нvvр хуудас | танилцуулга | зорилго | дvрэм | бидний тухай | vйл ажиллагаа | e-mail
эдийн засаг
статистик
хууль, эрх
[YНДСЭН]
[ААН]
[ОА ТАТВАР]
[БАНК]
[ВАЛЮТ]
[ВЕКСЕЛ]
[ХЄРЄНГЄ ОРУУЛАЛТ]
[ДААТГАЛ]
[ДАМПУУРАЛ]
[ИРГЭНИЙ]
[КОМПАНИ]
[ТББ]
санхvv
маркетинг

 

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1996 оны 9 дvгээр сарын 3-ны єдєр
Улаанбаатар хот

БАНКНЫ ТУХАЙ

НЭГДYГЭЭР БYЛЭГ

Нийтлэг vндэслэл

1 дvгээр зvйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь банк байгуулах зєвшєєрєл олгох, тvvнийг хvчингvй болгох, банкны удирдлага, зохион байгуулалт, vйл ажиллагааны vндсэн зарчмыг тогтоох, банкны vйл ажиллагаанд хяналт тавих, банкинд албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

/Энэ зvйлийг 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

2 дугаар зvйл. Банкны тухай хууль тогтоомж

1. Банкны тухай хууль тогтоомж нь Yндсэн хууль, Тєв Банк / Монголбанк/ -ны тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцvvлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бvрдэнэ.

2. Монгол Улсын олон улсын гэрээнд банкны тухай хууль тогтоомжоос єєрєєр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мєрдєнє.

З дугаар зvйл. Хуулийн нэр томъёо

1. Хувь нийлvvлэгчдийн оруулсан мєнгєн хєрєнгєєс бvрдсэн дvрмийн сантай, хувь нийлvvлэгчид нь оруулсан хєрєнгийнхєє хэмжээгээр санхvvгийн хариуцлага хvлээдэг, бусдын мєнгєн хєрєнгийг хуримтлуулан хадгалж, єєрийн нэрийн ємнєєс зээл олгох, тєлбєр тооцоо зэрэг санхvvгийн зуучлалын ажил vйлчилгээ vзvvлэх vйл ажиллагааг Монголбанкны тусгай зєвшєєрєлтэйгээр эрхэлдэг, ашгийн тєлєє хуулийн этгээдийг банк гэнэ.

/Энэ хэсгийг 2001 оны 2 дугаар сарын 2-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

2. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

1/ "холбогдох этгээд" гэж тухайн банкны хувь нийлvvлэгч, тєлєєлєн удирдах зєвлєлийн дарга, гишvvн, гvйцэтгэх захирал, банкны салбар, тооцооны тєвийн захирал, тэдгээрийн євєг эцэг, эмэг эх, эцэг, эх, эхнэр, нєхєр, ах, эгч, дvv, хvvхэд болон тэдэнд хяналтын багцаа эзэмшvvлдэг хуулийн этгээд, уг хуулийн этгээдийн хяналтын багцыг эзэмшдэг аливаа иргэн, хуулийн этгээдийг хэлнэ.

/Энэ заалтыг 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

2/ "удирдлага" гэж банкны хувь нийлvvлэгчдийн хурал, тєлєєлєн удирдах зєвлєл, гvйцэтгэх захирлыг хэлнэ;

/Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

3/ Энэ заалтыг 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон/

4/ "банкинд бvтцийн єєрчлєлт хийх" гэж банкны бvтэц зохион байгуулалт, дvрмийн сангийн бvтцэд єєрчлєлт оруулах, дvрмийн санг нэмэгдvvлэх буюу хорогдуулах зэргээр санхvvгийн чадварыг дээшлvvлж, алдагдлыг багасгахад чиглэсэн цогцолбор арга хэмжээ авахыг хэлнэ.

/Энэ заалтыг 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмсэн/

5/ "банкны актив, пассив, єєрийн хєрєнгє" гэж олон улсын жишигт нийцvvлэн Монголбанкнаас баталсан нягтлан бодох бvртгэлийн журамд тодорхойлсон зvйлийг хэлнэ.

/Энэ заалтыг 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмсэн/

4 дvгээр зvйл. Банкны тєрєл

Банк нь дvрмийн сангийн ємчлєлєєр тєрийн, хувийн болон холимог; vvсгэн байгуулагдсан хэлбэрээр хязгаарлагдмал хариуцлагатай, хувьцаат; банкны vйл ажиллагаа явуулах хэлбэрээр нийтлэг ба тєрєлжсєн байж болно.

5 дугаар зvйл. Банкны vйл ажиллагаанд vл нєлєєлєх

1. Хууль тогтоомжид єєрєєр заагаагvй бол Монголбанк, тєрийн захиргааны бvх шатны байгууллага банкны vйл ажиллагаанд оролцохгvй бєгєєд удирдлага, шийдвэрт нь хууль бусаар нєлєєлж болохгvй.

2. Банк тєрийн хvлээх vvргийг хариуцахгvй, єєртєє тухайлан хvлээгээгvйгээс бусад тохиолдолд банкны хvлээх vvргийг тєр хариуцахгvй.

ХОЁРДУГААР БYЛЭГ

Банкны vйл ажиллагаа

6 дугаар зvйл. Банкны эрхлэх vйл ажиллагаа

1. Банк Монголбанкны зєвшєєрєлтэйгээр дараахь vйл ажиллагаа эрхэлнэ:

1/ мєнгєн хадгаламж;

2/ зээл;

3/ тєлбєр тооцоо;

4/ єєрийн нэрийн ємнєєс гуравдагч этгээдэд батлан даалт гаргах;

5/ гадаад валют худалдан авах, худалдах, хадгалах, хадгалуулах;

6/ vнэт металл, эрдэнийн чулуу худалдан авах, худалдах, хадгалах, хадгалуулах;

7/ vнэт зvйл хадгалах;

8/ гадаад тєлбєр тооцоо хийх;

9/ vнэт цаас гаргах, худалдах, худалдан авах;

10/ санхvvгийн тvрээсийн vйл ажиллагаа;

11/ хєрєнгє оруулалт, санхvvгийн чиглэлээр зєвлємж, мэдээлэл єгєх;

12/ хууль тогтоомжоор хориглоогvй бєгєєд Монголбанкнаас зєвшєєрсєн санхvvгийн бусад ажил, vйлчилгээ.

2. Энэ зvйлийн 1 дэх хэсэгт заасан vйл ажиллагааг банк бус санхvvгийн байгууллага зєвхєн Монголбанкны зєвшєєрлєєр эрхэлж болно. Банк бус санхvvгийн байгууллагад энэхvv зєвшєєрєл олгох, цуцлах, хяналт тавихтай холбогдсон журмыг Монголбанк тогтооно.

3. Энэ зvйлийн 2 дахь хэсэг даатгалын байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, vнэт цаасны компанид хамаарахгvй.

/Энэ зvйлийг 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

7 дугаар зvйл. Банкинд хориглох vйл ажиллагаа

1. Банк ашиг олох зорилгоор банкны бус vйл ажиллагаа эрхлэхийг хориглоно. Зээлийн барьцаалсан эд хєрєнгийг зээл тєлvvлэх зорилгоор тvр эзэмших, худалдаж борлуулах vйл ажиллагаа энэ заалтад хамаарахгvй.

2. Банк, тvvний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж vзсэн аливаа мэдээллийг дор дурдсанаас бусад тохиолдолд бусдад гаргаж єгєх задлах, ашиглахыг банкны хувь нийлvvлэгч, тєлєєлєн удирдах зєвлєлийн дарга, гишvvн, гvйцэтгэх захирал, ажилтанд хориглоно:

/Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмэлт, єєрчлєлт орсон/

1/ тухайн этгээд єєрийн нууцыг задруулахыг бичгээр зєвшєєрсєн;

2/ Монголбанк шаардсан;

3/ шvvх, прокурор, цагдаагийн байгууллагын ажлын шаардлагаар эдгээр байгууллагын удирдлага хvсэлт гаргасан

/Энэ заалтыг 1998 оны 8 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

4/ Монгол Улсын хуулийг зєрчсєн нь нотлогдсон бол олон улсын хуулийн байгууллага, Монгол Улстай эрх зvйн туслалцаа vзvvлэх гэрээ байгуулсан гадаад орны Засгийн газрын гаргасан хvсэлтээр.

/Энэ заалтыг 1998 оны 8 дугаар сарын 20-ны єдрийн хуулиар нэмсэн/

3. Банкнаас олгосон зээлийн талаархи банк хоорондын мэдээлэл энэ зvйлийн 2 дахь хэсэгт заасан нууцад хамаарахгvй.

4. Энэ зvйлийн 1 дэх хэсэгт зааснаас гадна банк дараахь vйл ажиллагаа эрхлэхийг хориглоно:

1/ дангаараа буюу бусадтай хамтран санхvvгийн зах зээл дээр ноёрхох, єєр хоорондоо, эсхvл гуравдагч этгээдэд шударга бусаар давуу байдал бий болгоход чиглэсэн vйл ажиллагаа явуулах, ийм vйл ажиллагаанд оролцох;

2/ газрын зах зээлд ажиллах;

3/ єєрийн vйл ажиллагааны талаар буруу ташаа зар сурталчилгаа хийх, мэдээлэл єгєх.

4/ улс тєрийн аливаа нам, эвсэлд хандив єгєх.

/Энэ заалтыг 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмсэн/

71 дvгээр зvйл. Банкны зар сурталчилгаа

1. Банкнаас хийх зар сурталчилгаа нь тухайн vеийн vйл ажиллагааг vнэн зєв тусгасан, хууль тогтоомжид нийцсэн байна.

2. Монголбанк нь банкны зар сурталчилгааг дараахь агуулгатай гэж vзвэл хориглоно:

1/ тухайн банкнаас нийтэд мэдээлсэн санхvvгийн тайлан нь тvvний санхvvгийн бодит байдалтай зєрчилдєж байвал;

/Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

2/ хууль тогтоомжид нийцээгvй бол.

/Энэ зvйлийг 1998 оны 8 дугаар сарын 20-ны єдрийн хуулиар нэмсэн/

8 дугаар зvйл. Мєнгєн хадгаламж

1. Банк Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгvй хvн /цаашид "иргэн" гэх/, хуулийн этгээдийн мєнгєн хєрєнгийг тэдгээрийн хvсэлтийн дагуу гэрээний vндсэн дээр хадгалж, тvvнд хvv тєлж болно.

2. Банкинд мєнгєн хєрєнгє хадгалах болон хадгаламжийн даатгалд даатгуулахтай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

9 дvгээр зvйл. Зээл

1. Банк иргэн, хуулийн этгээдэд єєрийн болзол, нєхцлийн дагуу зээл олгож болно. Банк зээлийн хvvг єєрєє тогтооно.

