МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1992 оны 12 дугаар сарын 14-ний єдєр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН АЖ АХУЙН НЭГЖ,
БАЙГУУЛЛАГЫН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬ
1 дvгээр зvйл. Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь аж ахуйн нэгж,
байгууллагын орлогод албан татвар ногдуулах, уг
албан татварыг тєсєвт тєлєхтэй холбогдсон
харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зvйл. Аж ахуйн нэгж,
байгууллагын орлогын албан татварын хууль
тогтоомж
Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын
албан татвар /цаашид "албан татвар" гэх/-ын
хууль тогтоомж нь Татварын ерєнхий хууль болон
тvvнтэй нийцvvлэн гаргасан энэ хууль, хууль
тогтоомжийн бусад актаас бvрдэнэ.
З дугаар зvйл. Албан татвар тєлєгч
1. Дараахь аж ахуйн нэгж, байгууллага
албан татвар тєлєгч байна:
1/ Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа
ємчийн бvх тєрєлд хамаарагдах компани, хоршоо,
нєхєрлєл, гадаадын дагнасан болон хамтарсан
хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгж;
/Энэ заалтад 1997 оны 4 дvгээр сарын 17-ны
єдрийн хуулиар нэмэлт орсон/.
2/ Монгол Улсад орлого олж байгаа
гадаадын аж ахуйн нэгжийн тєлєєлєгчийн газар;
3/ арилжааны банк, зээл, даатгалын болон
тэдгээртэй адилтгах бусад байгууллага.
4/ тєрийн бус байгууллага;
/Энэ заалтыг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны
єдрийн хуулиар нэмсэн/.
5/ шашны байгууллага;
/Энэ заалтыг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны
єдрийн хуулиар нэмсэн/.
6/ тєрийн болон орон нутгийн ємчит
хуулийн этгээд;
/Энэ заалтыг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны
єдрийн хуулиар нэмсэн/.
7/ энэ хэсгийн 1-6-д зааснаас бусад аж
ахуйн vйл ажиллагаа явуулж байгаа хуулийн
этгээд.
/Энэ заалтыг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны
єдрийн хуулиар нэмсэн/.
2. Энэ зvйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан
"тєлєєлєгчийн газар" гэдэгт:
1/ аж ахуйн vйл ажиллагаагаа бvрэн буюу
хэсэгчлэн хэрэгжvvлж буй татвар тєлєгчийн
байнгын байр;
2/ барилгын талбай, монтажлах буюу
угсрах обьект, тvvнчлэн эдгээр объектуудтай
холбоотой хяналтын vйл ажиллагаа;
3/ байгалийн нєєц баялгийг эрж хайх
зориулалттай тоног тєхєєрємж, барилга
байгууламж, єрємдлєгийн цамхаг, vvнтэй холбоотой
хяналтын vйл ажиллагаа;
4/ худалдаа хийх, vйлчилгээ vзvvлэх
газрыг тус тус хамааруулна.
/Энэ хэсгийг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны
єдрийн хуулиар нэмсэн/.
4 дvгээр зvйл. Албан татвар ногдох
орлогын тєрєл
1. Албан татвар тєлєгчийн дараахь
орлогод албан татвар ногдоно:
1/ vндсэн болон туслах vйлдвэрлэл, ажил,
vйлчилгээний орлого;
2/ арилжааны банкны болон зээлийн vйл
ажиллагааны орлого;
3/ даатгалын vйл ажиллагааны орлого;
4/ бирж, брокерийн vйл ажиллагааны
орлого;
5/ барьцаалан зээлдvvлэх vйл
ажиллагааны орлого;
6/ vл хєдлєх хєрєнгє борлуулсны орлого;
7/ хєдлєх хєрєнгє борлуулсны орлого;
8/ эрхийн шимтгэлийн орлого;
/Энэ заалтыг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны
єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.
