ТАВДУГААР БЇЛЭГ
Иргэний эрх зїй дэх хугацаа
66 дугаар зїйл.Хугацаа тодорхойлох
1.Хууль, хэлцлээр буюу шїїхээс тогтоосон хугацааг хуанлийн он, сар, єдрєєр буюу жил, хагас жил, улирал, сар, арав хоног, долоо хоног, хоног, цагаар тодорхойлно.
2.Хугацааг зайлшгїй бий болох їйл явдлаар тодорхойлж болно.
67 дугаар зїйл.Жил, хагас жил, улирал, сар,арав
хоног, долоо хоног, єдєр, цагаар
тогтоосон хугацааг тоолох
1.Жилээр тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах жилийн мєн сар, єдєр дуусна.
2.Хагас жилээр тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусвал зохих сарын мєн єдєр дуусна.
3.Улирлаар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусвал зохих сарын мєн єдєр дуусна.
4.Сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мєн єдєр дуусна. Жил, улирал, сараар тогтоосон хугацааны дуусвал зохих сарын эцсийн єдєр байхгїй бол уг хугацаа нь тухайн сарын эцсийн єдєр дуусна.
5.Тогтоосон хугацааг тоолохдоо хагас жилийг зургаан сараар, улирлыг гурван сараар тооцно.
6.Арав хоногоор тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах арав хоногийн мєн єдєр дуусна.
7.Долоо хоногоор тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах долоо хоногийн мєн єдєр дуусна.
8.Хоногоор тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах хоногийн мєн цагт дуусна.
9.Єдрєєр тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах єдрийн мєн цагт дуусна.
10.Цагаар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах цагийн мєн минутад дуусна.
68 дугаар зїйл.Хугацаа тоолох ерєнхий журам
1.Хугацааг хуанлийн он, сар, єдрєєр буюу ямар нэгэн їйл явдал бий болсноос эхэлж тоолох ёстой байвал уг тогтоосон он, сар, єдєр буюу жил, улирал, сар, арав хоног, долоо хоног, єдєр, цагаас, эсхїл їйл явдал болж єнгєрсний дараахь єдрєєс эхлэн тоолно.
2.Тоолох хугацааны эцсийн єдєр ажлын бус єдєр байвал тїїний дараагийн ажлын єдєр уг хугацаа дуусна.
3.Хугацааг ямар нэгэн їїрэг гїйцэтгэхийн тулд тогтоосон бєгєєд хэлцэлд єєрєєр заагаагїй бол хугацааны эцсийн єдрийн хорин дєрвєн цагийн дотор уг їїргийг гїйцэтгэсэн байна.
4.Їїргийг ямар нэгэн байгууллагад гїйцэтгэх ёстой байсан бол зохих журмаар тогтоосон уг байгууллагын ажлын єдєр буюу їйлдвэрлэлийн ажиллагаа дуусах эцсийн цагийн дотор гїйцэтгэнэ.
5.Аливаа баримт бичгийг тогтоосон хугацааны эцсийн єдрийн хорин дєрвєн цагийн дотор шуудан, харилцаа холбооны байгуулагад шилжїїлсэн бол тїїнийг зохих хугацаанд нь єгсєн гэж їзнэ.
69 дїгээр зїйл.Хєєн хэлэлцэх хугацаа
1.Зєрчигдсєн эрхийг хамгаалахын тулд нэхэмжлэл гаргах хєєн хэлэлцэх ерєнхий хугацаа гурван жил байна.
2.Їїргийн тусгай тєрлийн хувьд энэ зїйлийн 1 дэх хэсэгт зааснаас єєр богиносгосон хєєн хэлэлцэх хугацааг хуулиар тогтоож болно.
3.Хєєн хэлэлцэх хугацааг нэхэмжлэл гаргах эрх їїссэн єдрєєс эхлэн тоолно.