2. Банк хугацаандаа тєлєгдєєгvй зээл, хvvгийн тєлбєрт зээлдэгчийн ємчлєлд байгаа эд хєрєнгє, хувьцаа, дvрмийн сангийн ногдол хувийг хоёр талын тохиролцсон гэрээ болон шvvхийн шийдвэрийн vндсэн дээр авч болох бєгєєд энэ нь энэ хуулийн 16 дугаар зvйлийн 4 дэх хэсэгт заасанд хамаарахгvй.

/Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмэлт орсон/

З. Банкны зээлийн vйл ажиллагааг хуулиар зохицуулна.

1О дугаар зvйл. Тєлбєр тооцооны vйлчилгээ

1. Банк єєрийн харилцагчид тєлбєр тооцооны бvх тєрлийн vйлчилгээг тvvнтэй байгуулсан гэрээний vндсэн дээр vзvvлнэ.

2. Банк харилцагчийн даалгавраар тvvний харилцах дансны vлдэгдэлд багтаан мєнгєн хєрєнгийг шилжvvлэх гvйлгээ хийнэ. Шvvх болон банкны эрх хvлээн авагчийн шийдвэртэй, эсхvл vл маргалдах журмаар тєлєх тухай харилцагчийн гарын vсэг бvхий гэрээ, тєлбєрийн баримтыг vндэслэн гvйлгээ хийснийг харилцагчийн даалгавраар гvйлгээ хийсэнд тооцно.

3. Тєлбєр тооцооны vйлчилгээний хєлсийг банк єєрєє тогтооно.

4. Банк нь банк хоорондын гvйлгээгээ Монголбанк дахь харилцах дансаараа дамжуулан хийнэ.

5. Банкны тєлбєр тооцооны vйл ажиллагааг хуулиар зохицуулна.

11 дvгээр зvйл. Батлан даалт гаргах

/Энэ зvйлийн нэрэнд 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

Банк энэ хуулийн 16 дугаар зvйлийн 1-ээс 3 дахь хэсэгт заасан хязгаарлалтын хvрээнд гуравдагч этгээдэд гэрээний дагуу батлан даалт гаргаж болно.

/Энэ зvйлд 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

12 дугаар зvйл. Yнэт зvйлийн хадгалалт

Банк иргэний vнэт зvйлийг /хадгалуулагчийн хувьд vнэт зvйл/ хадгалах vйлчилгээг эрхлэхдээ хадгалалтын гэрээний нєхцлийг хууль тогтоомжид нийцvvлэн єєрєє тогтооно.

13 дугаар зvйл. Гадаад валютын тєлбєр тооцоо

Гадаад тєлбєр тооцооны болон гадаад валют, тvvгээр илэрхийлэгдсэн санхvvгийн хэрэгслийг худалдан авах, худалдахтай холбогдсон банкны vйл ажиллагааг хуулиар зохицуулна.

14 дvгээр зvйл. Yнэт цаас гаргах барьцаанд авах, худалдан авах, худалдах

/Энэ зvйлийн нэрэнд 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмэлт орсон/

1. Энэ хуулийн 16 дугаар зvйлийн 4 дэх хэсэгт заасан хязгаарын дотор хєрєнгийн зах зээл дээр арилжаалагдах vнэт цаас гаргах, худалдах, худалдан авах талаархи банкны vйл ажиллагааг холбогдох хуулиар зохицуулна.

/Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмэлт, єєрчлєлт орсон/

2. Банк мєнгєний зах зээл дээр арилжаалагдах нэг жил хvртэлх хугацаатай vнэт цаасыг Монголбанкны зєвшєєрлєєр гаргах буюу худалдан авч, худалдаж барьцаанд авч болно.

/Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмэлт орсон/

15 дугаар зvйл. Банкинд тавих шаардлага

1. Банк дараахь шаардлагыг хангаж ажиллана:

1/ заавал байлгах нєєц, тєлбєр тvргэн гvйцэтгэх чадварыг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу зохих хэмжээ, хэлбэрээр хангахын зэрэгцээ хадгаламж эзэмшигч, харилцагчийн мєнгєн хєрєнгийг бvрэн байлгаж,тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж єгєх, шилжvvлэх;

2/ єєрийн хєрєнгийн хvрэлцээ, зээл тєлєгдєхєд учирч болзошгvй алдагдлаас хамгаалах сан, гадаад валютын болон бусад зохистой харьцааны шалгуур vзvvлэлтийг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу биелvvлэх;

3/ харилцагч хэд хэдэн банкаар vйлчлvvлэхэд хязгаарлалт тавихгvй байх;

4/ харилцагчийн зєвшєєрєлгvйгээр харилцах данснаас нь зарлагын гvйлгээ хийхгvй байх;

5/ тухайн банкнаас vзvvлэх vйлчилгээний урьдчилсан нєхцєл болгож єєрийн салбар,тєлєєлєгчийн газраар vйлчлvvлэхийг харилцагчид шаардахгvй байх.

2. Банк єєрийн vйл ажиллагааны тухай мэдээллийг Монголбанкнаас тогтоосон бvртгэлийн зарчим, жишгийн дагуу харилцагч этгээдэд vнэн зєвєєр гаргаж єгнє.

16 дугаар зvйл. Банкны vйл ажиллагаанд хийх хязгаарлалт

1. Банкнаас нэг зээлдэгч болон холбогдох этгээдэд олгох зээл, зээлтэй адилтган тооцох бусад актив хєрєнгє, батлан даалтын нийлбэр дvн нь тухайн банкны єєрийн хєрєнгийн 20 хувиас хэтэрч болохгvй.

/Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон. Мєн 2001 оны 2 дугаар сарын 2-ны єдрийн хуулиар нэмэлт орсон/

2. Банкнаас гаргах батлан даалтын нийт дvн нь тухайн банкны єєрийн хєрєнгийн хэмжээнээс илvvгvй байна.

/Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

3. Тухайн банкны хувь нийлvvлэгч, тєлєєлєн удирдах зєвлєлийн дарга, гишvvн, гvйцэтгэх захирал, бусад ажилтан болон тэдгээрт холбогдох этгээдэд олгох зээл, зээлтэй адилтган тооцох бусад актив хєрєнгє, батлан даалтын дээд хэмжээ нь банкны єєрийн хєрєнгийн 5 хувиас, тэдгээрийн нийлбэр дvн нь єєрийн хєрєнгийн 2О хувиас тус тус хэтэрч болохгvй бєгєєд ийнхvv олгохдоо дараахь шаардлагыг баримтална:

/ Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон. Мєн 2001 оны 2 дугаар сарын 2-ны єдрийн хуулиар нэмэлт орсон/

1/ зээл олгоход тавих шаардлага, зээлийн хvv, нєхцєл нь тухайн банкны зээл олгох ердийн шаардлага, хvv, нєхцлєєс хєнгєлєлттэй байж болохгvй;

2/ банкны дvрмийн санд оруулсан хєрєнгийг нь барьцаалан зээл олгохгvй байх;

3/ олгосон зээлийн тєлєгдєх хугацаа нь 6-аас дээш сараар хэтэрсэн, эсхvл тухайн этгээдэд олгосон зээл, батлан даалтын нийт дvн нь энэ зvйлийн 3 дахь хэсэгт дурдсан 5 хувиас хэтэрсэн бол тухайн этгээд банкны удирдах vйл ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцохыг хориглох.

/ Энэ заалтад 1998 оны 8 дугаар сарын 20, 2001 оны 2 дугаар сарын 2-ны єдрийн хуулиар тус тус нэмэлт орсон. /

4. Банкны худалдан авах vнэт цаасны эзэмшлийн нийт дvн нь банкны єєрийн хєрєнгийн 20 хувиас хэтэрч болохгvй бєгєєд энэ нь нэг компанийн гаргасан хувьцааны нийт дvнгийн 10 хувиас дээшгvй байна. Yvнд Засгийн газар, Тєвбанкнаас гаргасан аливаа vнэт цаас хамаарахгvй.

/ Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмэлт, єєрчлєлт орсон ба 2001 оны 2 дугаар сарын 2-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

ГУРАВДУГААР БYЛЭГ

Банк байгуулах

17 дугаар зvйл. Банк vvсгэн байгуулах

1. Тєсвєєс санхvvждэг хуулийн этгээд, шашны болон олон нийтийн байгууллага, энэрэнгvй vйлсийн сангаас бусад хуулийн этгээд, иргэн банк vvсгэн байгуулж болно.

2. Банк байгуулах зєвшєєрлийг гагцхvv Монголбанк олгоно.

З. Гадаад оронд банк, банкны салбар, тєлєєлєгчийн газар байгуулахад Монголбанкны зєвшєєрєл авна.

18 дугаар зvйл. Бvрдvvлэх баримт бичиг

1. Банк vvсгэн байгуулагч дараахь баримт бичгийг бvрдvvлнэ:

1/ банк vvсгэн байгуулах зєвшєєрєл олгохыг хvссэн єргєдєл;

2/ банк vvсгэн байгуулах гэрээ;

3/ банкны дvрэм;

4/ банк байгуулах эдийн засгийн vндэслэл;

5/ vvсгэн байгуулагч болон тухайн банкны дvрмийн сангийн 1О буюу тvvнээс дээш хувийг эзэмших этгээдийн нэр,хаяг, хувь нийлvvлэгч аж ахуйн нэгжийн vйл ажиллагааны сvvлийн 2 жилийн аудитын байгууллагаар баталгаажуулсан санхvvгийн тайлан;

заалтад 2001 оны 2 дугаар сарын 2-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

6/ Монголбанкнаас баталсан маягтын дагуу бvрдvvлж єгсєн банкны удирдлага, боловсон хvчин,техник, тоног тєхєєрємж, ажлын байрны талаархи тодорхойлолт.

2. Энэ зvйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу бvрдvvлж єгсєн баримт бичгийг дутуу буюу тодорхой бус гэж vзвэл Монголбанк эдгээр баримт бичгийн хvрээнд нэмэлт материал шаардах эрхтэй. Шаардлагатай гэж vзвэл Монголбанк vvсгэн байгуулагч,хувь нийлvvлэгч, банкны удирдлагатай холбоотой асуудлаар шvvх, хууль хяналтын байгууллагаас тодорхойлолт, лавлагаа гаргуулан авч болно.

19 дvгээр зvйл. Гадаадын хєрєнгє оруулалттай банк, банкны салбар,тєлєєлєгчийн газар байгуулах зєвшєєрєл олгоход тавих нэмэлт шаардлага

Гадаадын хєрєнгє оруулалттай банк, банкны салбар, тєлєєлєгчийн газар байгуулах зєвшєєрєл авахад энэ хуулийн 18 дугаар зvйлд зааснаас гадна дараахь баримт бичгийг бvрдvvлж Монголбанкинд єгнє:

1/ Монгол Улсын нутаг дэвсгэр дээр банк, банкны салбар, тєлєєлєгчийн газраа байгуулах тухай гадаадын банк, санхvvгийн байгууллагын гаргасан шийдвэр;

2/ банк, санхvvгийн байгууллагыг тухайн орондоо бvртгэгдсэн болохыг нотлох баримт, аудитын байгууллагаар баталгаажуулсан сvvлийн З жилийн санхvvгийн тайлан;

/Энэ заалтад 2001 оны 2 дугаар сарын 2-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

3/ хууль тогтоомжид заасан бусад баримт бичиг.