9/ хувьцааны ногдол ашиг, хувь
хvртэгчийн орлого;
10/ зээллэгийн хvvгийн орлого;
11/ хєрєнгє тvрээслvvлсний орлого;
12/ зуучлах vйл ажиллагааны орлого;
13/ хонжворт сугалаа,таавар, тоглоомын
орлого;
14/ банкнаас авсан хvvгийн орлого;
15/ гадаад валютын арилжаанаас олох
орлого;
16/ албан татвар ногдох бусад орлого.
2. Энэ хуулийн 3 дугаар зvйлийн 2-т
заасан албан татвар тєлєгчийн зєвхєн Монгол
Улсад vйл ажиллагаа явуулж олсон орлогод албан
татвар ногдоно.
3. Гадаад валютаар олсон орлогыг
тєгрєгт шилжvvлэхдээ уг валютыг банкинд
худалдах буюу Монголбанкнаас тогтоосон ханшийг
vндэслэнэ.
4. /Энэ хэсгийг 1997 оны 12 дугаар сарын
5-ны єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон/
5 дугаар зvйл. Албан татвар
ногдуулах орлогыг тодорхойлох
1. Албан татвар тєлєгчийн албан
татвар ногдуулах орлогыг дараахь байдлаар
тодорхойлно:
1/ энэ хуулийн 4 дvгээр зvйлийн 1 дэх
хэсгийн 1-5, 10-12, 15, 16-д заасан орлогоос баримтаар
нотлогдож буй шууд зардал, vvнд цалин,
хєдєлмєрийн хєлс, бvх тєрлийн материалын зардал
/тvvхий эд, vндсэн болон туслах материал, хагас
боловсруулсан зvйл, уур, ус, эрчим хvч, тvлш,
шатахуун, сэлбэг хэрэгсэл, сав, баглаа боодлын
зардал/, эрvvл мэнд, нийгмийн даатгалын болон
vндсэн хєрєнгийн элэгдэл, хорогдлын шимтгэл,
урсгал засварын болон тvр барилгын зардал,
барилгын тєсєвт тусгагдсан шагнал, гадаадын
валютын арилжаанаас гарах алдагдал, бусдаар
гvйцэтгvvлсэн ажил, vйлчилгээний хєлс, тvрээсийн
тєлбєр, зээлийн хvv, хєрєнгє эзэмшигчдээс
тогтоосон хэмжээний захиргааны зардал,
автотээврийн болон єєрєє явагч хэрэгслийн албан
татвар, газар, байгалийн нєєц ашигласны хураамж,
тєлбєрийг хассан зєрvvгээр. Тєсєвт тєлсєн онцгой
албан татварыг албан татвар ногдуулах орлогоос
хасч тооцно.
/Энэ 2 дахь доголыг 1997 оны 4 дvгээр сарын
17-ны єдрийн хуулиар нэмсэн бєгєєд 2000 оны 11 дvгээр
сарын 17-ны єдрийн хуулиар хассан/
Банкны зээл тєлєгдєхєд учирч
болзошгvй алдагдлаас хамгаалах санд
тєвлєрvvлсэн хєрєнгийг татвар ногдох орлогоос
хасч тооцно. Зар сурталчилгааны зардал,
ажиллагсдын сургалт, давтан сургалтын зардлыг
гvйцэтгэлээр нь тооцох боловч, тэдгээрийн
нийлбэр нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагын
татвар ногдуулах орлогын 5 хувиас хэтэрч
болохгvй.
/Энэ єгvvлбэрийг 1997 оны 4 дvгээр сарын
17-ны єдрийн хуулиар нэмсэн. Эхний єгvvлбэрийг 2001
оны 1 дvгээр сарын 25-ны єдрийн хуулиар нэмсэн/
Yйлдвэрлэл, vйлчилгээний зориулалтаар
ашигласан материал, vндсэн ба туслах тvvхий эд,
сэлбэг хэрэгсэл, тvлш шатахууны зардлыг
тэдгээрийн жигнэсэн дундаж vнээр тооцно.
