ХОРИНДОЛДУГААР БЇЛЭГ
Эд хєрєнгє їнэ тєлбєргїй ашиглах
282 дугаар зїйл.Эд хєрєнгє їнэ тєлбєргїй ашиглах гэрээ
1.Эд хєрєнгє їнэ тєлбєргїй ашиглах гэрээгээр нэг тал нь эд хєрєнгийг тїр хугацаанд нєгєє талдаа їнэ тєлбєргїй ашиглуулахаар шилжїїлнэ.
2.Эд хєрєнгє їнэ тєлбєргїй ашиглах гэрээнд энэ хуулийн 231, 233, 242 дугаар зїйлийн заалт нэг адил хамаарна.
283 дугаар зїйл.Эд хєрєнгє їнэ тєлбєргїй
ашиглаж байгаа талын їїрэг
1.Хууль буюу гэрээнд єєрєєр заагаагїй бол бусдын эд хєрєнгийг їнэ тєлбєргїй ашиглаж байгаа тал тїїнийг гэрээнд заасны дагуу ашиглах, ердийн элэгдлээс єєрєєр гэмтээж, муудуулахгїй байх, засвар хийх, уг эд хєрєнгийг хэвийн байдалд байлгахын тулд зохих зардал гаргах їїрэгтэй.Эд хєрєнгийг їнэ тєлбєргїй
ашиглахаар авсан тал гэрээ дуусгавар болоход уг эд хєрєнгийг ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож буцааж єгєх їїрэгтэй.
2.Эд хєрєнгє їнэ тєлбєргїй ашиглахаар авсан тал энэ зїйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг зєрчсєн бєгєєд эд хєрєнгє єгсєн тал сануулсаар байхад дээрх зєрчлийг їргэлжлїїлсээр байвал эд хєрєнгє єгсєн тал нь гэрээг цуцлахыг шаардах, гаргасан зардал буюу эд хєрєнгє гэмтэж муудсанаас учирсан хохирлыг тєлїїлэхээр шаардах эрхтэй.
3.Эд хєрєнгє їнэ тєлбєргїй ашиглахаар авсан тал тїїнийг єгсєн талын зєвшєєрєлгїйгээр єєр этгээдэд шилжїїлэх эрхгїй. Зєвшєєрєл авч эд хєрєнгийг бусдад шилжїїлсэн этгээд нь эд хєрєнгє єгсєн талын ємнє хїлээх хариуцлагаас чєлєєлєгдєхгїй.
284 дїгээр зїйл.Їнэ тєлбєргїй ашиглуулахаар
єгсєн эд хєрєнгийг ємчлєх эрх шилжих
Їнэ тєлбєргїй ашиглуулахаар єгсєн эд хєрєнгийг ємчлєх эрх єєр этгээдэд шилжихэд эд хєрєнгє їнэ тєлбєргїй ашиглах гэрээ хїчин тєгєлдєр хэвээр їлдэнэ. Харин гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан бол шинэ ємчлєгч нь гэрээ цуцлахыг шаардах эрхтэй.
Оюуны їнэт зїйлийг ашиглах
285 дугаар зїйл.Оюуны їнэт зїйлийг ашиглах гэрээ
1.Оюуны їнэт зїйлийг ашиглах гэрээгээр оюуны їнэт зїйлийг ємчлєгч буюу патент эзэмшигч нь сонирхогч этгээд /иргэн, хуулийн этгээд, тєр/-эд оюуны їнэт зїйлийг тодорхой зориулалтаар, шагналтай ашиглуулахаар шилжїїлэх їїрэг хїлээнэ.
2.Оюуны їнэт зїйлийг ашиглах гэрээний зїйл болох бїтээлтэй холбогдсон зохиогчийн амины эрхийн хувьд сонирхогч этгээд аливаа эрх эдлэхгїй.
З.Хууль буюу гэрээнд єєрєєр заагаагїй бол оюуны їнэт зїйлийг ашиглах гэрээнд энэ хуулийн зохих заалт хамаарна.
286 дугаар зїйл.Оюуны їнэт зїйлийг ашиглах
гэрээний хэлбэр
Оюуны їнэт зїйлийг ашиглах гэрээг бичгээр хийх ба хуульд тусгайлан заасан бол эрх бїхий байгууллагад бїртгїїлнэ.
287 дугаар зїйл.Оюуны їнэт зїйлийг ашиглах
гэрээний зїйл, їнэ, агуулга
1.Оюуны їнэт зїйлийг ашиглах гэрээний зїйл нь хуулиар тогтоосон журмаар хэлбэржиж, бїртгэгдэж, тооцогдсон нээлт, шинэ бїтээл, оновчтой санал, бїтээгдэхїїний загвар, барааны тэмдэг болон зохиогчийн эрхэд хамаарах бїтээл байна.
2.Оюуны їнэт зїйлийг ашигласны хєлс, шагналыг хуульд єєрєєр заагаагїй бол гэрээний талууд тохиролцон тогтооно.
3.Оюуны їнэт зїйлийг ашиглах гэрээнд оюуны їнэт зїйлийг ашиглах арга, хэлбэр, хэмжээ, хїрээ, хугацаа, талуудын эрх, їїрэг, хариуцлага, хуульд заасан бусад нєхцєлийг заана.
288 дугаар зїйл.Оюуны їнэт зїйлийг ашиглах
гэрээ зєрчсєнєєс їїсэх хариуцлага
Гэрээний їїргээ гїйцэтгээгїй буюу зохих ёсоор гїйцэтгээгїй тал нь хууль буюу гэрээнд заасан хэмжээ, нєхцєлийн дагуу хариуцлага хїлээнэ.
29 - р бїлэг /III ДЭД ХЭСЭГ/