ХОЁРДУГААР БЇЛЭГ

Иргэд ба хуулийн этгээд

8 дугаар зїйл.Иргэдийн иргэний эрх зїйн эрхийн чадвар

1.Монгол Улсын иргэд нь хуульд зааснаар эд юмс, оюуны їнэт зїйлийг ємчлєх, хэлцэл хийх, зохиогчийн эрх эдлэх, эд хєрєнгє, эрх євлєх, гэрээслэх, хуулийн этгээд байгуулах, хуулийн этгээд байгуулахгїйгээр аж ахуй эрхлэх, оршин суух газар, эрхлэн хийх ажил,мэргэжлээ сонгон авах, хуулиар хориглоогїй бусад їйл ажиллагаа явуулах, эд хєрєнгийн болон эд хєрєнгийн бус амины бусад эрх эдэлнэ.

2.Иргэний эрх зїйн эрхийн чадвар буюу иргэний эрх эдлэх, їїрэгтэй байх чадварыг Монгол Улсын иргэд тэгш эдэлнэ.

 

3.Иргэний эрх зїйн эрхийн чадвар нь хїний тєрсєн цагаас бий болж нас барснаар дуусгавар болно.

4.Иргэн хуулийн этгээд байгуулахгїйгээр аж ахуй эрхлэх нєхцєл, журмыг хуулиар тогтооно.

9 дїгээр зїйл. Иргэдийн иргэний эрх зїйн

эрхийн бїрэн чадамж

Иргэний эрх зїйн эрхийн чадамж буюу иргэн єєрийн їйлдлээр єєртєє эрх олж авах, їїрэг бий болгох чадвар арван найман наснаас бїрэн їїснэ.

10 дугаар зїйл.Бага насны хїмїїсийн иргэний

эрх зїйн эрхийн зарим чадамж

1.Бага насны буюу арван дєрвєн насанд хїрээгїй хїмїїсийн хийх хэлцлийг тїїний нэрийн ємнєєс хууль ёсны тєлєєлєгч-эцэг эх, асран хамгаалагч хийнэ.

2.Бага насны хїмїїс єєртєє хохиролгїй бєгєєд хиймэгц биелэх, ахуйн чанартай жижиг хэлцэл хийж болно.

3.Бага насны хїмїїсийн бусдад учруулсан гэм хорыг энэ хуулийн 381 дїгээр зїйлд заасан журмаар арилгана.

11 дїгээр зїйл.Иргэдийн иргэний эрх зїйн

эрхийн хэсэгчилсэн чадамж

1.Насанд хїрээгїй буюу арван дєрвєєс арван найм хїртэлх насны хїмїїс хууль ёсны тєлєєлєгч-эцэг, эх, харгалзан дэмжигчийн зєвшєєрлєєр хэлцэл хийнэ.

2.Насанд хїрээгїй хїмїїс хууль ёсны тєлєєлєгчийн зєвшєєрєлгїйгээр дараахь эрхээ бие даан хэрэгжїїлж болно:

1/єєрийн хєдєлмєрийн хєлс, оюутны тэтгэлэг, тэдгээртэй адилтгах бусад орлого, тэдэнд єєрийн їзэмжээр захиран зарцуулахад нь зориулж шилжїїлсэн эд хєрєнгийг захиран зарцуулах;

 

2/єєртєє хохиролгїй бєгєєд хиймэгц биелэх, ахуйн чанартай жижиг хэлцэл хийх;

3/энэ зїйлийн 2 дахь хэсгийн 1-д заасан орлогыг банк, зээлийн байгууллагад оруулах, тїїнийг захиран зарцуулах.

3.Арван зургаагаас арван найм хїртэлх насны хїмїїс хоршооны гишїїн байж болно.

4.Насанд хїрээгїй хїмїїсээс бусдад учруулсан гэм хорыг энэ хуулийн 383 дугаар зїйлд заасан журмаар арилгана.

12 дугаар зїйл.Насанд хїрээгїй хїмїїсийг

иргэний эрх зїйн эрхийн бїрэн

чадамжтай гэж зарлах

1.Шїїх хїндэтгэн їзэх шалтгаан байвал арван зургаагаас арван найм хїртэлх насны хїмїїсийг тїїний хїсэлтээр эрхийн бїрэн чадамжтай гэж зарлаж болно.

2.Эрхийн бїрэн чадамжтай гэж зарлагдсан хїмїїсийн хїлээх їїргийн талаар тїїний эцэг, эх, харгалзан дэмжигч нєхєх хариуцлага хїлээхгїй.