/Энэ єгvvлбэрийг 1997 оны 4 дvгээр сарын
17-ны єдрийн хуулиар нэмсэн/
Хєрєнгє оруулалт болон их засварын
зардал, бvх тєрлийн шагнал, урамшуулал, тэтгэмж,
бусдад єгсєн хандив, бэлэг дурсгал, хvлээн авалт,
хэвлэл захиалга, ажиллагсдад олгож байгаа байр,
орон сууцны хєлсний болон унаа, хоол, байр
тvлшний хєнгєлєлт, даатгалын хураамж, бараа,
материалын хэвийн хорогдол, хугацаа хэтэрсэн
зээлийн хvv, бvх тєрлийн торгууль болон албан
татвар тєлєгчийн буруугаас бусдад учруулсан
хохирлыг нєхсєн тєлєєсийг албан татвар
ногдуулах орлогоос хасахгvй.
Заавал даатгуулах даатгалын
хураамжийг албан татвар ногдуулах орлогоос
хасна.
/Энэ доголыг 1997 оны 12 дугаар сарын 5-ны
єдрийн хуулиар єєрчлєн найруулсан ба 2000 оны 11
дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/
Yндсэн хєрєнгийг дор дурдсан
хугацаатай ашиглахаар бодож vндсэн хєрєнгийн
элэгдэл, хорогдлын шимтгэлийг шулуун шугамын
аргаар байгуулна.
/Энэ доголыг 1997 оны 12 дугаар сарын 5-ны
єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/
Yндсэн
хєрєнгийн бvлэг |
Ашиглах
хугацаа /жилээр/ |
1. Байшин,
барилга, байгууламж |
40 |
2. Машин,
механизм, техник, тоног тєхєєрємж |
10 |
Yvнээс:
шинжлэх ухааны судалгаа шинжилгээ, туршилтын
болон тэргvvний технологи, экспортын болон уул
уурхайн vйлдвэр, байгаль орчныг хамгаалах,
байгалийн нєєц баялгийг нєхєн сэргээх,
дэд бvтцийн салбарын тусгай зориулалтын машин,
техник, тоног тєхєєрємж |
5 |
3. Бусад
vндсэн хєрєнгє |
10 |
Газар, бараа, материалын нєєцєд
элэгдэл, хорогдлын шимтгэл тооцохгvй.
/Энэ догол /1 дэх хэсгийн 1 дэх заалтын 4
дэх догол/-ыг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн
хуулиар єєрчлєн найруулсан/
2/ энэ хуулийн 4 дvгээр зvйлийн 1 дэх
хэсгийн 7-д заасан орлогоос уг хєрєнгийн vлдэгдэл
єртгийг хассан зєрvvгээр;
/Энэ заалтад 1997 оны 4 дvгээр сарын 17-ны
єдрийн хуулиар єєрчлєлт орсон/.
3/ бусдаас худалдаж авсан хувьцааг
борлуулсны орлогоос уг хувьцааг худалдаж авсан
vнийг хассан зєрvvгээр;
4/ энэ хуулийн 4 дvгээр зvйлийн 1 дэх
хэсгийн 13-д заасан орлогоос уг орлогыг олохтой
холбогдон гарсан баримтаар нотлогдох зардал,
хонжворт олгосон хєрєнгийг хассан зєрvvгээр;
5/ энэ хуулийн 4 дvгээр зvйлийн 1 дэх
хэсгийн 6, 8, 9, 14-д заасан орлогын нийт дvнгээр.
/Энэ заалтад 1997 оны 4 дvгээр сарын 17-ны
єдрийн хуулиар єєрчлєлт орсон/.
6/ даатгалын хураамжийн цэвэр орлогоос
тухайн жилд байгуулсан нєєцийн сан болон
ажиллагааны зардлыг хассан зєрvvгээр.
