II хэсэг
ЄМЧИЙН ЭРХ ЗЇЙ
ЗУРГАДУГААР БЇЛЭГ
Нийтлэг їндэслэл
74 дїгээр зїйл. Ємчийн тєрєл, хэлбэр
1.Монгол Улсад хувийн, нийтийн ємч байна.
2.Тєр ємчийн бїх тєрєл, хэлбэр чєлєєтэй хєгжих нєхцєлийг бїрдїїлж, тэдгээрийн халдашгїй байдлыг хуулиар хамгаална.
75 дугаар зїйл. Ємчлєгч
1.Монгол Улсад тєр, иргэн, хуулийн этгээд ємчлєгч байж болно.
2.Гадаад улс, тїїний иргэн, хуулийн этгээд, тїїнчлэн олон улсын байгууллага, харьяалалгїй хїн Монгол Улсын хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд єєрєєр заагаагїй бол ємчлєгч байж болно.
3.Ємчлєгч нь єєрийн эрхээ бусдад шилжїїлж болох бєгєєд тэр нь эд юмсыг ємчлєгчєєс єгсєн зориулалт, єєрийн їйл ажиллагааны зорилго, дїрмийн дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй.
76 дугаар зїйл. Ємчлєлийн зїйл
Эд юмс, оюуны їнэт зїйл, хуулиар зєвшєєрєгдсєн нєхцєлд эд хєрєнгийн зарим эрх ємчлєлийн зїйл байж болно.
77 дугаар зїйл. Їл хєдлєх, хєдлєх эд хєрєнгє
1.Эд юмсыг ємчлєлийн зїйл болохынх нь хувьд їл хєдлєх, хєдлєх эд хєрєнгє гэж ангилна.
2.Їл хєдлєх эд хєрєнгєд газар, тїїнээс салган хэрэглэж їл болох зїйл хамаарна.
3.Їл хєдлєх эд хєрєнгийг тїїний байгаа газарт орших тєрийн эрх бїхий байгууллага хуульд заасны дагуу бїртгэнэ.
4.Їл хєдлєхєєс бусад эд хєрєнгє нь хєдлєх эд хєрєнгє байна.
78 дугаар зїйл.Їнэт цаас
1.Тодорхой хэмжээний мєнгийг эргїїлж тєлєхийг шаардах, хувьцаат компанид хєрєнгє оруулж, тїїнийг їндэслэн ногдол ашиг авах,тїїнчлэн эд хєрєнгє хїлээн авах, тїїнийг захиран зарцуулах болон хуульд заасан эд хєрєнгийн бусад эрхийг гэрчилж байгаа баримтыг їнэт цаас гэнэ.
2.Їнэт цаас гаргах эрх олгох, тїїнийг гїйлгээнд оруулах журам, їнэт цаасны гїйлгээнд оролцогчдын эрх, їїрэг; їнэт цаас гаргах їйл ажиллагаа болон тїїний гїйлгээнд хяналт тавих байгууллагын эрх, їїргийг хуулиар тогтооно.
79 дїгээр зїйл.Їнэт цаасны талаар тавих шаардлага
1.Їнэт цаас нь хууль болон эрх бїхий байгууллагаас тогтоосон бїрдїїлбэр, хэлбэртэй байна.
2.Їнэт цаасыг эрх бїхий байгууллагын зєвшєєрлєєр,тогтоосон журмын дагуу їйлдвэрлэнэ.
80 дугаар зїйл.Їнэт цаасны хэлбэр
1.Їнэт цаас нь биет ба биет бус хэлбэртэй байна.
2.Тогтоосон журмын дагуу хэвлэсэн їнэт цаасыг биeт; тусгайлан хэвлээгїй, бїрдїїлбэр нь тусгай бїртгэл /ердийн ба тооцоолох машины/ -д байгаа їнэт цаасыг биeт бус їнэт цаас гэнэ.
