ХОРИНЗУРГАДУГААР БЇЛЭГ

Эд хєрєнгє тїрээслэх

 

 

265 дугаар зїйл.Эд хєрєнгє тїрээслэх гэрээ

1.Эд хєрєнгє тїрээслэх гэрээгээр тїрээслїїлэгч єєрийн ємчлєлд буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх /энэ хуулийн 88 дугаар зїйл/-дээ байгаа їл хєдлєх ба хєдлєх эд хєрєнгийг тїрээслэгчид аж ахуйн їйл ажиллагаа явуулах болон дїрэмд заасан зорилгоо биeлїїлэхэд нь зориулж зохих болзол, хугацаа, тєлбєртэйгээрэзэмшїїлэх, ашиглуулахаар шилжїїлэх; тїрээслэгч нь эд хєрєнгийг хууль буюу гэрээнд заасны дагуу эзэмших, ашиглах, тєлбєрийг тєлєх їїргийг тус тус хїлээнэ.

 

2.Эд хєрєнгийг эрх залгамжлан тїрээсэлж болно.

3.Тїрээсийн гэрээнд энэ хуулийн 242 дугаар зїйлийн заалт нэг адил хамаарна.

266 дугаар зїйл.Тїрээсэлсэн эд хєрєнгєєс олсон орлого,

їр шим, їр тєлийг ємчлєх

 

 

Хуульд єєрєєр заагаагїй бол тїрээсэлсэн эд хєрєнгийг эзэмшиж, ашигласны їр дїнд буй болсон орлого, їр шим, їр тєлийг ємчлєх эрхийг талуудын хоорондын гэрээгээр тодорхойлно.

267 дугаар зїйл.Тїрээсийн гэрээний хэлбэр

1.Тїрээсийн гэрээг бичгээр байгуулна. Їл хєдлєх эд хєрєнгє тїрээслэх гэрээг їл хєдлєх эд хєрєнгийн бїртгэлийн газарт бїртгїїлнэ.

2.Энэ зїйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг биелїїлээгїй гэрээ хїчин тєгєлдєр бус байна.

 

268 дугаар зїйл.Тїрээсийн гэрээний хугацаа

1.Хуульд єєрєєр заагаагїй бол тїрээсийн гэрээний хугацааг тїрээсэлж буй эд хєрєнгийн шинж байдал, зориулалтыг харгалзан талууд тохиролцож тогтооно.

2.Тїрээсийн гэрээнд энэ хуулийн 233 дугаар зїйлийн 2,3,4 дэх хэсгийн заалт нэг адил хамаарна.

269 дїгээр зїйл.Тїрээсийн гэрээг єєрчлєх ба цуцлах

Хїндэтгэн їзэх шалтгаанаар гэрээгээр хїлээсэн їїргийг гїйцэтгэх боломжгїй болбол гэрээг єєрчлєх ба цуцлахыг талуудын аль нэг нь шаардах эрхтэй.

 

270 дугаар зїйл.Тїрээсийн гэрээг єєрчлєхгїй

ба цуцлахгїй байх

1.Талуудын їйл ажиллагаанаас їл хамаарах шалтгаанаар тїрээслїїлэгч, тїрээслэгч солигдох нь тїрээсийн гэрээг цуцлах, гэрээний нєхцєлийг єєрчлєх їндэслэл болохгїй.

2.Энэ зїйлийн 1 дэх хэсгийн заалт нь эрх залгамжлагчаас гэрээний нєхцєлийг єєрчлєх, гэрээг цуцлах тухай санал гаргахад саад болохгїй.

271 дїгээр зїйл.Тїрээсийн тєлбєр

1.Хуульд єєрєєр заагаагїй бол тїрээсийн тєлбєрийг талууд тохиролцож тогтооно.

 

2.Гэнэтийн буюу давагдашгїй хїчний шинжтэй онцгой нєхцєл байдлын улмаас тїрээсэлсэн эд хєрєнгийн чанар байдал алдагдвал талууд харилцан тохиролцож, тїрээсийн тєлбєрийн хэмжээг єєрчилж болно.

3.Гэрээнд єєрєєр заагаагїй бол тїрээсийн тєлбєрийг тогтмол хугацаанд тєлнє.

272 дугаар зїйл.Тїрээслїїлэгчийн їїрэг

1.Тїрээслїїлэгч нь гэрээний нєхцєлд тохирсон эд хєрєнгийг тїрээслэгчид шилжїїлэх, хуульд єєрєєр заагаагїй бєгєєд гэрээгээр тохирсон бол эд хєрєнгєнд засвар хийх їїрэгтэй.Бусад їїргийг талууд тохиролцон гэрээнд тодорхойлж болно.

 

2.Гэрээ байгуулах їед мэдэгдээгїй байсан бєгєєд ашиглахад саад болж байгаа эд хєрєнгийн чанарын дутагдлыг тїрээслїїлэгч хариуцна.

