IV ХЭСЭГ
ГЭРЭЭНИЙ ЇЇРЭГ
I ДЭД ХЭСЭГ
ЭД ХЄРЄНГЄ, ОЮУНЫ ЇНЭТ ЗЇЙЛ, ЭД ХЄРЄНГИЙН
ЭРХИЙГ БУСДЫН ЄМЧЛЄЛД ШИЛЖЇЇЛЭХТЭЙ
ХОЛБОГДСОН ГЭРЭЭНИЙ ЇЇРЭГ
АРВАНЕСДЇГЭЭР БЇЛЭГ
Худалдах-худалдан авах
2О2 дугаар зїйл.Худалдах-худалдан авах гэрээ
1.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь гэрээний зїйл /эд хєрєнгє, оюуны їнэт зїйл, эд хєрєнгийн эрх/-ийг худалдан авагчийн ємчлєл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх /энэ хуулийн 88 дугаар зїйл/-эд шилжїїлэх; худалдан авагч нь тэдгээрийг хїлээн авч, тогтоосон їнийг тєлєх їїрэг тус тус хїлээнэ.
2.Хууль буюу гэрээнд єєрєєр заагаагїй болбиржийн худалдаа болон дуудлагын худалдаанд худалдах-худалдан авах гэрээний нийтлэг журмыг хэрэглэнэ.
2О3 дугаар зїйл.Худалдах-худалдан авах гэрээний хэлбэр
1.Худалдах-худалдан авах гэрээний хэлбэр нь энэ хуулийн 39, 40, 41, 42 дугаар зїйлд заасан журмаар тодорхойлогдоно.
2.Худалдах-худалдан авах гэрээний єєр хэлбэрийг хууль буюу гэрээгээр тогтоож болно.
3.Їл хєдлєх эд хєрєнгє худалдах-худалдан авах гэрээг їл хєдлєх эд хєрєнгийн бїртгэлийн газарт бїртгїїлнэ.
2О4 дїгээр зїйл.Худалдах-худалдан авах гэрээний їнэ
1.Талууд їнийг тохиролцон тогтооно.
2.Їнийг їндэсний мєнгєн тэмдэгт-тєгрєгєєр буюу бусад орны мєнгєн тэмдэгтээр тогтоож болохоос гадна тїїнийг тогтоох єєр аргыг талууд харилцан тохиролцож болно.
З.Хуульд зааснаар буюу гэрээний онцлогоос хамаарч тодорхой хугацааны дараа, эсхїл урьдчилан тєлєхєєс бусад тохиолдолд гэрээний зїйлийг шилжїїлсний дараа їнийг шууд тєлнє.
4.Энэ хуульд зааснаас єєр журмыг хуулиар тогтоож болно.
2О5 дугаар зїйл.Эд хєрєнгийг шилжїїлэх їїргээ гїйцэт-
гээгїй худалдагчийн хариуцлага
Худалдагч нь эд хєрєнгийг худалдан авагчид шилжїїлээгїй буюу шилжїїлсэн эд хєрєнгє нь гэрээний нєхцєлд тохирохгїй бол худалдан авагч нь гэрээнд заасан буюу гэрээний нєхцєлд тохирсон эд хєрєнгє шилжїїлэх, гэрээний биелэлтийг саатуулснаас учирсан хохирлыг тєлїїлэх, эсхїл гэрээг цуцалж, ийнхїї цуцалснаас учирсан хохирлыг тєлїїлэхээр шаардах эрхтэй.
2О6 дугаар зїйл.Худалдан авагч эд хєрєнгє хїлээн
авах буюу їнэ тєлєхєєс татгалзах
Худалдан авагч худалдан авсан зїйлээ хїлээн авах буюу тїїний їнийг тєлєхєєс татгалзвал худалдагч нь гэрээг биелїїлэх, тїїний биелэлтийг саатуулснаас учирсан хохирлыг тєлїїлэх, эсхїл гэрээг цуцалж, ийнхїї цуцалснаас учирсан хохирлыг тєлїїлэхээр шаардах эрхтэй.
