Ш ХЭСЭГ

ЇЇРГИЙН ТУХАЙ НИЙТЛЭГ ЇНДЭСЛЭЛ

АРВАНДЄРЄВДЇГЭЭР БЇЛЭГ

Їїрэг їїсэх, тїїнийг гїйцэтгэх

160 дугаар зїйл. Їїрэг, тїїнийг гїйцэтгэх

1.Иргэний гїйлгээнд оролцогч нэг этгээд-їїрэг хїлээгч нь эд хєрєнгє шилжїїлэх, ажил гїйцэтгэх, туслалцаа їзїїлэх, мєнгє тєлєх зэрэг ямар нэгэн тодорхой їйлдэл хийх, эсхїл тодорхой їйлдэл хийхээс татгалзах їїргийг нєгєє этгээд-їїрэг гїйцэтгїїлэгчийн ємнє хїлээх бєгєєд їїрэг гїйцэтгїїлэгч нь тїїнээс уг їїргээ гїйцэтгэхийг шаардах эрхтэй.

2.Їїрэг нь энэ хуулийн 3 дугаар зїйлд заасан їндэслэлээр їїснэ.

 

3.Їїрэг хїлээгч нь їїрэг їїсэх їндэслэл болсон хууль, гэрээний заалтын дагуу хїлээсэн їїргээ гїйцэтгэнэ. Хууль, гэрээнд тийм заалт байхгїй бол ердийн шаардлагад нийцїїлэн гїйцэтгэнэ.

4.Хууль буюу гэрээнд зааснаас бусад тохиолдолд їїрэг гїйцэтгэхээс дангаараа татгалзах буюу гэрээний нєхцєлийг дангаараа єєрчилж болохгїй.

5.Хууль буюу гэрээнд єєрєєр заагаагїй, тїїнчлэн їїргийн байдлаас шаардагдахгїй бол їїрэг гїйцэтгїїлэгч їїргийн гїйцэтгэлийг хэсэгчлэн хїлээн авах эрхгїй.

 

161 дїгээр зїйл.Гэрээ байгуулах

1.Гэрээний гол нєхцєлийн талаар талууд харилцан тохиролцож хуульд заасан буюу хэлэлцэн тохирсон хэлбэрээр гэрээ хийсэн бол уг гэрээг байгуулсан гэж їзнэ.

2.Хуульд заасан буюу гэрээнд зайлшгїй тусгавал зохих, тїїнчлэн нэг талын хїссэний дагуу нєгєє тал нь зєвшєєрсєн нєхцєлийг гэрээний гол нєхцєл гэнэ.

З.Эд хєрєнгє шилжїїлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нєхцєлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хєрєнгийг шилжїїлсэн їеэс гэрээ байгуулсанд тооцно.

 

4.Тухайн тєрлийн гэрээний хэлбэрийг хуульд заагаагїй нєхцєлд гэрээг тодорхой хэлбэрээр байгуулахаар талууд тохиролцсон бол тїїнийг тухайн хэлбэрээр хийсэн їеэс байгуулсанд тооцно.

5.Хуульд зааснаар буюу талууд тохиролцсоноор гэрээг бичгээр байгуулах ёстой бол талууд баримт бичиг їйлдэж, гарын їсэг зурах буюу гэрээний тєслийг зєвшєєрснєє илэрхийлсэн талын гарын їсэг зурагдсан захидал, цахилгаан, албан бичиг /телекс, телефакс зэрэг/ бусад баримт бичгийг нєгєє тал хїлээн авснаар

байгуулсанд тооцно.

6.Нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандсан талын хїсэл зоригийг бодитойгоор илэрхийлж, тїїнийг зєвшєєрсєн этгээдтэй эрх, їїргийн хувьд холбогдоно гэж їзэж илгээсэн, гэрээ байгуулах тухай хангалттай тодорхой саналыг гэрээний тєсєл гэнэ.Гэрээний гол нєхцєл буюу тїїнийг тодорхойлох журмыг заасан саналыг хангалттай тодорхой гэж їзнэ.

7.Тодорхой бус этгээдїїдэд хандаж гаргасан санал нь єєртєє шууд єєр заалт агуулаагїй бол гэрээний тєсєл ирїїлэх дуудлага гэж тооцогдоно.

 

8.Гэрээний тєслийг хариу ирїїлэх хугацаатайгаар илгээсэн бєгєєд дурдсан хугацаанд нєгєє талаас тєслийг зєвшєєрсєн тухай хариу авсан бол гэрээ байгуулагдсанд тооцно.

