаар хэлэлцїїлэхээр бэлтгэсэн.

· Хандивлагч орнуудтай ажлын уялдаа холбоо, єрийн удирдлага, тогтолцоог сайжруулах зорилгоор СЭЗЯ єрийн удирдлага, мэдээллийн системийг суурилуулж байна. Энэ тогтолцоог бий болгосноор яам, газруудтай харилцаж, тэдгээрийн мэдээллийг авахын зэрэгцээ хандивлагч орнуудтай мэдээлэл солилцох боломжтой болно. Энэ нь хєгжлийн тэргїїлэх ач холбогдол, хандлагыг зєв тогтоох, тєлєвлєх, тїїнчлэн зардлын їр ашгийг шинжлэх, судлах боломж олгож байна. Мєн єрийн їйлчилгээний нэгдсэн мэдээллийн санг бїрдїїлэх ач холбогдолтой юм.

Гадаадын зээл, тусламжийн ашиглалтын талаарх жилийн тайланг бэлтгэн гаргаж хандивлагчдад хїргэж байхаар тєлєвлєж байна.

Монгол улсын Засгийн газраас зээл, тусламжийн удирдлага, зохицуулалтыг сайжруулах талаар цаашид дараах асуудалд анхаарал тєвлєрїїлэх болно. Юуны ємнє зээл тусламжийг дотоодын шингээх чадвартай нягт уялдуулж, тэргїїлэх салбар, тєсєлд їр дїнтэй ашиглах зэргийг иш їндэс болгоно. Энэ хїрээнд:

· Тєслийг оновчтой сонгох, дотоод санхїїжилтээр хангах

· Санхїїгийн зээл, буцалтгїй тусламжаас орох орлогоос байгуулах тєгрєгийн санг хуримтлуулах, зарцуулах асуудлыг їр дїнтэй зохион байгуулах

· Тєслийн хэрэгжилтийн явцад хяналт тавьж їнэлгээ єгєх, хяналтыг сайжруулах, шаардлагатай зохицуулалтыг шуурхай хийж байх.

· Хэрэгжиж байгаа болон хэрэгжсэн тєслїїдэд їнэлгээ єгч хандивлагч нартай хамтран зєвлєлдєх, санал солилцож байхад онцгой анхаарал тавина.

Зээл, тусламжийн удирдлага, зохицуулалтыг оновчтой болгох талаар Монгол улсын засгийн газрын хїчин чармайлтыг хандивлагчдаас дэмжихийг хїсэн дараах асуудалд анхаарлаа хандуулахыг санал болгож байна:

- Монгол улсын Засгийн газар болон хандивлагчдын хооронд бодлогын асуудлаар болон тусламжийн хєтєлбєрийг цаг алдалгїй, їр ашигтай хэрэгжїїлэх їїднээс бодлого тодорхойлох, хэрэгжилтийг дїгнэх уулзалт, ярилцлагыг улирал бїр хийж тогтмолжуулах;

- Монгол улсын хєгжлийн зорилттой хандивлагчдын бодлого, їйл ажиллагааг уялдуулах їїднээс тєслийн сонголтыг хийхдээ Санхїї эдийн засгийн яамтай нягт хамтран ажиллах;

- Хандивлагчид єєрсдийн хэрэгжїїлэх тєслийн талаарх саналаа СЭЗЯ-аар дамжуулан тавьж байх, мєн аливаа хэрэгжиж буй тєсєлтэй холбоотой шаардлагатай мэдээлэл, судалгаа, танилцуулгыг тус яамаар дамжуулан авч байх.

5. Гадаадын зээл, тусламжийн тэргїїлэх чиглэл, зорилтууд

Ємнєх 4-р бїлэгт авч їзсэнээр Монгол улсын Засгийн газар хандивлагчдаас їзїїлж буй зээл, тусламжийн ашиглалтын їр нєлєє, єгєєжийг нэмэгдїїлэх талаар онцгой анхааран ажиллах болно.

Хандивлагчдын тусламж, дэмжлэгийг тэргїїн ээлжинд эдийн засаг, нийгмийн цаашдын хєгжлийн суурь тавих, їйлдвэрлэлийн дэд бїтцийг хєгжїїлэх асуудлыг шийдвэрлэхэд зориулна. Ингэхдээ бодлого тодорхойлох, тєсєл арга хэмжээ сонгох, эрэмбэ дараалал тогтоох, тїїний хэрэгжилтийг хянаж зохион байгуулах, уялдуулан зохицуулахад онцгой анхаарна. Дээрх тєсєл, арга хэмжээг сонгохдоо тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, цаашдын хєгжлийн бат суурь тавих, ирээдїйд харилцан їр ашигтай хамтран ажиллах нєхцєл бїрдїїлэх зарчмыг иш їндэс болгож байна. Хандивлагчдаас олгосон хєнгєлттэй зээлийн єрийн їйлчилгээг тєлбєрийн графикт хугацаанд нь гїйцэтгэх потенциал бий болгох, Монгол улсын экспортын чадавхийг нэмэгдїїлэх, єрсєлдєх чадварыг дээшлїїлэх зэрэг асуудалд онцгой ач холбогдол єгч байна.

