АРВАНТАВДУГААР БЇЛЭГ

Їїргийн гїйцэтгэлийг хангах

179 дїгээр зїйл.Їїргийн гїйцэтгэлийг хангах арга

1.Хууль болон гэрээнд заасан бол їїргийн гїйцэтгэл нь анз,

барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаагаар хангагдана.

2.Їїргийн гїйцэтгэлийг хангах тухай гэрээ хїчин тєгєлдєр

бус болох нь їндсэн їїрэг хїчин тєгєлдєр бус болох їндэслэл

болохгїй.

3.Їндсэн їїрэг хїчин тєгєлдєр бус болсноор тїїний

гїйцэтгэлийг хангах тухай гэрээ хїчин тєгєлдєр бус болно.

180 дугаар зїйл.Анз

 

1.Хїлээсэн їїргээ гїйцэтгээгїй буюу зохих ёсоор гїйцэтгээгїй

тал хууль болон гэрээнд зааснаар нєгєє талдаа тєлєх ёстой

мєнгєн тєлбєрийг анз гэнэ.

2.Їндсэн їїргийн гэрээний хэлбэрээс їл хамааран анзын

тухай гэрээг бичгээр байгуулна.Энэ шаардлагыг хангаагїй гэрээ

хїчин тєгєлдєр бус байна.

3.Анз нь торгууль, алданги гэсэн тєрєлтэй байна.

4.Їїргээ гїйцэтгээгїй буюу зохих ёсоор гїйцэтгээгїй

їїрэг хїлээгчээс їїрэг гїйцэтгїїлэгчид тєлєхєєр хууль болон

гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр, эсхїл гїйцэтгээгїй буюу

зохих ёсоор гїйцэтгээгїй їїргийн їнийн дїнгийн тодорхой хувиар

тогтоосон анзыг торгууль гэнэ.

5.Хууль болон гэрээнд заасан, хугацаа хэтрїїлсэн хоног

тутамд гїйцэтгээгїй їїргийн їнийн дїнгийн тодорхой хувиар

тооцож, їїрэг хїлээгчээс їїрэг гїйцэтгїїлэгчид тєлєх анзыг

алданги гэнэ. Їїрэг гїйцэтгэх хугацаа хожимдуулсан хоног

тутамд тєлєх алдангийн хэмжээг гїйцэтгээгїй їїргийн їнийн

дїнгийн 0,5 хїртэл хувиар тогтоож болно.

 

6.Анзын нийт дїн гїйцэтгээгїй їїргийн їнийн дїнгийн 50

хувиас хэтэрч болохгїй.

7.Анз тєлєхєєр гэрээ байгуулсан бол їїргээ гїйцэтгээгїй

буюу зохих ёсоор гїйцэтгээгїйгээс учирсан хохирлыг анзаас илїї

гарсан хэмжээгээр, эсхїл їїрэг гїйцэтгїїлэгчийн сонгосноор

анз буюу хохирлын аль нэгийг тєлїїлж болно.Харин хууль болон

гэрээнд заасан бол хохирлыг анзын хамт бїрэн тєлїїлнэ.

8.Їїрэг хїлээгч їїргээ гїйцэтгээгїй буюу зохих ёсоор

гїйцэтгээгїйн тєлєє хариуцлага хїлээхээргїй байвал /энэ хуулийн

191 дїгээр зїйл/ їїрэг гїйцэтгїїлэгч анз тєлїїлэхээр шаардах

эрхгїй.

9.Гэрээгээр тогтоосон анзын хэмжээ їїрэг гїйцэтгїїлэгчид

учирсан хохирлоос их байвал шїїх, арбитр анзын хэмжээг багасгах

эрхтэй.

181 дїгээр зїйл. Барьцаа

1.Хуульд єєрєєр заагаагїй бол эд хєрєнгє, эд хєрєнгийн эрх

барьцааны зїйл байж болно.

