Шийдэл нь энгийнээр хэлвэл мэтгэлцээний сэдэв юм.
Шийдэл дэвшїїлэхийн тулд эхлээд сэдвийг сонгох хэрэгтэй. Дараа нь шийдлийг маш зєв їг хэллэгээр илэрхийлэх шаардлагатай. Сайн мэтгэлцээн їїсгэхэд шийдэл нь тодорхой їг хэллэгтэй, цаг їетэй холбогдсон, нотлох ба няцаах талуудад нотолгоо дэвшїїлэх ижил боломж олгосон байх шаардлагатай. Дахин хэлэхэд .. Мэтгэлцээний шийдэл нь:
*нотлох ба няцаах талууд нотолгоо гаргах ижил боломжтой
*энгийн ойлгомжтой їг хэллэгтэй
*сонирхолтой, цаг їетэй холбогдсон
*янз бїрийн тєвшинд мэтгэлцэх боломжтой
*эерэг утгыг илэрхийлсэн хэллэгтэй
*судалгаа хийх боломжтой
*мэтгэлцэх боломжтой байх ёстой.
Сїїлчийн шаардлага маш чухал юм. Шийдэл туйлширсан байдалтай тохиолдолд сайн мэтгэлцаэн хэзээ ч їїсэхгїй.
Шийдлийг ерєнхийд нь гурван тєрєлд хуваадаг:
1. бодлогын асуудлууд (ямар бодлого, арга хэмжээ зохистой талаар мэтгэлцэх)
2. ёс суртахууны ба нийгмийн
їнэт зїйлсийн тухай асуудлуудыг авч їзсэн байдлаар нь ангилж болно. Шийдэл зохиохдоо эхлээд сэдвээ сонгоод дараа нь їг хэллэг дээр нь ярилцаж тогтох хэрэгтэй.
3. баримтын асуултууд
Шийдлийн тєрлїїд Бодлогын асуултууд їйл ажиллагааг авч їздэг. Жишээ нь : Шийдсэн нь : Засгийн газраас ажилладаг эхчїїдийн хїїхдийг асрах хєтєлбєр хэрэгжїїлэх шаардлагатай.
Карл Попперын мэтгэлцээн нь цэвэр бодлогын мэтгэлцээний асуултыг ашигладаггїй боловч Карл Попперын
мэтгэлцээний шийдлїїд бодлогын мэтгэлцээний шийдэлтэй маш ойролцоо гэж тодорхойлсон байдаг. Энэ тєрлийн шийдэл нь їйл ажиллагааны онцлог тєлєвлєгєє шаарддаггїй боловч шийдэлд энэ талаар далд санаа агуулагдаж байдаг. Жефри Ричард (Мэтгэлцээнд суралцах нь номын зохиогч) 1988 оны Хайчин Асуулттай Мэтгэлцээний Холбооны хаврын улирлын сэдвийг жишээ болгожээ. Шийдсэн нь : Иргэдийн гар буу эзэмших явдлыг хатуу хянах нь зїйтэй. Єєр
жишээнїїдийг дурьдвал :
Шийдсэн нь : Цаазаар авах ялыг халах нь зїйтэй. Шийдсэн нь:Дунд сургуулийн сурагчид дурэмт хувцас хэрэглэх ньзїйтэй. Дээрх шийдлvvдийн їг хэллэгт бодлогын асуудал агуулагдаж байгаа нь Карл Попперын мэтгэлцээний шийдлийн шинж тэмдэг ба энэ нь зєвхєн бодлогын чиглэл (концепци)-ийг илэрхийлдэг.
Баримтын асуултууд vйл ажиллагаа
болон итгэл їнэмшлийг ангилахад чиглэдэг. Ж. Ричард энэ хэлбэрийн загвар болгон доорх жишээг єгчээ. Шийдсэн нь: Гэмт хэрэгтний эмгэг зан тєрх тєрєлхийн шинжтэй байдаг. Шийдсэн нь : Їл їзэгдэх нисдэг биетїїд байдаг.