2О дугаар зvйл. Банк байгуулах зєвшєєрєл олгох

1. Банк байгуулах зєвшєєрєл олгохыг хvссэн єргєдєл, бусад баримт бичгийг Монголбанк хянахдаа дараахь шаардлага хангагдсан эсэхийг тогтооно:

1/ банкны vйл ажиллагааг тогтвортой,vр ашигтай явуулахад хvрэлцэхvйц хэмжээний дvрмийн сангаас бvрдсэн єєрийн хєрєнгєтэй эсэх;

2/ банкны гvйцэтгэх захирал, тєлєєлєн удирдах зєвлєлийн гишvvд, бусад удирдлагын мэдлэг, боловсрол болон туршлага нь банкны vйл ажиллагааг vр ашигтай, шударгаар явуулахад хангалттай эсэх, тєлєєлєн удирдах зєвлєлийн гишvvн, гvйцэтгэх захирал нь энэ хуулийн 25 дугаар зvйлийн 6, 8 дахь хэсэгт заасан шалгуурыг тус тус хангасан эсэх;

/ Энэ заалтыг 1998 оны 8 дугаар сарын 20-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

3/ тухайн банк байгуулснаар vндэсний эдийн засгийн аюулгvй байдалд сєрєг нєлєє vзvvлэх эсэх.

2. Банк байгуулах зєвшєєрєл олгохыг хvссэн єргєдлийг Монголбанк энэ хуулийн 18, 19 дvгээр зvйлд заасан баримт бичгийн бvрдлийг хянасны эцэст хvлээн авна. Хэрэв нэмэлт материал шаардлагатай бол уг нэмэлт материалыг бvрдvvлж єгсєн єдрийг єргєдєл хvлээн авсан єдєрт тооцно.

3. Монголбанк банк байгуулах зєвшєєрєл олгохыг хvссэн єргєдлийг хvлээн авсан єдрєєс хойш 60 хоногийн дотор зєвшєєрєл олгох эсэх тухай шийдвэр гаргаж, энэ тухай vvсгэн байгуулагчид бичгээр мэдэгдэнэ.

/ Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

4. Банк нь банк байгуулах зєвшєєрєл авснаас хойш тухайн зєвшєєрлєєр авсан vйл ажиллагаагаа хэвийн явуулсан тохиолдолд Монголбанк энэ хуулийн 6 дугаар зvйлд заасан бусад vйл ажиллагаа эрхлэх зєвшєєрлийг зохих журмын дагуу єгч болно.

/Энэ хэсгийг 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

5. Банк, тvvний нэгж байгуулахад зєвшєєрєл олгох журмыг Монголбанк тогтооно.

/Энэ хэсгийг 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмсэн/

21 дvгээр зvйл. Зєвшєєрєл олгохоос татгалзах

Монголбанк дараахь нєхцєлд банк байгуулах зєвшєєрєл олгохгvй:

1/ энэ хуулийн 17, 18, 19, 2О дугаар зvйлд заасан шаардлагыг хангаагvй;

2/ банкны дvрэм нь хууль тогтоомжтой зєрчилдсєн;

3/ байгуулах банк нь шаардлага хангахуйц хэмжээний дvрмийн санг бvрдvvлэх боломжгvй нь тогтоогдсон болон бvрдvvлсэн баримт бичиг нь хуурамч дvрмийн санг банкны зээлээр бvрдvvлсэн, тухайн банкны удирдлагад ажиллах хvмvvс энэ хуульд заасан шалгуурыг хангаагvй.

/Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмэлт, єєрчлєлт орсон/

22 дугаар зvйл. Банкийг бvртгэх

1. Энэ хуулийн 17, 18, 19, 2О дугаар зvйлд заасан журмын дагуу Монголбанкны зєвшєєрєл авсан банк улсын бvртгэлд бvртгvvлнэ.

2. Банкны нэгжийг байгуулахад Монголбанкнаас зєвшєєрєл авах бєгєєд тvvнийг тусгайлан бvртгэхгvйгээр толгойлох банкных нь зєвшєєрєлд тэмдэглэнэ.

/Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

З. Банкийг улсын бvртгэлд бvртгэсэн тухай нийтэд мэдээлнэ.

23 дугаар зvйл. Банкны нэр

1. Банкны нэр нь тvvний оноосон нэр болон "банк" гэсэн vгнээс бvрдэнэ.

2. Банкны бус байгууллага "банк" гэсэн нэр хэрэглэхийг хориглоно.

3. Банкны нэр, байршлыг Монголбанкны зєвшєєрєлтэйгээр єєрчилнє.

4. Банкны нэгж нь толгойлох банкны оноосон нэрийг хэрэглэнэ.

/Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

24 дvгээр зvйл. Банк байгуулах зєвшєєрлийг хvчингvй болгох

1. Монголбанк банк байгуулах зєвшєєрлийг дараахь vндэслэлээр хvчингvй болгож нийтэд зарлана:

1/ банк дампуурсан буюу тєлбєрийн чадваргvй болсон, эсхvл татан буугдсан тухай эрх бvхий байгууллага /шvvх, Монголбанк, банкны хувь нийлvvлэгчдийн хурал/ зарласан;

/Энэ заалтад 1998 оны 8 дугаар сарын 20-ны єдрийн, 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиудаар нэмэлт орсон/

2/ банк байгуулахдаа хуурамч баримт бичиг бvрдvvлсэн нь банкийг бvртгvvлснээс хойш нэг жилийн дотор илэрсэн;

3/ Энэ заалтыг 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон/

4/ банкийг улсын бvртгэлд бvртгvvлснээс хойш нэг жилээс дээш хугацаанд банкны vйл ажиллагаа явуулж эхлээгvй;

5/ Энэ заалтыг 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон/

2. Банк байгуулах зєвшєєрлийг хvчингvй болгосноор банкны vйл ажиллагаа эрхлэх талаар урьд олгосон бvх зєвшєєрєл хvчингvй болно.

3. Банк байгуулах зєвшєєрлийг хvчингvй болгосон буюу зєвшєєрєл олгохоос татгалзсан тохиолдолд дахин зєвшєєрєл хvсэх тухай баримт материалыг нэг жилийн дотор Монголбанк хvлээж авахгvй.

/Энэ хэсгийг 1998 оны 8 дугаар сарын 20-ны єдрийн хуулиар нэмсэн/

4. Энэ хуулийн 31 дvгээр зvйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт, энэ зvйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад vндэслэлээр Монголбанк банк байгуулах зєвшєєрлийг хvчингvй болгосон тохиолдолд энэ талаархи Монголбанкны шийдвэрийг vндэслэн тєлєєлєн удирдах зєвлєл 30 хоногийн дотор банкны хувь нийлvvлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах бєгєєд тухайн хурлаас банкийг татан буулгах тухай шийдвэр гаргана. Татан буулгах ажиллагааг Иргэний хуулийн 31, энэ хуулийн 45 дугаар зvйлд заасан ерєнхий зарчмын дагуу гvйцэтгэж, нэхэмжлэгчдийн тєлбєрийг барагдуулна.

/Энэ хэсгийг 1998 оны 8 дугаар сарын 20-ны єдрийн хуулиар нэмсэн, мєн энэ хэсгийг 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГ

Банкны удирдлага,зохион байгуулалт

25 дугаар зvйл. Банкны удирдлага

1. Банкны эрх барих байгууллага нь хувь нийлvvлэгчдийн хурал байна. Нэг хувь нийлvvлэгчтэй банкны хувьд хувь нийлvvлэгчдийн хурлын бvрэн эрхийг хувь нийлvvлэгч єєрєє, тєрийн ємчит банкны хувьд Засгийн газар, тvvнээс эрх олгосон этгээд тус тус хэрэгжvvлнэ.

/Энэ хэсгийг 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

2. Банкны хувь нийлvvлэгчдийн хурал дараахь асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ:

/ Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

1/ банкны дvрэм батлах, дvрэмд нэмэлт, єєрчлєлт оруулах;

/Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмэлт орсон/

2/ дvрмийн сангийн бvтэц,хэмжээг єєрчлєх;

3/ банкийг єєрчлєн байгуулах, татан буулгахтай холбогдсон асуудлыг шийдвэрлэх;

4/ аудитын байгууллагаар баталгаажуулсан санхvvгийн тайлан, балансыг хэлэлцэж батлах;

/Энэ заалтад 2001 оны 2 дугаар сарын 2-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

5/ тєлєєлєн удирдах зєвлєлийн дарга, гишvvнийг сонгох, чєлєєлєх, тvvний эрх хэмжээ, хариуцлага, ажлын хєлс, урамшууллын хэмжээг тогтоох, тайланг хэлэлцэх;

6/ банкны хянан шалгагч / хянан шалгагчдын зєвлєл/ -ийн асуудлыг Компанийн тухай хуулийн 92 дугаар зvйлийн дагуу зохицуулна.

/Энэ заалтыг 1999 оны 7 дугаар сарын 21, 2001 оны 2 дугаар сарын 2-ны єдрийн хуулиар тус тус єєрчлєн найруулсан/

3. Банкны тєлєєлєн удирдах зєвлєл дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:

1/ банкны хэтийн чиглэл болон тухайн оны бизнес тєлєвлєгєєг батлах;

2/ банкны удирдлага, зохион байгуулалтын бvтэц, захиргааны зардлын хэмжээг тогтоох;

3/ /Энэ заалтыг 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон/

4/ банкны гvйцэтгэх захирлыг Монголбанкны Ерєнхийлєгчтэй зєвшилцсєний vндсэн дээр томилох, тvvнийг ажлаас нь тvдгэлзvvлэх, чєлєєлєх, тvvний vйл ажиллагаанд хяналт тавих;

/ Энэ заалтыг 1998 оны 8 дугаар сарын 20-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

5/ банкны ємч хєрєнгийг захиран зарцуулах талаар гvйцэтгэх захирлын эрх хэмжээ,хариуцлагыг тогтоох;

6/ хувь нийлvvлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах, энэ зvйлийн 2 дахь хэсэгт заасан асуудлаар хувь нийлvvлэгчдийн хуралд санал,дvгнэлт гаргах.

/ Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

7/ дотоод хяналтын алба байгуулах, єєрчлєх.

/ Энэ заалтыг 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмсэн/

4. Банкны тєлєєлєн удирдах зєвлєлийн ажиллах журмыг банкны дvрмээр зохицуулна.

