ГУРАВДУГААР БЇЛЭГ

Хэлцэл

38 дугаар зїйл. Хэлцэл, тїїний тєрєл

1.Иргэний эрх, їїргийг бий болгох, єєрчлєх, шилжїїлэх, дуусгавар болгоход чиглэсэн иргэн, хуулийн этгээдийн їйлдлийг хэлцэл гэнэ.

2.Хэлцэл нэг талын буюу хоёр, эсхїл олон талын байж болно.

3.Хуульд зааснаар буюу талуудын тохиролцсоноор нэг тал хїсэл зоригоо илэрхийлснээр хийгдэх хэлцлийг нэг талын хэлцэл гэнэ.

4.Хууль буюу хэлцлийн шинж чанарт харшлахгїй бол нэг талын хэлцэлд їїргийн болон гэрээний тухай нийтлэг їндэслэл хамаарна.

 

5.Хоёр, эсхїл тїїнээс дээш тал хїсэл зоригоо илэрхийлснээр хийгдэх хэлцлийг хоёр талын буюу олон талын хэлцэл гэнэ.

39 дїгээр зїйл.Хэлцлийн хэлбэр

1.Хуульд бичгээр хийхээр зааснаас бусад хэлцлийг амаар хийж болно.

2.Талууд гол нєхцєлийн хувьд єєрийн хїслээ илэрхийлэх бодит їйлдлээр хэлцэл хийж болно.

3.Хууль буюу гэрээнд заасан тохиолдолд хэлцэл хийх тухай саналд хариу єгєхгїй байгааг хэлцэл хийхээр зєвшєєрсєн гэж їзэж болно.

 

4.Хэлцлийг бичгээр хийхдээ талууд баримт бичигт гарын їсгээ зурна. Євчний болон хїндэтгэн їзэх бусад шалтгааны улмаас ийнхїї гарын їсэг зурж чадахгїй бол тїїний даалгавраар єєр этгээд тєлєєлєн зурж болох ба энэ тухай баримт бичигт тусгайлан тэмдэглэнэ.

5.Иргэд хоорондын хиймэгц биелэх хэлцлээс бусад хэлцлийг хуульд єєрєєр заагаагїй бол бичгээр хийнэ.

6.Хуульд єєрєєр заагаагїй бол хуулийн этгээдийн хийх хэлцлийг бичгээр хийнэ.

7.Бичгээр хийх хуулийн шаардлагыг биелїїлээгїй хэлцэл хїчин тєгєлдєр бус байхаар хуульд заасан бол уг хэлцэл хїчин тєгєлдєр бус байна.Энэ тохиолдолд талууд нь хэлцлээр авсан бїх зїйлээ харилцан буцааж єгнє.

 

8.Бичгээр хийх хуулийн шаардлагыг зєрчсєн хэлцлийн талаар талууд маргасан тохиолдолд энэ хуульд єєрєєр заагаагїй бол тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдах боловч нотолгооны бусад хэрэгслээр нотолж болно.

40 дїгээр зїйл.Хэлцэл хийсэн гэж їзэх

1.Амаар хийх хэлцлийг дор дурдсанаар хийгдсэн гэж їзнэ:

1/хэлцлийн гол нєхцєлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон;

2/хэлцэл хийснийг нотолсон пайз, тасалбар зэрэг хэрэглэж заншсан зїйлийг олгосон;

 

3/хууль буюу гэрээнд зааснаар хэлцэл хийх тухай саналд хариу єгєєгїй бєгєєд ийнхїї хариу єгєх тогтоосон хугацаа буюу ердийн боломжит хугацаа єнгєрсєн.

2.Бичгээр хийх хэлцлийг дор дурдсанаар хийгдсэн гэж їзнэ:

1/талууд хїсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг їйлдэж, гарын їсэг зурсан;

2/хэлцэл хийх тухай санал /гэрээний тєсєл/-ыг зєвшєєрсєн талын хїсэл зоригийг илэрхийлсэн захидал, цахилгаан, албан бичиг /телекс, телефакс зэрэг/ тэдгээртэй адилтгах бусад баримт бичгийг нєгєє тал хїлээн авсан;

 

3/хуульд зааснаар бїртгїїлэх буюу нотариатаар гэрчлїїлбэл зохих хэлцлийг ийнхїї бїртгїїлсэн буюу гэрчлїїлсэн.

