ХОРЬДУГААР БЇЛЭГ

Арилжаа

 

 

222 дугаар зїйл.Арилжааны гэрээ

1.Арилжааны гэрээгээр талууд нь тодорхой эд хєрєнгийг солилцох журмаар ємчлєл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх /энэ хуулийн 88 дїгээр зїйл/-эд харилцан шилжїїлэх їїрэг хїлээнэ.

2.Тєрийн ємчлєлийн мєнгє, їнэт цаасаар арилжаа хийх журмыг хуулиар тогтооно.

З.Арилжааны гэрээгээр їнэт цаас солилцохдоо шилжїїлэх эрхээ їнэлж болно.

223 дугаар зїйл.Арилжааны гэрээнд худалдах-худалдан авах

гэрээний журмыг баримтлах

Хуульд єєрєєр заагаагїй бол арилжааны гэрээнд талууд худалдах-худалдан авах харилцааг зохицуулж байгаа журмыг баримтлана. Арилжааны гэрээ хийхээр гэрээний тєсєл илгээгчийг худалдагч, тїїнийг зєвшєєрсєн талыг худалдан авагч гэж їзнэ.

 

ХОРИННЭГДЇГЭЭР БЇЛЭГ

Бэлэглэл

 

 

224 дїгээр зїйл.Бэлэглэл

1.Бэлэглэлээр нэг тал нь эд хєрєнгийг нєгєє талын ємчлєл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх /энэ хуулийн 88 дугаар зїйл/-эд їнэ тєлбєргїй шилжїїлэн єгєх ба нєгєє тал нь уг эд хєрєнгийг хїлээн авна.

2.Хууль буюу гэрээнд єєрєєр заагаагїй бол бэлэглэлийг эд хєрєнгє шилжїїлэн єгснєєр, їл хєдлєх эд хєрєнгє бэлэглэсэн бол їл хєдлєх эд хєрєнгийн бїртгэлийн газарт бїртгїїлснээр байгуулсанд тооцно.

225 дугаар зїйл.Хандивын гэрээ

 

1.Тодорхой эд хєрєнгийг тусгай зориулалтаар хандивын журмаар бэлэглэж болно.

2.Хандив хїлээн авагч нь хандивын эд хєрєнгийг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна.Хандив хїлээн авагч энэ їїргээ гїйцэтгээгїй буюу зохих ёсоор гїйцэтгээгїй бол бэлэглэгч хандивласан хєрєнгийг буруутай этгээдээс гаргуулан зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулахыг шаардах эрхтэй.

ХОРИНХОЁРДУГААР БЇЛЭГ

Эрчим хїч, бусад нєєцєєр хангах

226 дугаар зїйл.Эрчим хїч, бусад нєєцєєр хангах гэрээ

1.Холбогдсон сїлжээгээр дамжуулан эрчим хїч, бусад нєєцєєр хангах гэрээгээр хангагч нь тогтоогдсон техникийн шаардлага, гэрээний нєхцєлд нийцсэн тоо, чанарын эрчим хїч, бусад нєєцєєр зохих хугацаанд хангах; хэрэглэгч нь хїлээн авсан эрчим хїч, бусад нєєцийн їнийг тєлєх їїрэг тус тус хїлээнэ.

2.Эрчим хїч, бусад нєєцийг дамжуулах шугам сїлжээний эзэмшлийн зааг, тїїнчлэн шугам сїлжээ, тоног тєхєєрємж, барилга байгууламжийн бїрэн бїтэн, аюулгїй байдлыг хангах талаар талуудын хїлээх їїрэг, хариуцлагыг гэрээнд заана.

 

3.Тодорхой тєрлийн эрчим хїч, бусад нєєцєєр хангах гэрээний онцлогийг хуулиар тогтоож болно.

227 дугаар зїйл.Эрчим хїч, бусад нєєц хэрэглэгчийн їїрэг

1.Эрчим хїч, бусад нєєцийг хэрэглэгч дор дурдсан їїрэг хїлээнэ:

1/хэрэглэсэн эрчим хїч, бусад нєєцийн їнийг гэрээнд заасан хугацаанд тєлєх;

2/эрчим хїч, бусад нєєцийг ашиглах, дахин боловсруулахад зориулсан тоног тєхєєрємжийн бїрэн бїтэн байдал, хэвийн ажиллагааг хангах, энэ талаар тогтоосон журмыг биелїїлэх;

 

3/эрчим хїч, бусад нєєцийг хэрэглэх талаар гэрээнд заасан журмыг хэрэглэгч биелїїлэх їїрэгтэй.

4/хууль буюу гэрээнд єєрєєр заагаагїй бол эрчим хїч, бусад нєєцийг ашиглах, дахин боловсруулахад зориулсан тоног тєхєєрємжид зайлшгїй шаардагдах, єєрєє хийж болох засварыг цаг тухайд нь хийх, мэргэжлийн хувьд зайлшгїй хийх ёстой засварыг хангагч хийсэн бол їнэ, хєлсийг тєлєх;

5/эрчим хїч, бусад нєєц, тэдгээрийн зарцуулалтыг тооцоолох систем, нєєцийг ашиглах, дахин боловсруулахад зориулсан тоног тєхєєрємжийг гэрээнд заасан зориулалтын дагуу хэвийн байдлаар ашиглахтай холбогдсон хангагчийн шаардлагыг биелїїлэх;

 

6/хууль буюу гэрээнд заасан бусад їїрэг.