81 дїгээр зїйл.Їнэт цаасны тєрєл
1.Їнэт цаас нь мэдїїлгийн, зєвшєєрлийн, эсхїл нэрийнгэсэн тєрєлтэй байна.
2.Тодорхой этгээдээс зарим тєрлийн їнэт цаас гаргахыг хуулиар хязгаарлаж болно.
82 дугаар зїйл.Їнэт цаасаар гэрчлэгдсэн
эрх эдлэх этгээд /ємчлєгч/
1.Їнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг дараахь этгээд эдэлнэ:
1/мэдїїлгийн їнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг уг їнэт цаасыг хууль ёсоор олж авсан этгээд;
2/нэрийн їнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг гагцхїї тїїнд нэр заагдсан этгээд;
З/зєвшєєрлийн їнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг уг їнэт цаасыг ємчлєгч буюу тїїнээс уг эрхийг шилжїїлж авахаар єєрийн нэр дээр холбогдох бичилт хийлгэсэн этгээд.
2.Їнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг эдлэгч нь їнэт цаасны ємчлєгч байна.
8З дугаар зїйл.Їнэт цаасаар гэрчлэгдсэн
эрхийг шилжїїлэх
1.Їнэт цаасыг шилжїїлснээр тїїгээр гэрчлэгдэж байгаа эрх бїхэлдээ шилжинэ.
2.Мэдїїлгийн їнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг уг їнэт цаасыг бусдад гардуулах замаар шилжїїлнэ.
З.Нэрийн їнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг шилжїїлэхдээ шаардах эрх шилжїїлэх талаархи журмыг баримтална.
4.Нэрийн їнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг бусдад шилжїїлэх їед нэр бїхий їнэт цаас хїчингїй болж, шинэ эзэмшигчийн нэр дээр єєр їнэт цаас олгоно.
5.Зєвшєєрлийн їнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг тухайн їнэт цаасанд зохих бичилт хийх замаар шилжїїлнэ.Бичилтийг гагцхїї эрх хэрэгжїїлэх даалгаврын журмаар хийж болно. Энэ тохиолдолд даалгавар гїйцэтгэгч нь їнэт цаас ємчлєгчийн тєлєєлєгч байна.
84 дїгээр зїйл.Їнэт цаасыг шилжїїлэх
1.Нэрийн їнэт цаасыг шилжїїлэгч нь тїїний хїчин тєгєлдєр байдлыг хариуцна. Харин эрх хэрэгжїїлэх явдлыг хариуцахгїй.
2.Зєвшєєрлийн їнэт цаасыг шилжїїлж байгаа этгээд нь тїїний хїчин тєгєлдєр байдлыг тєдийгїй эрх хэрэгжїїлэх явдлыг хариуцна.
85 дугаар зїйл.Їнэт цаасаар гэрчлэгдсэн
алдагдсан эрхийг сэргээх
Мэдїїлгийн ба зєвшєєрлийн їнэт цаасаар гэрчлэгдсэн алдагдсан эрхийг хуульд заасан журмын дагуу шїїх сэргээнэ.
86 дугаар зїйл.Оюуны їнэт зїйл
1.Оюуны їнэт зїйлд нээлт, шинэ бїтээл, оновчтой санал, зохиогчийн эрхэд хамаарах бїтээл, бїтээгдэхїїний загвар, барааны тэмдэг хамаарна.
2.Шинжлэх ухаанд урьд ємнє мэдэгдээгїй байсан материаллаг ертєнцийн зїй тогтол, їзэгдэл, шинж чанарыг илрїїлэн тогтоож, туршилт сорилтоор нотолсон оюуны їнэт зїйлийг нээлт гэнэ.Газар зїй, эртний судлал, эртний амьтны судлалын олдвор, илрїїлэн олсон ашигт малтмал, тїїнчлэн нийгмийн шинжлэх ухааны бїтээл нь нээлтэд хамаарахгїй.
