Nuur huudas
Yeronhii sanhuu
Hoerongiin zah zeel
Moengonii bodlogo
Sonin hachin
Sitenii butets
vorhergehende Seitenдchste Seite

Sanhuu -yeronhii oilgolt.

Санхvv

Америкийн ерєнхийлєгч Теодор Рузьвелт хєрєнгийн зах зээл дээр азаа туршдаг хvн нь хєзрєєр мєрийтэй тоглогчдоос ялгаа байхгvй гэж хэлсэн гэдэг.

Францийн ерєнхийлєгч Жак Ширак Валютын дилерvvдийг дэлхийн эдийн засгийн ДОХ гэжээ. Азид бол Малайзийн ерєнхий сайд Махатир Мохамед Жеорж Сорос тэргvvтэй санхvvчид, валютын арилжаагаар мєнгє ологчдыг Азийн эдийн засгийг нураах хуйвалдаан хийсэн гэж 1997 онд шvvмжилсэн байна.

Монгол улсын хувьд санхvvгийн хорвоотой танилцсан тvvх нь тааламжгvй бvлгээр эхэлжээ.

Туршлагагvй залуу банкирууд маань улсын валютын нєєцєєр аз туршин сая сая доллараа алдсан нь тун харамсалтай явдал болжээ.

Ингэхэд бид санхvvчидгvйгээр амьдарч болно гэж vv?

Хєрєнгийн зах зээлийн нуралт юм уу банкууд зэрэг дампуурах нь эдийн засагт сєргєєр нєлєєлєх юм. Дэлхийн эдийн засгийн хамгийн том хямрал 1930 Great Depression, бvр саяхны Японы эдийн засгийн зогсонги байдал, Зvvн Азийн 1996-97 оны хямралууд нь бvгд санхvvгийн хямралаас эхэлсэн тvvхтэй. Монголд ч гэсэн хэдэн дампуурсан банкнаас болж хэдэн засгийн газар солигдож, эдийн засгийн єсєлт удааширчээ. Гэвч, зарим нэг дутагдалтай ч гэсэн санхvvгийн систем нь орчин vеийн эдийн засгийн маш чухал vvрэг гvйцэтгэдэг, удаан хугацааны хєгжилд эерэг нєлєєтэй юм.

Зах зээлийн эдийн засгийг хvний бие махбодь гэж тєсєєлвєл санхvvгийн систем нь цусыг буюу мєнгийг нь сэлбэдэг зvрх судас нь болдог.

Санхvv нь тvvхийн хамгийн эхэн vеээс эхлээд байсан нь тэмдэглэгдэн vлджээ. Манай эриний ємнєх 3000 онд Месопотамид газар тариаланд зээл ашиглаж байж. Egypt д MЭЄ 200 онд банк байсан. XVII зуунд Amsterdam-ийн exchange дээр орчин vеийн санхvvгийн хэрэгсэл болох futures contract ийг арилжаалж байжээ. Мєнгє зээлэх, зээлvvлэх хєрєнгє оруулах нь ерєєсєє ч шинэ зvйл биш болох нь ойлгомжтой.

Санхvvгийн компаниуд нь янз бvрийн хэмжээтэй, хэлбэртэй ч тэдний vvрэг нь адилхан: мєнгєє хадгалуулахыг хvсэгчдээсees мєнгийг нь авч зээлэхийг хvсэгчдийн хооронд зуучилж мєнгийг нь дамжуулах. Санхvvгийн зах зээл нь бусад бvх зах зээлийн адил эрэлт нийлvvлэлттэй байдаг. Хєрєнгє оруулагчид нь нийлvvлэгчид, мєнгє зээлэгчид эрэлтийг бий болгодог.

sanhuugiin zah zeel


Санхvvгийн заах зээлд бас єєрийн гэсэн онцлого бий. Тэр нь одоо vеийг ирээдvй vетэй холбож єгдєгт оршино. Мєнгєє хадгалагчид одоогийн орлогоо ирээдvйд хэрэглэхийг хvсэгчид, мєнгє зээлэгчид нь ирээдvйд олох мєнгєє одоо зарцуулах гэсэн хvмvvс. Хадгаламжийг хєрєнгє оруулалт болгож хувиргахад зуучилснаараа санхvvгийн систем нь эдийн засгийг хурдан єсєхєд нєлєєлдєг.

Гэвч хэрвээ Монголд байгаа шиг хvмvvс банкны системд итгэл алдаж мєнгєє гар дээрээ бэлнээр хадгалахаар шийдвэл харанга оруулагчид мєнгє олдохгvйд хvрнэ. Банкнаас єндєр хvv тогтоож бэлэн мєнгийг банкны хадгаламжинд улмаар зээл болгон оруулах гэсэн оролдлого байгаа ч хvмvvсийн итгэлийг сэргээх бодитой vр дvнд хvрэхгvй байна. Японд бол яг эсрэг проблем vvсчээ. Банкны хvv бараг тэг болсон ч ирээдvйдээ итгэхгvй компаниуд зээл aвч том тєсєлд хєрєнгє оруулахаа зогсоожээ. Амьдрал мєнгєн дээр тогтдог эсэх нь маргаантай ч санхvvгийн систем хvмvvсийн итгэлтэй маш их холбоотой нь тодорхой юм.

Санхvvгийн системийг хоёр хэсэгт хувааж болно. Нэгдvгээрт мєнгєє хадгалуулагчид банк, mutual fund (монголд байхгvй, энэ нь хєрєнгє оруулагчдын мєнгийг цуглуулж янз бvрийн хувьцаа худалдаж авч хадгалдаг, хадгаламжийн нэг хэлбэр) болон penshion fund (америкийн компаниуд тэтгэврийн мєнгийг цалингийн хэсгээс нь авч хувьцаа авч хадгалдаг, монголд байхгvй) нь зуучлагчдаар дамжуулан зээлэгчдэд шууд бус аргаар мєнгє нийлvvлдэг. Банкинд хvн мєнгє хадгалуулахдаа миний мєнгийг сайн компанид зээлдvvлээрэйй гэдэггvй мєнгє нь шууд бус замаар зээл болон компаниуд, хувь хvнд очдог.


Хоёр дахь хэсэгт байгууллагууд нь компаниуд болон засгийн газарт мєнгийг санхvvгийн зах зээлээр дамжуулан шууд нийлvvлдэг. Хєрєнгийн Зах Зээл, Бондны зах зээл , (засгийн газар болон компани бонд зарж мєнгє зээлдэг) богино хугацаатай vнэт цаас commercial paper арилждаг мєнгєний зах зээл зэрэг орно. Хєрєнгийн зах зээл дээр зээлдvvлэгч зээлэгч банк шиг завсрийн оролцоогvйгээр шууд уулзаж наймаагаа явуулдгаараа онцлогтой.

 

Yvнээс гадна Гадаад валютийн зах зээл, ердийн хувьцаанаас гарсан хэрэгслvvд нь derivative буюу futures, swaps options байдаг.

Дараагийн дугаарт санхvvгийн системийн vvргийн тухай анализ.

(c) Д. Ачит-Эрдэнэ.



[«] [Нїїр хуудас] [Yeronhii sanhuu] [Hoerongiin zah zeel] [Moengonii bodlogo] [Sonin hachin] [Sitenii butets] [»]