нvvр хуудас | танилцуулга | зорилго | дvрэм | бидний тухай | vйл ажиллагаа | e-mail
эдийн засаг
статистик
хууль, эрх
[YНДСЭН]
[ААН]
[ОА ТАТВАР]
[БАНК]
[ВАЛЮТ]
[ВЕКСЕЛ]
[ХЄРЄНГЄ ОРУУЛАЛТ]
[ДААТГАЛ]
[ДАМПУУРАЛ]
[ИРГЭНИЙ]
[КОМПАНИ]
[ТББ]
санхvv
маркетинг

 

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1997 оны 12 дугаар сарын 5-ны єдєр
Улаанбаатар хот

ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ

НЭГДYГЭЭР БYЛЭГ

Нийтлэг vндэслэл

1 дvгээр зvйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр даатгалын vйл ажиллагаа явуулах эрх зvйн vндсийг тодорхойлж, даатгалын компани болон иргэд, хуулийн этгээдийн хоорондын харилцааг зохицуулах, тєрєєс даатгалын vйл ажиллагаанд хяналт тавих зарчмыг тогтооход оршино.

2 дугаар зvйл. Даатгалын тухай хууль тогтоомж

2.1. Даатгалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцvvлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бvрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд даатгалын тухай хууль тогтоомжоос єєрєєр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мєрдєнє.

3 дугаар зvйл. Хуулийн зохицуулах хvрээ

3.1. Иргэд, хуулийн этгээдийн эд хєрєнгийн болон хуульд харшлаагvй эд хєрєнгийн бус ашиг сонирхлын даатгалын харилцааг энэ хуулиар зохицуулна.

3.2. Нийгмийн даатгал, иргэний эрvvл мэндийн даатгалтай холбогдсон харилцаа тус тусын хуулиар зохицуулагдана. Нийгмийн даатгал, иргэний эрvvл мэндийн даатгалын сайн дураар даатгуулах зарим тєрлvvдийг энэ хуулиар зохицуулж болно.

4 дvгээр зvйл. Хуулийн нэр томъёо

4.1. Энэ хуульд хэрэглэсэн нэр томъёог дараахь утгаар ойлгоно:

4.1.1. "даатгал" гэдэгт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эд хєрєнгийн болон хуульд харшлаагvй эд хєрєнгийн бус ашиг сонирхлыг болзошгvй эрсдлээс даатгах vйл ажиллагааг;

4.1.2. "амь нас, эрvvл мэндийн болон ашиг сонирхлын даатгал" гэдэгт иргэдийн эрvvл мэнд, амь нас, ашиг сонирхолд учирч болох хохирол, тохиролцсон болзлыг даатгалын компаниар нєхvvлж тєлvvлэхээр тохирч хийсэн хэлцлийг;

4.1.3. "хариуцлагын даатгал" гэдэгт даатгуулагч нь єєрийн санаатай бус vйл ажиллагаанаас гуравдагч этгээдэд учруулж болох хохирлыг даатгалын компаниар нєхvvлэхээр тохирч хийсэн хэлцлийг;

4.1.4. "даатгалын зvйл" гэдэгт эд хєрєнгє болон хуульд харшлаагvй эд хєрєнгийн бус ашиг сонирхлыг;

4.1.5. "эд хєрєнгийн бус ашиг сонирхол" гэдэгт материаллаг эд хєрєнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбогдож vvсэхээс бусад бvх тєрлийн ашиг сонирхлын харилцааг;

4.1.6. "даатгагч" гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хууль тогтоомжийн дагуу даатгалын vйл ажиллагаа эрхлэх зєвшєєрєл авсан ашгийн тєлєє компанийг;

4.1.7. "даатгуулагч" гэдэгт хууль болон гэрээний vндсэн дээр даатгалын зvйлээ даатгагчид даатгуулсан иргэн, хуулийн этгээдийг;

4.1.8. "даатгалын тєлєєлєгч" гэдэгт энэ хуулийн 4.1.6-д заасан даатгагчаас олгосон эрх хэмжээний хvрээнд тvvний нэрийн ємнєєс даатгалын vйл ажиллагаа явуулах иргэн, хуулийн этгээдийг;

4.1.9. "даатгалын зуучлагч" гэдэгт хууль тогтоомжийн дагуу зєвшєєрєл авч даатгагч, давхар даатгагчийн хооронд зуучлагчийн vvрэг гvйцэтгэгч компанийг;

4.1.10. "даатгалын эрсдэл" гэдэгт даатгалд хамрагдсан зvйлд хохирол учруулж болох нєхцєл, орчныг;