3.Эцэг, эх, харгалзан дэмжигчийн хїсэлтээр шїїх эрхийн бїрэн чадамжтай гэж зарласныг хїчингїй болгож болно.

 

1З дугаар зїйл.Иргэдийн иргэний эрх зїйн

эрхийн чадамжийг хязгаарлах

1.Мансууруулах бодис, согтууруулах ундааны зїйл байнга хэрэглэдэг этгээдийн эрхийн чадамжийг шїїх хязгаарлаж, харгалзан дэмжигчийг томилж болно.

2.Эрхийн чадамж нь хязгаарлагдсан этгээд хязгаарлагдсан чадамжийнхаа хїрээнд харгалзан дэмжигчийн зєвшєєрлєєр аливаа хэлцэл хийнэ.

3.Эрхийн чадамжийг хязгаарлах їндэслэл болсон нєхцєл байдал арилбал тухайн этгээдэд тогтоосон хязгаарлалтыг шїїхийн шийдвэрээр хїчингїй болгож, харгалзан дэмжигчийг їїргээс нь чєлєєлнє.

 

4.Эрхийн чадамж нь хязгаарлагдсан этгээд бусдад гэм хор учруулбал эрхийн бїрэн чадамжтай иргэний адил їзэж гэм хорыг арилгуулна.

14 дїгээр зїйл.Иргэний эрх зїйн эрхийн бїрэн чадамжтай

иргэнийг харгалзан туслах

1.Эрїїл мэндийн байдлаас шалтгаалан эрх, їїргээ биечлэн хэрэгжїїлэх боломжгїй эрхийн бїрэн чадамжтай иргэнд єєрийнх нь хїсэлтээр хуульд заасан журмын дагуу харгалзан туслагч томилж болно.

 

2.Харгалзан туслагчийг тусламж авч байгаа иргэний зєвшєєрлєєр асран хамгаалах, харгалзан дэмжих байгууллага томилно.

3.Харгалзан туслагч нь тусламж авч байгаа иргэний эд хєрєнгийг ашиглах, захиран зарцуулахтай холбогдсон хэлцлийг гагцхїї тїїний зєвшєєрлєєр хийнэ.

15 дугаар зїйл.Иргэний эрх зїйн эрхийн

чадамжаа бїрэн алдах

1.Сэтгэцийн євчний улмаас єєрийн їйлдлийн учир холбогдлыг ойлгохгїй, єєрийгєє зєв удирдаж чадахгїй болсон иргэнийг шїїх эрхийн бїрэн чадамжгїй гэж тооцож,тїїнд асран хамгаалалт тогтооно.

 

2.Эрхийн бїрэн чадамжгїй гэж тооцогдсон иргэний нэрийн ємнєєс асран хамгаалагч хэлцэл хийнэ.

3.Эрхийн бїрэн чадамжгїй гэж тооцогдсон иргэний бусдад учруулсан гэм хорыг энэ хуулийн 382 дугаар зїйлд заасан журмаар арилгана.

4.Эрхийн бїрэн чадамжгїйд тооцох їндэслэл болсон нєхцєл байдал арилбал шїїх урьд гаргасан шийдвэрээ хїчингїй болгож, асран хамгаалагчийг їїргээс нь чєлєєлнє.

16 дугаар зїйл.Иргэний эрх зїйн эрхийнчадвар, чадамжийг

хязгаарлахад чиглэсэн хэлцэл

1.Эрхийн чадвар, чадамжийг хуулиар тогтоосон журмаас гадуур хязгаарлах буюу хасаж болохгїй.

2.Эрхийн чадвар, чадамжийг хязгаарлах буюу хасахад чиглэсэн хэлцэл хїчин тєгєлдєр бус байна.

17 дугаар зїйл.Оршин суугаа газар

1.Иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу тїїний харьяалагдан бїртгїїлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно.

2.Бага насны хїмїїс буюу бусдын асран хамгаалалтанд байгаа иргэний оршин суугаа газрыг тэдгээрийн эцэг, эх, асран хамгаалагчийн оршин суугаа газраар тодорхойлно.

 

18 дугаар зїйл.Иргэнийг сураггїй алга болсонд тооцох

1.Оршин суугаа газраасаа алга болсноос хойш хоёр жилийн хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгїй, сураг чимээгїй болсон иргэнийг сонирхогч этгээдийн хїсэлтээр шїїх сураггїй алга болсонд тооцож болно.