2О7 дугаар зїйл.Худалдсан эд хєрєнгийг хадгалах
Эд хєрєнгє шилжихээс ємнє ємчлєх эрх шилжсэн їед уг эд хєрєнгийг худалдан авагчид шилжих хїртэл худалдагч зохих ёсоор хадгалах їїрэгтэй.Ийнхїї хадгалахад худалдагчаас гарсан зайлшгїй зардлыг гэрээнд заасан бол худалдан авагч тєлєх їїрэгтэй.
2О8 дугаар зїйл.Худалдаж байгаа эд хєрєнгийн талаар
мэдээлэл єгєх худалдагчийн їїрэг
1.Худалдагч нь худалдаж байгаа эд хєрєнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нєхцєл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, їйлдвэрлэгчтэй холбогдсон їнэн зєв, бїрэн мэдээллийг худалдан авагчид єгєх їїрэгтэй.
2.Энэ зїйлийн 1-д заасан їїргийг худалдагч биелїїлээгїй буюу зохих ёсоор биелїїлээгїйгээс учирсан хохирлыг нєхєн тєлїїлэхээр худалдан авагч шаардах эрхтэй.
209 дїгээр зїйл.Худалдаж байгаа эд хєрєнгийн чанар
1.Худалдаж байгаа эд хєрєнгийн чанар нь гэрээний нєхцєлд тохирсон байна.Гэрээнд тийм нєхцєл заагаагїй бол худалдагч нь єєрт мэдэгдэж байгаа буюу гэрээнд заасан тодорхой зориулалтад нийцсэн бєгєєд ердийн шаардлагад тохирсон чанар бїхий эд хєрєнгийг худалдан авагчид шилжїїлэх їїрэгтэй. Худалдагч худалдаж байгаа эд хєрєнгийн тодорхой зориулалтын талаар мэдэх їїрэггїй байсан бол уг эд хєрєнгє нь ийм тєрлийн эд хєрєнгийн нийтлэг зориулалтад нийцсэн байна.
2.Худалдаж байгаа эд хєрєнгийн стандарт, техникийн нєхцєлийг гэрээгээр тодорхойлсон бол тїїний чанар уг нєхцєлд нийцсэн байна.
210 дугаар зїйл.Зохих чанарын бус эд хєрєнгє худалд-
санаас їїсэх худалдан авагчийн эрх ба
худалдагчийн хариуцлага
1.Худалдагч эд хєрєнгийн чанарын доголдол, согог, гэмтэл /цаашид чанарын дутагдал гэх/-ийн талаар урьдчилан мэдэгдээгїй бол худалдан авагч дараахь шаардлагын аль нэгийг тїїнд тавьж гомдлын шаардлага гаргах эрхтэй:
1/тухайн эд хєрєнгийг зохих чанарын тийм эд хєрєнгєєр солих;
2/эд хєрєнгийн чанарын дутагдлыг їнэ тєлбєргїй арилгах;
З/эд хєрєнгийн чанарын дутагдлыг арилгахад гаргасан зардлыг тєлїїлэх;
4/їнийг зохих хэмжээгээр хорогдуулах, эсхїл тєлбєр хийхээс бїрэн буюу тодорхой хугацаагаар хэсэгчлэн татгалзах.
2.Худалдан авагч энэ зїйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлага тавилгїйгээр гэрээг цуцалж, зохих чанарын бус эд хєрєнгийг худалдагчид буцаан єгч, тєлсєн мєнгєє эргїїлж авахыг шаардах эрхтэй.
3.Худалдан авагчийн энэ зїйлийн 1, 2 дахь хэсэгт заасан шаардлага нь тїїнд учирсан хохирлыг арилгахад хїрэлцэхгїй бол тэрээр учирсан хохирлоо бїрэн арилгахыг шаардах эрхтэй.
4.Хууль буюу гэрээнд єєр урт хугацаа заагаагїй бєгєєд худалдан авагч тухайн эд хєрєнгийг ємчлєх эрхийг шилжїїлэн авснаас хойш зургаан сарын дотор эд хєрєнгийн чанарын дутагдлыг илрїїлсэн бол энэ зїйлд заасан эрхээ хэрэгжїїлж болно.Дээрхээс урт баталгаат хугацаа тогтоогдсон тохиолдолд уг хугацааны дотор
энэхїї эрхээ хэрэгжїїлж болно.
