МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1995 оны 11 дvгээр сарын 2-ны єдєр
Улаанбаатар хот
ВЕКСЕЛИЙН ТУХАЙ
НЭГДYГЭЭР БYЛЭГ
Нийтлэг vндэслэл
1 дvгээр зvйл. Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь иргэн,хуулийн
этгээд болон тэдгээрийн хооронд хийх тєлбєр
тооцоонд векселийг хэрэглэхтэй холбогдон vvсэх
харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зvйл. Векселийн тухай
хууль тогтоомж
1. Векселийн тухай хууль тогтоомж
нь Иргэний хууль, Банкны хууль, энэ хууль болон
эдгээртэй нийцvvлэн гаргасан хууль тогтоомжийн
бусад актаас бvрдэнэ.
2. Монгол Улсын олон улсын гэрээнд
энэ хууль тогтоомжоос єєрєєр заасан бол олон
улсын гэрээний заалтыг дагаж мєрдєнє.
З дугаар зvйл. Хуулийн нэр томъёо
Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр
томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
1. "Вексель" гэж тєлбєр
хариуцагчаас тодорхой хэмжээний мєнгєн
хєрєнгийг тогтоосон хугацаанд ямар нэгэн нєхцєл
болзолгvйгээр vл маргалдах журмаар вексель
эзэмшигчид тєлєхийг харилцан тохиролцож
баталсан тєлбєрийн баримтыг хэлнэ. Вексель
нь тєлбєр тооцооны vнэт цаас мєн.
2. "Вексель бичигч" гэж тухайн
векселийг бичсэн иргэн ба хуулийн этгээдийг
хэлнэ.
З. "Энгийн вексель бичигч" гэж
нийлvvлсэн бараа, vзvvлсэн ажил, vйлчилгээний
тєлбєрийг тогтоосон хугацаанд нь бэлтгэн
нийлvvлэгч, ажил, vйлчилгээ vзvvлэгчид тєлєхийг
баталж вексель бичсэн тєлбєр хариуцагчийг хэлнэ.
4. "Шилжих вексель бичигч" гэж
вексельд заасан тєлбєрийг вексель эзэмшигчид
тєлєхийг тєлбєр хариуцагчаас нэхэмжилж байгаа
этгээдийг хэлнэ.
5. "Вексель эзэмшигч" гэж уг
векселиэр гэрчлэгдсэн эрхийг эзэмшиж байгаа
иргэн ба хуулийн этгээд бєгєєд нийлvvлсэн бараа,
vзvvлсэн ажил, vйлчилгээнийхээ тєлбєр
нэхэмжлэгчийг хэлнэ.
6. "Векселийг шилжvvлэгч" гэж
тухайн вексельд дамжуулах бичилт хийж тvvгээр
гэрчлэгдсэн эрхээ єєр этгээдэд шилжvvлж буй
вексель эзэмшигчийг хэлнэ.
4 дvгээр зvйл. Векселийн тєрєл,
хэлбэр
1. Вексель нь энгийн, шилжих вексель
гэсэн тєрєлтэй байх бєгєєд тэдгээр нь
зєвшєєрлийн болон мэдvvлгийн гэсэн хэлбэртэй
байна.
2. Вексель бичигч тодорхой
хэмжээний мєнгєн хєрєнгийг вексельд заасан
хугацаанд вексель эзэмшигчид тєлєхийг батлан
бичсэн векселийг энгийн вексель гэнэ.
3. Вексель бичигч тодорхой
хэмжээний мєнгєн хєрєнгийг тогтоосон хугацаанд
гуравдагч этгээдэд, эсхvл вексель эзэмшигчид
тєлєхийг тєлбєр хариуцагчид даалгаж бичсэн
векселийг шилжих вексель гэнэ.
4. Векселийн анхны эзэмшигчийн нэр
хаягийг тодорхойлон бичсэн векселийг
зєвшєєрлийн вексель гэнэ.