Техникийн туслалцааг энэ хугацаанд тєдийлэн єсгєхгїй жил бїр 65 гаруй сая ам.долларын тусламж авахаар тооцоолж байна. Дараах хїснэгтэд санал болгож буй болон нийт ХАЁТ-ийг 2001-2004 оны хооронд салбараар авч їзсэн болно:

Хїснэгт 3

Санал болгож буй болон нийт УХОХ-ийн салбарын задаргаа (хувиар)

Зээл, тусламжийн нилээд хэсэг нь макро эдийн засгийн тогтворжилтыг хангах болон нийгмийн салбарын хєгжилд зориулагдах тєслийн бус зээл тусламж байх болно. Їїнд банк санхїїгийн эрїїл тогтолцоог бїрдїїлэх, санхїїгийн чадавхийг сайжруулах, хїний нєєцийн хєгжлийг хангах, тєрийн удирдлагын шинэчлэл хийх, ядуурал, ажилгїйдлийг бууруулах, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн зээл, тусламж хамаарагдана.

Тєлбєрийн балансыг дэмжих зээлийг аажимдаа багасгаж тєслийн санхїїжилтийг нэмэгдїїлэх, дотоодын їйлдвэрлэлийг дэмжих, хїн амын амьжиргааны тївшинг дээшлїїлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг бодлогын чанартай арга хэмжээний хєтєлбєр хэрэгжїїлэхэд авах зээлийн хэмжээг нэмэгдїїлэх зарчим баримтлана.

Засгийн газрын шугамаар авч ашиглах зээл, тусламжаас гадна бизнесийн хїрээнд гадаадын шууд хєрєнгє оруулалтыг дэмжих бодлого явуулна. Тус улсын эрдэс тїїхий эдийн нєєцєд тїшиглэсэн алт, бусад ховор болон єнгєт металл, газрын тїїхий эд боловсруулах, аялал жуулчлал, боловсруулах аж їйлдвэр, барилга, худалдаа їйлчилгээ, харилцаа холбоо зэрэг бизнесийн бїхий л салбарыг хамарсан хєрєнгє оруулалтыг дэмжинэ. Урт хугацаанд гадаадын шууд хєрєнгє оруулалтыг нэмэгдїїлэх нь хєгжлийн албан ёсны зээл, тусламжаас дутуугїй ач холбогдолтой гэж їзэж байна.

Монгол улсын Засгийн газар нь нийгмийн салбарын хєгжил, хєгжлийн їндэс болох хїний аюулгїй байдал, хїний хїчин зїйлийн хєгжилд онцгой анхааран ажиллаж байгаа билээ. Тиймээс нийгмийн салбарт хуримтлагдсан хїндрэл бэрхшээлийг даван туулах, їндэсний боловсон хїчний чадавхийг дээшлїїлэх зорилтыг хэрэгжїїлэхэд хїч анхаарлаа тєвлєрїїлэн ажиллаж байна:

· Ард иргэдийн амьжиргааны тївшингийн уналтыг зогсоох, ажилгїйдэл, ядуурлын тївшинг тууштай бууруулах замаар нийгмийн салбарт хуримтлагдсан хїндрэл бэрхшээлийг гэтлэхэд чиглэгдсэн арга хэмжээг эрчимжїїлэх, шаардлага хурцаар тавигдаж байна. Нийгмийн салбарт ємнєх жилїїдэд хїрсэн тївшинг сэргээх зорилгоор нийгмийн дэд бїтцийн салбаруудын хєгжлийг дэмжихэд илїїтэй анхаарах болно.

· Шинэ нєхцєлд ажиллах чадвартай, їндэсний боловсон хїчнийг бэлтгэх, давтан сургах, тєрийн захиргааны байгууллагуудын єєрчлєлт шинэчлэлийг хийх, улсын болон хувийн хэвшлийн удирдлагын чадавхийг дээшлїїлэх шаардлага тулгарч байна.

6. Монгол улсын гадаадын зээл, тусламжийн санхїїгийн хэрэгцээ

Ойрын жилїїдэд Монгол улсад хандивлагчдын тусламж дэмжлэг шийдвэрлэх ач хологболтой хэвээр байх нь Засгийн газар нийт ХАЁТ-ийн зєвхєн хэмжээнд бус мєн олгож буй зээл, тусламжийн тэнцвэртэй байдлыг (тухайлбал, зээл, тусламжийн эзлэх хувь) хангах, нєгєє талаас зээл, тусламж шаардагдаж буй салбар, байгууллагын хооронд зохистой хуваарилах асуудалд анхаарал хандуулна. Нєгєє талаас ХАЁТ-ийн їр ашиг, їр єгєєжийг дээшлїїлэхэд их анхаарч байна.

