АРВАНЗУРГАДУГААР БЇЛЭГ
Эрх, їїрэг шилжих
186 дугаар зїйл.Шаардах эрхээ шилжїїлэх
1.Хууль буюу гэрээнд харшлаагїй, эсхїл їїрэг гїйцэтгїїлэгчийн хувийн байдалтай салшгїй холбоотойгоос бусад тохиолдолд їїрэг гїйцэтгїїлэгч шаардах эрхээ єєр этгээдэд шилжїїлж болно.
2.Шинэ їїрэг гїйцэтгїїлэгчид шилжїїлсэн шаардах эрхийн хїчин тєгєлдєр байдлыг анхны їїрэг гїйцэтгїїлэгч хариуцна. Харин анхны їїрэг гїйцэтгїїлэгч шинэ їїрэг гїйцэтгїїлэгчийн ємнє єєрєє батлан даалт гаргаснаас бусад їїргийн гїйцэтгэлийг хариуцахгїй.
3.Шаардах эрхээ шилжїїлсэн їїрэг гїйцэтгїїлэгч энэ тухайгаа їїрэг хїлээгчид бичгээр мэдэгдэнэ.Ийнхїї мэдэгдээгїй бол їїрэг хїлээгч хїлээсэн їїргээ анхны їїрэг гїйцэтгїїлэгчийн ємнє гїйцэтгэснээр уг їїрэг дуусгавар болно.
4.Їїрэг хїлээгч нь шаардлага тавих эрх шилжсэн тухай мэдэгдэл авах їед анхны їїрэг гїйцэтгїїлэгчид гаргах байсан бїх татгалзлаа шинэ їїрэг гїйцэтгїїлэгчид гаргах эрхтэй. Шаардах эрх шилжїїлж авсан этгээдэд їїргийн гїйцэтгэлийг хангуулах эрх нэг адил шилжинэ.
187 дугаар зїйл.Їїрэг шилжих
1.Їїрэг хїлээгч нь гагцхїї їїрэг гїйцэтгїїлэгчийн зєвшєєрєлтэйгээр їїргээ бусдад шилжїїлж болно.
2.Шинэ їїрэг хїлээгч нь їїрэг гїйцэтгїїлэгч, анхны їїрэг хїлээгч хоёрын хоорондын харилцаан дээр їндэслэн гарсан бїх шаардлагыг їїрэг гїйцэтгїїлэгчид тавьж болно.
3.Батлан даагч буюу барьцаалагч шинэ їїрэг хїлээгчийн ємнєєс хариуцлага хїлээхийг зєвшєєрєєгїй бол батлан даалт буюу гуравдагч этгээдээс бариулсан барьцаа нь їїрэг шилжихийн хамт дуусгавар болно.
188 дугаар зїйл. Шаардах эрх ба їїрэг шилжих хэлбэр
Бичгээр байгуулах, тусгай зєвшєєрєл авах, бїртгїїлэх буюу гэрчлїїлэх хэлцэлд їндэслэсэн эрх, їїргийг шилжїїлэхдээ уг хэлцэл байгуулсан хэлбэрээр хийнэ.
15 -р бїлэг 17 -р бїлэг