2.Сураггїй алга болсон иргэний тухай сїїлийн удаа мэдээ авсан єдєр нь тодорхойгїй бол дараа сарын нэгнийг алга болсон єдєр гэж тооцно. Мэдээ авсан сар нь тодорхойгїй бол дараа жилийн нэгдїгээр сарын нэгнийг алга болсон єдєр гэж тооцно.

 

3.Сураггїй алга болсон иргэний эд хєрєнгєд эрхлэн хамгаалалт тогтоох бєгєєд тїїний бусдыг тэжээн тэтгэх, татвар тєлєх зэрэг хууль ёсоор гїйцэтгэвэл зохих їїргийг уг эд хєрєнгєєр гїйцэтгэнэ.

4.Сураггїй алга болсонд тооцогдсон иргэн эргэж ирэх буюу байгаа газар нь тогтоогдвол урьд гаргасан шийдвэрээ шїїх хїчингїй болгоно.

5.Иргэн сураггїй алга болсонд тооцогдсоноос хойш энэ зїйлийн 3 дахь хэсэгт зааснаас єєр їндэслэлээр бусдад їнэ тєлбєргїй шилжсэн бєгєєд бэлэн байгаа эд хєрєнгєє буцаан авахыг уг иргэн эргэж ирсэн їедээ шаардах эрхтэй.

 

6.Сураггїй алга болсонд тооцогдсон иргэний эд хєрєнгийг эрхлэн хамгаалагч їрэгдїїлсэн бол шїїх тухайн нєхцєл байдлыг харгалзан уг эд хєрєнгийн їнийг бїрэн буюу хэсэгчлэн тєлїїлэхээр шийдвэрлэж болно.

19 дїгээр зїйл.Иргэнийг нас барсан гэж зарлах

1.Сураггїй алга болсонд тооцогдсоноос хойш, эсхїл амь їрэгдэж болох аюултай нєхцєл байдалд алга болсноос хойш нэг жилийн турш амьд байгаа эсэх нь мэдэгдэхгїй байгаа иргэнийг сонирхогч этгээдийн хїсэлтээр шїїх нас барсан гэж зарлаж болно.

 

2.Иргэнийг нас барсан гэж зарласан шїїхийн шийдвэрийг

їндэслэн тїїнийг нас барсан тухай иргэний гэр бїлийн байдлын

бїртгэлд тэмдэглэнэ.

3.Иргэнийг нас барсан гэж зарласан шїїхийн шийдвэр хуулийн

хїчин тєгєлдєр болсон єдрийг тїїний нас барсан єдєр гэж їзнэ.

4.Амь їрэгдэж болох аюултай нєхцєл байдалд буюу тодорхой аюул, ослын улмаас нас барсан гэж їзэх їндэстэй їед алга болсон иргэнийг нас барсан гэж зарласан бол шїїх тїїний нас барсан байж болох єдрийг уг иргэний нас барсан єдєр гэж тооцож болно.

 

5.Нас барсан гэж зарлагдсан иргэний эд хєрєнгийг єв залгамжлалын журмаар бусдад шилжїїлнэ.

6.Нас барсан гэж зарлагдсан иргэний нєхєр буюу эхнэр нь гэрлэлтээ цуцлуулах тухай хїсэлтээ хуульд заасан журмын дагуу гаргаж болно.

20 дугаар зїйл.Иргэнийг нас барсан гэж зарласан

шїїхийн шийдвэрийг хїчингїй

болгосноос їїсэх їр дагавар

1.Нас барсан гэж зарлагдсан иргэн эргэж ирэх буюу байгаа газар нь тогтоогдвол шїїх урьд гаргасан шийдвэрээ хїчингїй болгох ба тїїнийг їндэслэн иргэний гэр бїлийн байдлын бїртгэлд хийсэн тэмдэглэлийг єєрчилнє.

 

2.Нас барсан гэж зарлагдсан байсан иргэн єв залгамжлалын журмаар бусдад шилжсэн эд хєрєнгєє буцаан авахаар шаардах эрхтэй.

3.Нас барсан гэж зарлагдсан байсан иргэний эд хєрєнгє тєрийн ємчлєлд шилжсэн бол шїїхийн шийдвэр хїчингїй болсны дараа уг эд хєрєнгийг ємчлєгчид буцааж олгох буюу боломжгїй бол їнийг нєхєн тєлнє.