3.Байгалийн хуульд тулгуурлан анх сэдэж, їндэслэлийг нь нээн илрїїлсэн їйлдвэрлэх арга, ажиллагаа болон бїтээгдэхїїнд хамаарах цоо шинэ шийдлийг шинэ бїтээл гэнэ.
4.Тухайн байгууллагад шинэ їйлдвэрлэх арга ажиллагаа болон бїтээгдэхїїн їйлдвэрлэлийн зохион байгуулалтад хамаарах оновчтой шийдлийг оновчтой санал гэнэ.
5.Зохиогчийн эрхэд хамаарах бїтээлд:
1/шинжлэх ухаан, уран зохиолын зэрэг утга зохиолын аман буюу бичмэл бїх тєрлийн бїтээл;
2/хєгжмийн урлагийн бїх тєрлийн бїтээл;
3/дїрслэх урлагийн болон хавсарга урлагийн бїх тєрлийн бїтээл;
4/архитектурын бїтээл, барилга байгууламжийн зураг, тєсєл;
5/бїжгийн урлагийн бїх тєрлийн бїтээл, уран нугаралт, пантомим;
6/жїжгийн бїх тєрлийн бїтээл;
7/кино урлагийн болон тїїнтэй тєсєєтэй аргаар туурвисан бїх тєрлийн бїтээл;
8/гэрэл зургийн болон тїїнтэй тєсєєтэй аргаар туурвисан бїх тєрлийн бїтээл;
9/шинжлэх ухаан, техникийн холбогдолтой тєсєл, зураг, бїдїївч, загвар;
10/цахим тооцоолуурын хєтєлбєр;
11/дуу, авиа, дїрс бичлэгийн бїтээл;
12/урьд туурвисан бїтээлийг ашиглан тїїний їндсэн дээр бий болгосон їїсмэл бїтээл;
13/зохиогчийн оюуны бїтээлч їйл ажиллагааг илэрхийлж чадахуйц бусад бїтээл.
6.Їйлдвэрлэлийн аргаар хийх боломжтой бїтээгдэхїїний хэлбэр, хийцэд хамаарах євєрмєц цоо шинэ шийдлийг бїтээгдэхїїний загвар гэнэ.
7.Хуулийн этгээд, хувиараа аж ахуй эрхлэгч иргэн єєрийн бараа, їйлчилгээг бусдынхаас ялгах зорилгоор хэрэглэх тэмдгийг барааны тэмдэг гэнэ. Хуулийн этгээдийн нэгдлийн гишїїд тухайн нэгдлийн хяналтын дор тэдгээрийн нэгдмэл шинж чанартай бараа, їйлчилгээнд хэрэглэх барааны тэмдгийг хамтын тэмдэг гэнэ.
87 дугаар зїйл. Ємчлєх эрх
1.Ємчлєгч нь ємчлєлийн зїйлээ хуулийн хїрээнд бїрэн мэдэж эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй.
2.Хууль буюу гэрээнд єєрєєр заагаагїй бол ємчлєгч нь эзэмшилдээ байгаа эд хєрєнгийг хадгалан хамгаална.
3.Ємчлєгч нь ємчлєх эрхээ хэрэгжїїлэхдээ хууль тогтоомж, бусад ємчлєгч, эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зєрчиж болохгїй.
4.Монгол Улсын иргэдэд ємчлїїлснээс бусад газар, тїїнчлэн газрын хэвлий, тїїний баялаг, ой, усны нєєц, ан амьтан тєрийн ємчлєлд байна.
5.Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зєвхєн Монгол Улсын иргэнд ємчлїїлж болно.Энэ нь газрын хэвлийг ємчлєхєд хамаарахгїй.
6.Оюуны їнэт зїйлийг ємчлєх эрх нь тухайн бїтээлийн зохиогчийн эрхтэй салшгїй холбоотой хэрэгжинэ.Оюуны їнэт зїйлийн зохиогчийн эрхийг хамгаалах асуудал хуулиар зохицуулагдана.
