ХОРИНТАВДУГААР БЇЛЭГ
Орон сууц хєлслєх
243 дугаар зїйл.Орон сууц хєлслєх гэрээ
1.Орон сууц хєлслєх гэрээгээр хєлслїїлэгч нь ємчлєлдєє буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх /энэ хуулийн 88 дугаар зїйл/-дээ байгаа, аж тєрєх шаардлага хангасан орон сууцны байшин, нийтийн байр, сууц, єрєє, гэр /цаашид орон сууц гэх/-ийг хєлслєн авагч болон тїїний гэр бїлийн гишїїдийн эзэмшил, ашиглалтад шилжїїлэх; хєлслєгч нь уг орон сууцыг зориулалтын дагуу ашиглах, бїрэн бїтэн байдлыг хангах, орон сууц ашигласны хєлс /цаашид орон сууцны хєлс гэх/-ийг хугацаанд нь тєлєх їїргийг тус тус хїлээнэ.
2.Хуульд єєрєєр заагаагїй бол орон сууц эзэмших, ашиглах журмыг талуудын хоорондын гэрээгээр тодорхойлно.
244 дїгээр зїйл.Орон сууц хєлслєх гэрээний хэлбэр
Орон сууц хєлслєх гэрээг бичгээр байгуулна. Энэ шаардлагыг хангаагїй гэрээ хїчин тєгєлдєр бус байна.
245 дугаар зїйл.Орон сууц хєлслїїлэгчийн їїрэг
1.Хєлслїїлэгч нь гэрээний нєхцєлд тохирсон орон сууцыг хєлслєгчийн эзэмшил, ашиглалтанд хугацаанд нь шилжїїлэх, хууль буюу гэрээнд заасан бол шаардагдах засварыг хийх їїрэгтэй.
2.Хєлслїїлэгч гэрээний нєхцєлийг зєрчсєн бол хєлслєгч хєлсийг бууруулах буюу учирсан хохирлыг тєлїїлэхээр шаардах эрхтэй.
246 дугаар зїйл.Орон сууц хєлслєгчийн їїрэг
1.Орон сууц хєлслєгч дор дурдсан їїрэгтэй:
1/орон сууцны хєлсийг гэрээнд заасан хугацаанд тєлєх;
2/орон сууц болон дундын ашиглалтын талбайг зориулалтын дагуу ашиглах, тїїний бїрэн бїтэн байдал, ашиглалтын шаардлагыг хангах;
3/хууль буюу гэрээнд заасан бол орон сууцанд зайлшгїй шаардагдах засварыг тухай бїр нь хийх;
4/орон сууц ашиглалтын бусад журмыг сахин биелїїлэх.
2.Хєлслєгч буюу тїїний гэр бїлийн гишїїд орон сууцанд эвдрэл, гэмтэл учруулсан бол шаардагдах засварыг єєрєє даруй хийх їїрэгтэй.Хєлслїїлэгч шаардсаар байхад уг засварыг хєлслєгч хийхгїй бол хєлслїїлэгч єєрєє хийж, тїїнтэй холбогдон гарсан зайлшгїй зардлыг хєлслєгчєєс шаардах эрхтэй.
247 дугаар зїйл.Орон сууц хєлслєх гэрээний хугацаа,
уг гэрээг шинэчлэн байгуулах эрх
1.Орон сууц хєлслєх гэрээг тодорхой буюу тодорхой бус хугацаагаар байгуулж болно.
2.Орон сууцыг иргэн насаараа эзэмшиж, ашиглах буюу уг эрхээ єв залгамжлуулж болно.
З.Орон сууц хєлслєх гэрээнд хугацаа заагаагїй бол уг гэрээг тодорхой биш хугацаагаар байгуулсан гэж їзнэ.
4.Орон сууц хєлслєх гэрээний хугацаа дууссан боловч хєлслїїлэгч татгалзаагїй бєгєєд хєлслєгч уг орон сууцыг їргэлжлїїлэн ашигласаар байвал гэрээг тодорхой бус хугацаагаар, тухайн нєхцєлєєр сунгасанд тооцно.
5.Орон сууц хєлслєх гэрээний їїргээ зохих ёсоор гїйцэтгэдэг хєлслєгч нь уг гэрээний хугацаа дуусахад дээрх орон сууцыг хєлслєн авах шинэ гэрээг тэргїїн ээлжинд байгуулах эрхтэй.
Хєлслїїлэгч энэ заалтыг зєрчиж, єєр этгээдтэй гэрээ байгуулсан
бол хуучин хєлслєгч нь шинэ хєлслєгчийн эрх, їїргийг єєртєє
шилжїїлэн авахыг шаардах эрхтэй.