4.Нас барсан гэж зарласан шїїхийн шийдвэр хїчингїй болсон нь гэрлэлт цуцалсан шїїхийн шийдвэрийг хїчингїй болгох їндэслэл болохгїй.

 

21 дїгээр зїйл.Хуулийн этгээд

1.Ємчлєх буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлcан эд хєрєнгєтэй; єєрийн їйл ажиллагаагаараа эрх олж, їїрэг бий болгох чадвартай; їйл ажиллагаанаасаа їїсэн гарах їїргийг эд хєрєнгєєрєє хариуцдаг; шїїх, арбитрт єєрийн нэрийн ємнєєс оролцдог байгууллагыг хуулийн этгээд гэнэ.

2.Хуулийн этгээд нь ашиг олох їндсэн зорилготой ба ашгийн тєлєє, хууль буюу дїрэмд заасан єєр зорилготой ба ашгийн тєлєє бус байж болно.

 

3.Хуулийн этгээдийн тусгайлсан эд хєрєнгийн хувьд тїїний їїсгэн байгуулагч буюу оролцогч нь эд хєрєнгийн эрх, їїргээ хадгалдаг буюу хадгалдаггїй байхаар хуулиар тогтоож болно.

4.Їїсгэн байгуулагч буюу оролцогч нь тусгайлсан эд хєрєнгийн тухайд эрх, їїргээ хадгалдаг хуулийн этгээдэд компани, нєхєрлєл, хоршоо, тїїнчлэн ємчлєгчєєс санхїїждэг байгууллага хамаарна.

5.Їїсгэн байгуулагч буюу оролцогч нь тухайн хуулийн этгээдийн тусгайлсан эд хєрєнгийн хувьд эд хєрєнгийн эрхээ хадгалдаггїй хуулийн этгээдэд олон нийтийн, шашны байгууллага, буяны болон бусад зорилгоор байгуулагдсан сан хамаарна.

 

22 дугаар зїйл.Хуулийн этгээдийн иргэний эрх

зїйн эрхийн чадвар

1.Хуулийн этгээд нь їїсгэн байгуулах баримт бичигт заасан їйл ажиллагааныхаа зорилгод нийцсэн эрх эдэлж, їїрэг хїлээнэ.

2.Хуулийн этгээд нь їйл ажиллагааныхаа зорилгод харшлаагїй бєгєєд хууль тогтоомжоор хориглоогїй аливаа їйл ажиллагааг явуулж болно.

3.Хуулийн этгээд нь хуульд заасан зарим їйл ажиллагааг гагцхїї эрх бїхий байгууллагын тусгай зєвшєєрлийн їндсэн дээр явуулна.

 

4.Хуульд заасан їндэслэл, журмын дагуу хуулийн этгээдийн эрхийг хязгаарлаж болно.

23 дугаар зїйл.Хуулийн этгээд байгуулах, їїсгэн

байгуулах баримт бичиг

1.Хуулийн этгээдийг иргэн, тєр, тїїнээс эрх олгосон байгууллага, тїїнчлэн хуульд заасан бол бусад хуулийн этгээд, гадаад улсын иргэн, байгууллага, харьяалалгїй хїн хуульд заасан журмын дагуу їїсгэн байгуулж болно.

2.Хуулийн этгээдийг байгуулахад їїсгэн байгуулах баримт бичгийг бїрдїїлэх ба тїїний тєрєл, хэлбэр, бїрдїїлэх журмыг хуулиар тодорхойлно.

 

З.Хуулийн этгээдийг їїсгэн байгуулах баримт бичиг нь эрх бїхий байгууллагын шийдвэр, дїрэм, їїсгэн байгуулах тухай гэрээ байж болно.

4.Хуулийн этгээдийн дїрмийг тїїний їїсгэн байгуулагч /оролцогч/, эсхїл тїїнээс эрх олгогдсон байгууллага батална.

5.Дїрэмд хуулийн этгээдийн нэр, оршин байгаа газар, їйл ажиллагааны зорилго, хуулийн этгээдийн байгууллага, тїїний бїрэн эрх, тїїнчлэн хууль тогтоомжийн дагуу тухайн тєрлийн хуулийн этгэээдийн хувьд зайлшгїй шаардлагатай бусад зїйлийг заана.

 

6.Хуульд заасан бол хуулийн этгээдийг їїсгэн байгуулах тухай гэрээ байгуулна.

