II ДЭД ХЭСЭГ
ЭД ХЄРЄНГЄ, ОЮУНЫ ЇНЭТ ЗЇЙЛИЙГ БУСДЫН
ЭЗЭМШИЛ, АШИГЛАЛТАД ШИЛЖЇЇЛЭХТЭЙ
ХОЛБОГДСОН ГЭРЭЭНИЙ ЇЇРЭГ
ХОРИНДЄРЄВДЇГЭЭР БЇЛЭГ
Эд хєрєнгє хєлслєх
230 дугаар зїйл.Эд хєрєнгє хєлслєх гэрээ
Эд хєрєнгє хєлслєх гэрээгээр хєлслїїлэгч нь хєлслєгчид эд хєрєнгийг тїр хугацаагаар ашиглуулах, хєлслєгч уг эд хєрєнгє ашигласны хєлсийг тєлєх їїрэг тус тус хїлээнэ.
2З1 дїгээр зїйл.Эд хєрєнгє хєлслєх гэрээний хэлбэр
1.Хуульд єєрєєр заагаагїй бол иргэд хоорондын нэг жилээс дээш хугацаагаар эд хєрєнгє хєлслєх гэрээг бичгээр хийнэ.
2.Талуудын аль нэг нь хуулийн этгээд байвал эд хєрєнгє хєлслєх гэрээг хугацаа харгалзахгїйгээр бичгээр хийнэ.
3.Їл хєдлєх эд хєрєнгє хєлслєх гэрээг їл хєдлєх эд хєрєнгийн бїртгэлийн газарт бїртгїїлнэ.
/Энэ хэсэгт 1997 оны 1 дїгээр сарын 9-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/
4.Хуульд єєрєєр заагаагїй бол тодорхой тєрлийн эд хєрєнгє хєлслєхєд єєр журам тогтоож болно.
2З2 дугаар зїйл. Эд хєрєнгє ашигласны хєлс
1.Эд хєрєнгє ашигласны хєлсний хэмжээ, тєлєх аргыг талууд харилцан тохиролцож тодорхойлно.
2.Хууль буюу гэрээнд єєрєєр заагаагїй бол хєлслєгч эд хєрєнгє ашигласны хєлсийг хєлслїїлэгчид тогтмол хугацаанд тєлєх їїрэгтэй.
2З3 дугаар зїйл.Эд хєрєнгє хєлслєх гэрээний хугацаа
1.Эд хєрєнгє хєлслєх гэрээг тодорхой буюу тодорхой бус хугацаагаар байгуулна.Тодорхой хугацаатай гэрээг арван жилээс дээшгїй хугацаагаар байгуулна.
2.Эд хєрєнгє хєлслєх гэрээний хугацаа дууссан боловч хєлслїїлэгч татгалзаагїй бєгєєд хєлслєгч уг эд хєрєнгийг їргэлжлэн ашигласаар байвал гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нєхцєлєєр сунгасанд тооцно.
3.Эд хєрєнгє хєлслєх гэрээнд хугацаа заагаагїй бол уг гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан гэж їзнэ.
4.Хугацаа заагаагїй хийсэн гэрээний талууд уг гэрээг хэдийд ч дуусгавар болгох эрхтэй боловч їл хєдлєх эд хєрєнгє хєлслєх гэрээг дуусгавар болгох тухайгаа нєгєє талдаа гурван сараас доошгїй хугацааны ємнє мэдэгдэх їїрэгтэй.
234 дїгээр зїйл.Эд хєрєнгє хєлслєгчийн давуу эрх
Эд хєрєнгє хєлслєх гэрээний їїргээ зохих ёсоор гїйцэтгэдэг хєлслєгч нь уг гэрээний хугацаа дуусахад дээрх эд хєрєнгийг хєлслєн авах шинэ гэрээг тэргїїн ээлжинд байгуулах давуу эрхтэй. Энэ заалтыг зєрчиж єєр этгээдтэй эд хєрєнгє хєлслєх гэрээ байгуулсан байвал хуучин хєлслєгч нь шинэ хєлслєгчийн эрх, їїргийг єєртєє шилжїїлэн авахыг шаардах эрхтэй.
235 дугаар зїйл.Хєлслїїлэгчийн їїрэг
1.Эд хєрєнгє хєлслїїлэгч гэрээний нєхцєлд тохирсон эд хєрєнгийг хєлслєгчид шилжїїлэх, хуульд єєрєєр заагаагїй бєгєєд гэрээгээр тохиролцсон бол хєлслєн єгсєн эд хєрєнгєд засвар хийх їїрэгтэй.
2.Гэрээ байгуулж байх їед хєлслєгч мэдсэн буюу мэдэх боломжтой байсан эд хєрєнгийн чанарын дутагдлыг хєлслїїлэгч хариуцахгїй.
2З6 дугаар зїйл.Хєлслїїлэгч їїргээ гїйцэтгээгїйгээс
їїсэх їр дагавар
1.Хєлслїїлэгч эд хєрєнгєє шилжїїлэхгїй байвал хєлслєгч нь тїїнийг шаардан авч, учирсан хохирлоо нєхєн тєлїїлэх, эсхїл гэрээг цуцалж, учирсан хохирлоо тєлїїлэхээр шаардах эрхтэй.
