|
Нарийн
боов
Тєрєл бvрийн нарийн боов, гурилан бvтээгдэхvvнийг хийхэд гурилын зуурмагийн
бие бvтэц, технологи зєв эсэхээс тухайн бvтээгдэхvvний амт чанар єнгє
vзэмж шалтгаална.
Нарийн боовны зуурмагны орц найрлага харилцан адилгvй бєгєєд, тєрєл бvрийн
амт, vнэр оруулагч нэмэх, зуурмагуудад орох хvнсний зvйлийн харьцааг єєрчлєх
зэргээр зуурмагийн бvтэц, найрлагыг єєрчилж олон нэр тєрлийн бvтээгдэхvvнийг
хийдэг.
1.Мушгиа боов
2. Од
3. Самартай ороомог
Мушгиа боов
Орц: 250гр гурил, 150гр маргарин, 100гр элсэн чихэр, 1ш єндєг, 2ш ванилин
чихэр.
чимэглэлийн орц: 150гр нунтаг элсэн чихэр, 1 хоолны халбага нимбэгний
шvvс, жаахан ус, 50гр єнгєт элсэн чихэр.
Бэлтгэл
ажил: Єндєгєє жаахан гурилтай хольж хутган дээр нь ванилин, элсэн чихэр,
маргарин хийж сайтар хольж зуурмаг бэлэн болно. Бэлтгэсэн гурилаа нарийн
гулууз болгож єнхрvvлээд мушгиа боов болгоно.
Бэлэн болсон мушгиа боовоо халаасан зуухандаа хийнэ. Нунтаг элсэн чихэр
, нимбэгний шvvсээ жаахан устай хольж зуурмаг болгоод бэлэн болсон мушгиа
боов дээгvvр тvрхэж дээрээс нь єнгєт элсэн чихрээ цацаж чимэглэж єгнє.
Мушгиа боовоо шоколадны кремээр чимж болно.
Бэлтгэх хугацаа: 55 минут
Жигнэж болгох хугацаа: Электрон зуухаа 225 хэм хvртэл халааж 10-15 минут
жигнэнэ.

Од /Дээрх зураг/
Орц: 250гр гурил, 125гр маргарин, 100гр элсэн чихэр, єндєг 1ш, 1 халбага
Ром дарс.
Чимэглэлийн орц: 1ш єндєгний шар, талласан хушга хэдэн ширхэг,
Бэлтгэл ажил: Єндєгєє Ром дарс жаахан гурилтай холиод дээрээс нь элсэн
чихэр маргарин хийнэ. Энэ бvгдийг cайтар хольж хутгаад зуурмагийн гурил
бэлэн болно.
Зуурмагийн гурилаа жижиг жижгээр тасалж нимгэн од хэлбэртэй, эсвэл єєр
ямар ч хэлбэрээр хийж болно. Нимгэн од хэлбэртэй тvvхий бvтээгдэхvvн дээрээ
жаахан усаар шингэлсэн єндєгний шараа тvрхээд дунд нь талласан хушгаа
шигтгэнэ.
Бэлэн болсон одон хэлбэртэй тvvхий бvтээгдэхvvнээ халаасан зуухандаа хийнэ.
Харин талласан хушганы оронд талласан зvйлс эсвэл чихэрлэсэн интоорыг
одныхоо дунд шигтгэж болно.
Бэлтгэх хугацаа: 40 минут
Жигнэж болгох хугацаа: 225 хэм халаасан электрон зууханд 10-15 минут жигнэж
болгоно.

Самартай ороомог
Орц: 250гр гурил, 125гр маргарин буюу масло, 65гр сахар, 1ш єндєг, 1 цайны
халбагаар хєрєгнє буюу исгэгч.
Чимэглэлийн
орц: 60гр элсэн чихэр, єндєгний цагаан 2ш, мєн 125гр хуурсан самар, Ром
дарс зэрэг орно.
Бэлтгэл ажил: Бэлэн болсон гурилан зуурмагаа элдэн хавтгайлаад олон тєрлийн
жимс хольсон жимсний чанамал, самар, кремээ vе давхарга болгон жигд тvрхэнэ.
Vvнийхээ дараагаар гурилаа нэг тамаас нь хуйлж орооно. Ороомогондоо чимэг
хийх vvднээс хутгаар 1см хиртэй зураасаар хээлнэ Шарах шvvгээгээ халаан
(дундаж халуун дээр тавина) ороомог дээрээ жимсний чанамал тvрхэж, бага
зэрэг дарс дусаана.
Нийт жигнэх хугацаа: 45 минут
Жигнэх Цельсийн хэм 200С
|
   |