5. Эзэмшигчийн нэр хаягийг
тодорхойлон заахгvйгээр "Энэ векселийг
гардуулагчид тєлнє" гэсэн буюу vvнтэй адил
илэрхийллээр бичсэн векселийг мэдvvлгийн
вексель гэнэ.
5 дугаар зvйл. Векселийн
бvрдvvлбэр
1. Вексель нь дараахь бvрдvvлбэртэй
байна:
1/ "Вексель" гэсэн бичвэр;
2/ тодорхой хэмжээний мєнгєн
хєрєнгийг ямар нэгэн нєхцєл болзолгvйгээр тєлєх
тухай бичсэн заалт, эсхvл тэр хэмжээний мєнгєн
хєрєнгє тєлєхийг баталсан тєлбєр хариуцагчийн
зєвшєєрєл;
3/ тєлбєр хариуцагчийн нэр, хаяг,
тєлбєр хийх банкин дахь харилцах дансны дугаар /
энгийн вексельд тєлбєр хариуцагч болон
вексель бичигчийн нэр адилхан байна/ ;
4/ тєлбєр гvйцэтгэх газар, тєлбєр
хариуцагчийн харилцах данс байгаа банкны нэр,
хаяг;
5/ зєвшєєрлийн векселийн хувьд
анхны эзэмшигчийн нэр;
6/ тєлбєр гvйцэтгэх валютын нэр;
7/ тєлбєр гvйцэтгэх хугацаа;
8/ вексель бичсэн он, сар, єдєр;
9/ вексель бичигчийн нэр, хаяг,
гарын vсэг;
10/ шилжих векселийн хувьд
тєлбєрийн зєвшєєрєл єгсєн тэмдэглэл;
11/ "Вексельд заасан тєлбєрийг vл
маргалдах журмаар гvйцэтгэнэ. /Векселийн
тухай хуулиас/ " гэсэн бичвэр.
2. Энэ хуулийн 12 дугаар зvйлийн 1, 2-т
заасан нєхцєл бvхий векселийн бvрдvvлбэрт
тєлбєр гvйцэтгэх хугацааг "Вексель гардуулсан
єдєр", эсхvл "Вексель гардуулснаас хойш
. /тоо,
vсгээр/ хоногийн дараа" гэж заана.
3. Векселийн загвар, хэрэглэх
журмыг Монголбанк тогтооно.
4. Вексельд заасан тєлбєрийг
вексель бичсэн єдрєєс хойш нэг жил хvртэл
хугацааны дотор тєлсєн байхаар талууд
тохиролцоно.
5. Вексельд тєлбєр гvйцэтгэх зєвхєн
нэг банкны нэр, хаягийг бичнэ.
6. Тєлбєр гvйцэтгэх мєнгєний дvнг
тоо, vсгээр засваргvй бичнэ. Мєнгєний дvнг
хэд хэдэн хэсэг болгож бичихийг хориглоно.
7. Тєлбєр гvйцэтгэх хугацааг талууд
харилцан тохиролцоно.
6 дугаар зvйл. Векселийг хvчин
тєгєлдєр бус гэж тооцох vндэслэл
Дараахь нєхцєлд векселийг хvчин
тєгєлдєр бус гэж тооцно:
1/ энэ хуулийн 5 дугаар зvйлийн 1 дэх
хэсэг болон 17 дугаар зvйлийн 1 дэх хэсэгт заасан
бvрдvvлбэрийн бичилт дутуу;
2/ вексель бичигч болон тєлбєрийн
зєвшєєрєл єгєгч иргэний гарын vсэг, эсхvл
хуулийн этгээдийн гарын vсэг, тамга буюу
тэмдэггvй;
3/ векселийг батлагдсан загвар
бvхий маягтан дээр бичээгvй;
4/ хуульд заасан бусад нєхцєлийг
зєрчсєн.