3.Їїрэг хїлээгч барьцаагаар хангагдсан їїргийг хууль буюу

гэрээнд заасны дагуу гїйцэтгээгїй бол барьцаалагч-їїрэг

гїйцэтгїїлэгч нь бусад їїрэг гїйцэтгїїлэгчдээс тэргїїн ээлжинд

барьцаалсан эд хєрєнгийн їнээс хохирлоо арилгуулах эрхтэй.

4.Барьцаалуулагч нь їїрэг хїлээгч буюу бусад этгээд байж

болно.

5.Барьцаалуулагч нь барьцаанд бариулсан эд хєрєнгийг ємчлєгч

байна.

6.Гэрээнд єєрєєр заагаагїй бол барьцаалсан эд хєрєнгєєр

їїргийг гїйцэтгэх ба барьцаалагчид тєлбєл зохих хохирол, анзыг

тєлж болно.

7.Барьцааны гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин

байгаа/ газар, барьцаагаар хангагдсан їїрэг, тїїний хэмжээ,

гїйцэтгэх хугацаа, барьцаанд бариулсан эд хєрєнгийн жагсаалт,

їнэ, байгаа газрыг заана.

8.Барьцааны гэрээг бичгээр хийнэ. Энэ зїйлд заасан журмыг зєрчсєн барьцааны гэрээ хїчин тєгєлдєр бус байна.

9.Їл хєдлєх эд хєрєнгє барьцаалсан бол гэрээг бїртгїїлсэн

цагаас, бусад эд хєрєнгє барьцаалсан бол тїїнийг барьцаалагчид

шилжїїлсэн цагаас барьцааны эрх їїснэ. Эд хєрєнгийг барьцаалагчид

шилжїїлэхгїй гэж гэрээнд заасан бол барьцааны эрх нь гэрээ

байгуулагдсан цагаас їїснэ.

10.Хууль буюу гэрээнд єєрєєр заагаагїй бол барьцаалсан

хєдлєх эд хєрєнгє барьцаалагчид шилжинэ. Барьцаалсан эд хєрєнгийг

шилжїїлэн авсан барьцаалагч уг эд хєрєнгийн бїрэн бїтэн

байдлыг хангах їїрэгтэй.

11.Барьцаалагчаас буюу хадгалж байсан їїрэг хїлээгчийн

хадгалалтаас гарсан барьцаалагдсан эд хєрєнгийг барьцаалагч

нэхэмжлэх эрхтэй.

12.Барьцаалсан эд хєрєнгийг ємчлєх эрх барьцаалуулагчаас

єєр этгээдэд шилжвэл барьцааны эрх хїчин тєгєлдєр хэвээр їлдэнэ.

 

13.Хууль буюу гэрээнд єєрєєр заагаагїй бол барьцаалагч уг

эд хєрєнгийг ашиглах эрхгїй.

14.Барьцаалагч тїїнд шилжсэн эд хєрєнгє устсан, алга

болсон, гэмтсэн явдал єєрийн нь буруугаас болоогїй гэдгийг нотолж

чадахгїй бол хариуцлага хїлээнэ.

15.Хуульд єєрєєр заагаагїй бол барьцаалсан эд хєрєнгийн

їнээс їїрэг гїйцэтгїїлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шїїхийн

шийдвэрээр хангана.

16.Барьцаалсан бєгєєд даатгалтай эд хєрєнгє устгагдсан бол

барьцаалагч даатгалын тєлбєрєєс тэргїїн ээлжинд хохирлоо

арилгуулах эрхтэй.

17.Барьцаалсан эд хєрєнгийг худалдсан їнэ нь барьцаалагчийн

нэхэмжлэлийн шаардлагыг бїрэн хангаагїй бєгєєд хууль буюу

гэрээнд єєрєєр заагаагїй бол барьцаалагч їлдсэн хохирлоо

їїрэг хїлээгчийн бусад эд хєрєнгєєс гаргуулах эрхтэй.Энэ

тохиолдолд барьцааны эрх нь бусад їїрэг гїйцэтгїїлэгчдээс тэргїїн

ээлжинд хохирлоо арилгуулах їндэс болохгїй.