Карл Попперын мэтгэлцээнд їнэт зїйлийн
асуултууд нилээд єргєн хэрэглэгддэг. Холбогдох дэмжлэгїїдийг судалснаар шийдэлд агуулагдаж буй їнэт зїйлд дїн шинжилгээ хийх юм. Энэ тєрлийн шийдлїїд нь шинж чанараараа улс тєрийн, ёс суртахууны болон гоо зїйн асуултууд байж болно.
Шийдэлд анализ хийх тухай
Шийдлїїдийн тєрлийг ойлгохын тулд шийдлийн анализыг авч їзье. "Анализ" гэдэг нь бїхэл зїйлийг хэсгїїдэд задлан їзэхийг хэлдэг ба хэсгїїдийг нэгтгэн авч їздэг синтезийн аргын эсрэг арга юм.
Анализ нь сэтгэхїйн маш идэвхтэй їйл ажиллагаа юм. Сурагчид
хичээлїїд дээрээ анализын аргыг олон зїйлд хэрэглэж сурсан байдаг. Мэтгэлцээнд ч анализын аргыг єргєн хэрэглэдэг. Анализын процесс олон чадваруудыг шаарддаг :
-бїтээлч сэтгэлгээ
-мэдээллийг ач
холбогдлоор нь ангилах
-асуудлыг тодруулах, ялган ангилах
- шалтгаан болон боломжит їр дагаврыг тооцох
-дїгнэлт хийх
-їзэл
бодол, баримтуудыг авч їзэх
-асуудалд бїтээлч хандах
-дэмжлэгїїдэд
сонголт хийх
- санаа бодлын єрнєлт хийх
-єєрийн сэтгэлгээний
їйл явцад їнэлэлт єгєх
-багийн гишїїдтэй хамтарч ажиллах Анализ
нь мэтгэлцээний їе шат бїрийг хамардаг учраас цогц шинжтэй юм Шийдэлд анализ хийснээр шийдлээр хєндєгдсєн асуудлуудыг илїї сайн ойлгох боломжтой болно. Шийдлийг тодорхойлох нь.
Ямар ч
кейсийн эхлэл нь тодорхойлолт байдаг. Мэтгэлцээнийг эхэлж буй нотлох талын 1-р гишїїн шийдлийг танилцуулж онцлог нэр томъёонуудыг тайлбарлана.Їїнийг тодорхойлолт гэх ба шийдлийн энэхїї тодорхойлолт нь мэтгэлцээн юуны тухай ба ямар хїрээнд болохыг чиглїїлж єгдгєєрєє их ач холбогдолтой юм Нотлох талын дэвшїїлсэн тодорхойлолтоос мэтгэлцээний нэг їед ялах эсвэл ялагдах явдал хамаарч болно.
Яагаад гэвэл тодрохойлолт нь мэтгэлцээний хїрээг бий болгож
шийдлийн їнэн болохыг баталдаг юм. Тодорхойлолт нь шийдлийг тєлєєлсєн ба нилээд єргєн хїрээтэй байвал зохино.
Єєрєєр хэлвэл
мэтгэлцэгчид тодорхойлолт дэвшїїлэхдээ их голч хандаж эсрэг талдаа мэтгэлцэх боломж орон зай олгох ёстой. Хэт нарийвчилсан тодорхойлолт нь мэтгэлцээнийг тодорхойлолтын тухай мэтгэлцээн болгоход хїргэдгийг санах хэрэгтэй.
Жишээ нь : Шийдсэн нь :
Шїїхийн систем хэвлэлийн эрх чєлєєг хэт дєвийлгєдєг. Нэг нотлох тал "хэт дєвийлгєдєг" гэдэг їгийг " шїїхээр шийдэж буй энэ талаар хэргїїдийн ихэнхэд хэвлэлийн эрх чєлєєг илїїд їзэх" (доод тал нь 51 хувьд нь ) гэж тайлбарлажээ. Энэ тодорхойлолтоор мэтгэлцээнийг шїїхийн шийдвэрийг тоолох уралдаан болгожээ. Їнэхээр амьдралд хэвлэлийн эрх чєлєєг илїїд їздэг учраас нотлох талд давуу байдлыг илт їїсгэжээ.