9.Гэрээний тєслийг хариу ирїїлэх хугацаа заалгїйгээр амаар мэдэгдсэн бєгєєд нєгєє тал уг тєслийг зєвшєєрснєє нэн даруй мэдэгдсэн бол гэрээ байгуулагдсанд тооцно.

1О.Гэрээний тєслийг хариу ирїїлэх хугацаа заалгїй бичгээр илгээсэн бєгєєд тїїнийг зєвшєєрсєн тухай хариуг ердийн боломжит хугацаанд хїлээн авсан бол гэрээ байгуулагдсанд тооцно.

 

11.Гэрээний тєсєл илгээсэн тал заасан хугацаанд, хугацаа заагаагїй бол хариу хїлээн авах ердийн боломжит хугацааны дотор тєслєєсєє татгалзах эрхгїй.

12.Гэрээний тєслийг зєвшєєрсєн тухай хожимдож ирсэн хариунаас їзвэл хариуг хугацаанд нь илгээсэн болох нь тодорхой бєгєєд тєсєл илгээсэн тал хариуг хугацаа хожимдуулж хїлээн авсан учраас гэрээ байгуулахгїй гэж нєгєє талд нэн даруй мэдэгдээгїй бол гэрээг байгуулагдсанд тооцно. Тєсєл илгээсэн тал хариуг

хугацаа хожимдуулж авсан тухай нєгєє талд мэдэгдсэн тохиолдолд хугацаа хожимдож авсан хариуг гэрээний шинэ тєсєл гэж їзнэ.

 

1З.Гэрээний тєслєєс єєр нєхцєлєєр гэрээ байгуулахыг зєвшєєрсєн хариуг гэрээний шинэ тєсєл гэж їзнэ.

14.Хууль буюу гэрээнд заасан бол гэрээ байгуулах явцад гарсан маргааныг шїїх, арбитрын журмаар шийдвэрлїїлж болно.

162 дугаар зїйл. Їнэ хаялцуулах ажиллагаа

1.Їнэ хаялцуулах замаар гэрээ байгуулж болно.Хуульд єєрєєр заагаагїй бол гэрээг їнэ хаялцаж ялсан этгээдтэй байгуулна.

2.Їнэ хаялцуулах ажиллагааг зохион байгуулагч нь ємчлєгч буюу эрх эзэмшигч, эсхїл эрх олгогдсон байгууллага байж болно. Эрх олгогдсон байгууллага нь ємчлєгч буюу эрх эзэмшигчтэй байгуулсан гэрээний їндсэн дээр тэдгээрийн нэрийн ємнєєс буюу єєрийн нэрийн ємнєєс їйл ажиллагаа явуулна.

 

3.Эд юмс буюу эд хєрєнгийн эрхийг худалдах гэрээг гагцхїї їнэ хаялцуулах замаар байгуулахаар хуульд заасан бол ийнхїї байгуулна.

4.Їнэ хаялцуулах ажиллагаа нь дуудлагын худалдаа буюу уралдааны хэлбэрээр явагдана. Дуудлагын худалдаагаар їнэ хаялцан ялагч нь хамгийн єндєр їнэ санал болгосон этгээд байна. Уралдаанд ялагч нь уралдааныг зохион байгуулах комиссоос урьдчилан тодорхойлсноор хамгийн сайн нєхцєлийг хангасан этгээд

байна.Хуульд єєрєєр заагаагїй бол їнэ хаялцуулах ажиллагааны хэлбэрийг уг эд хєрєнгийн ємчлєгч буюу эд хєрєнгийн эрх эзэмшигч тогтооно.

 

5.Дуудлагын худалдаа буюу уралдаанд нэг этгээд оролцсон бол худалдаа буюу уралдаан явагдаагїй гэж їзнэ.

6.Энэ зїйлд заасан журам нь хуульд єєрєєр заагаагїй бол шїїхийн шийдвэр гїйцэтгэлийн журмаар явагдах дуудлагын худалдаанд нэг адил хамаарна.

7.Дуудлагын худалдаа ба уралдаан нь нээлттэй буюу хаалттай байж болно. Нээлттэй дуудлагын худалдаа ба уралдаанд ямар ч этгээд оролцож болно. Хаалттай дуудлагын худалдаа ба уралдаанд гагцхїї энэ зорилгоор тусгайлан уригдсан этгээд оролцоно.

 

8.Хуульд єєрєєр заагаагїй бол зохион байгуулагч нь зарыг їнэ хаялцуулах ажиллагаа явуулахаас 30-аас доошгїй хоногийн ємнє гаргах їїрэгтэй. Зар нь ажиллагаа явуулах хэлбэр, газар, цаг, хугацаа, гэрээний зїйл, анхны їнэ, оролцогчдыг бїртгэх, ялсан этгээдийг тогтоох зэрэгжурам болон бусад мэдээллийг агуулсан байна. Гэрээний зїйл нь гэрээ байгуулах эрх байвал їнэ хаялцуулах ажиллагаа явуулах тухай зард гэрээ байгуулах хугацааг заана.