ХОЁРДУГААР БYЛЭГ
Тєлбєрийн зєвшєєрєл, тєлбєрєєс
татгалзах vндэслэл,тєлбєрийг нэхэмжлэх
7 дугаар зvйл. Тєлбєрийн
зєвшєєрєл
1. Тєлбєр хариуцагчаас тєлбєр
тєлєхєєр зєвшєєрсєн тухай шилжих вексельд бичиж,
гарын vсэг, тамга тэмдгээр баталгаажуулсныг
"тєлбєрийн зєвшєєрєл" гэнэ.
2. Тєлбєр хариуцагчаас вексельд
заасан тєлбєрийг хэсэгчлэн тєлєх зєвшєєрєл
єгєхийг хориглоно.
З. Шилжих вексельд тєлбєрийн
зєвшєєрєл бичvvлэхийг вексель бичигч хариуцна.
8 дугаар зvйл. Тєлбєрийн
зєвшєєрєл єгєх хугацаа
1. Энгийн вексель бичсэн єдрєєс
тєлбєрийн зєвшєєрєл єгсєн хугацаа эхэлнэ.
2. Шилжих вексельд тєлбєрийн
зєвшєєрлийг вексельд заасан тєлбєрийн
хугацаанаас ємнє єгнє.
9 дvгээр зvйл. Векселийн
тєлбєрийг гvйцэтгэх
1. Вексель эзэмшигч тєлбєрийн
хугацаа болмогц векселийг гардуулснаар тєлбєр
хариуцагч тєлбєрийг хийнэ. Тєлбєр хариуцагч
тєлбєрийг хугацаанаас нь ємнє гvйцэтгэж болно.
2. Тєлбєр хариуцагч нь вексельд
заасан тєлбєрийг хугацаанд нь болон тvvний
дараагийн ажлын 2 єдрийн дотор багтаан хийж, энэ
тухай вексельд тэмдэглэнэ.
З. Тєлбєр хариуцагчийн дампуурлын
хэрэг шvvхэд очсон, эсхvл тvvний эд хєрєнгийг
албадлагын журмаар барьцаалснаас бусад
тохиолдолд вексель эзэмшигч хугацаанаас нь ємнє
тєлбєр гvйцэтгэхийг тєлбєр хариуцагчаас
шаардахыг хориглоно.
4. Вексель эзэмшигч тєлбєрийг
вексельд заасан тєлбєрийн хугацаанд банкаар
дамжуулан нэхэмжилж болно. Банк тєлбєр
гvйцэтгэсний / vйлчилгээ vзvvлсний/ шимтгэлийг
авч болно. Векселиэр тєлбєр тооцоо гvйцэтгэх
журмыг Сангийн яам, Монголбанк тогтооно.
1О дугаар зvйл. Тєлбєрєєс
татгалзах
1. Дараахь тохиолдолд тєлбєр
хариуцагч вексельд заасан тєлбєр тєлєхєєс
татгалзаж болно:
1/ энэ хуулийн 6 дугаар зvйлд заасан
vндэслэлийн дагуу векселийг хvчин тєгєлдєр бус
гэж тооцсон;
2/ вексель бичсэнээс хойш нэг жил
єнгєрсний дараа вексель эзэмшигч тєлбєр
гvйцэтгэхийг мэдэгдэж шаардсан.
2. Тєлбєр хариуцагч нь энэ зvйлийн 1
дэх хэсгийн 1-д заасан vндэслэлээр тєлбєр
тєлєхєєс татгалзсан бол энэ тухай баримт vйлдэж,
вексельд заасан тєлбєрийн хугацаа дуусахаас
ємнє нотариатаар батлуулсан байна.
З. Тєлбєрийн зєвшєєрєл єгєхєєс
татгалзахтай холбогдон гарсан маргааныг Иргэний
хуулийн дагуу шийдвэрлэнэ.