5. Банкны хувь нийлvvлэгчдийн болон тєлєєлєн удирдах зєвлєлийн хурлыг энэ хуулийн 251 дvгээр зvйл болон Нєхєрлєл, компанийн тухай хуулийн 43, 44, 45, 47 дугаар зvйлээр зохицуулна.

/Энэ хэсгийг 1998 оны 8 дугаар сарын 20-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан, мєн 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

6. Тєлєєлєн удирдах зєвлєлийн дарга, гишvvн дараахь шалгуурыг хангасан байна:

1/ зээл буюу батлан даалтын гэрээгээр хvлээсэн хугацаа хэтэрсэн аливаа єргvй;

2/ тухайн банкны хувь нийлvvлэгч;

/Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

3/ ял шийтгэлгvй;

4/ ёс зvйн болон бизнесийн нэр хvнд нь банкийг удирдахад харшлахгvй байх.

/Энэ хэсгийг 1998 оны 8 дугаар сарын 20-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

7. Банкны гvйцэтгэх захирал дараахь шаардлагыг vйл ажиллагаандаа мєрдєнє:

1/ банк, банкны харилцагчийн эрх ашгийг хувийн эрх ашгаасаа илvvд тавьж, мэргэжил, ажлын дадлага, туршлагаа дайчлах;

2/ vvрэг гvйцэтгэх явцад олж авсан банк, банкны харилцагчийн талаархи мэдээллийг хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд нийцvvлэн ашиглахгvй байх;

3/ єєрт нь болон єєртэй нь холбогдох этгээдэд тухайн банктай бизнесийн харилцаанд орсон этгээдийн санхvvгийн vр дvнг сонирхох шалтгаан байгаа бол ашиг сонирхлын зєрчил байна гэж vзэж, энэ тухайгаа тєлєєлєн удирдах зєвлєлд бичгээр мэдэгдэх;

4/ хувийн ашиг сонирхлыг хєндсєн асуудлыг хэлэлцэхэд оролцохгvй байх.

5/ банкны гvйцэтгэх захирал хууль тогтоомж, банкны дvрэмд заасан эрх хэмжээнийхээ хvрээнд банкны єдєр тутмын vйл ажиллагааг удирдана.

/Энэ заалтыг 1998 оны 8 дугаар сарын 20-ны єдрийн хуулиар нэмсэн/

8. Банкны гvйцэтгэх захирал дараахь шалгуурыг хангасан байна:

1/ банк, санхvvгийн салбарт З-аас доошгvй жил ажилласан, энэ салбарын удирдлага менежментийн ур чадвар, туршлагатай;

2/ зээл буюу батлан даалтын гэрээгээр хvлээсэн хугацаа хэтэрсэн аливаа єргvй;

3/ ял шийтгэлгvй.

/Энэ хэсгийг 1998 оны 8 дугаар сарын 20-ны єдрийн хуулиар нэмсэн/

9. Банкны гvйцэтгэх захирал нь энэ зvйлийн 8 дахь хэсэгт заасан шалгуурыг хангаагvй буюу шударга бус vйлдэл хийсэн, эсхvл мэргэжлийн ур чадвар, vйл ажиллагааны vр дvнг нь хангалтгvй гэж vзвэл тvvнийг Монголбанкны Ерєнхийлєгч ажлаас нь тvдгэлзvvлж, чєлєєлж болно.

/ Энэ хэсгийг 1998 оны 8 дугаар сарын 20-ны єдрийн хуулиар нэмсэн/

251 дvгээр зvйл. Монголбанкны санаачилгаар Банкны хувь нийлvvлэгчдийн хурал болон тєлєєлєн удирдах зєвлєл хуралдах журам

/Энэ зvйлийн нэрэнд 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

1. Банкны тухай хууль тогтоомжийн дагуу албадлагын арга хэмжээ авч хэрэгжvvлж байгаа тохиолдолд банкны хувь нийлvvлэгчдийн хурлыг Монголбанк, тvvний томилсон бvрэн эрхт тєлєєлєгч буюу эрх хvлээн авагч зарлан хуралдуулна. Хувь нийлvvлэгчдийн хурал ээлжит болон ээлжит бус байна.

/Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

2. Банкны тухай хуулийн дагуу тухайн банкинд онцгой дэглэм тогтоох болон эрх хvлээн авах албадлагын арга хэмжээг хэрэгжvvлэхэд шаардлагатай гэж vзвэл Монголбанк, тvvний томилсон бvрэн эрхт тєлєєлєгч буюу эрх хvлээн авагчийн санаачилгаар хувь нийлvvлэгчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно.

/Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

З. Банкны хувь нийлvvлэгчдийн хурлын товыг хурал хуралдахаас 30 хоногийн ємнє зарлах ба онцгой дэглэм тогтоосон, эрх хvлээн авах арга хэмжээ хэрэгжvvлсэн тохиолдолд хувь нийлvvлэгчдийн хурлыг энэ хугацаанаас ємнє зарлан хуралдуулж болно.

/Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

4. Бvрэн эрхт тєлєєлєгч болон эрх хvлээн авагчийн саналаар хурлын шийдвэр хvчин тєгєлдєр болно.

/Энэ зvйлийг 1998 оны 8 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар нэмсэн/

26 дугаар зvйл. Банкны дvрэм

1. Банкны дvрэмд дор дурдсан зvйлийг заавал тусгана:

1/ банкны оноосон нэр, оршин байгаа газар, хаяг;

2/ эрхлэх ажил, vйлчилгээний хvрээ;

3/ дvрмийн сангийн хэмжээ;

4/ банкны удирдлага,зохион байгуулалтын бvтэц;

5/ хувь нийлvvлэгчдийн хурал хуралдах болон тєлєєлєн удирдах зєвлєлєєс vйл ажиллагаа явуулах журам;

/ Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

6/ дотоод хяналтын албаны ажиллах журам.

/Энэ заалтыг 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

7/ банк, банкны ажилтны нэр хvндийг хамгаалах, аюулгvй байдал, нийгмийн баталгааг хангахтай холбогдсон асуудал.

2. Банкны дvрэмд оруулсан нэмэлт, єєрчлєлтийг тухай бvр Монголбанкинд мэдэгдэж, бvртгvvлнэ.

3. Дотоод хяналтын алба нь банкны удирдлагаас баталсан бодлого, тухайн жилийн бизнес тєлєвлєгєє, тєсєв, vйл ажиллагаанд мєрдєх журмын хэрэгжилт, нягтлан бодох бvртгэлийн хєтлєлт, санхvvгийн тайлан зєв эсэхэд хяналт тавьж, актив хєрєнгийг хамгаалан vр ашгийг дээшлvvлэх чиг vvрэгтэйгээр банкны тєлєєлєн удирдах зєвлєл болон гvйцэтгэх захиралд ажлаа тайлагнах зарчмаар ажиллана.

/Энэ хэсгийг 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмсэн/

27 дугаар зvйл. Банкны єєрийн хєрєнгє

1. Банк єєрийн хєрєнгєтэй байна. Єєрийн хєрєнгийг Монголбанкнаас баталсан нягтлан бодох бvртгэлийн журмын дагуу тодорхойлно.

/Энэ хэсгийг 1998 оны 8 дугаар сарын 20-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

2. Дvрмийн сан нь банкны хувь нийлvvлэгчдийн оруулсан мєнгєн хєрєнгєєс бvрдэх бєгєєд тvvний доод хэмжээ нь 1 тэрбум тєгрєг байна.

/Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

Дvрмийн сангийн хэмжээг улсын эдийн засгийн байдал, мєнгєний ханш уналт, тухайн банкны тєлбєрийн чадвар, эрхлэх vйл ажиллагааны онцлогийг харгалзан Монголбанк нэмэгдvvлэн тогтоож болно.

/Энэ хэсгийг 1998 оны 8 дугаар сарын 20-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

З. Банкны бус салбарт хєрєнгє оруулсан гадаадын хєрєнгє оруулагч єєрт ногдох ашгаас банкны салбарт хєрєнгє оруулж болно.

4. /Энэ хэсгийг 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон/

5. Банк нь Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны vзvvлэлтийг хангасан боловч ногдол ашиг хуваарилсны дараа эдгээр vзvvлэлт хангагдах нєхцєлд ногдол ашиг хуваарилна.

/Энэ хэсгийг 1998 оны 8 дугаар сарын 20-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

6. Банк єєрийн хєрєнгийн хэмжээг ашиг, алдагдлаараа буюу зээл тєлєгдєхєд учирч болзошгvй алдагдлаас хамгаалах санг илvv, дутуу байгуулсан хэсгээрээ нэмэгдvvлж, эсхvл хорогдуулж тодорхойлно.

7. Зээл тєлєгдєхєд учирч болзошгvй алдагдлаас хамгаалах сан байгуулах, зарцуулах журмыг Монголбанк Сангийн яамтай хамтран тогтооно.

Бусад активын эрсдлийн санг байгуулах, зарцуулах журмыг Монголбанк тогтооно.

/Энэ хэсгийг 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмсэн/

8. Энэ зvйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад санг байгуулах журмыг банк єєрєє тогтооно.

9. Банкны хувь нийлvvлэгч дvрмийн санд оруулсан хєрєнгєє Монголбанкны зєвшєєрлєєр худалдах, єв залгамжлах, бэлэглэх, гэрээслэхээс єєрєєр буцааж авахыг хориглоно.

Хувь нийлvvлэгч нь дvрмийн санд оруулсан хєрєнгєє худалдах, єв залгамжлуулах, бэлэглэх, гэрээслvvлэхээр байгуулсан гэрээ нь хууль тогтоомжид заасан нєхцєл, шаардлагыг зєрчсєн нь шvvхийн шийдвэрээр нотлогдсон бол Монголбанк зохих зєвшєєрлийг олгохгvй байх эрхтэй.

/ Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон ба 2001 оны 2 дугаар сарын 2-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

Хууль тогтоомж зєрчиж дvрмийн санг бvрдvvлсэн нь шvvхийн шийдвэрээр нотлогдсон бол гэмт vйлдлийн улмаас учирсан хохирлыг дvрмийн санд оруулсан хєрєнгєєр барагдуулах, Монголбанкнаас эрх хvлээн авах албадлагын арга хэмжээг хэрэгжvvлэх хvрээнд банкны алдагдлыг дvрмийн сангаас хаах нь vvнд тус тус хамаарахгvй.

/Энэ хэсгийг 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмсэн/

1О. Банкны хувь нийлvvлэгч дvрмийн санд оруулсан хувь хєрєнгийнхєє хэмжээгээр санхvvгийн хариуцлага хvлээж, алдагдлыг нєхнє.

/ Энэ хэсэгт 1998 оны 8 дугаар сарын 20-ны єдрийн, мєн 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиудаар єєрчлєлт орсон/

11. Банкны дvрмийн сангийн бvтэц, хувь нийлvvлэгчдийн бvрэлдэхvvнд єєрчлєлт оруулах бvрд Монголбанкинд мэдэгдэж зєвшєєрєл авна.

/ Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

Дvрмийн санг нэмэгдvvлэх хорогдуулах, шинээр хувьцаа гаргах, худалдах, шилжvvлэхэд мєрдєх журмыг Монголбанк тогтооно.

/ Энэ хэсгийг 1998 оны 8 дугаар сарын 20-ны єдрийн хуулиар нэмсэн, энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмэлт орсон/

28 дугаар зvйл. Санхvvгийн тайлан

1. Банкны санхvvгийн тайлан нь тэнцэл, орлого, зарлагын болон мєнгєн хєрєнгийн хєдлєлийн тайлан, тайлбар, тодруулгаас бvрдэнэ.

2. Банкны санхvvгийн тайлан нь дараахь шаардлагыг хангасан байна:

1/ санхvvгийн тайлангийн vзvvлэлтvvд нь олон улсын жишгийг vндэслэн Монголбанкнаас тогтоосон нягтлан бодох бvртгэлийн зарчимд нийцсэн;

2/ санхvvгийн тайланг энэ хэсгийн 1-д заасны дагуу vнэн зєв гаргасан гэдгээ албан ёсоор нотолсон баримт бичиг vйлдэн огноог тэмдэглэж, банкны тєлєєлєн удирдах зєвлєлийн дарга, гvйцэтгэх захирал, ерєнхий нягтлан бодогч нар гарын vсгээ зурж, тамга, тэмдэг дарсан;

3. Монголбанкны шаардсанаар банк нь санхvvгийн тайлангаа сар бvр гаргаж єгнє. Банкны санхvvгийн тайлантай холбогдсон нэмэлт, нотлох баримтыг Монголбанк шаардах эрхтэй.

/ Энэ зvйлийг 1998 оны 8 дугаар сарын 20-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

281 дvгээр зvйл. Банкны санхvvгийн тайланг нийтэд мэдээлэх

1. Банк нь энэ хуулийн 28 дугаар зvйлийн шаардлагыг хангасан санхvvгийн тайланг улирал тутам, аудитаар баталгаажуулсан тухайн жилийн санхvvгийн тайланг дараа жилийн 1 дvгээр улиралд багтаан нийтэд хэвлэлээр мэдээлж байна.

2. Монголбанк нь энэ зvйлийн 1 дэх хэсэгт заасан тайлангаас гадна дараахь мэдээллийг бvхэлд нь буюу хэсэгчлэн нийтлэхийг бvх банкнаас, эсвэл тодорхой нэр заасан банкнаас шаардаж болно:

1/ банкны тєлєєлєн удирдах зєвлєлийн дарга, гvйцэтгэх захирлын гарын vсгээр баталгаажуулсан ажлын тайлан;

2/ банкны хувь нийлvvлэгч, тєлєєлєн удирдах зєвлєл, гvйцэтгэх захирал, тvvний орлогч, ерєнхий нягтлан бодогч, газар, хэлтсийн удирдлага, хяналтын зєвлєлийн талаар;

/ Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

3/ хуулийн этгээдийн статус, ємчлєлийн бvтэц бvрэлдэхvvн;

4/ санхvv, бvртгэлийн систем, дотоод хяналт;

5/ банкны эрсдэлийг тодорхойлоход шаардлагатай гэж Монголбанкнаас vзсэн бусад мэдээлэл.

3. Монголбанк нь банкнаас нийтэлсэн санхvvгийн тайлан, мэдээлэл нь зохих журмыг баримтлаагvй, буруу, ташаа, алдаатай бол залруулахыг шаардана.

/ Энэ зvйлийг 1998 оны 8 дугаар сарын 20-ны єдрийн хуулиар нэмсэн/

282 дугаар зvйл. Санхvvгийн тайланг аудитаар баталгаажуулах

1. Банк нь санхvvгийн тайлан, бусад шаардлагатай баримт, материалаа Монголбанкнаас зєвшєєрєл авсан аудитын байгууллага / аудитор/ -аар жилд нэгээс доошгvй удаа шалгуулж баталгаажуулна.

2. Банкны санхvvгийн тайлан, баримт материалыг шалгаж баталгаажуулах зорилгоор банкны vйл ажиллагаанд аудит хийх зєвшєєрєл олгох журмыг Монголбанк батална.

3. Аудитын байгууллага / аудитор/ нь баталгаажуулсан санхvvгийн тайлан, баримт материалынхаа талаархи дvгнэлтийг тухайн банкны Тєлєєлєн удирдах зєвлєл, Хянан шалгагчдын зєвлєлд танилцуулна.

/Энэ зvйлийг 1998 оны 8 дугаар сарын 20-ны єдрийн хуулиар нэмсэн/

28З дугаар зvйл. Аудитын дvгнэлтийг Монголбанкинд гаргаж єгєх

1. Аудитын байгууллага /аудитор/ нь єєрийн баталгаажуулсан тайлангийн талаархи эцсийн дvгнэлтийн эх хувийг тухайн банк болон Монголбанкинд хvргvvлнэ.

2. Аудитын байгууллага /аудитор/ нь тухайн банкны баримт материалд vндэслэн дараахь дvгнэлтийг гаргавал энэ талаархи дvгнэлтээ Монголбанкинд даруй мэдээлнэ:

1/ тєлбєрийн чадваргvй болсон буюу тєлбєрийн чадваргvй болж болзошгvй болсноос ойрын vед санхvvгийн онц хvндрэлтэй байдалд орж болзошгvй байгаа;

2/ тус банкны ажилтнууд єєрийн банкны санхvvгийн байдалд сєргєєр нєлєєлсєн шударга бус, хууль тогтоомж зєрчсєн vйл ажиллагаанд оролцсон гэж vзсэн.

/Энэ зvйлийг 1998 оны 8 дугаар сарын 20-ны єдрийн хуулиар нэмсэн/

284 дvгээр зvйл. Аудитын vйл ажиллагааны зєвшєєрлийг хvчингvй болгох

1. Монголбанк аудитын байгууллага / аудитор/ -д олгосон зєвшєєрлийг дор дурдсан vндэслэлээр хvчингvй болгож гаргасан дvгнэлтийг хvчин тєгєлдєр бус гэж тооцно:

1/ тухайн аудитын байгууллага нь санхvvгийн тайланг буруу баталгаажуулсан буюу аудитын vйл ажиллагааны зарчмыг зєрчиж хангалтгvй vйлчилгээ vзvvлсний улмаас банкинд хохирол учруулсан;

2/ аудитын vйл ажиллагааны явцад олж мэдсэн банкны нууцлалтай холбогдох мэдээллийг бусдад задруулсан, дамжуулсан нь нотлогдсон;

3/ баталгаажуулсан тайлан, тvvний дvгнэлттэй холбогдох материалыг Монголбанкинд зориудаар дутуу єгсєн буюу єгєєгvй;

4/ зориудаар хуурамч дvгнэлт гаргасан;

5/ Монголбанкнаас эрх авсан боловч тухайн аудитын байгууллагад аудитороор ажиллахаа больсон;

6/ банкны тухай болон аудитын тухай хууль тогтоомж зєрчсєн.

/ Энэ зvйлийг 1998 оны 8 дугаар сарын 20-ны єдрийн хуулиар нэмсэн/

29 дvгээр зvйл. Татвар тєлєх

1. Банк зохих хууль тогтоомжийн дагуу татвар тєлнє.

/Энэ хэсгийг 1998 оны 1 дvгээр сарын 15-ны єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон/

30 дугаар зvйл. Банкийг хувь нийлvvлэгчдийн хурлын шийдвэрээр єєрчлєн байгуулах, татан буулгах vндсэн нєхцєл

1. Банкийг хувь нийлvvлэгчдийн хурлын шийдвэр, Монголбанкны зєвшєєрлєєр єєрчлєн байгуулж, татан буулгаж болно.

/ Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

2. Банкийг єєрчлєн байгуулах, татан буулгах тухай зєвшєєрєл авахад дор дурдсан баримт бичгийг Монголбанкинд гаргаж єгнє:

1/ банкийг єєрчлєн байгуулах, татан буулгах тухай хувь нийлvvлэгчдийн хурлын шийдвэр;

/ Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

2/ банкийг єєрчлєн байгуулах, татан буулгах шаардлага, хэлбэр, нєхцєл, хугацааг заасан баримт бичиг, тухайн банкнаас vйл ажиллагаагаа дуусгавар болгохтой холбогдуулан авах арга хэмжээ, тэдгээрийн хугацаа,vе шат, хувь нийлvvлэгчдийн хурлаар хэлэлцэж, аудитын байгууллагаар баталгаажуулсан санхvvгийн тайлан болон шаардлагатай бусад мэдээлэл;

/Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21, 2001 оны 2 дугаар сарын 2-ны єдрийн хуулиар тус тус єєрчлєлт орсон/

3/ банкийг єєрчлєн байгуулснаас гарах санхvvгийн vр дvнгийн тооцоо, єєрчлєн байгуулсны дараа байгуулагдах банкны эхлэлтийн тайлан тэнцэл.

З. Монголбанк банкийг єєрчлєн байгуулах, татан буулгах тухай холбогдох баримт бичгийг хvлээн авснаас хойш 30 хоногийн дотор уг асуудлыг шийдвэрлэж нийтэд мэдээлнэ. Монголбанк холбогдох баримт бичгийг хvлээн авсан єдрийг тооцохдоо энэ хуулийн 2О дугаар зvйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтална.

4. Банкийг єєрчлєн байгуулах, татан буулгах тухай хувь нийлvvлэгчдийн хурлын шийдвэр хууль тогтоомж зєрчсєн, харилцагчийн эрх ашигт сєргєєр нєлєєлєхєєр бол Монголбанк зєвшєєрєл єгєхєєс татгалзана.

/Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

5. Банкийг татан буулгах тухай Монголбанкны зєвшєєрлийг vндэслэн хууль тогтоомжид заасан журмын дагуу банкийг татан буулгана.

ТАВДУГААР БYЛЭГ

Банкинд хvлээлгэх албадлагын арга хэмжээ

31 дvгээр зvйл. Хууль тогтоомж зєрчсєн банкны талаар авах албадлагын арга хэмжээ

Банк хууль тогтоомж болон Монголбанкны бvрэн эрхэд хамаарах асуудлаар гаргасан шийдвэрийг зєрчсєн бол тухайн зєрчлийн шинж байдлыг харгалзан Монголбанк албадлагын дараахь арга хэмжээ авна:

1/ албан бичгээр сануулга єгєх;

2/ зєрчлийг арилгах талаар хугацаа тогтоосон даалгавар єгєх;

3/ банкны vйл ажиллагаа явуулахыг хязгаарлах, зогсоох;

4/ энэ хуулийн 49 дvгээр зvйлд заасан захиргааны шийтгэл ногдуулах;

/ Энэ заалтад 2001 оны 2 дугаар сарын 2-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

5/ банкны гvйцэтгэх захирлыг албан тушаалаас нь тvдгэлзvvлэх, чєлєєлєх, цалин хєлс, нєхєн олговор авахыг нь зогсоох;

6/ банкны vйл ажиллагааг хянаж, Монголбанкинд илтгэж байх vvрэг бvхий хянагч томилох;

/Энэ заалтыг 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмсэн/

7/ онцгой дэглэм тогтоох;

/Энэ заалтын дугаарыг 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчилсєн/

8/ банкны эрх хvлээн авах;

/Энэ заалтын дугаарыг 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчилсєн/

9/ банк байгуулах зєвшєєрлийг хvчингvй болгох.