18.Барьцааны эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:

 

1/барьцаагаар хангагдсан їїрэг дуусгавар болбол;

2/барьцаалсан эд хєрєнгє устгагдвал;

3/барьцаалсан эд хєрєнгийг барьцаалагч ємчлєн авбал;

4/барьцаалсан эд хєрєнгийг албадан худалдвал.

 

1811 дїгээр зїйл.Їл хєдлєх эд хєрєнгийн барьцаа (инотек)

 

 

1.Хуульд єєрєєр заагаагїй бол газар, тїїн дээр байгаа олон наст ургамал, тарьц болон газраас салган хэрэглэж їл болох бусад баялаг, їйлдвэр, барилга, байгууламж, орон сууцны байшин, сууц зэрэг їл хєдлєх эд хєрєнгє барьцааны зїйл байж болно.

2.Їл хєдлєх эд хєрєнгийн барьцааны гэрээг бичгээр хийж, нотариатаар гэрчлїїлэх ба уг эд хєрєнгє байгаа газрын їл хєдлєх эд хєрєнгийн бїртгэлийн газар бїртгїїлнэ.

Энэ журмыг зєрчсєн барьцааны гэрээ хїчин тєгєлдєр бус байна.

 

Барьцаалсан эд хєрєнгийн ємчлєх эрх єєр этгээдэд шилжсэн, эсхїл їїрэг гїйцэтгїїлэгч шаардах эрхээ єєр этгээдэд шилжїїлсэн тохиолдолд барьцааны гэрээг бїртгэсэн бїртгэлд хуульд заасан журмын дагуу зохих тэмдэглэл хийнэ.

3.Їїрэг хїлээгчийн гїйцэтгэвэл зохих їїргийг хангуулахаар їл хєдлєх эд хєрєнгєє барьцаалсан барьцаалуулагч (ємчлєгч) нь їїрэг хїлээгчийн їїрэг гїйцэтгїїлэгчид тавибал зохих шаардлагыг їїрэг гїйцэтгїїлэгчид нэгэн адил тавих эрхтэй.

4.Їйлдвэр барьцаалсан тухай гэрээнд єєрєєр заагаагїй бол барьцааны гэрээ байгуулах їед тухайн їйлдвэрийн газрын балансад байсан їндсэн ба эргэлтийн, хєдлєх ба їл хєдлєх эд хєрєнгє болон шаардах эрх тїїнчлэн онцгой эрхийг оролцуулан тухайн їйлдвэрийн газрын бїх эд хєрєнгє цогцолбороороо уг барьцааны гэрээний зїйл байна.

 

5.Гэрээнд єєрєєр заагаагїй бол барьцааны хугацаанд барьцаалсан їл хєдлєх эд хєрєнгийг ашигласны їр дїнд олж авсан ашиг, орлого, бїтээгдэхїїн, їр шим барьцааны зїйл болно.

6.Гэрээнд єєрєєр заагаагїй бол газар барьцаалахад тїїн дээр байгаа буюу шинээр баригдаж байгаа барилга, байгууламж барьцааны зїйлд їл хамаарна.

Барьцаалсан газрын їнээс їїрэг гїйцэтгїїлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар болбол тухайн газар дээрх їл хєдлєх эд хєрєнгийн ємчлєгч уг хєрєнгєє зориулалтаар нь ашиглахын тулд газрын зохих хэсгийг хязгаартай ашиглах эсэх талаар сонирхогч талууд тохиролцоно.

 

Хэрэв ийнхїї ашиглахтай холбоотой асуудлаар талууд маргавал шїїх шийдвэрлэнэ.

7.Газрыг гадаадын иргэн болон хуулийн этгээд, харьяалалгїй хїнд барьцаалахыг хориглоно.

8.Барилга, байгууламж барьцаалахад тухайн барилга, байгууламж байгаа дэвсгэр газар буюу тїїний тодорхой хэсэг нь эсхїл тухайн газар тїїний тодорхой хэсгийг ашиглах эрх уг барилга, байгууламжийн хамт нэгэн зэрэг барьцаалагдана.