Гэтэл їїний оронд хэвлэлийн эрх чєлєєг хэт дєвийлгєх
нь зїйтэй эсэх талаар маргах нь ухаалаг бєгєєд ашигтай зїйл байв.
Няцаагч тал иймэрхїї хэт нарийвчилсан тодрохойлолтоос
єєрийн талыг хамгаалах боломжтой. Няцаагч тал нотлогчийн тодорхойлолтыг їгїйсгэж болно. Ер нь нотлогчийн тодорхойлолт хэт нарийвчилсан, шийдлийг тєлєєлєхгїй эсвэл хэтэрхий єргєн хїрээтэй ойлгомжгїй байж болно.
Ийм тохиолдлуудад няцаагч нотлогчийн тодорхойлолтын
алдааг харуулж тїїнийг єєрийн талын тодорхойлолтоор орлуулж болдог ба няцаагчийн тодорхойлолт нотлох талд тэр болгон таардаггїй учраас энэ нь нотлох талд аюултай юм.
Жишээ нь : Шийдсэн нь
: Тєв болон Зїїн Европын орнуудад усны чанарыг сайжруулах хєтєлбєр хэрэгжїїлэх нь зїйтэй. гэжээ. "ус" гэдэг їгийг нотлогч хєрсний ус хэмээн тодорхойлж. хєрсний ус хїчиллэг бороо ба хог хаягдлаас болж бохирдсныг кейстээ єгїїлжээ.
Ундны усанд хєрсний усыг ашигладаг
болохоор хєрсний усыг бохирдлоос хамгаалах хэрэгтэй гэж дїгнэлээ. Няцаагч тал "ус" нь ус цэвэршїїлэх їйлдвэрїїдийн цэвэршїїлсэн ундны ус ба хэрэв эдгээр їйлдвэрїїд муу ажиллаж ундны усыг бохирдуулвал хєрсний усыг цэвэршїїлэх нь ямар ч ашиггїй болох ба нотлогчийн тодорхойлолт нь зєвхєн хєрсний усны тухай учраас алдаатай боллоо хэмээн няцаалаа.
Нотлох кейст цэвэршїїлэхмйн ємнєх усны чанарын
тухай єгїїлээд цэвэршїїлсний дараахь усны чанарын тухай хєндєєгїй учраас шийдлийг тєлєєлж чадахгїй байна.
Тодорхойлолтоо хамгийн
оновчтой, зєв ба шийдлийг тєлєєлж буйг нь баталж чадсан баг хождог.
Нотлогч баг мэтгэлцээний эхнээс л хїлээн зєвшєєрч болохуйц
тодорхойлолт дэвшїїлэх нь чухал юм. Эс тэгвээс мэтгэлцээн зєвхєн їгийн утганд чиглэх ба шийдлээр дэвшїїлсэн асуудлыг орхигдуулахад хїрдэг. Ийнхїї мэтгэлцээний хїрээг тодорхойлсноор судалгаа хийх боломжтой болно.
Нэр томъёог тодорхойлохдоо толь бичиг ашиглаж
болох юм. Шїїгч нар шийдлийн тодорхойлолтыг анхаарч ойлгох шаардлагатай. Шийдлийн нэр томъёог тодорхойлохын ач холбогдол Шийдэл нь мэтгэлцээний сэдвийг дэвшїїлдэг.
Энэхїї сэдэв нь дотроо маш олон асуудлыг
агуулсан єргєн хїрээтэй байдаг. Иймд сэдвийг дахин хязгаарлах шаардлагатай болдог.
Энэ шинэ хязгаарыг мэтгэлцэгч нар тодорхойлолт
дэвшїїлэн бий болгоно. Мэтгэлцээнд юуны тухай ярих болон эс ярих талаар хязгаарлах учраас тодорхойололт нь маш чухал юм. Тїїнчлэн тодорхойлолт нь танай багийн кейсийг ойлгоход шїїгчдэд туслах болно.
Тодорхойлолт нь эсрэг талд мэтгэлцээний талбарыг
зааж єгєх юм.

© 2003 Зохиогчийн эрхийн тухай хуулиар хамгаалагдсан