|
|
|
|
|
Мэтгэлцээний
гурван зарчим
Нэг:
Суралцах зарчим. Мэтгэлцээнд оролцсоноор та бvхэн мэдээлэл,
мэдлэг
олж авахаас гадна харилцааны болон ярианы чадвар тань хєгжинє.
Ингэхээр суралцах нь ялахаас илvv чухал юм. Харин ялахын тулд
мэтгэлцэх нь хуурмаг зvйл байдаг. Суралцах нь ялахаас яагаад
илvv чухал гэж ? Мэтгэлцээний ур чадвараа хєгжvvлж, мэдлэг олж
авахын тулд мэтгэлцэж буй мэтгэлцэгч нь хожихын тулд худал зvйл
ярих шаардлагагvй болно. Худал ярихгvй учраас бусдын хvндэтгэдэг
хамгийн сайн сайхан чанаруудыг та бvхэн эзэмших болно. |
Нєгєє
талаар ялахын тулд бvхнийг зориулах нь єрсєлдєєнийг туйлд нь
хvргэх аюултай. Ингэснээр єрсєлдєєнийг хянах дvрэм, журам боловсруулж
мєрдvvлэх гэх мэт vргvй зvйлд хvч, бололцоог зарцуулахад хvрнэ.
Ялалтанд хамаг анхаарлаа чиглvvлэх нь цаг хугацаа, хvч нєєцийг
єєр зvйлд чиглvvлж, улмаар vйл ажиллагааны утга санааг алдагдуулахад
хvрдэг.
Хоёр:Vнэнийг
баримтлах зарчим
Эхний
зарчмыг зєвшєєрч буй бол дараагийн vнэнийг баримтлах зарчмыг
хvлээн зєвшєєрєхєд хялбар юм. Чадвараа хєгжvvлж, суралцах нь
илvv чухал бол мэтгэлцээнд ялахын тулд худал ярих шаардлага
огт байхгvй юм.
Vнэнийг
баримтлах нь мэтгэлцээний талуудыг уялдуулж
єгєх
чагт юм. Mэтгэлцээн нь хvмvvсийн тєрєлхийн сониуч зангаас урган
гарсан юм. Бид ямагт vнэнийг мэдэхийг хvсч байдаг билээ. Таны
хувьд суралцах нь ялахаас vнэтэй бол таньд худал ярих шаардлага
огтхон ч байхгvй. Мэтгэлцэгч нь нотолгоо гаргахдаа, жишээ ишлэл
авахдаа асуултанд хариулахдаа ч vнэн бодитой байх ёстой. Энэ
нь зарим vед таны мэдэгдэл дэмжлэггvй болохыг, эсвэл кейсийн
чинь голыг хєндсєн асуултанд "Би мэдэхгvй байна" гэж хариулна
гэсэн vг. Гэвч та бvхэн vнэнийг хvлээн зєвшєєрснєєр єєрсдийн
ур чадварыг нэмэгдvvлэх бололцоотой болох юм. Таныг шvvгчид
ч vзэгчид ч хvндэтгэх болно.
Та vнэний талыг баримталснаар бусад
хvмvvст
ч сайн нєлєє vзvvлэх юм.
Гурав: Бусдыг хvндэтгэх зарчим
Мэтгэлцэгч нь бусаддаа хvндэтгэлтэй хандах ёстой.
Зєвхєн
санал зєрєлдсєний тєлєє бусдыг дарамтлах, дээрэнгvй байдал гаргах
эрхгїй. Мэтгэлцээн нь бусдын vзэл бодлыг хvндэтгэж сурахад тусална.
Мэтгэлцээн
нь vзэл бодлын сєргєлдєєн учраас бие хvнийг
шvvмжлэх
нь шаардагаггvй юм. Сургалтын мэтгэлцээн нь нэг баг асуудлыг
хоёр талаас нь авч vзэхийг шаарддаг ба энэ нь эхний нэг vед
нотлох баг, дараагийн vед няцаах баг болж тоглоно гэсэн vг.
этгэлцээнд
нэг
баг нотлох ба няцаах тал болон тоглодог нь асуудлыг эсрэг ба
сєрєг талаас нь харж снэлж сурахад оршино. Мэтгэлцээнд асуудлыг
хоёр талаас нь авч vзэх нь шvvхийн загвартай адил тєстэй юм.
Нэгдvгээрт
шvvх vйл ажиллагаанд яллагч ба ємгєєлєгч хоёр тал
оролцдог.
Хоёрт эдгээр талуудын vг хэлэх боломж ижил байдаг. Мэтгэлцэгч
нь муу шийдлийг дэмжиж, хортой vзэл бодлыг хамгаалах ёсгvй.
Асуудлын сєргєлдєєнт талуудыг хянамгай авч vзсэний эцэст санаа
бодлоо танилцуулах нь чухал. Ганцхан зєв байр суурийг баримталчихаад
байгаа тохиолдолд юуны тухай ч мэтгэлцэх билээ дээ. Асуудлын
эерэг, сєрєг хоёр талаас нотолгоо дэвшvvлэх нь нотолгоонуудыг
сонсоныхоо дараа шийдвэр гаргадаг дадалтай болгоно. Ер нь асуудлын
янз бvрийг талыг сонсолгvй яаран шийдвэр гаргах нь зохисгvй
хэрэг юм.
Мэтгэлцээнээр
олж авах чадварууд
Бvтээлч
сэтгэлгээний чадвар Мэтгэлцээнд хамгийн чухал чадвар бол бvтээлч
сэтгэлгээний чадвар юм.
Бvтээлч
сэтгэлгээ
нь
санаа бодлоо томъёолон тодорхойлж, хамгаалах процесс юм.
|
|
|