/Энэ заалтын дугаарыг 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчилсєн/

2. Энэ зvйлийн 1 дэх хэсэгт заасан албадлагын арга хэмжээг хэрэгжvvлэх журмыг Монголбанк тогтооно.

/Энэ хэсгийг 2001 оны 2 дугаар сарын 2-ны єдрийн хуулиар нэмсэн/

32 дугаар зvйл. Албадлагын арга хэмжээ авах ерєнхий зарчим

1. Монголбанк энэ хуулийн 31 дvгээр зvйлд заасны дагуу албадлагын арга хэмжээ авахдаа адил зєрчилд адил арга хэмжээ авах зарчмыг баримтална.

2. Албадлагын арга хэмжээ авах тухай Монголбанкны шийдвэрийг vндэслэлгvй гэж vзвэл холбогдогч этгээд шvvхэд гомдол гаргаж болно.

3. Албадлагын арга хэмжээ ногдуулсан нь бусад хууль тогтоомжийн дагуу хvлээлгэх хариуцлагаас банкийг чєлєєлєх vндэслэл болохгvй.

ЗУРГАДУГААР БYЛЭГ

Банкинд онцгой дэглэм тогтоох

33 дугаар зvйл. Онцгой дэглэм тогтоох

1. Энэ хуулийн 15 дугаар зvйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т заасан шаардлагыг З сарын хугацаанд хангаагvйгээс тєлбєрийн чадваргvй болж болзошгvй нь Монголбанкны хяналт шалгалтаар тогтоогдсон нєхцєлд Монголбанкны шийдвэрээр тухайн банкны хэвийн vйл ажиллагааг хангах, санхvvгийн байдлыг нь сайжруулах зорилгоор удирдлага, зохион байгуулалт, санхvvгийн болон холбогдох бусад арга хэмжээг цогцолбороор нь авч хэрэгжvvлэхийг банкинд онцгой дэглэм тогтоох гэнэ.

2. Онцгой дэглэм тогтоосон банкинд Монголбанк тухайн банкийг удирдах бvрэн эрхт тєлєєлєгч буюу бvрэн эрхт тєлєєлєгчдийн зєвлєл / цаашид "бvрэн эрхт тєлєєлєгч" гэх/ -ийг нэг жил хvртэл хугацаагаар томилно. Бvрэн эрхт тєлєєлєгчийн ажиллах журмыг энэ хуульд нийцvvлэн Монголбанк тогтооно.

З. Онцгой дэглэм тогтоож хэрэгжvvлэхтэй холбогдсон vйл ажиллагааны зардлыг тухайн банк хариуцна.

4. Тухайн банкны хувь нийлvvлэгч онцгой дэглэм тогтоох тухай Монголбанкны шийдвэр гарснаас хойш 1О хоногийн дотор шvvхэд гомдол гаргах эрхтэй. Гомдол гаргасан нь онцгой дэглэм тогтоох шийдвэрийг тvдгэлзvvлэх vндэслэл болохгvй.

/ Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

34 дvгээр зvйл. Онцгой дэглэм тогтоох шийдвэр

1. Монголбанк онцгой дэглэм тогтоох тухай шийдвэрт дараахь зvйлийг тусгана:

1/ банкны нэр, оршин байгаа газар, хаяг;

2/ онцгой дэглэм тогтоох болсон vндэслэл;

3/ онцгой дэглэм хэрэгжvvлж эхлэх болон тvvний vргэлжлэх хугацаа;

4/ банкны vйл ажиллагаанд тавих хязгаарлалтын жагсаалт;

5/ бvрэн эрхт тєлєєлєгчийн овог, нэр.

2. Монголбанк онцгой дэглэм тогтоосон тухай шийдвэрээ нийтэд мэдээлнэ.

З5 дугаар зvйл. Бvрэн эрхт тєлєєлєгч томилох

1. Онцгой дэглэм тогтоосон банкийг удирдах бvрэн эрхт тєлєєлєгчєєр Монголбанк єєрийн ажилтныг, эсхvл бусад этгээдийг томилж болно.

2. Бvрэн эрхт тєлєєлєгчийн цалин хєлсийг Монголбанк тогтоож, тухайн банкнаас гаргуулна.

/Энэ хэсгийг 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

3. Бvрэн эрхт тєлєєлєгч vйл ажиллагаандаа хууль тогтоомж болон энэ хуультай нийцvvлэн гаргасан Монголбанкны журам, удирдамжийг баримтална.

4. Монголбанк бvрэн эрхт тєлєєлєгчийг єєрчлєх эрхтэй.

5. Бvрэн эрхт тєлєєлєгч єєрийн буруутай vйл ажиллагааны улмаас учруулсан хохирлыг хариуцна. Банкны vйл ажиллагааны ердийн эрсдэлд хамруулж болох хохирол учирсан нь бvрэн эрхт тєлєєлєгчид хариуцлага хvлээлгэх vндэслэл болохгvй.

З6 дугаар зvйл. Онцгой дэглэмийн vед авах арга хэмжээ, бvрэн эрхт тєлєєлєгчийн эрх, vvрэг

1. Монголбанк онцгой дэглэм тогтоохдоо дараахь арга хэмжээг авч хэрэгжvvлнэ:

1/ банкны хувь нийлvvлэгчийн эрхийг тvдгэлзvvлэх;

/Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

2/ тухайн банкны тєлєєлєн удирдах зєвлєл, гvйцэтгэх захирал, салбар, нэгжийн удирдлагын бvрэн эрхийг тvдгэлзvvлэх;

3/ тухайн банкны удирдлагын эрх мэдлийг бvрэн эрхт тєлєєлєгчид тvр шилжvvлэх.

/ Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

4/ банкны vйл ажиллагааны нягтлан бодох бvртгэл, санхvvгийн тайлангийн vзvvлэлтийг хянаж тохируулах арга хэмжээ авах.

/Энэ заалтыг 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмсэн/

2. Бvрэн эрхт тєлєєлєгч дараахь эрх, vvрэгтэй:

1/ тухайн банкны бvх vйл ажиллагаатай холбоотой асуудлаар бие даан шийдвэр гаргах;

2/ шаардлагатай гэж vзвэл онцгой дэглэм тогтоосон хугацаанд бусдаас татан тєвлєрvvлсэн хєрєнгєтэй холбогдох vvргийг бvрмєсєн, эсхvл хэсэгчлэн биелvvлэхийг тvдгэлзvvлэн зогсоох;

3/ тухайн банкнаас урьд нь харилцагчтай хийсэн зээл, хадгаламжийн болон бусад гэрээний нєхцєл нь банкны тухайн vеийн ерєнхий нєхцлєєс єєрєєр тогтоогдож, банкны эрх ашигт сєргєєр нєлєєлсєн гэж vзвэл уг гэрээнд єєрчлєлт оруулах цуцлах;

/Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмэлт орсон/

4/ банкны нэрийн ємнєєс гэрээ байгуулах;

5/ банкны нэрийн ємнєєс нэхэмжлэл гаргах;

6/ банкнаас ажиллагсадтай байгуулсан хєдєлмєрийн гэрээг цуцлах, тvvнд єєрчлєлт оруулах, шаардлагатай ажилтныг тvр хугацаагаар авч ажиллуулах.

7/ банкны єєрийн хєрєнгийн зохистой харьцааг хангах зорилгоор тvvний бvтэц, хэмжээг єєрчлєх.

/Энэ заалтыг 1998 оны 8 дугаар сарын 20-ны єдрийн хуулиар нэмсэн/

8/ банк єєрчлєн байгуулах.

/Энэ заалтыг 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмсэн/

3. Бvрэн эрхт тєлєєлєгчийн шийдвэрийг тухайн банк, тvvний салбар нэгж биелvvлэх vvрэгтэй. Энэхvv шийдвэрийг дагаж мєрдсєнєєс vvсэх хариуцлагыг Монголбанк хvлээнэ.

4. Онцгой дэглэм тогтоогдсон банкны гvйцэтгэх захирал ажлын тайлан, орлогын мэдvvлгээ зохих журмын дагуу бvрэн эрхт тєлєєлєгчид гаргаж єгнє.

5. Бvрэн эрхт тєлєєлєгчийн албан ёсны зєвшєєрєлгvйгээр тухайн банкны нэрийн ємнєєс болон тухайн банкны зардлаар хийсэн ажил,гvйлгээг хvчингvйд тооцно.

6. Банкны хэвийн vйл ажиллагаа хангагдсан нєхцєлд Монголбанк онцгой дэглэмийг цуцалж, тухайн банкинд тогтоосон хязгаарлалтыг бvрмєсєн, эсхvл хэсэгчлэн хvчингvй болгоно. Онцгой дэглэм тогтоосон vед тухайн банкны дvрэмд оруулсан нэмэлт, єєрчлєлт хvчинтэй хэвээр vлдэнэ.

7. Банкийг єєрчлєн байгуулах тєлєвлєгєєг хэрэгжvvлсний vр дvнд байгуулагдсан банкны хувь нийлvvлэгчдэд банкны удирдлагын бvрэн эрхийг шилжvvлж єгнє.

/Энэ хэсгийг 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмсэн/

361 дvгээр зvйл. Онцгой дэглэмийн vед банкийг єєрчлєн байгуулах тєлєвлєгєєг хэрэгжvvлэх

1. Банкийг єєрчлєн байгуулах тєлєвлєгєєг бvрэн эрхт тєлєєлєгчийн саналыг харгалзан Монголбанк батална.

2. Бvрэн эрхт тєлєєлєгч нь банкийг єєрчлєн байгуулах тєлєвлєгєєг дараахь байдлаар хэрэгжvvлж болно:

1/ активыг бусад этгээдэд худалдах;

2/ банкны дvрмийн санг єєрийн хєрєнгийн дутагдлыг нєхєх хэмжээнд хvртэл нэмэгдvvлэх;

3/ банк, тvvний нэгжийг худалдах;

4/ банкийг єєрчлєн байгуулах болон бусад шаардлагатай vйл ажиллагаа.