4.1.11. "даатгалын тохиолдол" гэдэгт даатгуулсан зvйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бvрдэхийг;

4.1.12. "даатгалын vнэлгээ" гэдэгт даатгуулж байгаа эд хєрєнгийн болон эд хєрєнгийн бус ашиг сонирхлын мєнгєн илэрхийллийн хэмжээг;

4.1.13. "даатгалын хугацаа" гэдэгт даатгалын гэрээний хvчин тєгєлдєр байх хугацааг;

4.1.14. "даатгалын хураамж" гэдэгт даатгуулагч єєрийн эд хєрєнгє болон эд хєрєнгийн бус ашиг сонирхлоо даатгуулсны тєлєє даатгагчид тєлєх тєлбєрийг;

4.1.15. "даатгалын нєхєн олговор" гэдэгт даатгалын тохиолдлоор даатгагчаас даатгуулагчид олгох мєнгийг;

4.1.16. "даатгалын баталгаа" гэдэгт даатгуулагчийн эд хєрєнгє, ашиг сонирхлыг даатгасныг баталж, даатгагчаас олгох даатгалын нєхцєлийг тусгасан албан ёсны баримт бичгийг;

4.1.17. "даатгалын нєєцийн сан" гэдэгт даатгуулагчид учирч болзошгvй хохирлыг нєхєх зорилгоор даатгагч нь даатгалын хураамжийн цэвэр орлогоос тооцож нєєцєлсєн мєнгєн хєрєнгийг;

4.1.18. "давхар даатгал" гэдэгт даатгагч нь даатгуулагчийн ємнє хvлээсэн vvргээ бvрэн буюу хэсэгчлэн дотоод, гадаадын єєр даатгагчид дахин даатгах хэлбэрийг.

ХОЁРДУГААР БYЛЭГ

Даатгалын vйл ажиллагаа

5 дугаар зvйл. Даатгал, тvvний хэлбэр

5.1. Даатгал гэж гэрээний vндсэн дээр нэг талаас даатгуулагч єєрийн эд хєрєнгє, ашиг сонирхлоо болзошгvй аюул, эрсдэлээс учирч болох хохирлоо нєхєх баталгаатай байх болон тохиролцсон болзлоор нєхєн авах зорилгоор даатгуулж, тvvний тєлєє зохих хураамж тєлєх, нєгєє талаас даатгагч нь даатгуулагчид учирч болох хохирлыг бvрэн буюу зарим хэсгийг тєлєхєєр vvрэг хvлээж, эрх эдлэх харилцааг хэлнэ.

5.2. Даатгал нь заавал даатгуулах, сайн дураар даатгуулах гэсэн хэлбэртэй байна.

5.3. Заавал даатгуулах даатгалд дараахь тєрлvvд багтана:

5.3.1. бvх тєрлийн хариуцлагын даатгал;

5.3.2. хуулиар тогтоосон бусад тєрлийн даатгал.

5.4. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр vйл ажиллагаа явуулж байгаа гадаадын болон хамтарсан аж ахуйн нэгж, байгууллагууд эд хєрєнгє, ашиг сонирхлоо Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу монголын Даатгалын компанид даатгуулна.

5.5. Монгол Улсын хуулиар заавал даатгуулахаар тогтоосноос бусад тєрлийн даатгал нь сайн дурын даатгалд хамаарна.

5.6. Сайн дурын даатгалын харилцаа нь энэ хууль болон даатгагч, даатгуулагчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулагдана.

6 дугаар зvйл. Даатгалын ангилал

6.1. Даатгалын компанийн эрхлэх даатгалыг дараахь чиглэлээр ангилна:

6.1.1. амь нас, эрvvл мэндийн болон ашиг сонирхлын;

6.1.2. эд хєрєнгийн;

6.1.3. хариуцлагын.

6.2. Даатгалын ангилалд багтах даатгалын тєрлийн жагсаалтыг Даатгалын хяналтын албанаас /цаашид "хяналтын алба" гэх/ гаргана.

7 дугаар зvйл. Даатгалын хураамж

7.1. Даатгуулагч нь эд хєрєнгє, ашиг сонирхлоо даатгуулсны тєлєє даатгалын хураамж тєлнє.