9.Хууль буюу зард єєрєєр заагаагїй бол нээлттэй худалдаа ба уралдаан зохион байгуулагч нь тэдгээрийг хийхээс татгалзах эрхтэй боловч худалдаа хийхээр зарласан єдрєєс З-аас доошгїй хоногийн, уралдаан явуулахаар зарласан єдрєєс ЗО-аас доошгїй хоногийн ємнє ийнхїї татгалзаж болно.Дээрх хугацааг зєрчиж худалдаа хийх буюу уралдаан явуулахаас татгалзсан зохион байгуулагч нь оролцогчдод учирсан хохирлыг нєхєн тєлєх їїрэгтэй. Хаалттай дуудлагын худалдаа ба уралдаан зохион байгуулагч нь тїїнд уригдсан оролцогчдод учирсан хохирлыг ямар хугацаанд худалдаа, уралдаан явуулахаас татгалзсанаас їл хамааран тєлєх їїрэгтэй.

 

10.Їнэ хаялцуулах ажиллагаанд оролцогчид нь зард заасан хэмжээ, журмаар, заасан хугацаанд дэнчин тавина. Їнэ хаялцуулах ажиллагаа явагдаагїй буюу тїїнд оролцоогїй, эсхїл оролцсон боловч ялаагїй этгээдэд дэнчинг буцаан олгоно. Ялсан этгээдтэй гэрээ байгуулахдаа дэнчинг гэрээний їїргийн гїйцэтгэлд оруулан тооцно.

11.Їнэ хаялцуулах ажиллагаанд ялсан этгээд болон ажиллагаа зохионбайгуулагч нь дуудлагын худалдаа ба уралдааны їр дїнгийн тухай тэмдэглэлд явуулсан єдєрт нь гарын їсэг зурах бєгєєд энэ тэмдэглэл нь гэрээний адил хїчинтэйбайна. Ялсан этгээд нь тэмдэглэлд гарын їсэг зурахаас зайлсхийвэл оруулсан дэнчингээ алдана. Ажиллагаа зохион байгуулагч нь тэмдэглэлд гарын їсэг зурахаас зайлсхийвэл нєгєє талын тавьсан дэнчинг хоёр нугалж єгєхийн зэрэгцээ ажиллагаанд оролцсоноос учирсан хохирлыг дэнчингээс давсан хэмжээнд нь нєхєн тєлєх їїрэгтэй.

 

12. Гэрээ байгуулах эрх олж авах нєхцєлтэйгээр їнэ хаялцуулах ажиллагаа явагдсан бол ажиллагаа явагдаж дуусаад тэмдэглэл їйлдсэнээс хойш 20 хоногийн дотор, эсхїл зард дурдсан хугацаанд талууд гэрээнд гарын їсэг зурна. Талуудын аль нэг нь гэрээ байгуулахаас зайлсхийвэл нєгєє тал нь гэрээг байгуулсанд тооцож, їїргийн гїйцэтгэлийг хангуулах, учирсан хохирлоо тєлїїлэхээр шаардах эрхтэй.

13.Хуулиар тогтоосон журам зєрчиж явуулсан їнэ хаялцуулах ажиллагаа хїчин тєгєлдєр бус байна.

 

14.Хїчин тєгєлдєр бус їнэ хаялцуулах ажиллагаагаар ялсан этгээдтэй байгуулсан гэрээ хїчин тєгєлдєр бус байна.

163 дугаар зїйл. Нийтийн гэрээ

1.Иргэд, хуулийн этгээд єєрийн їйл ажиллагааныхаа шинжээс

хамааран, нийтэд хандаж, хуульд заасан буюу єєрєє зарласан

нєхцєлєєр, тїїнийг хїлээн зєвшєєрсєн аливаа этгээдийн ємнє

тодорхой їїрэг хїлээх /эд хєрєнгє худалдах, ажил гїйцэтгэх,

туслалцаа їзїїлэх гэх мэт/-ээр байгуулсан гэрээг нийтийн гэрээ

гэнэ.

2.Хуульд зааснаас бусад тохиолдолд хариу тєлбєртэй нийтийн

гэрээнд эд хєрєнгє, ажил, туслалцааны їнэ болон бусад нєхцєл

гэрээ байгуулахыг зєвшєєрсєн бїх этгээдэд адил тогтоогдоно.

