Nuur huudas
Yeronhii sanhuu
Hoerongiin zah zeel
Moengonii bodlogo
Sonin hachin
Sitenii butets
vorhergehende Seitenдchste Seite

Робeрт Мeртон анд Зви Бодиe хоёр эдийн засагчдын хийсэн Санхvvгийн системийн тухай сонгодог анализ гэж тооцогддог A Conceptual Framework for Analys the Financial Environment єгїїлэлд санхvvгийн зах зээл зуучлагчдын гvйцэтгэх vvргийн талаар маш тодорхой бичжээ.

Тєлбєр тооцоог явуулж данс дугуйлах

Чекийн данс, зээлийн кард болон утсаар мєнгє шилжїїлэх нь бараа vйлчилгээ эсвэл санхvvгийн хєрєнгє солилцож байгаа хvмvvст тєлбєрєє хийх арга болдог. Америкийн санхvvгийн тєлбєрийн хэмжээ нь 1960 нд YНБ ээс зургаа дахин их байснаа 1980 аад онд 8 дахин их болж єсчээ. Мєнгєний хэмжээгээр нь бодож vзвэл бvх тєлбєрийн 85% дансаар мєнгє шилжїїлж хийдэг, дєнгєж 13% хувь нь зээлийн карт чекээр хийгддэг байна. Харин эзэлхїїнээр нь буюу бїх тєлбєр тооцооны 98% ийг зээлийн кард чекээр хийдэг гэнэ. Монголд чекийн данс, зээлийн кард гэвэл гадаад юмуу их баян хvмvvст л байдаг зїйл юм шиг санагддаг. Манай бараг бїх тооцооны ихэнх хэсэг нь дансаар шилжvvлж бусдыг нь бэлэн мєнгєєр хийдэг юм шиг. Зээлийн карт, чекийн дансийг монголд нэвтрvvлэх нь хvмvvсийн гар дээр байгаа бэлэн мєнгийг эдийн засагт оруулахад хэрэгтэй. Тvvнээс гадна улсын тєсвєєс хэмнэх нь гарцаагvй, мєнгєн дэвсгэртийг vнэтэй цаасан дээр гадаад захиалж хийлгэдэг бол чекийг хямдхан цаасан дээр хэвлэж болно. Хамгийн сvvлд нь тєлбєр mооцоо хийхийг хєнгєвчилснєєр арилжаа наймаа ихсэх нь эдийн засагт тустай.

Мєнгєний сан бий болгох

Хэрвээ нэг vйлдвэрийн эзэн зєвхєн єєрийнхєє мєнгєєр бизнес явуулдаг байсан бол их хэмжээний хурєнгє оруулалт хийж чадахгvй. ИБМ юмуу Мерседес компаниуд нь хэзээ ч гарч ирэхгvй байсан. Хєрєнгийн зах зээл нь vйлдвэр эрхлэгч хvмvvст сая сая хvний хадгаламжийн мєнгийг ашиглах боломж єгдєг. Хадгаламжийг нэг газар цуглуулснаар санхvvгийн хєрєнгийг илvv хєрвvvлэхэд амар (liquid) болгодог. Жишээ нь та бvх мєнгєєрєє хєршийнхээ компанид хєрєнгє оруулчихсан байх юм бол хэрэг болох vед тvvнээс мєнгєє салгаж авах нь бэрхшээлтэй байх болов уу. Харин хувьцаа авсан хvн бол хувьцаагаа зараад л мєнгєє авч болно. Хєрєнгийн зах зээлд хувьцаа наймаалж хєрєнгє оруулахад брокерийн хєлснєєс авахуулаад, компаниудын тухай мэдээллийг олж авах зэрэгт багагvй мєнгє зарах хэрэгтэй учир бага зэргийн хадгаламжтай хvнд хэцvv асуудал. Харьцангvй бага хєрєнгєтэй хvн ч гэсэн хєрєнгийн зах зээлд оролцох боломж олгодог байгууллага нь mutual fund (нийтийн сан) юм. Мutual fund нь єєрсдєє хувьцааны нэгжийг хvмvvст зарж авсан мєнгєє олон компанийн хувьцааг худалдан авдаг. Жишээ нь нэг сонирхолтой mutual fund дандаа "нvгэл" тэй компанийн хувьцааг худалдаж авдаг mutual fund байдаг. Та архи, тамхи, мурийтэй тоглоомний компаниудад хурєнгє оруулдаг энэ mutual fund ийн нэг хувьцааг авснаар олон нvгэлт компаниудийн тодорхой хувийг эзэмшиж байна гэсэн vг. Дунд зэргийн орлоготой хvн энэ бvх компаниудад ганцаар хєрєнгє оруулж чадахгvй ч олон хvний мєнгийг цуглуулсан mutual fund аар дамжуулж ийм боломжтой болдог. Эдийн засаг ямар ч байсан хvмvvс муу зуршлаасаа салахгvй учир манай сангийн нэгж хувьцаа vргэлж єснє гэж ярьдаг нь ортой ч байж болох юм.