7.2. Заавал даатгуулах даатгалын хураамжийн хэмжээг Монгол Улсын хуулиар тогтоож болно. Хуулиар тогтоогоогvй тохиолдолд заавал даатгуулах даатгалын хураамжийн хэмжээг хяналтын алба тогтооно. Сайн дурын даатгалын хураамжийн дээд, доод хязгаарыг хяналтын алба тогтоох бєгєєд энэ хязгаарт багтаан даатгалын хураамжийн хэмжээг даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож гэрээнд тусгана.

7.3. Заавал даатгуулах даатгалын хураамжийг даатгуулагч холбогдох хуульд заасан болон хяналтын албанаас тогтоосон хугацаанд, сайн дурын даатгалын хураамжийг даатгалын гэрээнд заасан хугацаанд багтаан даатгагчид тєлнє.

8 дугаар зvйл. Даатгалын vнэлгээ

8.1. Даатгалын vнэлгээг даатгагч болон даатгуулагч харилцан тохиролцсоны vндсэн дээр тогтоож даатгалын гэрээнд заана.

9 дvгээр зvйл. Даатгалын гэрээ ба даатгалын баталгаа

9.1. Даатгалын гэрээ /цаашид "гэрээ" гэх/-г заавал бичгээр vйлдэх бєгєєд даатгагч нь даатгуулагчид гэрээ байгуулагдсаныг гэрчилсэн баталгаа олгоно. Гэрээнд дараахь нєхцєлийг заавал тусгана:

9.1.1. даатгагч, даатгуулагчийн эрх, vvрэг, хариуцлага;

9.1.2. даатгалын зvйл;

9.1.3. даатгалын vнэлгээний хэмжээ;

9.1.4. даатгалын эрсдэл;

9.1.5. даатгалын хураамжийн хэмжээ, тvvнийг тєлєх хугацаа;

9.1.6. даатгалын хугацаа ба хугацааг дахин сунгах нєхцєл; 9.1.7. гэрээг дvгнэх, цуцлах, тvvнд єєрчлєлт оруулах нєхцєл ;

9.1.8. энэ хуулийн 13.5, 13.14 дэх хэсэгт заасан гуравдагч этгээдтэй холбогдсон асуудал;

9.1.9. маргааныг шийдвэрлэх.

9.2. Даатгагч, даатгуулагчийн хvлээх нэмэгдэл vvрэг, хариуцлага, эрхийн талаар гэрээ байгуулагч талууд тусгайлан тохирч гэрээнд нэмж тусгаж болно.

10 дугаар зvйл. Даатгагчийн эрх, vvрэг

10.1. Даатгагч дараахь эрх эдэлж, vvрэг хvлээнэ:

10.1.1. энэ хуулийн 13.11-д заасан vндэслэл vvссэн тохиолдолд даатгалын нєхєн олговрыг бvрэн буюу тvvний зарим хэсгийг олгохоос татгалзах;

10.1.2. даатгуулагчийн эрх, vvрэг нь шинэ эзэмшигчид шилжих тохиолдолд даатгагч гэрээнд єєрчлєлт оруулах саналыг шинэ эзэмшигчид тавих;

10.1.3. даатгуулагч хууль болон гэрээгээр хvлээсэн vvргээ биелvvлээгvй тохиолдолд гэрээг цуцлах болон тvvнд єєрчлєлт оруулахыг шаардах;

10.1.4. даатгалын тохиолдол болсон vед нєхєн олговрыг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох;

10.1.5. даатгалын баталгааг гэрээнд заасан хугацаанд бичиж даатгуулагчид олгох;

10.1.6. даатгалын хууль тогтоомж, гэрээний нєхцєлийг даатгуулагчид танилцуулах;

10.1.7. Монгол Улсын хуульд зааснаас бусад тохиолдолд даатгуулагчийн талаархи мэдээ, материалын нууцыг хадгалах, бусдад дамжуулахгvй байх;

10.1.8. даатгалын эрсдэлийн улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын тєлєє даатгуулагчийн авсан арга хэмжээний єртгийг даатгалын нєхєн олговор дээр нэмж оруулан даатгуулагчид нєхєн тєлєх;

10.1.9. даатгуулагч нь нас барвал тvvний эрх, vvргийг хууль ёсны буюу гэрээслэлээр єв залгамжлагчид нь шилжvvлэх;

10.1.10. гэрээний хугацаанд даатгуулагч эрхийн чадамжгvй нь тогтоогдвол тvvний эрх, vvргийг хэрэгжvvлэхийн тулд хууль ёсны асран хамгаалагчийг шvvхээр тогтоолгож, vйл ажиллагаанд нь хяналт тавих.