З.Санал гаргагч тал нь зохих эд хєрєнгийг шилжїїлэх, ажил

гїйцэтгэх, туслалцаа їзїїлэх боломжтой бол санал хїлээн авагчтай

нийтийн гэрээ байгуулахаас татгалзах эрхгїй.Санал гаргагч гэрээ

байгуулахаас їндэслэлгїй татгалзвал энэ хуулийн 164 дїгээр зїйлд

заасан журмаар зохицуулна.

 

164 дїгээр зїйл. Гэрээ заавал байгуулах

1.Талуудын аль нэг нь гэрээ заавал байгуулахаар хуульд

заасан бол тэр тал нь нєгєє талдаа гэрээний тєслийг зєвшєєрсєн

буюу татгалзсан хариуг, эсхїл гэрээний шинэ тєсєл /гэрээг єєр

нєхцєлєєр байгуулах тухай хариу/-ийг хууль буюу гэрээнд єєр

хугацаа тогтоогоогїй бол гэрээний тєсєл хїлээн авснаас хойш

30 хоногийн дотор илгээх їїрэгтэй.

2.Хууль буюу гэрээнд єєр хугацаа тогтоогоогїй бол гэрээ

заавал байгуулах їїрэг бїхий талаас гэрээний шинэ тєсєл хїлээн

авсан тал нь хариу хїлээн авсан, эсхїл хариу ирїїлэх хугацаа

єнгєрснєєс хойш 30 хоногийн дотор гэрээ байгуулах явцад гарсан

маргааныг шийдвэрлїїлэхээр шїїхэд мэдїїлэх эрхтэй.

3.Гэрээ заавал байгуулах їїрэг бїхий талаас илгээсэн

гэрээний шинэ тєслийг 30 хоногийн дотор хїлээн авсан бол тэр тал

нь уг тєслийг зєвшєєрсєн, эсхїл татгалзсан тухайгаа тїїнийг

хїлээн авснаас хойш 30 хоногийн дотор хариу мэдэгдэх їїрэгтэй.

Хууль буюу гэрээнд єєрєєр тогтоогоогїй бол гэрээний шинэ

тєслийгзєвшєєрєєгїй, эсхїл заасан хугацаанд хариу ирїїлээгїй

тохиолдолд гэрээний шинэ тєслийг илгээгч нь маргааныг

шийдвэрлїїлэхээр шїїхэд мэдїїлэх эрхтэй.

4.Хуульд заасны дагуу гэрээ заавал байгуулах їїрэг бїхий тал

гэрээ байгуулахаас зайлсхийвэл нєгєє тал нь гэрээг байгуулсанд

тооцож, їїргийн гїйцэтгэлийг хангуулах, учирсан хохирлыг

тєлїїлэхээр шїїхэд мэдїїлэх эрхтэй.

165 дугаар зїйл.Гэрээ ба хууль

1.Гэрээ нь уг гэрээг байгуулах їед хїчин тєгєлдєр байсан

хуулиар тогтоосон журамд нийцсэн байна.

2.Гэрээ байгуулагдах їед їйлчилж байсан журмаас єєр журам

тогтоосон хууль гэрээ байгуулсны дараа батлагдсан бєгєєд шинээр

тогтоосон журам нь гэрээний аль нэг буюу хоёр талын эрх, хууль

ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар байвал уг гэрээний нєхцєл

хїчин тєгєлдєр хэвээр байна.

166 дугаар зїйл.Гэрээ тайлбарлах

1.Шїїх гэрээг тайлбарлахдаа тїїний їгийн шууд утгыг анхаарна.

Гэрээний аль нэг нєхцєлийн утга нь ойлгомжгїй бол шїїх

тїїний агуулгыг бусад нєхцєл болон гэрээний ерєнхий агуулгатай

харьцуулах замаар тодорхойлно.

2.Энэ зїйлийн 1 дэх хэсэгт заасан журмаар гэрээний агуулгыг

тодорхойлох боломжгїй бол гэрээний зорилтыг харгалзан

талуудын жинхэнэ нэгдмэл санааг тодруулна. Їїний тулд гэрээ

байгуулахаас ємнє хийсэн хэлэлцээ, харилцан илгээсэн баримт

бичиг, талуудын хооронд тогтсон практик, ажил хэргийн заншил

зэрэг холбогдох нєхцєл байдлыг харгалзан їзэж болно.

167 дугаар зїйл.Урьдчилсан гэрээ

 

1.Урьдчилсан гэрээгээр тїїнд заасан нєхцєлийн дагуу эд

хєрєнгє шилжїїлэх, ажил гїйцэтгэх, туслалцаа їзїїлэх тухай зэрэг

гэрээг ирээдїйд байгуулахаар талууд їїрэг хїлээнэ. Хуулиар

тогтоогоогїй бєгєєд урьдчилсан гэрээнд заагаагїй ирээдїйн

гэрээний гол нєхцєлїїдийг тохиролцох журмыг талууд урьдчилсан

гэрээгээр тодорхойлно.

