АРВАНГУРАВДУГААР БЇЛЭГ
Ємчлєх эрхийн баталгаа, иргэний
эрх зїйн хамгаалалт
153 дугаар зїйл.Ємчлєх эрхийн баталгаа, иргэний
эрх зїйн хамгаалалтын їндэс
1.Тєр нь ємчийн тєрєл, хэлбэрийн ялгааг харгалзахгїйгээр ємчлєх эрхийг хамгаалах хууль зїй, эдийн засгийн болон бусад адил нєхцєлийг бїрдїїлж, уг эрхийг баталгаажуулна.
2.Ємчлєгчийн ємчлєх эрхийг бусад бїх этгээд зєрчихгїй байх їїрэгтэй.
154 дїгээр зїйл. Бусдын хууль бус эзэмшлээс эд
хєрєнгєє шаардан нэхэмжлэх
1.Ємчлєгч эд хєрєнгєє бусдын хууль бус эзэмшлээс шаардан нэхэмжлэх эрхтэй.
2.Эд хєрєнгийг хууль бус эзэмшигч нь эзэмшлээ хууль бус болохыг мэдээгїй бєгєєд мэдэх боломжгїй байсан, эд хєрєнгийг тїїнд єгсєн этгээдийн уг эд хєрєнгийг бусдад єгєх эрхгїй болохыг мэдээгїй бєгєєд мэдэх боломжгїй байсан бол тїїнийг шударга эзэмшигч гэж їзнэ.
3.Ємчлєгч буюу хууль ёсоор эзэмшигч нь эд хєрєнгєє єєрийн хїсэл зоригоос гадуур алдсан байвал уг эд хєрєнгийг їнэ тєлбєртэй олж авсан шударга эзэмшигчээс шаардан нэхэмжлэх эрхтэй.Энэ тохиолдолд эд хєрєнгийг їнэ тєлбєртэй олж авсан шударга эзэмшигч нь эд хєрєнгийг шилжїїлж єгсєн этгээдээс учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.
4.Шударга эзэмшигч эд хєрєнгийг їнэ тєлбєргїй авсан бол ємчлєгч хэдийд ч шаардан нэхэмжлэх эрхтэй.
5.Мєнгє, їнэт цаасыг шударга эзэмшигчээс шаардан нэхэмжилж болохгїй.
155 дугаар зїйл. Хууль бус эзэмшигчээр орлого,
хохирлыг тєлїїлэх
1.Ємчлєгч нь бусдын хууль бус эзэмшлээс эд хєрєнгєє шаардан нэхэмжлэхдээ шударга бус эзэмшигчээс уг эд хєрєнгийг эзэмших хугацаандаа авсан буюу зайлшгїй авах ёстой байсан орлогыг шаардах эрхтэй.
2.Шударга эзэмшигчээс уг эд хєрєнгийг хууль бус эзэмшиж байгаагаа мэдсэн буюу мэдэх ёстой байсан їeэс, эсхїл ємчлєгчийн эд хєрєнгєє буцаан нэхэмжилсэн шаардлагыг хїлээн авснаас хойшхи хугацаанд уг эд хєрєнгєєс авсан буюу зайлшгїй авах ёстой байсан орлогыг ємчлєгч шаардах эрхтэй.
3.Шударга эзэмшигч нь эд хєрєнгийн орлогыг ємчлєгчид шилжїїлэх болсон їеэс хойш уг эд хєрєнгєд зарцуулсан зайлшгїй зардлыг ємчлєгчєєс шаардах эрхтэй.
4.Эд хєрєнгє хууль бусаар эзэмшигч нь хийсэн засварынхаа зїйлийг уг эд хєрєнгєд гэмтэл учруулахгїй бол салгаж єєртєє їлдээх эрхтэй.
5.Эд хєрєнгє шударгаар эзэмшигч нь хийсэн засварынхаа зїйлийг уг эд хєрєнгєд гэмтэл учруулахгїйгээр салгаж авах боломжгїй бол засварын їнийг засвар хийсний їр дїнд нэмэгдсэн эд хєрєнгийн їнээс хэтрїїлэхгїй хэмжээгээр нэхэмжилж болно.
156 дугаар зїйл. Ємчлєх эрх зєрчсєн
зєрчлийг арилгуулах
Ємчлєгч нь эд хєрєнгєє эзэмшихтэй холбоогїй боловч ємчлєх эрх нь ямар нэгэн хэлбэрээр зєрчигдсєн гэж їзвэл уг зєрчлийг арилгуулахыг шаардах эрхтэй.
157 дугаар зїйл. Ємчлєх эрх хэрэгжїїлэхэд саадболж
байгаа їйлдлийг зогсоохыг шаардах
Ємчлєх эрхээ хэрэгжїїлэхэд саад болж байгаа аливаа їйлдлийг зогсоохыг ємчлєгч шаардах эрхтэй.
158 дугаар зїйл. Эд хєрєнгє хууль ёсоор
эзэмшигчийн эрхийг хамгаалах
Эд хєрєнгийг хууль, гэрээний дагуу эзэмшиж байгаа ємчлєгч биш этгээдэд энэ хуулийн 154-єєс 157 дугаар зїйлийн заалт нэг адил хамаарна.
159 дїгээр зїйл.Оюуны їнэт зїйлийг ємчлєх эрхийн
баталгаа, хамгаалалт
1.Оюуны їнэт зїйлийг ємчлєх эрхийн баталгаа, хамгаалалтыг хуулиар тогтооно.
2.Хуульд єєрєєр заагаагїй бол оюуны їнэт зїйлийг ємчлєх эрхийн баталгаа, хамгаалалтыг энэ хуулиар зохицуулна.
12 -р бїлэг 14 -р бїлэг / Ш ХЭСЭГ/