11 дvгээр зvйл. Даатгуулагчийн эрх, vvрэг

11.1. Даатгуулагч дараахь эрх эдэлж, vvрэг хvлээнэ:

11.1.1. даатгалын тохиолдол болсон vед гэрээний нєхцєлийн дагуу нєхєн олговор олгохыг даатгагчаас шаардах;

11.1.2. даатгагч хууль болон гэрээний vvргээ биелvvлээгvй тохиолдолд гэрээг цуцлах болон тvvнд єєрчлєлт оруулахыг шаардах;

11.1.3. даатгуулагчийн эрх vvрэг шинэ эзэмшигчид шилжих тохиолдолд шинэ эзэмшигч гэрээнд єєрчлєлт оруулах саналыг даатгагчид тавих;

11.1.4. даатгалын хураамжийг хууль болон гэрээгээр тогтоосон хугацаанд даатгагчид тєлєх;

11.1.5. даатгалын зvйлийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалын тохиолдол болсон vед хохирлыг багасгах зорилгоор бололцоотой арга хэмжээг авах, тогтоосон хугацаанд даатгагчид мэдэгдэх;

11.1.6. даатгал хийлгэхтэй холбогдсон баримт материалыг даатгагчид vнэн зєв гаргаж єгєх.

12 дугаар зvйл. Даатгалын хугацаа

12.1. Даатгалын хураамж тєлєгдсєний дараахь єдрєєс эхлэн даатгалын гэрээ хvчин тєгєлдєрт тооцогдоно.

12.2. Амь нас, эрvvл мэндийн болон бусад аливаа ашиг сонирхлын даатгалын гэрээний vргэлжлэх хугацааг даатгагч, даатгуулагч нар

тохиролцон тогтооно. Бусад бvх тєрлийн даатгалын гэрээний хугацаа хууль буюу даатгалын гэрээнд єєрєєр заагаагvй бол 365 хоногоос илvvгvй байна.

12.3. Даатгалын гэрээ дараахь тохиолдолд дуусгавар болно:

12.3.1. хууль болон даатгалын гэрээгээр тогтоосон хугацаа дууссан;

12.3.2. даатгагч, эсхvл даатгуулагч дампуурсан, татан буугдсан;

12.3.3. шvvхээс даатгалын гэрээг хvчин тєгєлдєр бус гэж тогтоосон;

12.3.4.даатгагдсан хєрєнгє нь шvvхийн шийдвэрээр хураагдсан;

12.3.5.даатгалын хугацааг гэрээнд зааснаас ємнє дуусгавар болгох талаар хоёр тал харилцан тохиролцсон;

12.3.6. даатгагч гэрээгээр хvлээсэн vvргээ бvрэн биелvvлсэн.

12.4. Энэ хуулийн 12.3.2, 12.3.3, 12.3.4 -д заасан тохиолдлоор даатгалын хугацаа дуусгавар болсон бол тєлєгдсєн хураамжийн зєрvvг хэрхэн тооцох асуудлыг шvvх шийдвэрлэнэ.

12.5. Даатгагчийн буруугаас даатгалын гэрээг хугацаанаас ємнє цуцлахад хvрвэл даатгуулагчийн тєлсєн бvх хураамжийг даатгагч нь даатгуулагчид эгvvлэн олгоно.

12.6. Даатгуулагчийн буруугаас даатгалын гэрээг хугацаанаас ємнє цуцлахад хvрвэл даатгагч нь vлдэх хугацаанд ногдох даатгалын хураамжаас тухайн даатгалтай холбогдсон зардлыг хасч, vлдэх хэсгийг даатгуулагчид эгvvлэн олгоно.

13 дугаар зvйл. Даатгалын нєхєн олговор

13.1. Даатгагч нь энэ хууль болон гэрээнд заасан нєхцєлийн дагуу энэ хуулийн 13.10-д заасан баримтыг vндэслэн даатгалын нєхєн олговор олгоно.

13.2. Даатгагчаас даатгуулагчид олгох нєхєн олговор болон энэ хуулийн 10.1.8-д заасан нєхєн тєлбєрийн нийлбэр нь даатгалын vнэлгээнээс хэтэрч vл болно.

13.3. Даатгалын vнэлгээ нь даатгагдсан хєрєнгийн жинхэнэ єртгєєс бага байвал даатгалын нєхєн олговрыг даатгасан хэмжээнээс тооцож олгоно.