3.Нэг талын хїсэл зоригийн илэрхийлэл болсон нєхцєлийг нєгєє тал хїлээн авснаа єєрийн тодорхой їйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит їйлдлээр хийгдсэн гэж їзнэ.

41 дїгээр зїйл.Тусгай зєвшєєрєл авах, бїртгїїлэх хэлцэл

1.Хуульд тусгайлан заасан бол талууд хэлцэл хийхдээ эрх бїхий байгууллагаас зєвшєєрєл авах буюу бїртгїїлэх їїрэгтэй.

 

2.Энэ зїйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг биелїїлээгїй хэлцэл хїчин тєгєлдєр бус байна.Энэ тохиолдолд энэ хуулийн 39 дїгээр зїйлийн 7 дахь хэсэгт заасан їр дагавар бий болно.

42 дугаар зїйл.Хэлцлийг нотариатаар гэрчлїїлэх

1.Талуудын аль нэг нь хїсвэл хэлцлийг нотариат заавал гэрчлэнэ.

2.Хэлцлийг нотариатаар гэрчлїїлэхээр хуульд заасан бол талууд уг шаардлагыг биелїїлэх їїрэгтэй. Энэхїї їїргээ биелїїлээгїй бол хэлцэл хїчин тєгєлдєр бус байна. Энэ тохиолдолд энэ хуулийн 39 дїгээр зїйлийн 7 дахь хэсэгт заасан їр дагавар бий болно.

 

3.Нотариатаар гэрчлїїлбэл зохих хэлцлийг гэрчлээгїй байхад талуудын аль нэг нь їїргээ бїрэн буюу ихэнхийг биелїїлсний дараа нєгєє тал биелэлтийг зєвшєєрєн хїлээсэн боловч хэлцлийг нотариатаар гэрчлїїлэхээс татгалзвал їїргээ гїйцэтгэсэн талын нэхэмжлэлээр шїїх уг хэлцлийг хийгдсэнд тооцож болно.

/Энэ хэсгийн 2 дахь заалт /єгїїлбэр/-ийг 1997 оны 5 дугаар сарын 2-ны єдрийн хуулиар хїчингїй болсонд тооцсон/.

4З дугаар зїйл.Хїчин тєгєлдєр бус хэлцэл

 

1.Дор дурдсан хэлцлийг хїчин тєгєлдєр бус гэж їзнэ:

1/утга агуулгаараа хууль зєрчсєн буюу тєр, нийгмийн ашиг сонирхолд илтэд харшилсан хэлцэл;

2/хуулийн этгээдээс дїрэмд заасан їйл ажиллагааныхаа зорилгыг зєрчиж хийсэн хэлцэл;

3/бага насны хїмїїсийн хийсэн хэлцэл;

4/эрхийн бїрэн чадамжгїй иргэний хийсэн хэлцэл;

5/хууль ёсны їр дїн гаргахын тулд биш, зєвхєн дїр їзїїлэн хийсэн /хуурамч/ хэлцэл;

 

6/хїчин тєгєлдєр бус єєр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл.

2.Энэ зїйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан заалт нь бага насны хїмїїст хохиролгїй, хиймэгц биелэх, ахуйн шинжтэй жижиг хэлцэлд хамаарахгїй.

3.Хїчин тєгєлдєр бус хэлцлээс їїссэн їр дагаврыг арилгуулахыг аливаа сонирхогч этгээд шаардаж болно.Тїїнчлэн шїїх єєрийн санаачлагаар тэрхїї їр дагаврыг арилгах тухай шийдвэр гаргах эрхтэй.

44 дїгээр зїйл.Сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр

хїчин тєгєлдєр бус гэж тооцож болох хэлцэл

1.Шїїх дор дурдсан хэлцлийг сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хїчин тєгєлдєр бус гэж тооцож болно:

1/ноцтой тєєрєгдлийн улмаас хийсэн хэлцэл;

2/хууран мэхлэх, хїч хэрэглэх, айлган сїрдїїлэх аргаар хийсэн хэлцэл, тїїнчлэн аргагїй гачигдсанаас буюу нєлєєнд автсанаас болж єєртєє їзтэл хохиролтойгоор хийсэн хэлцэл;