2.Урьдчилсан гэрээг бичгээр байгуулна.

3.Урьдчилсан гэрээний нэг тал нь тїїгээр тохиролцсон гэрээг

байгуулахаас татгалзвал нєгєє тал нь энэ хуулийн 164 дїгээр зїйлд

заасан журмын дагуу шїїхэд мэдїїлэх эрхтэй. Хуульд єєрєєр

заагаагїй бол урьдчилсан гэрээгээр тохиролцсон гэрээг

байгуулахаас їндэслэлгїйгээр зайлсхийсэн тал нь гэрээ байгуулах

хугацаа хожимдсоны улмаас нєгєє талд учирсан хохирлыг тєлнє.

168 дугаар зїйл.Эвлэрлийн гэрээ

1.Талууд хоорондын маргаанаа харилцан буулт хийх замаар

шийдвэрлэхээр эвлэрлийн гэрээг байгуулж болно.

2.Талууд єєрсдийн захиран зарцуулах эрхэд хамаарахгїй

эд хєрєнгє, эрхийн талаар эвлэрлийн гэрээ байгуулж болохгїй.

 

3.Гэрээний їр дїн бодит байдлаас зєрїїтэй байж болохыг

мэдсээр байж талууд эвлэрлийн гэрээ байгуулсан бол маргаан

гарахын ємнєх байдал зєв байсан нь тогтоогдсон ч тэр нь уг гэрээг

хїчин тєгєлдєр бус гэж тооцох їндэслэл болохгїй.Харин маргаан

гарахын ємнєх байдал зєв байсныг нотлох баримт хожим илэрвэл

гэрээг хїчин тєгєлдєр бус гэж тооцохоор эвлэрлийн гэрээнд заасан

бєгєєд тийм баримт илэрвэл уг гэрээ хїчин тєгєлдєр бус болно.

 

1681 дугаар зїйл.Гэрлэгчдийн эд хєрєнгийн гэрээ

 

 

1.Гэрлэгчдийн эд хєрєнгийн гэрээгээр гэрлэгчдээс гэр бїлийн тєсєв, зардлыг хариуцах журам, гэрлэгчдийн хэн нэг нь нас барсан, эсхїл гэрлэлтийг цуцалсан тохиолдолд ногдох эд хєрєнгийг энэ хуулийн гэр бїлийн эд хєрєнєгийн тухай зохицуулалтын хїрээнд тодорхойлно.

 

 

2.Гэрлэгчдийн эд хєрєнгийн гэрээнд эд хєрєнгийн бус харилцааг зохицуулах, гэрлэгчдийн хэн нэгний эрхийн чадамж, хєдєлмєрийн чадваргїй, туслалцаа шаардлагатай талын эрхийг хязгаарлах, тїїний эрх, ашиг сонирхолд харшлах нєхцєлийг тусгахыг хориглоно.

 

 

3.Гэрлэгчдийн эд хєрєнгийн гэрээг зєвхєн гэрлэлтээ бїртгїїлэхийн ємнє байгуулж болно.

 

 

4.Гэрлэгчдийн эд хєрєнгийн гэрээ гэрлэлт бїртгїїлсэн єдрєєс эхлэн хїчин тєгєлдєр болно.

 

 

5.Талууд гэрлэгчдийн эд хєрєнгийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлїїлнэ. Энэ шаардлагыг хангаагїй гэрээ хїчин тєгєлдєр бус байна.

/Энэ зїйлийг 1999 оны 6 дугаар сарын 17-ны єдрийн хуулиар нэмсэн/

 

 

 

 

169 дїгээр зїйл.Нэрлэгдээгїй гэрээ

1.Энэ хуулиар тусгайлан зохицуулагдаагїй бєгєєд шууд

нэрлэгдээгїй боловч гэрээний їндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн

євєрмєц агуулга бїхий гэрээг нэрлэгдээгїй гэрээ гэнэ.

2.Нэрлэгдээгїй гэрээнд энэ хуулийн їїргийн тухай нийтлэг

їндэслэл хамаарна.

170 дугаар зїйл Гуравдагч этгээдэд ашигтай гэрээ

1.Гуравдагч этгээдэд ашигтай гэрээгээр талууд гэрээнд

оролцоогїй гуравдагч этгээдийн тусын тулд їїрэг гїйцэтгїїлэхээр

тохиролцоно.