13.4. Даатгалын нєхєн олговрыг бусад тєрлийн даатгалаар нєхєн олговор хийсэн эсэхийг vл харгалзан даатгуулагчид бvрэн хэмжээгээр олгоно. Харин даатгуулагч нь даатгалын зvйлийг хэд хэдэн даатгагчид зэрэг даатгуулсан бол нєхєн олговор нь тохиролцсон болзол, учирсан хохирлын хэмжээнээс хэтэрч vл болно.

13.5. Гэрээнд заасан тохиолдолд нєхєн олговрыг даатгуулагчийн буруугаас хохирсон гуравдагч этгээдэд шууд олгож болно.

13.6. Даатгуулагч нас барсны дараа даатгалын тохиолдол болвол даатгалын нєхєн олговрыг тvvний хууль ёсны буюу гэрээслэлээр єв залгамжлагчид олгоно.

13.7. Даатгалын нєхєн олговрыг дараахь хувь хэмжээгээр олгоно:

13.7.1. амь нас, эрvvл мэндийн болон бусад аливаа ашиг сонирхолын даатгалд даатгуулсан даатгуулагч нас барах, хєдєлмєрийн чадвараа бvрэн алдах тохиолдолд даатгалын нєхєн олговрыг 100 хувь, бусад тохиолдолд хєдєлмєрийн чадвар алдалтын хувиар даатгалын vнэлгээнээс тус тус бодож олгоно;

13.7.2. гэрээнд заасан тохиолдлоор даатгуулагчийн хєрєнгє бvрэн сvйрсэн тохиолдолд нєхєн олговрыг 100 хувь, єєрийн буруугаас бvрэн сvйрвэл нєхєн олговрыг 80 хувь олгоно;

13.7.3. гэрээнд заасан тохиолдлоор даатгуулагчийн хєрєнгє хагас сvйрсэн тохиолдолд учирсан хохирлын хэмжээг зєв тогтоож хувь тэнцvvлэн олгоно. Эд хєрєнгийн зарим хэсэгт учирсан хохирлын хэмжээг vнэн зєв тодорхойлохдоо эвдрэл, гэмтлийн зэрэглэл тогтоох норм, хохирол нєхєх нормативийг vндэслэн тооцоолно. Уг норм, нормативыг хяналтын алба батална;

13.7.4. даатгуулагчийн буруугаас гуравдагч этгээдэд учирсан хохирлыг даатгалын vнэлгээнд багтааж, жинхэнэ хохирлын 80 хувиар тооцон нєхєн олговор олгоно;

13.7.5. даатгалын хураамжийн зарим хэсгийг тєлєєгvй байх vед даатгалын тохиолдлоор учирсан хохирлын нєхєн олговрыг, тєлсєн хураамжид ногдох хэмжээгээр хувь тэнцvvлэн олгоно.

13.8. Даатгуулагч єєрийн даатгалтай зvйлд учирсан хохирлын тухай 72 цагийн дотор даатгагчид мэдэгдэнэ.

13.9. Даатгагч хохирол гарсан тухай мэдээлэл авсан даруй хохирол гарсан шалтгаан, хохирлын хэмжээг тогтоох арга хэмжээ авч болно. Шаардлагатай тохиолдолд хууль хяналт, цагдаа, банк, эмнэлгийн байгууллага зэрэг мэргэжлийн хvмvvс оролцсон комисстой хамтарч ажиллана.

13.10. Даатгалын нєхєн олговрыг дараахь баримтыг vндэслэн олгоно:

13.10.1. даатгуулагчийн єргєдєл;

13.10.2. даатгалын баталгааны эх хувь;

13.10.3. хохирлын тодорхойлолт, акт материал;

13.10.4. шаардлагатай гэж vзвэл мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дvгнэлт, тодорхойлолт.

13.11. Даатгагч дараахь vндэслэлээр нєхєн олговрыг бvрэн буюу тvvний зарим хэсгийг олгохоос татгалзана:

13.11.1. даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол болох нєхцєл, орчныг бvрдvvлсэн;

13.11.2. даатгуулагч даатгалын зvйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бvрдvvлсэн;

13.11.3. даатгалын гэрээнд тусгагдаагvй шалтгаанаар хохирол гарсан;

13.11.4. гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нєхєн тєлvvлсэн;

13.11.5. хууль тогтоомжид заасан бусад тохиолдол.

13.12. Хууль тогтоомжид харшлахгvй бол даатгалын нєхєн олговор олгохоос татгалзах талаар энэ хуульд зааснаас єєр vндэслэлийг талууд тохиролцон гэрээнд тусгаж болно.

13.13. Даатгагч нь нєхєн олговор олгохоос татгалзсан vндэслэлээ тодорхой гаргаж, даатгуулагчид бичгээр мэдэгдэнэ.