3/иргэн, хуулийн этгээдийг тєлєєлсєн этгээд тєлєєлж байгаа этгээддээ санаатайгаар хохирол учруулан хийсэн хэлцэл, тїїнчлэн бїрэн эрх олгогдоогїй этгээдийн хийсэн буюу бїрэн эрхээ хэтрїїлж хийсэн хэлцлийг тєлєєлїїлэгч нь зєвшєєрєєгїй бол уг хэлцэл;

 

4/насанд хїрээгїй хїмїїсээс эцэг, эх, харгалзан дэмжигчийн зєвшєєрєлгїй хийсэн бєгєєд зєвшєєрєл шаардагдахгїйгээс бусад хэлцэл;

5/эрхийн бїрэн чадамжтай боловч хэлцэл хийх їед єєрийн їйлдлийн учир холбогдлыг ойлгохгїй, єєрийгєє зєв удирдаж чадахгїй байсан иргэний хийсэн хэлцэл.

2.Энэ зїйлд заасан їндэслэлээр хэлцлийг хїчин тєгєлдєр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлийг гагцхїї єєрт хохирол учирсан гэж їзэж байгаа этгээд, эсхїл тїїний хууль ёсны тєлєєлєгч гаргаж болно.

 

45 дугаар зїйл. Хууль буюу хуулийн этгээдээс дїрэмд

заасан зорилгоо зєрчиж хийсэн, эсхїл

тєр, нийгмийн ашиг сонирхолд илтэд

харшилсан хїчин тєгєлдєр бус хэлцлээс

їїсэх їр дагавар

1.Утга агуулгаараа хууль зєрчсєн болон хуулийн этгээдээс дїрэмд заасан їйл ажиллагааныхаа зорилгыг зєрчиж хийсэн хэлцэл /43 дугаар зїйлийн 1 дэх хэсгийн 1,2/ энэ зїйлийн 2 дахь хэсэгт заасан шинжгїй бол талууд нь уг хэлцлээр авсан бїх зїйлийг харилцан буцааж єгнє.Буцааж єгєх боломжгїй бол їнийг тєлнє.

 

2.Тєр, нийгмийн ашиг сонирхолд илтэд харшилсан хэлцлийг санаатай хийсэн бол уг хэлцлээр авсан бїх зїйлийг, эсхїл їнийг улсын орлогод хураана.Энэ хэлцлээр хїлээсэн їїргээ талуудын аль нэг нь биелїїлсэн байвал хэлцэл ёсоор нєгєє этгээдийн авсан болон тїїний хариу шилжїїлбэл зохих зїйлийг улсын орлогод хураана.Нэг тал нь уг хэлцлийг санаатай хийсэн бол тїїний авсан бїх зїйлийг, боломжгїй бол їнийг нєгєє этгээдэд буцаан єгч, буруугїй этгээдийн авсан бїх зїйлийг улсын орлогод хураана.

 

46 дугаар зїйл.Бага насны хїмїїстэй хийсэн

хїчин тєгєлдєр бус хэлцлээс

їїсэх їр дагавар

1.Бага насны хїмїїстэй хиймэгц биелэх, уг этгээдэд хохиролгїй, ахуйн шинжтэй жижиг хэлцлээс бусад хэлцэл /43 дугаар зїйлийн 1 дэх хэсгийн З/ хийсэн бол талууд уг хэлцлээр авсан бїх зїйлээ харилцан буцааж єгєх, боломжгїй бол їнийг тєлєх їїрэгтэй.

2.Эрхийн бїрэнчадамжтай иргэн нь нєгєє этгээдийн бага насны болохыг мэдэж байсан буюу мэдэх ёстой байсан бол тїїнд учирсан хохирлыг тєлєх їїрэгтэй.

 

47 дугаар зїйл.Эрхийн бїрэн чадамжгїй иргэнтэй

хийсэн хїчин тєгєлдєр бус хэлцлээс

їїсэх їр дагавар

1.Эрхийн бїрэн чадамжгїй иргэнтэй хэлцэл /43 дугаар зїйлийн 1 дэх хэсгийн 4/ хийвэл талууд уг хэлцлээр авсан бїх зїйлээ харилцан буцааж єгєх, боломжгїй бол їнийг тєлєх їїрэгтэй.