4.Хуульд єєрєєр заагаагїй бол нэхэмжлэл гаргах эрх нь эрх зєрчигдсєн єдрєєс буюу эрх зєрчигдсєнийг хожим мэдсэн, эсхїл мэдэх ёстой байсан, тїїнчлэн баталгаат буюу гомдлын шаардлага гаргах хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан єдрєєс эхлэн їїснэ.
5.Сєрєг їїргийн хєєн хэлэлцэх хугацааг їндсэн їїргийг гїйцэтгэсэн їеэс эхлэн тоолно.
6.Їндсэн їїргийн хєєн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл їїрэг /анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэрэг/-ийн хєєн хэлэлцэх хугацаа нэг адил дуусна.
70 дугаар зїйл.Хєєн хэлэлцэх хугацааг хэрэглэх журам
1.Шїїх, арбитр талуудын хїсэлтийг харгалзахгїйгээр хєєн хэлэлцэх хугацааг хэрэглэнэ.
2.Шїїх, арбитр хєєн хэлэлцэх хугацаа єнгєрснийг хїндэтгэн їзэх шалтгаантай гэж їзвэл уг хугацааг сэргээж, зєрчигдсєн эрхийг хамгаалж болно.
71 дїгээр зїйл.Хєєн хэлэлцэх хугацаанд
хамаарахгїй шаардлага
Дор дурдсан шаардлага хєєн хэлэлцэх хугацаанд хамаарахгїй:
1/банкинд хадгалуулсан зїйлээ буцааж авах тухай;
2/эд хєрєнгийн бус амины эрх зєрчсєнєєс учирсан хохирлыг арилгуулах тухай;
3/иргэдийн амь нас, эрїїл мэндэд гэм хор учруулсны хохирлыг арилгуулах тухай;
4/хуульд заасан бусад шаардлага.
72 дугаар зїйл.Хєєн хэлэлцэх хугацаа тїр зогсох
1.Дор дурдсан тохиолдолд хєєн хэлэлцэх хугацаа тїр зогсоно:
1/нэхэмжлэл гаргахад гэнэтийн буюу давагдашгїй хїчний шинжтэй онцгой нєхцєл байдал /газар хєдлєх, галт уул дэлбэрэх, усны їер, ой, хээрийн тїймэр зэрэг байгалийн гамшиг тохиолдох, гоц халдварт євчин зэрэгт хорио цээр тогтоох гэх мэт/ саад болсон;
2/нэхэмжлэгч, хариуцагчийн аль нэг нь дайн бїхий байдал, онц болон дайны байдал зарласан їед цэргийн алба хааж байгаа;
3/Засгийн газраас гаргасан шийдвэр нь їїргийн хугацааг хойшлуулахад хїргэсэн.
2.Энэ зїйлийн 1 дэх хэсэгт дурдсан нєхцєл байдал нь хєєн хэлэлцэх хугацааны сїїлчийн зургаан сарын дотор гарсан байвал хєєн хэлэлцэх хугацаа тїр зогсоно.
3.Тїр зогссон шалтгаан арилсан єдрєєс эхлэн хєєн хэлэлцэх хугацаа їргэлжилнэ. Їлдсэн хугацаа нь зургаан сараас доош байвал уг хугацааг зургаан сар хїртэл сунгана. Хєєн хэлэлцэх хугацаа нь зургаан сараас доош байвал їлдсэн хугацаа нь хєєн хэлэлцэх хугацаатайгаа адил байна.
7З дугаар зїйл.Хєєн хэлэлцэх хугацаа тасалдах
1.Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол хєєн хэлэлцэх хугацаа тасалдана.
2.Їїрэг хїлээсэн этгээд уг їїргийг зєвшєєрєн хїлээвэл хєєн хэлэлцэх хугацаа нэг адил тасалдана.
3.Хєєн хэлэлцэх хугацаа тасалдсаны дараа уг хугацааг дахин шинээр эхлэн тоолно.
4 -р бїлэг 6 -р бїлэг /2-р хэсэг/