/Энэ заалтыг 1997 оны 12 дугаар сарын 5-ны
єдрийн хуулиар нэмсэн/
2. Бараа харилцан солилцсон, бараа,
хєдлєх ба vл хєдлєх хєрєнгийг зах зээлийн vнээс
доогуур vнээр борлуулсан, ажил, vйлчилгээний vнэ,
тарифыг багасгаж хэрэглэсэн тохиолдолд албан
татвар, ногдуулах орлогыг тодорхойлохдоо зах
зээлийн тухайн vеийн vнэ, тарифыг vндэслэнэ.
6 дугаар зvйл. Албан татварын хувь,
хэмжээ
1. Албан татвар ногдуулах жилийн
орлогод дараахь хувь, хэмжээгээр албан татвар
ногдуулна:
1/ 0-100 000 000 тєгрєгийн албан татвар
ногдуулах жилийн орлогод 15 хувиар; 100 000 000-аас
дээш тєгрєгийн албан татвар ногдуулах жилийн
орлогод 15 000 000 тєгрєг дээр 100 000 000 тєгрєгнєєс дээш
орлогын дvнгийн 40 хувиар нэмж татвар ногдуулна.
Энэ заалтад дурдсан татварын хувь
хэмжээг 1998 оны 1 дvгээр сарын 1-ний єдрєєс эхлэн
дагаж мєрдєнє.
/Энэ заалтыг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны
болон 1997 оны 10 дугаар сарын 31-єдрийн хуулиар
єєрчлєн найруулсан/.
2/ хувьцааны ногдол ашиг, хувь
хvртэгчийн орлогод 15 хувиар;
Тєр нь ємчдєє ногдох ашиг болон
хувьцааны ногдол ашгийг бvрэн буюу хэсэгчлэн
тєсєвт дайчлах эрхтэй. Энэ хэмжээг тухай бvр
Засгийн газраас тогтооно.
/Энэ заалтыг 1993 оны 11 дvгээр сарын 23-ны
єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.
3/ эрхийн шимтгэлийн орлогод 10 хувиар;
/Энэ заалтыг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны
єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.
4/ бvх тєрлийн тєлбєрт тоглоом, видео
болон аудио хуурцаг, тvvний бичлэгийн хєлсний
vйлчилгээ, видео vзвэр болон хонжворт сугалаа,
тааврын орлогод 4О хувиар;
/Энэ заалтад 1997 оны 4 дvгээр сарын 17-ны
єдрийн хуулиар єєрчлєлт орсон /.
5/ vл хєдлєх хєрєнгє борлуулсны орлогын
дvнд 2 хувиар;
/Энэ заалтыг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны
єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.
6/ банкнаас авсан хvvгийн орлогод 15
хувиар.
/Энэ заалтад 1997 оны 4 дvгээр сарын 17-ны
єдрийн хуулиар єєрчлєлт орсон /.
7/ Монгол Улсад оршин суугч бус татвар
тєлєгчийн Монгол Улсад олсон дараахь орлогод 20
хувиар албан татвар ногдуулна:
а/ Монгол Улсад бvртгvvлэн vйл
ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжээс авсан
хувьцааны ногдол ашиг, хувь хvртэгчийн орлого;
б/ зээлийн хvv, батлан даалт гаргасны
тєлбєр;
в/ эрхийн шимтгэлийн орлого, тvрээсийн
тєлбєр, биет болон биет бус хєрєнгє ашиглуулсны
орлого;
г/ Монгол Улсын тєрийн байгууллага, аж
ахуйн нэгж, бусад байгууллага, хувь хvнд vзvvлсэн
техникийн болон бусад vйлчилгээний орлого.