11 дvгээр зvйл. Тєлбєр гvйцэтгэх
мєнгєний нэгж
1. Вексельд заасан тєлбєрийг Монгол
Улсын нутаг дэвсгэрт vндэсний мєнгєн
тэмдэгт-тєгрєгєєр гvйцэтгэнэ.
2. Вексельд заасан тєлбєрийг гадаад
валютаар нэхэмжилсэн тохиолдолд уг тєлбєрийг
тухайн этгээдтэй харилцан тохиролцсон, чєлєєтэй
хєрвєдєг гадаад валютаар гvйцэтгэнэ.
12 дугаар зvйл. Тєлбєрийн хугацаа
Вексельд заасан тєлбєр гvйцэтгэх
хугацааг дараахь байдлаар тодорхойлно:
1/ векселийг гардуулж тєлбєр
хийхийг шаардсан хугацаанд;
2/ векселийг гардуулснаас хойш
тодорхой хугацаанд ;
3/ вексельд товлосон єдєр;
4/ вексель бичсэнээс хойш тодорхой
хугацаанд.
1З дугаар зvйл. Векселийн хvv
Вексельд заасан тєлбєр нь сарын эсхvл
жилийн хvvтэй байж болно. Хvvгийн хэмжээг
талууд харилцан тохиролцоно. Энэ тухай уг
вексельд тэмдэглэсэн байна.
14 дvгээр зvйл. Тєлбєр нэхэмжлэх
1. Вексельд заасан тєлбєрийг
тєлбєрийн хугацаа дууссаны дараахь ажлын 2
хоногийн дотор хийгээгvй тохиолдолд вексель
эзэмшигч нь тєлбєр хариуцагч, тvvний батлан
даагчаас тєлбєрийг vл маргалдах журмаар
гаргуулан авах эрхтэй. Энэ тохиолдолд тєлбєр
хариуцагчийн харилцах данс байгаа банк хvчин
тєгєлдєр векселийг vндэслэн тєлбєр хариуцагчийн
данснаас тєлбєрийг гаргаж єгєх vvрэг хvлээнэ.
2. Вексельд заасан тєлбєрийг энэ
зvйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гаргуулан авч
чадаагvй бол вексель эзэмшигчийн тєлбєрєє
шvvхэд нэхэмжлэх эрх vvснэ.
Энэ тохиолдолд вексель эзэмшигч:
1/ вексельд заасны дагуу хийгдээгvй
тєлбєр, хэрвээ хvvтэй гэж тохиролцсон бол тvvнд
бодогдсон хvvгийн хэмжээ;
2/ вексельд заасан тєлбєрийн
хугацаа хэтрvvлсэн хоног тутамд Иргэний хуулийн
18О дугаар зvйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу
тогтоосон хэмжээний алданги;
3/ тєлбєрийг хугацаанд нь
гvйцэтгэсэн бол вексель эзэмшигчид орох байсан
орлого;
4/ нэхэмжлэл гаргахтай холбогдсон
зардлыг тус тус тєлvvлэх талаар нэхэмжлэл гаргах
эрхтэй.
З. Энэ зvйлийн 2 дахь хэсэгт заасан
нэхэмжлэлийг энгийн болон шилжих вексель бичигч,
тєлбєрийн зєвшєєрєл єгєгч, вексель шилжvvлэгч
болон тэдний батлан даагчдад хамтад нь, эсхvл тус
бvрт нь гаргаж болно.
4. Тєлбєр хариуцагч нь тєлбєрєєс
татгалзах хууль зvйн vндэслэлтэй гэж vзвэл дор
дурдсан хугацаанд шvvхэд нэхэмжлэл гаргана:
1/ тєлбєрийн зєвшєєрєл єгєхєєс
татгалзсан тохиолдолд тєлбєр хийх хугацааны
дотор;
2/ тєлбєр тєлєхєєс татгалзсан
тохиолдолд тєлбєр гvйцэтгэхийг шаардаж вексель
гардуулснаас хойш 1О хоногийн дотор.