Тухайн харилцааны агуулгад харшлахгїй бол оюуны їнэт зїйлийг ємчлєх эрхийг хэрэгжїїлэхтэй холбогдсон харилцаанд энэ хуулийн зохих заалт хэрэглэгдэнэ.
88 дугаар зїйл. Ємчлєгч биш этгээдийн эрх
1.Ємчлєгч биш этгээд нь эд хєрєнгє, оюуны їнэт зїйл, эрхийг хууль буюу гэрээгээр тодорхойлсон ємчлєгчєєс олгосон бїрэн эрхийн хїрээнд їйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй.
2.Хуульд єєрєєр заагаагїй бол оюуны їнэт зїйлийг гагцхїї ємчлєгчийн буюу эрх эзэмшигчийн зєвшєєрлєєр бусад этгээд ашиглана.
89 дїгээр зїйл. Эд хєрєнгийг дундаа ємчлєх
1.Хоёр буюу тїїнээс дээш этгээд эд хєрєнгийг дундаа хэсгээр буюу хамтран ємчилж болох ба тэдгээр нь ємчлєх эрхээ бие даан хамгаалуулах эрхтэй.
2.Эд хєрєнгийг дундаа ємчлєгчийн хариуцвал зохих їїргийн дагуу гаргуулах тєлбєрийг тухайн ємчлєгчид оногдох эд хєрєнгєєс гаргуулна.
3.Эд хєрєнгийг дундаа ємчлєхтэй холбогдсон маргааныг шїїх шийдвэрлэнэ.
4.Эд хєрєнгийг дундаа ємчлєх тухай энэ хуулийн заалтыг оюуны їнэт зїйлийг дундаа ємчлєхтэй холбоотой харилцаанд хэрэглэж болно.
90 дїгээр зїйл. Эд хєрєнгийг дундаа хэсгээрємчлєх
1.Ємчлєгчид дундаа хэсгээр ємчлєх эд хєрєнгєє хоорондоо харилцан тохиролцсоны дагуу эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна. Їїнтэй холбогдсон маргааныг шїїх шийдвэрлэнэ.
2.Эд хєрєнгийг дундаа хэсгээр ємчилж байгаа ємчлєгч бїр оногдох хэсгээ бусдын ємчлєлд шилжїїлэх буюу єєр байдлаар захиран зарцуулах эрхтэй.
91 дїгээр зїйл. Дундаа хэсгээр ємчлєх эд хєрєнгєєс
оногдох хэсгээ худалдах,тїрээслэх
1.Эд хєрєнгийг дундаа хэсгээр ємчлєгчдийн аль нэг нь єєрт оногдох хэсгээ худалдах, тїрээслэх тохиолдолд энэ тухай бусдадаа мэдэгдэх їїрэгтэй бєгєєд тэдгээр нь уг хэсгийг тэргїїн ээлжинд худалдан авах буюу тїрээслэн авах эрхтэй. Ийнхїї худалдах, тїрээслэх тухай мэдэгдсэн єдрєєс хойш нэг сарын дотор тэд хариу єгєєгїй бол тухайн ємчлєгч оногдсон хэсгээ єєр этгээдэд худалдах,
тїрээслэх эрхтэй.
2.Эд хєрєнгийг дундаа хэсгээр ємчлєгчдийн аль нэг нь энэ зїйлийн 1 дэх хэсэгт заасныг зєрчиж, дундаа хэсгээр ємчилж байгаа эд хєрєнгєєс єєрт оногдох хэсгээ худалдсан буюу тїрээсэлсэн бол бусад ємчлєгчид нь худалдан авагч, тїрээслэгчийн эрх, їїргийг єєрт шилжїїлэхийг шаардаж, зургаан сарын доторшїїхэд нэхэмжлэл гаргаж болно.