Мєнгийг цаг хугацаа орон зайны хооронд шилжvvлэх

Санхvvгийн компаниуд ба зах зээл нь хувь хvмvvст єєрсдийн хэрэгцээгээ насны онцлогтоо тохируулан хангах боломж олгодог. Хадгаламжийн мєнгє багатай залуу хvмvvс байшин авахыг хvсвэл зээлээр авах нь тvгээмэл. Жишээ нь Америкт 300000 ийн vнэтэй байшин байлаа гэхэд бэлнээр 30 ийг тєлєєд vлдсэнийг сар болгон 1500 г ч юмуу цувуулан бараг 30 жилийн тєлєх гэрээ байгуулдаг нь зээлээр авч байгаа гэсэн vг. Дунд зэргийн настай хvн бол тэтгэвэрт гарахдаа хэрэглэх мєнгєє хадгалах хэрэгтэй болдог. Yvнтэй яг адилаар хєгжиж байгаа орнууд эдийн засгийн єсєлтєє дэмжихийн тулд их хэмжээний хєрєнгє оруулалт хийх хэрэгтэй байдаг. Харин хєгжилтэй оронд бол илvvдэл капитал буюу хєрєнгє их байдаг нь ойлгомжтой. Жишээ нь Японий хєрєнгийн зах зээл дээр Аргентин, Словак зэрэг орны засгийн газар бонд зарж мєнгє зээлэх нь ердийн vзэгдэл. Хэрвээ сайн хєгжсэн санхvvгийн систэм байх юм бол хvмvvсийн хадгаламж нь хамгийн vр ашигтай ажилладаг vйлдвэр юмуу эдийн засаг руу урсаж бvхэнд ашигтай болно. Сонирхуулж хэлэхэд Монгол улс ч гэсэн єєрийн засгийн газрын vнэт цаасыг гадаадын хєрєнгийн зах дээр зарах боломжтой. Харин худалдан авагч гарах болвуу гэдэг нь эргэлзээтэй. Улс орон компаниудийн э/з , санхvvгийн байдлыг судалж зээлийн тєлбєрийн чадварыг нь їнэлж оноо єгдєг Стандард анд Поорс гэдэг компани Монгол д Б гэдэг vнэлгээ єгчээ. (ААА, АА, А, БББ, ББ, Б гэх мэтээр vнэлдэг) Бас улс тєрийн тєр, эдийн засгийн єсєлт нь ойрийн болон урт хугацаанд эерэг байна гэжээ. Манай улс дэлхийн том хєрєнгийн зах зээл дээр унэт цаасаа зарах боломжтой ч Б vнэлгээтэй учир єндєр xvv амлаж байж худалдан авагч олдох юм.

