АРВАНДОЛДУГААР БЇЛЭГ

Їїрэг гїйцэтгээгїйгээс їїсэх хариуцлага

 

 

189 дїгээр зїйл. Їїрэг гїйцэтгэхийг шаардах эрх

1.Талуудын аль нэг нь їїргээ гїйцэтгээгїй бол нєгєє тал нь уг їїргийг гїйцэтгэхийг шаардах эрхтэй.

2.Талуудын аль нэг нь эд хєрєнгийг бусдын ємчлєл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх /энэ хуулийн 88 дугаар зїйлд заасан/-эд шилжїїлэх їїргээ гїйцэтгээгїй бол уг эд хєрєнгийг єєртєє шилжїїлэхийг нєгєє тал шаардах эрхтэй.Эд хєрєнгийг нэгэн адил эрх бїхий єєр этгээдэд шилжїїлсэн бол дээрх эрх алдагдана.

 

Эд хєрєнгийг шилжїїлээгїй байсан бол уг эд хєрєнгє нь урдаар шилжвэл зохих байсан этгээдэд шилжинэ.Хууль буюу гэрээнд зааснаар урдаар шилжвэл зохихоос бусад этгээдїїдийн хувьд хэн тїрїїлж нэхэмжилсэн этгээдэд шилжїїлнэ.

3.Тодорхой ажил гїйцэтгэх, туслалцаа їзїїлэх їїргээ гїйцэтгээгїй бол хууль буюу гэрээнд зааснаар уг їїргийг гїйцэтгэвэл зохих талын зардлаар гїйцэтгїїлэх эрхийг нєгєє тал эдэлнэ.

190 дугаар зїйл.Їїрэг хїлээгч їїргээ гїйцэтгээгїй буюу

зохих ёсоор гїйцэтгээгїйн хариуцлага

1.Їїргээ гїйцэтгээгїй буюу зохих ёсоор гїйцэтгээгїйн улмаас їїрэг гїйцэтгїїлэгчид учирсан бїх хохирлыг їїрэг хїлээгч тєлєх їїрэгтэй.

2.Їїрэг гїйцэтгїїлэгчээс гарсан зардал, эд хєрєнгийн алдагдал буюу гэмтэл, їїрэг хїлээгч їїргээ гїйцэтгэсэн бол їїрэг гїйцэтгїїлэгчид зайлшгїй орох байсан орлогыг хохиролд тооцно.

3.Їїрэг хїлээгч їїргээ гїйцэтгээгїй буюу зохих ёсоор гїйцэтгээгїйгээс анз тєлєхєєр хууль болон гэрээнд заасан бол энэ хуулийн 18О дугаар зїйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу анз,хохирлыг тєлїїлнэ.

 

4.Їїрэг хїлээгч нь тодорхой эд хєрєнгийг їїрэг гїйцэтгїїлэгчийн ємчлєл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх /энэ хуулийн 88 дугаар зїйлд заасан/-эд шилжїїлэх їїргээ гїйцэтгээгїй бол їїрэг гїйцэтгїїлэгч нь уг эд хєрєнгийг єєртєє шилжїїлэх,хохирлоо арилгахыг шаардах эрхтэй.

5.Тодорхой ажил гїйцэтгэх, туслалцаа їзїїлэх їїргээ їїрэг хїлээгч гїйцэтгээгїй бєгєєд хууль буюу гэрээнд єєрєєр заагаагїй бол їїрэг гїйцэтгїїлэгч уг їїргийг єєрєє гїйцэтгэх буюу гуравдагч этгээдээр гїйцэтгїїлж, учирсан хохирлыг арилгахыг шаардах эрхтэй.

 

191 дїгээр зїйл. Хариуцлага хїлээх їндэслэл

1.Хууль буюу гэрээнд єєрєєр заагаагїй бол їїрэг хїлээгч нь їїргээ гїйцэтгээгїй буюу зохих ёсоор гїйцэтгээгїйн хариуцлагыг гагцхїї гэм буруутай нєхцєлд хїлээнэ.

2.Хуульд єєрєєр заагаагїй бол хїлээсэн їїргээ гїйцэтгээгїй буюу зохих ёсоор гїйцэтгээгїй їїрэг хїлээгч гэм буруугїй болохоо єєрєє нотолно.Їїргээ зохих ёсоор гїйцэтгэхийн тулд єєрєєс хамаарах бїх арга хэмжээ авсан гэдгээ нотолж чадвал їїрэг хїлээгч гэм буруугїйд тооцогдоно.

 

3.Гэнэтийн буюу давагдашгїй хїчний шинжтэй онцгой нєхцєл байдлын улмаас їїргээ гїйцэтгээгїй буюу зохих ёсоор гїйцэтгэх боломжгїй байснаа їїрэг хїлээгч нотлоогїй бол хариуцлага хїлээнэ.