7.Хуулийн этгээдийг їїсгэн байгуулах гэрээгээр гишїїд буюу оролцогч нь їїсгэн байгуулах талаар хамтран ажиллах журам, єєрийн эд хєрєнгийг уг хуулийн этгээдийн ємчлєл буюу ємчлєгч биш этгээдийн хувьд энэ хуулийн 88 дугаар зїйлд заасны дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжїїлэх болон їйл

ажиллагаанд нь оролцох нєхцєлийг тодорхойлно.Тїїнчлэн хуулийн этгээдийн їйл ажиллагааг удирдах, хуулийн этгээдийн бїрэлдэхїїнээс гарах нєхцєл, журам, їїсгэн байгуулагчдын хамтын ажиллагаа, ашиг, алдагдал хуваарилах зарчим болон бусад зїйлийг тусгана.

 

8.Хуульд заасан бол хуулийн этгээдийг улсын бїртгэлд бїртгэнэ.

9.Хууль тогтоомжийн шаардлага хангаагїй бол бїртгэх байгууллага хуулийн этгээдийг улсын бїртгэлд бїртгэхээс татгалзана.Ийнхїї татгалзсан тухай шийдвэрийг эс зєвшєєрвєл шїїхэд гомдол гаргаж болно.

10.Хуульд заасан журмын дагуу бїртгэгдвэл зохих хуулийн этгээдийг улсын бїртгэлд бїртгїїлснээр, хуульд єєрєєр заагаагїй бол бусад хуулийн этгээдийг эрх бїхий байгууллагын шийдвэр гарч, дїрэм нь батлагдсанаар тус тус байгуулагдсанд тооцно.

 

11.Хуулийн этгээд байгуулагдахаас ємнєх їйл ажиллагаанаас їїсэх їїргийг їїсгэн байгуулагч хууль тогтоомжийн дагуу хариуцна.

24 дїгээр зїйл.Хуулийн этгээдийн нэр,

оршин байгаа газар

1.Хуулийн этгээд оноосон нэртэй байна. Хуулийн этгээдийн нэр нь урьд улсын бїртгэлд бїртгэгдсэн хуулийн этгээдийн нэртэй ижил байж болохгїй.

2.Хуулийн этгээдийн нэрийн улсын нэгдсэн бїртгэлийг бїртгэх байгууллага хєтєлнє.

 

3.Хуулийн этгээд нь єєрийн бэлгэдэл, барааны тэмдэгтэй байж болно.

4.Хуулийн этгээдийн нэр, барааны тэмдэг, бэлгэдлийн талаар гарсан маргааныг шїїх шийдвэрлэнэ.

5.Хуулийн этгээдийн оршин байгаа газар нь тїїний байгууллагын оршин байгаа газраар тодорхойлогдоно.

25 дугаар зїйл.Хуулийн этгээдийн байгууллага

1.Хуулийн этгээд нь байгууллагаараа дамжуулан иргэний эрх зїйн харилцаанд оролцоно.

2.Хуулийн этгээдийн байгууллагын эрх зїйн байдлыг хууль буюу їїсгэн байгуулах баримт бичгээр тодорхойлно.

 

26 дугаар зїйл.Хуулийн этгээдийн салбар,

тєлєєлєгчийн газар

1.Хууль болон їїсгэн байгуулах баримт бичигт заасан бол хуулийн этгээд нь тогтоосон журмын дагуу єєрийн салбар, тєлєєлєгчийн газар байгуулж болно.

2.Хуулийн этгээдийн оршин байгаа газраас єєр газар байрлаж тїїний їндсэн чиг їїргийг бїхэлд нь буюу заримыг нь гїйцэтгэдэг тусгай нэгжийг салбар гэнэ.

3.Хуулийн этгээдийн оршин байгаа газраас єєр газар байрлаж, тїїний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах буюу тїїний нэрийн ємнєєс хэлцэл хийх зэрэг бусад эрх зїйн їйлдэл хийдэг нэгжийг тєлєєлєгчийн газар гэнэ.

 

4.Салбар, тєлєєлєгчийн газрын эрх, їїргийг тэдгээрийн дїрэмд заана.

5.Салбар, тєлєєлєгчийн газрын эрх баригчид нь хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн їндсэн дээр їйл ажиллагаагаа явуулна.

6.Хуулийн этгээдийн салбар нь хуулийн этгээдийн эрхтэй байж болно.

27 дугаар зїйл.Хуулийн этгээдийн хариуцлага

1.Хуулийн этгээд нь єєртєє байгаа бїх эд хєрєнгєєр їїрэг хїлээж болно.