/Энэ заалтыг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны
єдрийн хуулиар нэмсэн/
2. Гадаадын дагнасан болон хамтарсан
хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгжийн орлогод
Монгол Улсын хууль тогтоомж болон Монгол Улсын
олон улсын гэрээнд єєрєєр заагаагvй бол энэ
хуульд заасан хувь, хэмжээгээр албан татвар
ногдуулна.
3. Энэ хуулийн 3 дугаар зvйлийн 1 дэх
хэсгийн 2-т заасан татвар тєлєгч нь єєрт ногдох
ашгаасаа гадаадад шилжvvлбэл шилжvvлсэн ашгийн
20 хувиар албан татвар ногдуулна.
/Энэ хэсгийг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны
єдрийн хуулиар нэмсэн/
4. Энэ хуулийн 3 дугаар зvйлийн 1 дэх
хэсгийн 5-д заасан татвар тєлєгчийн тухайн жилийн
татвар ногдуулах орлогод 20 хувиар албан татвар
ногдуулна.
/Энэ хэсгийг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны
єдрийн хуулиар нэмсэн/
7 дугаар зvйл. Албан татвараас
чєлєєлєх, хєнгєлєх
1. Албан татвар тєлєгчийн дараахь
орлогыг албан татвараас чєлєєлнє:
1/ Засгийн газрын зээллэгийн хvvгийн
орлого;
2/ тєрийн бус байгууллагын гишvvд,
дэмжигчдийн татвар, хандив;
3/ /Энэ заалтыг 2000 оны 11 дvгээр сарын
17-ны єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон/
4/ донорын цус, цусан бvтээгдэхvvн, эд,
эрхтэнийг эмчилгээнд хэрэглэснээс олох орлого;
/Энэ заалтыг 2000 оны 2 дугаар сарын 03-ны
єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.
5/ нийгмийн даатгалын болон нийгмийн
халамжийн сангийн орлого;
/Энэ заалтыг 1998 оны 1 дvгээр сарын 15-ны
єдрийн хуулиар нэмсэн/.
6/ Монголбанкны орлого;
/Энэ заалтыг 1998 оны 1 дvгээр сарын 15-ны
єдрийн хуулиар нэмсэн/.
7/ нийгэмд vйлчилдэг улсын бvртгэлтэй
тєрийн бус байгууллагын орлого;
/Энэ заалтыг 1998 оны 1 дvгээр сарын 15-ны
єдрийн хуулиар нэмсэн ба 2000 оны 11 дvгээр сарын
17-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.
8/ /Энэ заалтыг 1998 оны 1 дvгээр сарын
15-ны єдрийн хуулиар нэмсэн ба 2000 оны 11 дvгээр
сарын 17-ны єдрийн хуулиар хvчингvй болсонд
тооцсон/.
9/ /Энэ заалтыг 1998 оны 1 дvгээр сарын
15-ны єдрийн хуулиар нэмсэн ба тvvнд 1998 оны 11
дvгээр сарын 6-ны єдрийн хуулиар нэмэлт орсон
бєгєєд 2000 оны 11 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар
хvчингvй болсонд тооцсон/.
10/ /Энэ заалтыг 1998 оны 1 дvгээр сарын
15-ны єдрийн хуулиар нэмсэн ба 1999 оны 1 дvгээр
сарын 22-ны єдрийн хуулиар хvчингvй болсонд
тооцсон/.
2. Газрын тосны салбарт бvтээгдэхvvн
хуваах зарчмаар Монгол Улсын Засгийн газартай
байгуулсан гэрээний дагуу Монгол Улсын vйл
ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн
нэгжийн єєрт нь ногдох бvтээгдэхvvний
борлуулалтаас олсон орлогод болон тvvнийг
гадаадад гуйвуулах vед энэ хуулийн 6 дугаар
зvйлийн 1 дэх хэсгийн 1, 2, мєн зvйлийн 3 дахь хэсэгт
заасны дагуу ногдуулах татвараас тус тус
чєлєєлнє.
