Нvvр хуудас

 

Холбогдох
линкvvд

Дээшээ Доошоо Зогс Эхлэл

Nasdaq

New York Stock Exchange

Dow Jones

Wall Street Journal Online

London Metal Exchange

CNN Business News

Сурталчилгаа

Дуулсныг хураавал эрдэм,
дуслыг хураавал далай


Та бид Nasdaq, DJIA, S&P 500, AMEX, NYSE Composite гэх мэт хєрєнгийн зах зээлийн индексvvдийг интернет болон сонин хэвлэлээс хаа сайгvй харж байдаг билээ. Гэвч тэр бvр яг ямар эдийн засгийн учир утга бvхий индекс болохыг сайн мэддэггvй байж болох юмаа. Ингээд бvгдээрээ хамтдаа энэхvv маш сонирхолтой бєгєєд

оньсого мэт хєрєнгийн зах зээлийн тvлхvvр болсон индексvvдийн учрыг олцгооё.
:::::: Nasdaq Indexs ::::::
Нью-Йорк хотын Nasdaq хєрєнгийн бирж нь

  • Nasdaq-100 Index
  • Nasdaq-100 Index
  • Nasdaq Composite Index
  • Nasdaq National Market Composite Index
  • Nasdaq Bank Index
  • Nasdaq Biotechnology Index
  • Nasdaq Computer Index
  • Nasdaq Industrial Index
  • Nasdaq National Market Industrial Index
  • Nasdaq Insurance Index
  • Nasdaq Other Finance Index
  • Nasdaq Telecommunications Index
  • Nasdaq Transportation Index
  • гэсэн
    11 индекс тооцож нийтэд зарладаг байна. Мэдээж эдгээр нь хєрєнгє оруулагчид, зуучлагчид, судлаачид гээд л хэн бvхэнд зориулагддаг.
    Эдгээр нь тус бvрдээ тодорхой салбар болон ангилалд хамаардах компаниудын хувьцаануудын зах зээлийн vнэлгээнээс хамаарч тогтоогддог. Тухайлбал, Nasdaq 100 Index нь тус хєрєнгийн биржд бvртгэлтэй АНУ-ын хамгийн том 100 санхvvгийн бус (non-financial) компаний хувьцаануудын зах зээлийн vнэлгээнээс (market value) тодорхой аргачлалаар /тєгсгєл дэх томъёог vз/ тооцож гаргадаг зах зээлийн индикатор аж. Єєрєєр хэлбэл Nasdaq 100 Index-г тооцох тухайн агшинд эдгээр 100 компаний хувьцаануудын vнэ ямар байсан, хэдэн ширхэг хувьцаа арилжаалагдаж байсан зэргээс хамааран Nasdaq 100 Index хэмээх индикаторын утга гардаг байна. Хэрвээ тухайн vед эдгээр 100 компаний олонхийн хувьцааны vнэ єсвєл Nasdaq 100 Index ємнєх vеийнхээсээ єсдєг. Эсрэг тохиолдолд Nasdaq 100 Index буурна.Гэхдээ Microsoft гэх мэт хэт том компаний хувьцааны vнийн єєрчлєлт дангаараа тухайн индексд нєлєєлж болохыг vгvйсгэх аргагvй юм. Nasdaq-с тооцож гаргадаг индексvvд дотроос хамгийн єргєн ашиглагддаг нь Nasdaq гэж тэмдэглэдэг Nasdaq Composite Index юм. Энэ индекс нь Nasdaq Stock Market дээр арилжаалагдаж буй энгийн хувьцаануудын vнийн хандлагийг илтгэдэг. Єнєєдєр Nasdaq Composite Index нь 4000 гаруй компаний хувьцааны зах зээлийн vнэлгээгээр тодорхойлогдож байгаа нь дэлхийн єєр хаа ч байхгvй vзvvлэлт гэнэ. Nasdaq Composite Index-г 1971 оны 2-р сарын 5-ны єдрєєс эхлэн тооцож ирсэн тvvхтэй ажээ.