2.Хууль буюу їїсгэн байгуулах баримт бичигт єєрєєр заагаагїй бол хуулийн этгээдийг їїсгэн байгуулагч буюу тїїний эд хєрєнгийг ємчлєгч нь хуулийн этгээдийн хїлээх їїргийг хариуцахгїй бєгєєд ємчлєгч буюу їїсгэн байгуулагчийн хїлээх їїргийг хуулийн этгээд хариуцахгїй.

 

3.Эд хєрєнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэйгээр ємчлєгчєєс санхїїждэг хуулийн этгээд нь єєрт байгаа мєнгєн хєрєнгєєрєє їїрэг хїлээнэ.Тэр нь їїргийг биелїїлэхэд хїрэлцэхгїй бол ємчлєгч хариуцна.

4.Ємчлєгчийн хууль бус їйл ажиллагааны улмаас хуулийн этгээд дампуурахад хїрсэн бєгєєд хуулийн этгээдийн эд хєрєнгє нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахад хїрэлцэхгїй бол ємчлєгч хариуцна.

28 дугаар зїйл.Хуулийн этгээдийн їйл

ажиллагаа дуусгавар болох

1.Хуулийн этгээдийн їйл ажилллагаа нь энэ хуульд зааснаар єєрчлєн байгуулагдсан буюу татан буугдсанаар дуусгавар болно.

2.Хуулийн этгээдийг хуульд заагаагїй їндэслэл, журмаар єєрчлєн байгуулах, татан буулгах талаар бусад этгээдтэй хийсэн хэлцэл хїчин тєгєлдєр бус байна.

29 дїгээр зїйл.Хуулийн этгээдийг єєрчлєн байгуулах

1.Хуулийн этгээдийн эд хєрєнгийг ємчлєгч буюу тїїнээс эрх олгосон байгууллага, тїїнчлэн їїсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэрээр хуулийн этгээдийг єєрчлєн байгуулж /нэгдэх, нийлэх, хуваах, тусгаарлах, єєрчлєх/ болно.

 

2.Хуулийн этгээдийг єєрчлєн байгуулахад энэ хуулийн 31 дїгээр зїйлийн зохих заалтад заасан журмыг баримтлана.

30 дугаар зїйл.Хуулийн этгээдийг єєрчлєн

байгуулснаас їїсэх їр дагавар

1.Хуулийн этгээдийг нийлїїлэх, тусгаарлах буюу єєрчлєхєд тїїний эрх, їїрэг ийнхїї нийлїїлсэн, тусгаарласан, єєрчилсний эцэст бий болсон хуулийн этгээдэд шилжинэ.

2.Хуулийн этгээд єєр хуулийн этгээдтэй нэгдвэл эрх, їїрэг нь ийнхїї нэгдэж бий болсон хуулийн этгээдэд шилжинэ.

 

3.Хуулийн этгээд хуваагдвал эрх, їїрэг нь хуульд єєрєєр заагаагїй бол шинээр бий болсон хуулийн этгээдїїдэд хувь тэнцэн шилжинэ.

31 дїгээр зїйл.Хуулийн этгээдийг татан буулгах

1.Хуулийн этгээд нь дараахь їндэслэлээр татан буугдана:

1/ємчлєгч буюу тїїний эрх олгосон байгууллагын шийдвэр, тїїнчлэн хуулийн этгээдийн їїсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэр гарсан;

2/дампуурлыг зарласан, хуулийг удаа дараа буюу ноцтойгоор зєрчсєнєєс татан буулгах тухай шїїхийн шийдвэр гарсан;

 

3/їйл ажиллагаагаа явуулах хугацаа дууссан буюу байгуулагдсан зорилгодоо хїрсэн учраас цаашид їйл ажиллагаагаа їргэлжлїїлэх шаардлагагїй гэсэн єєрийнх нь шийдвэр гарсан;

4/хуульд заасан бусад їндэслэл.

2.Татан буулгах тухай шийдвэр гаргасан байгууллагаас томилсон татан буулгах комисс татан буулгах ажлыг эрхлэн гїйцэтгэнэ.

3.Татан буулгах комисс нь хуулийн этгээд татан буугдсан тухай нийтэд мэдээлнэ.

4.Татан буулгах комиссоос нэхэмжлэгчдийн єргєдєл хїлээн авах хугацаа нь хуулийн этгээдийг татан буугдсан тухай нийтэд мэдээлснээс хойш хоёр сараас багагїй, зургаан сараас ихгїй байна.