3. Yр тариа, тємс, хvнсний ногооны
vйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн зєвхєн
эдгээр vйлдвэрлэлээс олсон орлогод ногдох албан
татварыг 50 хувиар хєнгєлнє.
/Энэ хэсгийг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны
єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/
4. Олон улсын, улсын, орон нутгийн
чанартай авто зам, замын байгууламжийг єєрийн
хєрєнгєєр барьж байгуулсан, засвар, арчлалт
хийсэн аж ахуйн нэгжийн уг ажилд зарцуулсан
хєрєнгийг албан татвар ногдуулах орлогоос хасаж
тооцно.
/Энэ хэсгийг 1998 оны 1 дvгээр сарын
9-ний єдрийн хуулиар нэмсэн/
5. Дараахь салбар дахь гадаадын хєрєнгє
оруулалттай аж ахуйн нэгжид vйлдвэрлэлийн vйл
ажиллагаа явуулж эхэлсэн єдрєєс орлогын албан
татварын дор дурдсан хєнгєлєлт vзvvлнэ:
1/ цахилгаан, дулааны станц, цахилгаан,
дулаан дамжуулах шугам сvлжээ, авто, тємєр зам,
агаарын тээврийн болон инженерийн барилга
байгууламж, телекоммуникацийн vндсэн сvлжээний
салбарт 10 жилийн хугацаанд чєлєєлж, дараагийн 5
жилд 50 хувиар хєнгєлнє;
2/ нефть, хатуу тvлш олборлох,
боловсруулах, металлург, хими, тємєрлєг, машины
vйлдвэрлэл, электроникийн салбарт 5 жилийн
хугацаанд чєлєєлж, дараагийн 5 жилд 50 хувиар
хєнгєлнє.
/Энэ хэсгийг 1998 оны 1 дvгээр сарын 15-ны
єдрийн хуулиар нэмсэн ба 2000 оны 11 дvгээр сарын
17-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/
6. Энэ зvйлийн 4 дэх хэсэгт зааснаас
бусад салбарт байгуулагдсан гадаадын хєрєнгє
оруулалттай аж ахуйн нэгж vйлдвэрлэсэн
бvтээгдэхvvнийхээ 50-иас дээш хувийг экспортолж
байвал тухайн аж ахуйн нэгжийг орлогын албан
татвараас эхний З жилийн хугацаанд чєлєєлж,
дараагийн З жилд 50 хувиар хєнгєлнє.
/Энэ хэсгийг 1998 оны 1 дvгээр сарын 15-ны
єдрийн хуулиар нэмсэн/
7. Энэ зvйлийн 4 дэх хэсэгт зааснаас
бусад салбарт байгуулагдах гадаадын хєрєнгє
оруулалттай аж аж ахуйн нэгжид орлогын албан
татварын хєнгєлєлт vзvvлж болно. Уг асуудлыг
Засгийн газрын єргєн мэдvvлснээр Улсын Их Хурал
тухай бvр шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 1998 оны 1 дvгээр сарын 15-ны
єдрийн хуулиар нэмсэн/
8. Гадаадын хєрєнгє оруулагч єєрт
ногдох орлогоос тухайн аж ахуйн нэгжид дахин
хєрєнгє оруулалт хийвэл оруулсан хєрєнгийн
хэмжээгээр тухайн аж ахуйн нэгжийн албан татвар
ногдуулах орлогыг багасгаж тооцно.
/Энэ хэсгийг 1998 оны 1 дvгээр сарын 15-ны
єдрийн хуулиар нэмсэн/
9. Гадаадын хєрєнгє оруулалттай аж
ахуйн нэгжийн vйл ажиллагаа нь энэ зvйлийн 5 дахь
хэсэгт заасан хэд хэдэн салбарыг хамарч байвал
тухайн аж ахуйн нэгжид vзvvлэх орлогын албан
татварын хєнгєлєлтийг vйл ажиллагааны vндсэн
салбараар нь тодорхойлно.