13.14. Гэрээнд заасан бол буруутай этгээдээс тєлбєр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нєхєн олговор, тvvнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.

13.15. Даатгалын нєхєн олговор олгогдсоны дараа энэ хуулийн 13.11, 13.12-т заасан vндэслэл илэрвэл даатгагч нь урьд олгосон нєхєн олговрыг даатгуулагчаар эгvvлэн тєлvvлж, даатгалын санг хохиролгvй болгоно.

ГУРАВДУГААР БYЛЭГ

Даатгалын компанийн санхvv, тєлбєрийн чадвар

14 дvгээр зvйл. Даатгалын компанийн санхvvгийн чадвар

14.1. Даатгалын компанийн дvрмийн сан нь мєнгєн хєрєнгєєс бvрдэх бєгєєд тvvний доод хэмжээ нь 1ОО,О сая тєгрєг байна. Дvрмийн санг зээлийн хєрєнгєєр бvрдvvлэхийг хориглоно.

14.2. Хураамжийн нийт орлогоос даатгагчийн тєлсєн давхар даатгалын хураамжийг хасч хураамжийн цэвэр орлогыг тодорхойлно. Хураамжийн цэвэр орлогоос 60 хувиар тооцож, нєєцийн санг байгуулна.Тайлангийн жилийн болон хvлээгдэж байгаа нєхєн олговрыг нєєцийн сангаас олгоно.

14.3. Тайлангийн хугацаанд олгогдоогvй нєхєн олговор болон тvvнтэй холбогдсон ажиллагааны зардлыг хvлээгдэж байгаа нєхєн олговорт хамруулан тооцож нєєцєлнє.

14.4. Даатгалын компани нь нєєцийн сангаа арвижуулах зорилгоор тvvний 30 хvртэл хувийг vнэт цаас худалдан авах болон урт хугацааны хєрєнгє оруулалтын зориулалтаар ашиглаж болно.

14.5.Даатгалын компани нь алдагдалтай ажилласан нєхцєлд уг алдагдлыг єєрийн мэдлийн сангаас нєхнє.

14.6. Даатгалын тєлєєлєгч нарт олгох орлогын шимтгэл нь сайн дурын даатгалын хураамжийн нийт орлогын 15 хvртэл, заавал даатгуулах даатгалын хураамжийн нийт орлогын 10 хvртэл хувьтай тэнцvv байна.

15 дугаар зvйл. Даатгалын компанийн тєлбєрийн чадвар

15.1. Дvрмийн болон нєєцийн сангийн нийлбэрийг даатгалын

хураамжийн нийт орлогын хэмжээнд харьцуулсан харьцаагаар даатгалын компанийн тєлбєрийн чадварыг тодорхойлно.

15.2. Дvрмийн болон нєєцийн сангаас арилжааны зээл олгохыг хориглоно.

ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГ

Даатгалын vйл ажиллагаанд тавих хяналт

16 дугаар зvйл. Хяналтын байгууллага

16.1. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр даатгалын vйл ажиллагаанд тавих хяналтыг Сангийн сайдын дэргэдэх Даатгалын хяналтын алба хэрэгжvvлнэ. Хяналтын албаны дvрмийг Засгийн газар батална.

16.2. Даатгалын хяналтын албаны vvрэг:

16.2.1. даатгалын vйл ажиллагаа эрхлэх зєвшєєрєл /лиценз/ олгох vндэслэлийг гаргаж Сангийн сайдад уламжлан шийдвэрлvvлэх;

16.2.2. даатгалын компани, даатгалын зуучлагч, тєлєєлєгчийн талаар улсын нэгдсэн бvртгэл хєтлєх;

16.2.3. даатгалын компанийн санхvv, тєлбєрийн чадварын шалгуур vзvvлэлтийг тогтоох;

16.2.4. даатгалын хураамжийн хувь хэмжээний мєрдєлтєд хяналт тавих;

16.2.5. даатгалын гадаад, дотоод зах зээлийг судлах, даатгалын статистик судалгаа хийх, мэдээллээр хангах, даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, тvvнийг цаашид боловсронгуй болгох чиглэлээр санал, дvгнэлт гаргах;

16.2.6. даатгалын гэрээний vлгэрчилсэн загварыг батлах;

16.2.7. даатгагч, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах тэдний санал хvсэлт, гомдлыг шалгаж барагдуулах.