 

5.Татан буугдаж байгаа хуулийн этгээдэд холбогдох нэхэмжлэлийг хуульд єєрєєр заагаагїй бол дараахь дарааллаар хангана:

/Энэ хэсэгт 1997 оны 11 дїгээр сарын 20-ны єдрийн хуулиар нэмэлт орсон/

1/бусдын амь нас, эрїїл мэндэд учруулсан гэм хорыг арилгуулахаар уг хуулийн этгээдээс гаргуулж байсан тєлбєрийг гаргуулах;

2/хєдєлмєрийн гэрээгээр ажиллагсдад хєдєлмєрийн хєлсийг тєлєх;

3/татвар, нийгмийн даатгалын шимтгэл тєлєх;

 

4/хууль тогтоомжид заасны дагуу бусад нэхэмжлэгчтэй тооцоо хийх.

6.Татан буугдаж байгаа хуулийн этгээдийн эд хєрєнгє тєлбєр тєлєхєд хїрэлцэхгїй бол тїїний байгаа эд хєрєнгийг тєлбєл зохих тєлбєрийн хэмжээнд хувь тэнцїїлэн зохих дарааллын дагуу нэхэмжлэгчдэд хуваарилна.

7.Хуулийн этгээдэд байгаа мєнгєн хєрєнгє нь нэхэмжлэгчдийн шаардлагыг хангахад хїрэлцэхгїй бол татан буулгах комисс тїїний бусад эд хєрєнгийг хуульд заасан журмын дагуу худалдаж,тєлбєрийг барагдуулж болно.

 

8.Нэхэмжлэгчдийн шаардлагыг хангасны дараа їлдсэн эд хєрєнгийг хууль ёсны ємчлєгч /їїсгэн байгуулагч/ -ид,хуульд тусгайлан заасан бол эрх бїхий этгээдэд шилжїїлнэ.

9.Татан буугдаж байгаа хуулийн этгээдийн эд хєрєнгийг хїлээж авах этгээд байхгїй бол тєрийн ємчлєлд шилжїїлнэ.

10.Хуульд зааснаар улсын бїртгэлд бїртгэгдвэл зохих хуулийн этгээдийг татан буугдсан тухай улсын бїртгэлд бїртгэснээр, бусад хуулийн этгээдийг татан буулгах тухай шийдвэр гарснаар тїїний їйл ажиллагаа дуусгавар болсонд тооцогдоно.

 

32 дугаар зїйл. Компани

1.Гишїїд /хувьцаа эзэмшигчид/-ийн оруулсан хувь хєрєнгєєс бїрдэх дїрмийн сантай, хїлээсэн їїргээ єєрийн хєрєнгєєр хариуцдаг, гишїїн нь гагцхїї дїрмийн санд оруулсан хєрєнгийнхєє хэмжээгээр хариуцлага хїлээдэг хуулийн этгээдийг компани гэнэ.

2.Компани нь ганц гишїїнтэй байж болно.

3.Дїрмийн сан нь їїсгэн байгуулах баримт бичигт дурдсан хэмжээний ногдол хувьд хуваагддаг, гишїїн нь бусад гишїїний ногдол хувь эзэмших эрхийг тэргїїн ээлжинд худалдан авах давуу эрхтэй компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани гэнэ.Гишїїнд ногдол хувь эзэмших эрхийн гэрчилгээ олгоно.

 

4.Дїрмийн сан нь нэг бїрийн нэрлэсэн їнэбїхий тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, хувьцаа эзэмшигчид нь хувьцаагаа нийтэд чєлєєтэй худалддаг, эсхїл хувьцаа эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчдийн хувьцааг тэргїїн ээлжинд худалдан авах давуу эрхтэй компанийг хувьцаат компани гэнэ.

5.Компанийн эрх зїйн байдлыг хуулиар тогтооно.

/Энэ зїйлийн 1,4 дэх хэсэгт 1995 оны 6 дугаар сарын 27-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/.

33 дугаар зїйл.Нєхєрлєл

 

1.Гишїїдийн оруулсан хувь хєрєнгєєс бїрдэх эд хєрєнгєтэй, хїлээсэн їїргээ энэхїї эд хєрєнгє болон гишїїдийн хувийн ємчийн эд хєрєнгєєр хуульд заасны дагуу хариуцдаг хуулийн этгээдийг нєхєрлєл гэнэ.