/Энэ зvйлийг 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмсэн/

ДОЛДУГААР БYЛЭГ

Банкны эрх хvлээн авах

37 дугаар зvйл. Банкны эрх хvлээн авах

Монголбанк банк, тvvний удирдлагын бvрэн эрх болон банкны єєрийн хєрєнгийг ємчлєх эрхийг банкны эрх хvлээн авагчид шилжvvлэн банкинд бvтцийн єєрчлєлт хийх буюу банкийг албадан татан буулгах vйл ажиллагааг банкны эрх хvлээн авах гэнэ.

/Энэ зvйлд 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмэлт, єєрчлєлт орсон/

38 дугаар зvйл. Банкны эрх хvлээн авах, тєлбєрийн чадваргvй болсонд тооцох vндэслэл

1. Монголбанк дор дурдсан vндэслэлээр банкинд эрх хvлээн авах арга хэмжээ авч болно:

1/ онцгой дэглэм тогтоосноор банкны хэвийн vйл ажиллагаа хангагдаагvй гэж Монголбанк vзвэл;

2/ банк тєлбєрийн чадваргvй болсон.

2. Монголбанк дор дурдсан нєхцєл байдлын аль нэг нь бvрдсэн тохиолдолд банкийг тєлбєрийн чадваргvй болсонд тооцно:

1/ банк хадгаламж эзэмшигч, харилцагч, бусад vvргийн гvйцэтгэлийг шаардах эрх бvхий этгээдийн мєнгийг тэдний анхны шаардлагаар гарган єгч чадахгvй болсон;

2/ банкны пассив нь актив хєрєнгєєсєє хэтэрсэн буюу алдагдал нь дvрмийн сан болон бусад сангийн нийлбэрээс хэтэрч єєрийн хєрєнгє алдагдсан.

3. Монголбанк энэ зvйлийн 1 дэх хэсэгт заасан vндэслэлээр тухайн банкинд эрх хvлээн авагчийг томилж банкинд бvтцийн єєрчлєлт хийх, эсхvл албадан татан буулгах тухай шийдвэр гаргана.

/ Энэ зvйлийг 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

381 дvгээр зvйл. Банкны эрх хvлээн авах арга хэмжээг хэрэгжvvлэх

1. Банкны эрх хvлээн авах арга хэмжээг дор дурдсанаар хэрэгжvvлнэ:

1/ банкинд бvтцийн єєрчлєлт хийх;

2/ банкийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгаж энэ хуулийн 46 дугаар зvйлд заасны дагуу банкны актив хєрєнгийг захиран зарцуулах.

2. Банкинд бvтцийн єєрчлєлт хийх нь албадан татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илvv хэмжээгээр хангах боломжтой гэж vзвэл Монголбанк тухайн банкинд бvтцийн єєрчлєлт хийх тухай шийдвэр гаргаж, тєлєвлєгєє батална.

3. Банкинд бvтцийн єєрчлєлт хийх тухай тєлєвлєгєє батлах боломжгvй гэж vзсэн, эсхvл энэ зvйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монголбанкны шийдвэр гарснаас хойш 6 сарын дотор банкинд бvтцийн єєрчлєлт хийх тєлєвлєгєє амжилтгvй хэрэгжсэн тохиолдолд Монголбанк банкийг албадан татан буулгах тухай шийдвэр гаргана.

/Энэ зvйлийг 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмсэн/

39 дvгээр зvйл. Банкны эрх хvлээн авагч

1. Монголбанк дараахь шаардлагыг хангасан єєрийн ажилтан буюу бусад этгээдийг банкны эрх хvлээн авагчаар томилно:

1/ банкны vйл ажиллагааны зохих мэдлэг, туршлага, мэргэжлийн ёс зvй, мэргэшлийн ур чадвартай;

2/ эрvvгийн ял шийтгэлгvй;

/Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

3/ тухайн банкнаас урьд нь авсан зээлийн єргvй;

4/ тухайн банкны хувь нийлvvлэгч, тєлєєлєн удирдах зєвлєлийн дарга, гишvvн, гvйцэтгэх захирал, бусад ажилтантай холбогдох этгээдийн харилцаагvй;

/Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

5/ банкны эрх хvлээн авагч нь хуулийн этгээд бол єєрийн vйл ажиллагааг хариуцах хангалттай хэмжээний хєрєнгє, санхvvгийн эх vvсвэртэй байх.

2. Банкны эрх хvлээн авагч Монголбанкны ємнє хариуцлага хvлээх бєгєєд шаардлага хангаагvй гэж vзвэл Монголбанк тvvнийг vvрэгт ажлаас нь чєлєєлж болно.

3. Банкны эрх хvлээн авагчийн цалин хєлсийг Монголбанк тогтоож, тухайн банкнаас гаргуулна.

4. Банкны эрх хvлээн авагч Монголбанкнаас гаргасан дvрэм, журам, тушаал, зааврыг дагаж мєрдєнє.

4О дvгээр зvйл. Банкны эрх хvлээн авагчийн бvрэн эрх хэрэгжих нєхцєл

1. Монголбанк банкны эрх хvлээн авагчийг томилсноор:

/Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

1/ банк, тvvний удирдлагын бvрэн эрх болон банкны єєрийн хєрєнгийг ємчлєх эрх нь банкны эрх хvлээн авагчид шилжинэ;

2/ тухайн банк бусад этгээдээс ємч, хєрєнгє, тєлбєр хvлээн авах эрхийн хугацаа дуусаж байгаа буюу дуусах хугацаа нь 6 сараас доош хугацаагаар дєхсєн бол банкны эрх хvлээн авагчийг томилогдсоноос хойш уг эрхийг 6 сараар шууд сунгагдсанд тооцно.

2. Банкны эрх хvлээн авах vйл ажиллагаа хэрэгжих хугацаанд урьд гарсан шvvхийн шийдвэрийн дагуу тухайн банкны зээлийн барьцаалсан эд хєрєнгє болон актив хєрєнгийг борлуулснаас орох орлогоос vл маргах журмаар тєлбєр гvйцэтгэхийг хориглоно.

/Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмэлт орсон/

З. Банкнаас хийгдсэн тєлбєр, шилжvvлэг нь зарим этгээдийн эрх ашгийг бусдаас илvvтэйд vзсэн шинжтэй бол банкны эрхийг хvлээн авах vйл ажиллагаа эхлэхээс ємнєх З сарын дотор хийгдсэн тєлбєрийг, хэрэв тєлбєр хvлээн авагч нь банкны хувь нийлvvлэгч, тєлєєлєн удирдах зєвлєлийн дарга, гишvvн, гvйцэтгэх захирал, ажилтан, тэдгээрт холбогдох этгээд байвал банкны эрхийг хvлээн авах vйл ажиллагаа эхлэхээс ємнєх 12 сарын дотор хийгдсэн бvх тєлбєрийг дор дурьдсанаас бусад тохиолдолд тус тус хvчингvйд тооцно:

/Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

1/ холбогдох хадгаламж эзэмшигчид тєлсєн тєлбєр нь тухайн vед нэг хадгаламж эзэмшигчид тєлєхєєр Монголбанкнаас тогтоосон хязгаараас хэтрээгvй;

2/ бусдад шилжvvлсэн эд хєрєнгє нь уг эд хєрєнгийн зах зээлийн vнээр тєлєгдсєн;

3/ банкны тєлєєлєн удирдах зєвлєлийн дарга, гишvvн, гvйцэтгэх захирал, ажилтанд олгосон цалин хєлс нь тэдгээрт урьд нь олгож байсан цалин хєлсний ердийн хэмжээнээс хэтрээгvй / шагнал, бусад тусгай нэмэгдэл vvнд хамаарахгvй/ .

41 дvгээр зvйл. Банкны эрх хvлээн авагчийг томилсонтой холбогдуулан шvvхэд хандах

1. /Энэ хэсгийг Yндсэн хуулийн цэцийн 1998 оны 6 дугаар сарын 17-ны єдрийн тогтоолоор хvчингvй болсонд тооцсон/

2. Энэ зvйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шvvхэд гомдол гаргасан нь банкны эрх хvлээн авагчийн vйл ажиллагааг тvдгэлзvvлэх, зогсоох vндэслэл болохгvй.

3. Шvvх гомдлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.

42 дугаар зvйл. Банкны эрх хvлээн авах ажиллагаа эхэлснийг зарлан мэдэгдэх

1. Банкны эрх хvлээн авагч томилогдсоноосоо хойш 24 цагийн дотор удирдлага, хяналт нь тvvнд шилжсэн тухай зарлалыг тухайн банк,тvvний салбарын байранд гаргаж, харилцагчид мэдэгдэнэ.

/ Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

2. Банкны эрх хvлээн авагч энэ зvйлийн 1 дэх хэсэгт заасан зарлалыг нийтэд мэдээлж, зарлалын хувийг Монголбанкинд хvргvvлнэ.

43 дугаар зvйл. Банкны эрх хvлээн авагчийн бvрэн эрх

Банкны эрх хvлэн авагч дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:

1/ банкны тодорхой vйл ажиллагааг vргэлжлvvлэх, зогсоох;

2/ банкны тєлєх тєлбєрийг зогсоох,тєлбєрийн хэмжээг хязгаарлах;

3/ хадгаламжийн хvvгийн хувь хэмжээг тухайн vеийн хадгаламжийн хvvгийн доод хувь хэмжээнээс багагvй байхаар єєрчлєн тогтоох;

4/ банкны хєрєнгє оруулалт хийхээр байгуулсан гэрээг цуцлах, зээлийн хvv, vйлчилгээний хєлсний хувь хэмжээ, хугацаанд єєрчлєлт оруулах;

5/ банкны байгуулсан хєдєлмєрийн болон бусад гэрээг цуцлах, шаардлагатай ажилтан авч ажиллуулах;

6/ шаардлагатай гэж vзсэн мэдээллийг нийтэд мэдээлэх;

7/ банкны нэрийн ємнєєс гэрээ байгуулах;

8/ банкны нэрийн ємнєєс нэхэмжлэл гаргах, шvvх хуралдаанд банкийг тєлєєлж оролцох;

9/ бусдад олгосон зээл болон зээлийн барьцаалсан эд хєрєнгийг vнэлж худалдан борлуулах;

/Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмэлт орсон/

10/ банкны нэрийн ємнєєс Монголбанкнаас тогтоосон хэмжээг баримтлан тєлбєр хийх.