273 дугаар зїйл.Тїрээслэгчийн їїрэг

Тїрээслэгч нь тїрээслэн авсан эд хєрєнгийг гэрээнд заасны дагуу эзэмших, ашиглах; газрын їржил, малын ашиг шим, эд хєрєнгийн чанар байдлыг алдагдуулахгїй байх; нєхєн сэргээх; тїрээсийн тєлбєрийг хугацаанд нь тєлєх; хуульд єєрєєр заагаагїй бєгєєд гэрээгээр тохиролцсон бол эд хєрєнгєнд засвар хийх; хууль буюу гэрээнд єєрєєр заагаагїй бол гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож,эд хєрєнгийг тїрээслїїлэгчид буцаан єгєх їїрэг хїлээнэ. Бусад їїргийг талууд тохиролцон гэрээнд зааж болно.

 

274 дїгээр зїйл.Тїрээслїїлэгч, тїрээслэгчийн давуу эрх

1.Тїрээслїїлэгч нь гэрээ байгуулахаар хэд хэдэн этгээд санал гаргавал тїрээслэгчийг сонгож авах, тїрээслэгч гэрээгээр хїлээсэн їїргээ ноцтой зєрчсєн, тєлбєрийн чадваргїй, эд хєрєнгє эзэмших найдваргїй болсон тохиолдолд гэрээг цуцлах, учирсан хохирлыг тєлїїлэхээр шаардах эрхтэй.

2.Хууль буюу гэрээнд єєрєєр заагаагїй бол эд хєрєнгийг дахин тїрээслэх, худалдах тохиолдолд гэрээний їїргээ зохих ёсоор гїйцэтгэдэг тїрээслэгч нь тїїнийг тэргїїн ээлжинд тїрээслэн авах буюу худалдан авах эрхтэй. Тїрээслїїлэгч энэ заалтыг зєрчиж, уг эд хєрєнгийг єєр этгээдэд тїрээслэх буюу худалдах гэрээ байгуулсан байвал хуучин тїрээслэгч нь шинэ тїрээслэгчийн эрх, їїргийг єєртєє шилжїїлэн авахыг шаардах эрхтэй.

 

3.Талууд тохиролцон бусад давуу эрхийг гэрээгээр тогтоож болно.

275 дугаар зїйл.Эд хєрєнгийг дамжуулан тїрээслэх

Тїрээслэн авсан эд хєрєнгийг гагцхїї тїрээслїїлэгчийн зєвшєєрєлтэйгээр дамжуулан тїрээсэлж болно.

276 дугаар зїйл.Тїрээслэх эд хєрєнгийг їнэлэх

Хуульд єєрєєр заагаагїй бол тїрээсэлж байгаа эд хєрєнгийг талуудын тохиролцсоноор їнэлнэ.

277 дугаар зїйл.Тїрээслэсэн эд хєрєнгийг худалдах

буюу їнэ тєлбєргїй шилжїїлэх

Тїрээсийн гэрээ дуусгавар болсны дараа тїрээслэсэн эд хєрєнгийг дахин їнэлж худалдах, эсхїл їнэ тєлбєргїй шилжїїлэх эсэхийг талууд тохиролцох эрхтэй.

278 дугаар зїйл.Тїрээсэлсэн эд хєрєнгийн даатгал

Тїрээслэсэн эд хєрєнгийг даатгуулах, даатгалын хєрєнгийг хуваарилах журмыг талууд гэрээгээр тохиролцоно.

279 дїгээр зїйл.Хамтран тїрээслэх

Хэд хэдэн этгээд эд хєрєнгє хамтран тїрээслэх тохиолдолд тїрээслэгчдийн хоорондын харилцааг тэдгээрийн хоорондын гэрээгээр зохицуулна. Хамтран тїрээслэсэн нєхцєлд тїрээслэгч бїр эрхээ хамгаалахыг бие даан шаардах эрхтэй.

 

280 дугаар зїйл.Тїрээсийн гэрээний їїрэг гїйцэтгээгїй

буюу зохих ёсоор гїйцэтгээгїйгээс їїсэх

їр дагавар

1.Тїрээсийн гэрээний їїргээ гїйцэтгээгїй буюу зохих ёсоор гїйцэтгээгїй бол талууд хууль буюу гэрээнд заасны дагуу хариуцлага хїлээнэ.

2.Тїрээсийн гэрээний їїргээ гїйцэтгээгїй буюу зохих ёсоор гїйцэтгээгїй талын хариуцлагыг тодорхойлоход энэ хуулийн 236, 238 дугаар зїйлийн заалт хамаарна.

281 дїгээр зїйл.Газар тїрээслэх

1.Газар тїрээслэх эрх нь газрын хэвлийг эзэмших, ашиглахад хамаарахгїй.

 

2.Газар тїрээслэх журмыг хуулиар тогтооно.

 

25 - р бїлэг

27 -28 р бїлэг