Манай Вэб сайтыг сонирхож буй та бvхнийг мэтгэлцээн хэмээх мэдлэг
оюуны мэргэн толь, оюун ухааны чєлєєтэй сэтгэx, бодох, vг ярианы хєгжлийн эх сурвалж болсон ертєнцєд урья.
Мэтгэлцээн та бидний амьдралд янз бvрийн
байдлаар тусaлдаг. Ер нь бидэнд мэтгэлцэх шаардлага хэлбэрээр дандаа тулгардаг Мэтгэлцэгч сурагчид сэдвийн дагуу судалгаа хийж, бvтээлчээр сэтгэн, єєрсдийн vзэл бодлоо итгэл vнэмшилтэйгээр танилцуулж сурдаг юм. Ямар зорилготой оролцож буйгаас vл шалтгаалан мэтгэлцээн та бvхэнд шинэ хаалга нээх болно.
Мэтгэлцээн гэж юу вэ?
Бидний єдєр тутмын амьдралд ямар нэг асуудлаас болоод хоорондоо маргалдах тохиолдол vргэлж гарч байдаг. Хоёр юмуу тvvнээс олон хvмvvс ямар нэг асуудлаар эсрэг байр суурь баримталсан vед мэтгэлцээн vvсдэг. Бидний єдєр тутмын амьдралд тохиолддог мэтгэлцээн, маргаан нь албан ёсны бус юм. Харин албан ёсны мэтгэлцээн нь єєрийн тодорхой бvтэц, дvрэм бас хязгаартай байдаг. Бараг єдєр дутамд болж байдаг энгийн нэг маргаанд хэн нэг нь маргагч мєн шvvгч болдог бол мэтгэлцээнд гуравдагч тал буюу шvvгч заавал байдаг.
Мэтгэлцээн нь шийдлээс эхлэх ба нотлогч болон няцаагч талууд
уг шийдлийн талаар єєрсдийн сзэл бодлыг нотолгоо болон жишээ баримтуудаар батлаад зогсохгvй эсрэг багийн нотолгоонуудыг няцаана.
Мэтгэлцэх шалтгаан Мэтгэлцэх шалтаг, шалтгаан тоймгvй олон байх
нь мэдээж юм. Mэтгэлцээний хамгийн гол зорилго нь сурагчдын цаашдын амьдралд зайлшгvй шаардлагатай чадваруудыг хєгжvvлдэг юм. Мэтгэлцээн нь биднийг эргэн тойронд болж буй vйл явдалд шvvмжлэлтэй хандаж, асуудлыг олон талаас нь харж, єєрийн байр суурийг жишээ баримттай, vндэслэлтэй нотолгоонуудаар илэрхийлж сургадаг. Боловсрол, мэргэжлийн хvрээнд амжилт олохын тулд бусдад єєрийн санаа бодлыг ойлгуулах аргыг эзэмших нь зайлшгїй хэрэгтэй.
Ардчиллын нєхцєлд мэтгэлцээн нь улс тєрийн vйл явцыг ойлгож,
єєрийн vзэл бодлоо хамгаалах арга хэрэгслийг та бvхэнд єгнє.
Мтэгэлцээн Зїїн болон Тєв Азийн орнуудад єргєн дэлгэрч байгаа.

© 2003 Зохиогчийн эрхийн тухай хуулиар хамгаалагдсан