2.Хууль, гэрээнд єєрєєр заагаагїй бєгєєд їїргийн шинж чанарт

харшлахгїй бол їїрэг гїйцэтгїїлэгч болон гэрээний гїйцэтгэл

ашигтай байх гуравдагч этгээд нь уг гэрээний гїйцэтгэлийг шаардах

эрхтэй.

3.Гуравдагч этгээд гэрээгээр олгогдсон эрхээсээ татгалзсан

бєгєєд хууль, гэрээ, їїргийн шинж чанарт харшлахгїй бол гэрээ

байгуулсан этгээд гуравдагч этгээдийн эдлэх байсан эрхийг олж авч

болно.

171 дїгээр зїйл.Гуравдагч этгээдээр їїрэг гїйцэтгїїлэх

1.Хууль буюу гэрээнд заасан, тїїнчлэн гэрээний аль нэг

талтай гуравдагч этгээд зохих гэрээ хийсэн бол їїргийг бїхэлд нь

буюу зарим хэсгийг гуравдагч этгээдээр гїйцэтгїїлж болно.

2.Хууль, гэрээ, їїргийн байдлаас їїрэг хїлээгч уг їїргийг

биечлэн гїйцэтгэх шаардлагагїй бол гуравдагч этгээдийн

гїйцэтгэлийг їїрэг гїйцэтгїїлэгч хїлээн авах їїрэгтэй.

3.Гуравдагч этгээд хариуцлага хїлээхээр хуульд заагаагїй бол

тїїний гїйцэтгээгїй буюу зохих ёсоор гїйцэтгээгїй їїргийн

хариуцлагыг їндсэн їїрэг гїйцэтгэгч хариуцна.

172 дугаар зїйл. Їїрэг гїйцэтгэх хугацаа

1.Їїргийг хууль, гэрээнд заасан хугацаанд гїйцэтгэнэ.

2.Їїрэг хїлээгч їїрэг гїйцэтгїїлэгчийн зєвшєєрєлгїйгээр

їїргээ хугацаанаас ємнє гїйцэтгэх эрхгїй.

3.Їїрэг гїйцэтгэх хугацаа, болзол тогтоогоогїй бол їїрэг

гїйцэтгїїлэгч хэдийд ч їїргийн гїйцэтгэлийг шаардах эрхтэй ба

їїрэг хїлээгч гїйцэтгэх їїрэгтэй.Хууль, гэрээнд єєрєєр заагаагїй

буюу їїргийн байдлаас шаардагдахгїй бол їїрэг хїлээгч нь їїрэг

гїйцэтгїїлэгч шаардсанаас хойш 1О хоногийн дотор тїїнийг

гїйцэтгэх їїрэгтэй.

4.Хууль буюу гэрээнд заасан бол талуудын тохиролцсоноор

їїрэг гїйцэтгэх хугацааг сунгаж болно. Їїрэг гїйцэтгэх хугацаа

сунгах асуудлыг їїргийн їндсэн хугацаа дуусахаас ємнє талууд

шийдвэрлэсэн байвал зохино.

173 дугаар зїйл.Їїрэг гїйцэтгэх газар

1.Хууль буюу гэрээнд єєрєєр заагаагїй бол їїрэг гїйцэтгэх

газрыг дараахь байдлаар тодорхойлно:

1/їл хєдлєх эд хєрєнгє шилжїїлэх їїргийг уг эдхєрєнгийн

байгаа газар;

2/эд хєрєнгє тээвэрлїїлэх їїргийн їед тїїнийг їїрэг

гїйцэтгїїлэгч буюу эрх бїхий этгээдэд хїргїїлэхээр анхны

тээвэрлэгчид хїлээлгэн єгч байгаа газар;

З/мєнгєн тєлбєрийн їїргийг їїрэг гїйцэтгїїлэгчийн оршин

суугаа /оршин байгаа/ газар, харин їїрэг гїйцэтгїїлэгч оршин

суугаа /оршин байгаа/ газраа єєрчилсєн бєгєєд энэ тухай їїрэг

хїлээгчид мэдэгдсэн бол тїїний шинээр оршин суугаа /оршин

байгаа/ газар гїйцэтгэх боловч їїнтэй холбогдон гарсан

зардлыг їїрэг гїйцэтгїїлэгч хариуцна.

4/бусад бїх їїргийг їїрэг хїлээгчийн оршин суугаа /оршин

байгаа/ газар.

2.Гэрээнд заасан бол тухайн эд хєрєнгийг їйлдвэрлэсэн

/бэлтгэсэн/ буюу хадгалж байсан газар їїргийг гїйцэтгэж болно.