/Энэ хэсгийг 1998 оны 1 дvгээр сарын 15-ны
єдрийн хуулиар нэмсэн ба тvvнд 1999 оны 5 дугаар
сарын 12-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/
10. Ємч хувьчлах тухай хуулийн дагуу
хєрєнгє оруулалтын эрхийн бичгээр худалдсан аж
ахуйн нэгжийн ногдол хувь, хувьцаа, бусад vнэт
цаасыг худалдаж авах хэлбэрээр байгуулагдах
гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгжид энэ
зvйлийн 4,5 дахь хэсэгт заасан хєнгєлєлт,
чєлєєлєлт хамаарахгvй.
/Энэ хэсгийг 1998 оны 1 дvгээр сарын 15-ны
єдрийн хуулиар нэмсэн/
11. Эрчим хvчний эх vvсвэр, шугам
сvлжээг барьж байгуулах, vйлдвэрлэлийн vндсэн
технологийг шинэчлэхэд хєрєнгє оруулсан аж
ахуйн нэгж, байгууллагыг оруулсан хєрєнгийн
хэмжээгээр орлогын албан татвараас
байгуулагдсанаас хойш эхний 10 жилд бvрэн
чєлєєлж, дараагийн 5 жилд 50 хувиар хєнгєлнє.
/Энэ хэсгийг 1998 оны 1 дvгээр сарын 15-ны
єдрийн хуулиар нэмсэн/
12. Энэ зvйлийн 11 дэх хэсгийн заалт
иргэн, аж ахуйн нэгж, байгууллага єєрийн
хэрэгцээнд эрчим хvч vйлдвэрлэх, єєрийн ємч,
эзэмшлийн газар, барилга байгууламжийн дотор
шугам сvлжээ барьж байгуулахад хамаарахгvй.
/Энэ хэсгийг 1998 оны 1 дvгээр сарын 15-ны
єдрийн хуулиар нэмсэн ба 1999 оны 5 дугаар сарын
12-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/
13. Yйлдвэрлэл, vйлчилгээ хєгжих нєхцєл
бvрдэж байгаа бvс нутгийн аймгийн татварын
албанд бvртгvvлэн, тухайн аймгийн нутаг дэвсгэрт
vйлдвэрлэл, vйлчилгээ шинээр эрхлэх аж ахуйн
нэгж, байгууллагын орлогын албан татварыг эхний
жилд бvрэн чєлєєлж, дараагийн хоёр жилд 50 хувиар
хєнгєлнє.
/Энэ хэсгийг 1998 оны 1 дvгээр сарын 8-ны
єдрийн хуулиар нэмсэн ба 1999 оны 1 дvгээр сарын
22-ны єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон
бєгєєд 2000 оны 11 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар
нэмсэн/
14. Yйлдвэрлэл vйлчилгээ хєгжих нєхцєл
сул бvрдсэн бvс нутгийн аймгийн татварын албанд
бvртгvvлэн, тухайн аймгийн нутаг дэвсгэрт
vйлдвэрлэл, vйлчилгээ шинээр эрхлэх аж ахуйн
нэгж, байгууллагын орлогын албан татварыг эхний
жилд бvрэн чєлєєлж, дараагийн хоёр жилд 75 хувиар
хєнгєлнє.
/Энэ хэсгийг 2000 оны 11 дvгээр сарын 17-ны
єдрийн хуулиар нэмсэн/
15. Энэ зvйлийн 14 дэх хэсэгт заасан
vйлдвэрлэл, vйлчилгээ хєгжих нєхцєл сул бvрдсэн
аймгуудын тєвєєс 100-гаас дээш километр
алслагдсан сумдын нутаг дэвсгэрт vйлдвэрлэл,
vйлчилгээ шинээр эрхлэх аж ахуйн нэгж,
байгууллагын орлогын албан татварыг эхний хоёр
жилд бvрэн чєлєєлж, дараагийн жилд 50 хувиар
хєнгєлнє.