9.Хууль буюу гэрээнд єєрєєр заагаагїй бол гэрээ байгуулах їед барьцаалуулагчийн эзэмшилд байгаагїй боловч тїїний ємчлєлд хожим бий болох їл хєдлєх эд хєрєнгє буюу эд хєрєнгийн эрх барьцааны зїйл байж болно.

 

10.Хууль буюу гэрээнд єєрєєр заагаагїй бол барьцаалуулагч нь барьцаалсан їл хєдлєх эд хєрєнгєє даатгуулах, тухайн эд хєрєнгийн бїрэн бїтэн байдлыг хангах, їр ашигт чанарыг хэвээр хадгалах шаардлагатай арга хэмжээ авах їїрэгтэй.

11.Барьцаалсан їл хєдлєх эд хєрєнгийн ємчлєгч нь тухайн їл хєдлєх эд хєрєнгєє єєрийн їзэмжээр ашиглах, бусдад ашиглуулах, зэргээр захиран зарцуулах эрхтэй.Энэ тохиолдолд барьцааны гэрээ хїчин тєгєлдєр хэвээр байна.

/Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

 

Барьцаалуулагчийн дээрх эрхийг хязгаарласан хэлцэл хїчин тєгєлдєр бус байна.

12.Їл хєдлєх эд хєрєнгийн барьцааны гэрээнд энэ хуулийн 181 дїгээр зїйлийн 7 дахь хэсэгт заасан гол нєхцєлїїдийн аль нэг нь байхгїй бол барьцааны гэрээ байгуулагдаагїйд тооцогдоно.

Їйлдвэр барьцаалсан бол тухайн їйлдвэрийн баланс, нягтлан бодох бїртгэлийн тайлан, хєдлєх ба їл хєдлєх эд хєрєнгийн бїртгэл, бїрэлдэхїїн хэсэг, їйлдвэрийн газрын бэйршил, бїдїївч зураг, онцгой эрхэд хамаарах зїйлсийн жагсаалт, їнэлгээ зэрэг зайлшгїй шаардлагатай баримтыг гэрээнд хавсаргана.

13.Хуульд єєрєєр заагаагїй бол барьцаалагдах їл хєдєлх эд хєрєнгийн їнэ буюу їнэ тодорхойлох аргыг талууд тохиролцон тогтооно.

Энэ талаар барьцааны гэрээний талууд маргавал шїїх шийдвэрлэнэ.

14.Ємчлєх эрхгїй боловч газрыг насаараа эзэмших, ийнхїї эзэмших эрхээ євлїїлэх эрх бїхий иргэн уг газраа бусдад барьцаалуулах эрхгїй.Харин хууль буюу газар ємчлєгчтэй байгуулсан гэрээнд єєрєєр заагаагїй бол ємчлєгчийн зєвшєєрлєєєр тухайн иргэн эзэмшилдээ байгаа газраа бусдад тїрээслїїлэх, їнэ тєлбєргїй хугацаатай ашиглуулах хэлбэрээр газар эзэмших эрхээ барьцаалж болно.Хуульд єєрєєр заагаагїй бол барилга,байгууламж, сууц эзэмшигчдэд энэ заалтыг хамааруулж болно.

 

15.Дундын ємчлєлд байгаа їл хєдлєх эд хєрєнгийг бїхэлд нь барьцаалахад барьцаалуулагч нь ємчлєгч тус бїрийн зєвшєєрлийг бичгээр авна.

Їл хєдлєх эд хєрєнгийг дундаа хэсгээр ємчилж байгаа ємчлєгч бїр єєрт оногдох хэсгээ барьцаалуулахад энэ заалт хамаарахгїй.