16.3. Даатгалын хяналтын албаны эрх:

16.3.1. эрхлэх даатгалын тєрлийг тогтоох;

16.3.2. даатгалын компаниудаас санхvvгийн улирал, жилийн тайлан тэнцэл болон тэдгээрийн санхvv, тєлбєрийн чадвартай холбогдсон бусад мэдээ материал шаардаж авах;

16.3.3. даатгалын компани нь даатгалын хууль тогтоомжийг зєрчсєн, хяналтын албанаас тавьсан шаардлагыг биелvvлээгvй, эсхvл удаа дараа зєрчил гаргасан тохиолдолд энэ хуулийн 2З дугаар зvйлд заасан арга хэмжээ авах;

16.3.4. даатгалын компанийн vйл ажиллагаанд шалгалт хийх;

16.3.5.даатгалын компанийн талаархи шаардлагатай мэдээлэл, баримт материалыг холбогдох банк, санхvv, хууль, хяналт, аж ахуйн байгууллага, иргэдээс vнэ тєлбєргvй гаргуулан авах.

17 дугаар зvйл. Даатгалын хяналтын албаны удирдлага, зохион байгуулалт

17.1. Хяналтын алба нь Сангийн сайдын дэргэд ажиллана.

17.2. Хяналтын албаны даргыг Сангийн сайдын санал болгосноор Засгийн газар томилж, чєлєєлєх бєгєєд дарга нь улсын ерєнхий байцаагч байна.

17.3. Хяналтын албанд ажиллах улсын ахлах байцаагч, улсын байцаагчийг албаны даргын санал болгосноор Сангийн сайд томилж чєлєєлнє.

17.4 Орон нутагт ажиллах улсын байцаагчийг албаны даргын санал болгосноор тухайн шатны Засаг дарга томилж чєлєєлнє.

17.5 Хяналтын албаны орон тоо, бvтэц, зохион байгуулалтыг Засгийн газар батална. Хяналтын албаны vйл ажиллагаатай холбогдож гарах зардлыг тєсвєєс санхvvжvvлнэ.

17.6. Хяналтын алба нь vйл ажиллагааныхаа чиг vvрэгтэй холбогдуулан орон тооны бус зєвлєл байгуулж ажиллаж болно.

17.7.Хяналтын албаны дарга ажлаа Сангийн сайдын ємнє хариуцна.

17.8. Хяналтын алба нь зохих журмын дагуу vйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

18 дугаар зvйл. Даатгалын улсын байцаагчийн эрх, vvрэг

18.1.Даатгалын улсын байцаагч нь Тєрийн хяналт шалгалтын тухай хуулийн 21 дvгээр зvйлийн 9-д заасан улсын байцаагчийн нийтлэг бvрэн эрхээс гадна дараахь эрх эдэлж, vvрэг хvлээнэ:

18.1.1. даатгалын vйл ажиллагаатай холбогдсон єргєдєл, гомдлыг барагдуулах;

18.1.2. даатгалын тухай хууль тогтоомжийг зєрчсєн аж ахуйн нэгжийг хууль, хяналтын байгууллагад шилжvvлэх;

18.1.3. даатгалын компанийн нягтлан бодох бvртгэлийн улирал, жилийн тайлан тэнцэл болон санхvv, тєлбєрийн чадвартай холбогдсон мэдээ, мэдээлэл, баримт материалыг холбогдох байгууллагаас шаардаж vнэ тєлбєргvй гаргуулан авах;

18.1.4. Баримтын шалгалт хийх.

19 дvгээр зvйл. Даатгалын компани байгуулах, даатгалын vйл ажиллагаа эрхлэх зєвшєєрєл /лиценз/ олгох

19.1.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр даатгалын vйл ажиллагааг даатгалын компани эрхэлнэ.

19.2.Даатгалын компанийг байгуулах, татан буулгах, удирдлага, зохион байгуулалттай холбогдсон харилцааг энэ хуульд єєрєєр заагаагvй бол Иргэний хууль болон Нєхєрлєл, компанийн тухай хуулиар зохицуулна.

19.3. Зєвшєєрєл (лиценз)-ийг зєвхєн даатгалын vйл ажиллагаа эрхлэх компанид олгоно. Аж ахуйн бусад vйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд болон иргэд даатгалын vйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

19.4. Хяналтын алба нь даатгалын vйл ажиллагаа эрхлэх тухай бvрдэл болсон хvсэлтийг хvлээж авснаас хойш ажлын 21 хоногт багтаан хянаж, зєвшєєрєл /лиценз/ олгох дvгнэлтээ Сангийн сайдад тавина.