5.Хэрэглэх хугацаа тогтоогдсон эд хєрєнгийн тухайд энэ зїйлд заасан эрхийг хэрэглэх хугацааны дотор хэрэгжїїлж болно.
6.Тухайн эд хєрєнгийн чанарын дутагдал нь худалдан авагч тїїнийг тээвэрлэх, хадгалах, ашиглах журам зєрчсєнєєс, эсхїл гэнэтийн буюу давагдашгїй хїчний шинжтэй онцгой нєхцєл байдлынулмаас їїссэн гэдгийг худалдагч нотолбол худалдан авагчийн энэ зїйлд заасан шаардлагыг хангахаас татгалзаж болно.
7.Хуульд єєрєєр заагаагїй бєгєєд худалдаж авсан эд хєрєнгийн чанарын дутагдлыг энэ зїйлийн 4 дэх хэсэгт заасан хугацаа єнгєрснєєс хойш боловч тїїнийг хэрэглэх хугацааны дотор илрїїлсэн худалдан авагч нь уг дутагдал эд хєрєнгийг худалдан авахаас ємнє їїссэн гэдгийг нотолбол тэрээр энэ зїйлд заасан эрхээ хэрэгжїїлж болно.
211 дїгээр зїйл.Баталгаат хугацаатай худалдсан эд
хєрєнгийн чанарын дутагдлыг хариуцах
1.Худалдаж байгаа эд хєрєнгийн чанарын талаар хууль буюу гэрээнд баталгаат хугацаа тогтоосон бол эд хєрєнгє худалдсан єдрєєс эхлэн уг хугацааг тоолно.
2.Худалдан авагч нь эд хєрєнгийг хэвийн байдлаар ашиглах, хэрэглэхэд саад болсон чанарын дутагдлын талаар худалдагчид баталгаат хугацааны дотор гомдлын шаардлага гаргаж болно.
3.Энэ зїйлийн 1,2 дахь хэсэгт заасны дагуу гомдлын шаардлага гарсан бєгєєд уг дутагдал нь худалдан авагч эд хєрєнгийг тээвэрлэх, хадгалах, ашиглах, хэрэглэх журмыг зєрчсєнєєс бий болсныг худалдагч нотолж чадахгїй бол тэрээр эд хєрєнгийн дутагдлыг єєрийн зардлаар арилгах буюу зохих чанарын эдхєрєнгєєр солих, эсхїл їнийг тєлєх їїрэгтэй.
212 дугаар зїйл. Эд хєрєнгийг савлах, баглах, тэмдэглэх
1.Эд хєрєнгийг сав, баглаа, тэмдэглэгээтэйгээр шилжїїлэхээр хууль буюу гэрээнд заасан бол тэдгээрийг хууль буюу гэрээний шаардлагад нийцїїлэн бэлтгэнэ. Сав, баглаа, тэмдэглэгээ нь уг эд хєрєнгийн байдалд бїрэн тохирсон, тїїнийг тээвэрлэх, хадгалах їед тоо, чанарыг нь алдагдуулахгїй байхад зохицсон байна. Сав, баглаатай эд хєрєнгє бїр дээр зохих тэмдэглэгээ хийнэ.
2.Хууль буюу гэрээнд єєрєєр заагаагїй бол худалдан авагч сав, баглааны їнийг тухайн эд хєрєнгийн їнэ дээр нэмж тєлнє.
3.Сав, баглааг буцааж єгєхєєр гэрээнд зааж болно.
213 дугаар зїйл. Иж бїрэн эд хєрєнгє
1.Хууль буюу гэрээнд заасан бол худалдагч нь эд хєрєнгийг стандарт, техникийн нєхцєл буюу їнийн жагсаалтын дагуу холбогдох бїх эд юмс, сэлбэг, хэсгийн хамтаар иж бїрэн нийлїїлэх їїрэгтэй. Эд хєрєнгийн иж бїрэн байдлыг стандарт, техникийн нєхцєл буюу їнийн жагсаалт, эсхїл гэрээгээр тодорхойлж болно.