248 дугаар зїйл.Орон сууцны хєлс
1.Орон сууцны хєлсний хэмжээ, тєлєх хугацаа, аргыг талууд харилцан тохиролцож тодорхойлно.
2.Хууль буюу гэрээнд єєрєєр заагаагїй бол хєлслєгч орон сууцны хєлсийг хєлслїїлэгчид тогтмол хугацаанд тєлєх їїрэгтэй.
249 дїгээр зїйл.Орон сууцны дундын
ашиглалтын талбайг ашиглах
Хууль буюу гэрээнд єєрєєр заагаагїй бол орон сууцны дундын ашиглалтын талбай /гал тогооны болон ариун цэврийн єрєє, байшингийн орц, шат зэрэг/-г уг орон сууцанд сууж байгаа хєлслєгчид адил тэгш ашиглах эрхтэй бєгєєд эдгээр талбай нь орон сууц хєлслєх гэрээний бие даасан зїйл болохгїй.
250 дугаар зїйл.Хєлслєгчийн гэр бїлийн гишїїн
1.Хєлслєгчтэй хамт аж тєрж байгаа нєхєр буюу эхнэр, хїїхэд, эцэг, эхийг тїїний гэр бїлийн гишїїн гэж їзнэ.
2.Энэ зїйлийн 1 дэх хэсэгт заасан гэр бїлийн гишїїний тєрєл садангийн бусад хїмїїс, тїїнчлэн тїїний асрамжид байгаа хєдєлмєрийн чадваргїй нэг жилээс доошгїй хугацаагаар хамт аж тєрж, хамтын аж ахуйтай байгаа тэтгїїлэгч хїмїїсийг хєлслєгчийн гэр бїлийн гишїїнд тооцож болно.
3.Гэр бїлийн гишїїний талаархи маргааныг шїїх шийдвэрлэнэ.
251 дїгээр зїйл.Хєлслєгчийн гэр бїлийн гишїїдийн эрх
1.Орон сууц хєлслєгчтэй хамт аж тєрж байгаа гэр бїлийн гишїїд нь хууль буюу орон сууц хєлслєх гэрээгээр тогтоогдсон хєлслєгчийн бїх эрхийг эдэлж, їїрэг хїлээнэ.
2.Орон сууц хєлслєгч буюу тїїний гэр бїлийн гишїїний хїсэлтээр орон сууц хєлслєх гэрээг гэр бїлийн гишїїдийн аль нэгтэй нь байгуулж болно.
3. Орон сууц хєлслєгч нас барсан, эсхїл уг орон сууцнаас гарсан тохиолдолд орон сууц хєлслєх гэрээг тїїний гэр бїлийн гишїїдийн аль нэгтэй нь байгуулна.
4.Гэр бїлийн насанд хїрсэн гишїїн гэр бїлийн бїрэлдэхїїнээс гарахад орон сууц эзэмших, ашиглах эрхийн талаар гарсан маргааныг орон сууц хєлслєх гэрээг хэн хийснийг харгалзахгїйгээр шїїхийн журмаар шийдвэрлэнэ.
252дугаар зїйл. Хєлслєгч тїр явах їедэх орон
сууц эзэмших, ашиглах эрх
Хєлслєгч тїр явахад орон сууц эзэмших, ашиглах эрх хэрхэхийг дор дурдсан тохиолдолд дараахь журмаар шийдвэрлэнэ:
1/цэргийн жинхэнэ албанд татагдсан иргэний орон сууц эзэмших, ашиглах эрх нь цэргийн алба хааж байгаа хугацаанд болон тїїнийг дууссанаас хойш зургаан сарын дотор хэвээр їлдэнэ.Цэргийн жинхэнэ албанд татагдсан иргэний орон сууцанд тїїний гэр бїлийн гишїїн їлдээгїй бол тїїнийг цэргийн албанд явсан єдрєєс эхлэн хєлслїїлэгч нь уг орон сууцыг єєр этгээдэд хєлслєн єгч болно.Шинэ хєлслєгч нь ємнєх хєлслєгчийг буцаж ирмэгц тїїний анхны шаардлагаар уг орон сууцыг чєлєєлєх їїрэгтэй.Чєлєєлєхєєс татгалзвал єєр орон сууц олгосон эсэхийг харгалзахгїйгээр шїїхийн журмаар нїїлгэн гаргана;
2/асрамжийн газарт шилжиж байгаа иргэний орон сууц эзэмших, ашиглах эрх асаргааны хугацаанд хэвээр їлдэнэ.Тухайн этгээдийн орон сууцанд тїїний гэр бїлийн гишїїн їлдээгїй бол асрамжийн газарт шилжсэн єдрєєс нь эхлэн хєлслїїлэгч уг орон сууцыг єєр этгээдэд хєлслєн єгч болно.Шинэ хєлслєгч нь асрамжийн газраас буцаж ирсэн хєлслєгч буюу тїїний асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн анхны шаардлагаар орон сууцыг чєлєєлєх їїрэгтэй.Чєлєєлєхєєс татгалзвал єєр орон сууц олгосон эсэхийг харгалзахгїйгээр тїїнийг шїїхийн журмаар нїїлгэн гаргана;
3/хуульд єєрєєр заагаагїй бол хєлслєгч гадаадад буюу єєр орон нутагт гэр бїлийн гишїїдийн хамт тїр явсан бол тїїний орон сууц эзэмших, ашиглах эрх хэвээр їлдэх эсэхийг талууд тохиролцон шийдвэрлэнэ;
4/цагдан хоригдож байгаа буюу хорих ял шийтгїїлсэн хєлслєгчийн орон сууцанд тїїний гэр бїлийн гишїїн їлдээгїй бол орон сууц эзэмших, ашиглах эрхийг энэ зїйлийн 3-т заасны дагуу шийдвэрлэнэ.