2.Хэрэглэгч нь эрчим хїч, бусад нєєцийг ашиглах, дахин боловсруулахад зориулсан тоног тєхєєрємжид эвдрэл, гэмтэл учруулсан бол шаардагдах засварыг єєрєє, бололцоогїй бол хангагчаар хийлгэх эрхтэй. Хэрэглэгч уг эвдрэл, гэмтлийг засуулах шаардлагатай арга хэмжээ авахгїй бол хангагч єєрєє засварыг хийж, гарсан зардлыг хэрэглэгчээс шаардан авна.

3.Эрчим хїч, бусад нєєцийг хэрэглэгч нь энэ зїйлд заасан їїргээ биелїїлээгїй тохиолдолд хуульд єєрєєр заагаагїй бол хангагч учирсан хохирлоо тєлїїлэхийг шаардах, эрчим хїч, бусад нєєцєєр хангахаас татгалзах эрхтэй.Эрчим хїч, бусад нєєц хэрэглэсний їнийг хугацаанд нь тєлєєгїй бол хэрэглэгч хууль болон гэрээнд заасан хэмжээгээр алданги тєлнє.

 

4.Энэ зїйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан їїрэг биелэгдээгїй явдалд єєрийн гэм буруугїй гэдгээ нотолбол хэрэглэгчийг хариуцлагаас чєлєєлнє.

228 дугаар зїйл.Эрчим хїч,бусад нєєцєєр хангагчийн їїрэг

1.Эрчим хїч, бусад нєєцєєр хангагч дор дурдсан їїрэг хїлээнэ:

1/гэрээний нєхцєлд тохирсон тоо, хэмжээ, чанарын эрчим хїч, бусад нєєцєєр зохих хугацаанд хангах;

2/хууль буюу гэрээнд єєрєєр заагаагїй бол эрчим хїч, бусад нєєцийг ашиглах, дахин боловсруулахад зориулсан зохих тоног тєхєєрємжийг суурилуулж, хэрэглэгчийн эзэмшилд шилжїїлэх;

 

3/хууль буюу гэрээнд єєрєєр заагаагїй бол эрчим хїч, бусад нєєцийг ашиглах, дахин боловсруулахад зориулсан тоног тєхєєрємжид єєрийн зардлаар технологийн шаардлагын дагуу їйлчилгээ хийх;

4/зайлшгїй шаардлагатай їед эрчим хїч, бусад нєєцийг ашиглах, дахин боловсруулахад зориулсан тоног тєхєєрємжид засвар хийх. Энэ тохиолдолд засварын їнэ, хєлсийг тєлєх журмыг энэ хуулийн 227 дугаар зїйлийн 1 дэх хэсгийн 3-т зааснаар тодорхойлно.

5/хуульд заасан бусад їїрэг.

 

2.Хангагч нь хэрэглэгчийн їйл ажиллагаанд хєндлєнгєєс оролцохгїйгээр нєєцийн зарцуулалтыг тооцоолох систем, нєєцийг ашиглах, дахин боловсруулахад зориулсан тоног тєхєєрємжийн техникийн байдлыг шалгах эрхтэй.

3.Хангагч нь энэ зїйлд заасан їїргээ гїйцэтгээгїй буюу зохих ёсоор гїйцэтгээгїй тохиолдолд хуульд єєрєєр заагаагїй бол хэрэглэгч учирсан хохирлоо тєлїїлэхээр шаардах, эрчим хїч, бусад нєєцийн їнийг бїрэн буюу заримыг тєлєхєєс татгалзах эрхтэй.

 

ХОРИНГУРАВДУГААР БЇЛЭГ

Зээл

 

 

229 дїгээр зїйл.Зээлийн гэрээ

1.Зээлийн гэрээгээр зээлдїїлэгч нь мєнгє, бусад эд хєрєнгийг зээлдэгчийн ємчлєл буюу эзэмших, ашиглах,захиран зарцуулах эрх /энэ хуулийн 88 дугаар зїйл/-эд шилжїїлэх; зээлдэгч нь авсан мєнгє буюу ижил тєрєл, чанар, хэмжээний эд хєрєнгийг зээлдїїлэгчид буцаан єгєх їїрэг тус тус хїлээнэ.

2.Мєнгєн зээлийн гэрээгээр зээлдэгч нь мєнгєний ханшийн єєрчлєлтийг харгалзахгїйгээр зээлдїїлэгчид анх авсан хэмжээний мєнгийг эргїїлэн єгнє.

 

З.Зээлийн гэрээний їїргийг хангах арга, тїїнийг хэрэгжїїлэх журмыг талууд тохиролцон тодорхойлно.

4.Зээлийн гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан бол зээлдїїлэгчийн шаардсан цагт зээлдэгч зээлийн гэрээний зїйлийг буцаан єгєх їїрэгтэй.

5.Зээлийн гэрээг тодорхой хугацаатай байгуулсан бєгєєд зээлдэгч їїргээ гїйцэтгээгїй бол зээлийн гэрээний зїйлийг эргїїлэн авах, хууль болон гэрээнд заасан бол гэрээний хугацаа хэтэрсний алданги тєлїїлэхийг зээлдїїлэгч шаардах эрхтэй.

 

 

6. Энэ нь банк болон банк бус санхїїгийн байгууллагаас зээл олгох гэрээнд хамаарахгїй.

/Энэ хэсгийг 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмсэн/

 

 

 19- р бїлэг

 24- р бїлэг / II ДЭД ХЭСЭГ/