/Энэ хэсгийг 2000 оны 11 дvгээр сарын 17-ны
єдрийн хуулиар нэмсэн/
16. Энэ зvйлийн 1З, 14, 15 дахь хэсэгт
заасан хєнгєлєлтєд хамаарах аймаг, сумдын
жагсаалтыг Засгийн газар батална.
/Энэ хэсгийг 2000 оны 11 дvгээр сарын 17-ны
єдрийн хуулиар нэмсэн/
17. Энэ зvйлийн 1З, 14, 15 дахь хэсгийн
заалт тухайн аймгийн нутаг дэвсгэрт олборлох
салбарын болон согтууруулах ундааны vйлдвэрлэл
эрхэлж байгаа, мєн санхvvгийн болон татварын
тайлангаа нэгтгэн, тєвлєрсєн журмаар тєсєвтэй
тооцоо хийдэг аж ахуйн нэгж, байгууллагад
хамаарахгvй.
/Энэ хэсгийг 2000 оны 11 дvгээр сарын 17-ны
єдрийн хуулиар нэмсэн/
8 дугаар зvйл. Албан татвар тєлєх,
тайлагнах журам
1. Албан татвар тєлєгч албан татварын
хэмжээг нягтлан бодох бvртгэлийн улирал, жилийн
тайлан тэнцлийг vндэслэн жилийн эхнээс єссєн
дvнгээр єєрєє тодорхойлж тєсєвт тєлнє.
2. Албан татвар тєлєгч тайлангийн жилд
тєлєх албан татвараа сар, улирлын хуваарийн
дагуу сар бvр 25-ны дотор урьдчилан тєлж, улирлын
албан татварын тайланг дараа улирлын эхний сарын
2О-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 2
дугаар сарын 1О-ны дотор Улсын татварын албанд
тушааж, албан татварын эцсийн тооцоо хийнэ.
Жилийн 500000 хvртэлх тєгрєгийн албан
татвар ногдуулах орлоготой албан татвар тєлєгч
нь албан татвараа дээрх хугацаанд багтаан
улиралд нэг удаа тєлж болно.
З. Yл хєдлєх хєрєнгє, хувьцаа
борлуулсны орлогод ногдох албан татварыг уг
хєрєнгє, хувьцааг борлуулснаас хойш 1О хоногийн
дотор тєсєвт тєлнє.
/Энэ хэсгээс 1997 оны 4 дvгээр сарын 17-ны
єдрийн хуулиар "vнэт цаас", "vнэт
цаасыг" гэснийг хассан/
4. Энэ хуулийн 6 дугаар зvйлийн 1 дэх
хэсгийн 2, 3, 4, 6, 7-д заасан орлогод ногдох албан
татварыг уг орлогыг олгож байгаа байгууллага, аж
ахуйн нэгж суутган авч, ажлын 7 хоногийн дотор
тєсєвт шилжvvлнэ.
/Энэ хэсгийг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны
єдрийн хуулиар нэмсэн/
9 дvгээр зvйл. Хууль хvчин тєгєлдєр
болох
1. Энэ хууль 199З оны 1 дvгээр сарын 1-ний
єдрєєс эхлэн хvчин тєгєлдєр болно.
2. Энэ хуулийн 6 дугаар зvйлийн 1 дэх
хэсгийн 2-т заасан хувьцааны ногдол ашиг, хувь
хvртэгчийн орлогод албан татвар ногдуулах
заалтыг 2001 оны 1 дvгээр сарын 1-ний єдрєєс эхлэн
дагаж мєрдєнє.
/Энэ хэсгийг 1997 оны 4 дvгээр сарын 17-ны
єдрийн хуулиар нэмсэн/.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.
БАГАБАНДИ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН
ЕРЄНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н. РИНЧИНДОРЖ