16.Барьцаалсан їл хєдлєх эд хєрєнгийг дахин барьцаалахаар хэд хэдэн гэрээ байгуулж болно. Энэ тохиолдолд барьцаалуулагч тухайн їл хєдлєх эд хєрєнгє нэгэнт барьцаанд байгаа тухай дараа дараагийн барьцаа баригчид урьдчилан мэдэгдэх їїрэгтэй.

 

 

Хэрэв банкны зээлийн гэрээгээр їл хєдлєх хєрєнгийг давхардуулан барьцаалсан тохиолдолд барьцаа бариулагч їл хєдлєх эд хєрєнгийн бїртгэлийн газарт бїртгїїлснээс хойш ажлын нэг хоногийн дотор энэ тухай Монголбанкны дэргэдэх Зээлийн мэдээллийн санд мэдэгдэнэ. Энэ журмыг зєрчиж хийсэн барьцааны гэрээ нь хїчин тєгєлдєр бус байна.

/Энэ хэсгийг 1999 оны 7 дугаар 21-ний єдрийн хуулиар нэмсэн/

 

 

Дахин барьцаалах гэрээг энэ зїйлд заасан хэлбэр, журмын дагуу байгуулна.

Барьцаалсан їл хєдлєх эд хєрєнгєєс їїрэг гїйцэтгїїлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа барьцааны гэрээг бїртгїїлсэн бїртгэлийн дарааллыг баримтална.

17.Барьцаалсан їл хєдлєх эд хєрєнгийн їнээс їїрэг гїйцэтгїїлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа шїїхийн шийдвэрийг їндэслэн дуудлагын худалдаа явуулна.

Барьцаалуулагч, барьцаалагчийн хамтран гаргасан хїсэлтийг харгалзан шїїх єєр хэлбэр тогтоож болно.

 

18.Їл хєдлєх эд хєрєнгє барьцаалахад энэ хуулийн 181 дїгээр зїйлийн 1,3,4,,5,6,7,9,11,12,13,15,16,17,18 дахь хэсэгт заасныг дагаж мєрдєнє.

/Энэ зїйлийг 1996 оны 10 дугаар сарын 25-ны єдрийн хуулиар нэмсэн/

 

182 дугаар зїйл. Банк ба банк бус санхїїгийн

байгууллагаас зээл олгох

 

Банк ба банк бус санхїїгийн байгууллагаас зээл олгохыг хууль буюу тїїнд нийцїїлэн талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээгээр зохицуулна.

/Энэ зїйлийг 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

 

 

 

 

 

183 дугаар зїйл. Дэнчин

1.Хуульд єєрєєр заагаагїй бол гэрээнд оролцогч нэг этгээд нь гэрээ хийсний нотолгоо, тїїнийг гїйцэтгэх баталгаа болгон нєгєє этгээддээ тєлбєл зохих тєлбєрт оролцуулан єгсєн эд хєрєнгє, мєнгийг дэнчин гэнэ.

2.Їїрэг гїйцэтгээгїйгээс хариуцлага хїлээгч нь дэнчин тавьсан этгээд байвал уг дэнчин нєгєє этгээддээ їлдэнэ. Їїрэг гїйцэтгээгїйгээс хариуцлага хїлээгч нь дэнчин авсан этгээд байвал дэнчинг нєгєє этгээддээ хоёр нугалан тєлєх їїрэгтэй.

 

3.Їїрэг гїйцэтгээгїйгээс хариуцлага хїлээгч нь гэрээнд єєрєєр заагаагїй бол нєгєє этгээдэд учирсан хохирлыг тєлєхдєє дэнчинг оролцуулан тооцно.

184 дїгээр зїйл.Батлан даалт

1.Батлан даагч нь їїрэг хїлээгч єєрийн їїргийг бїрэн буюу заримыг гїйцэтгэж чадна гэдгийг їїрэг гїйцэтгїїлэгчийн ємнє баталж, гїйцэтгэхгїй бол єєрєє хариуцахаар батлан даах гэрээ байгуулна.

2.Батлан даах гэрээг бичгээр байгуулна.Энэ шаардлагыг хангаагїй гэрээ хїчин тєгєлдєр бус байна.