253 дугаар зїйл.Орон сууцны зориулалт єєрчлєгдсєнєєс гэрээний
нєхцєл єєрчлєгдєх
Хєлслєн єгсєн орон сууцны зориулалтыг єєрчилсєн тохиолдолд хєлслєгчид єєр орон сууц олгох эсэх асуудлыг талууд тохиролцон шийдвэрлэнэ.
254 дїгээр зїйл.Орон сууцыг дамжуулан хєлслєх
1.Хєлслєгч нь эзэмшиж байгаа орон сууцаа бїхэлд нь буюу тїїний хэсгийг хєлслєгчийн зєвшєєрєлтэйгээр єєр этгээдэд дамжуулан хєлслєх эрхтэй бєгєєд тэрээр їндсэн гэрээгээр хїлээсэн їїргээ хєлслїїлэгчийн ємнє бїрэн хариуцна.
2.Дамжуулан хєлслєх гэрээний хугацааг талууд тохиролцон тогтоох боловч орон сууц хєлслєх їндсэн гэрээний їлдсэн хугацаанаас хэтэрч болохгїй.Дамжуулан хєлслєгч нь гэрээний хугацаа сунгахыг шаардах эрхгїй.
3.Дамжуулан хєлслєгч гэрээний хугацаа дуусмагц орон сууцыг чєлєєлєх їїрэгтэй ба энэ їїргээ биелїїлэхгїй бол їндсэн хєлслєгчийн шаардсанаар єєр орон сууц олгосон эсэхийг харгалзахгїйгээр тїїнийг шїїхийн журмаар нїїлгэн гаргана.
4.Дамжуулан хєлслєх гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулж болно. Энэ їед талууд гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй боловч энэ тухай нэг сараас доошгїй хугацааны ємнє нєгєє талдаа мэдэгдэх їїрэгтэй.
5.Орон сууц дамжуулан хєлсєлсний хєлсийг талууд тохиролцон тогтоох боловч їндсэн гэрээгээр тогтоогдсон хєлслєгчийн тєлбєл зохих хєлсний хэмжээнээс хэтэрч болохгїй.
255 дугаар зїйл.Тїр суугч
Хєлслєгч єєрийн эзэмшиж байгаа орон сууцдаа гэрээ ба хєлсгїйгээр тїр суугчийг суулгаж болно. Тїр суугч нь хєлслєгчийн анхны шаардлагаар уг орон сууцыг чєлєєлєх їїрэгтэй бєгєєд чєлєєлєхєєс татгалзвал тїїнийг хуульд заасны дагуу нїїлгэн гаргана.
256 дугаар зїйл.Орон сууц хєлслєх гэрээ дуусгавар болоход
дамжуулан хєлслєгч, тїр суугчийг гаргах
Орон сууц хєлслєх гэрээ дуусгавар болоход дамжуулан хєлслєгч ба тїр суугчийг єєр орон сууц олгосон эсэхийг харгалзахгїйгээр хуульд заасан журмаар нїїлгэн гаргана.
257 дугаар зїйл.Орон сууц солилцох
1.Орон сууц хєлслєгчид нь хєлслїїлэгчийн зєвшєєрєлтэйгєєр єєрсдийн эзэмшиж байгаа орон сууцаа солилцох эрхтэй.
2.Ийнхїї солилцохын тулд хєлслєгчид нь гэр бїлийнхээ насанд хїрсэн бїх гишїїний зєвшєєрлийг бичгээр авсан байх їїрэгтэй.Энэ шаардлагыг биелїїлээгїй гэрээ хїчин тєгєлдєр бус байна.
