Бялуу
1. Аарцны кремтэй бялуу
2. Нанжин чавганы бялуу
3. Шоколадтай бялуу
4. Чавганы торт
5. Шоколадтай зvсмэл торт хэрхэн хийх вэ?
6. Самартай бялуу хийх тухай
7. Олон тєрєлт жимсний бялуу
8. Тоор жимсний бялуу

Аарцны кремтэй бялуу
Орц: 250гр гурил, 180гр маргарин, 80гр элсэн чихэр, 1ш єндєгний шар, ванилин.
Кремний орц: 750гр аарц, 250гр элсэн чихэр, хальсалсан нимбэг 1ш, єндєгний шар 2ш, 250гр цєцгийн тос, тал аяга чихэрлэж дєрвєлжилсєн жимс, цэлцэгнvvр.
Бэлтгэх ажил: Зуурсан гурилаа ижил хэмжээтэй нимгэн 2 хэсэг болгон элдээд жигнэнэ. Элсэн чихэр, нимбэг, єндєгний шар, цєцгийн тосыг аарцтайгаа хольж хєєсєртєл нь хутгаад дээр нь чмхэрлэсэн жимс болон цэлцэгнvvрээ хийж сайтар
хутгана.
Хатуурч бєєгнєрч эхэлмэгц єндєгний цагаан хийнэ.Аарцны зуурмагаа жигнэж бэлтгэсэн бvтээгдэхvvнийхээ нэг дээр нь жигд тvрхэж нєгєєхийг нь дээрээс нь тавиад гадуур нь аарцны кремээ нилд нь тvрхэж дараа нь чихэрлэсэн жимсээрээ чимэглэнэ.
Бэлтгэх хугацаа: 50 минут
Жигнэж болгох хугацаа: 225градус хэмийн халуунтай электрон зууханд 15 минут жигнэнэ.

Нанжин чавганы бялуу
Орц: 500гр гурил, 250гр маргарин буюу масло, 130гр сахар, 2ш єндєг.
Кремний орц: Ванилинтай чунз, 60-80гр элсэн чихэр, 0.5л сvv, чихрийн ванилин, цагаан желатинь 6ш, шингэн цєцгий 250гр, хуурай цєцгий 150гр, мєн дєрвєлжилж хэрчсэн нанжин чавга 250гр.
Хачир чимэг хийхэд: Бага зэрэг нанжин чавга, ногоон интоор 100гр орчим, 150гр крем, 1хоолны халбагаар Ром дарс.
Бэлтгэл ажил: Ванилтай царцаамагаа чанаж хєргєсний дараа нанжин чавгаа хольж хутгана. Бэлэн болсон зуурмагны гурилаа хавтгайлан хэд хэдэн хэрчим болгон тасдана.
Крем цєцгийтэй сайтар хольсны дараа зуурмаган дээрээ цутгана. Интоор, нанжин чавга, жимсний чанамалаар хачирлаж єгєєд 50 минут хиртэй 225 хэмийн халуунд жигнэж бэлэн болгоно.

Шоколадтай бялуу
Орц: 250гр гурил, 125гр маргарин, 80гр сахар, 1ш єндєг, 1ш нимбэг, 1 чихрийн ванилин, 60гр сvvтэй шоколад.
Хачир чимэглэлд: 200гр чихрийн крем, Ром дарс хоолны халбагаар 2ш.
Бэлтгэл ажил: Гурилан зуурмагандаа єндєг хийж зуурна. Бэлэн болсон гурилийн захаар нь (нимбэгний хvчил, шоколад, маргарин эдгээрийг хольж хутгасан) єтгєвтєр зуурмагийг тvрхэнэ. Хэлбэр дvрсээ яаж ч хийсэн болно. Мєн крем дарс зэргээр нэмэлт хачир оруулаж болно.
Жигнэх хугацаа: 50 минут хэртэй 225 хэмийн халуунд жигнэнэ.

Чавганы торт
Орц: 200гр маргарин, хальсалсан нимбэг 1ш, 175гр элсэн чихэр, 4ш єндєг, 150гр ванилин, хєрєнгє цайны халбагаар 3 удаа.
Тортны хэв: маргаринаар тослоно.
Чимэглэлд: 1.5 кг чавга орно.
Бvрэх орц: 300гр гурил, 150гр элсэн чихэр, 150гр маргарин, 1ш чихрийн ванилин
Бэлтгэл ажил: Амрааж хэвэнд оруулсангурилаа шарах тавцан дээр тавина.
Чавгаа дєрєв хувааж зуурмаган дээрээ тавина. Гэхдээ зуурмаг шарах тавцангаас хэтэрхий доош суусан байж болохгvй. Шарах тавцангийн нээлттэй тал дээр буюу дээд талд нь гялгар цаасыг тавина. Гурил ба сахарыг холиод ванилын сахартайгаа хутгаж шингэн маргаринтайгаа гараараа vйрvvлнэ. Vйрvvлж бэтгэсэн зvйлээ чавганы кексэн дээрээ тавина. Дараа нь чавганы тортоо халаасан /зуух/ шарах шvvгээндээ дундаж температураар шарна.
Бэлтгах нийт хугацаа: 50 минут
Жигнэх хугацаа:
Электрон зууханд: 200-220 градуст ойролцоогоор 40 минут жигнэнэ.
Газаар ажилладаг зууханд: Ойролцоогоор 40 минут жигнэнэ.