2.Эрхийн бїрэн чадамжтай иргэн нь нєгєє этгээдийн эрхийн бїрэн чадамжгїй болохыг мэдэж байсан буюу мэдэх ёстой байсан бол тїїнд учирсан хохирлыг тєлєх їїрэгтэй.

 

48 дугаар зїйл.Хїчин тєгєлдєр бус хэлцлийг халхавчилж

хийсэн хїчин тєгєлдєр бус хэлцлээс

їїсэх їр дагавар

1.Талууд хїчин тєгєлдєр бус хэлцлийг халхавчилж санаатайгаар хэлцэл /4З дугаар зїйлийн 1 дэх хэсгийн 6/ хийсэн бол тэдгээрийн хэлцэл ёсоор авсан бїх зїйлийг улсын орлогод хураана.

2.Талуудын аль нэг нь уг хэлцлийг санаатайгаар хийсэн бол тїїний авсан бїх зїйлийг, боломжгїй бол їнийг нєгєє этгээдэд буцаан єгч, буруугїй этгээдийн авсан бїх зїйлийг улсын орлогод хураана.

 

49 дїгээр зїйл.Ноцтой тєєрєгдлєєс болж хийсэн хэлцэл

хїчин тєгєлдєр бус гэж тооцогдсоноос

їїсэх їр дагавар

Ноцтой тєєрєгдлєєс болж хийсэн хэлцэл /44 дїгээр зїйлийн 1 дэх хэсгийн 1/ хїчин тєгєлдєр бус гэж тооцогдвол талууд авсан бїх зїйлээ харилцан буцааж єгєх, боломжгїй бол їнийг тєлєх їїрэгтэй.

50 дугаар зїйл.Хууран мэхлэх,хїч хэрэглэх,айлган сїрдїїлэх аргаар

хийсэн, аргагїй гачигдсанаас буюу нєлєєнд автсанаас

болж єєртєє їзтэл хохиролтойгоор хийсэн, тєлєєлїїлэгч

этгээддээ санаатайгаар хохирол учруулан хийсэн хэлцэл,

бїрэн эрх олгогдоогїй этгээд хийсэн буюу бїрэн

эрхээ хэтрїїлж хийснийг тєлєєлїїлэгч нь зєвшєєрєєгїй

хэлцэл хїчин тєгєлдєр бус гэж тооцогдсоноос

їїсэх їр дагавар

1.Хууран мэхлэх, хїч хэрэглэх, айлган сїрдїїлэх аргаар хийсэн, аргагїй гачигдсанаас буюу нєлєєнд автсанаас болж єєртєє їзтэл хохиролтойгоор хийсэн, тєлєєлж байгаа этгээд тєлєєлїїлж байгаа этгээддээ санаатайгаар хохирол учруулан хийсэн хэлцэл, бїрэн эрх олгогдоогїй этгээд хийсэн буюу бїрэн эрхээ хэтрїїлж

хийснийг тєлєєлїїлэгч нь зєвшєєрєєгїй хэлцэл /44 дїгээр зїйлийн 1 дэх хэсгийн 2,3/ хїчин тєгєлдєр бус гэж тооцогдвол хохирогч нь дор дурдсан шаардлагыг нєгєє этгээдэд тавих эрхтэй:

1/хэлцэл ёсоор авсан бїх зїйлийг буцаан єгєх, боломжгїй бол їнийг тєлєх;

2/хохирлыг тєлїїлэх.

2.Энэ зїйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэлцэл хїчин тєгєлдєр бус гэж тооцогдсон бол буруутай этгээдээс хохирогчийн авсан бїх зїйлийг улсын орлогод хураана.

 

51 дїгээр зїйл.Насанд хїрээгїй хїмїїсийн хийсэн

хэлцэл хїчин тєгєлдєр бус гэж

тооцогдсоноос їїсэх їр дагавар

1.Насанд хїрээгїй хїмїїс эцэг, эх, харгалзан дэмжигчийн зєвшєєрєлгїй хийсэн хэлцэл /44 дїгээр зїйлийн 1 дэх хэсгийн 4/ хїчин тєгєлдєр бус гэж тооцогдвол талууд нь авсан бїх зїйлээ харилцан буцааж єгєх, боломжгїй бол їнийг тєлєх їїрэгтэй.

2.Насанд хїрээгїй хїмїїстэй хэлцэл хийсэн этгээд уг хэлцлийг эцэг, эх, харгалзан дэмжигчийн зєвшєєрєлгїй хийж болохгїй гэдгийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан бол учирсан хохирлыг уг этгээдэд тєлєх їїрэгтэй.