Рискийг Багасгах

Хэрвээ та бvх хадгаламжаараа нэг л компанийн хувьцааг авч хєрєнгє оруулвал тэр компани чинь дампуурчихвал юу ч їгvй vлдэнэ. Санхvvгийн компани ялангуяа мутуал фунд нь танийг єєрийн хєрєнгєє тєрєлжvvлж (диверсифи) хуваарилах боломж олгодог. Даатгалын компани гэхэд сая сая хvмvvсийн рискийг цуглуулснаар зарим хvмvvст тохиолдох ирээдуйн хохиролоос хамгаалах боломжтой болдог. 100000 хvн даатгал худалдаж авсан байлаа ч мэдээж бvгдээрээ галын аюул, хулгай дээрэмд єртєж, эсвэл амь насаа алдахгvй нь ойлгомжтой.

Мэдээллийн хомсдолыг Багасгах

Санхvvгийн систем нь зээлэгчийн єрєє тєлєх чадварын талаар мэдээллэдэг. Хувьцааны vнэ нь компанийн менежэрvvдэд хєрєнгє оруулах шийдвэрээ гаргахад нь тусалдаг. (Хувьцааны їнэ єсч байгаа компаниуд єєрсдийн ирээдvй сайн байгаа гэж vзэж том хєрєнгє оруулалт хийдэг) Бас хувь хvмvvст аль компанид аль салбарт хєрєнгє оруулах тухай дохио єгдєг. Банк болон санхvvгийн зах зээл нь мэдээллийн тэгш бус байдал (информатион асїммэтриэс) ийг багасгадаг. Учир нь зээлэгч нь єєрийн тєлєх чадварын тухай илvv сайн мэддэг. Энэ нь юу гэсэн vг вэ гэвэл єрєє тєлж чадна гэж бодсон компани л хєрєнгийн зах зээл дээр бондоо зарна. Хувь хvн єєрєє чухам хэнд мєнгєє зээлvvлэх вэ гэж шийдэх нь хvндрэлтэй. Банк юмуу зах зээл нь (шууд бус аргаар) мєнгє зээлэх хvнийг ємнєєс нь олж єгдєг. Хэрвээ мєнгєтэй хvн болгон зээлэх хvнээ хайгаад байвал зардал их байна. Монголд хvмvvсийн гар дээр бэлэн мєнгє ихээр байдаг учир банкны мэдээлэл дамжуулах vvрэг тун бага юм. Хувь хvмvvс бие биендээ єндєр xvvтэй зээл єгч авалцах нь зардал ихтэй, бас тийм ч амжилттай байдаггvй. Гэхдээ манай банкнууд ч гэсэн сайн муу зээлэгчийг ялгах нь ховор, танил тал, хахуулиар зээлїїлснээр олон банкнууд дампуурч их чирэгдэл болдог. Компаниудийн данс, нягтлан бодолтын нэг систэмд ороогvй учир аль компани нь зээлийн найдлагатайг ялган харахад бэрх болов уу. Гэвч санхvvгийн зах зээл нь їргэлж хамгийн тєгс тєгєлдєр мэдээллийг дамжуулдаггvй. Санхvvгийн зах зээл нь хvмvvсийн сэтгэл зvйлтэй холбоотойгоор хонин сvрэг хуйлирч байгаа юм шиг гэнэтхэн бvгдээрээ худалдан авч vнэ єсгєх, эсвэл бvгдээрээ зарж хувьцааний vнэ буудаг тохиолдол бий. Энэ vед хувьцааний vнэ нь зєв мэдээллийг дамжуулж чадахгvй.

11/9/01

Дараагийн хэсэгт санхvvгийн зах зээл эдийн засгийн єсєлтийн холбооны тухай

© Д. Ачит Эрдэнэ

 



[«] [ Nuur huudas] [Yeronhii sanhuu] [Hoerongiin zah zeel] [Moengonii bodlogo] [Sonin hachin] [Sitenii butets] [»]