    :::::: Dow Jones Indexs::::::
    Dow Jones Avareges хэмээх бvлэг индексийг Нью-Йорк хот дахь Dow Jones & Company Inc-ээс тооцож гаргадаг бєгєєд алдарт Wall Street Journal дээрээ нийтлэдэг байна. Хєрєнгийн зах зээл дээрх хєрєнгє оруулагчид болон эдийн засагчид DJIA Index-г хєрєнгийн зах зээлийн, хєрєнгийн зах зээлийн тодорхой секторын vйл ажиллагааны, тvvгээр ч зогсохгvй нийт эдийн засгийн индикатор болгон ашигладаг байна. Иймээс индексын єсєлт бууралт нь хєрєнгє оруулагчдын (investors) хувьцаа худалдах, худалдан авах шийдвэрт тєдийгvй улс орны нийт эдийн засаг, эдийн засгийн бодлого зэрэгт хvртэл нєлєєлдєг. Та бид гадаад, дотоодын янз бvрийн сайт дээрээс DJIA гэж тэмдэглэсэн индексийг олж харцгаадаг. Энэ нь Dow Jones Avarage-30 Industrial Index-ийн товчлол бєгєєд Dow Jones-д бvртгэгдсэн тэргvvлэх салбарын 30 том компаний энгийн хувьцаануудын зах зээлийн vнэлгээг илтгэн харуулдаг индикатор ажээ.
    ::::: S&P Indexs ::::::
    Дараагийн нэг гол индекс бол Standard & Poors Inc-ээс тооцож гаргадаг S&P 500 Index бєгєєд vvнийг S&P гэж товчлон бичдэг. Энэ индекс нь бусад индексvvдийн адил тухайн хєрєнгийн зах зээлд арилжаалагдаж буй хувьцаануудын зах зээлийн vнэлгээг илтгэн харуулна. S&P индекс нь тэргvvлэх салбаруудад ажилладаг 500 компаний хувьцаануудын зах зээлийн vнэлгээгээр тодорхойлогддог юм байна. Энэ индексыг АНУ-ын санхvvчдын 97 хувь нь ашигладаг гэсэн судалгаа гарснаас vзэхэд ямархуу индикатор болох нь ойлгомжтой бизээ.
    ::::: NYSE Composite Index :::::
    Нью-Йоркын хєрєнгийн бирж (New-York Stock Exchange) нь єєрийн NYSE Composite Index-г 1966 онд хєрєнгийн зах зээлийн ерєнхий хандлагыг тодорхойлох хэмжvvр болгон ашиглах зорилгоор анх тооцож эхэлсэн байна. NYSE гэж товчлон бичдэг NYSE Composite Index нь аж vйлдвэр, тээвэр, єргєн хэрэглээ, санхvv гэсэн 4-н дэд индексvvдээс (subgroup index) бvрддэг.

    Эцэст нь Nasdaq-н индекс тооцдог аргачлалыг толилуулъя. Олон улсын хєрєнгийн зах зээлд тогтсон хэллэгийг монгол хэлнээ хєрвvvлж тvвдсэнгvй тул "original"-аар нь vлдээв. Ингээд та бvхэн эндээс эдгээр алдартай, хvчтэй, нєлєєтэй индексvvдийг хэрхэн тооцдогыг анхааралтай хараарай "алдаа" байж юуны магад вэ. :-)

    Index Level=(Current Market Value)/Adjusted Base Period Market Value*Base Value

    Adjusted base Market Value=(Current Market Value After Adjustments)/(Current Market Value Before Adjustments)*Previous Base Period Market Value

    Бэлтгэсэн. Д.Энхээ


    Шуурхай зар vзэх, хэвлэх

    Дээшээ




    Зар нийтлэх тариф | Холбоо барих
         
    © 2002 ZarCom Studio
    All rights reserved.