 

З.Энэ зїйлийн заалт нь эрхийн бїрэн чадамжтай гэж зарлагдсан этгээдэд хамаарахгїй.

52 дугаар зїйл.Эрхийн бїрэн чадамжтай боловч хэлцэл

хийх їед єєрийн їйлдлийн учир холбогдлыг

ойлгохгїй, єєрийгєє зєв удирдаж чадахгїй

байсан иргэний хийсэн хэлцэл хїчин тєгєлдєр

бус гэж тооцогдсоноос їїсэх їр дагавар

1.Эрхийн бїрэн чадамжтай боловч хэлцэл хийх їед єєрийн їйлдлийн учир холбогдлыг ойлгохгїй, єєрийгєє зєв удирдаж чадахгїй байсан иргэний хийсэн хэлцэл /44 дїгээр зїйлийн 1 дэх хэсгийн 5/ хїчин тєгєлдєр бус гэж тооцогдвол талууд авсан бїх зїйлээ харилцан буцааж єгєх, боломжгїй бол їнийг тєлєх їїрэгтэй.

 

2.Хэлцэл хийсэн этгээд нь нєгєє этгээд єєрийн їйлдлийн учир холбогдлыг ойлгохгїй, єєрийгєє зєв удирдаж чадахгїй байгааг мэдэж байсан буюу мэдэх ёстой байсан бол тїїнд учирсан хохирлыг тєлєх їїрэгтэй.

5З дугаар зїйл.Хэлцлийг хїчин тєгєлдєр бус

гэж тооцох цаг

Хїчин тєгєлдєр бус гэж тооцогдсон хэлцлийг хийсэн цагаас нь эхлэн хїчин тєгєлдєр бус гэж їзнэ.

54 дїгээр зїйл. Хэлцлийн зарим хэсэг хїчин

тєгєлдєр бус болох

 

Хэлцлийн зарим хэсэг хїчин тєгєлдєр бус гэж тооцогдсон боловч їлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хїчин тєгєлдєр хэвээр їлдэнэ.

55 дугаар зїйл.Болзол тавьж хийсэн хэлцэл

1.Болох эсэх нь мэдэгдээгїй байгаа ямар нэгэн їйл явдлаас шалтгаалан эрх, їїрэг їїсгэхээр хэлцэлд заасан бол хойшлуулах болзлоор хийсэн хэлцэл гэнэ.

2.Болох эсэх нь мэдэгдээгїй байгаа ямар нэгэн їйл явдлаас шалтгаалан эрх, їїргийг дуусгавар болгохоор хэлцэлд заасан бол єєрчлєгдєх болзлоор хийсэн хэлцэл гэнэ.

 

3.Тогтоосон болзол бий болохыг санаатайгаар саатуулбал уг болзол бий болсонд тооцно. Тогтоосон болзол бий болохыг санаатайгаар тїргэтгэвэл уг болзол бий болоогїйд тооцно.

56 дугаар зїйл.Биржийн хэлцэл

1.Биржийн гїйлгээнд оруулах эд хєрєнгє буюу эд хєрєнгийн эрх /эд хєрєнгє,їнэт цаас гэх мэт/-ээхарилцан шилжїїлэх тухай хэлцлийг хууль тогтоомжид заасан журмын дагуу байгуулж, биржид бїртгїїлнэ.

2.Хууль, тухайн тєрлийн хэлцлийн шинж байдалд харшлахгїй бол биржийн хэлцэлд тїїний агуулгад нийцїїлж зохих гэрээ /худалдах-худалдан авах, комиссийн зэрэг/ -ний журмыг хэрэглэж болно.

 

3.Талуудын худалдааны нууцыг агуулсан бєгєєд тэдний зєвшєєрєлгїйгээр мэдээлж болохгїй нєхцєлїїдийг биржийн тухай хууль тогтоомжоор тодорхойлж болно.

4.Биржийн хэлцлийг байгуулахтай холбогдсон маргааныг биржийн эрх бїхий байгууллага хянан хэлэлцэж болох бєгєєд тэрхїї шийдвэрийн талаар талууд шїїхэд гомдол гаргаж болно.

2-р бїлэг

4-р бїлэг