92 дугаар зїйл. Дундаа хэсгээр ємчлєх эд хєрєнгєєс
оногдох хэсгээ салгах
1.Эд хєрєнгийг дундаа хэсгээр ємчлєгчид нь уг эд хєрєнгєєс єєрт оногдох хэсгийг салгаж авахыг шаардах эрхтэй.
2.Дундаа хэсгээр ємчилж байгаа эд хєрєнгєєс єєрт оногдох хэсгийг салгаж авах талаар бусадтайгаа харилцан тохиролцоогїй бєгєєд оногдох хэсгийг ийнхїї салгахад уг эд хєрєнгийн зориулалт, шинж чанар алдагдахгїй бол тухайн ємчлєгчийн хїсэлтээр эд хєрєнгєєс тїїнд оногдох хэсгийг шїїх салгаж єгнє.
Салгах боломжгїй бол оногдох хэсгийнх нь їнийг ємчлєгчид олгуулахаар шийдвэрлэж болно.
3.Дундаа хэсгээр ємчилж байгаа эд хєрєнгийг ашигласнаас олсон орлого, їр шим, їр тєл нь дундын эд хєрєнгє болно. Дундаа хэсгээр ємчлєгчид хоорондоо єєрєєр тохиролцоогїй бол орлого, їр шим, їр тєлийг хожим хуваахдаа тэдгээрт зайлшгїй оногдох хэсэгт хувь тэнцїїлэн хуваана.
93 дугаар зїйл.Дундаа хэсгээр ємчилж байгаа
эд хєрєнгийн талаар гарсан
зардлыг хуваарилах
Эд хєрєнгийг дундаа хэсгээр ємчлєгчид нь дундын эд хєрєнгєд оногдох татвар, эд хєрєнгийг арчилж хамгаалахад гарсан болон уг харилцаанаас їїссэн їїрэгтэй холбоотой бусад зардлыг єєрт оногдох хэсэгт хувь тэнцїїлэн хариуцна.
94 дїгээр зїйл. Эд хєрєнгийг дундаа хамтран ємчлєх
1.Дундаа хамтран ємчлєх эд хєрєнгийн нэг хэлбэр нь гэр бїлийн эд хєрєнгє байна.
2.Эд хєрєнгийг дундаа хамтран ємчлєх єєр хэлбэрийг хуулиар тогтоож болно.
95 дугаар зїйл. Гэр бїлийн эд хєрєнгийг
дундаа хамтран ємчлєх
1.Гэрлэгчдийн хуваарьт эд хєрєнгєєс бусад гэр бїлийн эд хєрєнгє гэр бїлийн гишїїдийн дундаа хамтран ємчлєх ємчлєлд байна.
2.Гэр бїлийн эд хєрєнгийг гэрлэгчид болон гэр бїлийн бусад гишїїн дундаа хамтран ємчлєх эрхтэй.
З.Гэрлэгчид, гэр бїлийн бусад гишїїн нь дундаа хамтран ємчлєх эд хєрєнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил тэгш эрх эдэлнэ.Гэрлэгчид, гэр бїлийн бусад гишїїн нь уг эрхээ хэрэгжїїлэхдээ гэр бїлийн насанд хїрсэн бїх гишїїнтэй тохиролцох ба їл хєдлєх эд хєрєнгийг захиран зарцуулахдаа тэдгээрийн
зєвшєєрлийг бичгээр авна. Энэ шаардлагыг биелїїлээгїй хэлцэл хїчин тєгєлдєр бус байна.
4.Гэр бїлийн гишїїн нь їїргээ гэр бїлийн эд хєрєнгєєс єєрт оногдох хэсгээр хариуцна.