2.Иж бїрэн бус эд хєрєнгє шилжїїлбэл тїїнийг нєхєн бїрдїїлэх буюу єєр иж бїрэн эд хєрєнгєєр сольж єгєхийг худалдан авагч шаардах эрхтэй. Эд хєрєнгийг нєхєн бїрдїїлэх буюу солихтой холбогдсон зардлыг худалдан авагч тєлєхгїй, ийнхїї тєлсєн бол буцааж авахыг шаардах эрхтэй.
3.Худалдагч иж бїрэн бус эд хєрєнгийг тохиролцсон хугацаанд бїрдїїлж єгєхгїй бол худалдан авагч нь эд хєрєнгийг хїлээн авахаас татгалзаж, тїїнээс учирсан хохирлоо тєлїїлэхийг шаардах эрхтэй.
214 дїгээр зїйл. Худалдсан эд хєрєнгийн чанарын
дутагдлын талаар гаргасан нэхэмж-
лэлийн хєєн хэлэлцэх хугацаа
Худалдан авагчийн гомдлын шаардлагыг худалдагч хангаагїй бол эд хєрєнгийн чанарын дутагдлын талаар худалдан авагч нь гомдлын шаардлагын хариу авсан єдрєєс эхлэн зургаан сарын дотор шїїхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.Гомдлын шаардлага гаргасан буюу тїїний хариуг авсан єдрийг тогтоох боломжгїй, эсхїл хариу аваагїй бол хєєн хэлэлцэх хугацааг гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан єдрєєс эхлэн тоолно.
215 дугаар зїйл.Худалдаж байгаа эд хєрєнгийн
талаар гуравдагч этгээдийн эрх
Худалдагч гэрээ хийхдээ худалдаж байгаа эд хєрєнгийн талаар гуравдагч этгээд /хєлслєгч, барьцаалагч зэрэг/ -ийн эдлэх бїх эрхийн талаар худалдан авагчид урьдчилан мэдэгдэх їїрэгтэй. Худалдагч энэ їїргээ биелїїлээгїй бол худалдан авагч гэрээгээ цуцалж, ийнхїї цуцалснаас учирсан хохирлыг тєлїїлэх, эсхїл худалдан авсан їнийг зохих хэмжээгээр хорогдуулахыг шаардах эрхтэй.
216 дугаар зїйл.Худалдсан эд хєрєнгийг худалдан
авагчаас шїїхийн журмаар гаргуу-
лахад худалдагчийн хїлээх хариуцлага
1.Эд хєрєнгийг худалдахаас ємнє їїссэн худалдагчийн їїрэгтэй холбоотойгоор гуравдагч этгээд уг эд хєрєнгийг гаргуулан авахаар худалдан авагчид холбогдуулан шїїхэд нэхэмжлэл гаргавал энэ хэргийг шийдвэрлэхэд худалдан авагч худалдагчийг татан оролцуулах їїрэгтэй. Худалдагч энэ хэрэгт худалдан авагчийн талд оролцох їїрэгтэй.
2.Эд хєрєнгийг гаргуулан авахаар худалдан авагчид холбогдуулан гуравдагч этгээдээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага хангагдвал худалдан авагчид учирсан хохирлыг худалдагч тєлєх їїрэгтэй. Харин худалдан авагч нь энэ хэргийг шийдвэрлэхэд худалдагчийг татан оролцуулаагїй бєгєєд хэрэв оролцуулсан бол уг
эд хєрєнгийг худалдан авагчид їлдээж чадах байснаа худалдагч нотолбол энэ їїргээс чєлєєлєгдєнє.
217 дугаар зїйл.Эд хєрєнгийг зээлээр
худалдах-худалдан авах
1.Хууль буюу гэрээнд єєрєєр заагаагїй бол эд хєрєнгийн їнийг тєлєх хугацаа тогтоож, зээлээр худалдаж болно.
2.Хууль буюу гэрээнд єєрєєр заагаагїй бол зээлээр худалдах эд хєрєнгийн їнийг худалдаа хийсэн єдєр талуудын тохиролцсон їнээр тогтоох бєгєєд тїїнээс хойш худалдагч їнийг єєрчлєх эрхгїй.
3.Зээлээр худалдсан эд хєрєнгийг худалдан авагчид шилжїїлсэн їеэс эхлэн тїїнийг ємчлєх эрх шилжинэ.