ГУРАВДУГААР БYЛЭГ
Векселийн батлан даалт,вексель эзэмших
эрхийг бусдад шилжvvлэх
15 дугаар зvйл. Батлан даагч
1. Тєлбєр хариуцагчаас вексельд
заасан тєлбєр гvйцэтгэхийг батлан дааж, хэрэв уг
vvргээ гvйцэтгээгvй тохиолдолд тєлбєр
хариуцагчийн ємнєєс тєлбєр хийх vvрэг авч байгаа
гуравдагч этгээдийг батлан даагч / цаашид
"батлан даагч" гэх/ гэнэ. Батлан
даагч нь банк, аж ахуйн нэгж байна.
2. Батлан даагч Иргэний хуульд
заасан эрх эдэлж vvрэг хvлээнэ.
З. Банк батлан даалт гаргах
тохиолдолд тєлбєр хариуцагчтай дараахь зvйлийг
тохиролцож болно:
1/ тєлбєр хариуцагчийн нэр дээр
тєлбєрийн тусгай нэрийн данс нээж, тvvний
орлогоос вексельд заасантай тэнцэх мєнгєн
хєрєнгє тєвлєрvvлэх;
2/ тєлбєрийг тогтоосон хугацаанд
тєлбєр хариуцагчийн харилцах данснаас vл
маргалдах журмаар тєлvvлэх;
3/ хэрэв тєлбєр гvйцэтгэх єдєр
тєлбєр хариуцагчийн харилцах дансанд шаардагдах
хэмжээний мєнгє байхгvй бол банк тєлбєр
хариуцагчид зээл олгож уг тєлбєрийг тєлєх.
16 дугаар зvйл. Векселийг бусдад
шилжvvлэх
1. Вексель эзэмшигч нь тєлбєр
гvйцэтгэх хугацааны дотор векселийг харилцан
тохиролцсоны vндсэн дээр дараахь тохиолдолд
бусдад шилжvvлж болно:
1/ тєлбєр гvйцэтгэх хугацаанаас
ємнє вексель эзэмшигчид мєнгєн хєрєнгє
шаардлагатай бол;
2/ вексель эзэмшигч єєрийн
зээлдvvлэгч буюу бэлтгэн нийлvvлэгчид єртэй бол.
2. Энэ зvйлийн 1 дэх хэсэгт заасан
тохиолдолд векселийг мєнгєний захаар дамжуулан
бусдад, эсхvл банкинд худалдаж болно.
З. Арилжааны банк єєрийн хєрєнгийн
эх vvсвэрт багтаан векселийг хямдруулан
худалдаж авахдаа вексельд заасан тєлбєрийн хvvг
вексель худалдаж байгаа этгээдтэй харилцан
тохиролцоно. Харин тухайн арилжааны банкинд
тvр хугацааны мєнгєн хєрєнгє хэрэгцээтэй болсон
vед векселийг тєв банкинд дахин хямдруулах
замаар худалдаж болно. Дахин хямдруулалтын
хvvгийн хэмжээг Монголбанк тогтооно.
4. Вексель эзэмших эрхийг хэсэгчлэн
бусдад шилжvvлэхийг хориглоно.
17 дугаар зvйл. Дамжуулах бичилт
1. Векселиэр гэрчлэгдсэн эрхийг
бусдад шилжvvлэхдээ векселийн маягтын ар талд,
эсхvл тvvний салшгvй хэсэг болсон нэмэлт
хуудсанд дамжуулах бичилт хийнэ. Дамжуулах
бичилт нь дараахь бvрдvvлбэртэй байна:
1/ вексель шилжvvлэгчийн нэр, хаяг;
2/ вексель шилжvvлэгчийн харилцах
данс байгаа банкны нэр, дансны дугаар;
3/ вексель шилжvvлэгчийн гарын
vсэг, тамга;
4/ вексель шилжvvлсэн он, сар, єдєр;
5/ вексель шинээр эзэмшигчийн нэр,
хаяг, тvvний харилцах данс байгаа банкны нэр,
дансны дугаар.