96 дугаар зїйл.Гэрлэгчдийн хуваарьт эд хєрєнгє
1.Гэрлэгчдээс дундын ємчлєлд шилжїїлэхээр тохиролцоогїй бол дараахь эд хєрєнгє хуваарьт эд хєрєнгєд хамаарна:
1/гэрлэгчдээс гэрлэхийн ємнє олж авсан эд хєрєнгє, мєнгєн хуримтлал, эд хєрєнгийн эрх;
2/гэрлэгчид єв залгамжлал, бэлэглэлийн журмаар шилжїїлэн авсан мєнгєн хуримтлал, эд хєрєнгє, эд хєрєнгийн эрх, тэдгээрийг худалдаж, арилжсаны їр дїнд олж авсан эд хєрєнгє, мєнгє;
З/гэрлэгчдийн хувийн хэрэгцээг хангахад зориулагдсан эд хєрєнгє;
4/оюуны ємчлєлийн зїйлийн їнэ буюу зохиогчийн шагнал;
5/хувийн авъяас, чадвар, ололт амжилтыг сайшаан шагнасны орлого;
6/гэрлэгчид хуваарьт эд хєрєнгєєрєє олж авсан бєгєєд тэдгээрээс мэргэжлийн їйл ажиллагаагаа явуулахад шаардагдах эд хєрєнгє.
2.Гэрлэгчид хуваарьт эд хєрєнгєє єєрийн їзэмжээр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй.
З.Гэрлэгчид єєрєєр тохиролцоогїй бол тэдгээр нь хувийн їйл ажиллагаатайгаа холбогдсон їїргийг хуваарьт эд хєрєнгєєрєє хариуцна.
97 дугаар зїйл.Гэр бїлийн гишїїдийн дундаа хамтран
ємчлєх эд хєрєнгє
1.Гэр бїлийн гишїїдийн дундаа хамтран ємчлєх эд хєрєнгєд дараахь эд хєрєнгє хамаарна:
1/энэ хуулийн 96 дугаар зїйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад эд хєрєнгє, мєнгєн хуримтлал;
2/хууль буюу гэрээнд єєрєєр заагаагїй бол гэрлэснээс хойш гэрлэгчид, гэр бїлийн бусад гишїїний хєдєлмєр, аж ахуйн їйл ажиллагаанаас буй болсон эд хєрєнгє, мєнгєн хуримтлал;
З/гэр бїлийн гишїїн єєрийн хуваарьт эд хєрєнгєєс дундаа хамтран ємчлєхєд зориулж шилжїїлсэн эд хєрєнгє, мєнгєн хуримтлал;
4/гэр бїлийн гишїїдийн хамтын хєдєлмєрийн їр дїнд олсон ашиг, орлого, їр тєл, шинээр бий болсон эд хєрєнгє;
5/гэр бїлийн гишїїдийн ахуйн хэрэгцээг хангахад зайлшгїй шаардагдах бусад эд хєрєнгє.
2.Гэрлэгчдийн хуваарьт эд хєрєнгийг гэр бїлийн гишїїн чанаржуулснаас їнэ нь їлэмж нэмэгдсэн бол тїїнчлэн анх гэр бїл болоход нь зориулагдсан орон сууцыг дундаа хамтран ємчлєх эд хєрєнгє болгон тогтоож болно.
/Энэ хэсэгт 1999 оны 6 дугаар сарын 17-ны єдрийн хуулиар нэмэлт орсон/.
3.Гэрлэснээс хойш гэр бїлийн гишїїний хэн нэг нь эд хєрєнгєє дур мэдэн бусдад шилжїїлсэн, олсон ашиг орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол эрх нь зєрчигдсєн гэр бїлийн гишїїн зєрчигдсєн эрхээ сэргээлгэхээр шїїхэд гомдол гаргах эрхтэй.