44 дугаар зvйл. Банкны эрх хvлээн авагчийн нэн даруй авах арга хэмжээ

1. Банкны эрх хvлээн авагч нь удирдлагын бvрэн эрх болон ємчлєх эрхийг шилжvvлэн авсны дараа дараахь арга хэмжээ нэн даруй авч хэрэгжvvлнэ:

1/ энэ хуулийн 27 дугаар зvйлийн 10 дахь хэсэгт заасны дагуу банкны хувь нийлvvлэгчдэд алдагдлыг хvлээлгэж, тэдгээрийн оруулсан хєрєнгийн хэмжээгээр дvрмийн сан, бусад сангаас хасалт хийж санхvvгийн тайланд тусгах;

2/ банкны нийт актив хєрєнгийн жагсаалт, бvртгэлийг гаргах, активыг хяналтандаа авах;

3/ бусдын эзэмшилд байгаа банкны актив хєрєнгийг буцааж авах;

4/ хадгалалтын гэрээгээр авсан бусдын vнэт зvйлийг буцааж єгєх;

5/ банкинд бvтцийн єєрчлєлт хийх буюу албадан татан буулгах талаархи санал дvгнэлт, тєлєвлєгєєг 3 сарын дотор боловсруулж, Монголбанкинд танилцуулах.

2. Банкийг албадан татан буулгах тухай шийдвэр гарсан тохиолдолд банкны эрх хvлээн авагч нь дараахь арга хэмжээ авна:

1/ худалдаж борлуулах актив хєрєнгийн жагсаалт, тvvнийг борлуулах vнэлгээг тогтоож, холбогдох этгээдэд мэдээлэх;

2/ банкнаас авлагатай этгээдийн нэхэмжлэлийг хvлээн авах хугацааг тогтоож, нийтэд мэдээлэх;

3/ нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийг хангах хэлбэр, хэмжээ, тєлбєрийн хуваарь, дарааллыг тогтоож, нэхэмжлэлийг хvлээн авснаас хойш 2 сарын дотор холбогдох нэхэмжлэгчид мэдэгдэх.

/Энэ зvйлийг 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

45 дугаар зvйл. Тєлбєр барагдуулах дараалал

1. Банкны эрх хvлээн авагч банкны активыг худалдаж борлуулсан орлогоос нэхэмжлэгчийн шаардлагыг хангахдаа дараахь дарааллыг баримтална:

1/ бусдын амь нас, эрvvл мэндэд учруулсан хохирлыг арилгуулах талаар шvvхээс шийдвэрлэснийг vндэслэн тухайн банкнаас гаргуулж байсан тєлбєр;

2/ банкны эрх хvлээн авах vйл ажиллагаатай холбогдож гарсан зардал;

3/ банкны эрх хvлээн авагч томилогдсоноос хойш бусдаас олгосон зээлийн тєлбєр;

4/ иргэний харилцах данс, хадгаламж, хvvгийн тєлбєр;

5/ хуулийн этгээдийн харилцах данс, хадгаламж, хvvгийн тєлбєр;

6/ бусдын олгосон зээлийн тєлбєр;

7/ бусдад тєлєх бусад єглєг.

2. Актив хєрєнгийг худалдаж борлуулснаас орох орлого нэхэмжлэлийн шаардлагыг хангахад хvрэлцэхгvй бол дарааллын эхний тєлбєрийг бvрэн барагдуулсны дараа тvvний дараагийн тєлбєрийн шаардлагыг хангах зарчмыг баримтална.

3. Нэг дараалалд орсон хэд хэдэн тєлбєрийг нэгэн зэрэг барагдуулж хvрэлцэхгvй тохиолдолд тус бvрийн тєлбєрийн хэмжээнд хувь тэнцvvлэн нэхэмжлэлийн шаардлагыг хангана.

4. Энэ зvйлийн 1 дэх хэсэгт заасан тєлбєрийг бvрэн барагдуулсны дараа vлдэх хєрєнгийг тухайн банкны хувь нийлvvлэгчдэд хувьцааны давуу ба ердийн эрх гэсэн дарааллаар хувь тэнцvvлэн хуваарилна.

/Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний хуулиар єєрчлєлт орсон/

46 дугаар зvйл. Банкны эрх хvлээн авагч банкны актив хєрєнгийг захиран зарцуулах

1. Банкны эрх хvлээн авагч банкны актив хєрєнгийг захиран зарцуулахтай холбогдсон дараахь vйл ажиллагааг томилогдсон єдрєєсєє хойш зохион байгуулна:

/ Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

1/ гэрээний дагуу тухайн банкны єрийг тvvнд ногдох актив хєрєнгийн хамт бvхэлд нь буюу хэсэгчлэн нэг жилд багтаан бусдад шилжvvлэх;

/ Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

2/ банкны актив хєрєнгийг 2 жилд багтаан худалдан борлуулах.

2. Энэ зvйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан vйл ажиллагааг хэрэгжvvлэхийн тулд банкны эрх хvлээн авагч нь:

1/ банкийг татан буулгасны дараа тєлєх боломжтой хэмжээнээс багагvйгээр тооцож банкны єр, хадгаламжийн тєлбєрийг бууруулна;

2/ банкны хадгаламж эзэмшигч, харилцагчид єгєх тєлбєрєєс тухайн хадгаламж эзэмшигч,харилцагчдаас авах зээлийн тєлбєрийг суутгана.

3. Банкны эрх хvлээн авагч банкны актив хєрєнгийг захиран зарцуулах vйл ажиллагааг явуулахдаа хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг бусдаас илvvд vзнэ.

47 дугаар зvйл. Банкны эрх хvлээн авах ажиллагааг дуусгавар болгох

Банкны эрх хvлээн авагч нь банкинд бvтцийн єєрчлєлт хийх тєлєвлєгєєг хэрэгжvvлсэн болон нийт актив хєрєнгийг худалдан борлуулж дууссан тухай тайланг гаргаж Монголбанкинд єгнє. Энэхvv тайланг Монголбанк баталж, нийтэд мэдэгдсэнээр банкны эрх хvлээн авах ажиллагааг дуусгавар болсонд тооцно.

/Энэ зvйлийг 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

48 дугаар зvйл. Банкны дампуурлыг зарлах

1. Банкны дампуурлыг шvvх зарлана.

2. Шvvх банкны дампуурлыг зарлаж татан буулгах асуудлыг энэ хуулиар тогтоосон зарчмыг vндэслэн дампуурлын тухай хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

/Энэ зvйлийг 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

НАЙМДУГААР БYЛЭГ

Хариуцлага

49 дvгээр зvйл. Монголбанкны хянан шалгагчаас хууль тогтоомж зєрчигчид хvлээлгэх хариуцлага

1. Банкны тухай хууль тогтоомж зєрчсєн нь эрvvгийн хариуцлага хvлээлгэхээргvй бол гэм буруутай этгээдэд Монголбанкны хянан шалгагч дараахь хариуцлага ногдуулна:

1/ банк, банкны салбарыг зєвшєєрєлгvй нээсэн бол хууль бусаар олсон орлогыг хурааж 500000-аас 1000000 хvртэл тєгрєгєєр торгох;

/ Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

2/ банкны бус байгууллага Монголбанкны зєвшєєрєлгvйгээр банкны vйл ажиллагаа эрхэлсэн бол олсон орлогыг хурааж 250000-аас 500000 хvртэл тєгрєгєєр торгох;

/ Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

3/ банкны тухай хууль тогтоомж,тэдгээрийг хэрэгжvvлэх талаар Монголбанкны Ерєнхийлєгчийн гаргасан шийдвэрийг биелvvлээгvй ажилтан, албан тушаалтныг 50000-аас 100000 хvртэл, банкийг 500000-аас 1000000 хvртэл тєгрєгєєр торгох;

/ Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмэлт, єєрчлєлт орсон/

4/ хяналт шалгалтад саад учруулсан иргэнийг 10000-аас 25000 хvртэл , ажилтан, албан тушаалтныг 50000-аас 100000 хvртэл тєгрєгєєр торгох;

/ Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмэлт, єєрчлєлт орсон/

5/ тєлбєр тооцооны баримтыг нуун дарагдуулсан буюу гvйлгээг саатуулсан ажилтан, албан тушаалтныг 50000-аас 100000 хvртэл, банкийг 500000-аас 1000000 хvртэл тєгрєгєєр торгох;

/ Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмэлт, єєрчлєлт орсон/

6/ тайлан, тэнцэл, мэдээ баримтыг Монголбанкинд зохих журмын дагуу гаргаж єгєєгvй буюу энэ хуулийн 281 дvгээр зvйлийн дагуу нийтэд мэдээлэх санхvvгийн тайланг хvндэтгэн vзэх шалтгаангvйгээр нийтэд мэдээлээгvй бол банкийг 1000000 хvртэл тєгрєгєєр, ажилтан, албан тушаалтныг 250000 хvртэл тєгрєгєєр торгох;

/Энэ заалтыг 1998 оны 8 дугаар сарын 20-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан мєн энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмэлт орсон/

7/ энэ хуулийн 15 дугаар зvйлд заасан шаардлагыг хангаагvй бол банкийг 500000-аас 1000000 хvртэл тєгрєгєєр торгох.

/ Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

8/ нийтлvvлсэн тайлан мэдээлэлд хуурамч, худал, ташаа мэдээлэл агуулагдсан бол тухайн банк буюу уг тайлан мэдээллийг нийтлvvлэх vед ажиллаж байсан гvйцэтгэх захирлыг 250000 хvртэл тєгрєгєєр торгох.

/ Энэ заалтыг 1998 оны 8 дугаар сарын 20-ны єдрийн хуулиар нэмсэн/

9/ энэ хуулийн 71 дvгээр зvйлийг зєрчин хуурамч, худал ташаа мэдээлэл бvхий зар сурталчилгааг тараасан бол тухайн банкийг 1000000 хvртэл тєгрєгєєр, уг зар сурталчилгааг тараах vед ажиллаж байсан гvйцэтгэх захирлыг 250000 хvртэл тєгрєгєєр тус тус торгох.

/ Энэ заалтыг 1998 оны 8 дугаар сарын 20-ны єдрийн хуулиар нэмсэн/

10/ энэ хуулиар хориглосон vйл ажиллагаа эрхэлсэн банкны олсон орлогыг хурааж, банкийг 1000000 хvртэл тєгрєгєєр, ажилтан, албан тушаалтныг 50000- 250000 хvртэл тєгрєгєєр, зєвшєєрсєнєєс бусад тохиолдолд банкны нууцыг задруулсан этгээдийг 250000- 500000 хvртэл тєгрєгєєр торгох.

/Энэ заалтыг 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмсэн/

2. Торгуулийн орлогыг улсын тєсєвт оруулна.

3. Банкны тухай хууль тогтоомж зєрчсєнєєс учирсан эд хєрєнгийн хохирлыг Иргэний хуулийн дагуу нєхєн тєлvvлнэ.

4. Энэ зvйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийг vндэслэлгvй ногдуулсан гэж vзвэл захиргааны болон шvvхийн журмаар гомдол гаргаж болно.

5О дугаар зvйл. Хууль хvчин тєгєлдєр болох

Энэ хуулийг 1996 оны 1О дугаар сарын 1-ний єдрєєс эхлэн дагаж мєрдєнє.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ц. ЭЛБЭГДОРЖ

 

 

архив | линк | гишvvдийн vг | хэлэлцvvлэг | шинээрnew

2001 © "Залуу эдийн засагч" клуб.