258 дугаар зїйл.Орон сууц ємчлєх эрх єєр
ємчлєгчид шилжих
Бусдад хєлслїїлсэн орон сууцны ємчлєх эрх єєр ємчлєгч буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх бїхий этгээд /энэ хуулийн 88 дугаар зїйл/-эд шилжихэд орон сууц хєлслєх гэрээ хїчин тєгєлдєр хэвээр їлдэнэ.
259 дїгээр зїйл. Орон сууц хєлслєх хуга-
цаатай гэрээг цуцлах
1.Орон сууц хєлслєгчийн санаачилгаар орон сууц хєлслєх хугацаатай гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй.Ийнхїї цуцлах тухайгаа хєлслєгч нэг сараас доошгїй хугацааны ємнє хєлслїїлэгчид мэдэгдэх їїрэгтэй.
2.Орон сууц хєлслїїлэгчийн санаачилгаар орон сууц хєлслєх хугацаатай гэрээг цуцлах талаар талууд харилцан тохиролцохгїй бол тїїнийг гагцхїї шїїхийн шийдвэрээр хугацаанаас ємнє цуцалж болно.
260 дугаар зїйл.Орон сууц хєлслєх хугацаагїй
гэрээг цуцлах
1.Нийтийн зориулалттай орон сууцыг хугацаагїй хєлсєлсєн бєгєєд хєлслєгч нь гэрээний їїргээ зохих ёсоор гїйцэтгэдэг бол талууд харилцан тохиролцсоны їндсэн дээр гэрээг цуцлана. Талууд ийнхїї тохиролцохгїй бол шїїхийн журмаар гэрээг цуцалж болно.
2.Хувийн зориулалттай орон сууц хєлслєх гэрээг хугацаагїй байгуулсан бол талуудын аль нэг нь гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй боловч энэ тухай гурван сараас доошгїй хугацааны ємнє нєгєє талдаа мэдэгдэх їїрэгтэй.
261 дїгээр зїйл.Орон сууцны байшинг буулгахад
орон сууц хєлслєх гэрээ дуусгавар болох
1.Эрх бїхий байгууллагын шийдвэрээр орон сууцны байшинг буулгахад орон сууц хєлслєх гэрээ дуусгавар болно.
2.Энэ зїйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрээ дуусгавар болсон тохиолдолд хєлслєгчид єєр орон сууц олгох буюу боломжгїй бол гарсан зардлыг уг байгууллагаас нєхєн тєлнє.
З.Ашиглалтын шаардлага хангахгїй болсноос орон сууцны байшинг буулгахад энэ зїйлийн заалт хамаарахгїй.
262 дугаар зїйл.Хєлслєгчийг орон сууцнаас
шїїхийн журмаар нїїлгэн гаргах
Орон сууц хєлслєгчийг дараахь тохиолдолд єєр орон сууц олгохгїйгээр шїїхийн журмаар нїїлгэн гаргана:
1/хєлслєгч буюу тїїний гэр бїлийн гишїїн орон сууц хєлслєх гэрээний їїргээ байнга зєрчиж, хєлслїїлэгчээс урьдчилан удаа дараа сануулсаар байтал уг зєрчлєє арилгаагїй;
2/иргэд орон сууцанд хууль бусаар орж суусан;
3/тїр буюу улирлын чанартай ажил гїйцэтгэх, сургуульд суралцахтай холбогдуулан олгосон нийтийн байрыг ажил, сургуулиа тєгссєний дараа сайн дураар чєлєєлєєгїй;
4/хууль буюу гэрээнд єєрєєр заагаагїй бол хєдєлмєрийн гэрээгээр ажиллаж байхдаа гэрээгээр тохиролцсоны дагуу аж тєрж байсан орон сууцаа уг гэрээнд заасан хугацаа дуусахад чєлєєлєєгїй;
5/єєр орон сууц олгохоор хуульд зааснаас бусад тохиолдолд албан тушаалын байдал, тїїнчлэн хєнгєлєлт эдлэх эрхтэй нь холбогдуулж, тодорхой хугацаагаар, хуульд заасны дагуу олгосон орон сууцыг хугацаа дууссаны дараа сайн дураар чєлєєлєєгїй;
263 дугаар зїйл.Хєлслєгчийг зочид буудлаас
шїїхийн журмаар нїїлгэн гаргах
Зочид буудалд хугацаа хэтрїїлэн суух буюу зочид буудлын дотоод журмыг удаа дараа зєрчсєн хєлслєгчийг шїїхийн журмаар нїїлгэн гаргана.
264 дїгээр зїйл. Нїїлгэн гаргах журам
Шїїхийн хуулийн хїчин тєгєлдєр шийдвэрийг їндэслэн шїїхийн шийдвэр гїйцэтгэлийн алба дангаараа буюу цагдаагийн байгууллагатай хамтран хєлслєгчийг нїїлгэн гаргана.
26 -бїлэг