Монгол улсын Засгийн газар улсын хєрєнгє оруулалтын жагсаалтыг боловсруулан та бїгдэд толилуулж байгаа билээ. Энэхїї жагсаалтад хандивлагчдын дэмжлэгтэй хэрэгжїїлсэн, одоо хэрэгжиж буй болон цаашид 2001-2004 оны хугацаанд хэрэгжїїлэхээр хандивлагчдад санал болгох тєслийн жагсаалт багтсан болно.

Ирэх 4 жилд буюу 2001-2004 оны дунд хугацаанд Улсын Хєрєнгє оруулалтын хєтєлбєрт тусгагдсан зээл, тусламжийн хэмжээг (тєлбєрийн балансийг дэмжих, хєтєлбєрт зээл, техникийн туслалцааг оруулаад) 1,487 тэрбум ам.доллараар тооцлоо. Їїнээс ХАЁТ-ийн нийт шаардлага, хэрэгцээ 1, 297 тэрбум ам. доллар ба дотоодын эх їїсвэр 190,3 сая доллар байр юм. Тєсєл, хєтєлбєрийн жагсаалтын номонд дэлгэрэнгїй толилуулсан ХАЁТ-ийн хэрэгцээний эдгээр тооцоо зарим зээлийн тєслийг хєтєлбєржїїлэх, батлах, хэрэгжїїлэх шатанд гардаг саатал, удааширалтыг багасгах, нєгєє талаас хандивлагчдад єргєн сонголтын боломж олгох їїднээс боловсруулсан болно.

2001-2004 оны Улсын хєрєнгє оруулалтын хєтєлбєрт тусгагдсан нийт ХАЁТ-ийн санхїїгийн шаардлага, хэрэгцээний 81 хувь нь хєрєнгє оруулалт болон тєлбєрийн балансыг дэмжих, 19 хувь нь техникийн туслалцаанд тус тус ногдож байна. Мєн тїїнчлэн нийт зээл, тусламжийн 354,9 сая ам долларын тєсєл хэрэгжиж байгаагийн зэрэгцээ 535,5 сая ам. долларын зээл, тусламж амлагдсаны гадна, хандивлагчдад 597,3 сая ам.долларын тєсєл, хєтєлбєрийг шинээр санал болгож байна.

2001-2004 оны УХОХ-ийн санхїїгийн шаардлага, хэрэгцээний тооцооны задаргаа 653,0 сая ам.долларын зээл, 644,1 сая ам.долларын тусламж, їїнд техникийн туслалцааг оролцуулаад, авахаар тооцлоо. Ирэх 4 жилд хандивлагчдаас авах нийт зээлийн 84 хувь нь хэрэгжиж байгаа болон эх їїсвэр нь амлагдсан, їлдэх 16 хувь нь шинэээр эхлэх тєслїїд, нийт тусламжийн 19 хувь нь хэрэгжиж байгаа болон эх їїсвэр нь амлагдсан болон їлдэх 81 хувь нь шинээр санал болгож буй (эх їїсвэр нь шийдэгдээгїй) тєслїїдэд тус тус ногдож байна.

Хандивлагч нийгэмлэгт илэрхийлэх талархал

Зээл, тусламжийн ашиглалтыг сайжруулах, їр ашгийг нэмэгдїїлэх талаар Монгол улсын Засгийн газартай Та бїхэн ойр хамтран ажиллана гэдэгт гїнээ итгэж байна.

Ингээд эцэст нь ардчилсан єєрчлєлт, шинэчлэлийн замаар тууштай замнасан Монгол улстай хамтран ажиллаж, шилжилтийн їеийн хїндрэл бэрхшээлийг гэтлэн давахад сэтгэл харамгїй дэмжлэг туслалцаа їзїїлж байгаа Монголд хандивлагч орон, олон улсын байгууллага, банк, санхїїгийн байгууллагуудад гїн талархал илэрхийлж байна. Та бїгдээс їзїїлж буй зохих хэмжээний дэмжлэг туслалцаа нь шилжилтийн їйл явц, бїтцийн єєрчлєлтийн єртєг, зардлыг бууруулахад ихээхэн нєлєєлєх юм. Макро эдийн засгийн тогтворжилтыг хангах, чадавхийг бэхжїїлэхэд чиглэсэн бїтцийн єєрчлєлтийн хєтєлбєр, тєлбєрийн балансыг дэмжих зорилго бїхий гадаадын дэмжлэг, шинэчлэлийн їйл явцын їндэс суурь тавихад туслах техникийн тусламж нь Монгол улсын дунд хугацааны хєгжлийн зорилго, зорилтод хїрэхэд чухал їїрэг гїйцэтгэх болно.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

 

эх vvсвэр : Санхvv Эдийн засгийн яам

буцах