 

З.Гэрээнд єєрєєр заагаагїй бол батлан даагч нь нэг талын санаачилгаар батлан даалтаа цуцлах эрхгїй.

4.Гэрээнд єєрєєр заагаагїй бол їїрэг гїйцэтгїїлэгч нь батлан даалтын талаархи шаардах эрхээ бусдад шилжїїлж болохгїй.

5.Гэрээнд єєрєєр заагаагїй бол їїрэг гїйцэтгээгїйн хариуцлагыг їїрэг хїлээгч болон батлан даагч хамтран хариуцна.

Гэрээнд єєрєєр заагаагїй бол батлан даалтыг хамтран гаргагчид нь хариуцлагыг хамтран хїлээнэ.

6.Їїрэг гїйцэтгэсэн батлан даагчид энэхїї їїргийн талаархи їїрэг гїйцэтгїїлэгчийн бїх эрх шилжинэ. Їїрэг гїйцэтгїїлэгч нь їїрэг хїлээгчээс шаардах шаардлагын баримт бичиг, эдгээр шаардлагыг хангах эрхийг їїрэг гїйцэтгэсэн батлан даагчид шилжїїлэн єгєх їїрэгтэй.

 

7.Їїрэг гїйцэтгїїлэгчээс батлан даагчид нэхэмжлэл гаргавал їїрэг хїлээгчээс їїрэг гїйцэтгїїлэгчийн эсрэг гаргаж болох бїх татгалзлыг батлан даагч гаргах эрхтэй.

8.Їїрэг гїйцэтгїїлэгчээс батлан даагчид нэхэмжлэл гаргавал уг хэргийг шийдвэрлэхэд їїрэг хїлээгчийг татан оролцуулна.Ийнхїї татан оролцуулаагїй бол їїрэг хїлээгч нь їїрэг гїйцэтгїїлэгчийн эсрэг гаргаж болох байсан бїх татгалзлыг їїрэг гїйцэтгэсэн батлан даагчийн нэхэмжлэлийн эсрэг гаргах эрхтэй.

 

9.Батлан даагч шаардсаар байтал уг хэргийг шийдвэрлэхэд оролцоогїй їїрэг хїлээгч энэ зїйлийн 8 дахь хэсэгт заасан эрхээ алдана.

1О.Їїрэг хїлээгч їїргээ бїрэн буюу хэсэгчлэн биелїїлээгїй тохиолдолд батлан даагч їїрэг хариуцах хугацаа эхэлснээс хойш нэг жилийн дотор їїрэг гїйцэтгїїлэгч нь батлан даагчид нэхэмжлэл гаргаагїй бол батлан даалт дуусгавар болно.

11. Батлан даах гэрээг тодорхой хугацаа заалгїй буюу болзол тавилгїй хийсэн бол батлан даах гэрээ байгуулснаас хойш гурван жилийн дараа батлан даалт дуусгавар болно.

 

185 дїгээр зїйл.Баталгаа

1.Їїрэг хїлээгч нь гїйцэтгэсэн ажил, шилжїїлсэн эд хєрєнгийн чанарын талаар тодорхой хугацаатайгаар баталгаа гаргаж болно.Энэ талаар їїрэг гїйцэтгїїлэгчид бичгээр мэдэгдэнэ.

2.Їїрэг гїйцэтгїїлэгч нь тухайн эд хєрєнгийг хэвийн байдлаар ашиглахад саад болж байгаачанарын дутагдлынталаар баталгаанд заасан хугацааны дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй. Энэ тохиолдолд їїрэг гїйцэтгїїлэгч нь эд хєрєнгийн чанарын дутагдлыг їнэ тєлбєргїй арилгах буюу зохих чанарын эд хєрєнгєєр солих, эсхїл уг эд хєрєнгийг эргїїлэн єгч, тєлсєн їнээ буцааж авах, учирсан хохирлоо тєлїїлэхээр шаардах эрхтэй.

 

14 -р бїлэг

16 -р бїлэг