/Энэ хэсгийг 1999 оны 6 дугаар сарын 17-ны єдрийн хуулиар нэмсэн/
98 дугаар зїйл.Гэр бїлийн дундаа хамтран ємчлєх
эд хєрєнгєєс гишїїнд оногдох хэсгийг
тодорхойлох
1.Гэр бїлийн дундаа хамтран ємчлєх эд хєрєнгєєс гишїїнд оногдох хэсгийг дараахь тохиолдолд тодорхойлно:
1/гэр бїлийн гишїїн гэр бїлийн бїрэлдэхїїнээс гарахад оногдох хэсгийн талаар маргавал;
2/гэрлэгчдээс тєлбєр гаргуулахад тэдгээрийн хуваарьт эд хєрєнгє хїрэлцэхгїй бол;
З/гэр бїлийн бусад гишїїнээс тєлбєр гаргуулбал;
4/гэр бїлийн гишїїн нас барснаар єв нээгдсэн бол.
2.Гэр бїлийн нэг гишїїнд оногдох эд хєрєнгийн хэмжээ нь насанд хїрээгїй, хєдєлмєрийн чадваргїй бїх гишїїнийг оролцуулан нийт гишїїдэд адил байна.
З.Гэрлэлт цуцалсан буюу гэрлэлтийг хїчингїйд тооцсоноос гэр бїлийн нэг гишїїнд оногдох эд хєрєнгийн хэсгийг тодорхойлохдоо гэрлэгчдийн эрїїл мэндийн байдал, хїїхдийн ашиг сонирхлыг харгалзан шїїх єєрєєр тогтоож болно.
4.Энэ зїйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад гэр бїлийн хєдєлмєрийн чадвартай гишїїнд оногдох эд хєрєнгийн хэсгийг тодорхойлохдоо гэр бїлийн дундаа хамтран ємчлєх эд хєрєнгє бїрэлдэхэд оруулсан тїїний хєдєлмєрийн оролцоо, хєрєнгийн хэмжээг харгалзан багасгах, эсхїл олгохгїй байхаар шїїх шийдвэрлэж болно.
5.Хєдєлмєрийн чадвартай гэр бїлийн гишїїн нь цэргийн жинхэнэ алба хаах, сургуульд суралцах, удаан хугацаагаар євчлєх зэрэг хїндэтгэн їзэх шалтгаанаар дундаа хамтран ємчлєх эд хєрєнгє бїрэлдэхэд хєдєлмєрєєр буюу хєрєнгєєрєє оролцож чадаагїй бол энэ зїйлийн 4 дэх хэсгийн заалт хамаарахгїй.
6.Гэр бїлийн дундаа хамтран ємчлєх эд хєрєнгєєс гишїїнд оногдох хэсгийг тодорхойлох талаар гарсан маргааныг шїїх шийдвэрлэнэ.
7.Бусдад учруулсан материалын хохирлыг нєхєн тєлєхєєс зайлсхийх зорилгоор, эсхїл хууль бус їйлдлээ халхавчлах їїднээс, олсон ашиг орлогоо гэр бїлийн бусад гишїїдийн хуваарьт эд хєрєнгєд шилжїїлсэн нь нотлогдсон бол тэр хэмжээгээр уг эд хєрєнгєнєєс тєлбєр гаргуулж болно.
/Энэ хэсгийг 1999 оны 6 дугаар сарын 17-ны єдрийн хуулиар нэмсэн/
99 дїгээр зїйл. Гэр бїлийн гишїїн гэр бїлийн
бїрэлдэхїїнээс гарах
1.Гэр бїлийн нэг буюу хэд хэдэн гишїїн гэр бїлийн бїрэлдэхїїнээс гарвал дундын эд хєрєнгєєс оногдох хэсгээ авах боловч гэр бїлийн аж ахуйг цаашид явуулахад зайлшгїй шаардагдах эд хєрєнгийг авах эрхгїй.
2.Оногдох хэсгийг эд хєрєнгєєр єгєх боломжгїй бол їнийг нь тєлнє.
5 -р бїлэг 7 -р бїлэг