 

174 дїгээр зїйл.Гэрээний їнэ

 

 

1.Хариу тєлбєртэй гэрээний їнийг талууд тохиролцон тогтооно.

2.Хууль буюу гэрээнд заасан бол гэрээ байгуулснаас хойш

гэрээний їнийг єєрчилж болно.

З.Хууль буюу гэрээнд заасан бол талууд гэрээний їнийг їїрэг

гїйцэтгэх їеийн зах зээлийн ханшаар тооцох, эсхїл хожим

тохиролцож болно.

175 дугаар зїйл.Мєнгєн тєлбєрийн їїрэг

1.Мєнгєн тєлбєрийн їїргийг Монгол Улсын мєнгєн тэмдэгт-

тєгрєгєєр гїйцэтгэнэ.

2.Гадаад валют, гадаад валютаар илэрхийлэгдэх тєлбєрийн

баримтаар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр мєнгєн тєлбєрийн їїрэг

гїйцэтгэхдээ тогтоосон журмыг баримтлана.

3.Їїрэг гїйцэтгїїлэгч байхгїй, эсхїл їїрэг гїйцэтгїїлэгч

їїргийн гїйцэтгэлийг хїлээн авахаас татгалзсан буюу хугацаа

хожимдуулсан бол їїрэг хїлээгч нь тєлєх мєнгє, шилжїїлэх їнэт

цаасаа банкны хадгалах газарт хадгалуулсныг нотариатч гэрчилснийг энэ тухай їїрэг гїйцэтгїїлэгчид мэдэгдэнэ.

/Энэ хэсэгт 1997 оны 5 дугаар сарын 2-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/.

 

4.Мєнгє, їнэт цаасыг банкны хадгалах газарт хадгалуулсныг нотариатч гэрчилснийг їїрэг гїйцэтгэсэнд тооцно.

/Энэ хэсэгт 1997 оны 5 дугаар сарын 2-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

5.Мєнгєн тєлбєрийн їїрэг гїйцэтгэх хугацааг хожимдуулсан

бєгєєд талууд гэрээнд заасан бол їїрэг гїйцэтгїїлэгч анз

тєлїїлэхээр шаардах эрхтэй.

176 дугаар зїйл.Їнэт цаасаар гэрчлэгдэж байгаа

їїргийг гїйцэтгэх нєхцєл

1.Їнэт цаасыг гаргасан, їнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг

болон їнэт цаасыг шилжїїлсэн бїх этгээд їнэт цаас ємчлєгчийн

ємнє хууль тогтоомжид заасны дагуу хамтын хариуцлага хїлээнэ.

2.Хуурамч буюу засвартай болохыг нь илрїїлсэн їнэт цаас

ємчлєгч нь энэ зїйлийн 1 дэх хэсэгт заасан этгээдийн хэн алинаас

нь їїргээ зохих ёсоор гїйцэтгэх, учирсан хохирлыг тєлєхийг

шаардах эрхтэй.

177 дугаар зїйл.Хэд хэдэн їїрэг гїйцэтгїїлэгч

буюу хэд хэдэн їїрэг хїлээгч

оролцсон їїргийн гїйцэтгэл

 

1.Хэд хэдэн їїрэг гїйцэтгїїлэгч буюу хэд хэдэн їїрэг хїлээгч

оролцсон їїргийг хууль буюу гэрээнд заасны дагуу хэсэгчлэн буюу

хамтран гїйцэтгэх, эсхїл гїйцэтгэлийг хэсэгчлэн буюу хамтран

шаардана.

2.Хэд хэдэн їїрэг хїлээгч їїргийг хэсэгчлэн гїйцэтгэх бол

їїрэг хїлээгч тус бїр єєрт ногдох їїргийг їїрэг гїйцэтгїїлэгчийн

ємнє хариуцна.Єєрт ногдох їїргийг гїйцэтгэснээр тїїний їїрэг

дуусгавар болно.

3.Хэд хэдэн їїрэг гїйцэтгїїлэгч оролцсон бол тэд єєрт ногдох

їїргийн гїйцэтгэлийг їїрэг хїлээгчээс шаардах эрхтэй.

4.Гэрээнд єєрєєр заагаагїй бол хэд хэдэн їїрэг гїйцэтгїїлэгч

оролцсон їїргийн їед тэдгээрийн тус бїрийнх нь їїргийн

гїйцэтгэлийг шаардах эрх, тїїнчлэн хэд хэдэн їїрэг хїлээгч

оролцсон їїргийн їед тэдгээрийн тус бїрийнх нь гїйцэтгэх їїргийн

хэмжээг тус тус тэнцїї гэж їзнэ.