19.5. Хяналтын алба даатгалын vйл ажиллагаа эрхлэх зєвшєєрєл олгохгvй гэсэн дvгнэлт гаргавал, татгалзаж байгаа vндэслэл, шалтгаанаа тодорхой зааж Сангийн сайд бичгээр хариу мэдэгдэнэ.

19.6. Сангийн сайд хяналтын албаны дvгнэлт болон дор дурдсан материалыг vндэслэн даатгалын vйл ажиллагаа эрхлэх зєвшєєрєл /лиценз/-ийг олгоно:

19.6.1. даатгалын vйл ажиллагаа эрхлэхийг хvссэн єргєдєл;

19.6.2. vvсгэн байгуулагчдын хурлын шийдвэр;

19.6.3. компанийн дvрэм;

19.6.4. дvрмийн сангийн хэмжээ, тvvнийг зохих ёсоор бvрдvvлснийг батлах баримт бичиг;

19.6.5.даатгалын компанийн удирдах болон бусад ажилтны мэргэжил, мэргэшлийн тодорхойлолт.

19.7. Зєвшєєрєлд эрхлэх даатгалын тєрєл, тvvний хэлбэр, давхар даатгал эрхлэх эсэх талаар тодорхой заана.

19.8. Даатгалын компани нь Сангийн сайдаас олгосон зєвшєєрлийг vндэслэн татварын улсын албанд бvртгvvлнэ.

ТАВДУГААР БYЛЭГ

Бусад зvйл

20 дугаар зvйл. Гадаадын байгууллага, иргэдийн даатгал

20.1. Монгол Улсын хууль тогтоомжид єєрєєр заагаагvй бол гадаадын байгууллага, иргэн, харъяалалгvй хvн тус улсын нутаг дэвсгэр дээр Монгол Улсын хуулийн этгээд, иргэний нэгэн адил нєхцєлєєр даатгуулах эрхтэй.

21 дvгээр зvйл. Даатгалын олон улсын хамтын ажиллагаа

21.1. Даатгалын компани нь гадаад орны даатгалын байгууллага, иргэдтэй даатгалын гэрээ байгуулах, олон улсын даатгалын байгууллагад гишvvнээр элсэх, гадаад оронд єєрийн салбарыг нээж ажиллуулах эрхтэй.

22 дугаар зvйл. Маргаан шийдвэрлэх

22.1. Гэрээнд єєрєєр заагаагvй бол даатгагч, даатгуулагч нь даатгалын гэрээтэй холбогдон гарсан маргаантай асуудлыг хяналтын албанд тавьж шийдвэрлvvлнэ.

22.2. Хяналтын албаны шийдвэрийг даатгагч болон даатгуулагчийн аль нэг нь эс зєвшєєрвєл шvvхэд гомдол гаргаж болно.

23 дvгээр зvйл. Хууль тогтоомж зєрчигчдєд хvлээлгэх хариуцлага

23.1.Даатгалын тухай хууль тогтоомж зєрчсєн нь эрvvгийн хариуцлага хvлээлгэхээргvй бол даатгалын улсын байцаагч дараахь хариуцлага ногдуулна:

23.1.1. зєвшєєрєлгvйгээр даатгалын vйл ажиллагаагаа эрхэлсэн бол хууль бусаар олсон орлогыг хурааж, 200000- 250000 тєгрєгєєр торгох;

23.1.2. даатгалын тухай хууль тогтоомж, хяналтын албанаас гаргасан шийдвэрийг зєрчсєн албан тушаалтныг 10000-50000 хvртэл, компанийг 50000-200000 тєгрєгєєр торгох, эсхvл vйл ажиллагааг нь тvр зогсоох;

23.1.3. даатгуулагчийг хууран мэхэлж, тэдний эрх ашгийг хохироосон даатгалын компанийн зєвшєєрлийг нь хураах;

23.1.4. торгуулийн орлогыг улсын тєсєвт оруулна.

23.2. Энэ хуулийн 23.1-д заасан хариуцлагыг vндэслэлгvй ногдуулсан гэж vзвэл захиргааны болон шvvхийн журмаар гомдол гаргаж болно.

24 дvгээр. Хууль хvчин тєгєлдєр болох

24.1. Энэ хуулийг 1998 оны 1 дvгээр сарын 1-ний єдрєєс эхлэн дагаж мєрдєнє.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ


 

 

архив | линк | гишvvдийн vг | хэлэлцvvлэг | шинээрnew

2001 © "Залуу эдийн засагч" клуб.