4.Энэ зїйлийн 3 дахь хэсэгт заасан онцгой нєхцєл байдалд їїрэг хїлээгчийн хамтран ажиллагч нараас їїргээ гїйцэтгээгїй, їїрэг гїйцэтгэхэд зайлшгїй шаардлагатай хєрєнгє хїрэлцээгїй зэрэг нєхцєл байдал хамаарахгїй.

192 дугаар зїйл.Хугацаа хожимдуулсан, хугацаанаас ємнє

їїрэг гїйцэтгэснээс їїсэх хариуцлага

1.Їїрэг гїйцэтгэх хугацаа хожимдуулсан їїрэг хїлээгч нь хугацаа хожимдуулснаас їїрэг гїйцэтгэх боломжгїй болсны хариуцлагыг їїрэг гїйцэтгїїлэгчийн ємнє хїлээнэ.

2.Хугацаа хожимдуулснаас уг їїргийн гїйцэтгэл нь їїрэг гїйцэтгїїлэгчид хэрэгцээгїй болбол їїрэг гїйцэтгїїлэгч нь уг їїргийн гїйцэтгэлийг хїлээн авахаас татгалзаж, хохирол тєлєхийг шаардах эрхтэй.

3.Зохих ёсоор гїйцэтгэсэн їїргийн гїйцэтгэлийг їїрэг гїйцэтгїїлэгч хїлээн авахаас татгалзсан, эсхїл їїрэг хїлээгч їїргээ гїйцэтгэхээс ємнє їїрэг гїйцэтгїїлэгч гїйцэтгэвэл зохих їїргээ гїйцэтгээгїйгээс тїїнийг гїйцэтгэх боломжгїй болсон буюу їїрэг гїйцэтгэхгїй байхаар тохирсон бол їїрэг гїйцэтгїїлэгч хугацаа хожимдуулсан гэж їзнэ.

 

4.Їїрэг гїйцэтгїїлэгч хугацаа хожимдуулсны улмаас учирсан хохирлыг їїрэг хїлээгчид тєлнє.Їїрэг гїйцэтгїїлэгч хугацаа хожимдуулснаас тєлєх анзыг хууль болон гэрээгээр тогтоож болно.

5.Їїрэг гїйцэтгїїлэгчийн хожимдуулсан хугацаанд їїрэг хїлээгч анз тєлєхгїй.

6.Їїрэг гїйцэтгїїлэгч ийнхїї хугацаа хожимдуулсанд єєрєє болон їїргийн гїйцэтгэлийг хїлээн авбал зохих этгээд гэм буруугїй болохыг нотолж чадвал хугацаа хожимдуулсны хариуцлагаас чєлєєлєгдєнє.

 

7.Їїрэг гїйцэтгїїлэгч нь тїїний зєвшєєрєлгїйгээр їїрэг хїлээгч хугацаанаас ємнє їїргээ гїйцэтгэснээс учирсан хохирлыг шаардах эрхтэй.

193 дугаар зїйл.Їїрэг гїйцэтгїїлэгчийнгэмбуруу

їїрэг хїлээгчийн хариуцлагад нєлєєлєх

1.Їїрэг гїйцэтгїїлэгчийн санаатай буюу болгоомжгїй їйлдэл, эс їйлдэл нь їїрэг хїлээгчээс їїргээ гїйцэтгэх буюу зохих ёсоор гїйцэтгэхэд болон тїїнээс учрах хохирлын хэмжээг нэмэгдїїлэхэд нєлєєлсєн, эсхїл їїрэг гїйцэтгээгїйн улмаас гарах хохирлыг багасгах арга хэмжээг їїрэг гїйцэтгїїлэгч аваагїй бол шїїх эдгээр нєхцєл байдлыг харгалзан їїрэг хїлээгчийн тєлбєрийн хэмжээг хорогдуулах эрхтэй.

 

2.Хууль буюу гэрээнд єєрєєр заагаагїй бол їїрэг гїйцэтгїїлэгчийн гэм буруугаас болж їїргийг гїйцэтгэх боломжгїй болсон тохиолдолд їїрэг хїлээгч хариуцлагаас чєлєєлєгдєнє.

194 дїгээр зїйл. Тєрийн захиргааны байгууллага їїрэг хїлээх

1.Тєрийн захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа буюу тїїний албан тушаалтан їйл ажиллагаагаа явуулахдаа гэрээ байгуулсан талуудад хохирол учруулахгїй байх арга хэмжээ авах їїрэгтэй.

2.Энэ зїйлийн 1 дэх хэсэгт заасан їїргээ тєрийн захиргааны байгууллага, тїїний албан тушаалтан биелїїлээгїйгээс гэрээний талд хохирол учирсан бол талуудын шаардсанаар уг байгууллага хохирлыг нєхєн тєлнє.

 

16-р бїлэг

18-р бїлэг