2.Нєхєрлєлийн эд хєрєнгє хїрэлцэхгїй тохиолдолд бїх гишїїд нь хувийн ємчийн эд хєрєнгєєр нєхєрлєлийн хїлээсэн їїргийг хамтран хариуцдаг нєхєрлєлийг бїрэн хариуцлагатай нєхєрлєл гэнэ.

3.Нєхєрлєлийн эд хєрєнгє хїрэлцэхгїй тохиолдолд наад зах нь нэг гишїїн хувийн ємчийн эд хєрєнгєєр нєхєрлєлийн хїлээсэн їїргийг бїрэн /бїрэн хариуцлагатай гишїїн/ хариуцдаг нєхєрлєлийг бїрэн бусхариуцлагатай нєхєрлєл гэнэ. Нєхєрлєлийн бусад гишїїд нь бїрэн бус хариуцлагатай байна.

 

4.Нєхєрлєлийн єєр хэлбэрийг хуулиар тодорхойлж болно.

5.Нєхєрлєлийн эрх зїйн байдлыг хуулиар тогтооно.

 

 

З4 дїгээр зїйл.Хоршоо

 

1.Материаллаг болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хувь хїмїїс сайн дураараа нэгдсэн, ардчилсан удирдлага, хяналт бїхий, хамтран ємчлєх дундын эд хєрєнгє дээр їндэслэн аж ахуй эрхлэх хуулийн этгээдийг хоршоо гэнэ.

Хоршоод аж ахуйн їйл ажиллагаа хамтран эрхлэх зорилгоор дундын хоршоо байгуулж болно.

/Энэ хэсгийг 1998 оны 7 дугаар сарын 31-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

 

 

2.Хариуцлагын хэмжээ болон олсон орлогыг гишїїдэд хуваарилах журмыг їїсгэн байгуулах баримт бичигт заана.

3.Хоршооны эрх зїйн байдлыг хуулиар тогтооно.

35 дугаар зїйл.Хуулийн этгээдийн нэгдэл

1.Хуульд єєрєєр заагаагїй бол компани, нєхєрлєл, хоршоо нь їйл ажиллагаагаа зохицуулах зорилгоор нэгдэж болно.

2.Нэгдлийг ашгийн тєлєє, эсхїл ашгийн тєлєє бус байгууллагын хэлбэрээр байгуулна.

3.Олон нийтийн болон шашны байгууллага, сан нь гагцхїї ашгийн тєлєє бус байгууллагын хэлбэрээр нэгдэл байгуулж болно.

 

4.Нэгдлийн оролцогчид хуулийн этгээдийн эрхээ хадгална.

36 дугаар зїйл.Олон нийтийн болон шашны

байгууллага, сан

1.Оюуны, материаллаг болон материаллаг бус бусад ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор сайн дурын їндсэн дээр нэгдсэн иргэд, хуулийн этгээдийн нэгдлийг олон нийтийн байгууллага гэнэ.

2.Сїсэгтэн олны шашны зан їйл, хурал ном, боловсролын хэрэгцээг хангах зорилго бїхий байгууллагыг шашны байгууллага гэнэ.

 

3.Нийгэм, соёл, боловсрол, буяны болон нийтэд тустай бусад зорилгоор сайн дурын хандив, тусламж тєвлєрїїлж, гагцхїї дїрэмдээ заасан зориулалтын дагуу захиран зарцуулах эрх бїхий сайн дурын, гишїїнчлэлгїй байгууллагыг сан гэнэ.

4.Олон нийтийн болон шашны байгууллага, сан нь ашгийн тєлєє бус байна.

5.Олон нийтийн болон шашны байгууллага, сангийн эрх зїйн байдлыг хуулиар тодорхойлно.

З7 дугаар зїйл. Тєр болон аймаг, нийслэл, сум,

дїїрэг иргэний эрх зїйн харилцаанд оролцох

 

Тєрийн хувьд тєрийн эрх барих дээд байгууллага; аймаг, нийслэл, сум, дїїргийн хувьд тэдгээрийн иргэдийн Тєлєєлєгчдийн Хурал нь энэ хуульд заасан иргэний эрх, їїргийг хэрэгжїїлнэ. Хууль буюу гэрээнд зааснаар тэдгээр нь иргэний эрх, їїргээ хэрэгжїїлэх эрхийг бусдад шилжїїлж болно.

 

1-р бїлэг рїї

3-р бїлэг буюу їргэлжилэл