5.Хууль буюу гэрээнд зааснаар їїргийн зїйл нь їл хуваагдах

шинжтэй байвал їїргийг хамтран гїйцэтгэх буюу гїйцэтгэлийг

хамтран шаардана.

 

6.Їїргийг хамтран гїйцэтгэх бол їїрэг гїйцэтгїїлэгч їїргийн

гїйцэтгэлийг бїх їїрэг хїлээгчээс буюу тэдгээрийн аль нэгнээс

бїхэлд нь шаардах эрхтэй. Хамтран їїрэг хїлээгчдийн аль нэг

нь їїргийг дутуу гїйцэтгэсэн бол їлдсэн хэсгийн гїйцэтгэлийг

їїрэг гїйцэтгїїлэгч бусад їїрэг хїлээгчээс шаардах эрхтэй.

7.Хамтран їїрэг хїлээгчдийн аль нэг нь їїргийг бїрэн

гїйцэтгэсэн бол їїрэг гїйцэтгїїлэгчийн ємнє їїрэг гїйцэтгэхээс

бусад їїрэг хїлээгчид чєлєєлєгдєнє.

 

8.Хамтран їїрэг гїйцэтгїїлэгчид бїгдээрээ буюу тэдний аль

нэг нь їїргийг бїрэн гїйцэтгэхийг їїрэг хїлээгчээс шаардах

эрхтэй.

9.Їїрэг хїлээгч нь хамтран їїрэг гїйцэтгїїлэгчдийн аль

нэгэнд їїргийг бїрэн гїйцэтгэсэн бол бусад їїрэг

гїйцэтгїїлэгчдийн ємнє їїрэг гїйцэтгэхээс чєлєєлєгдєнє.

178 дугаар зїйл.Гэрээг єєрчлєх ба цуцлах

1.Хууль буюу гэрээнд єєрєєр заагаагїй бол гэрээг талуудын

хэлэлцэн тохиролцсоноор єєрчлєх ба цуцалж болно.

 

2.Гагцхїї дараахь тохиолдолд нэг талынсанаачилгындагуу

шїїхийн шийдвэрээр гэрээг єєрчилж, цуцалж болно:

l/нєгєє тал нь гэрээг ноцтой зєрчсєн бол;

2/хууль буюу гэрээнд заасан бусад тохиолдолд.

3.Нэг талын санаачлагаар гэрээг бїрэн буюу хэсэгчлэн

биелїїлэхээс татгалзахыг хууль буюу гэрээгээр зєвшєєрсєн

тохиолдолд ийнхїї татгалзсанаар гэрээ нь єєрчлєгдсєн, эсхїл

цуцлагдсанд тооцогдоно.

4.Хууль буюу гэрээнд єєрєєр заагаагїй бол гэрээг єєрчлєх ба

цуцлах тухай тохиролцоог їндсэн гэрээтэй адил хэлбэрээр хийнэ.

5.Гэрээг єєрчлєх ба цуцлах тухай талуудын аль нэгний саналыг

нєгєє тал эс зєвшєєрсєн, саналд дурдсан буюу хууль, гэрээгээр

тогтоосон хугацаанд хариу ирїїлээгїй, эсхїл ийм хугацаа

тогтоогоогїй тохиолдолд 30 хоногийн дотор хариу ирїїлээгїй бол

гэрээг цуцлах тухай хїсэлтээ шїїхэд гаргах эрхтэй.

6.Гэрээг цуцалснаар талуудын їїрэг дуусгавар болно.

7.Гэрээг єєрчилсєн бол талуудын їїрэг єєрчилсєн байдлаар

їргэлжилнэ.

8.Талуудын тохиролцсоноор буюу гэрээний шинж чанарт

харшлахгїй бол тэдгээрийн эрх, їїрэг нь гэрээг єєрчлєх ба цуцлах

тухай тохиролцсон їеэс, эсхїл энэ тухай шїїхийн шийдвэр хуулийн

хїчин тєгєлдєр болсон єдрєєс эхлэн єєрчлєгдєх ба дуусгавар болно.

9.Хууль буюу талуудын тохиролцоогоор єєрєєр тогтоогоогїй

бол гэрээг єєрчлєх ба цуцлахаас ємнє гїйцэтгэгдсэн їїргийн

биелэлтийг буцаан шаардах эрхгїй.

10.Талуудын аль нэг нь гэрээг ноцтой зєрчсєний улмаас

тїїнийг єєрчлєх ба цуцлахад хїргэсэн бол ийнхїї єєрчилсєн,

цуцалснаас єєрт учирсан хохирлыг нєгєє тал шаардах эрхтэй.

13 -р бїлэг

15 -р бїлэг