2. Мэдvvлгийн вексельд дамжуулах
бичилт хийхгvй.
З. Дамжуулах бичилт хийснээр
вексель эзэмшигчийн эрх уг векселийг шинээр
эзэмшигчид шилжинэ.
ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГ
Бусад зvйл
18 дугаар зvйл. Вексельтэй
холбогдон vvссэн маргааныг хянан шийдвэрлэх
1. Тєлбєр хариуцагч вексельд заасан
тєлбєрийн хугацаанд тєлбєрєє гvйцэтгээгvйтэй
холбогдон гарсан маргааныг шvvх зохих хууль
тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
2. Нийлvvлсэн бараа, vзvvлсэн ажил,
vйлчилгээний тєлбєр тооцоог векселиэр хийх, энэ
харилцаатай холбогдон гарсан маргааныг Иргэний
хуулийн дагуу шийдвэрлэнэ.
19 дvгээр зvйл. Хариуцлага
1. Векселийн тухай хууль тогтоомж
зєрчсєн этгээдэд тvvний гэм буруу, зєрчлийн шинж
байдал учруулсан хохирлын хэмжээг харгалзан
хууль тогтоомжид заасан хариуцлага хvлээлгэнэ.
2. Тєлбєр хариуцагчийн ємнєєс
тєлбєрийн зєвшєєрлийг хуурамчаар vйлдэж гарын
vсэг зурсан, тєлбєр хариуцагчийг тєлєєлєх эрхгvй
этгээд хууль бусаар тєлєєлж гарын vсэг зурсан
бол ийнхvv гарын vсэг зурсан этгээд вексельд
заасан тєлбєртэй холбогдсон бvхий л vvрэг,
хариуцлагыг хvлээнэ.
З. Векселийн тухай хууль
тогтоомжийг дараахь байдлаар зєрчсєн нь
эрvvгийн хариуцлага хvлээлгэхээргvй бол гэм
буруутай этгээдэд шvvгч дор дурдсан захиргааны
шийтгэл ногдуулна:
1/ векселийн бvрдvvлбэрийн
бичилтийг дутуу хийж вексель гаргасан, эсхvл
вексельд заасан тєлбєрийг хэсэгчилж тєлєхийг
зєвшєєрсєн бол 15000-25000 тєгрєгєєр торгох;
2/ энэ хуулийн 10 дугаар зvйлд
зааснаас бусад тохиолдолд тєлбєрєєс татгалзсан,
эсхvл тєлбєрийн зєвшєєрєл єгєх хугацаа
хэтрvvлсэн бол 20000-25000 тєгрєгєєр торгох;
3/ энэ хуулийн 16 дугаар зvйлд
зааснаас бусад тохиолдолд векселийг бусдад
шилжvvлсэн, эсхvл дамжуулах бичилтгvйгээр
векселийг шилжvvлсэн бол 10000-25000 тєгрєгєєр торгох.
4. Энэ зvйлийн З дахь хэсэгт заасан
зєрчлийг гаргасан болон векселийн тухай хууль
тогтоомж зєрчсєнєєс учирсан материалын хохирлыг
гэм буруутай этгээдээр зохих хууль тогтоомжийн
дагуу нєхєн тєлvvлэхийг сонирхогч этгээд
нэхэмжлэх эрхтэй.
2О дугаар зvйл. Векселийг хувилах
Шаардлагатай тохиолдолд векселийг
хувилж болно.
Векселийн энэхvv хувилсан хувь нь
тєлбєрийн хvчин тєгєлдєр баримт болохгvй бєгєєд
зєвхєн вексель бичигдсэнийг гэрчилнэ.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н. БАГАБАНДИ