2.Хєлслїїлэгч эд хєрєнгєд засвар хийх тухай хууль буюу гэрээнд заасан їїргээ гїйцэтгээгїй бол хєлслєгч нь зайлшгїй шаардагдах засварыг хийж, тїїний їнийг тєлїїлэх буюу тєлбєл зохих хєлсєндєє тооцох, эсхїл гэрээг цуцалж, учирсан хохирлыг тєлїїлэхээр шаардах эрхтэй.
237 дугаар зїйл. Хєлслєгчийн їїрэг
Хєлслєгч дор дурдсан їїрэг хїлээнэ:
1/эд хєрєнгийг гэрээний нєхцєлийн дагуу ашиглах;
2/эд хєрєнгийг ердийн элэгдлээс гадуур гэмтээж муутгахгїй байх;
3/эд хєрєнгє ашигласны хєлсийг хугацаанд нь тєлєх; Хєлслєн авсан эд хєрєнгийг ашиглах боломж єєрєєс нь хамаарахгїй шалтгаанаар эрс багасвал хєлсийг тїїнд зохицуулан хорогдуулахыг хєлслїїлэгчээс шаардаж болно.
4/хууль буюу гэрээнд заасан бол эд хєрєнгєнд засвар хийх;
5/гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож, уг эд хєрєнгийг хєлслїїлэгчид буцааж єгєх.
2З8 дугаар зїйл.Хєлслєгч їїргээ гїйцэтгээгїйгээс їїсэх їр дагавар
1.Хєлслєгч эд хєрєнгийг гэрээний нєхцєлийн дагуу ашиглаагїй, эсхїл ашиглах явцдаа чанарыг нь санаатай буюу болгоомжгїйгээр муутгах, хєлсийг хугацаанд нь байнга тєлєхгїй байх зэрэг зєрчил гаргасныг хєлслїїлэгчээс сануулсаар байхад тїїнийг зогсоохгїй бол хєлслїїлэгч гэрээг цуцалж, учирсан хохирлыг тєлїїлэхээр шаардах эрхтэй.
2.Хєлслїїлэгч шаардсаар байхад хууль буюу гэрээгээр хїлээсэн засвар хийх їїргээ хєлслєгч гїйцэтгээгїй бол хєлслїїлэгч уг засварыг хєлслєгчийн зардлаар хийлгэх буюу гэрээг цуцалж, учирсан хохирлыг тєлїїлэхээр шаардах эрхтэй.
3.Гэрээ дуусгавар болсны дараа хєлслєгч эд хєрєнгийг буцааж єгєхдєє хууль буюу гэрээнд зааснаас муутгасан бєгєєд їїнд єєрийн гэм буруугїй болохоо нотолж чадахгїй бол хєлслїїлэгч нь учирсан хохирлыг тєлїїлэхээр шаардах эрхтэй.
4.Эд хєрєнгє хєлслєх гэрээний хугацаа дууссаны дараа уг эд хєрєнгийг хєлслєгч буцааж єгєєгїй бол хєлслїїлэгч нь эд хєрєнгєє буцаан авах, хэтрїїлсэн хугацаанд оногдох хєлс болон учирсан хохирлыг тєлїїлэхээр шаардах эрхтэй.
239 дїгээр зїйл.Хєлслєн єгсєн эд хєрєнгє
єєр ємчлєгчид шилжих
Хєлслєн єгсєн эд хєрєнгийг ємчлєх буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх /энэ хуулийн 88 дугаар зїйл/ хєлслїїлэгчээс єєр этгээдэд шилжвэл эд хєрєнгє хєлслєх гэрээ хїчин тєгєлдєр хэвээр їлдэнэ.
240 дїгээр зїйл.Дамжуулан хєлслєх
Хєлслєн авсан эд хєрєнгийг гагцхїї хєлслїїлэгчийн зєвшєєрєлтэйгєєр бусдад дамжуулан хєлсєлж болно.
241 дїгээр зїйл.Хєлслєн авсан эд хєрєнгийг ашиглах
нєхцєлгїй болсноос гэрээг цуцлах
Хєлслєн авсан эд хєрєнгийг ашиглах боломжгїй болсон нь єєрийнх нь буруугаас болоогїй бол хєлслєгч гэрээг цуцлахыг шаардах эрхтэй.
242 дугаар зїйл.Эд хєрєнгийг засаж сайжруулсан
хєлслєгчийн эрх
1.Хєлслєгч нь хєлсєлж авсан эд хєрєнгєє хєлслїїлэгчийн зєвшєєрєлтэйгээр єєрийн зардлаар засаж сайжруулсан бєгєєд талууд єєрєєр хэлэлцэн тохиролцоогїй бол гэрээ дуусгавар болсны дараа тїїнд оруулсан зайлшгїй зардлаа тєлїїлэхээр шаардах эрхтэй.
2.Єєрийнх нь зєвшєєрєлгїйгээр эд хєрєнгєнд хийсэн сайжруулалтын їнийг хєлслїїлэгч тєлєхєєс татгалзвал хєлслєгч уг сайжруулалтаа салган авч болно.Уг сайжруулалтыг эд хєрєнгєєс салган авах боломжгїй бєгєєд гэрээнд єєрєєр заагаагїй бол хєлслїїлэгч єєрийнх нь зєвшєєрєлгїй хийсэн сайжруулалтын їнийг
тєлєхгїй.