218 дугаар зїйл.Бэлтгэн нийлїїлэх аргаар эд
хєрєнгє худалдах-худалдан авах
/бэлтгэн нийлїїлэх гэрээ/
1.Бэлтгэн нийлїїлэх гэрээгээр бэлтгэн нийлїїлэгч нь аж ахуй эрхлэх зориулалт бїхий эд хєрєнгийг худалдан авагчийн ємчлєл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх /энэ хуулийн 88 дугаар зїйл/-эд тохиролцсон хугацаанд шилжїїлэх; худалдан авагч уг эд хєрєнгийг хїлээн авч, їнийг тєлєх їїрэг тус тус хїлээнэ.
2.Хууль буюу гэрээнд єєрєєр заагаагїй бол бэлтгэн нийлїїлэх гэрээнд худалдах-худалдан авах гэрээний журмыг хэрэглэнэ.
3.Тодорхой тєрлийн эд хєрєнгє бэлтгэн нийлїїлэх єєр нєхцєлийг хууль буюу гэрээгээр тогтоож болно.
219 дїгээр зїйл.Бэлтгэн нийлїїлэх хугацаа
1.Нэг тєрлийн эд хєрєнгийг хэсэгчлэн бэлтгэн нийлїїлэхээр гэрээнд заасан бєгєєд талууд єєрєєр тохиролцоогїй бол заасан хугацааны дотор тэнцїї хэмжээгээр нийлїїлнэ.
2.Машин, тоног тєхєєрємж, бусад эд хєрєнгийн иж бїрдлийг бэлтгэн нийлїїлэх тухай гэрээнд тїїний хэсгїїдийг нийлїїлэх хугацаа заагаагїй бол иж бїрдлийн сїїлчийн хэсгийг нийлїїлсэн єдрєєр гїйцэтгэлийг тооцно.
3.Бэлтгэн нийлїїлэх хугацаа хэтрїїлсэн, эсхїл худалдан авагчийн зєвшєєрєлгїйгээр хугацаанаас ємнє нийлїїлсэн тохиолдолд гэрээнд єєрєєр заагаагїй бол худалдан авагч тїїнээс учирсан хохирлыг арилгахыг шаардах буюу бэлтгэн нийлїїлэгчид урьдчилан мэдэгдэж, эд хєрєнгийг хїлээн авахаас татгалзах эрхтэй. Худалдан авагчийн мэдэгдлийг хїлээж авахаас ємнє бэлтгэн нийлїїлэгчээс
илгээсэн эд хєрєнгийг худалдан авагч хїлээн авч, їнийг тєлєх їїрэгтэй.
220 дугаар зїйл.Бэлтгэн нийлїїлэх гэрээний
їїргийг гїйцэтгэхээс нэг тал
татгалзах
1.Талуудын аль нэг нь гэрээг ноцтой зєрчсєн тохиолдолд гэрээнд єєрєєр заагаагїй бол нєгєє тал бэлтгэн нийлїїлэх гэрээгээр хїлээсэн їїргээ бїгдийг буюу заримыг гїйцэтгэхээс татгалзаж болно.
2.Бэлтгэн нийлїїлэгч зохих чанарын бус эд хєрєнгийг удаа дараа нийлїїлсэн буюу гэрээнд заасан бэлтгэн нийлїїлэх хугацааг удаа дараа хэтрїїлсэн, эсхїл худалдан авагч нь бэлтгэн нийлїїлсэн эд хєрєнгийнтєлбєрийг гэрээнд заасан хугацаанаасбайнга буюу их хэмжээгээр хожимдуулсан, тїїнчлэн тєлбєрийн чадваргїй гэж зарлагдсан бол гэрээг ноцтой зєрчсєн гэж їзнэ.
221 дїгээр зїйл.Оюуны їнэт зїйл, эд хєрєнгийн
эрхийг худалдах, арилжих, бэлэглэх
Хууль буюу гэрээнд єєрєєр заагаагїй бол оюуны їнэт зїйл, эд хєрєнгийн эрхийг худалдах, арилжих, бэлэглэхэд энэ бїлгийн болон хорь, хориннэгдїгээр бїлгийн холбогдох заалтыг хэрэглэнэ.
20-23 -р бїлэг