Бодлогын бус мэтгэлцээнд нэг тєрлийн шvvн дvгнэхэд ашиглах хэрэгсэл нь шалгуур юм гэж бодож болно. Шалгуурыг стандарт болон зорилго хэмээн хоёр янзаар vзэж болно.

Шалгуур стандарт болох нь. Бид ямар нэг биетийн хатуу эсэхийг тодорхойлох хэрэгтэй боллоо гэж бодъё. Їїний тулд бидэнд "хатуу" гэдгийн шалгуур хэрэгтэй. Уг зvйл шилэн дээр зураас гаргах эсэхийг тооцож хатуу эсэхийг тодорхойлно гэвэл шилэн дээр зураас гаргах чадвар нь тухайн биетийн хатуу эсэхийг тогтоох хамгийн энгийн шалгуур болох юм. Шалгуур нь стандарт байх жишээг їзїїлье.

Шийдсэн нь : Телевиз хїчирхийллийн шалтгаан болж байна.
Шалгуур (стандарт) Vлгэр дууриал болох. Телевиз болон хуурцагаар vзvvлсэн хvчирхийллийг хvмvvс яг дуурайн vйлдэж буй бол телевиз заан сургах нєлєєтэй ба цаашилвал хvчирхийллийн шалтгаан болж байна гэж хэлж болно.


- Зорилго. Шалгуур стандарт байхаас гадна нотлогчийн дэмжиж буй vнэт зvйл буюу зорилго байж болдог. Шалгуур зорилго байх тохиолдолд шалгуур нь vнэлгээний хэрэгсэл биш хаpин кейсийн чиглэх зорилго болдог. Шалгуур нь зорилго учраас эерэг vнэт зvйл байх шаардлагатай.

Mэтгэлцээний шалгуур нь ихэнxдээ зорилго байдаг.

Шалгуур (зорилго) нь нотлогчийн дэмжиж буй vнэт зvйлийг илэрхийлж, нотлогчийн хvрэхээр зорьж буй зорилго юм. Шалгуур нь зорилго байх vед нотолгоонууд нь тvvнд хvрэх арга замууд болох ба шалгуур нь шийдэл ба нотолгоонуудыг хооронд нь холбож єгнє.

Шалгуур ашиглах нь мэтгэлцээний тухайн vед ялахын тулд нотлогч чухам юуг батлах ёстойг шvvгчдэд ойлгуулан, мэтгэлцээнийг чухал асуудлууд уруу чиглvvлдэг. Шалгуур дэвшvvлэхдээ дараах зvйлийг санаарай.

  • Биелэгдэх боломжтой байх.
  • Нотлогч шалгуурын дагуу шийдлийн vнэн зєв болохыг батлах боломжтой байх ёстой. Хэрэв нотлогч байгаль орчныг хамгаалах нь эдийн засгийн хєгжлєєс илvv чухал хэмээн баталж буй бол "Цэвэр ариун дэлхий" гэсэн шалгуур дэвшvvлэх нь зохистой бус. Энэ нь бараг хэрэгжих боломжгvй зорилго юм.
  • Тодорхой, ерєнхий бус байх. Хэтэрхий ерєнхий шалгуур нь кейсийн
  • чиглэлийг ойлгомжгvй болгохоос гадна кейс зорилгоо биелvvлсэн эсхийг тодорхойлоход шvvгчдэд бэрхшээл учруулдаг. "Амьдралын чанар" гэсэн шалгуур нь хэдийгээр сайн зvйл боловч "сайн ажил" эсвэл "сайн боловсрол" хоёрын аль нь болох нь тодорхой бус болжээ.
  • Шийдэлтэй уялдаа холбоотой байх. Шалгуур нь нотлох кейс болон
  • шийдэл хоёрыг холбох учиг болдог. Шалгуур нь шийдлийн vнэлгээнд чиглэх ба харин сэдэвт холбогдолгvй асуудлыг танилцуулах ёсгvй.
  • Эерэг утгатай байвал зохистой юм. Нотлогч єєрийн шалгуурыг
  • дэмждэг учраас уг зорилгыг эерэг vг хэллэгээр илэрхийлэх нь зvйтэй. Нотлогч тал "ажлын баталгаатай байр" бол ерєєсєє сайн зvйл гэж зvгээр нэг хэлж болохгvй. Хэрэв "ажлын баталгаатай байр"-ыг шалгуураар авсан тохиолдолд энэ нь кейсийн зорилго vнэхээр байж болох учир шалтгааныг шvvгчдэд ойлгуулахад санаа тавих ёстой.

    Хэрэв нотлогч тал ухаалаг бол гvн ухаан, улс тєр болон бусад онолын судлаачдын vзэл бодлыг эсвэл єєрсдийн vндэслэл, харьцуулалт, зvйрлэлийг ашиглан шалгуураа хамгаалах байх л даа.

    Баримтлал: Шалгуурт хvрэх гvvр
    Баримтлал нь шийдлийг батлах зорилготой нотолгоонуудын багц юм. Бодлогын бус мэтгэлцээнд баримтлалууд нь нотлогчийн кейс шалгууртаа хэрхэн нийцэж буйг vзvvлэх онцлог vvрэгтэй. Єєрєєр хэлвэл нотлогч шалгуур дэвшvvлсэн бол энэхvv шалгууртайгаа нийцсэн баримтлалууд зохиох vvрэгтэй. Энэ vvднээс баримтлалууд нь шалгуурт хvрэх гvvр юм.

    Ерєнхийлєн дvгнэхэд бодлогын бус нотлох кейс нь:
    Танилцуулга ба шийдэл
    Шалгуур дэвшvvлж, тайлбарыг єгєх
    Шийдлийн гол нэр томъёог тодорхойлох
    Шийдлийг батлахад чиглэсэн, шалгуурт нийцсэн баримтлалуудыг танилцуулах
    Кейсийн дvгнэлт гэсэн хэсгvvдээс бvрдэх юм.


    © 2003 Зохиогчийн эрхийн тухай хуулиар хамгаалагдсан