Шоколадтай зvсмэл торт хэрхэн хийх вэ?
Орц: 200 гр масло, 250 гр сахар, 2 ш ванилын сахар, 4 єндєг, 65 гр какао, 200 гр гурил, 50 гр торт амтлагч, Хєрєнгє цайны халбагаар 2 удаа

Тортны хэвийг маслоор тосолно.
Дотор нь орох найрлага: 750 гр аарц, 250 гр сахар, хальсалсан 2 нимбэг, 0.25 гр хэмжээтэй цєцгий, 8 цагаан царцмаг, 50 гр нимгэн зvссэн шоколад
Бэлдэх хэсэг: Амраасан зуурмагаа шарах тавцан дээр тавиад дундаж температураар ємнє халаасан зуухандаа хийж жигнэнэ. Дараа нь сахартай аарц, хальсалсан нимбэгээ хєєсєртєл нь хутгана.Vvний дараа цєцгий царцмагаа хийж хутгана. Болсон кексээ /уртааш нь/ голоор нь нэг удаа зvснэ. Нэг тал дээр нь 2/3 хэмжээтэйгээр дотор нь хийхээр бэлдсэн зvйлээ тvрхэнэ. Дээр нь vлдсэн зуурмагтайгаа нимгэн хэрчсэн шоколадаа тавина. Тортыг сэрvvн газар тавьж хэрчим хэрчимээр зїcнэ.
Бэлтгэх нийт хугацаа: 50 минут
Жигнэх цаг: Электрон зууханд ойролцоогоор 15-20 минут 195 градуст жигнэнэ.
Газаар ажилладаг зууханд: 15-20 минут

Самартай бялуу хийх тухай
Жор: 200 гр масло, 200 гр сахар, 1 ванилын сахар, 4 єндєг, 125 гр торт амтлагч, 175 гр гурил цайны халбагаар 2 удаа хєрєнгє, 4 єндєгний цагаан, 200 гр сахар, 80 гр самар
Тортны хэвийг маслоор тосолно.
Бэлдэх хэсэг: Сахар, ванилын сахарыг маслотой хольж хєєсєртєл нь хутгана. Дараа нь єндєгний гурил, тортны амтлагчыг хутгаад талхны хєрєнгєтэй хольж нийлvvлнэ. Дараа нь зуурсан зуурмагаа шарах тавцан дээрээ тавина. Vvний дараа бэлдсэн єндєгтэй зуурмагаа нягтарсан цаг мэт хvрээлж, сахараа жигдхэн дээр нь хийнэ. Хамгийн сvvлд нь нэгэн жигд хэмжээтэй самараа тавина. Ингээд самартай бялуугаа дундаж температураар жигнэж жигд хэмжээтэй зvснэ.
Бэлтгэх нийт хугацаа: 30 минут
Жигнэх хугацаа: ойролцоогоор 20-30 минут 195 градуст жигнэнэ.
Газаар галладаг зууханд: ойролцоогоор 20-30 минут жигнэнэ.

Олон тєрєлт жимсний бялуу

Орц: 250 гр гурил, 250 гр цєцгийн тос, 80 гр элсэн чихэр, 1 ш єндєг болон ванилин орно.
Зуурмагны орц: цєцгийн тос, нунтаг ванилин, бага зэрэг сvv ойролцоогоор 40 гр элсэн чихэр, 50 гр гvйцэт боловсорсон буйлс, ногоон юм уу хєх усан vзэм 125гр, 2ш гадил жимс.
Бэлтгэл ажил: Эхлээд гурилаа сайтар шигшнэ. Тэгээд єндгєєрєє гурилаа зуурмагаа хийж дээр нь жимсээ тавин шарах шvvгээнд хийнэ.
Хєрж бэлэн болсон кексэн дээр бїйлсээ нунтаг ванилинд хутгаад дээр нь тавина. Мєн хэсэглэн зvссэн гадил жимсээ усан vзмийн хамт тойруулан хийж єгнє.


Бэлтгэх хугацаа 45 минут
Цахилгаан зуухан дээр 220 хэмийн халуунд 25 минут шарна.

Тоор жимсний бялуу
Зуурмагний орц: 250гр гурил, 250гр цєцгийн тос, 80гр элсэн чихэр, 1ш єндєг , ванилин.
Чимэглэлийн орц: Хоолны халбагаар 4 чанамал жимс, томдуу тоор жимс 1ш, бага зэрэг интоор ,зvсэм хан боргоцой, 1ш торт єнгєлєгч, 50гр хавтгайлсан бvйлс мєн цєцгий тос.
Бэлтгэл ажил: гурилаа зуурна.(Олон жимсний тєрєлт бялууны адил) Зуурмагаа єнхрvvлэж хэлбэржvvлээд тавган дээр тавьж ирмэгийг нь сэрээгээр дарна. Мєн жимсээ тавиад шарах шvvгээнд хийнэ.
Бэлэн болсон кексээ жимсний чанамалаараа бvрнэ. Тоор жимсээ хэдэн vе болгон хувааж бялуун дээрээ хан боргоцой интоортой цуг бялуугаа єнгєлж чимнэ. Сvvлд нь бялууныхаа ирмэгийг тосонд болгосон бvйлсээрээ хvрээлнэ
Хугацаа: 40 минут
Цахилгаан зууханд 220 хэмийн халуунд 25-30 минут шарна.


 
 
Copyright ©2005